Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/416

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0339/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаа*****ын *****т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000444 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, кино найруулагч мэргэжилтэй, К***** студийн найруулагч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг,*******, *****тоотод оршин суух хаягтай, Дархан-Уул аймгийн *****тоотод оршин суух,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ****** /РД: /

***** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ***** нь согтуурсан үедээ, 2022 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын*******, ***** зочид буудалд иргэн *****г үл ялих зүйлэр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хоёр нүд, баруун хацар, эрүү, зүүн чих, цээж, зүүн бугалга, бүсэлхийн баруун, зүүн талд цус хуралт, зүүн чихэнд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч *****гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 21 цаг 30 минутад хөгжмийн тоглолт хийгээд 00 цагт тоглолт дуусаад тэндээсээ хамтлагаараа нэртэй газарт орж хэсэг суусан. Ингэж суухдаа хүн болгон нэг нэг жижиг пиво уусан. Баар хааж бид нар жижиг хэрэгслүүдээ студи дээрээ тавих санаатай *****, *****ах 2 явсан ба бусад нь тараад явсан. Тэгэхээр нь би найзуудтайгаа уулзаж хэсэг хамт байж байгаад ганцаараа хөгжмийн студи рүүгээ очсон чинь *****, *****ах 2 дундаа нэг шил архи тавиад сууж байсан. Би тэр хоёртой хамт хэсэг сууж байтал гаднаас ***** ах танихгүй залуугийн хамт орж ирээд бөөнөөрөө нийлээд архи уугаад суусан. Тэгтэл ***** ахыг дагаж ирсэн 2 залуугийн нэг нь түрүүлээд гараад явсан ба нөгөөх нь тасраад унтаад өгсөн. Энэ үед *****, *****ах 2 тамхи татах гээд студиэс гарсан хойгуур ***** надад хандаж “чи миний амьдралд гай болсон пизда, миний амьдралыг үгүй хийсэн” гээд миний хэвлий хэсэг рүү өшиглөхөд би хойшоо саваад орны модон дээр тулаад унасан. Босож чадахгүй сууж байхад ирж миний үснээс зулгааж бариад өөрийнхөө амийг хорлож чамд гай болно гээд дайраад байхаар нь би болиулах гэсэн чинь намайг боож унагаагаад миний хэвлий, цээж, нүүрэн дээр дэвсэж зодсон. Энэ үед гаднаас *****, *****ах 2 ороод ирсэн чинь тэр хоёр луу дайрч давшилсан чинь тэр 2 гарч зугтаад цагдаад дуудлага өгсөн байна лээ. Цагдаа ирэх хооронд намайг дахин зодсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

Гэрч Б.*****ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “***** гэнэт шилэн стакан ***** ах руу шидсэн. Гэхдээ тэр стакан нь хэнийг ч оноогүй. Тэгэхээр нь бид нар хажуугаас нь одоо болиоч ээ гэж хэлээд хэрүүл маргааныг нь намжаасан. Тухайн үед юунаас болж маргаан болсон талаар мэдээгүй. Энэ үед ***** би *****тай учраа олмоор байна, та 2 гарч бай гэхээр нь тэр хоёрыг учраа олох гэж байгаа юм байна гэж бодоод хамт үлдээгээд ***** бид 2 тамхи татах санаатай гараад явсан. Тэгтэл буудлын хүн гарч ирээд хүн орилоод байна гэхээр нь ***** бид 2 гүйгээд орсон чинь ***** буйдан дээр суучихсан нүүр нь нил цус болсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

Гэрч Н.*****ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...бид нар үлдээд нэг шил архи ууж байтал ***** жаахан согтоод ***** ах руу шилэн стакан аваад шидэхээр нь бид 2 наанаас нь *****д хандаж чи одоо боль гэж хэлсэн. Тэгсэн чинь ***** нь ***** бид 2-ыг гарч бай, би *****тай учраа олмоор байна гэхээр нь ***** бид 2 студийн өрөөнөөс гарч буудлын гадаа тамхи татаж байтал буудлын ажилтан гарч ирээд дотор чинь бөөн юм болоод байна ш дээ гэхээр нь ***** бид 2 буцаад гүйгээд ортол ***** зодуулсан байдалтай хамар амнаас нь цус гарчихсан буйдан дээр сууж байхаар нь ***** утсаараа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1034 дугаартай “... *****гийн биед хоёр нүд, баруун хацар, эрүү, зүүн чих, цээж, зүүн бугалга, бүсэлхийн баруун, зүүн талд цус хуралт, зүүн чихэнд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч *****ын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, бие, физиологи хүчний хувьд илт давуу атлаа эмэгтэй хүнд хүч хэрэглэн зодсон нь хэрцгий шинжтэй байна.

 

Иймд шүүгдэгч *****ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч ***** нь хохирогч *****гийн эрүүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,000,000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “...нийт хохирол төлбөр 7,000,000 төгрөг болно, үүдэн шүд эмтэрсэн, хүйтэн зүйл мэдрээд байгаа, шүд эмчлүүлэхтэй холбогдон гарах зардлаа нэхэмжилнэ” гэж байх боловч хэрэгт баримт гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *****т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч ***** нь шүүхийн хэлэлцүүлэгт “...одоогоор орлогогүй байгаа” гэж мэдүүлсэн, тогтмол ажил төрөл эрхэлдэггүй, орлого тодорхойгүй байх тул түүнд торгох ял шийтгэх үндэслэлгүй байх ба түүний үйлдсэн гэмт хэргийн шинж ч*****, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг бүрэн гүйцэд арилгаагүй, ялсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, оногдуулсан ялыг Дархан-Уул аймгийн Тохижилт үйлчилгээний газарт түүний эрүүл мэнд, биеийн онцлогт тохирсон ажлыг хийлгэж эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ******ын *****ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *****т 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар ялтан *****ыг Дархан-Уул аймгийн Тохижилт үйлчилгээний газарт өдөрт 8-аас илүүгүй цагаар, түүний нас, эрүүл мэнд, биеийн онцлогт нь тохирсон ажлыг хийлгэж ажиллуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *****т сануулсугай.

 

4. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД