Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 158/ШШ2021/0015

 

 

           

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

.......... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийн

Нэхэмжлэгч: Ү.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: .......... .......... Засаг даргад холбогдох

“.......... .......... Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10, 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/25, Б/26 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах, мөн оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/18 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ү.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч .......... .......... Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одхүү, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ү.Бямбасүрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “............. .......... .......... сумын сургуулийн барилга дээр шалгалт хийхэд иргэдийн хурлаас комисс томилогдож шалгалт хийх явцад барилга дээр хяналт муу хэрэгжүүлсэн байгаа нь өөртэй чинь холбоотой болохыг танилцуулаад арга хэмжээ авлаа гэсэн. Үүнийг би үгүйсгэсэн. Энэ нь өөрөө хоёр өөр ойлголт явж байна. Нэг нь Барилгын хуулиар зохицуулагддаг. Хариуцсан эзэнтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Зөрчил гараагүй, мэргэжлийн үүднээс зөрчил гараагүй гэж үзэж байгаа. Явах ёстой процессын дагуу үйл ажиллагаа явж байгаа гэдэг хариултыг өгсөн. Би өөрийн үүргээ биелүүлсэн. Удирдлага зохион байгуулалтаар хангаж ажил үүргийн хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгээд ирсэн гэдэг тайлбар өсгөн. Тодруулах тайлбар авах буруутайг тогтоох үйл ажиллагаа зохих журмын дагуу явсангүй өрөөсгөл байна гэдэгт нь тайлбар өгөөд гомдол гаргасан. Мөн 18 дугаартай захирамж нь Засаг даргын захирамж биелүүлсэнгүй гэдгээр надад сахилгын шийтгэл ногдуулсан. Би нэгэнт хуулийн дагуу гомдол гаргаад явж байгаа учир биелүүлэх шаардлагагүй гэдэг зүйлийг хэлэхэд та нягтландаа мэдэгдээгүй байна гэдгээр арга хэмжээ авсан. Хууль журмыг үзэхэд сахилгын шийтгэл оногдуулах шийдвэр гармагц Санхүүгийн асуудал хариуцсан нэгжид танилцуулна гэсэн байдаг юм байна лээ. Гэтэл үүний дагуу танилцуулаагүй. Би өөрөө хүлээн зөвшөөрөөгүй учраас нягтланд танилцуулаагүй байсанд арга хэмжээ авч байгаа нь илт хууль бус байна гэдгийг хэлсэн. Дараа нь Сангийн яамнаас .......... худалдан авалтын талаар бичиг ирсэн байна лээ. Тэнд 23.6 сая төгрөгийн худалдан авалт хийсэн байна гэж эхлээд танилцуулсан. Би энийг сайн мэдэхгүй байна. Манайх ийм худалдан авалт хийгээгүй. Холбогдогч мэргэжилтэн нягтлан бусад хүмүүсээс нь асууж нягтлахад уг бичиг баримтыг бид нар үйлдсэн. Худалдан авалт хийгдээгүй. Манай үйл ажиллагааны зардлаас санхүүжигдээд явдаг төсөвт тусгагдсан жил бүр гардаг мөнгөн дүнгээр үйлчилгээ хийснийг бидэнд өгсөн санхүүгийн сургалтаар хүснэгтэн мэдээлэл оруулахдаа бөөн дүнгээр нь тавина  гэдэг мэдээлэл өгсөн гэсний дагуу тайлбараа гаргаад явсан. Байгууллагын тайлан цахим хуудсанд тавигдаад явж байгаа. Ажлаас халсан арга хэмжээ авч байгаа нь энэ гурван удаагийн үйлдлээр намайг буруутгаж, гурван удаа ажлаа хангалтгүй биелүүлсэн гэдгээр ажлаас халсан нь хууль бус үндэслэлгүй байна гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэг дэх асуудал намайг буруутай гэдгийг нотлоогүй. Одхүү дарга намайг буруутай гэдгийг нотлоогүй, шалгаагүй. Өөрөөр хэлбэл шүүхэд худлаа хэлж болохгүй гээд худлаа хэлээд байх юм. Тайлбар гаргаж өгөөгүй, асуусан ярьсан гэж байна. Та үүнийгээ нотол. Намайг дуудаад арга хэмжээ авна гэж мэдэгдээд маргааш өглөө нь надад арга хэмжээ авсан захирамж гарсан... тэр барилгын үйл ажиллагаа яаж явагдсан юм бэ?, яаж хяналт тавьсан бэ? нөхцөл байдал ямар байсан бэ?, хүн томилох болохоор хорио цээр яриад байна. Тэр хорио цээрийн үед ажил яаж саатсан бэ?, яаж зохицуулсан бэ? ямар арга хэмжээ авч байсан бэ? захиалагчийн хяналтын зүгээс яаж ажиллаж байсан бэ? энэ бүх зүйлийг та нотлоогүй, шалгаагүй, магадлаагүй. Иргэдийн Хурлаас гаргасан дүгнэлтэнд ийм, ийм зөрчил байгаа юм шиг байна. Энэ асуудал дээр холбогдох чиглэлээр нь хянаач гэсэн. Тэнд надтай холбоотой барилга чанаргүй болсон гээд дурдсан зүйлээс өөр бусад албан тушаалтан мэргэжилтнүүдтэй холбоотой зөрчил байгаа. Тэрийг шалгаж тогтоогоогүй. Зөвхөн надтай л холбогдуулан яриад байдаг. Ийм чиглэсэн үйл ажиллагаа яагаад явуулаад байгаа юм бэ? Одхүү даргаа. Хоёр дахь арга хэмжээ авсан асуудал дээр би уг нь сайн л ойлгуулж яриад байгаа юм. Би энийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас арга хэмжээ авахуулмааргүй байна гэж байгаа. Гэтэл хууль журам дээр заагаад өгчихсөн байна. Байгууллагын даргад арга хэмжээ авах юм бол шууд нягтланд нь мэдэгд. Цалин дээрээс нь суутга гэсэн байхад та өөрийн гүйцэтгэх үүргээ хийгээгүй. Надад Засаг даргын захирамж өгчихөөд таг чиг болчихоод хүлээж анаж сууж байгаад арга хэмжээ аваад яагаад ийм чиглэсэн үйл ажиллагаа явуулаад байна вэ? Хуулиар сул орон тоог зарлахыг, хүн томилохыг хориглосон гэсэн учир Г.Ганбаатар даргыг томилсон гэж яриад байна. Хуульд меррит зарчмаар тухайн байгууллага дотроос нь хэн ажлын байранд ойр байна тэр хүнийг томилно гэсэн заалт байгаа. Гэтэл яагаад заавал Ганбаатар даргыг тэнд томилох гэж зүтгээд байгаа юм бэ? энэ баримтуудыг баримт биш гээд байна. Энэ нь манай дээр байгаа л баримт.  Одоо ч та очиж гаргуулаад авч болно. Өөр хэн ч очоод гаргуулаад авч болно. Энэ нь өөр хэн нэгний нууцад хамааралгүй баримт. Хүчингүй баримт, юм цуглуулаад байна гэж яриад байна. Та өөрөө сайн мэдэж байгаа аль болох ил тод нээлттэй бай, шилэн болго, бүх зүйлээ нээлттэй  байлга гээд ил тод байгаа материалыг энэ байна гээд хуурамч материал авч ирсэн байна гэж үзэх юм бол шалгуулж болно. Эх хувь байна уу? байхгүй худлаа байна уу? гэдгийг шалгуулж болно. .......... сумын Ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажилд захиалагчийн хяналт тавих үүргээ зохих мэргэжилтэн томилоод хэрэгжүүлж байсан. Мэргэжилтний хяналт тавьж байсан талаарх баримт бүхэн илтгэх хуудас болоод гарсан байгаа. Тухай бүр мэргэжилтнүүд очиж хяналт хийгээд илтгэх хуудас бичдэг. Энэ нь юугаар баталгааждаг вэ? гэхээр тухайн үед явсан томилолт, замын зардал, шатахуун авсан баримт зэрэг нь санхүүгийн баримтад үдэгдэж хавсаргагдсан байгаа. Нэг зүйлийг мэргэжлийн хүний үүднээс хэлэхэд би өөрөө барилгын зөвлөх инженер мэргэжилтэй хүн. Зөвлөх инженер гэдэг нь тухайн салбарт тухайн чиглэлээрээ зөвлөх хүний хувьд хэлэхэд барилгын ажил хийж байгаа учир алдаа гарч засагдаж явдаг процесс ажил. Өнөөдөр ч гэсэн гадна баригдаж байгаа барилгууд бүгд л тэгж явж байгаа. Ганцхан барилга хот байгуулалтын газар ажиллаж байгаа дөрвөн мэргэжилтэн хянаад байдаггүй. Барилга дээр үйл ажиллагаа явуулж байхад зохиогч буюу зураг төсөл зохиосон зургийн инженерүүд хянадаг. Улсын төсвийн хөрөнгө оруулалттай барилга дээр Барилгын хөгжлийн төв хяналт тавьдаг. Барилгын хөгжлийн төв нь маш олон мэргэжилтнүүдтэй. Тэдгээр хүмүүс ирж хяналт тавьдаг. Мөн дахиад Мэргэжлийн хяналтын газраас чиглэлийн хяналтын байцаагч нар, Онцгой байдлын газраас чиглэлийн хяналтын байцаагч нар хяналт тавьж ажилладаг. Энэ хяналтууд .......... .......... .......... сумын барилга дээр хийгдсэн. Тэр хийгдсэн бичиг баримт илтгэх хуудас, тайлан, дүгнэлт, магадлалууд гарын үсэг зурагдсан баримтууд бүгд байгаа. Барилгыг барихад зураг төсөв хийлгээд зураг төсөв нь өөрөө улсын магадлалаар орж хянагддаг. Олон үе шаттай ажиллагаа хийгдээд барилгын үйл ажиллагаа явагддаг. Барилгын ажил явагдаад төсөл хэрэгжиж дуусахад дунд нь засах сайжруулах, гүйцэтгэгч гэж тусгай зөвшөөрөл авсан компани байгаа. Энэ компани өөрөө алдаа дутагдлаа засаад явдаг. Ингээд явж байгаа үйл ажиллагааг дунд нь үзээд алдаа байна гээд байгаа. Энэ нь алдаа биш. Өнөөдөр ус гоожиж байгаа үгүйг сайн мэдэхгүй байна. Би ажлаа өгөөд 3 сар болж байна. Ус гоожино гэдэг зүйл бол байдаг л юм. Ямар алдаанаас болсон эсэхийг тогтооно. Тухайн барилгын ажлыг хийхэд материалын сонголтон дээр хяналт тавих үүрэгтэй. Барилгын ажил өөрөө зураг төсвийн дагуу явагддаг. Зураг төсөвт заагдсан материалаар хийгдэж байна уу? үгүй юу? гэдэг хяналт тавина. Зураг төсвийнхөн бас хяналт тавьж байсан. Зураг төсвийн дагуу материал сонгогдсон байсан. Материалуудыг авсан газраасаа тодорхойлолт бичиг баримттай байгаа. Хяналтын зардал, техник хяналтын зардал гэж манай байгууллага дээр тусгагддаг. Бусад газрууд зардалгүй мэт ярьж байна. Үгүй. Бусад хяналт тавьж байгаа газруудад бүгдэд нь техник хяналтын зардал тусгагддаг. Тусгагдсан үйл ажиллагааны зардлаа аваад хяналтаа тавиад явж байгаа. Барилга байгууламжийг улсын комисс аваад ажиллаад дууссаны дараа зүгшрүүлэлт, тохируулгын нэг жилийн хугацаа гэж байгаа. Энэ хугацаанд гүйцэтгэгч захиалагч улсын комисст оролцоотой, барилгад оролцоотой бүхий л хүмүүс хяналт тавиад ажиллаж байгаа. Тэгээд тэр хугацаа дууссаны дараа баталгааны гурван жил байгаа. Энэ хугацаанд тухайн барилга байгууламжид ямар нэгэн өөрчлөлт гарах нь уу?, алдаа, засвар гарах нь уу? ажил хийж явах үед зөрчил үүсэх нь үү? гээд энэ бүгдийг хянаад нэг ёсондоо барилга байгууламж дууссанаас хойш дөрвөн жилийн дараа ашиглагчид руу бүрэн шилжиж байгаа. Ийм хуулийн зохицуулалттай. Энэ хооронд бүгд л хяналтаа тавьж байна гэсэн үг... Улсын комисс хүлээж авъя. Ашиглаж болно гэдэг шийдвэрийг гаргасан. Бүтэн төслөөрөө бүрэн ашиглалтанд ороогүй. Бүрэн яаж ашиглалтанд ордог вэ? гэхээр Улсын комиссын акт дүгнэлт гарсны дараа Мэргэжлийн хяналтын газар сертификат олгодог... Одоогоор Улсын комисс хичээлийн байрыг хүлээж аваад ашиглаж болно гэдэг процесс. Хуулийн ойлголтоороо яг бүрэн ашиглалтанд орсон ойлголт байхгүй... Барилга дээр явагдаж байгаа үйл ажиллагаа маш олон зүйлээс шалтгаалж байгаа. Шууд ийм тийм гэж дүгнэх боломжгүй. Гүйцэтгэгчээс үү? технологиос болж байна уу? эсхүл байгалийн хүчин зүйлээс болж байна уу? гэх мэт маш олон зүйлээс шалтгаална. Шилэн дансанд өмнө гаргадаг тайлан мэдээ, байршуулдаг л журмаараа явж байгаа. Би нягтлангийн хөтөлж байгаа шилэн данс руу орж хардаг. Надад ч энэ талаар тайлбарыг өгдөг байсан. Миний ойлгосноор бөөн дүнгээр тавьсан байгаа нь худалдан авалт хийсэн байна гэсэн мэдээллээр аймаг руу бичиг ирсэн юм болов уу? гэж ойлгосон. Энэ дээр ямар нэгэн зөрчил үүсээгүй. Хууль дүрмийнхээ дагуу л явж байгаа. Надтай холбогдуулаад шилэн дансанд байршуулах мэт яриад Одхүү дарга арга хэмжээ яриад байгаа юм. Энэ нь өөр шүү дээ. Бид яах гэж тухай тухайн ажлын байран дээр үүрэг хүлээж ажиллаж байдаг вэ? Ажил үүргийнхээ хувиараар нягтлан. Нягтлангийн ажилд хянах байршуулах шахаж шаардах зохион байгуулах үүрэг нь надад байгаа. 23.6 сая төгрөгийн ийм худалдан авалт байна гэж шивэгдэх ёстой байсан. Өссөн дүн гэдэг нь энэ сард хийгдсэн ажил дараа сарын тайлан гарахад нийлээд гарч байгааг өссөн дүн гэж байгаа. Сар болгон тавигдаж явж байгаад жилийн эцэст мэдээгээ оруулахдаа базаад хүснэгтэнд оруулчихсан. Төлөвлөгөөн дээр тэгж тусна гэсэн ойлголт байхгүй. Тийм мэдээлэл гарахгүй. Төсөв дотор орж ирсэн манай байгууллагын төсөв явж байгаа. Энэ мөнгө нь бараа ажил үйлчилгээ, барилгын хяналтанд зарцуулагдах мөнгө. Тэгэхээр анхнаасаа төлөвлөнө гэдэг зүйл байхгүй. Нягтлангийн надад тайлбарласнаар бид нар семинар өгөхдөө бараа үйлчилгээний ажлын мэдээгээ өссөн дүнгээр нь тавиарай. Өөрөөр хэлбэл эцсийн дүнгээр нь тайлан мэдээндээ тусгаарай гэсэн болохоор нь би тэгж хөтөлсөн гэж байсан. Барилгын хяналт өөр өөрийн хариуцсан хяналтаараа явдаг. Барилга дээр захиалагчийн хяналт гэж яригдаж байгаа нь яг барилгын талбай дээр очоод  хяналт тавьж байгаа мэргэжилтэн буюу манай инженерүүд ил далд ажлын акт гэж үйлддэг. Нэг ажил хийгээд дуусахад нь зургийн дагуу болсон байна уу? үгүй юу? гэдгийг хянаад гарын үсэг зураад ил далд ажлын актаа үйлддэг. Үүгээрээ буцаад тэр хүн хариуцлага хүлээдэг. Барилгын тухай хуулиараа тэгж заасан байгаа. Хэрвээ барилга дээр ямар нэгэн зөрчил гарах юм бол хэн буруутай этгээд хариуцана гээд заасан. Буруутай этгээд гэдэг нь гүйцэтгэгчийн алдаа юм уу? зураг төсөл зохиогч зохиохдоо буруу алдаатай зохиосон юм уу? хяналтын хүн шууд хараад мэдэж байсан тэр алдааг мэдсээр байж гарын үсэг зураад баталгаажуулсан уу? гэдгийг тогтоодог хяналтын ажил. Энэ хяналтыг нөгөө удирдан зохион байгуулж байгаа хяналт хийлгэж байгаа хүнтэй нь хольж хутгаад байгаа процесс яваад байгаа юм. Мэргэжлийн хүнийхээ үүднээс алдаа биш, энэ бол барилга дээр явж байдаг процесс ажлууд юм. Өнөөдөр энд алдаа гарна, тэрийг нь маргааш засна, янзална. Ингэснээр барилга нь эцэстээ хүний хэрэглээг хангасан бүтээгдэхүүн болох ёстой гэж тайлбарлаад байгаа юм… Улсын комиссыг .......... Засаг дарга томилдог. .......... Засаг дарга захирамжаараа тухайн бүрэлдэхүүнд орж байгаа хүмүүсийг барилга барилга дээр онцлог байдаг учир шийдээд явж бай гэдэг эрхийг нь надад өгсөн. Түүнээс би улсын комиссыг томилдог хүн биш. Улсын комисс гэдэг нь хууль дүрмэндээ заагдсан мэргэжил мэдлэг ур чадвар авьяасаараа тэнд оролцоод түүнийхээ төлөө хариуцлага хүлээж, гарын үсэг зурдаг бие даасан техникийн зөвлөл. Үүнд би муу ажилласан, сайн ажилласан, чи тэгсэн байна, ингэсэн байна гэх үүрэггүй. Зүгээр байгууллагаа төлөөлж оролцож байгаа ажилчиддаа би тэгнэ үү гэхээс биш тэр комисст орж байгаа 10 гаран хүний хоёр нь л манай байгууллагаас орж байгаа. Тэр хүнтэйгээ л харьцана уу? гэхээс би нөлөөлөхгүй. Би тэр хүмүүстэй харьцаж байгаа ч гэсэн би нөлөөлөхгүй. Зүгээр л удирдах түвшнийхээ хэмжээнд тохируулж харьцана. Ийм л онцлогтой юм аа. Энэ онцлогийг нарийвчилж шалгахгүй, тодруулалгүй шууд автоматаар арга хэмжээ авч байгаа процесс болсон. Өнөөдөр бид бүхэн хууль дүрэм журамтай нийгэмд амьдарч байгаа. Хууль журмаараа яваасай гэж харж байгаа. Тэр үүднээсээ би хууль дүрэм яаж хэрэгжих ёстой юм бэ? үүнд бид бүхэн зөв ойлголттой явах юм бол хэрэгтэй юм болов уу гэсэн чиглэлийг барьж байгаа. Нэг талдаа миний нэр төрийг сэвтээсэн учир нэр төрөө сэргээлгэх гээд байгаа юм. Төрийн албанд өчнөөн жил сэтгэл зүрх гаргаж зүтгэчихээд ажилдаа тэнцэхгүй, алдаа гаргасан гээд төрийн албанаас бүр мөсөн халагдана гэдэг байж болохгүй асуудал. Тэгэхээр үүн дээр миний сэтгэл их эмзэг байгаа. Нэр төрөө сэргээлгэх асуудал цаана нь явж байгаа. Шийдлийн хувьд олон шийдэл байж болох л байсан. Яагаад заавал намайг төрийн албанд ажиллаж болохгүйгээр халж байгаа юм бэ? Одоо санал гаргаад байна. Энэ саналыг Одхүү дарга шийдэж тавьдаг санал биш. Миний хувьд итгэхгүй байна. Одхүүтэй зөвшилцөх юм бол би зөвшилцөлд хүрнэ гэдэгт итгэхгүй байгаа учир саналыг нь хүлээж авахгүй. Эвлэрэх боломжгүй” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Ингэж оролцохдоо Ү.Бямбасүрэнгийн гаргасан нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй болохыг дараах дүгнэлтүүдээр тайлбарлая. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг бүрэн хэрэгжүүлж ажилласан гэдэг байдлаар удаа дараа тайлбар өгч байна. Энэ журмын 1.6 дахь хэсэгт сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтооно. Тэгээд шийтгэл ногдуулах гэж байгаа тухайгаа өөрт нь бичгээр мэдэгдэнэ гэсэн байна. Гэтэл нэг ч удаа мэдэгдсэн зүйл алга. Мөн нөгөө талаасаа шалгаж тогтоосон зүйл алга. Яаж шалгасан юм бэ? яаж биечлэн шалгасан юм бэ? гэхээр тийм байгууллагаас тийм тайлбар авсан, ийм байгууллагаас тийм мэдэгдэл авсан гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа шалгах дүрэм журамд нийцэхгүй байна. Анх 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр оногдуулсан сахилгын шийтгэлд .......... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 01 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцсэн чиглэлийн дагуу .......... Засаг дарга ажлын хариуцлага алдсан хүмүүст арга хэмжээ авах талаар чиглэл өгөв гээд тэмдэглэлд тусгасан байгаа. Хариуцлага алдсан холбогдох хүн  нь хэн юм бэ?, тэр  хүн Ү.Бямбасүрэн гэдгийг яаж тогтоосон юм бэ? гэдэг асуудлыг нотлох баримт өнөөдөр энд алга байна. .......... иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг шууд удирдах дээд шатны байгууллага нь юу вэ? гэж асуухад нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиар бүх байгууллагыг удирддаг учраас гэдэг байдлаар тайлбарлаж байна. Тэгвэл сахилгын шийтгэл оногдуулахдаа дээд шатны байгууллага буюу тухайн шатны дотоод аудит  нь шалгаж тогтооно. Ингэж шалгаж тогтоохдоо 14-өөс доош хоногийн дотор шалгаж тогтооно. Хэрвээ нэмэлт хугацаа хэрэгтэй бол 14 хоног сунгана гэсэн заалт байгаа. Гэтэл үдээс өмнө танилцуулаад одоо хариуг нь өг гэдэг байдлаар хандсан нь шаардлага  хангахгүй байна гэж үзэж байна. Нэгэнт тухайн байгууллага дээр очиж заавал шалгаж тогтооно гэдэг журмын заалтыг хэрэгжүүлээгүй учраас Засаг даргын тайлбарт  .......... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өгсөн чиглэлийн дагуу .......... .......... .......... сумын сургуулийн цогцолбор болон өргөтгөн шинэчлэх ажилд хариуцлага алдсан албан тушаалтан байгаа эсэхийг тогтоолгохоор хүн томилж ажиллуулсан гэж байгаа. Холбогдох албан тушаалтанд үүрэг өгч шалгуулсан гэж байгаа. Холбогдох албан тушаалтан гэдгийг одоо энд байгаа Одхүү даргыг юм байна гэж ойлгож байна. Одхүү дарга шалгахдаа заавал шалгаж тогтооно гэдгийг хүнээс сураглаж асууж байгаад дүгнэлт хийгээд танд арга хэмжээ авах гэж байгаа гээд сонсох ажиллагаа хийгээд тэмдэглэл үйлдсэн болохоос яг явцын хяналтыг яаж тавьсан бэ? тэмдэглэл яаж үйлдсэн бэ? хэнийг томилсон бэ? гэдэг асуудлууд огт байхгүй байгаа. Ийм байж гүйцэтгэлийн болоод чанарын хяналтыг тавиагүй байна гэж арга хэмжээ авсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм аа. Энэхүү захирамжийг гаргахдаа хуулийн хувьд үндэслэл болгосон зүйл заалтууд байгаа. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, мөн зүйлийн 1.13, 48.1, 48.2, 48.3 дахь заалтууд, Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлтэй хамтарсан 36/32 дугаартай тушаалыг үндэслэж гүйцэтгэлийн болон чанарын хяналт муу тавьсан учраас гэсэн байна. Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтууд нь яг энэ үйл ажиллагаатай нь яаж холбогдож байгаа юм бэ? гээд аваад үзэхэд бас учир дутагдалтай. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэдэг нь арга хэмжээ авах гэдэг зүйлүүд байгаа. Түүнээс яг ингээд үүргээ биелүүлээгүй байна, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1.13 дахь хэсэгт албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт чиг үүргээ хэрэгжүүл гэсэн ерөнхий заалт байгаа. Үүний дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан 1.5 гэсэн байгаа. Энэ зүйл хэсэгт эрхийн акт буюу эрхийн акт боловсруулахад санал өгнө гэсэн байгаа. 2.3 дахь хэсэгт ажлын явцад захиалагчийн хэрэгжилтийг хангуулах гэсэн байна. Хэрэгжилтийг нь хангуулна гэдэг нь зохион байгуулалтын арга хэмжээг хангуулна гэдэг ойлголт. Энэ талаар яг ямар арга хэмжээ авсан юм. Тэр нь хэрхэн хэрэгжсэн юм гэдэг байдлаар шалгахад энэ хяналтыг хийгээгүй байна. Ингэж хүнээ томилоогүй байна гэдэг юм уу? гаргаад өгсөн бол бид нарт мэтгэлцэх зүйл байхгүй. 3.9 дэх хэсэгт барилга байгууламж барихад холбогдох хууль тогтоомж дүрэмд заасны дагуу ажиллах гэж байгаа. Холбогдох хууль тогтоомж дүрэм гэхээр Барилгын тухай хуульд юу гэж заасныг зөрчсөн талаар нотолж тогтоогоогүй нөхцөл байдлууд байна. 8.1, 8.8 гэдэг нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн үг. Тэр үүрэг даалгавар биелүүлээгүй гэдгийг юу гэж ойлгоод байгаа юм бэ? гэхээр өөрт нь арга хэмжээ аваад энэ тушаалыг хэрэгжүүлээгүй, даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байна гэдэг нь бас учир дутагдалтай. Иймд .......... .......... Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан Б/10 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай Засаг даргын захирамж нь хууль зүйн бүрэн шаардлага хангаагүй гарсан байна гэж үзэж байгаа учраас энэ захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна. Нөгөө талаасаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зөрчил гаргаснаас хойш 12 сар өнгөрсөн бол арга хэмжээ авахгүй. Тэгвэл энэ барилгад хяналт тавиагүй байна гэдэг ажил нь 2019 оны 12 сар хүртэл явсан. Яагаад гэвэл тэр үед ажлын хэсэг хүлээж аваад хурлын тэмдэглэл хүлээж авъя дутуу зүйлээ явц дунд нь хийгээрэй гэсэн байдаг. Хүлээж авахгүй гэж байгаа хүн нэг ч байдаггүй. Иймд сахилгын шийтгэл оногдуулсан арга хэмжээ нь үндэслэлгүй юм  аа. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Б/18 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж байна. Үндэслэлийн хувьд өмнөх захирамжийн үг үсгийг хуулсан. .......... Засаг даргын Б/10 тоот захирамжийг биелүүлээгүй тул сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай гэж арга хэмжээ авсан. Сануулах сахилгын шийтгэлийг оногдуулахдаа өмнөх цалин 2 сарын хугацаагаар 20% бууруулах цалин хасуулаагүй байна гэдэг байдлаар хандсан. Цалингаа хасуулах үүрэг нь Бямбасүрэн даргад байхгүй. Ү.Бямбасүрэн даргад захирамж гардуулж өгөхдөө нэг хувь гардуулж өгсөн. Тэгвэл энэ хүмүүсийн яриад байгаа төрийн албан хаагчийн сахилгын шийтгэл оногдуулах журмын 5.3 дахь хэсэгт албан тушаалын цалинг бууруулсан шийдвэрийг гармагц тухайн байгууллагын санхүүгийн асуудал хариуцсан нэгж албан тушаалтанд хүргүүлнэ. Тэгвэл уг захирамжийг өнөөдрийг хүртэл нягтланд хүргүүлээгүй. Өөрсдөө арга хэмжээгээ хэрэгжүүлээгүй байж Ү.Бямбасүрэн даргыг биелүүлсэнгүй гэж арга хэмжээ авч байгаа нь хууль зүйн хувьд үндэслэл байхгүй. Иймд энэхүү захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Илт хууль бус болохыг тогтоолгох хууль зүйн үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар иргэний эрх ашиг сонирхолд нь халдах хууль зүйн үндэслэл байхгүй гэдгээр илт хууль бус юм. Яагаад гэвэл сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг биелүүлсэнгүй гэж үзээд арга хэмжээ авах үндэслэл байхгүй. Яагаад гэвэл энэ хүмүүсийн баримтлаад байгаа хоёр газрын хамтарсан тушаалаар нь хэрэгжүүлэх хүн нь санхүүгийн асуудал хариуцсан хүн шүү. Энэ хүнд хүргүүл гээд заасан байхад өөрсдөө хүргүүлээгүйнхээ төлөө Ү.Бямбасүрэнд арга хэмжээ авч байгаа нь илт хууль бус байна. .......... Засаг даргаас 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Б/25 дугаартай захирамжаар мөн дээрх хуулийн заалтуудыг баримталсан байсан. Нэмж оруулсан хуулийн заалт нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг байсан. Энэ зүйл хэсэгт удаа дараа албан үүргээ биелүүлээгүй. Үүнд 3-аас дээш удаа гэж заасан байдаг. Энэ арга хэмжээ авагдаж байгаатай нийлээд 3 дахь нь гээд ажлаас халсан юм шиг байна лээ.  Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 45.1, 48.1, 49.5, 57 зэргийг үндэслээд удаа дараа худалдан авах ажиллагааны цахим системд төлөвлөгөө хэрэгжилтийг нийтлэх үүргээ биелүүлээгүй удаа дараа хангалтгүй үүргээ биелүүлсэн учраас ажлаас нь чөлөөлсөн. Бусад Төрийн албаны тухай хуульд заасан зохицуулалтуудыг хэлсэн учраас баримтлаад байгаа зүйл заалтууд нь юу байна вэ? гэхээр  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 45.1 дүгээр зүйлд улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтаас бусад зардалд зориулагдсан эх үүсвэр, түүнчлэн өөрийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа ажил үйлчилгээг энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулна гэж байгаа. Худалдан авах ажиллагаа нь юу байна вэ? гэхээр тендер сонгон шалгаруулахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулсан байгаа болохоос биш 5 саяас доош төгрөгийн гэдэг юм уу? үндсэн хөрөнгө бэлтгэх 4.100.000 төгрөгийн бараа ажил үйлчилгээг худалдан авахад тендер зарлана гэсэн зүйл байхгүй. 2.600.000 төгрөгийн шатахуун зарцуулахад тендер зарлана гэсэн зүйл байхгүй. Харин үнийн судалгаа хийсэн юм уу? яагаад энэ байгууллагыг сонгох болчихов гэдгийг Одхүү дарга шалгах ёстой байсан. Гэтэл Сангийн яамнаас ийм бичиг ирсэн байна. Үүнд дөрөөлөөд энэ хүнд арга хэмжээ авчихъя, Орон нутгийн өмчийн газраас нэг тайлбар авъя гэхэд нөгөө талаас нь зүйл заалт бичиж өгөхөөр энэ заалтыг зөрчсөн байна гэдэг байдлаар хандсан болох нь харагдаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 48.1 дүгээр зүйлийг баримтлаад байгаа. Үүнд худалдан авах ажиллагааг төлөвлөх гэдэг асуудал байгаа. Үүнийг хэзээ яаж төлөвлөсөн юм бэ? гэхээр тухайн байгууллага худалдан авах ажиллагаа хийхдээ хөрөнгийнхөө төсвийг төлөвлөхдөө 2023 онд ийм зүйл авъя гэдгээ тусгаж өгөх хуулийн заалт байгаа. Төсвийн харьяалах ерөнхий захирагчдаа хүргүүлнэ гэж байгаа. Тэгвэл хүргүүлсэн үү? үгүй юу? гэдгийг шалгаагүй байж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 48.1 дүгээр зүйлийг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 49.5 дугаар зүйлийг баримталсан байгаа. Энэ зүйл хэсэгт тухайн жилд авсан ажил үйлчилгээний тайланг захиалагч ажил үйлчилгээний тайланг төсвийн ерөнхий захирагчид гаргаж өгнө. Энэ хэсэгт зааснаар цахим сүлжээ байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд хэлээд байгаа. Ганцхан төлөвлөгөө нь байхгүй байна. Тэгвэл төлөвлөгөөг ингэж детальчилж тавь гэсэн хуулийн заалт байхгүй байна. Ийм байдлаар хууль зүйн үндэслэлийг нь буруу гаргаж ирсэн гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар удаа дараа буюу хуульд заасан 3 арга хэмжээ болчихлоо гээд ажлаас халсан. Гэтэл нөгөө 18 тоот захирамж нь илт хууль бус шийдвэр учраас энэ хүнийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй. Удаа дараа ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гээд байгаа. Гэтэл дээрх газраас нь энэ хүмүүсийн ажлыг дүгнээд .......... .......... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар улсын хэмжээнд 5 дугаар байранд орсон. .......... .......... Засаг дарга 2020 оны ажлын үр дүнг дүгнээд бүрэн хангалттай гэсэн үнэлгээ өгөөд, цалингийн 40%-аар байсан байхаа шагнасан. Ийм байж тухайн албан тушаалын төлөө ингэж үг үсгээр хөөцөлдөөд дээр нь шалгаж байгаа хүн нь үнэхээр бодит байдлыг тогтоолгүй арга хэмжээ авсан нь хууль тогтоомжид нийцэхгүй байна. Иймд Ү.Бямбасүрэнг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар эгүүлэн томилж, ажилгүй байсан 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 59 хоногийн цалинтай тэнцэх нөхөн олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын дундаж цалин тодорхойлох журамд заасны дагуу тооцож үзэхэд нэг өдрийн цалин 65314 төгрөг байгаа. Үүнийг тооцоход 3853526 төгрөгийн цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тооцоо гарч байгаа учраас энэ мөнгийг гаргуулж шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэл байна. Мөн .......... Засаг даргын Б/26 дугаартай захирамжийн тухайд Г.Ганбаатарыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байгаа. Үндэслэхдээ Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, эрүүл мэндийн шалтгаантай хүмүүсийг 3 сараас, 01 жил хүртэлх хугацаагаар хамгийн ойр ажилладаг хүнээр түр орлон гүйцэтгүүлнэ гэсэн байгаа. Хэрвээ ийм хүн байхгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч ажиллуулах ёстой. Гэтэл гуравдагч этгээдээр оролцож байгаа Ганбаатар даргын хувьд нөөцийн бүртгэлээс хугацаа дууссан байхаа гэдэг зүйлийг хэлж байгаа нь энэ шаардлагыг хангахгүй байна. Мөн Ковидын тухай хууль гэж яриад байгаа. Энэ хуулиар бүх шатны сонгуулиас бусад арга хэмжээг хориглосон. Мөн төрийн албаны сонгон шалгаруулалтыг хориглосон. Түүнээс төрийн албаны сонгон шалгаруулалтыг хориглосон юм аа гээд төрийн албан хаагчаар хаа хамаагүй хүнийг ав гэсэн зохицуулалт огт биш учраас энэ хуулийг баримталж байгаа нь үндэслэлгүй юм аа. Засгийн газрын 2019 оны 9 дүгээр тогтоолыг баримталсан юм байна лээ. Үүнд түр орлон гүйцэтгэх журам байгаа. 472 нь цалин хөлстэй холбоотой зүйл байгаа. Нөгөө талаасаа Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт төрийн албан хаагчтай холбоотой маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй тохиолдолд түүний оронд хүн томилохгүй байхыг зохицуулсан. Гэтэл өнөөдөр энэ асуудал хөндөгдөөд явж байна. Иймд 26 дугаартай захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

Хариуцагч .......... .......... Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус .......... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар хурлаар .......... сумын сургуулийн барилгын бүтээн байгуулалттай холбоотой гомдол, мэдээллийг шалгасан тухай асуудлыг хэлэлцээд .......... Засаг даргад тэмдэглэлээр чиглэл өгсний дагуу .......... сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх  ажилд хариуцлага алдсан албан тушаалтан байгаа эсэхийг тогтоолгохоор холбогдох албан тушаалтанд үүрэг өгч шалгуулсан болно. Уг асуудлыг шалгасан албан тушаалтны дүгнэлт, холбогдох бусад баримтыг үндэслэн тус .......... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолтын 1.5, 2.3, 3.9, 3.10, 8.1, 8.8 дахь зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцпага хүлээх”, 37.1.13 “албан тушаалын  торхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” заалтуудыг зөрчиж, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн тул Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаал, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, 48.2, 48.3 дахь заалтуудыг үндэслэн Ү.Бямбасүрэнд сахилгын шийтгэл ногдуулсан. Ү.Бямбасүрэнд сахилгын шийтгэл ногдуулсан .......... Засаг даргын 2021 оны Б/10 дугаартай захирамжийг 2021 оны 02 сарын 01-ний өдрийн 14.00 цагт .......... Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Одхүү Нутгийн удирдлагын ордны 107 тоот өрөөнд Ү.Бямбасүрэнд өөрт нь гардуулж өгсөн. Мөн .......... Засаг даргын 2021 оны Б/10 дугаартай захирамжийг Бямбасүрэн эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд гомдлын дагуу тус зөвлөлөөс маргаан үүсгэж, шалгаад Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 сарын 23-ны өдрийн 107 дугаар тогтоолоор Ү.Бямбасүрэнд сахилгын шийтгэл ногдуулсан захирамж нь Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчөөгүй болохыг тогтоосон болно. .......... Засаг даргын даргын 2021 оны Б/10 дугаар захирамжаар Ү.Бямбасүрэнг .......... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолтын 1.5, 2.3, 3.9, 3.10, 8.1, 8.8 дахь зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх”, ’37.1.13 “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” заалтуудыг зөрчиж, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн тул Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаал, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, 48.2, 48.3 дахь заалтуудыг үндэслэн Ү.Бямбасүрэнд албан тушаалын цалингийн хэмжээг 2 /хоёр/ сар 20 /хорь/ хувиар  бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, сахилгын шийтгэлийг 2021 оны 02 дугаар сараас эхэлж тооцохыг тус газрын нягтлан бодогчид даалгаж, мөн холбогдох хууль тогтоомж, журмыг чанд мөрдөн ажиллахыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Бямбасүрэнд даалгасан. Гэвч Ү.Бямбасүрэн нь .......... Засаг даргын 2021 оны Б/10 дугаар захирамжаар өөрт нь сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг 2021 оны 02 сарын 01-ний өдөр гардан авсан боловч энэ тухайгаа байгууллагын ахлах нягтлан бодогчид мэдэгдээгүйгээс түүний албан тушаалын цалинг 2021 оны 01, 02, 03 дугаар сард хасалгүй бүтнээр бодогдсон гэх .......... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ахлах нягтлан бодогч Д.Туяагийн тайлбараар тогтоогдсон. Мөн уг асуудлыг өөрт нь танилцуулж, тайлбар өгөхийг хүссэн боловч ямар нэгэн тайлбар өгөөгүй болно. Дээрх үйлдэл нь .......... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын зорилт 8.8, 8.9, Төрийн албаны тухай хуулийн 37.1.7, 37.1.13 дахь заалтыг зөрчсөн байна гэж үзсэн учир түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Өөрөөр хэлбэл Ү.Бямбасүрэнд .......... сумын 180 хүүхдийн суудал бүхий сургуулийн барилга, спорт заал, 50 хүүхдийн дотуур байр барих ажилд захиалагчийн хяналтыг гүйцэтгэх үүргээ хангалтгүй биелүүлсэн тул .......... Засаг даргын 2021 оны Б/10 дугаар захирамжаар албан тушаалын цалингийн хэмжээг 2 /хоёр/ сар 20 /хорь/ хувиар бууруулах сахилгын шийтгэл, дараагийн удаа .......... Засаг даргын захирамжаар сахилгын шийтгэл ногдуулж, сахилгын шийтгэлийг 2021 оны 02 дугаар сараас эхэлж тооцохыг даалгасан боловч уг шийдвэрийг санаатайгаар нуун дарагдуулж, биелүүлээгүй гэсэн шалтгаанаар .......... Засаг даргын 2021 оны Б/18 дугаар захирамжаар сануулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан. Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 6-1/1422 дугаар “Худалдан авах ажиллагааны 2020 оны хэрэгжилтэд үнэлгээ өгсөн тухай” албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичгийн 4 дэх заалтад "... .......... .......... Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар.....зэрэг харьяа байгууллагууд Шилэн дансны цахим хуудаст 2020 оны худалдан авах ажиллагааны тайланг нийтэлсэн боловч Худалдан авах ажиллагааны цахим системд төлөвлөгөө, хэрэгжилтийг нийтлээгүй” гэж ирүүлсний дагуу .......... Орон нутгийн өмчийн газраас тайлбар хүссэний дагуу уг газрын 2021 оны 04 сарын 12-ны өдрийн 149 дугаар “тайлбар хүргүүлэх тухай” албан бичгээр “... цахим системд төлөвлөгөө, тайлан оруулаагүй байгууллагуудын 2021 оны шилэн дансны цахим хуудсанд оруулсан мэдээлэлтэй тулгаж үзэхэд ...Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь бараа материал авах 23.6 сая төгрөгний төсөл арга хэмжээний төлөвлөгөө, тайланг ирүүлээгүй, худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, үр дүнг нийтлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.5 дахь заалтыг тус тус зөрчсөн байна” гэсэн хариу ирүүлсэн. Уг мэдээллүүдтэй холбогдуулан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ү.Бямбасүрэнд танилцуулж, тайлбар авсан боловч тухайн байгууллагын 2020 онд хөрөнгө бэлтгэх 4.186.700 төгрөг, бичиг хэргийн зардалд 1.223.700 төгрөг, гадна дотно сантехникийн засварын зардалд 1.149.000 төгрөг, аж ахуйн цэвэрлэгээний материал 1.375.100 төгрөг, шатахуун 2.600.000 төгрөгний зардлыг зарцуулахдаа цахим системд төлөвлөгөө үүсгэх ёстой байсан боловч үүсгээгүй байна гэж үзсэн. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүтэй /99111914/ дугаарын утсаар холбогдож удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тус .......... Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь халах тухай зөвшилцсөн болно. Иймд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.8, 47 дугаар зүйлийн 47.1.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1,  48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.5, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг тус тус үндэслэн худалдан авах ажиллагааны цахим системд төлөвлөгөө, хэрэгжилтийг нийтлэх үүргээ биелүүлээгүй, удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн .......... Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Үрмэнсангийн Бямбасүрэнг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн ажлаас халсан болно. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4 дэх заалт, 57 дугаар зүйлийн 2 2 дахь заалт, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 9, 472 дугаар тогтоолыг тус тус үндэслэн .......... Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Ганбаатарыг томилсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас .......... Засаг даргыг томилох саналыг Монгол улсын Ерөнхий сайдад гаргадаг. .......... Засаг дарга ажлаа тайлагнадаг. Түүнчлэн Орон нутгийн өмчийн эзэн учир .......... Засаг дарга болоод Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын аймагт байгуулж байгаа бүтээн байгуулалтыг бүрэн хариуцдаг. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дээд шатны байгууллага нь .......... Засаг даргын Тамгын газар мөн юм. Үүнтэй холбогдуулан .......... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд .......... Засаг дарга чиглэл өгсөн. Холбогдох баримтуудыг судалж үзэж байгаад шийдвэр гаргасан байдаг. Хоёр дахь захирамж буюу Б/18 дугаартай захирамжийн тухайд захирамжийг түдгэлзүүлсэн буюу захирамжийг биелүүлэхийг хойшлуулсан ямар нэгэн шийдвэрийг хэн нэгэн албан тушаалтан эрх бүхий байгууллагаас гаргаагүй. Өөрөөр хэлбэл тэр захирамжийг заавал биелүүлэх ёстой байсан. Мөн тухайн албан тушаалтан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаалтны тодорхойлолтод .......... Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой. Үүний дагуу тухайн захирамжийг хүлээж авсан тохиолдолд захирамжийг биелүүлэх, холбогдох албан тушаалтанд энэ талаарх мэдээллийг өгөх үүрэгтэй байсан. Гэвч үүргээ биелүүлээгүй болох нь харагддаг. Сангийн яамнаас ирсэн шийдвэртэй холбоотой авсан арга хэмжээний хувьд манай нягтлан надад танилцуулсан гэдэг зүйлийг яриад байгаа. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулиудыг судлаж үзэх ёстой байсан уу? судлаж үзэх ёстой байсан. Хуульд зааснаар мэдээллээ тавих үүрэг нь байгууллагын дарга болоод байгууллагын нягтлан нарт байдаг. Гэтэл энэ үүргээ зохих ёсоор нь биелүүлээгүй байдаг. Мөн Б/26 дугаартай захирамжтай Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгууль, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хууль тогтоомжийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс тухайн заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл энэ хуулиараа бүх сонгон шалгаруулалтыг хориглоод өгчихсөн. Үүний дагуу .......... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын ажлын байр орон тоо сул байсан учир сул орон тоонд албан тушаалтан, томилох боломжгүй байсан. Тэгэхээр Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2 дахь хэсгийг үндэслээд Г.Ганбаатарыг томилоод энэ хуулийн үйлчлэлийг дууссаны дараа сонгон шалгаруулалт явуулна гэсэн томьёололтой явж байгаа. Мөн Ү.Бямбасүрэнгийн зүгээс шүүхэд гаргаж буй нотлох баримтыг харсан. Өмнө нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгуулсан ажлын хэсэг болон Бямбасүрэн даргатай миний бие уулзаад  сонсох ажиллагаа хийгээд холбогдох баримтаа, тайлбарын хамт ирүүлээрэй гэхэд огт ирүүлж байгаагүй. Нэхэмжлэгч Бямбасүрэнгийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хуулбар хувь байх бөгөөд эдгээр нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны 1/918 дугаартай албан бичгийн хуулбарыг танилцуулж байна. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Өмнө нь нэхэмжлэгч талаас шүүхэд хүсэлт гаргаад энэхүү нотлох баримт хэрвээ байсан бол гаргуулж авах боломжтой байсан боловч ингээгүй байна. Ингээд хэрэгт гаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учир хэрэгт шинжлэн судлахгүй байгаа ч гэж хүсч байна.  Мөн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн мэдэгдлийн хуулбар шүүхэд шинээр гаргаж байна. Энэ нь мөн адил нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Уг мэдэгдэл хууль бусаар ажлаас халахыг хориглож байгаа тухай мэдэгдсэн байгаа. Гэвч Ү.Бямбасүрэнгийн тухайд холбогдох хууль тогтоомжийн дагуу удаа дараа зөрчил гаргасан учир ажлаас халагдсан. Нэг дэх асуудлын хүрээнд Бямбасүрэн дарга хяналт тавих үүрэгтэй байсан уу? байсан. Гэвч үүргээ биелүүлээгүй гэдгээр нь хариуцлага тооцсон асуудал. Өнөөдөр ч тэр .......... .......... .......... сумын барилгад олон хоног үргэлжилсэн борооны үеэр бүх ангид ус нэвтэрсэн учир дээвэр ямар ч шаардлага хангахгүй болох нь тогтоогдож байна. Мөн Бямбасүрэн даргад сонсох ажиллагаа явуулсан. Ийм ийм баримт цугларсан байна. Үүний дагуу та холбогдох баримт материалуудаа ирүүлээч гэсэн Бямбасүрэн дарга тайлбараа өөрөө ирүүлье гэсэн хүсэлт хэргийг материалд байгаа. Ирүүлсэн тайлбар нь ямар ч нотлох баримтын шаардлага хангахгүй, байгууллага удирдаж яваа хүний хувьд тамга тэмдэгтэй гарын үсэгтэй зүйл ирүүлэх ёстой байтал хэн ирүүлсэн нь мэдэгдэхгүй баримт авагдсан явж байгаа. Мөн хоёр дахь шийдвэрийн хувьд шийдвэрийг үл зөвшөөрснөөс хамаараад .......... Засаг дарга Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай харьцахдаа байгууллагын даргатай нь л харьцана. Түүнээс нягтлантай нь өөр бусад албан тушаалтантай нь харьцахгүй байгууллагын даргад чиглэл өгнө. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажилтнууддаа үүрэг чиглэл өгнө. .......... Засаг дарга танд сахилгын шийтгэл оногдуулсан талаарх баримтаа гаргаж өгсөн. Үүний дагуу Ү.Бямбасүрэн надад ийм шийдвэр ирсэн гээд хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол гаргах эрх нь өөрийнх нь боловч .......... Засаг даргын шийдвэрийг биелүүлэх  ёстой байсан. Мөн холбогдох албан тушаалтанд мэдэгдэх ёстой байсан. Төрийн албаны зөвлөл .......... Засаг даргын Б/10, Б/18 дугаартай захирамжуудын тухайд .......... Засаг даргын зөв байна. Ү.Бямбасүрэн даргад хариуцлага тооцсон нь үндэслэлтэй байна гэдгийг тогтоогоод Төрийн албаны төв байгууллага дүгнээд .......... Засаг дарга зөв шийдвэр гаргасан байна гээд тогтоол гаргасан байдаг. Б/25 дугаартай захирамж ойлгомжтой байгаа. Холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдээллээ бүрэн байршуулж, тайлагнах ёстой байсан. Гэвч тэр үйл ажиллагааг биелүүлээгүйгээс болоод Сангийн яамнаас ийм чиглэлийн зөрчил илэрлээ гэдэг мэдээллийг ирүүлсэн. Үүний дагуу тухайн асуудлыг хариуцдаг Орон нутгийн өмчийн газраас зөрчил мөн байна гэж үзээд хариуцлага тооцсон асуудал байгаа. Г.Ганбаатарын хувьд өмнө нь хэлсэн. Одоо бид нар жирийн үед амьдарч байгаа биш. Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа. Энэ хугацаанд зарим зүйлийг Засгийн газраас хязгаарлах эрх нь байдаг. Үүний дагуу Засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөөд явж байгаа... Бусад хяналт тавих үүрэг бүхий субъектүүд байдаг. Зохиогчийн хяналтыг зураг төсөв хийсэн байгууллага хяналт тавьж байгаа учир .......... Засаг дарга хариуцлага тооцох боломж байхгүй. Мэргэжлийн хяналтын газраас чиглэлийн хяналтын байцаагч нар, Онцгой байдлын газраас чиглэлийн хяналтын байцаагч нар хяналт тавьдаг гэж байна. Эдгээр нь чиглэл чиглэлээрээ л хяналт тавьж байгаа. Захиалагчийн хяналтын зардлаа аваад үйл ажиллагаагаа явуулж хяналт тавьж байгаа газар нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар. Захиалагчийн хяналтыг гэрээ байгуулсан цагаас эхлээд дуусах хүртэл Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга хариуцана. Ажиллаж байгаа улсын комиссыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга өөрөө хариуцдаг. Улсын комисс бие дааж ажиллаж байгаа... гүйцэтгэж байх процессын хувьд агааржуулалт зургийн дагуу явж байна уу? дээвэр стандартын дагуу хийгдсэн үү? гэх мэт бүх хяналтыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрынхан өөрсдөө хянаж байгаа. Улсын комисс нь баригдсан барилга дээр очоод хэрхэн баригдсан талаар хараад мэдэж чадахгүй учир хяналт тавьж байсан мэргэжилтнүүдтэй хамт явдаг. Улсын комисс тухайн объектыг хүлээж авах, авахгүй байх талаар шийдвэр гаргахад тухайн комиссыг томилсон албан тушаалтан нөлөөлөх эрх байхгүй. Захиалагчийн хяналт тавих үүрэг нь улсын комисс хүлээж авснаар зогсоно. Улсын комисс хүлээж авснаас хойш гарч ирсэн зөрчлийг гүйцэтгэгч хариуцана. Гэхдээ зөрчил гараад байна гэдэг нь хяналт дутуу тавьснаас болоод зөрчил гарч ирж сүүлд илэрч байна гэсэн үг. Улсын комисс шаардлага хангахгүй байгаа учир залруулж зассаны дараа хүлээж авна гэж татгалзах эрх байгаа. Улсын комисстой асуудал ярих гэхээр тэр асуудлыг .......... Засаг дарга тэр комиссыг байгуулаагүй. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга томилсон. Өнөөдөр .......... Засаг дарга шууд хариуцлага тооцох боломж байхгүй. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хяналт тавих чиг үүрэгтэй мэргэжилтэн маань ажлын хэсэгт байсан. Тэгээд бүх юмыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт очиж үзсэн. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас шаардаад ирүүлсэн материалууд хувийн хэрэгт авагдсан байгаа... хэрэгт авагдсан баримтанд цонхоор ус орж ирээд байна гэж байгаа нь чанаргүй. Шалан дээр зай завсар гараад байна, агааржуулагч стандартаасаа өөрөөр хийгдсэн байна гэж байгаа нь гүйцэтгэлийн алдаа гэж бодож байна... Орон нутгийн өмчийн газраар шалгуулсан. Анхнаасаа төлөвлөгөөгөө оруулахдаа 23.6 сая гэж оруулсан байсан. Төлөвлөлт нь задаргаатайгаа орох байсан. ...Сонгон шалгаруулалт зохион байгуулах боломжгүй байсан. Мэргэжил ур чадварыг нь харж байгаад Ганбаатар энэ ажил албан тушаалд хариуцлагатай ажиллаж чадна гэж үзээд энэ албан тушаалд томилсон. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2 баримтлаад шаардлагатай хүмүүсээ томилоод ажлаа тасалдуулахгүй явуулж бай гэсэн чиглэл өгсний дагуу л шийдвэр гаргасан. Одоо өндөржүүлсэн бэлэн байдал гээд хүн хүн өөр өөрийн үүрэгтэй болоод явчина. Тэгээд одоо эрхэлж байгаа ажилтантай давхардал бий болгохгүйн үүднээс Ганбаатар даргыг томилох нь зүйтэй гэж үзсэн... гэв.

   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Ганбаатар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргаатай холбоотой асуудлын талаар надтай хамааралгүй асуудал учраас би сайн мэдэхгүй. .......... Засаг даргын зүгээс чиний мэргэжил ажлын туршлага 2013 оноос хойш удирдах албан тушаалд ажиллаж байсан энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэхэд энэ ажлыг аваад явах боломж бололцоо байна. Мөн дээрээс нь онцгой нөхцөл байдал үүсч яаралтай арга хэмжээ үүссэн учраас ажлыг аваад яваач гэж санал болгосон. Ингээд санал болгосны дагуу миний бие уг ажлыг тасалдуулалгүй төрийн залгамж чанарыг хангаад ажиллаад явж байна. Энэ салбарт яваа хүний тухайд харах юм бол Улсын төсөвтэй холбоотой асуудал 2018 онд 2 тэрбум төгрөгөөр .......... .......... .......... суманд 320 хүүхдийн сургууль гэчихээд тухайн үеийн жишиг өртгөөр нь тооцох юм бол 320, 240, 180 гэдэг нь тус бүр жишиг үнийн тарифтай явдаг. Улсын Их Хурлын тогтоолыг улс орон даяар дагаж мөрддөг бичиг баримт байгаа. Үүнийг хэн ч өөрчлөх эрхгүй. 320 хүүхдийн сургууль гэчихсэн байхад одоо 180 хүүхдийн сургууль баригдчихаад сая комисс томилсон тушаалыг харахад 320 хүүхэд гэсэн байна. Тэгээд комисс очоод ажиллахаар 180 хүүхдийн сургууль байдаг. Дээрээс нь дахиад 300 гаран сая төгрөгийг нэмэлтээр авчихсан байдаг. Тэгээд хуучин сургуулиас гарсан блок буюу олон жил болсон барилгын материалыг буцаад үндсэн материалаар ашиглаж байгаа явдал нь инженер хүний  нүдээр харах юм бол бас байж болохгүй л зүйл. Бусад захиргаатай холбоотой асуудлыг миний бие сайн мэдэхгүй. Би төрийн албаны нөөцөд бүртгэлтэй байсан. Хугацаа дууссан байх аа. Онцгой нөхцөл байдал үүсээд шууд томилогдсон байх... .......... .......... Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/333 дугаартай захирамж нь гэрээ байгуулсан захирамж байгаа... Улсын комисс ажилласнаас хойш хугацаанд гүйцэтгэлийн баталгаа гэж .......... Төрийн санд байршуулсан байгаа. Тодорхой хэмжээний төсвөөс авч үлдсэн байдаг. Эндээс тус компани барилгын хөгжлөөс хамаараад тодорхой хугацаатай авч үлддэг. .......... .......... .......... сумын захирал удирдлагуудаас манай байгууллагатай утсаар холбогдсон. Утсаар холбогдсон шалтгаан нь .......... Өмчийн газраас бүх сумдаар явж өмчийн тооллого ...хийхэд .......... .......... .......... сумын сургуулийн анги танхимуудад нь ус дусаал гоожсон байдалтай байна гэдэг байдлаар .......... Өмчийн дарга над руу хандсан. Бид нар яг газар дээр нь очиж үзлэг шалгалт хийж амжаагүй байна. Яагаад гэвэл Төрийн нарийн бичгийн даргын 70% хүртэл ажилчдаа амраа гэсэн чиглэлийн дагуу ажилчдаа амраасан байгаа учир үзлэг шалгалт хийж амжаагүй байна. Одоо илрээд байгаа зөрчил дутагдлыг харах юм бол бүх зүйл магадлалаар ороод зураг төсөв хянагдаад гарч ирж байгаа. Тухайн үед байж болох хамгийн сайн материалуудыг зураг төсөвт суулгаж өгч байгаа. Тэрний дагуу гүйцэтгэл хийгдэж байна уу? гэдгийг захиалагчийн хяналтаараа үзэж шалгаж тодруулж, зураг төсөвт байгаа  өгөгдлийг газар дээрээ ямар байгаа талаар нягтлах нь захиалагчийн чиг үүрэг байгаа. Одоо ус гоожиж байгаа болон шалтай холбоотой, агааржуулагчтай холбоотой асуудлууд нь материалаас үүдэлтэй байна уу? технологийн алдаа гарсан байна уу? гэдгийг мэргэжлийн байгууллага дүгнэх ёстой.  Манай байгууллага мэргэжлийн инженерүүдээ явуулж үзүүлэх ёстой гэж үзэж байна. 23.6 сая төгрөгийн худалдан авалтыг өссөн дүн болгоноороо бичилт хийгдэх ёстой байсан юм байна лээ. Тэрийг нь худалдан авалт юм шиг буруу байршуулсан учир Сангийн яамнаас үзэхээр ...нэг удаагийн худалдан авалт мэт харагдаад байгаа юм... Тэрнийхээ дагуу тайлан баланс гарсан нь алдаа болж байгаа юм. Түүнээс худалдан авалт хийгдээгүй юм байна лээ. Өссөн дүнгээ сар болгоны мэдээн дээр тусгаж явж байгаад бөөнд нь нийлүүлээд худалдан авалт юм шиг буруу цэсэн дээр нь байршуулчихсан байгаа юм. Сар болгоны мэдээн дээр задаргаагаараа явах ёстой байтал нэгтгээд шууд худалдан авалт хийсэн мэт харагдуулж нэг хүснэгтэнд хийсэн байгаа нь алдаа болсон. Худалдан авалт гэсэн цонх бичилтгүй. Шүүхэд ирүүлэхдээ балаар бичсэн. Уг нь программдаа байхгүй гэдэг үг байгаа гэсэн. Хэвлэхэд байхгүй гэдэг үг нь гараагүй болохоор гараараа бичсэн гэсэн...” гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ү.Бямбасүрэн нь тус шүүхэд “.......... .......... Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг .......... .......... Засаг даргад холбогдуулан гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 52 дугаарын захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан.

Гэвч нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “.......... .......... Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/25, Б/26 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах, мөн оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/18 дугаартай захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах” хэмээн нэмэгдүүлсэн тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлагын хүрээнд хэргийг дараах байдлаар шийдвэрлэв.

Төрийн байгууллага, албан тушаалтан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан тусгай зарчмуудыг баримталж үйл ажиллагаагаа явуулах учиртай.

НЭГ. .......... .......... Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн  Б/10 дугаарын захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Энэхүү Б/10 дугаарын захирамжаар тус .......... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ү.Бямбасүрэнд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, 48.2, 48.3, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаартай “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг тус тус үндэслэн “............. суманд баригдсан Ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажилд гүйцэтгэлийн болон чанарын хяналт тавих албан үүргээ хангалтгүй биелүүлсэн...” гэх үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 2 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулан, уг шийтгэлийг 2021 оны 02 дугаар сараас эхэлж тооцохыг тус газрын нягтлан бодогчид даалгаж шийдвэрлэжээ.

Дээрх маргаан бүхий Б/10 дугаарын захирамжийн хувийн хэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тус актын үндэслэлтэй холбогдох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл явдлууд болсон болох нь тогтоогдож байна. Үүнд: .......... .......... Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/601 дугаарын “Гэрээ шууд байгуулах тухай” захирамж[1]-аар .......... .......... .......... сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гэрээг “Кенжикү” ХХК-тай шууд байгуулах эрхийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт олгож, ажлын гүйцэтгэлд чанарын болон хугацааны хяналт тогтмол тавьж ажиллахыг тус газрын даргад үүрэг болгосон байна.

Мөн өдөр нь захиалагчийг төлөөлж .......... .......... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ү.Бямбасүрэн, “Кенжикү” ХХК-ийг төлөөлж тус ХХК-ийн инженер Д.Нямдорж нарын байгуулсан 17/2018 дугаартай “СУРГУУЛИЙН БАРИЛГА, 320 ХҮҮХДИЙН СУУДАЛ /.........., .......... СУМ/ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ”-г .......... .......... Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Буманбаяр, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Одхүү нар хянан, захиалагч .......... .......... Засаг дарга З.Батзориг, “Кенжикү” ХХК-ийн захирал М.Нямсүрэн нар баталжээ[2].

Тус гэрээгээр гүйцэтгэгч нь 2054945176 төгрөгөөр “СУРГУУЛИЙН БАРИЛГА, 320 ХҮҮХДИЙН СУУДАЛ /.........., .......... СУМ/ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ”-ыг  2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд улсын экспертизээр баталгаажуулсан зургийн дагуу гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцсон байна.

.......... .......... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2019 оны А/91[3], 2020 оны А/120[4] дугаартай тушаалуудаар “.......... сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, Сургуулийн цогцолбор болгон өргөтгөж, шинэчлэх ажлыг ашиглалтад оруулах комиссыг тус тус томилжээ.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 38/2019 дугаартай дүгнэлтээр “Дунд төвөгшилттэй ангиллын 180 хүүхдийн хүчин чадал бүхий Хичээлийн байр, Спорт заалны зориулалттай барилга, байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гаргасан” гээд комиссын дарга болон 18 гишүүнээс Барилгын хөгжлийн төвийн ББЗХХ-ийн инженер Д.Бат-Эрдэнээс бусад гишүүд, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 38/2020 дугаартай дүгнэлтээр “Дунд төвөгшилттэй ангиллын 50 хүүхдийн хүчин чадал бүхий Дотуур байрны зориулалттай барилга, байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гаргасан” гээд комиссын дарга болон 15 гишүүн бүгд тус тусын гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

Иргэн Б.Бадарчаас гаргасан дээрх 17/2018 дугаарын гэрээний дагуу барьж буй барилга, байгууламжийн гүйцэтгэлийн талаар гомдол гаргасан байх ба тус .......... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга баталсан 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн огноотой, “.......... СУМЫН СУРГУУЛИЙН БАРИЛГЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР ДҮНД ШАЛГАЛТ ХИЙХ АЖЛЫН УДИРДАМЖ”-д заасан ажлын хэсэг нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн илтгэх хуудас[5]-аар тодорхой асуудлуудыг тус .......... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд оруулахаар тусгажээ.  

    Харин .......... .......... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны 02 дугаарын тэмдэглэл[6]-д “.......... сумын сургуулийн барилгыг УИХ-аар баталсан төсвийн хуулийг зөрчиж, хүүхдийн суудлын тоог багасгаж бариулсан, барилгын ажлыг чанаргүй гүйцэтгэж, дахин засвар хийсэн, барилга барих явцад мэргэжлийн байгууллага хяналт муу тавьсан, сургуулийн барилга, спорт заалыг орон нутгийн өмчид объект тус бүрээр салгаж бүртгээгүй, хуучин сургуулийн барилгыг буулгах явцад холбогдох байгууллагуудын зүгээс хяналт сул байсан, хуучин материал ашиглан барилга барих зураг төсөл эргэлзээтэй, тендерийг шалгаруулах ажлын хэсэг байгуулаагүй зохион байгуулсан, сургуулийн цогцолбор барилгыг ашиглалтад авах улсын комисс хариуцлагагүй хандсан зэрэг зөрчил байгааг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, хариуцлага алдсан холбогдох хүмүүст арга хэмжээ авах талаар .......... Засаг даргад чиглэл өгөв" гэжээ.  

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь “...Тодруулах тайлбар авах буруутайг тогтоох үйл ажиллагаа зохих журмын дагуу явсангүй өрөөсгөл байна гэдэгт нь тайлбар өгөөд гомдол гаргасан... барилгын үйл ажиллагаа яаж явагдсан юм бэ?, нөхцөл байдал ямар байсан бэ?, Тэр хорио цээрийн үед ажил яаж саатсан бэ?, яаж зохицуулсан бэ? ямар арга хэмжээ авч байсан бэ? захиалагчийн хяналтын зүгээс яаж ажиллаж байсан бэ? энэ бүх зүйлийг нотлоогүй, шалгаагүй, магадлаагүй... бусад албан тушаалтан мэргэжилтнүүдтэй холбоотой зөрчил байгаа. Тэрийг шалгаж тогтоогоогүй...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “.... Холбогдох баримтуудыг судалж үзэж байгаад шийдвэр гаргасан... Бямбасүрэн дарга хяналт тавих үүрэгтэй байсан уу? байсан. Гэвч үүргээ биелүүлээгүй гэдгээр нь хариуцлага тооцсон... Бямбасүрэн даргад сонсох ажиллагаа явуулсан. Ийм ийм баримт цугларсан байна. Үүний дагуу та холбогдох баримт материалуудаа ирүүлээч гэсэн Бямбасүрэн дарга тайлбараа өөрөө ирүүлье гэсэн хүсэлт хэргийг материалд байгаа. Ирүүлсэн тайлбар нь ямар ч нотлох баримтын шаардлага хангахгүй... хэн ирүүлсэн нь мэдэгдэхгүй баримт авагдсан явж байгаа...” гэж тус тус мэтгэлцэж байна.

Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д “Өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээнэ”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэжээ.

Захиргааны байгууллага, албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар шийдвэр гаргах ажиллагааг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан тусгай зарчмыг баримтлах үүрэгтэй. Түүнчлэн төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхтэй холбогдох харилцаатай холбогдуулан шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчмыг зөрчихгүй байх үүрэгтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасанчлан .......... .......... Засаг дарга нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож байж шийдвэрээ гаргах учиртай. Энэхүү бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хэрэгжүүлэх ба энэ ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ. Ингэхдээ тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.

Түүнчлэн шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасан арга, хэлбэрээр цуглуулна. Тодруулбал: Ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах, гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах, баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй танилцах, хуулбарлах, шаардлагатай бол туршилт хийх, оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах замаар нотлох баримт цуглуулах боломжтой. Хариуцагч нь оролцогчийн хувьд ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэт, үндэслэлтэй тогтоохын тулд нотлох баримт цуглуулах дээрх арга замуудаас аль алиныг нь давхардуулан хэрэглэх боломжтой бөгөөд зөвхөн нэг аргыг хэрэглэн, түүний дагуу цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрээ гаргана гэж ойлгохгүй юм. Захиргааны шийдвэр гаргахаас өмнө нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулж буйн учир холбогдол нь уг ажиллагааны улмаас оролцогчид хариуцлага тооцох нөхцөл тогтоогдвол зохих хариуцлагыг нь хүлээлгэх, харин тогтоогдохгүй бол тухайн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдэж буй үйл ажиллагаа юм.     

Тиймээс .......... .......... Засаг дарга нь маргаан бүхий шийдвэр гаргах ажиллагааг хуульд заасан шаардлага хангах хэмжээнд явуулсан эсэхийг судлан үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Хариуцагчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан А/601 дугаарын захирамжаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан Ү.Бямбасүрэн нь “СУРГУУЛИЙН БАРИЛГА, 320 ХҮҮХДИЙН СУУДАЛ /.........., .......... СУМ/ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ”-ний гүйцэтгэлд чанарын болон хугацааны хяналт тавих үүргийг хүлээсэн.

Нэхэмжлэгчийн эс зөвшөөрч маргасан 2021 оны Б/10 дугаарын захирамжийн хувийн хэрэгт Ү.Бямбасүрэнгийн гэрээний хугацаанд гүйцэтгэсэн ажлыг нотлох баримт, гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн талаарх баримт болон тухайн барилгын ажлын гүйцэтгэлийн явцад ямар ямар зөрчил, дутагдал гарсан, энэхүү зөрчил дутагдал нь гэрээний захиалагч, гүйцэтгэгч, ашиглагчийн хэнийх нь буруутайн улмаас үүссэн талаар хариуцагчийн зүгээс цуглуулсан нотлох баримт байхгүй байна. Тодруулбал: Дээрх Б/10 дугаарын захирамжийн хувийн хэрэг, хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтуудыг судлан үзэхэд .......... .......... Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/601 дугаарын захирамж, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолт, иргэн Б.Бат-Эрдэнийн өргөдөл, .......... сумын сургуулийн барилгын хөрөнгө оруулалтын үр дүнд шалгалт хийх ажлын удирдамж, “.......... сумын сургуулийн барилгын хөрөнгө оруулалтын үр дүнд шалгалт хийх ажлын хэсэг ажилласан тухай илтгэх хуудас, тус .......... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны 02 дугаарын тэмдэглэл, .......... аймаг дахь Төрийн аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлан, зөрчил шалгасан тухай дүгнэлт, сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл, Ү.Бямбасүрэнгийн тайлбар болон “СУРГУУЛИЙН БАРИЛГА, 320 ХҮҮХДИЙН СУУДАЛ /.........., .......... СУМ/ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ”-ын гэрээ, барилга угсралтын ажлыг ашиглалтад оруулах улсын комиссын 2019 оны 12 дугаар сарын 02, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрүүдийн хурлын тэмдэглэлүүд, тус комиссын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 38/2020 дугаартай дүгнэлт, техникийн тодорхойлолт, экспертизийн дүгнэлт болон тус цогцолбор барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авахтай холбогдох бусад баримтууд зэргийг цуглуулсан байна.

Шүүх хариуцагчаас уг Б/10 дугаарын захирамжийн хувийн хэргийн эх хувийг шаардсаныг дагуу ирсэн материал тул түүнд авагдсан баримтуудыг шүүх нотлох баримтаар шинжлэн судалсан болно. Харин баримтын “ТОВЪЁОГ”-ийн “2. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримт” хэсэгт “3-129...” хэмээн тэмдэглэсэн хэдий ч хувийн хэргийн “107-129” дугаар хуудсанд авагдсан баримтууд нь дээрх барилга угсралтын ажилд хамааралгүй, Бүрэгхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн 60 ортой дотуур байрны өргөтгөлийн барилга угсралтын ажил, Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн барилгын засварын ажил гүйцэтгэхтэй холбогдох баримтууд авагдсан байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно. Түүнчлэн дээрх баримтуудаас .......... аймаг дахь Төрийн аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлан, барилга угсралтын ажлыг ашиглалтад оруулах улсын комиссын 2019 оны 12 дугаар сарын 02, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрүүдийн хурлын тэмдэглэлүүдэд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байх тул тэдгээр баримтуудыг шүүх үнэлэх боломжгүй юм.

Хариуцагчийн Б/10 дугаарын захирамжийг гаргах ажиллагааны явцад цуглуулсан дээрх баримтууд нь нэхэмжлэгчид зөвхөн сөрөг үр дагавар гарах, түүнийг буруутгах талын баримтууд байгаа нь шийдвэр гаргах ажиллагааны оролцогч болох Ү.Бямбасүрэнд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйл, ялангуяа 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн байна гэж дүгнэлээ.

Засаг дарга нь тухайн барилгын гүйцэтгэлийг мэргэжлийн байгууллага, эсхүл ажлын хэсгийг томилон зохих хяналт шалгалтыг хийлгэх, Ү.Бямбасүрэнгээс зөвхөн тайлбар аваад зогсохгүй тайлбарт хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судлах, гэрээний захиалагч нь барилгын гүйцэтгэлийн өдөр тутмын ажлыг хянаж байх үүрэгтэй юу, эсхүл тодорхой бүтээцийн шатанд хянаж байх үүрэгтэй юу, захиалагчаас барилгын гүйцэтгэлд гарсан зөрчлийг залруулах талаар гүйцэтгэгчид үүрэг даалгавар өгч байж уу, үгүй юу, өгч байсан боловч зөрчлийг арилгаагүй байсан тохиолдолд гэрээний аль тал нь хариуцлага хүлээх учиртай вэ, барилгыг ашиглагч буруу ашигласнаас асуудал үүсэв үү зэргээр Ү.Бямбасүрэн дээрх гэрээнд заасан захиалагчийн хяналт тавих үүргээ хэрхэн хэрэгжүүлж байсныг тодруулах, уг тэмдэглэлд заасан “хариуцлага алдсан холбогдох хүмүүс”-т нэхэмжлэгч хэрхэн хамаарч байгааг тодруулах ажиллагааг тус тус явуулсны дараа шийдвэрээ гаргасан бол шударга ёсонд нийцэхээр байна.

Гэтэл хариуцагчийн Б/10 дугаар захирамжийн хувийн хэрэгт цуглуулсан баримтууд нь хэт нэг талыг баримталсан, Ү.Бямбасүрэнг буруутгах талын баримтыг түлхүү бүрдүүлсэн байдал харагдаж байна.

Нэхэмжлэгч “...би захиалагчийн хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалтныг томилсон шийдвэр гаргаж, ажлын явцын талаар илтгэх хуудас, тайлбарыг тухай бүр авч ерөнхий хяналтаа тавьж явсан...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...захиалагчийн хяналт тавьснаа нотлох илтгэх хуудас, бусад баримтаа Ү.Бямбасүрэн гаргаж өгөөгүй...” хэмээх агуулгаар мэтгэлцэж байна.

Гэтэл .......... .......... Засаг даргад Ү.Бямбасүрэнд ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах эрхийг Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх зохицуулалтаар олгосон байна.

Аливаа мэдээллийн бичгийн хэлбэрээр илэрхийлэгдэж байгааг нотлох баримт гэж үзэх бөгөөд хариуцагчид Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Ү.Бямбасүрэн, түүний “СУРГУУЛИЙН БАРИЛГА, 320 ХҮҮХДИЙН СУУДАЛ /.........., .......... СУМ/ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ”-ний гүйцэтгэлд хяналт тавих эрх олгож томилсон мэргэжилтэн нарын хэн алинаас холбогдох баримт, мэдээллийг гаргуулан авч судлах эрх буюу боломж байсан байна.

Түүнчлэн Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.3-т зааснаар шалгагч нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг 14 хоногт шалгах бөгөөд энэ хугацаанд гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах, шаардлагатай бол гомдол гаргагчтай уулзаж тайлбар, тодруулга авах, шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулах, гаргасан зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох, цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах зэрэг ажиллагааг явуулсны эцэст сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаарх дүгнэлт гарган эрх бүхий албан тушаалтанд танилцуулах бөгөөд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч нь энэ талаарх үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан гэх албан хаагчид урьдчилан танилцуулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулах, тухайн зөрчилд холбогдсон төрийн жинхэнэ албан хаагч дүгнэлттэй танилцах, гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд энэ талаар тэмдэглэл үйлдэн шалгалтын материалд хавсаргахыг үүрэг болгон зохицуулсан байна.

Нэхэмжлэгчийг зөрчил гаргасан эсэхийг шалгасан этгээд нь .......... .......... Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Одхүү байна.

Шалгагч нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий шийдвэр гаргах ажиллагааны явцад өгсөн тайлбарт тусгасан нөхцлүүдийг нягтлан шалгаж, нотлох баримт цуглуулах ажиллагааг гүйцэтгээгүй болох нь “Ү.Бямбасүрэнд сонсох ажиллагаа хийж тайлбар авсан боловч тайлбарт  .. Хяналт тавьсан албан тушаалтны илтгэх хуудас томилолт замын хуудас гэх зүйлүүдийг огт ирүүлээгүй. Тэгэхээр ямар ч хяналт шалгалт хийгээгүй гэдэг ойлголтыг авсан. Ү.Бямбасүрэнд .......... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолтын 1.5, 2.3, 3.9, 3.10, 8.1, 8.8 дахь хэсэгт заасан зорилт чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1.8..., 1.13 дахь хэсэгт заасан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго зорилт чиг үүргийг хэрэгжүүлэх хэрэгжилтийг хангах зэрэг заалтуудыг зөрчиж  албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн ...” хэмээх тайлбараар тогтоогдож байна.

Шалгагч нь Ү.Бямбасүрэнгээс өгсөн тайлбарыг хүлээж авч танилцаад түүнд нягтлан шалгах, нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулах үндэслэл бүхий юу байна гэдгийг тодорхойлж, түүнтэй холбогдох нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулах учиртай. Тухайлбал: “...Хяналт тавьсан албан тушаалтны илтгэх хуудас томилолт замын хуудас гэх зүйлүүдийг огт ирүүлээгүй...” гэж нэхэмжлэгчийг өгөөгүй хэмээн буруутгаад байгаа баримтуудыг өөрөө цуглуулах, Ү.Бямбасүрэн болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас шаардан авах боломж нь байхад түүнийг хэрэгжүүлэлгүй сахилгын шийтгэл ногдуулж буй нь Ү.Бямбасүрэнгийн цалин, хөдөлмөрийн хөлсөө бүрэн авах эрх, сахилгын шийтгэлгүй ажиллах хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болсон байна. 

Хариуцагч нь .......... .......... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс өгсөн чиглэлд тэмдэглэсэн “хариуцлага алдсан холбогдох хүмүүс” гэдэгт нэхэмжлэгч хэрхэн хамаарч байгааг холбогдох баримтаар нотлосны эцэст зохих шийдвэрээ гаргасан бол зүйд нийцэхээр байна.

Гэтэл хариуцагч нь 17/2018 дугаарын гэрээ, .......... Засаг даргын А/601 дугаарын захирамжаар захиалагчийн хяналт тавих үүргээ гүйцэтгээгүй гэж тайлбарлаж буйгаас өөрөөр гэрээний үүргийн зөрчилд нэхэмжлэгчийн буруу байгаа нь ямар баримтаар тогтоогдож байгааг заагаагүй, дээрх “хариуцлага алдсан холбогдох хүмүүс”-т хэрхэн ямар байдлаар хамаарч байгааг тогтоосон нотлох баримтыг хувийн хэрэгт цуглуулаагүй байж Ү.Бямбасүрэнтэй сонсох ажиллагаа хийх, тайлбар авах төдийгөөр Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэн шийдвэр гаргасан нь учир дутагдалтай байна.

Тиймээс шүүх хэрэгт болон маргаан бүхий Б/10 дугаартай захирамжийн хувийн хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгчийг “СУРГУУЛИЙН БАРИЛГА, 320 ХҮҮХДИЙН СУУДАЛ /.........., .......... СУМ/ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ”-ний гүйцэтгэлд чанарын болон хугацааны хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн байна гэж шууд дүгнэх боломжгүй байна.

Хариуцагч захиргааны шийдвэр гаргах ажиллагааг явуулахдаа нөхцөл байдлыг тогтоох нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй байж нэхэмжлэгчид хариуцлага тооцох шийдвэр гаргахыг урьтал болгож Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг алдагдуулан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаарын “Ү.Бямбасүрэнд сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг гаргасан байна гэж шүүх дүгнэлээ.    

Иймд .......... .......... Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаарын “Ү.Бямбасүрэнд сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

ХОЁР. .......... .......... Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан Б/18 дугаар “Ү.Бямбасүрэнд сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагын тухайд: Хариуцагч нь тус шийдвэрийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.1, 48.2, 48.3, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаал, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг тус тус үндэслэн “.......... .......... Засаг даргын 2021 оны Б/10 дугаар захирамжийг биелүүлээгүй” хэмээн Ү.Бямбасүрэнд сануулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ.    

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д зааснаар Ү.Бямбасүрэн нь .......... .......... Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан болох нь тус зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 04/573 дугаарын албан бичиг болон мөн оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 107 дугаарын тогтоол, 25-ны өдрийн 04/866 дугаартай албан бичгүүдээр нотлогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар .......... .......... Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан Б/10 дугаарын захирамж нь нэхэмжлэгч Ү.Бямбасүрэнд мэдэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр болно.

Гэхдээ дээрх зүйлийн 46.2-т “захиргааны актыг ...хүчингүй болгох...эрх бүхий байгууллагын шийдвэр гарах ...хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэсэн бол 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” гэж, 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг ...гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж, 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус хуульчилсан байна.

Нэхэмжлэгч Ү.Бямбасүрэн нь хариуцагчийн гаргасан 2021 оны Б/10 дугаарын захирамжийг гаргасан өдөр нь буюу 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэдсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байгаа ба тэд энэ талаар маргаагүй. Тиймээс тус захирамж нь мөн өдрөөс хүчин төгөлдөр болсон байхаар байна. Гэвч Ү.Бямбасүрэн тус захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаар тус захиргааны актын “хүчин төгөлдөр” гэх агуулга алдагдаж байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар хариуцагчийн Б/10 дугаарын захирамжийг гүйцэтгэх үүргийг .......... .......... Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар тус тус хэрэгжүүлнэ. Гэхдээ энэ үүргийг хэрэгжүүлэхийн тулд Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.1-д заасан нөхцөл үүсээгүй байх учиртай. Гэтэл Ү.Бямбасүрэн нь дээрх Б/10 дугаарын захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан нь тухайн актыг гүйцэтгэхгүй байх нөхцөл үүссэн. Өөрөөр хэлбэл: Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан “захиргааны актыг ...хүчингүй болгох...эрх бүхий байгууллагын шийдвэр гарах ...” эсэхээс хамаарч тухайн захирамжийг биелүүлэх эсэх асуудал яригдах учиртай.

Нөгөө талаар .......... .......... Засаг дарга нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан Б/10 дугаарын захирамжаар ногдуулсан Ү.Бямбасүрэнгийн албан тушаалын цалингийн хэмжээг 2 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг 2021 оны 02 дугаар сараас эхэлж тооцохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын нягтлан бодогчид даалгасан байна.

Тиймээс хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасны дагуу захирамжийг Ү.Бямбасүрэн болон тус .......... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын нягтлан бодогчид мэдэгдэх үүргийг Засаг дарга өөрөө гүйцэтгэхээр байна.

Гэтэл .......... .......... Засаг дарга нь гаргасан шийдвэрээ хаяглагдсан этгээдэд мэдэгдэх үүргээ гүйцэтгээгүй болох нь түүний хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын нягтлан бодогч Д.Туяагийн “...Ү.Бямбасүрэнд сахилгын шийтгэл ногдуулсан тухай мэдээлэл аваагүй тул ...цалин бүтнээр бодогдсон болно” гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...захирамжийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын нягтлан бодогчид өгөөгүй. Ү.Бямбасүрэнд нэг хувь өгсөн. Тус газрын даргынхаа хувьд Ү.Бямбасүрэн өгөх ёстой...”[7] гэх тайлбаруудаар нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч нь хуульд заасан эрхийнхээ дагуу тус Б/10 дугаартай захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж маргасан, хариуцагчид энэ талаар мэдэгдсэн болох нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 04/573, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 04/866 дугаарын албан бичгүүд болон 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 107 дугаарын тогтоолуудаар тогтоогдож байна.

Ү.Бямбасүрэн нь Төрийн албаны зөвлөлийн дээрх 107 дугаарын тогтоолыг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад түүнд 2021 оны Б/10 дугаартай захиргааны актыг биелүүлээгүй хэмээн сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна.

Зүй нь хариуцагч нь Б/10 дугаартай захирамжаа Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын нягтлан бодогчид хүргүүлсэн, Төрийн албаны зөвлөл Ү.Бямбасүрэнгийн гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэснээс үл хамааран түүний шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа дээрх шийдвэрийг гаргасан бол шударга ёс, хууль дээдлэх, захирах, захирагдах ёсыг баримтлах зарчимд нийцэхээр байсан байна. 

Гэтэл хуулиар өөрт ногдуулсан үүргээ хэрэгжүүлээгүйнхээ төлөө нэхэмжлэгчийг маргаан бүхий захиргааны актаар ногдуулсан “сахилгын арга хэмжээг биелүүлээгүй” хэмээн буруутгаж түүний өөрт хамаарах сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын талаар гомдол гарган хянан шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь халдах үндэслэл хариуцагчид байхгүй байжээ.

Тиймээс .......... .......... Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан Б/18 дугаарын захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн…ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох нь зүйтэй байна.

ГУРАВ. .......... .......... Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан Б/25 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Тус захирамжийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.8, 47 дугаар зүйлийн 47.1.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.5, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдийг үндэслэн “Худалдан авах ажиллагааны цахим системд төлөвлөгөө, хэрэгжилтийг нийтлэх үүргээ биелүүлээгүй, удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэлийг Ү.Бямбасүрэнд ногдуулсан байна.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38 “төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг” гэснээс харахад .......... .......... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын төсвийн шууд захирагч нь тус газрын дарга Ү.Бямбасүрэн байна.

Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрийн байгууллагад "мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх, мэдээлэл ойлгомжтой, ач холбогдолтой байх, тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх, хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх зарчмыг баримтлахыг үүрэг болгосон. Ү.Бямбасүрэн нь төсвийн шууд захирагчийнхаа тухайд тухайн байгууллагынхаа санхүүгийн үйл ажиллагааг явуулахдаа дээрх зарчмыг баримтлах үүрэгтэй.

Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-т зааснаас харахад .......... .......... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь шилэн дансны мэдээлэлдээ төсөв, санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагнал, эдгээртэй холбоотой мөнгөн болон бусад гүйлгээний талаарх мэдээллийг дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу өөрийн цахим хуудсаар хүргэх бөгөөд цахим хуудас нь шилэн дансны бие даасан цэс дэх мэдээллийг тогтмол шинэчилж байх, хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-6.1.4 дэх хэсгүүдэд зааснаар тухайн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор, хагас жилийн төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 8 дугаар сарын 15-ны өдрийн  дотор, дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тус тус байгууллагын цахим хуудсаар мэдээллэсэн байх учиртай.

Түүнчлэн Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д “төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбарыг улирал бүр тогтмол мэдээллэнэ” гэсний дагуу мэдээллийг энэ хуулийн дагуу иргэн олон нийтэд хүргэх үүргийг дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3[8]-т заасны дагуу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга, нягтлан бодогч нарын хэн аль нь гүйцэтгэхээр байна. Эдгээр албан тушаалтан мэдээлэх үүргээ бусдад шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг хуулийн 7.2 дахь хэсэгт шууд зохицуулжээ.

Нэхэмжлэгчээс “...2020 оны төсөвт Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тендер сонгон шалгаруулалт явуулах зардал байгаагүй тул энэ талаар шилэн дансанд тусгаагүй. Тус цахим сангийн бараа, үйлчилгээний бусад зардалд 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа, үйлчилгээг худалдан аваагүй тул мөн мэдээлээгүй...” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.5-д зааснаар худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний төслийг шаардлагатай бол техник, эдийн засгийн үндэслэлийн хамт дараа жилийн төсвийн төсөлтэй хамтад нь боловсруулж, харьяалах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх үүрэгтэй болохоос шилэн дансанд мэдээлэх үүрэггүй. Тэгэхээр мөн хуулийн 7 дугаар зүйлийн  7.3-т заасны дагуу худалдан авалт хийж болно” гэх агуулгаар мэтгэлцэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтаас бусад зардалд хуваарилсан хөрөнгө, бусад эх үүсвэр, түүнчлэн өөрийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг захиалагч энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулна” гэж, 48 дугаар зүйлийн 48.1-д “Захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний төслийг шаардлагатай бол техник, эдийн засгийн үндэслэлийн хамт дараа жилийн төсвийн төсөлтэй хамтад нь боловсруулж, харьяалах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ” гэж, 49 дүгээр зүйлийн 49.5-д “Тухайн жилд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг захиалагч тухайн жилийн 12 дугаар сарын 1-ний дотор төсвийн ерөнхийлөн захирагчид, ерөнхийлөн захирагч нь дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана” гэж, 57 дугаар зүйлийн 57.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан.

Хэдийгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.5 дахь зохицуулалтуудаар худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний төслийг боловсруулж, харьяалах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх үүргийг л заасан ч байгууллагын шилэн дансны цахим хуудаст мэдээлэх үүргийг Шилэн дансны тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулсан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх тайлбар үгүйсгэгдэнэ.

Шилэн дансны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан эрхийнхээ дагуу Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 29 дүгээр тогтоолоор батласан “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ын 2 дугаар хавсралтад холбогдох мэдээллийг оруулахдаа тус цонхонд бүртгэгдэх мэдээллүүдээс онцлог зардлуудын хэмнэлт, хэтрэлтийн талаарх тайлбарыг дэлгэрэнгүй бичиж хавсаргахыг тайлбарласан байна.

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь шилэн дансны цахим хуудастаа дээрх журмын 2 дугаар хавсралтын “Бараа үйлчилгээний бусад зардал” хэсэгт “Батлагдсан төсөв 35739000”, “Тайлант үе /өссөн дүнгээр/ 35739000” “Гүйцэтгэл /өссөн дүнгээр/ 23657276”, “хэмнэлт/ хэтрэлт 12081724” гэх мэдээллийг оруулсан бөгөөд “тайлбар” хэсэгт ямар нэгэн мэдээллийг оруулаагүй байгаа нь тус мөнгөн дүн бүхий зардал дотор нэг удаагийн зарлага нь 5 болон 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй зардал байгаа эсэхийг шууд хараад ойлгох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл: 23657276 төгрөгийн зардал дотор нэг удаагийн дүн нь 5 сая болон 10 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй зардал багтсан байх боломжтой хэмжээ юм. Дээрх мэдээлэлд авагдсанаар .......... .......... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь 2020 онд бараа, үйлчилгээний бусад зардалд 35739000 төгрөг төсөвлөгдсөнөөс 23657276 төгрөгийг зарцуулж, 12081724 төгрөгийн хэмнэлттэй байсныг тайлагнасан байна. Тэгэхээр дээрх журмын 2 дугаар хавсралтад “...онцлог зардлуудын хэмнэлт, хэтрэлтийн талаарх тайлбар” гэсний дагуу холбогдох мэдээллийг оруулах үүрэг байсныг харуулж байна.

Ийнхүү мэдээлэл ойлгомжгүй байгаа нь Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх”, 4.1.2-т заасан “мэдээлэл ойлгомжтой...байх” зарчмуудад нийцэхгүй байна.

Зүй нь “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Төсөв/гүйцэтгэл” гэх мэдээллийн хэсэгт оруулсан 23657276 төгрөгийн зардалд нэг бүрийн үнэ нь 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй зардал байхгүй юм байна гэдгийг шууд ойлгогдох байдлаар зохих мэдээллийг оруулсан бол ойлгомжтой байхаар байна. Энэ мэдээллийг тус цонхны “тайлбар” хэсэгт хавсралтаар оруулах боломж нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ү.Бямбасүрэн, нягтлан бодогч нарт байсан болох нь тус газрын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/339 дугаартай албан бичигт тусгагдсан мэдээллээр нотлогдож байна.

Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 3.1.1-д заасан төсвийн байгууллага, албан тушаалтны шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ[9] гэжээ.

Сангийн сайдын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 6-1/1422 дугаартай албан бичигт “...Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар ...Шилэн дансны цахим хуудаст 2020 оны худалдан авах ажиллагааны тайланг нийтэлсэн боловч Худалдан авах ажиллагааны цахим системд төлөвлөгөө, хэрэгжилтийг нийтлээгүй...” хэмээн тэмдэглэсэн байна.

Түүнчлэн .......... .......... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шилэн дансан дахь мэдээллийн 2020 оны “Хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт” хэсэгт 23657276 төгрөгийн зардал тусгагдсаныг харахад Шилэн дансны тухай хууль, холбогдох журамд заасан 5 болон 10 сая төгрөгийн худалдан авалт болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан худалдан авах ажиллагаа ч багтсан байх магадлал бүхий эргэлзээ төрүүлэхээр мэдээлэл байх тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлийг няцааж чадахгүй байна.

Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Байгууллага, албан тушаалтны ажлын тайланг дүгнэх, дээд шатны байгууллагаас хяналт шалгалт хийхдээ энэ хуулийн хэрэгжилтийг гол үзүүлэлт болгоно” гэжээ.

Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.8-д гэх зохицуулалтуудыг үндэслэн Ү.Бямбасүрэнд хариуцлага тооцсон хариуцагчийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Харин энэхүү шийдвэрийн өмнөх хэсэгт .......... .......... Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан Б/10 дугаарын тушаалыг хүчингүй болгож, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан Б/18 дугаарын захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хариуцагчийн маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх нөхцөл үгүйсгэгдэж байна. Тодруулбал: Нэхэмжлэгчийг ажлаас халсан Б/25 дугаарын захирамжийг гаргах болсон дээрх нөхцөл үгүйсгэгдэж байгаа ч “Худалдан авах ажиллагааны цахим системд төлөвлөгөө, хэрэгжилтийг нийтлэх үүргээ биелүүлээгүй” хэмээх зөрчил гаргасан болох нь нотлогдсон талаар өмнө тайлбарласан.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д “аймаг...-ийн газрын албаны даргыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж аймаг...-ийн Засаг дарга ...томилох, чөлөөлөх”, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан... -ын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасны дагуу .......... .......... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад хариуцлага тооцох эсэх асуудлыг тус .......... Засаг дарга хэрэгжүүлнэ.

Тиймээс “Худалдан авах ажиллагааны цахим системд төлөвлөгөө, хэрэгжилтийг нийтлэх үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан хэмээх үндэслэлээр нэхэмжлэгчид хариуцлага тооцох эсэх асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул .......... .......... Засаг дарга нь тус .......... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ү.Бямбасүрэнд хариуцлага тооцох эсэх асуудлыг дахин шийдвэрлэх хүртэл түүний 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан Б/25 дугаартай захирамжийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч нь дээрх хугацаанд шинэ акт гаргаагүй бол Б/25 дугаарын захирамжийг шүүх хүчингүй болгохыг тайлбарлах нь зүйтэй байна.    

ДӨРӨВ. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах шаардлагын тухайд: Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд хариуцлага тооцох эсэх асуудлыг дахин шийдвэрлэх хүртэл .......... .......... Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан Б/25 дугаарын захирамжийг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.   

Нэхэмжлэгчид хариуцлага тооцох эсэх нь .......... .......... Засаг даргын эрх хэмжээний асуудал бөгөөд ямар шийдвэр гаргахыг шүүх заах эрхгүй.

Тухайн асуудлыг шийдвэрлээгүй байхад шүүх Ү.Бямбасүрэнг өмнө эрхэлж байсан .......... .......... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулах шаардлагыг хангах болон хангахгүй хэмээн шийдвэрлэх боломжгүй бөгөөд хариуцагчийн гаргах шийдвэрээс шалтгаалан энэхүү нэхэмжлэлийн шаардлага хангагдах эсэх нь шийдвэрлэгдэхээр байна.

Тиймээс .......... .......... Засаг даргаас шинээр гаргах захиргааны актыг гаргах хүртэл нэхэмжлэлийн дээрх шаардлагыг тус шүүх шийдвэрлэх эрхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа Ү.Бямбасүрэнгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллах эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргасан тохиолдолд нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд дахин гаргах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

ТАВ: .......... .......... Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан Б/26 дугаартай захирамжийг хүчингүй болгох шаардлагын тухайд:

.......... .......... Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан Б/25 дугаарын захирамжаар Ү.Бямбасүрэнг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаалаас халж, мөн өдрийн Б/26 дугаарын захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4, 57 дугаар зүйлийн 57.2.2, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 9, 472 дугаар тогтоолуудыг үндэслэн Г.Ганбаатарыг .......... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн томилсон байна. 

Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““чадахуйн зарчим /мерит/” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг ойлгоно, 3.1.4“сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг ойлгоно гэж тус тус заажээ.

.......... .......... Засаг даргын 2021 оны Б/25 дугаар захирамжийг гаргаснаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаалын орон тоо гарсан гэж үзсэн нь хариуцагчийн зөв.

Маргаан бүхий Б/25 дугаарын захирамж гарснаар дээрх зүйлийн 42.1.8-д заасан “албан хаагчийг албан тушаалаас нь ...халсан” нөхцөл бий болсон.

Тиймээс тус албан тушаалын орон тоонд ажиллах хүнийг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан журмын дагуу сонгон шалгаруулж томилох учиртай.

Ингэж томилох хүртэл сул орон тоо гарсан албан тушаалаар гүйцэтгэх үүрэг эзгүйтэх тул тухайн албан тушаалын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилох үүрэг хариуцагчид үүснэ.

Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх үндэслэлийг “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно” гэжээ.

Ү.Бямбасүрэн нь маргаан бүхий Б/25 дугаарын захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.7-д заасан “албан хаагчийг албан тушаалаас нь ...халсантай холбоотой асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй” үндэслэлээр тухайн албан тушаалын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг 14 хоногийн дотор томилох нь хариуцагчийн үүрэг байна.

Гэхдээ тухайн этгээдийг хэрхэн сонгож томилохыг Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд журмалсан байх ба хариуцагч маргаан бүхий Б/26 дугаарын захирамжийнхаа үндэслэлд уг зүйлийн 43.3.4 дэх заалтыг сонгож хэрэглэсэн байна.

Тус зохицуулалтад жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх“ гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч нь хуулийн дээрх заалтад заасан үндэслэлүүдээр бус мөн хуулийн 47.1.1 дэх заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тиймээс .......... .......... Засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.1-43.3.3-т заасны дагуу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч, дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх шийдвэр гаргахаар байжээ.

Хэдийгээр манай улсад Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахал гарсны улмаас Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан журмыг хэрэгжүүлэх боломжгүй байгаа ч Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.1-43.3.3 дахь хэсэгт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилох хуулийн нарийвчилсан зохицуулалт байхад түүнийг хэрэгжүүлэлгүй алгасч, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4 дэх хэсэг болон Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 9, 472 дугаар тогтоолуудыг үндэслэн .......... .......... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ажилладаггүй, төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй Г.Ганбаатарыг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн хууль бус шийдвэр байна.

Тиймээс .......... .......... Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан Б/26 дугаартай “Г.Ганбаатарыг ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.11, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 43 дугаар зүйлийн 43.3.1-43.3.4, 43.6, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, 48.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1-24.4, 25 дугаар зүйлийн 25.1.1-25.1.2, 25.1.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн .......... .......... Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай “Ү.Бямбасүрэнд сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/26 дугаартай “Г.Ганбаатарыг ажилд томилох тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.1, 48.3-т заасныг тус тус үндэслэн .......... .......... Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/18 дугаартай “Ү.Бямбасүрэнд сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоосугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн .......... .......... Засаг даргыг “Худалдан авах ажиллагааны цахим системд төлөвлөгөө, хэрэгжилтийг нийтлэх үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан тус .......... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ү.Бямбасүрэнд хариуцлага тооцох эсэх асуудлыг шийдвэрлэсэн шинэ акт гаргах хүртэл түүний 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан Б/25 дугаартай захирамжийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.    

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорыг гаргуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар .......... .......... Засаг дарга нь шүүхээс тогтоосон нэг сарын хугацаанд тус .......... Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ү.Бямбасүрэнд хариуцлага тооцох эсэх асуудлыг шийдвэрлэсэн шинэ акт гаргаагүй тохиолдолд шүүх тус Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан Б/25 дугаар “Ү.Бямбасүрэнд сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгохыг тайлбарласугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ү.Бямбасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд давж заалдах гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЧИМЭГ