Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/13

 

 





 

 

     2022          12           27                                        2023/ШЦТ/13

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтлөн,

Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ, 

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Д.Батсүх /ҮД:2100/,

Хохирогч ***, түүний өмгөөлөгч Ж.Должинсүрэн /ҮД:0093/,

Гэрч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч *** овогт ***гийн ***д холбогдох эрүүгийн 2205011981977 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, *** оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, Татварын байцаагч мэргэжилтэй, *** ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт *** дүүргийн *** дүгээр хороо, *** хотхон *** байр, *** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

*** овогт ***гийн *** /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ид хохирогч ***тай маргалдаж түүний толгой хэсэгт цохих, үсдэх, дарж унах зэргээр түүний эрүүл мэндэд нь “баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэ, тавхайд цус хуралт, тархи доргилт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар     

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч *** нь “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ид хохирогч ***тай маргалдаж түүний толгой хэсэгт цохих, үсдэх, дарж унах зэргээр түүний эрүүл мэндэд нь “баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэ, тавхайд цус хуралт, тархи доргилт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын “…Мэдүүлэг өгөхгүй, нотлох баримт шинжлэн судлахдаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ шинжлэн судлаад явна. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй…” гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн хэлэлцүүлэг хохирогч ***гийн “...Тухайн үед прокурор дээр очоод ***ын мэдүүлгийг анх удаа уншихад эхнээсээ дуусах хүртлээ бүх зүйл худлаа байсан. Тухайн өдөр 3 цаг өнгөрч байхад би гадуур явж байгаад 5 цагаас хүүхдээ авах ёстой байсан тул бие засахаар *** лоунж руу орсон. Намайг ороход *** ганцаараа сууж байсан. Маргааш нь буюу 03 дугаар сарын 15-ны өдөр цалин тавих учраас өмнөх өдөр нь тооцоо нийлж, ажилчдын цалинг нь шилжүүлдэг байсан тул тэр ажлаа амжуулчихъя гэж бодоод 5 цагаас өмнө ирсэн. Би огт хэцүү байна, архи уумаар байна гэж нэг ч өгүүлбэр яриагүй. Тэгээд цалингаа бодох талаар ярьчхаад байж байтал *** өөрөө “Энэ цэнхэр боргио их гоё болчихсон байна лээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Заа, нэг нэгийг уучихъя” гээд уусан. Би хүүхдээ охиноороо авхуулах болчхоод дахиад нэгийг уусан. *** хэлэхдээ “Одоо *** ирнэ” гээд уусан пивоныхоо шилийг хураагаад байсан. Мөн өөрөө Бомбай гэх архинаас миний урд 3 хундагыг уусан. *** лоунжаа гаднаас хүн авахгүйгээр хаагаад түгжчихсэн. Тэгээд байж байтал *** “Ажлаасаа гарах гэж байгаа, энэ жил ажиллахгүй, 2 эгчтэйгээ уулзъя” гэж хэлэхээр нь би түүнийг “Хүрээд ир” гэсэн. *** “Ажлаасаа гарах гэж байгаа юм чинь эгч нартаа 1, 1 вино аваад очъё” гэсэн. ***ыг орж ирэхээс 5-10 минутын өмнө нь *** орж ирсэн. *** бид 2 олон жилийн үл ойлголцолтой байдаг ба ***г ороод ирэхээр нь би зөрөөд гараад явчихдаг. Түүнийг байна гэвэл би очдоггүй, зөвхөн би *** найз гэж боддог. Ажилд нь нэмэртэй юм гээд 500.000 төгрөгийн цалинтай ажил хийх үү гэхэд “тэгье” гэхээр нь ажиллуулж байгаа. Бид 2 учир зүггүй уулзаж, уудаг зүйл байхгүй. Тэгээд *** орж ирээд виногоо өгөхөөр нь пиво ууж байсан тул виногоо лоунжийнх нь текэн дээр тавьсан. *** өмнө нь намайг зөндөө дээрэлхэж, заамдаж авч байсан. Дараа нь бид 2 эвлэрсэн байсан тул ***г “Наашаа суу, ***тай танилц” гээд бид 4 ***ын авч ирсэн 750 граммын коньякийг задлаад сууж байсан. ***ыг орж ирснээс хойш *** урдын миний нөхрөөсөө салсан, арчаагүй байгаа байдлыг яриад доромжлоод эхэлсэн. Тэр дотор байгаа уур амьсгал сонин болсон байсан. *** маш их уусан байсан ба эрүүл байсан бол ***ыг хориглож, уур амьсгалыг зөөллөдөг хүн. Тэндээс маргалдаад бид 4 гарсан. Эхлээд ***, *** нар түрүүлээд гарсан. *** бид 2 гэрлүүдээ унтрааж, хаалгаа түгжих гээд зогсож байсан. Би яг хажууд нь зогсож байхад *** бид 2 үг хаялцсаар байж байтал *** юу ч ойлгоогүй байж “Чи миний хүүхдүүдийг хараадаг хэн бэ” гээд үсэрч ирээд заамдаад давхарлаад унасан. Миний хөл гацчихсан байсан. Хэлээд байхад террасны модон шалан дээр орилоод хашхираад толгойг минь шалтай хавсарч цохиод байсан. Би шоконд орчихсон, өвдөж байгаагаа ч мэдээгүй, түүнийг яагаад ингээд байгааг нь үнэхээр ойлгоогүй. Нэг мэдэхэд *** хажуу тийшээ унасан. *** ирж салгасан юм шиг байсан. Би босоод хөлөө татах гэтэл баруун хөл огт хөдлөхгүй байсан. Гуяа өргөсөн чинь миний хөлийн тавхай булчингаараа эргээд байсан. Миний хөл хугарчихсан байна гэж хэлэхэд “Битгий баашлаад бай” гээд миний толгой руу чангаар цохиод, миний хөл эргэснийг хараад шууд хаяад явсан. ***ын утас унтарчихсан, миний утсыг олохгүй байж байтал террасын шатаар 2-3 цагдаа гарч ирээд түргэн тусламж дуудаж өгсөн. Би 3 сараас эхлээд машины лизингт 800.000 төгрөг, байрны лизингт 500.000 төгрөг төлдөг байснаас одоог хүртэл огт төлөгдөөгүй. Надад үнэхээр хохиролтой байна. Өнөөдрийг хүртэл би маш их эм, эмчилгээ, кальци хэрэглэж байна. Нийт 9.281.200 төгрөг гарч байна. Энэ дүнгээрээ нэхэмжилж байна. Яаж шийдэгдэх нь та нарын шийдэх асуудал...” гэх мэдүүлэг,  

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***гийн хохирогчоор өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед “***” гээд лоунжид найз ***а дээр очсон. Бид хоёр ажил ярин 0,5 граммын хэмжээтэй пивоноос 3 ширхгийг ***а, 2 ширхгийг би уусан. 21 цагийн үед *** нөхөр *** орж ирсэн. Дараа нь манай ажлын залуу *** нь 700 граммын 28 градусын 1 шил архи, 2 шил винотой ирсэн. Тэр архийг ***, ***, *** бид 4 хувааж уусан. *** бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дандаа маргалддаг. Ингээд 01 цаг 30 минутын үед бид лоунжээс гарах гээд алхаж байтал миний өмссөн өсгийтэй гутал модон шалны завсраар ороод гацчихсан. Гэтэл ***а намайг өмсөж явсан куртикээр заамдаж, миний дээрээс унасан. ***а миний дээр гараад хоолой боож, 2 гараараа миний толгойны үснээс зуураад тухайн шаланд толгойны ар хэсгийг минь 15-20 секунд цохисон. Би нүүрээ 2 гараараа хамгаалаад хэвтэж байсан. Тухайн үед миний баруун хөл ямар ч хөдөлгөөнгүй болсон байсан. Миний гар утас олдохгүй, ***ын утас цэнэггүй байсан учраас ***, ***а хоёрт түргэн дуудаад өгөөч гэхэд тоохгүй явсан. Удалгүй ойр хавийн хүмүүс цагдаа дуудаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэхэд миний баруун хөл шилбэ хэсгээрээ хугарсан байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 тал/,    

                                                                                                              

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын гэрчээр өгсөн “... *** эгч ***тай урьд болсон асуудлыг яриад хэрэлдээд л байсан. Хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна. Дөрвүүлээ пабаас гарах гэтэл ***а эгч “... чи миний хүүхдүүдийг хараадаг хэн бэ” гээд орилсон. Эргэж харахад ***а эгч ***гийн дээр хоолой хэсгээс нь зүүн гараараа заамдаад баруун гараараа чихний арын хэсгийн толгойн үснээс татаж унасан. ***гийн дээр ***а эгч хэвтчихсэн байрлалтай модон шалан дээр толгойн арын хэсгээр нь хавсарч 15-20 секундийн хугацаатай цохисон. *** эгч миний хөл хугарчихлаа, түргэн дуудаарай гэж орилсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 тал/

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ***ын гэрчээр өгсөн “... *** нь уусан архи пивондоо согтоод хамт байсан хүмүүс рүү болон надад агсам тавиад байсан. *** нь эхнэр *** руу агсам тавьж, та нарыг сайн явахыг харна, мөн үр хүүхдүүд рүү дайраад байхаар нь эхнэр уурлаж, гараараа хувцаснаас нь татахад *** газар унаж, эхнэр дээрээс нь давхралдаж унасан. *** нь архи уухаараа их агсам, салгах гэхээр улам агсраад байдаг. Пабаас эхлээд ***, *** нар гарсан, удалгүй буцаж орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь би чирээд гаргасан. Ардаас манай эхнэр гарч ирсэн бөгөөд 2 давхрын гадна талд ямар нэгэн зодоон болоогүй. Тухайн хүмүүс ямар учраас уг асуудлыг худал мэдүүлж, зөрүүтэй байгааг ойлгохгүй байна. Тухайн лоунжид хяналтын камер байдаг бөгөөд хэд хоног бичлэгээ хадгалдаг эсэхийг мэдэхгүй байна. Уг асуудал болох үед тухайн камерын бичлэгийг ухрааж үзэх гээд кодыг нь мэдэхгүй байсан учир үзэж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4501 дугаартай “...***гийн биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэ, тавхайд цус хуралт, тархи доргилт гэмтэл, баруун шаант ясны хугарлыг засах мэс заслын дараах байдал тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 тал/,

 

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 57-59 тал/

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр *** яллагдагчаар өгсөн “... ***тай лоунжийн гадна биед нь хүрч гэмтэл учруулсан зүйл болоогүй. Харин лоунж дотор давхралдаж унасан. Тийм болохоор яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Би уг лоунжийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн ажиллуулахаа больсон. Тухайн үед хяналтын камер ажиллаж байсан ба бичлэг 3 хоногийн хугацаатай хадгалдаг камер тул бичлэгийг гаргаж өгч чадаагүй. Надтай давхралдаж унаснаас хойш өөрөө босоод яваад байсан. Хувцсаа өмсөхгүй гээд модон шалан дээр суучихсан, хөлөө савчаад тийчлээд байсан. Тэгэхдээ хөлөө юманд цохиж гэмтээсэн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 90 тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 91 тал/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 92 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 93 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 94 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт,  шүүгдэгч *** нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4501 дугаартай дүгнэлтэд дурдагдсан “...***гийн биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэ, тавхайд цус хуралт, тархи доргилт гэмтэл, баруун шаант ясны хугарал тогтоогдлоо...” гэх гэмтлийг “би учруулаагүй” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, шүүгдэгчийг цагаатгаж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тус тус мэтгэлцэж оролцсон.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***ид” шүүгдэгч, хохирогч нар хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж давхралдаж унасан, улмаар хохирогч  ***гийн эрүүл мэндэд “баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэ, тавхайд цус хуралт, тархи доргилт гэмтэл, баруун шаант ясны хугарал” бүхий гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцсон гэрч ***, *** нар нь шүүгдэгч ***, хохирогч *** нар нь маргалдаж барьцалдаж авсан, улмаар шүүгдэгч нь хохирогчийн дээрээс унасан гэх үйл баримтыг гэрчилсэн хэдий ч гэрч ***ын зүгээс хохирогч *** нь гэрч *** нар мөн адил давхралдаж унасан талаар мэдүүлсэн.

 

Тодруулбал шүүгдэгч ***, хэрэг учрал болох үед хамт байсан түүний гэр бүлийн хүн болох гэрч *** нарын зүгээс  хохирогчид учирсан гэмтлийг гэрч *** учруулсан байж болзошгүй гэх мэдүүлгийг шүүхэд өгсөн.

 

Шүүх, хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч ***, хэрэг учрал болох үед хамт байсан түүний гэр бүлийн хүн болох гэрч *** нарын зүгээс хохирогчид учирсан гэмтлийг гэрч *** учруулсан байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

 

Харин, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хохирогчийн удаа дараагийн тогтвортой мэдүүлгүүд, гэрч ***ын мэдүүлэг,шинжээч эмчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар шүүгдэгч *** нь хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан, өөрийн үйлдлийг ухамсарлаж байсан болох нь тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч *** нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ид хохирогч ***тай маргалдаж түүний толгой хэсэгт цохих, үсдэх, дарж унах зэргээр түүний эрүүл мэндэд нь “баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэ, тавхайд цус хуралт, тархи доргилт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4501 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т “...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 4501 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч, шүүгдэгч нар яг хаана давхралдаж унасныг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй, эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж мэтгэлцсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын мэтгэлцээнээр 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ид хохирогч ***гийн биед “баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэ, тавхайд цус хуралт, тархи доргилт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учирсан байх ба энэ гэмтлийг шүүгдэгч *** учруулсан болох нь тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн гэж шүүхээс дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Түүнчлэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны  шатанд хэргийн газрын үзлэг хийгдээгүй, хохирогч өөрөө эмнэлгийн дуудлага өгөөгүй, шүүгдэгчид хэргийн материал танилцуулаагүй гэх агуулга бүхий санал дүгнэлтийг гаргасан ба өмгөөлөгчийн энэ дүгнэлт хэргийн үйл баримтыг тогтооход, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн болохыг дурдаж байна.

 

Хохирол төлбөрийн тухайд:

 

Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан эмчилгээний зардалд 945.018 /есөн зуун дөчин таван мянга арван найм/-н төгрөгийг шүүгдэгч ***ас нэхэмжилснийг  хангаж,  харин 1.619.470 /нэг сая зургаан зуун арван есөн мянга дөрвөн зуун дал/-н төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болох өмгөөлөгчийн хөлс, шатахууны зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хохирогч ***гийн гаргасан бусад нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хуулийн 499.1 дэх хэсэг, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлд заасны дагуу хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг, ажилгүй байсан хугацааны цалин орлого болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас шүүгдэгч *** гэм буруутайд тооцож, түүнээс эмчилгээний зардалд 945.018 /есөн зуун дөчин таван мянга арван найм/-н төгрөгийг гаргуулж хохирогчид олгох шийдвэр гаргасан.

 

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх хүсэлтийг гаргаж, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1.3-д зааснаар шүүх хуралдааныг ажлын тав хоногоор завсарлуулсан боловч хохирол төлөгдөөгүй, харин шүүгдэгчийн Худалдаа хөгжлийн банк дахь 499142468 тоот дансанд 1.004.266 /нэг сая дөрвөн мянга хоёр зуун жаран зургаа/-н төгрөгийг байршуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид олгох саналтайгаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд үргэлжлүүлэн оролцсон болохыг тэмдэглэж байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч ***д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг болон хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хохирогчид учирсан гэмтэл хохирлын шинж байдал зэрэгт шүүх дүгнэлт хийлээ.

 

   Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/-н нэгж буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг даалгаж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид 2000 /хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох саналыг гаргасан бөгөөд улсын яллагчийн гаргасан ялын санал шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирохгүй гэж шүүх дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***гийн ...-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 3000 /гурван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч ***гийн нэхэмжилсэн нийт 2.564.488 /хоёр сая таван зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун наян найман мянга/-н төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 945.018 /есөн зуун дөчин таван мянга арван найм/-н төгрөгийн эмчилгээний зардлыг шүүгдэгч ***ас гаргуулж хохирогч ***д олгож, 1.619.470 /нэг сая зургаан зуун арван есөн мянга дөрвөн зуун дал/-н төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч *** нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан бусад гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоол  хүчин төгөлдөр болтол ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ