Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/03

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч  Л.Төгсжаргал, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Баттулга,  шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч У.Батцэцэг, нарийн бичгийн дарга О.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт, шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210018301083 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, мэргэжилгүй, “*******” ХХК-нд ачигч ажилтай, ам бүл 5, эхнэр, хадам ээж, хоёр хүүхдийн хамт ******* дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 40-42 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 26 хоногийн баривчлах ялаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овогт *******ын ******* /РД: *******/,

2. Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Хан- Уул дүүргийн 12 дугаар хороо, ******* 12/а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овогт *******ын *******, /РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Б.*******, Г.******* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж Хан- Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “******* 2” хотхоны барилгаас 2022 оны 06 дугаар сарын дунд үеэс эхлэн 2022 оны 06 дугаар сарын сүүл үе хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу Г.*******гийн эзэмшлийн ********* УББ улсын дугаартай “Тоёота Эстима” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, 44 ширхэг сапуд төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1,870,000 төгрөгийн хохирол учруулсан, “2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө мөн аргаар Г.*******гийн эзэмшлийн “Тоёота Эстима” маркийн ********* УББ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, 20 ширхэг сапуд төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэгт шүүгдэгч Б.******* гүйцэтгэгчээр, шүүгдэгч Г.******* нь хамжигчаар хамтран оролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Б.*******: “...2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Түмэн Хүчтэн” ХХК-д харуулаар ажилд орсон, 2021 оны 06 сарын дундуур гарааны ээлжтэй байхад цагаан машинтай хүн ирээд хямдхан зарах сапуд байна уу гэж асуусан, би дугаараа үлдээчих гэж хэлсэн, дараа нь 6 дугаар сарын сүүлээр сапуд ганц, нэгээр Д.*******д өгсөн, Д.******* гэдэг хүн намайг сапуд хулгай хийж өгч байгааг мэдэхгүй байсан, сүүлд нь мэдсэн байх, би сайн мэдэхгүй байна. Сүүлд цагдаагаас мэдсэн байх гэж бодож байна, нийтдээ 4 удаа 44 ширхэг сапуд өгсөн. Сүүлийнхийг оруулаад 44 ширхэг сапуд өгсөн...” гэв.

 

Шүүгдэгч Г.*******: “...Би гахайн байр барих гээд хэд хэдэн барилгаар орж тулаас төмөр хайгаад хүн хүнээс асуугаад явсан. Эхний 3, 4 барилгаар орчхоод Нисэхийн тэр хавиар явж байгаад ******* центр гэдэг барилгын хашаа руу орж энэ хүнээс “хэдэн ширхэг тулаас төмөр хэрэгтэй байна, 5, 10 ч болтугай авъя” гэж хэлсэн. Намайг дугаараа үлдээчих гэхээр нь өөрийнхөө дугаараа үлдээгээд явсан, 6 дугаар сарын дундуур хувьцаа нэлээн орой над руу ярьсан. Би хэдэн ширхгийг гаргачихлаа, ирээд яваарай гэж хэлсэн.  Тэгэхээр 4 ширхэг тулаасыг 40,000 төгрөг өгөөд авсан. Би өөрийнхөө хэрэггүй зүйлээ нааш цааш болгож байна гэж бодсон. Хулгайн юм гэж бодоогүй. Би 3, 4 дэх удаа очиж авах үеэр нэг л биш боллоо, хулгайнх байх гэж бодсон. 07 дугаар сарын 15-ны өдөр Б.******* над руу “хэдэн сапуд гаргачихлаа, ирээд авах уу” гэхээр нь “ахад нь авах бас хэцүү байна, гэхдээ зохицуулаад очоод авъя” гэж хэлээд очсон. Нэг л биш болоод явъя гээд буцаад явж байхад араас залгаад “хулгайнх гэдгийг хүмүүс мэдчихлээ” гэсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, би хулгай гэж мэдээгүй. Наадахаа өөрөө зохицуулаарай” гэж хэлсэн. Би хулгайн эд зүйл гэдгийг 4 дэх үйлдлээс гадарласан, сүүлд цагдаа нар хүрч ирээд авсан эд зүйл чинь хаана байна гэхэд хашаанд хураасан байсан тулаасаа харуулсан. Цагдаа нар зураг аваад, тоолж хүлээлгэж өгсөн. Ямар ч байсан авсан юмаа тоо ёсоор нь буюу 44 ширхэг сапудаа цагдаа нарт өгсөн. Дараа нь цагдаад байцаагдсан. Энэ өвөл хэдэн гахайндаа байр барих гэсэн байраа барьж чадаагүй. Ийм асуудал болсонд гэмшиж байна. Би 6 хүүхэдтэй, энэ хэдэн гахайгаар амьжиргаагаа залгуулдаг. Бага хүүхэд маань маргааш 3 дахиа хагалгаанд орох гэж байгаа, өнөөдөр эмнэлэгт хэвтүүлээд маргааш хагалгаанд орно, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй “******* апартмент 2” төслөөр баригдаж байгаа барилгад талбай хариуцсан менежер буюу тус барилгын төслийг би хариуцан бариулж байгаа, ...2022 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 04 цаг 07 минутад манай талбайн нярав ажилтай Н.********* нь ...залгаад барилгын баруун урд буланд хураасан байна гэж хэлсний дагуу би барилгын талбай дээр 5 цаг 02 минутад барилгын талбай дээр очиход Түмэн хүчтэйн ХХК-ны харуул ажилтай 1 дүгээр постын харуул ******* нь барилгын талбайгаас сапуд төмөр хулгай хийхээр барилгын баруун урд хашааны буланд 20 ширхэг сапуд төмөр хураасан байдалтай байсан. Би тухайн үед харуул ажилтай Гончигоос дээрх 20 ширхэг сапуд хэзээ юугаар зөөж явах гэж байсан талаар асуухад танил ах Тоёотай Стима маркийн машинаар ирж авахаар ирээд нярав Н.*********тэй тааралдаад сапуд төмрөө ачуулж чадаагүй шууд зугтаагаад явсан гэж надад хэлсэн, ...тухайн цаг хугацааны хяналтын камерыг үзэхэд харуул ажилтай ******* нь барилгын талбайн гэрэлтүүлгийг 2022 оны 07 дугаар сарын 15-ны 02 цаг 00 минутаас 02 цаг 15 минутын хооронд унтрааж байгаа нь харагдсан, шөнийн цагаар талбайн гэрэл унтраахад хяналтын камерт сапуд төмөр зөөж байгаа нь тод харагдахгүй байсан. Би харуул ажилтай *******оос барилгын талбайгаас өөр юу юу хулгай хийж байсан талаар асуухад 2022 оны 07 сарын 12-ны өдөр 30 ширхэг сапуд төмөр барилгын талбай дээрээс хулгайлж аваад 89444479 дугаартай хүнд 150,000 төгрөгөөр худалдсан гэж надад хэлсэн тул би цагдаагийн 102 дугаарт дуудлага мэдээлэл өгсөн...” /хавтаст хэргийн 12-13 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Н.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй *******-2 хотхоны барилга дээр байрлаж ажилладаг бөгөөд 2022 оны 07 дугаар сарны 14-өөс 15 шилжих шөнө би гадаа байдаг модон жорлон руу явж байхад жорлонгийн хажууд Б.******* ганцаараа зогсож байхаар нь би Б.*******ийг юу хийж байгаа талаар асуухад урд харуул унтаж байна, шуурхай албаныхан ирэх гэж байгаа тул би сэрээх гээд зогсож байна гэж надад хэлсэн. Би модон жорлондоо орж бие засчхаад буцаад байрлаж байгаа барилга руугаа ороод хяналтын камераа шалгаж үзэхэд Б.******* модон жорлонгийн ойр орчмоор эргэлдээд байсан тул би барилгын талбайг шалгахаар гадаа гарахад ертөнцийн зүгээр баруун урд зүгт, хашааны буланд 20 ширхэг сапуд төмөр өрсөн байдалтай байсан тул би хэн нэгэнд хэлэлгүй байрлаж байгаа байрандаа ороод хяналтын камераа шүүж үзэхэд хашааны цаана урд гэрлээ асаасан автомашин ирээд сапуд төмөр өрсөн хашааны буланд ирээд зогсохоор нь би байрнаасаа гарахад тус автомашин намайг хараад шууд зугтаагаад явсан. Би барилгын талбай хариуцсан менежер ********* руу залгаад дээрх хэрэг учралын талаар мэдэгдсэн юм...” /хавтаст хэргийн 25 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би "Түмэн хүчтэн" нэртэй харуул хамгаалалтын газарт 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн харуул албан тушаал дээр ажилд орсон бөгөөд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "******* Апартмент"-2 нэртэй баригдаж байгаа барилга дээр харуулын ажил хийдэг юм. Миний ажлын хувиар нь 24 цагаар үүрэг гүйцэтгэж 24 цаг амардаг бөгөөд 2022 оны 06 дугаар сарын сүүлээр би харуулын ажлаа хийж байхад цагаан өнгийн Эстима маркийн машинтай хүн ирээд зарах сапуд төмөр байна уу гэж надаас асуухаар нь би түүний гар утсыг нь тэмдэглэж аваад явуулсан. Маргааш нь би тэмдэглэж авсан 89444474 дугаарын гар утас руу залгаад шөнө дунд 02-03 цагийн хооронд хүрээд ир гэж хэлсний дагуу тус хүн миний хэлсэн цагт цагаан өнгийн автомашинтайгаа барилгын урд талбайд ирэхээр нь би түүнд 1 ширхгийг нь 10,000 төгрөгөөр тооцон 5 ширхэг барилгын тулаас төмөр буюу сапуд төмөр өгөөд 50,000 төгрөг бэлнээр авсан. Дараа нь би дахин өөрийн гараан дээрээ харуулын үүрэг хийж байхдаа ...19 ширхэг сапуд төмөр шөнө дунд ирээд ав гэж хэлсний дагуу тус танихгүй залуу шөнө дунд урд нь ирсэн газартаа ирсний дагуу түүнд бэлдсэн 19 ширхэг сапуд төмөр өгөөд зөрүүлээд 190,000 төгрөг бэлнээр аваад явуулсан, дээрх хэргээс 2 хоногийн дараа би өөрийн харуулын үүрэг гүйцэтгэж байсан гараа дээрээ дахин 89444474 дугаарын утас руу залгаад урьдын адил 13 ширхэг сапуд төмөр өгөөд бэлнээр 130,000 төгрөг аваад явуулсан бөгөөд дээрх хэрэг учрал болсны дараа дахин өөрийн харуул хийж байсан гараан дээрээ залгаад 7 ширхэг сапуд төмөр өгөөд бэлнээр 70,000 төгрөг аваад тус хүнийг явууланы дараа би ээлжийн амралтаа аваад хөдөө орон нутаг явж байгаад ажилдаа орсон бөгөөд мөнгөний хэрэгцээ гараад байхаар нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэж авсан 89444474 дугаартай гар утас руу залгаад 20 ширхэг сапуд төмөр шөнө дунд ирээд ав гэж хэлсний дагуу тус цагаан өнгийн машинтай хүн урд нь ирсэн газартаа ирсэн бөгөөд тухайн үед барилгын ажилчид яваад байхаар нь би хулгай хийхээр бэлдээд тавьсан сапуд төмрийг өгч чадаагүй, тус сапуд төмрийн хажууд зогсож байгаад нярав *********д баригдсан...” /хавтаст хэргийн 101-102 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би эхнэр Энхцацралын хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт төв замын хажуу тал хувиараа гэр барьж цайны газар ажиллуулдаг бөгөөд өөрийн хашаандаа 7 тооны гахай тэжээдэг юм. Миний тэжээж байгаа 7 тооны гахай нь өвлийн байргүй тул би тэжээж байгаа гахайндаа өвлийн байр барихаар төлөвлөж шаардлагатай барилгын материалыг бага багаар цуглуулахад надад барилгын битон цутгалтад ашигладаг сапуд төмөр шаардлагатай болсон тул би барилгын ажилчдаас сапуд төмөр цөөн тоогоор зарах газар сураглаж явахад Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *******-2 хотхоны барилгын харуул ажилтай ******* гэх хүн “цөөн тооны сапуд төмөр зарж болно та орой хүрээд ир” гэж хэлсний дагуу тухайн орой буюу 2022 оны 06 дугаар сарын сүүлээр очиход надад 5 ширхэг сапуд төмөр нэг ширхгийг нь 10,000 төгрөгөөр бодож нийт 50,000 төгрөгөөр надад зарсан, хэсэг хугацааны дараа буюу 2-3 хоногийн дараа ******* нь 80267987 дугаартай утсаар залгаад “сапуд төмөр дахин худалдаж авах уу, хэрвээ авахаар бол орой хүрээд ир” гэж хэлсний дагуу очиход надад 19 ширхэг сапуд төмөр нэг ширхгийг нь 10,000 төгрөгөөр бодож нийт 190,000 төгрөгөөр худалдаж өгөхөөр худалдан авсан. Дээрх хэргээс 2 хоногийн дараа ******* нь дахин 80267987 дугаартай утсаар залгаад “13 ширхэг сапуд төмөр авах уу” гэж хэлсний дагуу би очиж 130,000 төгрөг өгөөд 13 ширхэг сапуд төмрийг нь аваад гэр рүүгээ харьсан, дээрх хэргийн дараа ******* нь миний 89444474 дугаарын утас руу залгаад “7 ширхэг сапуд төмөр 70.000 төгрөгөөр аваач” гэж хэлэхээр нь би 70 мянган төгрөг *******ид өгөхөд надад зөрүүлээд 7 ширхэг сапуд төмөр өгсөн бөгөөд харуул ажилтай ******* гэх хүнээс нийт 44 ширхэг сапуд төмөр 440,000 төгрөгөөр худалдан авсан дээрх сапуд төмрийг би өөрийн 1570-УБК улсын дугаартай машинаар 4 удаа зөөвөрлөж гэрийнхээ хашаанд буулгасан ...Тус барилгад харуул ажилтай Б.******* нь надад шөнийн цагаар барилгын хашаанаас сапуд төмөр гаргаж өгч байхад нь би бага зэрэг гадарлаж байсан бөгөөд тухайн үед Б.******* нь барилгын хашаанаас бага багаар гаргаж өгөхөөр нь би гайгүй байх гэж бодож байсан. Гэтэл хамгийн сүүлд буюу 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр р ******* нь миний утас руу залгаад 20 сапуд төмөр аваач гэж надаас гуйхаар нь би хэлсэн цагт нь буюу шөнийн 00 цаг өнгөрч байхад ******* нь надад хэлсэн 20 ширхэг сапуд төмөр өгөхгүй удаад байхаар нь би гэр рүүгээ явсан, Гэтэл хэсэг хугацааны дараа ******* нь гар утас руу залгаад сапуд төмөр хулгай хийж байгаад баригдсан гэж надад хэлэхээр нь би *******ийг бусдын зөвшөөрөлгүй сапуд төмөр аваад надад зарж байсныг нь мэдсэн...” /хавтаст хэргийн 110-111 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, 

- Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 34 дэх тал/, 

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 35 дахь тал/, 

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 122-124 дэх тал/, 

- Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 125-126 дахь тал/, 

- Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/, оршин суугаа газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 36 дахь тал/, “Түмэн хүчтэн” ХХК-д ажилд авсан тухай тушаал /хавтаст хэргийн 39 дэх тал/, Асап сангийн мэдээлэл /хавтаст хэргийн 89-92 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд  /хавтаст хэргийн 46-48, 49-51, 53-85 дахь тал/, суллагдсан тухай тодорхойлолт /хавтаст хэргийн 52 дахь тал/ зэрэг болно.

- Шүүгдэгч Г.*******гийн хувийн байдалтай холбоотойгоор оршин суугаа газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 127 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 128 дахь тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хавтаст хэргийн 129-134 дэх тал/, амьжиргааны түвшнээс доогуур гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 136 дахь тал/, Асап сангийн мэдээлэл /хавтаст хэргийн 138-141 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 114 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.******* нь Хан- Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “******* 2" хотхоны барилгын талбайд харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж байхдаа буюу 2022 оны 06 дугаар сарын дунд үеэс эхлэн 2022 оны 06 дугаар сарын сүүл үе хүртэлх хугацаанд нийт дөрвөн удаагийн удаагийн үргэлжилсэн үйлдлээр Г.*******тай урьдчилж үгсэж тохиролцон учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу Г.*******гийн эзэмшлийн ********* УББ улсын дугаартай “Тоёота Эстима” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, 44 ширхэг сапуд төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө мөн аргаар Г.*******гийн эзэмшлийн “Тоёота Эстима” загварын ********* УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, 20 ширхэг сапуд төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэгт  гүйцэтгэгчээр оролцсон,

Шүүгдэгч Г.******* нь Б.*******ийг сапуд төмөр захиран зарцуулах эрхгүй этгээд гэдгийг мэдсээр байж буюу “******* 2” хотхоны барилгын талбайд харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж байх үед нь хямдхан сапуд төмөр авахаар тохиролцож, түүний нууцаар, хууль бусаар авсан 44 ширхэг сапуд төмрийг 2022 оны 06 дугаар сарын дунд үеэс эхлэн 2022 оны 06 дугаар сарын сүүл үе хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор өөрийн “Тоёота Эстима” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж авсан,

2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө мөн аргаар өөрийн эзэмшлийн “Тоёота Эстима” маркийн ********* УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, 20 ширхэг сапуд төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан буюу сапуд төмрийг хямдхан худалдаж авахаар амлаж  Б.*******ийг гэмт хэрэгт үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*********гийн: “...2022 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 04 цаг 07 минутад манай талбайн нярав ажилтай Н.********* нь ...залгаад барилгын баруун урд буланд хураасан байна гэж хэлсний дагуу би барилгын талбай дээр 5 цаг 02 минутад барилгын талбай дээр очиход Түмэн хүчтэйн ХХК-ны харуул ажилтай 1-р постны харуул ******* нь барилгын талбайгаас сапуд төмөр хулгай хийхээр барилгын баруун урд хашааны буланд 20 ширхэг сапуд төмөр хураасан байдалтай байсан. Би тухайн үед харуул ажилтай Гончигоос дээрх 20 ширхэг сапуд хэзээ юугаар зөөж явах гэж байсан талаар асуухад танил ах Тоёотай Эстима маркийн машинаар ирж авахаар ирээд нярав Н.*********тэй тааралдаад сапуд төмрөө ачуулж чадаагүй шууд зугтаагаад явсан гэж надад хэлсэн, ...тухайн цаг хугацааны хяналтын камерыг үзэхэд харуул ажилтай ******* нь барилгын талбайн гэрэлтүүлгийг 2022 оны 07 дугаар сарын 15-ны 02 цаг 00 минутаас 02 цаг 15 минутын хооронд унтрааж байгаа нь харагдсан, шөнийн цагаар талбайн гэрэл унтраахад хяналтын камерт сапуд төмөр зөөж байгаа нь тод харагдахгүй байсан. Би харуул ажилтай *******оос барилгын талбайгаас өөр юу юу хулгай хийж байсан талаар асуухад 2022 оны 07 сарын 12-ны өдөр 30 ширхэг сапуд төмөр барилгын талбай дээрээс хулгайлж аваад 89444479 дугаартай хүнд 150,000 төгрөгөөр худалдсан гэж надад хэлсэн...” /хавтаст хэргийн 12-13 дахь тал/ гэсэн,

гэрч Н.Болор-Эрдэнийн: “...2022 оны 07 дугаар сарны 14-өөс 15 шилжих шөнө би гадаа байдаг модон жорлон руу явж байхад жорлонгийн хажууд Б.******* ганцаараа зогсож байхаар нь би Б.*******ийг юу хийж байгаа талаар асуухад урд харуул унтаж байна, шуурхай албаныхан ирэх гэж байгаа тул би сэрээх гээд зогсож байна гэж надад хэлсэн. Би модон жорлондоо орж бие засчхаад буцаад байрлаж байгаа барилга руугаа ороод хяналтын камераа шалгаж үзэхэд Б.******* модон жорлонгийн ойр орчмоор эргэлдээд байсан тул би барилгын талбайг шалгахаар гадаа гарахад ертөнцийн зүгээр баруун урд зүгт, хашааны буланд 20 ширхэг сапуд төмөр өрсөн байдалтай байсан тул би хэн нэгэнд хэлэлгүй байрлаж байгаа байрандаа ороод хяналтын камераа шүүж үзэхэд хашааны цаана урд гэрлээ асаасан автомашин ирээд сапуд төмөр өрсөн хашааны буланд ирээд зогсохоор нь би байрнаасаа гарахад тус автомашин намайг хараад шууд зугтаагаад явсан...” /хавтаст хэргийн 25 дахь тал/ гэсэн,

шүүгдэгч Б.*******ийн: “...Би “Түмэн хүчтэн” нэртэй харуул хамгаалалтын газарт 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн харуул албан тушаал дээр ажилд орсон бөгөөд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* Апартмент 2” нэртэй баригдаж байгаа барилга дээр харуулын ажил хийдэг ...2022 оны 06 дугаар сарын сүүлээр би харуулын ажлаа хийж байхад цагаан өнгийн Эстима маркийн машинтай хүн ирээд зарах сапуд төмөр байна уу гэж надаас асуухаар нь би түүний гар утсыг нь тэмдэглэж аваад явуулсан. Маргааш нь ...шөнө дунд 02-03 цагийн хооронд хүрээд ир гэж хэлсний дагуу тус хүн миний хэлсэн цагт цагаан өнгийн автомашинтайгаа барилгын урд талбайд ирэхээр нь би түүнд 1 ширхгийг нь 10,000 төгрөгөөр тооцон 5 ширхэг барилгын тулаас төмөр буюу сапуд төмөр өгөөд 50,000 төгрөг бэлнээр авсан. Дараа нь би дахин өөрийн гараан дээрээ харуулын үүрэг хийж байхдаа ...19 ширхэг сапуд төмөр шөнө дунд ирээд ав гэж хэлсний дагуу тус танихгүй залуу шөнө дунд урд нь ирсэн газартаа ирсний дагуу түүнд бэлдсэн 19 ширхэг сапуд төмөр өгөөд зөрүүлээд 190,000 төгрөг бэлнээр аваад явуулсан, дээрх хэргээс 2 хоногийн дараа би өөрийн харуулын үүрэг гүйцэтгэж байсан гараа дээрээ ...урьдын адил 13 ширхэг сапуд төмөр өгөөд бэлнээр 130,000 төгрөг аваад явуулсан бөгөөд дээрх хэрэг учрал болсны дараа дахин өөрийн харуул хийж байсан гараан дээрээ залгаад 7 ширхэг сапуд төмөр өгөөд бэлнээр 70,000 төгрөг аваад тус хүнийг явуулсны дараа би ээлжийн амралтаа аваад хөдөө орон нутаг явж байгаад ажилдаа орсон бөгөөд мөнгөний хэрэгцээ гараад байхаар нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэж авсан 89444474 дугаартай гар утас руу залгаад 20 ширхэг сапуд төмөр шөнө дунд ирээд ав гэж хэлсний дагуу тус цагаан өнгийн машинтай хүн урд нь ирсэн газартаа ирсэн бөгөөд тухайн үед барилгын ажилчид яваад байхаар нь би хулгай хийхээр бэлдээд тавьсан сапуд төмрийг өгч чадаагүй, тус сапуд төмрийн хажууд зогсож байгаад нярав *********д баригдсан...” /хавтаст хэргийн 101-102 дахь тал/ гэсэн,

шүүгдэгч Г.*******гийн: “...Миний тэжээж байгаа 7 тооны гахай нь өвлийн байргүй тул би тэжээж байгаа гахайндаа өвлийн байр барихаар төлөвлөж шаардлагатай барилгын материалыг бага багаар цуглуулахад надад барилгын битон цутгалтад ашигладаг сапуд төмөр шаардлагатай болсон тул би барилгын ажилчдаас сапуд төмөр цөөн тоогоор зарах газар сураглаж явахад Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *******-2 хотхоны барилгын харуул ажилтай ******* гэх хүн “цөөн тооны сапуд төмөр зарж болно, та орой хүрээд ир” гэж хэлсний дагуу тухайн орой буюу 2022 оны 06 дугаар сарын сүүлээр очиход надад 5 ширхэг сапуд төмөр нэг ширхгийг нь 10,000 төгрөгөөр бодож нийт 50,000 төгрөгөөр надад зарсан, хэсэг хугацааны дараа буюу 2-3 хоногийн дараа ******* нь ...залгаад “сапуд төмөр дахин худалдаж авах уу, хэрвээ авахаар бол орой хүрээд ир” гэж хэлсний дагуу очиход надад 19 ширхэг сапуд төмөр нэг ширхгийг нь 10,000 төгрөгөөр бодож нийт 190,000 төгрөгөөр худалдаж өгөхөөр худалдан авсан, дээрх хэргээс 2 хоногийн дараа ******* нь дахин ...залгаад “13 ширхэг сапуд төмөр авах уу” гэж хэлсний дагуу би очиж 130,000 төгрөг өгөөд 13 ширхэг сапуд төмрийг нь аваад гэр рүүгээ харьсан, дээрх хэргийн дараа ******* ...залгаад “...7 ширхэг сапуд төмөр 70.000 төгрөгөөр аваач” гэж хэлэхээр нь би 70 мянган төгрөг *******ид өгөхөд надад зөрүүлээд 7 ширхэг сапуд төмөр өгсөн бөгөөд харуул ажилтай ******* гэх хүнээс нийт 44 ширхэг сапуд төмөр 440,000 төгрөгөөр худалдан авсан дээрх сапуд төмрийг би өөрийн 1570-УБК улсын дугаартай машинаар 4 удаа зөөвөрлөж гэрийнхээ хашаанд буулгасан ...Тус барилгад харуул ажилтай Б.******* нь надад шөнийн цагаар барилгын хашаанаас сапуд төмөр гаргаж өгч байхад нь би бага зэрэг гадарлаж байсан бөгөөд тухайн үед Б.******* нь барилгын хашаанаас бага багаар гаргаж өгөхөөр нь би гайгүй байх гэж бодож байсан. Гэтэл хамгийн сүүлд буюу 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр р ******* нь миний утас руу залгаад 20 сапуд төмөр аваач гэж надаас гуйхаар нь би хэлсэн цагт нь буюу шөнийн 00 цаг өнгөрч байхад ******* нь надад хэлсэн 20 ширхэг сапуд төмөр өгөхгүй удаад байхаар нь би гэр рүүгээ явсан...” /хавтаст хэргийн 110-111 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-7 дахь тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 29-30, 153-155 дахь тал/,  эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 34-35 дэх тал/,  эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 122-124 дэх тал/ зэрэг баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг заасан бөгөөд 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхдээ “...учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн...” бол хүндрүүлэхээр заасан.

 

Шүүгдэгч Б.******* нь Хан- Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “******* 2” хотхоны барилгын талбайд харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж байхдаа буюу 2022 оны 06 дугаар сарын дунд үеэс эхлэн 2022 оны 06 дугаар сарын сүүл үе хүртэлх хугацаанд нийт дөрвөн удаагийн удаагийн үргэлжилсэн үйлдлээр Г.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэж учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу Г.*******гийн эзэмшлийн ********* УББ улсын дугаартай “Тоёота Эстима” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, 44 ширхэг сапуд төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө мөн аргаар Г.*******гийн эзэмшлийн “Тоёота Эстима” маркийн ********* УББ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, 20 ширхэг сапуд төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэгт  гүйцэтгэгчээр оролцсон,

Шүүгдэгч Г.******* нь Б.*******ийг сапуд төмөр захиран зарцуулах эрхгүй этгээд гэдгийг мэдсээр байж буюу “******* 2” хотхоны барилгын талбайд харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж байх үед нь хямдхан сапуд төмөр авахаар тохиролцож, түүний нууцаар, хууль бусаар авсан 44 ширхэг сапуд төмрийг 2022 оны 06 дугаар сарын дунд үеэс эхлэн 2022 оны 06 дугаар сарын сүүл үе хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор өөрийн Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж авсан,

2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө мөн аргаар өөрийн эзэмшлийн “Тоёота Эстима” загварын ********* УББ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, 20 ширхэг тулаас төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан буюу тулаас төмрийг хямдхан худалдаж авахаар амлаж  Б.*******ийг гэмт хэрэгт үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцож буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж,

3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...” гэж,

3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ...” гэж,

3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ...” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.******* нь барилгын материал хямдхан авах ашиг сонирхлоор тулаас төмөр хямд авахаар тохиролцож, шүүгдэгч Б.*******ийн харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж байсан “******* Апартмент-2” барилгын талбайгаас Б.*******ийн хулгайлж авсан 44 ширхэг тулаас төмрийг 4 удаагийн үйлдлээр өөрийн эзэмшлийн “Тоёота Эстима” загварын тээврийн хэрэгслээр зөөж бусдын эд хөрөнгийн нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэгт үргэлжилсэн үйлдлээр хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Б.******* нь өөртөө ашиг олох шунахайн сэдэлтээр өөрийн ажиллаж байсан “******* Апартмент-2” барилгын талбайгаас 44 ширхэг тулаас төмрийг 4 удаагийн үйлдлээр хууль бусаар авахдаа Г.*******гийн “Тоёота Эстима” загварын тээврийн хэрэгслийг ашигласан үйлдэл нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх сэдэл, зорилго, үйлдэлтэй тохирсон, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд эрүүгийн 2210018301083 дугаартай хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

2. Шүүгдэгч Б.******* гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар, шүүгдэгч Г.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд тэдний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгч Б.*******ийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 02 /хоёр/  жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч Г.*******гийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэрэгт хамтран оролцсон байдал, ар гэрийн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч “********* констракшн” ХХК-ийн эд хөрөнгөд 1,870,000 төгрөгийн хохирол учирсан мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар хулгайлж авсан тулаас төмрийг биет байдлаар буцаан өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.********* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.*******, Г.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.*******гийн өмчлөлийн гэх “Тоёота Эстима” загварын ********* УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Автопрайм” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байх тул 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар тухайн эд хөрөнгийн үнэ болох 4,091,199 төгрөгийг гэм буруутай этгээдүүдээс хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 2,045,599 төгрөг гаргуулах нь зүйтэй. Шүүгдэгч Г.******* нь шүүгдэгч Б.*******ид тулаас төмрийн төлбөрт 440,000 төгрөг өгсөн гэх тул шүүгдэгч Б.*******оос 2,485,600 төгрөгийг, шүүгдэгч Г.*******гаас 1,605,600 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2210018301083 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.*******, Г.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.********* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийдвэрлэв.

 

   Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр гүйцэтгэгчээр хамтран оролцож үйлдсэн, үйлдэхээр завдсан гэм буруутайд,

Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хамжигчаар хамтран оролцож үйлдсэн, үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.*******ийг 02 /хоёр/ жил, 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.*******г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид шийтгэсэн 02 /хоёр/ жил, 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.*******д шийтгэсэн 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******оос 2,485,600 /хоёр сая дөрвөн зуун наян таван мянга зургаан зуу/ төгрөг, шүүгдэгч Г.*******гаас 1,650,600 /нэг сая зургаан зуун тавин мянга зургаан зуу/ төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

 

5. Эрүүгийн 2210004100820 дугаартай хэрэгт “Тоёота Эстима” загварын ********* УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.*******, Г.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.********* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******, Г.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, Г.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР