| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2023/0012/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/05 |
| Огноо | 2023-01-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/05
2023 01 02 2023/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******, хохирогч , шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч овогт д холбогдох эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өдөр насны тэтгэвэрт, ам бүл-2, хамтран амьдрагчийн хамт ******* аймгийн сумын Баатар хайрхан багийн тоотод оршин суух хаягтай, урьд ******* аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 35000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ПИ59**************12 регистрийн дугаартай, овгийн
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цагийн үед ******* аймгийн Цагдаагийн газрын байранд хүргэгдэх явцдаа ******* аймаг дахь цагдаагийн газрын дуудлагын жолооч цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан , Ч.Дашбалын байр луу нэвтрэх талаар тавьсан хууль ёсны шаардлага эсэргүүцэж, улмаар биед нь халдан хохирогчийн зүүн нүдэн тус газарт баруун гараараа нэг удаа цохиж хохирогч Д Дашбалын эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи болон алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.
1. Цагдаагийн газрын , байрны үүдний коридор хэсгийг харуулсан камерийн бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл/ хэргийн 14-15 дугаар тал/
2.Камерийн бичлэг бүхий CD-ийг эд мөрийн баримтаар хураан авсан, тогтоол, тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл / хэргийн 10-13 дугаар тал/
3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ын өгсөн... Би 2022 оны 11-р сарын 07-ны өдөр Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу цагдаагийн газрын жижүүрийн жолоочоор үүрэг гүйцэтгэж ажилласан. Орой 18 цаг 40 минутын үед “ багийн нутаг дэвсгэрт зах дэр согтуу хүн агсам тавиад байна” гэсэн дуудлага цагдаагийн газрын жижүүрийн албанаас өгч зөрчлийн байцаагчаар ажиллаж байсан хэсгийн байцаагч цагдаагийн д/ч Ч.ы хамт албаны 01-24 хоү улсын дугаартай авто машинаар очиж дуудлага өгсөн Мөнгөнхүү гэх хүнтэй уулзсан. Согтуу агсам тавьсан гэх хүний гэрт очиход Б. гэх эрэгтэй хүн гэртээ согтуу сууж байсан. Улмаар Б.г машиндаа суулгаж цагдаагийн газрын гадна ирж зогсоод тухайн иргэнийг машинаас буулгаад , байр луу оруулах гэсэн боловч шаардлага эсэргүүцэж “муусайн цагдаа нар” гээд намайг заамдаад авсан. Тэгээд би зүүн гарнаас нь барьж , байр луу оруулж байхад шууд баруун гараараа миний зүүн нүд рүү нэг удаа цохиод авсан. Тухайн үед миний нүд нэлээн өвдсөн. Улмаар , байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С., хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Ч. бид 3 тухайн иргэний согтолтыг нь тодорхойлж, , байранд оруулсан. Согтолтыг нь тодорхойлоход 2.16 хувийн согтолтой байсан. Албан үүргээ гүйцэтгэж байхад миний биед халдаж эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл гаргасанд гомдолтой байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг/ хх-ийн 33 дугаар тал/
4..Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ын дахин өгсөн... Би эмчилгээний мөнгөн төлбөрөө гаргуулж авах хүсэлттэй байна. Тухайн үед би БОЭТ-д 36000 төгрөгөөр МRI аппаратаар зураг авахуулсан. Иргэн Б. нь хүч хэрэглэн шаардлага эсэргүүцэж миний биед халдсанд гомдолтой байна. Хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлттэй байна... гэх мэдүүлэг/ хх-ийн 36 дугаар тал/
5.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.ийн өгсөн...2022 оны 11-р сарын 07-ны өдөр цагдаагийн газрын даргын томилгооны дагуу эрүүлжүүлэх, байранд үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа орой 19 цагийн үед хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ч., цагдаа жолооч, нар Б. гэх иргэнийг эрүүлжүүлэх, байрны үүдээр авч ирэхэд би очиж хаалга онгойлгож өгч, цагдаа жолооч, тухайн иргэний зүүн гарнаас нь барьж оруулах хугацаанд иргэн Б. нь баруун гараараа Ч.Дашбалын зүүн нүд рүү нэг удаа цохиод авахаар нь үйлдлийг нь хязгаарлаж, , байранд хулээн авч эрүүлжүүлсэн. Согтолтыг нь драгер багажаар тодорхойлоход 2.16 хувийн согтолттой байсан. Б. нь эрүүлжүүлэх, байранд орсны дараа цаг гаруй орилж байгаад унтсан. Б.г цохисон асуудал байхгүй. Согтолтыг нь тодорхойлж журмын дагуу эрүүлжүүлж хонуулсан... гэх мэдүүлэг / хэргийн 19-20 дугаар тал/,
6.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.ы өгсөн... 2022 оны 11-р сарын 07-ны өдөр цагдаагийн газрын даргын томилгооны дагуу зөрчлийн байцаагчаар үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа 18 цагийн үед цагдаагийн газрын жижүүрийн албанаас “ багийн нутаг дэвсгэр захын доод талын хашаа /задгай/-д согтуу хүн хашааны хаалга цохиод амгалан тайван байдал алдагдуулаад байна” гэх дуудлагын дагуу , цагдаагийн ахлах ахлагч Ч. Дашбалын хамт албаны 01-24 ХОҮ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй очиход Б. гэх эрэгтэй хүн гэртээ согтуу байсан. Тухайн иргэнийг луу авчирч , байр луу , зүүн гарнаас нь барьж оруулж байх хугацаанд Ч.Дашбалын зүүн талын нүд рүү тухайн согтуу иргэн баруун гараараа цохиод авсан. Улмаар , байр луу оруулж согтолтыг нь тодорхойлж согтуурсан мансуурсан хүнийг тухай тогтоол үйлдэж эрүүлжүүлсэн. Согтолтыг нь драгер багажаар тодорхойлоход 2.16 хувийн согтолттой байсан. Б.г цагдаагийн газар луу авч ирэх замд бид нарыг “муу сайн цагдаа нар, та нар хэнд үйлчилж ажил хийдэг хүмүүс бэ” гэж орилж ирсэн. Цагдаагийн газрын гадна ирж зогсоод машинаас бууж , байр луу оруулах гэхэд шаардлага эсэргүүцэж орохгүй байсан. Тэгээд , цагдаагийн ахлах ахлагч зүүн талын гарнаас нь хөтөлж оруулах явцад нүд рүү нь цохисон. Дуудлага өгсөн Мөнгөнхүү гэх хүнээр гэрийн заалгаж гэрт нь ороход нэлээн согтуу байсан. Нэлээн догшин зантай хүн байсан. Бид нар биед нь халдаж цохисон асуудал байхгүй. Цагдаагийн газрын гадна ирж машинаас буугаад эрүүлжүүлэх, байр луу орохгүй байхаар нь , оруулсан....гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,
7.******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай...ын биед гэмтэл учирсан байна. ын биед зүүн нүдний дээд, доод зовхи болон алиманд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь цаг хугацааны хувьд шинэ гэмтэл байна. ын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 39-40 дүгээр тал/
8.Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.гийн хэргээ хүлээн мэдүүлсэн: Би тухайн үед их согтолттой байсан болохоор цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцэж биед нь халдсан талаар сайн санахгүй байна. 2022 оны 11-р сарын 07-ны өдөр миний хамтран амьдрагч болох Хүнзаяа бид хоёр Хүнзаяагийн найз Оогийтой хамт найз болох Гэрлээгийнд нь очсон. Тэр айлд 0.75 граммын “Ерөөл” нэртэй хоёр шил архи, 0.5 граммын “Ерөөл” нэртэй нэг шил архи ууж байгаад тэр айлаас бид дөрөв гарч Номин орж 0.75 граммын “Соёрхол” нэртэй нэг шил архи, 0.33 граммын “Ерөөл” нэртэй нэг шил архи аваад багийн нутаг дэвсгэрт /задгайд/ байдаг манай гэрт очиж, Номин дэлгүүрээс авсан 0.33 граммын “Ерөөл” нэртэй нэг шил архийг би ганцаараа уугаад тэгээд согтсон байлаа. Тэндээс хойш юу болсноо сайн санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаагийн газрын гадна ирж, цагдаагийн машинаас бууж байр луу орж байснаа хальт санаж байна. Би цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцэж, биед нь халдсан буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Цагдаагийн газрын эрүүлжүүлах, байранд хүргэгдэх явцдаа цагдаагийн алба хаагч ын шаардлага эсэргүүцэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би их согтолттой байсан болохоор болсон үйл явдлыг сайн санахгүй байна. ын эрүүл мэндэд учруулсан хохирлоо барагдуулна. Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцэж, биед нь халдсан буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/
9.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.гийн өгсөн... Манай аав Б. нь дөлгөөн, даруухан, тайван, бусдад тусархаг хүн байгаа юм. Манай аав Б. нь айлын 4 дэх хүүхэд, ам бүл 7-лаа, аав ээжтэйгээ болон дээрээ 1 ах, 2 эгчтэй, доороо 1 эмэгтэй дүүтэй, хөдөө өссөн. Манай аав болох Б. нь ерөнхийдөө архи уудаг, гэхдээ архи уухаараа ямар нэгэн догшин зан ааш гаргадаггүй. Манай аав эрүүлдээ дуу цөөтэй, юу болж байсан ч тайван, хүлээцтэй. Таван ханатай гэрээс өөр эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй. ******* аймгийн ******* суманд бүрэн бус дунд боловсрол эзэмшиж байсан гэсэн. Ямар нэгэн мэргэжилгүй. Хөдөө мал маллаж байсан. Одоогоор сумын багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Хүнзаяагийн хамт амьдарч байгаа. Тэтгэврээрээ амьдарч байгаа. Амьдрал нь дунджийн. Манай аав Б. нь ямар нэгэн авьяасгүй. Хууч өвчин гээд байх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар тал/,
10.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.ийн өгсөн... Б.г сайн танина. Багаасаа нэг нутагт өссөн. Хүнд тусархуу, илүү дутуу зан авир байхгүй. Багадаа барилддаг байсан. Сумын начин цолтой санагдаж байна. Б.Болдхүү айлын 4 дэх хүүхэд, дээрээ 1 ах, 2 эгчтэй, 1 эмэгтэй дүүтэй. Б Болдхүү 2016, 2017 он хүртэл ******* суманд мал маллаж амьдарч байсан. Тэр үед архи дарс уудаггүй байсан. Түүнээс хойш ******* аймгийн төвд ирээд амьдарч байгаа. Архи дарс ууж байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Б. үг дуу цөөтэй, хүнтэй хэрүүл маргаан хийдэггүй. Тэтгэвэрт байдаг, одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй. Нэг монгол гэр бий, өөр эд хөрөнгө байхгүй байх. Б. сумын багийн нутаг дэвсгэрт одоогийн байдлаар нэг хамтран амьдрагчтайгаа амьдарч байгаа. Ядруу амьдралтай, тэтгэврээрээ болгоод амьдарч байгаа. 1978-1981 оны хооронд Улаанбаатар хотод 3 жилийн хугацаатай цэргийн алба хааж байсан. Б.д улсаас авсан гавьяа шагнал гэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар тал/,
11. ПИ 59**************12 дугаарын регистртэй, шүүгдэгч овогт гийн ”Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, ******* аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 35000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан гэх баримт / хх-ийн 59 дүгээр тал/,
12. ПИ59**************12 дугаарын регистртэй, овогт гийн иргэний үнэмлэхний лавлагаа, ******* аймгийн сумын 2 дугаар, багийн 14 дүгээр гудамжны 23 тоотод оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 67-68 дугаар тал/
13. ******* аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 07- ны өдрийн Даваа гарагийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн, үүнд: Жижүүрийн - Б.Дашбал, зөрчилийн хэрэг бүртгэгч – цагдаагийн дэслэгч Ч. зэрэг – нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах хуваарь /хх-ийн 71 дүгээр тал/
14. ******* аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 23- ны өдрийн Б/14 дугаартай Томилох тухай тушаалаар ... Говь- Алтай аймгийн Цагдаагийн хэлтсийн цагдаа – жолоочоор ажиллаж байсан цагдаагийн ахлагч Чулуунбаатарын Дашбалыг 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс цагдаа- жолоочоор томилсон ... тушаал / хэргийн 72 дугаар тал/
15. Б., ПИ59**************12, согтолт 2.16 хувь ... гэх гомдол мэдээлэлийн бүртгэл / хэргийн 73 дугаар тал/
16.Согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан гэх г 2022 оны 11 сарын 07-ны өдрийн 19 цаг 05 минутаас 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цаг 05 минут хүртэл хугацаагаар ******* аймгийн Цагдаагийн газрын , байранд саатуулсан... согтуурсан, мансуурсан хүнийг тухай тогтоол / хэргийн 75 дугаар тал/
17. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ын өгсөн... Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч надтай уулзаагүй. ЦЕГ руу хохирлын баримтаа бүрдүүлээд явуулсан. Би эмнэлэгт төгрөгөөр нүдний зураг авахуулсан. төгрөгийг нэхэмжилж байна.... гэх мэдүүлэг зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж үзэхэд:
Шүүгдэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цагийн үед ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт найз нарын хамт архи уусан. Улмаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан тул Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсний дагуу ******* аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч Ч., цагдаа- жолооч нар дуудлагаар очиж, шүүгдэгч Б.г байранд хүргэгдэх явцад ******* аймаг дахь цагдаагийн газрын дуудлагын жолооч цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан цагдаа-жолооч, Ч.Дашбалын байр луу нэвтрэх талаар тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар биед нь халдан хохирогчийн зүүн нүдэн тус газарт баруун гараараа нэг удаа цохиж хохирогч Д Дашбалын эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи болон алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б. нь хохирогч Д Дашбалын эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи болон алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, хууль сахиулагчийн тавь хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хүч хэрэглэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б. нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цагийн үед ******* аймгийн Цагдаагийн газрын байранд хүргэгдэх явцдаа ******* аймаг дахь цагдаагийн газрын дуудлагын жолооч цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан цагдаа-жолооч, Ч.Дашбалын байр луу нэвтрэх талаар тавьсан хууль ёсны шаардлага эсэргүүцэж, улмаар биед нь халдан хохирогчийн зүүн нүдэн тус газарт баруун гараараа нэг удаа цохиж хохирогч Д Дашбалын эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи болон алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн....гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос түүний үйлдсэн дээрхи гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан... “ Хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэргийн 2.9-д заасан... эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулан ... гэх хүндрүүлэх шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.
Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу шаардлага тавихад шүүгдэгч Б. нь эсэргүүцсэн үйлдэл гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч хохирогч гэрч нарын мэдүүлэг болон хэргийн 74 дүгээр тал дахь эрүүлжигдсэн хүний бүртгэл тэмдэглэлээр... Б. нь 2.16 хувийн согттолттой ... гэх баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б. нь архи ууж согтсон, бусдыг хүндлэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан болжээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
1.Шүүгдэгч Б. нь ******* аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхээр 2002 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 35000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан нь / хх-ийн 59 дүгээр тал/ дахь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.гийн... би нэг хүний эд зүйлийг зөвшөөрөлгүй авч хэрэглэсэн үйлдэлдээ шүүхээр 35000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан... гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.
2.Шүүгдэгч Б.гийн хувийн байдлын талаар... Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.ийн өгсөн... Б.г сайн танина. Багаасаа нэг нутагт өссөн. Хүнд тусархуу, илүү дутуу зан авир байхгүй. Багадаа барилддаг байсан. Сумын начин цолтой санагдаж байна. Б.Болдхүү айлын 4 дэх хүүхэд, дээрээ 1 ах, 2 эгчтэй, 1 эмэгтэй дүүтэй. Б Болдхүү 2016, 2017 он хүртэл ******* суманд мал маллаж амьдарч байсан. Тэр үед архи дарс уудаггүй байсан. Түүнээс хойш ******* аймгийн төвд ирээд амьдарч байгаа. Архи дарс ууж байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Б үг дуу цөөтэй, хүнтэй хэрүүл маргаан хийдэггүй. Тэтгэвэрт байдаг, одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй. Нэг монгол гэр бий, өөр эд хөрөнгө байхгүй байх. Б. сумын багийн нутаг дэвсгэрт одоогийн байдлаар нэг хамтран амьдрагчтайгаа амьдарч байгаа. Ядруу амьдралтай, тэтгэврээрээ болгоод амьдарч байгаа. 1978-1981 оны хооронд байхаа Улаанбаатар хотод 3 жилийн хугацаатай цэргийн алба хааж байсан. Б.д улсаас авсан гавьяа шагнал гэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар тал/, мөн гэрч Б.гийн өгсөн... Манай аав Б. нь дөлгөөн, даруухан, тайван, бусдад тусархаг хүн байгаа юм. Манай аав Б. нь айлын 4 дэх хүүхэд, ам бүл 7-лаа, аав ээжтэйгээ болон дээрээ 1 ах, 2 эгчтэй, доороо 1 эмэгтэй дүүтэй хөдөө өссөн. Манай аав болох Б. нь ерөнхийдөө архи уудаг, гэхдээ архи уухаараа ямар нэгэн догшин зан ааш гаргадаггүй. Манай аав эрүүлдээ дуу цөөтэй, юу болж байсан ч тайван, хүлээцтэй. Таван ханатай гэрээс өөр эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй. ******* аймгийн ******* суманд бүрэн бус дунд боловсрол эзэмшиж байсан гэсэн. Ямар нэгэн мэргэжилгүй. Хөдөө мал маллаж байсан. Одоогоор сумын багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Хүнзаяагийн хамт амьдарч байгаа. Тэтгэврээрээ амьдарч байгаа. Амьдрал нь дунджийн. Манай аав Б. нь ямар нэгэн авьяасгүй. Хууч өвчин гээд байх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар тал/, ПИ59**************12 дугаарын регистртэй, овогт гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* аймгийн сумын 2 дугаар, багийн 14 гудамж 23 тоотод оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
3.Шүүгдэгч Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
4. Шүүгдэгч Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
5.Шүүгдэгч Б.гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлт, хохирогч гомдолгүй гэх хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 12 сарын хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.г эрх бүхий байгууллагын хяналтад байж ******* аймгийн сумаас 1 жилийн хугацаагаар явахыг хориглох хязгаарлалтыг тогтоов.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан... ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 168, 185 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Гурав: Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар
1.Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт би эмнэлэгт төгрөгөөр нүдний зураг авахуулсан гэх төгрөгийг нэхэмжилсэн боловч хохирлын баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хор уршгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
2.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.д зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан... хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д заасан... эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ... ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч овогт д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 / ес / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 / гурав / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 /ес/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.г эрх бүхий байгууллагын хяналтад байж, өөрийн оршин суух ******* аймгийн сумын нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
5.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Дашвал нь өөрт учирсан хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан... ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 168, 185 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Б.д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА