Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2019/00080/И |
Дугаар | 130/шш2019/00164 |
Огноо | 2019-03-12 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 130/шш2019/00164
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Ш овогт Сгийн Тйн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /гүйцэтгэх захирал М.Б/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, түүний өмгөөлөгч Х.Б, хариуцагч Б аймгийн “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Лангууны анхны тавилтын үнэд төлсөн 26559000 төгрөг гаргуулан М.Сд 648000 төгрөг, К.Ад 594000 төгрөг, М.Ад 900000 төгрөг, Ж.Ст 900000 төгрөг, Т.Ед 594000 төгрөг, Ж.Хт 720000 төгрөг, А.Бад 693000 төгрөг, Г.Гэд 720000 төгрөг, Б.Кд 720000 төгрөг, А.Ат 594000 төгрөг, Х.Бгүлд 864000 төгрөг, З.Ад 720000 төгрөг, Б.Мад 540000 төгрөг, З.Бд 594000 төгрөг, М.Од 594000 төгрөг, Ж.Бт 594000 төгрөг, Н.Бд 720000 төгрөг, Т.Ад 720000 төгрөг, Х.Аэд 720000 төгрөг, С.Мд 720000 төгрөг, Ш.Нэд 594000 төгрөг, М.Жд 540000 төгрөг, Б.Тд 594000 төгрөг, Н.Тд 594000 төгрөг, А.Хд 720000 төгрөг, Ш.Сд 720000 төгрөг, И.Зд 720000 төгрөг, С.Тт 720000 төгрөг, М.Аэд 540000 төгрөг, С.Ат 720000 төгрөг, С.Мд 720000 төгрөг, С.Еад 720000 төгрөг, О.Бэд 594000 төгрөг, Ч.Аад 648000 төгрөг, Ө.Үд 720000 төгрөг, Ш.Бад 693000 төгрөг, С.Над 720000 төгрөг, Ж.Хд 720000 төгрөг, С.Тд 693000 төгрөг тус тус олгуулах тухай.
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн өмчийн хорооны дансанд бүртгэлтэй Б аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт байрлалтай худалдааны битүү зах нь Засгийн газрын 2013 оны 11-р сарын 12-ны өдрийн 137 тоот тогтоолоор байгуулагдаж, "Ж" Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоотой Үйлдвэрийн Газар Худалдааны байранд үйл ажиллагаа явуулахаар болж талбай /Павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг аймгийн нэр бүхий иргэдтэй байгуулж нийт 223 иргэнээс 125000000 сая төгрөг /Нэг зуун хорин таван сая төгрөг/-ийг хураан авч тухайн үеийн Төрийн банкан дахь 29140027688, 34210113909 тоот данснуудад байршуулсан. Дээрх хоёр данс Төрийн өмчийн хороонд хамаарагдахгүй данс байсан бөгөөд төрийн дансанд ард иргэдийн мөнгө ороогүй, уг мөнгөнөөс нэг ч төгрөгийг төрийн дансанд хийгээгүй татвар төлөөгүй, үйлдвэрийн газрын удирдлага өөрсдөө дур мэдэн хоёр данс нээлгэж гэрээ байгуулсан иргэдийн мөнгийг дур мэдэн захиран зарцуулсан байдаг. Гэрээ хийсний дараа иргэд худалдаа эрхлэхээр хэд хэдэн удаа очсон бөгөөд тухайн үед зах дотор хоосон байсан, түрээслэх павелон баригдаагүй байсан. Төрийн өмчийн хорооны байрны дотор "Ж" Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоотой Үйлдвэрийн Газар лангуу, павилон болон плита наалгахаар тендер зарлаж 2015 оны дунд үе гэхэд павилон болон бусад зүйлийг хийж дуусгасан бөгөөд тухайн үед төрөөс ямар нэгэн менежмент байхгүйн улмаас тус захад худалдан авагч нарыг татах арга хэмжээ аваагүй, мөн ажиллах нөхцөл бололцоогоор хангаж чадаагүй, Тирлик болон малын зах, Техникийн захыг нүүлгэж аваачих гэж анх иргэдэд зарлал өгч мөн аймгийн радиогоор иргэдэд авч байгаа павелонд эзэмшлийн болон цаашид өмчлөлийн гэрчилгээ өгч үүгээр банканд павилон барьцаалж зээл гаргуулж болно гэж зарим түрээслэгч нарт эзэмшлийн гэрчилгээ гардуулсан байдаг. Гэрээ байгуулсан иргэд бараагаа авч хэд хэдэн удаа очиж үр дүнд хүрээгүй. Өөрөөр хэлбэл гэрээний үүргийн биелэлтийг төр хангаж чадаагүй, төв зах болох Тирлик зах, Малын захыг нүүлгэж чадаагүй, сурталчилгааг хийгээгүй үйл ажиллагаа зогссон. Үүнээс хойш Захирал А.Б өөрчлөгдөж оронд нь аймгийн Засаг даргын 2014 оны 12-р сарын 20-ны Б/747 тоот захирамжаар М.Б томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд тус захын халаалт, дулаан зогссон, цэвэр бохир, цахилгааныг дийлэхгүй үйл ажиллагаа зогссон, тухайн объектыг манадаг манаач, ажилчдын цалинг өгөхгүй өдий хүрч 4 жил зогсолтын байдалтай байгаа. Дээрх хоёр захирал тус захыг ашигтай ажиллуулах талаар идэвхтэй үйл ажиллагаа хийгээгүй. Урьд нь гэрээ байгуулсан иргэд гомдол гаргах үед тус объект Төрийн өмчийн хороонд бүртгэлтэй гэж хариу өгч өдий хүрсэн бөгөөд "Ж" Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоотой Үйлдвэрийн Газар татан буугдаагүй одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Улсын Их Хурлын 2018 оны 06-р сарын 28-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дансанд бүртгэлтэй худалдааны битүү захын 2 давхар барилгын 60 % буюу 1831500000 төгрөгийн балансын үнэтэй барилгын хэсгийг Орон нутгийн өмчид балансаас балансад шилжүүлсэн. Мөн Засгийн газрын 2018 оны 10-р сарын 03-ны өдрийн 293 тоот тогтоолоор Битүү захын барилгын /зүүн талаас / үлдсэн 2150 м2 талбайг "Автотээврийн үндэсний төв" төрийн өмчит үйлдвэрийн газрын Б аймгийн автотээврийн төвд балансаас балансад шилжүүлсэн.
Анх түрээслэгч нартай байгуулсан “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээний 2.1 дэх заалтад Лангууны үнийн дүнгийн 40-50 хувьтай тэнцэх хэмжээний анхны тавилтын үнийг бэлнээр хийхээр, 2.2 дахь заалтад лангууны анхны тавилтын үнийг 3 жил хүртэл буцааж олгохгүй байхаар тус тус тусгасан байдаг. Түрээслэгч нар гэрээ байгуулсан үед лангууны анхны тавилтын үнийг тус үйлдвэрийн газарт бэлнээр төлсөн ба гэрээ байгуулснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Битүү захын үйл ажиллагаа явагдахгүй байгаагаас түрээслэгч нар бүтэн 4 жил 10 сарын хугацаанд эхний 3 сарын түрээсийн талбайн хөлс төлснөөс гадна лангууны анхны тавилтын үнийг бүрэн төлж одоо хүртэл буцааж авч чадахгүй хохирч байна. Иймд энэхүү нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж "Ж" ОНӨААТҮГазрын санхүүгээс гэрээний 2.1, 2.2 заалтын дагуу лангууны анхны тавилтын үнэд төлсөн 648000 төгрөг гаргуулан М.Сд, 594000 төгрөг гаргуулан К.Ад, 900000 төгрөг гаргуулан М.Ад, 900000 төгрөг гаргуулан Ж.Сэд, 594000 төгрөг гаргуулан Т.Ед, 720000 төгрөг гаргуулан Ж.Хад, 693000 төгрөг гаргуулан А.Бад, 720000 төгрөг гаргуулан ПГэд, 720000 төгрөг гаргуулан Б.Кд, 594000 төгрөг гаргуулан А.Аэд, 864000 төгрөг гаргуулан ПГЖМ ХХК Х.Бгүлд, 720000 төгрөг гаргуулан З.Ад, 540000 төгрөг гаргуулан Б.Мад, 594000 төгрөг гаргуулан З.Бд, 594000 төгрөг гаргуулан М.Од, 594000 төгрөг гаргуулан Ж.Бэд, 720000 төгрөг гаргуулан Н.Бд, 720000 төгрөг гаргуулан Т.Ад, 720000 төгрөг гаргуулан Х.Аэд, 720000 төгрөг гаргуулан С.Мд, 594000 төгрөг гаргуулан Ш.Нэд, 540000 төгрөг гаргуулан М.Жд, 594000 төгрөг гаргуулан Б.Тд, 594000 төгрөг гаргуулан Н.Тд, 720000 төгрөг гаргуулан А.Хд, 720000 төгрөг гаргуулан Ш.Сд, 720000 төгрөг гаргуулан И.Зд, 720000 төгрөг гаргуулан С.Тэд, 540000 төгрөг гаргуулан М.Аэд, 720000 төгрөг гаргуулан С.Ат, 720000 төгрөг гаргуулан С.Мд, 720000 төгрөг гаргуулан С.Еад, 594000 төгрөг гаргуулан О.Бэд, 648000 төгрөг гаргуулан Ч.Аад, 720000 төгрөг гаргуулан Ө.Үд, 693000 төгрөг гаргуулан Ш.Бад, 720000 төгрөг гаргуулан С.Над, 720000 төгрөг гаргуулан Ж.Хд, 693000 төгрөг гаргуулан С.Тд тус тус олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Нэр бүхий 39 иргэн нийт 26559000 төгрөг нэхэмжилсэн байгаа. 2013 онд "Ж" шинэ зах баригдаж, тухайн үеийн Ж худалдааны төвийн эрхлэгч Б, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л нар худалдааны төвийн павильоныг түрээслэхээр ард иргэдэд байрны доторх лангуунд гэрчилгээ олгож, тухайн оногдох газрыг банкны барьцаанд тавьж зээл авч болно гэсэн байдлаар зар өгч нэр бүхий хүмүүстэй 2014 оны 01 дүгээр сарын дотор гэрээ байгуулсан байдаг. Гэрээгээ 3 жилийн хугацаатай байгуулж, 2017 оны 1 дүгээр сард гэрээний хугацаа дуусаж байгаа. Энэ гурван жилийн хугацаанд тухайн зах тодорхой үйл ажиллагаа явуулаагүй зогсонги байдалтай байсан. Гэрээний 2 дугаар зүйлийн тооцоо хийх журам дээр тухайн ард иргэдээс 40-50%-ийн павильоны урьдчилгаа гэж авсан байгаа. Уг мөнгийг эхний 3 жил буцаан олгохгүй гэсэн байдалтай гэрээ хийгдсэн. Одоо тухайн 3 жил нь өнгөрсөн учраас нэр бүхий 39 иргэний 26559000 төгрөгийг гэрээ хийж байгуулсан "Ж" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч Б аймгийн “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2012 оны Засгийн Газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд баригдсан битүү зах буюу худалдааны төв ашиглалтад орсонтой холбогдуулан "Ж" ОНӨААТҮГазрыг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 11-р сарын 12-ний өдрийн 137 тоот тогтоолоор үүсгэн байгуулж Удирдах зөвлөлийг томилж цаашид ажиллах үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулах ажлын талаар ярилцаж шийдвэр гаргасан байна. Үүгээр Удирдах зөвлөл хуралдаж бүтэц орон тоо, зохион байгуулалтын талаар авч хэлэлцээд Аймгийн засаг даргын 2013 оны 1 1-р сарын 13-ны өдрийн 599 тоот захирамжаар А.Быг Гүйцэтгэх захирлаар томилон үйл ажиллагааг эхлүүлсэн юм.
1. Танай шүүхэд нэхэмжлэл гаргасан нэр бүхий 41 хүн нь "Ж" ОНӨААТҮГ-ын худалдааны төв ашиглалтад орсон үед өөрийн хүсэлтээр худалдаа үйлчилгээ явуулах зориулалтаар байр, талбай буюу лангуу хүсэж хүсэлт гаргасны дагуу тухайн үед ажиллаж байсан Гүйцэтгэх захирал А.Б, нягтлан бодогч Х.С нар нь лангуутай холбоотой төлөх төлбөр тооцооны талаар танилцуулан өөрсдөө зөвшөөрсний үндсэн дээр эдгээр хүмүүст сонгосон газраас нь худалдаа үйлчилгээ явуулах талбай буюу лангууг түрээсээр олгож төлбөр тооцоог нь Төрийн банк дахь тус байгууллагын тоот дансанд хийлгэж холбогдох хууль журмын хүрээнд гэрээ хийсэн байсан.
2. Миний бие 2014 оны 12 дугаар сарын 10 өдөр Баян Өлгий аймгийн засаг даргын Б/747 тоот захирамжаар тус газрын гүйцэтгэх захирлаар томилогдсон. Намайг ажил авах үед 3 манаач, нэг тооцооны нягтлан бодогчтой байгууллагын дансанд ямар ч мөнгөгүй өмнөх батлуулсан орон тооны дагуу авсан ажилчдад болон үлдэж ажиллаж байгаа дээрх хүмүүст цалингийн өртэй ба НДШ, ХАОАТ зэрэг нь төлөгдөөгүй, цахилгааны, дулааны, цэвэр бохир усны, газрын өр төлбөртэй, дулааны болон цэвэр бохир усны шугамыг төв магистралаас салгасан байдалтай байсан.
Би ажил аваад тус захын болон байгууллагын ажлыг жигдрүүлэх зорилгоор тусгай төлөвлөгөө боловсруулан ажиллаж эхэлсэн ба энэ төлөвлөгөөний дагуу хийгдэх ажлуудтай холбоотой эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 5160,0 төгрөгийг шийдвэрлүүлээд захын гадна, дотор талын хогийг цэвэрлүүлэн цэвэр, бохир усны шугамыг мөн дулаан, цахилгааныг холбуулан захыг нээж улмаар ОХУ-ыи Кош агач районы удирдлагуудтай уулзаж хамтран ажиллах гэрээ байгуулан 2015 оны "Наурыз" -ын баярыг тохиолдуулан анхны олон улсын үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. Энэ ажлыг цааш нь үргэлжлүүлэн тус үзэсгэлэн худалдааны ажлыг өргөтгөж Улаанбаатар хот болон Ховд, Увс, 3авхан аймгийн худалдаа эрхлэгчидтэй, мөн БНХАУ-ын Үримж, Алтай хотын холбогдох хүмүүстэй холбогдож үзэсгэлэн худалдаанд татан оролцуулан 5 удаа тус захад зохион байгууллаа. Зах дээр зогсож худалдаа үйлчилгээ явуулсан бидний ажлыг дэмжиж ажилласан түрээслэгч нарыг ОХУлсын Коч Агаш районд, БНХАУлсын Көк тогай районд болсон үзэсгэлэн худалдаанд оролцуулж урамшуулан дэмжиж ажилласан. Үүнээс гадна "Эрүүл хүнс, Эрүүл орчин", "Алтан намар" зэрэг үзэсгэлэн худалдааг болон хувиараа үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. Эдгээр арга хэмжээний үеийн санхүүгийн тайланг зохих журмын дагуу холбогдох байгууллагуудад тайлагнаж байсан ба шинээр НӨАТ төлөгч байгууллагаар бүртгэгдэж гэрчилгээ авсан. Дээрх зохион байгуулсан ажлын үр дүнд захын үйл ажиллагаа бага ч гэсэн жигдэрч, ард иргэд маань танин мэдэж цаашид үйл ажиллагаа явуулахад тохиромжтой болохыг хүлээн зөвшөөрч цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд зарим нэгэн түрээслэгч нар тусалж байсан юм. Харамсалтай нь 2016 оны сонгуулиас хойш бидний хийж байсан ажлыг үргэлжлүүлэн төрийн зүгээс дэмжээгүйгээс болж бүх төлөвлөгөө нурж, үйл ажиллагаа зогссон.
3. Тус үйл ажиллагааг явуулахтай холбоотой оролцогчдоос төлөх төлбөрийг "Ж" ОНӨААТҮГ-ын захирлын зөвлөлөөр хэлэлцэж монгол талаас оролцогчдоос нэг өдөрт 5000 төгрөг, ОХУ болон бусад улсаас оролцогчдоос нэг өдөрт 15000 төгрөг авахаар тогтоож тухайн үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос төлбөр хураамжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тухайлбал 7 хоног явагдах үзэсгэлэн худалдааны 3 хоногт нь төлбөр авч байсан. Төлбөрийн баримт /тальон/ гаргаж уг тальоныг 2 хувь хийж нэг хувийн санхүүгийн баримтад хавсаргасан байгаа.
4. Тус байгууллагын өнгөрсөн жилүүдийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан мэдээнүүдийг аймгийн аудитын газраар шалгуулан аудитор хийлгэж байсан ба 2017 оны 01-р сарын 31-ний өдрийн А/24 тоот Аймгийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан мөн санхүүгийн баримтуудад болон захын ерөнхий нөхцөл байдалд шалгалт хийсэн. Энэ шалгалтын үр дүнгээр хариуцаж байгаа бидэнд ямар нэгэн зөрчил, дутагдал гаргасан гэсэн акт, шийтгэл ногдуулаагүй тул бүх зүйл хуулийн хүрээнд хэвийн явагдаж байсан байна гэсэн ойлголттой явж байгаа.
5. Нэхэмжлэл гаргасан эдгээр хүмүүс нь гэрээний 5.3 зааснаар гэрээг цуцлах талаар надад мэдэгдээгүй тул би тухайн гэрээг хүчин төгөлдөр байна гэж үзэж байгаа.
6. Гэрээний 2.3 заасны дагуу тухайн түрээслэгчийн талбайн төлбөр сар сараар төлөгдөж байх ёстой гэдэг заалтыг мөн түрээслэгч ба түрээслүүлэгчийн хамтын ажиллагааны нэмэлт нөхцөл гэсэн түрээсийн гэрээний хавсралт-1-д заасан заалтуудыг анхаарах хэрэгтэй байна.
7. Зах ашиглалтад орсон өдрөөс эхлэн одоо хүртэл бүх түрээслэгч нарт болон тус захаар үйлчлүүлэгчдэд нээлттэй бэлэн байгаа.
8. Битүү захын барилга нь Төрийн өмчийн зохицуулах хорооны мэдэлд байсан ба тус барилгад үйл ажиллагаа явуулах эрх нь "Ж" ОНӨААТҮГазарт нээлттэй байсан. Тийм учраас тус захын үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор "Ж" ОНӨААТҮГазрын зүгээс радио, телевизороор сурталчлах, БНКазУлс, ОХУ-ын Коч Агаш район. БНХАУ-ын Тайкешкен боомт руу явах болон Хөдөө орон нутгийн чиглэлд үйлчилдэг такси, нийтийн тээврийн авто машинуудыг. Улаанбаатар хот руу явдаг автобуснуудыг тус захын хашаанаас явуулах. тус захад байрлалтай арилжааны банкны тооцооны төвүүдээр дамжуулан хүүхдийн болон өндөр настны тэтгэвэр, халамжийн мөнгийг олгох, чиглэлийн микро автобус явуулах /зорчигчийг 7 хоног үнэгүй тээвэрлэсэн/. квотоор ОХУ-аас гурил, малын тэжээл оруулах аж ахуйн нэгжүүдийн гурил, хэвгийг захаас борлуулах, хар замын дагуу цемент зарж байгаа авто машинуудыг захын хашаанд оруулах, малын захын үйл ажиллагааг зогсоолгох, янз бүрийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, нэг цэгийн үйлчилгээг явуулах, өрөө хувиасаа хүнсний бөөний төв нээж ажиллуулсан зэрэг олон төрлийн менежментийн арга хэмжээг авч явуулсан ба энэ талаар мастер төлөвлөгөө боловсруулан холбогдох байгууллагуудын дарга нарт болон аймгийн удирдлагуудад танилцуулан дэмжиж ажиллах талаар хүсэлт гаргаж өгсөн боловч төрийн байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлээгүй тул хүч барагдаж арга дуусаж ажил зогссон ба хуулийн этгээдийн нэрийн өмнөөс 4 жил цалингүй ажил хийж ирсэн ба одоо хүртэл хийж байна.
9. Дээр дурдсан арга хэмжээнүүдээс зарим нэгийн тухайлбал ОХУлс Коч Агаш районы БНХАУ-ын Алтай хотын, Улаанбаатар хотын, Завхан, Увс, Ховд аймгийн худалдаа эрхлэгчид оролцсон үзэсгэлэн худалдааг нийт 5 удаа зохион байгуулсан ба ОХУ-аас квотоор гурил, хивэг оруулдаг 3 аж ахуйн нэгжийн оруулж ирсэн гурил, хивгийг тус битүү захаас зарсан мөн "Эрүүл хүнс.Эрүүл орчин", "Алтан намар" үзэсгэлэн худалдааг тус битүү захад зохион байгуулсан. Уг арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллах үед түрээслэгч нар маань идэвхтэй оролцож бүх лангуу эзэнтэй болж байсан ба харамсалтайн өөр газраас ирсэн худалдаа эрхлэгчид явах үед манай талын худалдаа эрхлэгчид буюу түрээслэгч пар нэг, хоёр хоног зогсоод яваад өгдөг. Учир нь үйлчлүүлэгчид ирэхгүй болохоор нь яваад өгнө.
10. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 09-р сарын 29-ний өдрийн 136 тоот тогтоолоор Удирдах зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй шинээр байгуулсан ба тус УЗ-ийн бүрэлдэхүүнд Гүйцэтгэх захирал би ороогүй байгаа. Удирдах зөвлөлийн даргыг 2016 оны 8 сард ОХУ-ын Коч Агаш районд болсон үзэсгэлэн худалдаанд дагуулж очиж урьд жилүүдэд хийж байсан ажлыг үргэлжлүүлэн хамтран ажиллах талаар ОХУ-ын талын удирдлагуудад уулзуулан ярилцсан боловч түүнээс хойш энэ ажлыг үргэлжлүүлж ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул түншлэлийн холбоо тасарсан юм. Аймгийн засаг даргын 2017 оны 1-р сарын 31-ний өдрийн А/24 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүнгийн хуралд битүү захын талаар,түрээслэгч нарын гэрээний хугацаа дуусах гэж байгаа талаар танилцуулан цаашид яаж ажиллах талаар чиглэл, шийдвэр гаргаж өгөхийг хүссэн боловч ямар нэгэн шийдвэр гаргаагүй хурлыг дуусгасан билээ.
11. Удирдах зөвлөлийн даргад түрээслэгч нарын гэрээ дуусах гэж байгаатай холбогдуулан удирдах зөвлөлийг хуралдуулж цаашид ямар хэлбэрээр ажиллах талаар болон түрээслэгч нартай шинээр гэрээг ямар маягаар байгуулах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан боловч одоо хүртэл УЗ нь нэг ч удаа хуралдаагүй байгаа ба хуралдсан ч би УЗ-д байхгүй тул мэдэхгүй юм.
12. Аймгийи удирдлагуудаас болон УЗ-өөс бидний хийх гэж төлөвлөсөн ажлыг ямар нэгэн хэлбэрээр дэмжиж өгөөгүй тул 2017 оны 02-р сарын 15-ний өдөр ерөнхий сайдыг ирэх үед "Ж" ОНӨААТҮГазрын тухай бичгээр хандаж мэдэгдсэн ба мөн оны 01-р сарын 18-ны өдөр ТӨЗХорооны дарга Ц.Н албан тоотоор хандаж хүсэлт гаргасан болон ч мөн адилхан ямар нэгэн хариу мэдэгдсэнгүй.
13. Одоогийн байдлаар "Ж" ОНӨААТҮГазрын үйл ажиллагаа явуулахаар эрх нь нээлттэй байгаа битүү захын барилгын 40%-г АТҮТөвд, 60%-ийг нь аймгийн ОНӨГазарт шилжүүлсэн байгаа ба албан ёсоор комисс байгуулан хүлээн авсан ч хуулийн этгээд хэвээрээ байгаа. Цаашид яаж ажиллах талаар ямар нэгэн шийдвэр гаргаж өгөөгүй ба Казакстан улс руу явах хувийн такси буюу авто машинуудыг битүү захын хашаанд байрлуулан явуулж байгаа бөгөөд түүнийг дагаж гуанз болон зарим нэгэн худалдаа эрхлэгчдийг үйл ажиллагаа явуулахыг хүссэн боловч тэд очоогүй.
Дээрх АТҮТөвд болон ОНӨГазарт шилжүүлэх болсонтой холбогдуулан тухайн үед түрээслэгч нарт мэдэгдэж ТӨЗХорооны мэргэжилтэн Дэлгэрмаагийн зааварчилгаагаар хоёр төрлийн бичиг боловсруулан түрээслэгч нэг бүрт холбогдож тухайн бичиг баримтыг бүрдүүлэн АТҮТөвд, ТӨЗХороонд уламжлуулан явуулсан ба түрээслэгч нарын төлөөлөл болох С.Тд би өөрийн биеэр уулзаж түрээслэгч нарын нэрсийн жагсаалтыг өгч дээрх асуудалтай холбоотой арга хэмжээ авахыг хүссэн юм гэжээ.
Хариуцагч “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн нэр бүхий 39 иргэний 26559000 төгрөгийг "Ж" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хоёр дансанд хувааж төлсөн нь үнэн. Гэхдээ "Ж" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт одоо нэр бүхий 39 хүнээс гадна 232 гаруй хүн павильон авахаар хүсэлт гаргаж, "Ж" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай гэрээ байгуулсан. Уг гэрээний заалтад 3 сарын түрээсийн төлбөрийг урьдчилсан байдлаар цаашид бусад төлбөрийг сар сараар төлөхөөр гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч талаас гаргасны дагуу "Ж" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар өөрсдийн дотоод менежментийн үндсэн дээр банкнуудтай ярилцаж, цаашид уг павильоныг эзэмшигч нар банканд барьцаалан зээл авах боломжийг бүрдүүлж өгсөн. "Ж" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хүмүүсийн өөрсдийн хандлага буруу шийдвэрээс болж үйл ажиллагаа нь бүрэн зогссон. "Ж" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хоёр удаа хүмүүстэй хурал хийж, бүх ажиллах боломжийг бүрдүүлж өгсөн. Павильон авсан 232 хүмүүс өөрсдөө хамгийн сүүлийнх нь болж ирэх хүсэлттэй байсан. Үүнээс гадна менежментийн үндсэн дээр бид нар нэмэлт нөхцөл байгуулж, урамшууллын хугацаа зарласан байсан. “Та бүхэн лангуун дээр байрлаж бараагаа зарж эхлээрэй. Бид нар та бүхнийг 2014 оны 09 дүгээр сарын 01-ээс эхэлж бараагаа лангуунд байршуулсан тохиолдолд 3 сарын түрээснээс чөлөөлж өгье, хэрвээ бараагаа байршуулаагүй тохиолдолд түрээс тооцогдож эхэлснийг мэдэгдье” гэсэн мэдэгдэх хуудас өгсөн. Нэмэлт нөхцөлийг хүн бүрд утастаж гарын үсэг зуруулж байсан. Нэр бүхий павильон авсан хүмүүс үйл ажиллагаанд хайнга хандаж бараагаа байршуулаагүйн үндсэн дээр үйл ажиллагаа зогссон гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нь хариуцагч Б аймгийн “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас лангууны анхны тавилтын үнэд төлсөн 26559000 төгрөг гаргуулан М.Сд 648000 төгрөг, К.Ад 594000 төгрөг, М.Ад 900000 төгрөг, Ж.Ст 900000 төгрөг, Т.Ед 594000 төгрөг, Ж.Хт 720000 төгрөг, А.Бад 693000 төгрөг, Г.Гэд 720000 төгрөг, Б.Кд 720000 төгрөг, А.Ат 594000 төгрөг, Х.Бгүлд 864000 төгрөг, З.Ад 720000 төгрөг, Б.Мад 540000 төгрөг, З.Бд 594000 төгрөг, М.Од 594000 төгрөг, Ж.Бт 594000 төгрөг, Н.Бд 720000 төгрөг, Т.Ад 720000 төгрөг, Х.Аэд 720000 төгрөг, С.Мд 720000 төгрөг, Ш.Нэд 594000 төгрөг, М.Жд 540000 төгрөг, Б.Тд 594000 төгрөг, Н.Тд 594000 төгрөг, А.Хд 720000 төгрөг, Ш.Сд 720000 төгрөг, И.Зд 720000 төгрөг, С.Тт 720000 төгрөг, М.Аэд 540000 төгрөг, С.Ат 720000 төгрөг, С.Мд 720000 төгрөг, С.Еад 720000 төгрөг, О.Бэд 594000 төгрөг, Ч.Аад 648000 төгрөг, Ө.Үд 720000 төгрөг, Ш.Бад 693000 төгрөг, С.Над 720000 төгрөг, Ж.Хд 720000 төгрөг, С.Тд 693000 төгрөг тус тус олгуулахыг хүсжээ.
Хариуцагч Б аймгийн “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /түрээслүүлэгч А.Б/ нь түрээслэгч М.Стай 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр К3 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 648000 төгрөгийг, К.Атэй 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр С9 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 594000 төгрөгийг, М.Атэй 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр F1 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 900000 төгрөгийг, Ж.Стэй 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Н2 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 900000 төгрөгийг, Т.Етой 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Е11 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 594000 төгрөгийг, Ж.Хтай 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Е7 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 720000 төгрөгийг, А.Бтай 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Е6 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” лангууны анхны тавилтын үнэд төлсөн 693000 төгрөгийг, Г.Гтэй 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр А6 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 720000 төгрөгийг, Б.Ктэй 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр F 14 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 720000 төгрөгийг, А.Атэй 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Е9 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 594000 төгрөгийг, /ПГЖМ ХХК/ Х.Бгүлтэй 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр G-8 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 864000 төгрөгийг, З.А 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр В6 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 720000 төгрөгийг, Б.Мтай 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 540000 төгрөгийг, З.Бтай 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр О10 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 594000 төгрөгийг, М.Отэй 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр В7 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 594000 төгрөгийг, Ж.Бтэй 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр G11 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 594000 төгрөгийг, Н.Бтай 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр G4 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 720000 төгрөгийг, Т.А 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр F7 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 720000 төгрөгийг, Х.Атэй 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Е6 дугаарай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 720000 төгрөгийг, С.Мтай 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр G1 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 720000 төгрөгийг, Ш.Нтэй 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Н15 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 594000 төгрөгийг, М.Жтай 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр F12 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 540000 төгрөгийг, Б.Ттэй 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр С-11 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 594000 төгрөгийг, Н.Ттай 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр С1 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 594000 төгрөгийг, А.Хтай 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр В13 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 720000 төгрөгийг, Ш.Стэй 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр В9 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 720000 төгрөгийг, И.Зтай 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Е-1 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 720000 төгрөгийг, С.Ттэй 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр G2 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 720000 төгрөгийг, М.Атэй 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр А18 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 540000 төгрөгийг, С.А 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Е16 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 720000 төгрөгийг, С.Мтай 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр D7 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 720000 төгрөгийг, С.БЕтай 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр D-5 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 720000 төгрөгийг, О.Бтэй 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр В3 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 594000 төгрөгийг, Ч.А 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 648000 төгрөгийг, Ө.Үтай 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр F12 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 720000 төгрөгийг, Ш.Бтай 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Е10 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 693000 төгрөгийг, С.Нтай 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр J-3 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 720000 төгрөгийг, Ж.Хтай 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр F17 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 720000 төгрөгийг, С.Ттэй 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр F6 дугаартай “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээ байгуулан лангууны анхны тавилтын үнэд төлсөн 693000 төгрөгийг тус тус бэлнээр хийхээр тохиролцож, гэрээнд талууд гарын үсэг зурсан үеэс хүчин төгөлдөр болж 2017 оны 01 сарын 13-ний өдөр хүртэл үйлчилнэ гэж хугацаатай гэрээ байгуулсан байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар түрээслүүлэгч “Ж” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрлэлийн газар нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах, зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө буюу түрээсийн талбай /павелон/ шилжүүлэх үүрэг хүлээсэн ба түрээслэгч нар гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нарын нэр бүхий 39 иргэн нь хариуцагч “Ж” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга А.Б нь /түрээслүүлэгчийг төлөөлж, тухайн үед/ харилцан тохиролцож “Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулан, түрээслэгчид гэрээгээр тохирсон худалдааны байрны лангууны анхны тавилтын үнийг Төрийн банкны дансанд бэлнээр төлж төлбөрийг төлөх үүргээ биелүүлсэн байхад хариуцагч “Ж” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрлэлийн газар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.
“Худалдааны байранд талбай /павелон/ түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээн”-ий 1.1-т “... 1 дүгээр давхрын ... м.кв талбайтай ... дугаартай повелоныг худалдаа хийх зориулалттай түрээслэгчид шилжүүлэн өгнө” гэж гэрээ байгуулсан мөртлөө түрээслэгчид худалдаа хийх зориулалтын түрээсийн талбай буюу повелоныг шилжүүлж хүлээлгэж өгөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч зөрчсөн байх ба энэ нь нэхэмжлэгч нарын хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн нотариатаар баталгаажуулсан “... 2014 оны 04 сарын 14-ний өдөр “Ж” захын удирдлагуудтай павилон түрээслэх гэрээ байгуулж, тухайн үед орох гэсэн боловч ямар нэгэн павилон баригдаагүй, нөхцөл байдлыг хангаж өгөөгүй, хэд хэдэн яармаг зохион байгуулсан боловч түрээсийн мөнгийг давхар авсан, тендер зарлагдаад шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэл 2015 оны зун болсон үүнээс хойш төр ямар нэгэн менежмент хийгээгүй ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй өдий хүрсэн” гэж бичсэн гарын үсгийн баталгаа буюу бичмэл нотлох баримт болон нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... “Ж” битүү зах ажиллахгүй байгаа” гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.
Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т “лангууны анхны тавилтын үнийг 3 жил хүртэл буцааж олгохгүй” гэж тусгасан ба нэхэмжлэгч нар 2014 онд энэхүү гэрээ байгуулснаас хойш өнөөдрийн хүртэл 5 жил 2 сарын хугацаа өнгөрсөн байхад лангууны анхны тавилтын үнийг буцааж олгоогүй тул нэхэмжлэгч нар лангууны анхны тавилтын үнийг шаардсан байна гэж үзлээ.
Уг гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т “... 2017 оны 01 сарын 13-ны өдөр хүртэл үйлчилнэ” гэж гэрээний үйлчлэх хугацааны талаар талууд харилцан тохиролцжээ.
Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3-т “... гэрээг түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас хойш нэг сарын дотор цуцалж болно” гэж зохицуулсан байна.
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Хариуцагч “Ж” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрлэлийн газар нь нэхэмжлэгч нарт худалдааны байрны лангууны анхны тавилтын үнийг Төрийн банкин дахь 29140027688 тоот дансанд, эхний 3 сарын түрээсийн үнийг Төрийн банкны 34210113909 тоот дансанд тушааснаар түрээслүүлэгч түрээслэгч нартай гэрээ байгуулсан” гэж нэхэмжлэлд дурдсаныг хариуцагч үгүйсгээгүй ба харин ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “... нэхэмжлэгч нар Төрийн банкны дээрх хоёр дансанд мөнгө тушаасан нь үнэн, өгөх ёстой мөнгө гэж бодож байгаа боловч Ж орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрлэлийн газрын санхүүд ямар ч мөнгө төгрөг байхгүй, ажилчдын хөлсийг өгч чадахгүй байгаа” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг хариуцагч “Ж” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрлэлийн газар нь гарган өгч нотолж чадаагүй болно.
Хариуцагч “Ж” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрлэлийн газрын үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй байгаа ба битүү захын барилгын 40%-г АТҮТөвд, 60%-г аймгийн Орон нутгийн өмчийн газарт шилжүүлсэн байгаа гэх тайлбар нь нэхэмжлэгч нарын лангууны анхны тавилтын үнийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзлээ.
Хариуцагч “Ж” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрлэлийн газар нь Аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын дарга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Ж ОНӨААТҮГазрын удирдах зөвлөлийн дарга, Авто тээврийн үндэсний төвийн дарга нарт хүсэлт болон санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэх тухай албан бичгүүдийг хүргүүлж байсан байна.
Иймд “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас лангууны анхны тавилтын үнэд төлсөн 26559000 төгрөг гаргуулан М.Сд 648000 төгрөг, К.Ад 594000 төгрөг, М.Ад 900000 төгрөг, Ж.Ст 900000 төгрөг, Т.Ед 594000 төгрөг, Ж.Хт 720000 төгрөг, А.Бад 693000 төгрөг, Г.Гэд 720000 төгрөг, Б.Кд 720000 төгрөг, А.Ат 594000 төгрөг, Х.Бгүлд 864000 төгрөг, З.Ад 720000 төгрөг, Б.Мад 540000 төгрөг, З.Бд 594000 төгрөг, М.Од 594000 төгрөг, Ж.Бт 594000 төгрөг, Н.Бд 720000 төгрөг, Т.Ад 720000 төгрөг, Х.Аэд 720000 төгрөг, С.Мд 720000 төгрөг, Ш.Нэд 594000 төгрөг, М.Жд 540000 төгрөг, Б.Тд 594000 төгрөг, Н.Тд 594000 төгрөг, А.Хд 720000 төгрөг, Ш.Сд 720000 төгрөг, И.Зд 720000 төгрөг, С.Тт 720000 төгрөг, М.Аэд 540000 төгрөг, С.Ат 720000 төгрөг, С.Мд 720000 төгрөг, С.Еад 720000 төгрөг, О.Бэд 594000 төгрөг, Ч.Аад 648000 төгрөг, Ө.Үд 720000 төгрөг, Ш.Бад 693000 төгрөг, С.Над 720000 төгрөг, Ж.Хд 720000 төгрөг, С.Тд 693000 тус тус олгож, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290475 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын санхүүгээс 290475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Б аймгийн “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас лангууны анхны тавилтын үнэд төлсөн 26559000 төгрөг гаргуулан М.Сд 648000 төгрөг, К.Ад 594000 төгрөг, М.Ад 900000 төгрөг, Ж.Ст 900000 төгрөг, Т.Ед 594000 төгрөг, Ж.Хт 720000 төгрөг, А.Бад 693000 төгрөг, Г.Гэд 720000 төгрөг, Б.Кд 720000 төгрөг, А.Ат 594000 төгрөг, Х.Бгүлд 864000 төгрөг, З.Ад 720000 төгрөг, Б.Мад 540000 төгрөг, З.Бд 594000 төгрөг, М.Од 594000 төгрөг, Ж.Бт 594000 төгрөг, Н.Бд 720000 төгрөг, Т.Ад 720000 төгрөг, Х.Аэд 720000 төгрөг, С.Мд 720000 төгрөг, Ш.Нэд 594000 төгрөг, М.Жд 540000 төгрөг, Б.Тд 594000 төгрөг, Н.Тд 594000 төгрөг, А.Хд 720000 төгрөг, Ш.Сд 720000 төгрөг, И.Зд 720000 төгрөг, С.Тт 720000 төгрөг, М.Аэд 540000 төгрөг, С.Ат 720000 төгрөг, С.Мд 720000 төгрөг, С.Еад 720000 төгрөг, О.Бэд 594000 төгрөг, Ч.Аад 648000 төгрөг, Ө.Үд 720000 төгрөг, Ш.Бад 693000 төгрөг, С.Над 720000 төгрөг, Ж.Хд 720000 төгрөг, С.Тд 693000 төгрөг тус тус олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290745 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын санхүүгээс 290745 төгрөг гаргуулан нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН