| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2023/0006/э |
| Дугаар | 2023/ШЦТ/09 |
| Огноо | 2022-12-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Д.Энхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000478 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* 05 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ялаар, мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар багт байрлах 08 дугаар цэцэрлэгийн хойд талын грашны гадаа байсан Бонго-3 маркийн 22-95 ДОР улсын дугаартай автомашины 100 ампертай аккумлятор, Маяти маркийн 47-74 ДОУ улсын дугаартай автомашины 90 ампертай 2 ширхэг аккумляторыг 2022 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч ******* 336,000 /гурван зуун гучин зургаан мянга/ төгрөгийн, ******* 219,000 /хоёр зуун арван есөн мянга/ төгрөгийн нийт 555,000 /таван зуун тавин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний буруу. Үнэхээр их харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө Дорнод усны жолооч гэх залуу манай машины аккумлятор алга байна гэж ярьсан. Ингээд захирал машин болох 22-95 ДОР улсын дугаартай Бонго-3 маркийн машин доор байсан миний эзэмшлийн 90 ампертай 2 ширхэг аккумлятор алга болсон байсан. Манай захирлын хувьд бол төрөл бүрийн ажил эрхэлдэг бөгөөд тухайн Бонго-3 маркийн машин нь ачаа ачиж тээвэр хийдэг машин байгаа юм. Энэ автомашинд миний эзэмшлийн 2 ширхэг аккумляторыг ашиглаж байсан. Би алдсан 2 ширхэг аккумлятораа буцааж авсан учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 17-19/
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө ******* сумын 10 дугаар багт байрлах Дорнод усны хашаанд байсан Бонго-3 маркийн автомашинд тавьж байсан 1 ширхэг 100 ампертай аккумляторыг алдсан. Тухайн алдсан аккумляторыг цагдаагийн албан хаагч нар буцааж өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний зүгээс уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тал дээр татгалзах зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 21-22/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуурай дүү болох *******ай хамт ******* сумын 6 дугаар баг, 25 дугаар ******* подвальд нэг шил архи хувааж уусан. ...Архи ууж дуусах үед 23 цаг өнгөрч байсан учир би дүү Мөнхбатын гэр рүү явсан. нэлээн согтсон байдалтай үлдсэн учир би түүнийг гарахгүй унтаж амраарай гэж хэлээд үлдээсэн. Ингээд дүү Мөнхбатын гэр буюу ******* сумын 10 дугаар баг, Ялалт хорооллын хамгийн урд талын эгнээнд байрлах хашаанд нь очиж унтаад өглөө 07 цагийн орчимд сэрээд байхад гаднаас 08 цаг өнгөрч байхад орж ирсэн. надад “Ахаа би өөрийнхөө 3 аккумляторыг аваад ирлээ, үүнийгээ зарах гэсэн юм, та надад туслаад цуг өргөж яваад зараад өгөөч, би ганцаараа бүгдийг нь өргөж дийлэхгүй байна” гэхээр нь би зөвшөөрч хамт явсан. Бид 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 10 цаг өнгөрч байхад 90 ампертай 2 ширхэг аккумлятор, 100 ампертай 1 ширхэг аккумлятор нийт 3 ширхэг аккумляторыг өргөж ******* сумын 6 дугаар багт байрлах “Шүр” зах дээр зарах гээд явж байхад цагдаа нар ирж бид хоёрыг дагаад яв гэсэн. Харин цагдаа дээр ирээд мэдүүлэг өгөхдөө тухайн 3 аккумляторыг хулгайлсан талаар хэлсэн. Түүнээс би хулгайн аккумлятор гэдгийг нь мэдсэн бол түүнд туслахгүй байсан...” гэжээ. /хх-ийн 28-29/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 11 дүгээр сарын 19-ний шөнийн 02 цаг өнгөрч байхад ******* сумын 10 дугаар багт байдаг Дорнод ус компанийн хашаа руу очиж тухайн хашаан дотор зогсож байсан 2 ачааны автомашины нийт 3 ширхэг аккумляторыг нь салгаж хашаанаас гаргаж хулгайлсан. Цагаан өнгийн Бонго маркийн машинаас нь 2 ширхэг 90 ампертай аккумлятор, харин цэнхэр өнгийн Маяти маркийн ачааны машинаас нь 1 ширхэг 100 ампертай аккумляторыг салгаж авсан. Ингээд 3 ширхэг аккумляторыг гаргаж тухайн хашаанаас зүүн хойш нэг нэгээр нь зөөсөөр байгаад ахын байгаа газар болох дүү Мөнхбатынх нь гэрийн хашаанд нь оруулж гэрийнх нь ард тавиад шөнө болсон тул айлын хүмүүсийг сэрээгээд яахав гэж бодоод 3 аккумлятороо орхиод өөрөө 25 дугаар байшингийн подвальд шөнийн 04 цаг болж байхад ирж амарсан...” гэжээ. /хх-ийн 43-44/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10/
Эд зүйлийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11-14/
Хөрөнгийн үнэлгээний “ДАМНО” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №ДЦ-22-71 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-37/
*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 45/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Боржигон овогт ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар багт байрлах 08 дугаар цэцэрлэгийн хойд талын грашны гадна байсан 22-95 ДОР улсын дугаартай, Bongo-3 маркийн автомашины 100 ампертай 1 ширхэг аккумлятор, мөн 47-74 ДОУ улсын дугаартай, Hyundai Mighty маркийн автомашины 90 ампертай 2 ширхэг аккумляторыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ******* 336,000 төгрөгийн, хохирогч ******* 219,000 төгрөгийн, нийт 555,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ын “...2022 оны 11 дүгээр сарын 19-ний шөнийн 02 цаг өнгөрч байхад ******* сумын 10 дугаар багт байдаг Дорнод ус компанийн хашаа руу очиж тухайн хашаан дотор зогсож байсан 2 ачааны автомашины нийт 3 ширхэг аккумляторыг нь салгаж хашаанаас гаргаж хулгайлсан. Цагаан өнгийн Бонго маркийн машинаас нь 2 ширхэг 90 ампертай аккумлятор, харин цэнхэр өнгийн Маяти маркийн ачааны машинаас нь 100 ампертай 1 ширхэг аккумляторыг салгаж авсан. Ингээд 3 ширхэг аккумляторыг гаргаж тухайн хашаанаас зүүн хойш нэг нэгээр нь зөөсөөр байгаад ахын байгаа газар болох дүү Мөнхбатынх нь гэрийн хашаанд оруулж гэрийнх нь ард тавиад шөнө болсон тул айлын хүмүүсийг сэрээгээд яахав гэж бодоод 3 аккумлятороо орхиод өөрөө 25 дугаар байшингийн подвальд шөнийн 04 цаг болж байхад ирж амарсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ийн “...2022 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө Дорнод усны жолооч гэх залуу манай машины аккумлятор алга байна гэж ярьсан. Ингээд захирал машин болох 22-95 ДОР улсын дугаартай, Бонго-3 маркийн машин доор байсан миний эзэмшлийн 90 ампертай 2 ширхэг аккумлятор алга болсон байсан. ...Би алдсан 2 ширхэг аккумлятораа буцааж авсан учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх, хохирогч ын “...Би 2022 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө ******* сумын 10 дугаар багт байрлах Дорнод усны хашаанд байсан Бонго-3 маркийн автомашинд тавьж байсан 1 ширхэг 100 ампертай аккумляторыг алдсан. Тухайн алдсан аккумляторыг цагдаагийн албан хаагч нар буцааж өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийн нотолсон гэрч ын “... надад “Ахаа би өөрийнхөө 3 аккумляторыг аваад ирлээ, үүнийгээ зарах гэсэн юм, та надад туслаад цуг өргөж яваад зараад өгөөч, би ганцаараа бүгдийг нь өргөж дийлэхгүй байна” гэхээр нь би зөвшөөрч хамт явсан. Бид 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 10 цаг өнгөрч байхад 90 ампертай 2 ширхэг аккумлятор, 100 ампертай 1 ширхэг аккумлятор, нийт 3 ширхэг аккумляторыг өргөж ******* сумын 6 дугаар багт байрлах “Шүр” зах дээр зарах гээд явж байхад цагдаа нар ирж бид хоёрыг дагаад яв гэсэн. Харин цагдаа дээр ирээд мэдүүлэг өгөхдөө тухайн 3 аккумляторыг хулгайлсан талаар хэлсэн. Түүнээс би хулгайн аккумлятор гэдгийг нь мэдсэн бол түүнд туслахгүй байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “ДАМНО” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн № ДЦ-22-71 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч ******* 336,000 төгрөгийн, хохирогч ******* 219,000 төгрөгийн, нийт 550,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нар нь хулгайд алдсан гурван ширхэг аккумляторыг буцаан авч шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч , нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА