Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/06

 

 

 

 

 

 

 

 

2023         01             02                                          2023/ШЦТ/

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******, улсын яллагч Т.*******, хохирогчийн  өмгөөлөгч Д.Нямдорж, шүүгдэгч Ж., түүний өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.*******оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн  шүүгдэгч овогт ын эд холбогдох эрүүгийн *******  дугаартай, ******* индекстэй хэргийг 202оны 1дугаар сарын 21-ний өдөр  хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 02- ны өдөр  хянан  хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, аймгийн суманд оны дугаар сарын -ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, ард халх, дээд боловсролтой, ийн мэргэжилтэй,  ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт аймгийн сумын багийн дугаар гудамж тоотод оршин суух, хувиараа бизнес эрхэлдэг, аминдаа 7 хашааны газар, агуулахын байр, орон сууц  нэг, приус 20 маркийн авто машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого төгрөг,  ял шийтгэлгүй, ИД9111 дугаарын регистртэй, овогт ын

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202оны 09 дүгээр сарын 08-ны орой 20-21 цагийн үед аймгийн сумын 09 дүгээр, багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ц.*******тай маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, солонгон бүрхүүлийн урагдал, зүүн нүдний хараа бууралт, зүүн нүдний дээд зовхи болон алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд эгнээний 1 дүгээр шүдний  сулрал, буйланд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                            Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

1.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / онд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй/ овогт *******ын *******ын өгсөн... 202оны 09 дүгээр сарын 08-ны орой 20 цаг 30 минутын үед лагер явах замдаа аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт бага гүүрийн дэргэд дэлгүүр дээр зогсоод найз охины хамт дэлгүүр орсон. Би түрүүлж гараад дэлгүүрийн үүдэнд зогсож байтал хоёр үл таних хүн ирээд “Хөөе цувдаа минь эндээс тамхи авч болох уу” гэхээр нь би яаж мэдэх вэ өөрсдөө ороод асуу гэтэл “пизда минь эндээс тамхи авмаар байна, болох уу” гээд хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд зогсож байтал арай бага настай залуу нь намайг цохихоор гараа далайхаар нь би түрүүлээд эрүү хэсэг рүү нь  нэг удаа гараараа цохисон. Тэгтэл хажууд явсан арай ахимаг насны хүн нь  миний зүүн эрүү хэсэгт гараа атгаж байгаад цохисон. Тэгэхээр нь би зугтсан. Тэгтэл араас хөөгөөд барьж аваад нөгөө залуу нь ирээд миний зүүн нүд хэсэгт гараа атгаж байгаад цохисон. Тухайн үед нүдэнд оч үсрэх шиг болохоор нь нүдээ дараад тонгойсон. Тэгтэл манай найз охин ирээд салгасан. Манай найз  охиныг нөгөө залуу нь гараа атгаж байгаад баруун мөр хэсэгт нь цохисон. Манай найз охин газар унаад босож ирсэн. Тэгээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд аваад явсан. Миний зүүн нүд өвдсөн, юм сайн харахгүй байгаа. Мөн үүдэн нэг шүд хөдөлсөн. Манай найз охины баруун мөр хөндүүрлэж байгаа гэсэн. Тухайн хоёр хүн намайг хөөж байхдаа бүдэрч унаад байсан. Надад ямар нэгэн мөнгө төгрөгийн сонирхол алга. Би гомдолтой хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэх... мэдүүлэг / хэргийн -11 дүгээр тал /

2.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.*******ын дахин өгсөн...  Миний зүүн нүдний ухархайн яс см цөмөрсөн, ухархайн яс цөмөрсөний улмаас нүдний торлог бүрхэвч язарч цус хурсан, язралтын улмаас хараа муудсан. Тухайн язралтын  сорив эдгэрдэггүй гэсэн. Одоогоор хагалгааны заалттай байгаа. Нүд хөдлөхөд хөндүүртэй байгаа. Ухархайн цөмөрсөн ясны орчмоор өвдөх зовиуртай байгаа. Толгой хагаслаж өвдөж байна. Эмч намайг хүнд зүйл өргөж болохгүй, нусаа хүчтэй нийж болохгүй гэсэн. Тухайн хоёр хүнээс хохирлоо барагдуулж авмаар байна. Одоогоор эмчилгээний зардалд 1708503 төгрөг гарсан. Эмчилгээнд явахад Ж.  нь 00000 төгрөг өгсөн. Цаашид хагалгааны заалттай тул дахин гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Би тухайн үед *******ийн Мо-Эн-Ко ХХК-д  орчуулагчаар ажилд орох гэж байсан боловч энэ үйл явдлаас болоод ажилд орж чадаагүй. Манай эхнэр бас тухайн зодооны улмаас  эмнэлэгт үзүүлж харуулсан. Мөн Улаанбаатар явж намайг үзүүлж харуулаад нэг сар ажлаа хийж чадаагүй. Манай эхнэр “Эвийн хүч” дээр гоо сайханы дэлгүүр ажилуулж, маниюкер хийдэг. Би Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлсэн. Тухайн гэмтлийн улмаас торлог бүрхэвч язарч цус хурсан, язралтын улмаас нүдний хараа муудсан, холбогдох бичиг баримтууд нь байгаа учраас нэмэлт шинжээч томилуулах шаардлагатай. Би их гомдолтой байна. Зүгээр явж байгаад хоёр согтуу хүнээр доромжлуулж, зодуулсан. Одоогоор учирсан хохирол цаашид гарах зардлаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг/ хэргийн 13 дугаар тал/  

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.гийн өгсөн... Өнөөдөр буюу 202оны 09 дүгээр сарын 08-ны орой 20 цаг 30 минутын үед найз залуу Ц.*******ын хамт лагерт байдаг гэрлүүгээ явах замдаа дэлгүүр ороод юм аваад кассан дээр бичүүлэх гээд зогсож байтал нэг харахад манай найз залуу машин тойроод гүйж байсан. Түүний араас үл таних залуу хөөж байгаа нь харагдсан. Тэгэхээр нь би сандраад юмаа үлдээчихээд гүйгээд гартал манай найз залуу нэг залуутай зууралдсан байдалтай зогсож байсан. Би арай бага залууг  нь түлхээд “болиоч” гэхэд тэр залуу гараа атгаж байгаад миний мөр лүү цохисон. Би газар унаад боссон. Босонгууд найз залууруугаа харахад зүүн нүд нь хавдаад, зовхи нь нүдийг нь хаасан байсан байхаар нь дахин “болиоч” гээд орилход тухайн хүмүүс салсан. Тэгэхээр нь би цагдаа дуудаад тухайн хүмүүсийг өгч явуулсан. Манай найзын зүүн нүд нь хавдсан байсан. Үүдэн дээд талын нэг шүд  нь хөдөлсөн байна гэж байсан. Миний баруун мөр хөндүүрлэж байна. Тухайн үед бид хоёрыг мөнгөний төлөө цагдаад өглөө гээд хэрэлдээд, янз бүрийн хэл амаар доромжилж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 15-16 дугаар тал /

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.гийн өгсөн... 202оны 09 дүгээр сарын 08-ны орой хадам дүү Ж.тэй 6 ширхэг лаазтай пиво хувааж уусан.  Тэгээд Ж.ийг хүргэж өгөхөөр эхнэрийн хамт явсан. Замдаа гүүрний тэнд байдаг шинээр нээгдсэн дэлгүүрийн гадна зогсож манай эхнэр тамхи авчирж өгөхөөр дэлгүүр орсон. Нэг мэдэхэд Ж. дэлгүүрийн зүүн талд зайдуухан харанхуй  хэсэгт  хүнтэй барьцалдаад авсан байхаар нь машинаас бууж гүйж очоод салгасан. Би хэн нэгнийг цохиж зодсон зүйл байхгүй.  Би салгах гээд явж байхад Ж. нь Ц.******* гэх залууг тонгойлгож дарж байгаад доороос нь нүүр хэсэгт нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Намайг салгахаар очихоос өмнө тэр хоёр нэг нэгнийгээ  цохисон байсан. Намайг салгахаар очиход Ц.******* гэх залуугийн зүүн нүд хавдсан байсан. Манай эхнэр болон зодуулсан  залуугийн эхнэр үйл явдлыг харсан байгаа. Надад ямар нэгэн санал  хүсэлт байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 21-2дугаар тал/

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.ийн өгсөн...  202оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манай  төрсөн дүү Ж. манайд  ирж, манай нөхөртэй хамт архи уусан. Тэгээд манай нөхөр бид хоёр Ж.ийг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Замдаа Ж. “тамхи авмаар байна” гэхээр нь “*******” дэлгүүрийн үүдэнд зайдуухан машинаа тавиад би дэлгүүрт орсон. Дэлгүүр ороход махлаг залуу Ц.******* эхнэртэйгээ хамт явж байсан. Би нэг тамхи аваад дараалаад уншуулах гээд зогсож байтал дэлгүүрийн хаалганы онгорхойгоор харахад Ж. ирж яваа харагдсан. Тэгтэл удалгүй миний хажууд зогсож байсан махлаг залуугийн эхнэр “болиоч” гээд орилоод гарахаар нь дагаад гарсан. Тэгтэл Ж. махлаг залууг хөөж байсан. Ж. тэр залууг барьж аваад нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгтэл махлаг залуугийн эхнэр гүйгээд очсон. Тэрний араас манай нөхөр Ц. машинаас гарч гүйж очоод дундуур нь орж салгасан.  Салгасны дараа нөгөө махлаг дуу залуу “пизда минь чи миний нүд рүү цохичихлоо” гэж Ж.эд хэлж байсан. Махлагдуу залуугийн зүүн нүд хавдсан байсан. Өөр бэртэж гэмтсэн хүн байхгүй. Бид хэдээс өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 24-25 дугаар тал/

6. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 202оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай ... Ц.*******ын биед гэмтэл учирсан байна. Ц.*******ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хий хуралт, зүүн нүдний дээд зовхи болон алиманд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд эгнээний 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь цаашид ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна. Ц.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох  журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ц.*******ын  биед учирсан зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хий хуралт, зүүн нүдний дээд зовхи болон алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, мөн зүүн дээд эгнээний 1 дүгээр шүдний сулрал,буйланд цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт, гэрэл зураг / хэргийн 33-36 дугаар тал/

7. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн нэмэлтээр гаргасан  202оны дугаар сарын 19-ний өдрийн дугаартай... Ц.*******ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, солонгон бүрхүүлийн урагдал, зүүн нүдний хараа бууралт, зүүн нүдний дээд зовхи болон алиманд цус хуралт,  зөөлөн эдийн няцрал, зүүн дээд эгнээний 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Ц.*******ын биед  учирсан зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, солонгон бүрхүүлийн урагдал, зүүн нүдний хараа бууралт,  зүүн  нүдний дээд зовхи болон алиманд цус хуралт,  зөөлөн эдийн няцрал, зүүн дээд эгнээний 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл нь  тухайн хэрэг учрал болсон хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Ц.*******ын зүүн нүдний солонгон бүрхүүлийн урагдал зүүн нүдний хараа бууралт гэмтэл нь миний 202оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлийн зэрэгт өөрчлөлт оруулах үндэслэл болж байна. Ц.*******ын зүүн нүдний солонгон бүрхүүлийн урагдал, зүүн нүдний хараа бууралт гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт/ хэргийн 51-53 дугаар тал/

8.”Орбита” нүдний эмнэлэгийн үзлэгийн баримт / хэргийн  54-58  дугаар тал /

9.Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ж.ийн хэргээ хүлээн мэдүүлсэн... 202оны 09 дүгээр сарын 08-ны орой хүргэн ах Ц.гийн хамт  6 ширхэг лаазтай пиво уусан. Тэгээд дэлгүүр орж тамхи авахаар явсан. аймгийн сумын багийн бага гүүр лүү явах замд 3 дэлгүүрийн голд байх шинээр баригдсан дэлгүүрийн үүдэнд тухайн залуутай хальт  шүргэлцээд маргалдсан. Би цохих гээд айлгасан. Гэтэл зөрүүлээд миний зүүн шанаа хэсэгт гараад атгаж байгаад цохисон. Би буцаагаад зүүн нүд хэсэгт нь нэг цохисон. Тэгээд маргалдаж байгаад салаад нөгөө залуу зугтахаар нь араас нь хөөж барьж авахад миний мөрнөөс бариад доош дарахаар нь зөрүүлээд барьж аваад доош нь дарж, тонгойж байхад нь гараа атгаж байгаад шүд хэсэг рүү нь цохисон. Тэгтэл найз эмэгтэй нь гарч ирээд салгасан. Тухайн үед би тэр эмэгтэйг хүчтэй түлхчих шиг болсон. Цагдаа дуудаад бид хоёрыг цагдаад өгөөд явуулсан. Манай хүргэн ах Ц. нь бид хоёрыг салгахаар явж байсан. Тухайн залууг танихгүй. Цагдаад шалгагдаж байхдаа танилцсан. Ц.******* гэдэг залуу байна лээ. Ц.*******ын зүүн нүд хавдсан байсан. Ц.*******ыг хот руу эмчилгээнд явах үед нь 00000 төгрөг өгсөн. Өөр нэмж хохирол гарвал төлж барагдуулах болно. Гэр бүлийн хэрэгцээний газар байгаа өөр хөрөнгө гээд байх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 67-68 дугаар тал/

. Хохирогч Ц.*******ын хохирлын тооцоо, эмнэлэгт үзүүлсэн, эм болон   хэрэглээний бараа худалдан авсан НӨАТ- ын баримтууд / хэргийн 74-78 дугаар тал/

11.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.ийн өгсөн... 202оны 09 дүгээр сарын 08-ны орой 20-21 цагийн үед дэлгүүртээ зогсож байхад гадна хүмүүс “нэгнийгээ зодчихлоо” гээд хэрүүл хийж байгаа нь сонсогдож байсан. Тэгэхээр нь  гараад очтол манай дэлгүүрийн зүүн буланд нэгнээ зодсон гэх хүмүүс маргалдсан байдалтай зогсож байсан. Тухайн зодуулсан гэх залуу манайхаар хэд хэд үйлчлүүлсэн зүс танидаг залуу байсан. Намайг гараад очиход зодоон дууссан байсан. Хэн хэнийгээ хэрхэн зодсон талаар мэдэх зүйл байхгүй. Манай дэлгүүрийн камерт зодооны хэсэг нь ороогүй байсан... гэх мэдүүлэг / хэргийн 93-94 дүгээр тал/

12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хэргийн 61 дүгээр тал/ 

13. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.гийн өгсөн... Ж. бид хоёр багаасаа нэг ангид сурч төгссөн, одоо хүртэл найзалж байгаа. Ж. нь архи бараг хэрэглэдэггүй, хааяа найз нөхдийн хамт  ганц нэг татдаг, үргэлжлүүлэн хэрэглэдэггүй. Гэмт хэрэг , зөрчилд холбогдож байгаагүй. аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт нарийн боовны цех ажиллуулдаг. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, сагсан бөмбөг болон жудогоор хичээллэдэг. Тэмцээн уралдаанд оролцож тодорхой хэмжээний амжилтууд гаргаж байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 27- дугаар тал/

14. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.ын өгсөн... 2008 онд нөхөртэйгээ танилцаж, 2013 онд нэг гэрт орж, 2016 онд албан ёсоор хуримаа хийж гэрлэлтээ батлуулсан. Манай нөхөр Ж. нь төлөв даруу, үг дуу цөөтэй, ажилсаг, хүнд тусархуу, цайлган сэтгэлтэй, гэр бүлдээ халамжтай, гэр бүлийн төлөө сайн зүтгэдэг, сайн хань, сайн эцэг. Жилдээ хааяа нэг архи хэрэглэдэг. Энэ удаа аав нь өнгөрөөд сэтгэл санаагаар унаад архи хэрэглэсэн байсан. Анх удаа ийм араншин гаргасан. Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. аймгийн сумын багт нарийн боовны цех ажиллуулдаг. аймгийн сумын 1 дүгээр бүрэн дунд сургууль төгссөн, аймгийн коллеж төгссөн. Сагсан бөмбөг болон жудогоор хичээллэдэг.  Цэргийн алба хаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 30 дугаар тал/

15. Иргэний үнэмлэхний лавлагаагаар ИД9111 дугаарын регистртэй, овогт ын нь аймгийн сумын 9 дүгээр, багийн дугаар гудамж, тоотод оршин суудаг ... гэх баримт / хэргийн 71 дүгээр тал /

16. ИД9111 дугаарын регистртэй, овогт ын ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа / хэргийн 7дугаар тал/

17. ИД9111 дугаарын регистртэй, овогт ын ийн ... гэр бүлийн хэрэгцээний хашааны 7 газрын өмчлөлийн бүртгэлийн лавлагаа, амины орон сууц, гражны өмчлөлийн бүртгэлийн лавлагаа,   аймгийн сумын байрны тоот байрны үл хөдлөх хөрөнгийн  өмчлөлийн бүртгэлийн лавлагаа ... / хэргийн 73 дугаар хуудас/ зэрэг болно.  

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо  агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

-1. Шүүгдэгч Ж. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202оны 09 дүгээр сарын 08-ны орой 20-21 цагийн үед аймгийн сумын 09 дүгээр ,   багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна  зогсож байсан хохирогч Ц.*******т хандаж,  “цувдаа минь тамхи авч болох уу”, Пизда минь эндээс тамхи авмаар байна” гэж зүй бус үг хэрэглэн улмаар хохирогч руу гар далайх үйлдэл гаргаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж, мөн хохирогчийг зугтах үед нь дахин хөөж барьж авч, зүүн нүд хацар хэсэгт нь гараараа цохиж, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон... зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, солонгон бүрхүүлийн урагдал, зүүн нүдний хараа бууралт,  зүүн  нүдний дээд зовхи болон алиманд цус хуралт,  зөөлөн эдийн няцрал, зүүн дээд эгнээний 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт... бүхий  гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримт нь  хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Ц.*******ын  биед учирсан... зүүн нүдний солонгон бүрхүүлийн урагдал, зүүн нүдний хараа бууралт... гэх гэмтэл нь шинжээчийн 202оны дугаар сарын 19-ний өдрийн дугаартай  нэмэлт дүгнэлтээр гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.

2.Шүүгдэгч Ж. нь хохирогч  Ц.*******ын  нүүрэнд   гараараа цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч, хохирогчийн нүдэнд гараараа цохиж  дээрхи ... зүүн нүдний солонгон бүрхүүлийн урагдал, зүүн нүдний хараа бууралт ... бүхий хүндэвтэр гэмтэлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

3. Шүүгдэгч Ж. нь дэлгүүрээс тамхи авахаар орох үедээ дэлгүүрийн  гадна зогсож байсан хохирогч Ц.*******т хандаж  “цувдаа минь тамхи авч болох уу”, Пизда минь эндээс тамхи авмаар байна” гэж зүй бус үг хэрэглэн улмаар хохирогч руу гар далайх  үйлдэл гаргаж, улмаар хохирогчийн зүүн нүдэнд гараараа цохиж шинжээчийн нэмэлт дүгнэлтүүдээр тогтоогдсон... зүүн нүдний солонгон бүрхүүлийн урагдал, зүүн нүдний хараа бууралт... бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж  байх тул шүүгдэгч Ж.ийн  үйлдсэн дээрхи  гэмт хэрэгт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

4.Мөн шүүгдэгч Ж. болон өмгөөлөгч нарын хувьд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

5.Иймд шүүгдэгч Ж.ийг  хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов

6.Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь ... гэрч Ц., Ж. болон шүүгдэгч Ж.ийн өөрийнх нь өгсөн... 6 лааз пиво хувааж уусан... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.ийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

7. Шүүгдэгч Ж.ийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.  

8.Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хохирогчтой зүй бус үгээр харьцсан, бусдыг хүндлэхгүй  байдал нь  гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ. 

   Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 1. Шүүгдэгч Ж. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 61 дүгээр тал дахь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, шүүгдэгчийн хувийн байдлын талаар өгсөн гэрч Э.гийн... Ж. бид хоёр багаасаа нэг ангид сурч төгссөн, одоо хүртэл найзалж байгаа. Ж. нь архи бараг хэрэглэдэггүй, хааяа найз нөхдийн хамт  ганц нэг татдаг, үргэлжлүүлэн хэрэглэдэггүй. Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт нарийн боовны цех ажиллуулдаг. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, сагсан бөмбөг болон жудогоор хичээллэдэг. Тэмцээн уралдаанд оролцож тодорхой хэмжээний амжилтууд гаргаж байсан... гэх мэдүүлэг , гэрч Р.ын өгсөн... 2008 онд нөхөртэйгээ танилцаж, 2013 онд нэг гэрт орж, 2016 онд албан ёсоор хуримаа хийж гэрлэлтээ батлуулсан. Манай нөхөр Ж. нь төлөв даруу, үг дуу цөөтэй, ажилсаг, хүнд тусархуу, цайлган сэтгэлтэй, гэр бүлдээ халамжтай, гэр бүлийн төлөө сайн зүтгэдэг, сайн хань, сайн эцэг. Жилдээ хааяа нэг архи хэрэглэдэг. Энэ удаа аав нь өнгөрөөд сэтгэл санаагаар унаад архи хэрэглэсэн байсан. Анх удаа ийм араншин гаргасан. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. аймгийн сумын багт нарийн боовны цех ажиллуулдаг. аймгийн сумын 1 дүгээр бүрэн дунд сургууль төгссөн, аймгийн коллеж төгссөн. Сагсан бөмбөг болон жудогоор хичээллэдэг.  Цэргийн алба хаагаагүй... гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Ж. нь  хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл буюу зүүн нүдний солонгон бүрхүүлийн урагдал, зүүн нүдний хараа бууралт гэх гэмтлийг эмчлүүлэхээр Улаанбаатар хот явсан зардал, эмчилгээ,оношлогооны зардалд 2357500 төгрөг төлсөн  нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.*******ын өгсөн... Улаанбаатар хот эмчилгээнд явахад 00000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг, мөнгөн шилжүүлэгийн баримт, мөн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн 1357500 төгрөгийг төлсөн нь мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдож  байх тул   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 3.Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

4.Шүүгдэгч Ж.ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хор уршгийг  төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа,эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн ялын дүгнэлт, шүүгдэгч Ж. нь  хувиараа бизнес эрхэлдэг, аминдаа 7 хашааны газар, орон сууц, агуулахын барилгатай, сарын өрхийн орлого төгрөгтэй  зэрэг шүүгдэгчийн хувийн байдал  зэргийг  тус тус харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ж.эд гурван  мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний гурван сая төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.эд  оногдуулсан / гурван сая /  төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн  хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч  Ж.эд  тайлбарлаж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

5.Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нь улсын яллагчаас Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ж.эд  гурван сая төгрөгийн торгох ял шийтгэх дүгнэлт гаргасныг... Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт торгох ялын хэмжээг дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний байхаар торгох ялын дээд болон  доод хэмжээг  заасан, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учирсан хор уршгийг арилгасан... гэсэн үндэслэлээр Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү  гэх  дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах  боломжгүй гэж үзлээ.  

Учир нь: Шүүгдэгч Ж. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой зүй бус харьцах үйлдэл гаргасан, улмаар хохирогчийг зугтах үед нь араас хөөж барьж авч улмаар зүүн нүд тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд ... зүүн нүдний солонгон бүрхүүлийн урагдал, зүүн нүдний хараа бууралт ...гэх хүндэвтэр гэмтэл учруулсан, энэ гэмтлийн улмаас хохирогч хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа зэрэг байдлууд тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван  мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний гурван сая төгрөгөөр торгох ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж  шүүх  үзсэн болно.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг,

бусад асуудлын  талаар:

         1.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.******* нь  Улаанбаатар хотын Орбита эмнэлэг, УНТЭ  зэрэгт үзүүлж оношлогоо хийлгэсэн ба улмаар нэмэлт дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж,  шинжээчийн нэмэлт дүгнэлтээр хохирогчийн биед ... зүүн нүдний солонгон бүрхүүлийн урагдал, зүүн нүдний хараа бууралт ...гэх хүндэвтэр гэмтэл  учирсан нь  тогтоогдсон.

Хохирогч Ц.******* нь Улаанбаатар хотод эмчилгээ оношлогоо хийлгэсэн зардалд 1586253 төгрөг, аймагт шүүхийн шинжилгээний зардалд 16000 төгрөг, “Ач заяа” эмнэлэгт үзүүлсэн 55000 төгрөг, Улаанбаатар хотод таксигаар үйлчлүүлсэний зардалд 26500 төгрөг, машины зогсоолын төлбөр 75000 төгрөг, байрны түрээсийн төлбөр 750000 төгрөг, хэрэглээний зардалд 94800 төгрөг, мах болон хүнсний ногоо-215000 төгрөг, хамтран амьдрагч Б.гийн ажилгүй байсан хугацааны цалин 3360000 төгрөг, өөрийн ажилгүй байсан хугацааны 6 сарын цалин 1500000 төгрөгөөр тооцож 9000000 төгрөг нэхэмжилснээс  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.ээс эм тариа, оношлогоо, замын бензиний зардалд 677500 төгрөг, хохирогч Ц.*******ын ажилгүй байсан хугацааны 4 сарын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420000 төгрөгөөр тооцож, 1680000 төгрөг нийт 2357500 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.*******т олгохоор шийдвэрлэв.

Харин мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.*******, шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч нь  хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал, бусад  зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэв.   

        Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж. нь 202оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Ц.*******ын ХААН банкны 5849015960 дугаарын дансанд 00000 төгрөг шилжүүлсэн, мөн гэм буруугийн шүүх хуралдааны дараа 1357500 төгрөгийг хохирогч Ц.*******ын ХААН банкны 5849015960 дугаарын дансанд шилжүүлсэн нь шилжүүлэгийн мэдээллийн баримт, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.*******ын өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд   хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ж. нь  хохирогчид учирсан хор уршигт 2357500 төгрөг төлсөн гэж үзнэ.

      Хохирогчийн эрүүл мэндэд ...зүүн нүдний солонгон бүрхүүлийн урагдал, зүүн нүдний хараа бууралт... гэх гэмтэл учирсан тухайн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул  хохирогч хөдөлмөр эрхлэх боломж нь хязгаарлагдсан гэж үзэж, хохирогч  гэм хор учрах үед хөдөлмөр эрхэлдэггүй, орлогогүй байсан тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан... гэм хор учрах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй ... гэснийг үндэслэн хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалинд сарын 1500000 төгрөгөөр тооцож, 6 сарын сарын цалин 9000000 төгрөг нэхэмжилснээс шүүх хуралдаан хүртэлх 4 сарын цалинг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420000 төгрөгөөр тооцож, 1680000 төгрөгийг  шүүгдэгчээс гаргуулах нь  зүйтэй гэж үзсэн болно.  

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD  нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгчид  торгох ял шийтгэсэн тул өмнө  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр  хэрэглэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1 дүгээр зүйлийн 1, 36.дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ын ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч   овогт ын эд гурван  мянган нэгжтэй тэнцэх хэмжээний гурван сая  төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.эд оногдуулсан / гурван сая / төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD  нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хадгалж,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч  нь  хохирогчид учирсан гэм хорд 2357500 төгрөг төлсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал бусад гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Ж.эд  тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ж.эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА