Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2024/0730

 

 

 

 

 

 

 

 

             Архангай аймгийн А****ын

       нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны ** дугаар сарын 15-ны өдрийн **9/ШШ2024/00** дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдааны даргалсан шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Архангай аймгийн А.Н

Хариуцагч Архангай аймаг дахь С.Х

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э,

Хариуцагч О.Ж /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

 

Хэргийн индекс: **9**********

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны ** дугаар сарын 15-ны өдрийн 0** дугаар шийдвэрээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн 28.4.3, 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Архангай аймгийн А.Наас тус аймгийн С.Х-нднд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн С.Х-ндны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн **** тогтоолын хавсралтын Ш.Н, Ө.Б нарт холбогдох хэсгийг, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ** дугаар тогтоолын Д.Дийг нэр дэвшигчээр бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “... тус зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” мөн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “... нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаар нь үнэлнэ” гэж тус тус зааж өгсөн байдаг. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна”, 28.4.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн” гэж  хуульчилж өгсөн байтал Б.Б, Ш.Н, Д.Д  нар нь албан тушаалаа хүлээлгэж өгөлгүй одоог хүртэл тус албан тушаалдаа ажилласаар байна. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасны дагуу болон Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн  хурлын гишүүд нь нийтийн албан тушаалд хамаарч байгаа юм. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3-т “нийтийн албан тушаалтан нь ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан эрх бүхий байгууллагын бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг гүйцэтгэж болно”  гэж заасан. Гэтэл Б.Б, Ш.Н, Д.Д  нар нь төрийн өмчит хуулийн этгээдийн Архангай аймаг дахь салбарын буюу бүхэл бүтэн аймгийн хэмжээнд төрийн өмчит хуулийн этгээдийг төлөөлөх үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдүүд байгаа юм. Дээрхээс харахад нэр дэвшигч нар буюу гуравдагч этгээдүүдийн ажил, албан тушаал нь ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй гэж үзэх нь учир дутагдалтай юм. Иймд Эы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Архангай салбарын захирал, “М” ХК-ийн Архангай аймаг дахь салбарын захирал гэх албан тушаалууд нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28.4.3-т заасан албан тушаалд хамааруулан үзэх нь зүйд  нийцнэ. Мөн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө чөлөөлөгдөх ёстой байсан. Дээрх хуулийн 31.2.3-т заасны дагуу дээрх албан тушаалуудаасаа чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбарыг сонгуулийн хороонд хүргүүлэх ёстой байсан ч ирүүлээгүй. Гэтэл С.Х-нд нь баримт бичгийг дутуу ирүүлсэн буюу хуулийн шаардлага хангаагүй байхад Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2, 32.1.4 дэх заалтуудыг тус тус зөрчин хууль бусаар нэр дэвшигчээр бүртгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            1. Архангай аймгийн А.Наас тус аймгийн С.Х-ндны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн **** дугаар тогтоолын хавсралтын Ш.Н, Ө.Б нарт холбогдох хэсгийг, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ** дугаар тогтоолын Д.Дийг нэр дэвшигчээр бүртгэсэн хэсгийг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар маргажээ.

2. Анхан шатны шүүх “... Маргаан бүхий энэ тохиолдолд гуравдагч этгээд Д.Д нь “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Архангай салбарын захирлаар, Ө.Б нь “Мэдээлэл  холбооны сүлжээ” ХХК-ийн Архангай аймаг дахь салбарын даргаар, Ш.Батхүү нь “М” ХК-ийн Архангай салбарын захирлаар ажилладаг бөгөөд эдгээр салбар нэгж нь бие даасан хуулийн этгээдийн эрхгүй, өөрийн нэрийн өмнөөс бие даан үйл ажиллагаа явуулдаггүй, харин үйл ажиллагаагаа түүний байгуулсан компанийн нэрийн өмнөөс явуулж, компанитай байгуулсан гэрээний дагуу эрх, үүрэг хүлээж, цалинжиж ажилладаг ... тул Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 28.4.3-д заасан албан тушаалтанд хамаарахгүй ” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг үгүйсгэх үндэслэлгүй байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Б.Б, Ш.Н, Д.Д нар нь Орон нутгийн сонгуулийн хуулийн 28.4.3-д хамаарах албан тушаалтан байхад шүүх буруу дүгнэсэн, эдгээр хүмүүс нь одоог хүртэл албан тушаалаа хүлээлгэж өгөлгүй ажилласаар байна. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасны дагуу болон Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн  хурлын гишүүд нь нийтийн албан тушаалд хамаарч байгаа юм” гэжээ.

4. Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д албан тушаалтныг 9 салбар, онцлогоор нь төрөлжүүлж “нийтийн албан тушаалтан”-д хамааруулахаар заасан.

Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28.4-д “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна: ...” гээд зөвхөн 4 төрлийн “нийтийн албан тушаалтан”-ыг зааснаас үзвэл “нийтийн албан тушаалтан” бүрийг сонгуульд нэр дэвшихээс өмнө чөлөөлөгдөхийг шаарддаггүй байна.

5. Мөн Орон нутгийн сонгуулийн хуулийн тухайн заалтын зорилго нь нэр дэвшигч нар нь сонгуульд өрсөлдөхдөө гарааны тэгш, ижил түвшинд байх, албан тушаалын байдлаа сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах, давуу байдал үүсгэхгүй байлгах[1] зорилгоор зөвхөн 4 төрлийн нийтийн албан тушаал эрхэлж байгаа этгээдийг сонгуульд нэр дэвшихээс өмнө албан тушаалаас чөлөөлөгдсөн байх шаардлагыг тавьжээ.

6. Маргаж байгаа албан тушаалтны тухайд Авлигын эсрэг хуулийн 4.1.3-д “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан;” гэж өргөн хүрээтэй заасан байхад Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 28.4.3-д “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн” гэж төрийн өмчит компанийн албан тушаалтны нэрийг нарийвчлан заасан.

7. Үүнээс үзвэл гуравдагч этгээд Ш.Н, Б.Б, Д.Д нар нь төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын дарга, захирал болохын хувьд тухайн компанийг төлөөлж бие даан шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах эрхгүй, компанийн дүрэм болон гэрээгээр хүлээлгэсэн эрх, үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байх тул сонгуульд оролцохдоо албан тушаалын давуу байдал үүсгэх, тэгш шударга бус өрсөлдөнө гэж хууль тогтоогч үзээгүй учраас Авлигын эсрэг хуульд заасан нийтийн албан тушаалтныг илэрхийлсэн “компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж өргөн хүрээгээр бус, компанийн удирдлагын түвшний албан тушаалын нэрээр тодорхой заасан гэж үзэхээр байна.

5. Харин Авлигын эсрэг хуулийн 4.1.7-д заасан Хурлын төлөөлөгч нь 4.1.3-д заасан “компанийн эрх бүхий албан тушаалтан” гэдэгт хамаарах албан тушаалыг хашиж байгаа эсэх, чөлөөлөгдөх шаардлагатай эсэх нь Хурлын төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш албан тушаалаас чөлөөлөгдөх эсэх, давхар хашиж болох албан тушаалд хамаарах эсэх талаар тухайн хуулиар зохицуулсан харилцаатай холбоотой, энэхүү хэргийн үйл баримттай хамааралгүй байна.

6. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны ** дугаар сарын 15-ны өдрийн **9/ШШ204/00** дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А****ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                Т.ЭНХМАА

                         ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ

            ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ

 

[1] УДШЗХТ-ын хяналтын шатны шүүх хуралдааны 2017.03.27-ны өдрийн 114-р тогтоолын 3-р тал.