| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2023/0011/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/26 |
| Огноо | 2022-12-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/26
2022 12 27 2022/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,
Улсын яллагч Н.Уранбайгаль,
Хохирогч П.Ц, түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн /ҮД:2802/,
Иргэний нэхэмжлэгч “Алтай Ложистик” ХХК-ийн төлөөлөгч Э.Ихэрбаяр,
Шүүгдэгч Д.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бхолбогдох 2203 00514 0515 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн 5 дугаар хэсэг, 84-2308 тоотод оршин суудаг, урьд 1 удаа ял шийтгэл эдэлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Барга овогт Н Б/РД:ИК93072618/.
Хэргийн товч агуулга:
Д.Бнь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 06 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн ам, уулын замд “Тал нутгийн салхи” ХХК-й эзэмшлийн “Киа Бонго” маркийн 08-79 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө: хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” мөн дүрмийн 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 13.4. Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас П.Батдоржийн жолоодон явсан “Хьюндай Аванте” маркийн 16-36 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Хьюндай Аванте” маркийн 16-36 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Энхтөгсийн жолоодож явсан “Хьюндай Соната” маркийн 51-55 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч 46 настай, эрэгтэй П.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Алтай ложистик” ХХК-й эзэмшлийн “Хьюндай Аванте” маркийн 16-36 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 6.994.000 төгрөгийн хохирол, Б.Заяагийн эзэмшлийн “Хьюндай Соната” маркийн 51-55 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 14.255.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бөгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Ц өгсөн мэдүүлэгтээ: “Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөөний 06 цаг 40 минутад осолд орсон. Түүнээс хойш 3 сарын хугацаанд эмнэлгийн асаргаанд болон гэртээ хэвтэж байгаа 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс аргагүй эрхэнд амьдралын шаардлагаар буюу зээлээ төлөх боломжгүй болсны улмаас буцаж ажилдаа орсон байгаа. Ажилдаа ороод явахад автобусаар явах боломжгүй. Учир нь би босоогоор явах боломжгүй байна. Ийм нөхцөл байдалтай ажил хөдөлмөрөө эрхэлж байна. Тэгээд одоо нэхэмжилсэн хохирлын мөнгөө гаргуулж авах бодолтой байна. Одоо би ажил дээр тасралтгүй 1 цаг гаруй хугацаанд суухад миний нуруу чилдэг. Тэгээ босоод нурууныхаа чилээг гаргадаг. Одоог хүртэл эмчилгээ, эм тариа хэрэглэдэг. Тэгээд бас хамт ажиллаж байгаа хүмүүсийнхээ дэргэд хэвтээд байх боломж муутай. Ажил хийхэд хүндрэлтэй байдаг... 2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө Бага тэнгэрийн амны уулын зам дээр зүүнээс баруун чиглэлтэй явж байсан. Би тухайн үед жолоочийн хажуу талын зорчигчийн суудал дээр явж байхад хойноос портер маркийн машин гүйцэж түрүүлэх үед урдаас нь маяктай хар өнгийн машин ирж байсан. Тэгээд тэр маяктай хар өнгийн машин гэрлээ шилжүүлж байгаа харагдсан. Тэгээд зөв талын хойд талаас түг хийтэл мөргөөд л хормын зуур осол болсон. Тухайн үед миний бие маш их өвдөж байсан ба Түргэний машин бараг 40 минутын дараа ирсэн. Намайг газар зам дээр хэвтэж байхад Бөмсөж байсан куртикээрээ хучсан. Би Түргэний машин ирэх хүртэл 40 минутын хугацаанд зам дээр орилж хэвтсэн... Одоо нийт гарсан зардалд буюу эмчилгээний зардал 2.951.000 төгрөг, цалин 1 сар 2.000.000 төгрөг гээд 3 сарын хугацаанд 6.000.000 төгрөг, эхний сар манай эхнэр ажлаасаа чөлөө авч намайг асарсан. Тухайн хугацааны эхнэрийн цалин 700.000 төгрөг ба цалингийн тодорхойлолтуудыг нь гаргаж өгч хавтас хэрэгт хавсаргасан байгаа. Тэгээд нийт 9.651.000 төгрөг болсноос Бнадад эмчилгээний зардал гээд 720.000 төгрөг өгсөн. Үүнийг хасаад одоо 8.931.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч “Алтай Ложистик” ХХК-й төлөөлөгч Э.Ихэрбаяр өгсөн мэдүүлэгтээ: “Алтай Ложистик компани нь энэ онд 16-36 УАЕ Хьюндай Аванте маркийн авто машиныг 13.000.000 төгрөгөөр худалдаж авсан. 08 дугаар сарын 26-ны өдөр тус автомашиныг манай байгууллагын жолооч Батдорж унаж, албан үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн осолд орсон. Осолд орсны дараа тухайн авто машиныг ослын газраас ачилтын компаниар ачуулж, журмын хашаанд байрлуулсан. Дараа нь хохирлын үнэлгээ тогтоолгосон. Тус автомашинд хохирлын үнэлгээгээр 6.994.000 төгрөгийн хохирол учирсан. Мөн хохирлын үнэлгээ хийлгэхэд компанийн зүгээс 360.000 төгрөг зарцуулсан. Дээр нь тус автомашины ачилтын төлбөр болон журмын хашаанд олон хонуулсны төлбөр 400.000 төгрөг болсон. Ингээд Алтай Ложистик компаниас нийт 7.754.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,
Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.05-09, 13/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.10-12/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Цийн өгсөн: “... Би тухайн өдрийн өглөө Налайх дүүргээс 06 цаг 10 минут болж байхад ажилдаа ирэхээр Улаанбаатар хот руу гарсан, тухайн үед байгууллагын эзэмшлийн 16-36 УАЕ улсын дугаартай Авенте маркийн автомашиныг манай байгууллагын жолооч ажилтай Батдорж жолоодоод би урд зорчигчийн суудал дээр суугаад явсан. Ингээд уулын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явж Их тэнгэрийн амны зүүн тийш байдаг тойрог руу ойртоод ирэхэд жолооч тойргоор баруун гар тийш тойргоо дагаад эргэх үйлдэл хийхэд эсрэг урсгалд хар өнгийн автомашин ирж байгаа нь харагдсан, тэгэхэд миний сууж явсан автомашины зүүн талаар нь нэг Портер маркийн автомашин урсгал сөрж гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн, тэр машин миний сууж явсан машины зүүн хойд хэсэг рүү мөргөөд, улмаар миний сууж явсан автомашин шарваж, жолооч жолоодлогоо алдаж эсрэг урсгал руу ороод нөгөө хар өнгийн автомашинтай, машины урд хэсгээр мөргөлдсөн... Би жолоочид гомдолтой байна, эрүүл мэндтэй холбоотой гарсан зардал цаашид гарах зардал, болон ажилгүй байгаа өдрийн цалингаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.16-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч А.Баярмаагийн өгсөн: “... жолооч Д.Бнь ажлын бус цагаар байгууллагын эзэмшлийн автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан, мөн явж байсан чиглэл нь ажил үүргээ гүйцэтгэхээр яваагүй байсан юм байна лээ. Тийм болохоор бусдад учирсан хохирлыг жолооч өөрөө хариуцна... манай байгууллагын автомашины эвдрэл хохиролтой холбоотой санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.27-28, 32-33/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Заяагийн өгсөн: “... Би “Соната-8 маркийн 51-55 УАМ улсын дугаартай автомашиныг 2020 оны 10 сард худалдан авч байсан, ингээд манай байгууллагад жолооч ажилтай О.Энхтөгс гэх залууд саяхан зарсан байгаа... Надад тухайн автомашинтай холбоотой санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй, осол болох үед жолооч Энхтөгс нь төлбөр мөнгөө гүйцэд өгөөгүй байсан тул миний эзэмшлийн байсан, одоо бол Энхтөгсийн эзэмшлийн автомашин, дээрх тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудлыг одоо жолооч Энхтөгс мэднэ, надад хамаарахгүй болсон, би удахгүй нэрээ шилжүүлж өгнө...” гэх мэдүүлэг /хх.36-37/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч “Алтай Ложистик” ХХК-й төлөөлөгч Ц.Байгалмаагийн өгсөн: “... Би “Алтай Ложистик” ХХК-й хуулийн мэргэжилтэн ажилтай, 2021 оноос тухайн байгууллагад ажиллаж байгаа дээрх автомашин нь манай байгууллагын эзэмшлийн автомашин байгаа юм.... автомашины эвдрэл хохирлын үнэлгээгээр гарсан хохирлын төлбөрийг мөн машин журмын хашаанаас авсан төлбөрийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх.41/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Энхтөгсийн өгсөн: “... Би тухайн өдрийн өглөө 06 цаг өнгөрч байхад дарга Заяагийн эзэмшлийн Х.Соната маркийн 51-55 УАМ улсын дугаартай автомашиныг жолоодоод Тэрэлж орохоор уулын замаар баруунаас зүүн тийш чиглэлтэй Их тэнгэрийн ам өнгөрөөд явж байсан. Ингээд явж байхад замын тойруу хэсэг дээр 2 автомашин зэрэгцээд гараад ирсэн би тэр гэрлээр дохио өгөөд тоормос гишгээд хурдаа хасаад бараг зогсох шахуу болоход гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байсан Портер маркийн 08-79 УАС улсын дугаартай автомашин баруун гар тийш дараад гүйцэж байсан автомашиныхаа жолооч талын хойд хэсгийг нь мөргөөд нөгөө машин нь хөндөлдөж урсгал сөрөөд миний жолоодож явсан автомашиныг ирж мөргөсөн. Аванте маркийн автомашины жолоочийн утсаар нь дуудлага өгсөн... би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй тийм шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх.44/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Батдоржийн өгсөн: “... Би тухайн өдрийн өглөө 06 цаг 10 минутын орчимд “Алтай Ложистик” ХХК-й эзэмшлийн Х.Аванте маркийн 16-36 УАЕ дугаартай автомашиныг жолоодоод ерөнхий инженер Цийн хамт явж байсан, би автомашинаа жолоодоод Ц урд талын зорчигчийн суудал дээр суугаад явж байсан юм, ингээд 06 цаг 35 минутын орчимд зүүнээс баруун тийш чиглэлтэй уулын замаар явж байх үед хойно явж байсан Портер маркийн автомашин замын эргэлттэй хэсэг дээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн, тэр үед эсрэг урсгалд Сонота маркийн автомашин гэрлээр дамжуулах дохио өгөхөд нөгөө Портер чигээрээ явсаар гүйцэж түрүүлж амжилгүй миний машины зүүн хойд хэсэг рүү шахаад, улмаар би жолоодлого алдаад эсрэг урсгал руу орж Сонота маркийн автомашиныг мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг /хх.47/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-й 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 11589 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.61-62/,
“Алтай Ложистик” ХХК-й хохирлын баримтууд /хх.63, шинээр гаргасан 2 хуудас/
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Н.Туяагийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 12084 дугаартай:
“1. П.Цийн биед бүсэлхийн 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх.74-75/,
Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын хуудас /хх.83-91/,
“Арвижих Эстимэйт” ХХК-й 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 24211960 дугаартай дүгнэлт /хх.101/,
“ИНО марк мастер” ХХК-й 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 29/08/677 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.101-111/,
“Арвижих Эстимэйт” ХХК-й 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 24108908 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.113-115/,
Хохирогч П.Цоос гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх.120-131, шинээр гаргасан 2 хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх.139-141/,
Мөрдөгчийн магадалгаа /хх.146-147/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.155-158/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.161/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.*******ын яллагдагчаар өгсөн: “Би тухайн өдрийн өглөө 6 цагийн орчимд гэрээсээ өөрийн ажилладаг байгууллагын эзэмшлийн Бонго-3 маркийн 08-79 УАС улсын дугаартай автомашиныг жолоодоод хүнд юм өгөхөөр гарсан юм, тэгээд уулын замаар зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байгаад Бага тэнгэрийн амны зүүн талаас ойрхон явж байгаад урдаа явж байсан автомашиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн, тэгэхэд яг замын тойрог хэсэг таарчихсан тэгээд гүйцэгдэж байсан машины зүүн талд нь ойртоод ирэхэд эсрэг урсгалаас нэг хар өнгийн автомашин гараад ирсэн. Тэгэхээр нь би тоормос гишгээд эгнээнд орох гэтэл урдаа явсан машины зүүн хойд хэсэг рүү нь машиныхаа баруун урд хэсгээр шүргэчихсэн юм, тэгэхэд тэр машины жолооч жолоодлого алдаад эсрэг урсгалд явж байсан автомашинтай мөргөлдөөд зогссон. Ослын дараа би машинаасаа буугаад Авенти маркийн автомашины зорчигчийг машинаас буулгасан нөгөө машины жолооч дуудлага өгсөн. Тэгээд эмнэлгийн машин ирээд Соната маркийн автомашины жолооч болон Авенти маркийн автомашины зорчигчийг аваад явсан дараа нь замын цагдаа нар ирээд үзлэг хэмжилт хийгээд, автомашинуудыг ачуулаад явсан. Би одоогоор хохирол төлөх боломжгүй байна. Би өөрийн гэм буруутай үйлдлээ ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх.162-163/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Д.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх.133-138, 165/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын дүгнэлт:
Д.Бнь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 06 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн ам, уулын замд “Тал нутгийн салхи” ХХК-ийн эзэмшлийн “Киа Бонго” маркийн 08-79 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө: хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” мөн дүрмийн 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 13.4. Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас П.Батдоржийн жолоодон явсан “Хьюндай Аванте” маркийн 16-36 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Хьюндай Аванте” маркийн 16-36 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Энхтөгсийн жолоодож явсан “Хьюндай Соната” маркийн 51-55 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч 46 настай, эрэгтэй П.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Алтай ложистик” ХХК-ийн эзэмшлийн “Хьюндай Аванте” маркийн 16-36 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 6.994.000 төгрөгийн хохирол, Б.Заяагийн эзэмшлийн “Хьюндай Соната” маркийн 51-55 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 14.255.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,
Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.05-09, 13/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.10-12/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Цийн өгсөн: “... 16-36 УАЕ улсын дугаартай Авенте маркийн автомашиныг манай байгууллагын жолооч ажилтай Батдорж жолоодоод би урд зорчигчийн суудал дээр суугаад явсан... эсрэг урсгалд хар өнгийн автомашин ирж байгаа нь харагдсан, тэгэхэд миний сууж явсан автомашины зүүн талаар нь нэг Портер маркийн автомашин урсгал сөрж гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн, тэр машин миний сууж явсан машины зүүн хойд хэсэг рүү мөргөөд, улмаар миний сууж явсан автомашин шарваж, жолооч жолоодлогоо алдаж эсрэг урсгал руу ороод нөгөө хар өнгийн автомашинтай, машины урд хэсгээр мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх.16-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч А.Баярмаагийн өгсөн: “... жолооч Д.Бнь ажлын бус цагаар байгууллагын эзэмшлийн автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан, мөн явж байсан чиглэл нь ажил үүргээ гүйцэтгэхээр яваагүй байсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх.27-28, 32-33/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Заяагийн өгсөн: “... “Соната-8 маркийн 51-55 УАМ улсын дугаартай автомашиныг 2020 оны 10 сард худалдан авч байсан, ингээд манай байгууллагад жолооч ажилтай О.Энхтөгс гэх залууд саяхан зарсан байгаа... осол болох үед жолооч Энхтөгс нь төлбөр мөнгөө гүйцэд өгөөгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.36-37/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч “Алтай Ложистик” ХХК-й төлөөлөгч Ц.Байгалмаагийн өгсөн: “... автомашины эвдрэл хохирлын үнэлгээгээр гарсан хохирлын төлбөрийг мөн машин журмын хашаанаас авсан төлбөрийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.41/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Энхтөгсийн өгсөн: “... Би тухайн өдрийн өглөө 06 цаг өнгөрч байхад дарга Заяагийн эзэмшлийн Х.Соната маркийн 51-55 УАМ улсын дугаартай автомашиныг жолоодоод Тэрэлж орохоор уулын замаар баруунаас зүүн тийш чиглэлтэй Их тэнгэрийн ам өнгөрөөд явж байсан. Ингээд явж байхад замын тойруу хэсэг дээр 2 автомашин зэрэгцээд гараад ирсэн, би тэр гэрлээр дохио өгөөд тоормос гишгээд хурдаа хасаад бараг зогсох шахуу болоход гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байсан Портер маркийн 08-79 УАС улсын дугаартай автомашин баруун гар тийш дараад гүйцэж байсан автомашиныхаа жолооч талын хойд хэсгийг нь мөргөөд нөгөө машин нь хөндөлдөж урсгал сөрөөд миний жолоодож явсан автомашиныг ирж мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх.44/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Батдоржийн өгсөн: “... Би тухайн өдрийн өглөө 06 цаг 10 минутын орчимд “Алтай Ложистик” ХХК-й эзэмшлийн Х.Аванте маркийн 16-36 УАЕ дугаартай автомашиныг жолоодоод ерөнхий инженер Цийн хамт явж байсан, би автомашинаа жолоодоод Ц урд талын зорчигчийн суудал дээр суугаад явж байсан юм, ингээд 06 цаг 35 минутын орчимд зүүнээс баруун тийш чиглэлтэй уулын замаар явж байх үед хойно явж байсан Портер маркийн автомашин замын эргэлттэй хэсэг дээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн, тэр үед эсрэг урсгалд Сонота маркийн автомашин гэрлээр дамжуулах дохио өгөхөд нөгөө Портер чигээрээ явсаар гүйцэж түрүүлж амжилгүй миний машины зүүн хойд хэсэг рүү шахаад, улмаар би жолоодлого алдаад эсрэг урсгал руу орж Сонота маркийн автомашиныг мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг /хх.47/,
“1. П.Цийн биед бүсэлхийн 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх.74-75/,
Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын хуудас /хх.83-91/,
“Арвижих Эстимэйт” ХХК-й 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 24211960 дугаартай дүгнэлт /хх.101/,
“ИНО марк мастер” ХХК-й 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 29/08/677 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.101-111/,
“Арвижих Эстимэйт” ХХК-н 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 24108908 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.113-115/,
Хохирогч П.Цоос гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх.120-131/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх.139-141/,
Мөрдөгчийн магадалгаа /хх.146-147/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.*******ын яллагдагчаар өгсөн: “Би тухайн өдрийн өглөө 6 цагийн орчимд гэрээсээ өөрийн ажилладаг байгууллагын эзэмшлийн Бонго-3 маркийн 08-79 УАС улсын дугаартай автомашиныг жолоодоод ... уулын замаар зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байгаад Бага тэнгэрийн амны зүүн талаас ойрхон явж байгаад урдаа явж байсан автомашиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн тэгэхэд яг замын тойрог хэсэг таарчихсан, тэгээд гүйцэгдэж байсан машины зүүн талд нь ойртоод ирэхэд эсрэг урсгалаас нэг хар өнгийн автомашин гараад ирсэн. Тэгэхээр нь би тоормос гишгээд эгнээнд орох гэтэл урдаа явсан машины зүүн хойд хэсэг рүү нь машиныхаа баруун урд хэсгээр шүргэчихсэн юм, тэгэхэд тэр машины жолооч жолоодлого алдаад эсрэг урсгалд явж байсан автомашинтай мөргөлдөөд зогссон...” гэх мэдүүлэг /хх.162/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Цийн өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө Бага тэнгэрийн амны уулын зам дээр зүүнээс баруун чиглэлтэй явж байсан. Би тухайн үед жолоочийн хажуу талын зорчигчийн суудал дээр явж байхад хойноос портер маркийн машин гүйцэж түрүүлэх үед урдаас нь маяктай хар өнгийн машин ирж байсан. Тэгээд тэр маяктай хар өнгийн машин гэрлээ шилжүүлж байгаа харагдсан. Тэгээд зөв талын хойд талаас түг хийтэл мөргөөд л хормын зуур осол болсон. Тухайн үед миний бие маш их өвдөж байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.*******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Хохирогч П.Цийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “биед бүсэлхийн 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Д.Бнь иргэн П.Цийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Гэм буруугийн талаар:
Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй болно.
Шүүгдэгч Д.Бнь хохирогч П.Цийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Д.*******ын гэмт үйлдлийн улмаас хохирогч П.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
Иймд Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Хохирогч П.Цийн баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардлын нийт 2.951.188 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсан 3 сарын хугацааны цалин 6.000.000 төгрөг, түүнийг асарч сахисан эхнэрийнх нь 1 сарын цалин 700.000 төгрөг, бүгд 9.651.188 төгрөгөөс цалингийн нийт 6.900.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхиж, эмчилгээний зардлын 720.000 төгрөгийг шүүгдэгч Д.Бнөхөн төлсөн байх тул үлдэх 2.231.188 төгрөгийг,
Иргэний нэхэмжлэгч Б.Заяагийн баримтаар нэхэмжилсэн “Хьюндай Соната” маркийн 51-55 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын 14.255.000 төгрөг, даатгалын төлбөр 700.000 төгрөг, үнэлгээний хөлс 95.000 төгрөг, нийт 15.050.000 төгрөгийг,
Иргэний нэхэмжлэгч “Алтай Ложистик” ХХК-й баримтаар нэхэмжилсэн “Хьюндай Аванте” маркийн 16-36 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын 6.994.000 төгрөг, үнэлгээний хөлс 360.000 төгрөг, ачилтын автомашин, журмын хашааны төлбөрийн хамт 400.000 төгрөг, нийт 7.754.000 төгрөгийг шүүгдэгч Д.Бболон иргэний хариуцагч “Тал нутгийн салхи” ХХК-с гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгох нь зүйтэй.
Хохирогч П.Ц нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд шүүгдэгч Д.Бболон иргэний хариуцагч “Тал нутгийн салхи” ХХК-с жич нэхэмжлэх эрхтэй юм.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Д.Бгэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.*******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Д.Бэрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Боногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгах нь зүйтэй.
Д.Боногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Шүүгдэгч Д.Б400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх талаар улсын яллагч дүгнэлт гаргасан бөгөөд хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой байх боловч үлэмж хэмжээний хохирол, нэхэмжлэлийн ихэнхийг нөхөн төлөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулах нь зохимжгүй, харин цаашид хохирол, хор уршгийг барагдуулж арилгахад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулбал тохирно гэж шүүх үзлээ.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Д.Бнь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Д.Бурьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их мэргэд овогт Дорждагвын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Боногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Бсануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Бнь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Д.Бболон иргэний хариуцагч “Тал нутгийн салхи” ХХК-с нийт 25.035.188 төгрөг гаргуулж, хохирогч П.Цид 2.231.188 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Заяад 15.050.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч 7.754.000 төгрөг тус тус олгосугай.
7. Хохирогч П.Ц нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд шүүгдэгч Д.Бболон иргэний хариуцагч “Тал нутгийн салхи” ХХК-с жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Бурьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР