| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 182/2018/03382/И |
| Дугаар | 0900 |
| Огноо | 2019-04-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 0900
|
|
|
|
2019 оны 4 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2019/00900 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “А” ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 124,396,900 /нэг зуун хорин дөрвөн сая гурван зуун ерэн зургаан мянга есөн зуу/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Буянчимэг, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Т” ХХК нь “А” ХХК-тай 2016 оны 10 сарын 04-ний өдөр “Арматур нийлүүлэх” худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нийлүүлэгч буюу “А” ХХК нь 1 тонн нь 1,050,000 төгрөгийн үнэтэй 380 тонн 952 кг, нийт 400,000,000 төгрөгийн армартурыг 2016 оны 10 сарын 04-нөөс 2016 оны 11 сарын 15-ныг хүртэл 40 хоногийн хугацаанд нийлүүлэхээр тохиролцсон. Тус гэрээний захиалагч нь бараа буюу арматурын төлбөр болгож гуравдагч этгээдээс авах ёстой байсан *******,*******,*******,*******,******* тоот, 46,76 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг 70,140,000 төгрөг, *******,*******,*******,*******, тоот, 45.3 м2 талбайтай 1 өрөө орон сууцыг 77,010,000 төгрөг, улсын дугаартай, Лексус-570 маркийн автомашиныг 85,000,000 төгрөгөөр тус тус бодож шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлэхдээ ямар нэг баримт үйлдээгүй ба нийлүүлэгч хүлээн авснаа зөвшөөрдөг. Нийлүүлэгч нь гэрээнд заасан хугацаанд 102 тн22 кг арматур нийлүүлээд үлдэгдлийг удаа дараа шаардахад удахгүй нийлүүлнэ гэж байгаад алга болсон тул “А” ХХК, нар нь цаашид гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхгүй нь ил байгаа тул гэрээг цуцалж, илүү шилжүүлсэн 124,396,900 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “А” ХХК-ийг 2011 онд Аялал жуулчлалын үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулж, гүйцэтгэх удирдлагаар нь бүртгүүлсэн. Үүсгэн байгуулсан цагаас хойш ямар нэг худалдааны үйл ажиллагаа явуулаагүй. Манай компани нь “Т” ХХК-тай Арматур худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй бөгөөд хэрэгт хавсаргасан гэрээ нь компанийн үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл байна. Учир нь манай компани ямар нэгэн эд хөрөнгө бусдад худалдах, худалдан авах худалдааны үйл ажиллагаа явуулдаггүй. Дээрх байгуулагдсан гэрээний төлбөрт хэдэн төгрөг авсан, хэрхэн зарцуулсан зэргийг би огт мэдэхгүй ба хэн нэгэнд гэрээ байгуулах эрх олгож, зөвшөөрөл өгөөгүй. Би “Т” ХХК гэж хаана байдаг, ямар үйл ажиллагаа явуулдаг талаар мэдэхгүй, компанийн хүмүүстэй нь уулзаж байгаагүй, ямар нэг эд хөрөнгө, мөнгө авч байгаагүй. Би тэй 2016 онд танилцаж, хувийн харилцаатай байснаас гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй. тэй ярихад бүрэн хариуцна гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иймд ийн байгуулсан дээрхи худалдах, худалдах авах гэрээ нь Иргэний хуулийн 56.1.9, 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус байх бөгөөд ийнхүү гэрээ байгуулсан буруутай этгээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан учраас нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь А XXК биш болох нь хуулийн этгээдийн лавлагаа, тэй тооцоо нийлсэн баримтаар тогтоогдож байна. Иймд гэрээний дагуу нэхэмжлэлийг хариуцах ёстой этгээдийг үнэн, зөв тодорхойлж, шударгаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
“Т” ХХК нь “А” ХХК, нарт холбогдуулан гэрээний үүрэгт 124,396,900 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээний дагуу нийлүүлсэн барааны төлбөрийг бартераар хийсэн боловч үүргээ биелүүлээгүй тул илүү төлсөн төлбөрөө буцаан гаргуулна гэж тайлбарлав.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрт олгогдсон итгэмжлэлийн хүрээнд хариуцагч т холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан байна.
Хариуцагч нь гэрээ байгуулах эрх олгоогүй, зөвшөөрөл өгөөгүй, “Т” ХХК-ийн талаар мэдэхгүй, компанийн хүмүүстэй уулзаж байгаагүй, ямар нэг эд хөрөнгө авч байгаагүй тул худалдах, худалдах авах гэрээ нь Иргэний хуулийн 56.1.9, 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус тул хариуцахгүй гэж маргалаа.
“Т” ХХК нь “А” ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Арматур нийлүүлэх” гэрээг байгуулж, гэрээний дагуу худалдагч нь барааг худалдах, худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг бартераар хийхээр тохиролцжээ.
Иргэний хуулийн*******3 дугаар зүйлийн*******3.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулжээ.
Гэрээний агуулга, нөхцлөөс дүгнэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байгаа боловч хэрэгт авагдсан “А” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Б.Буянчимэг болох нь тогтоогдож байна.
Тухайн тохиолдолд “Т” ХХК-тай дээрх гэрээг байгуулсан, “А” ХХК-иас төлөөлөн гэрээ байгуулах эрхийг олгоогүй, Иргэний хуулийн8 дугаар зүйлийн8.1-д ийнхүү эрхгүй этгээд бусадтай хийсэн хэлцэл нь төлөөлүүлсэн этгэдийн зөвшөөрлөөс шалтгаалахаар бөгөөд “А” ХХК нь зөвшөөрөөгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхээр байна.
“ ББСБ” ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 49 тоот албан тоотоор “” ХХК-д хоорондын тооцоонд суутган тооцох 2 орон сууцыг шилжүүлсэн талаар, “” ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 90 тоот албан тоотоор “Т” ХХК-д автомашиныг 2 байгууллагын хоорондын тооцооны дагуу “А” ХХК-д шилжүүлсэн талаар мэдэгджээ.
Нэхэмжлэгч нь дээрх “ ББСБ” ХХК-ийн албан тоотод заагдсан орон сууцны үнэ болон автомашиныг өөрөө үнэлэн зөрүүг нэхэмжилж байх боловч “ ББСБ” ХХК болон “” ХХК нарын хоорондын тооцоогоор шилжүүлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Т” ХХК-ийг бартераар төлбөрийг хийсэн гэж үзэх боломжгүй, Лексус-570 маркийн автомашиныг юунд үндэслэн 85,000,000 төгрөгөөр үнэлсэн нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн барааны төлбөрийг эд хөрөнгүүдээр хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдохгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хариуцагчийн өмчлөлд дээрх эд хөрөнгүүд шилжсэн эсэх талаархи баримтыг гаргуулахаар хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.
Нэхэмжлэгч нь барааны төлбөрийг бартераар шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн гэж тайлбарлах ч ийн арматурыг нэхэмжлэгчид нийлүүлсэн, тэрээр “Т” ХХК-иас 2 орон сууц болон Лексус-570 маркийн автомашиныг шилжүүлэн авсан талаархи тайлбараар няцаагдаж байна.
Иймд нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн гэж байгаа боловч хэрэгт хэнд хэзээ ямар шаардлагыг хүргүүлж байсан баримтыг өгөөгүй, Монгол шуудангийн баримтаар “Т” ХХК-иас хэнд илгээгдсэн нь тодорхойгүй, “” ХХК-иас “А” ХХК-д илгээсэн баримтаар үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардаж байсан гэж үзэх боломжгүй юм.
Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд “А” ХХК-иас гэрээний дагуу нийлүүлсэн барааны төлбөрийг бартераар хийхдээ илүү төлсөн 124,396,900 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,0 дугаар зүйлийн0.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 779,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн*******3 дугаар зүйлийн*******3.1-д заасныг баримтлан “А” ХХК-иас гэрээний дагуу нийлүүлсэн барааны төлбөрийг бартераар хийхдээ илүү төлсөн 124,396,900 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,0 дугаар зүйлийн0.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 779,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ