| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2018/00354/И |
| Дугаар | 135/ШШ2018/00375 |
| Огноо | 2018-04-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 135/ШШ2018/00375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2018/00354/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас *******/-ын хүсэлттэй,
Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...Миний бие 1965 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн. Миний хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт эцгийн нэрийг Ласран гэж буруу бичсэн байсан. Нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр зэрэгт ******* ******* гэж буруу бичигдсэнг ******* ******* болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.*******ын гаргасан баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэрт ******* *******, 1995 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 061769 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт ******* ******* гэж тус тус овгийг алдаатай бичсэн болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, 1 дүгээр маягтын лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд дээрх 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 061769 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр зэргийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар ******* овогт ******* *******ыг 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 061769 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр зэргийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1-д зааснаар хүсэлт гаргагч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА