Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/30

 

 

 

 

 

  2022         12          28                                         2023/ШЦТ/

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч А.Өсөхбаяр,

Шүүгдэгч Э.А, Г.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А, Г.Мнарт холбогдох 2206 00000 3551 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хэвлэлийн график дизайнер мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Офицерт “Кореа булл” ресторанд зөөгч ажилтай, ам бүл 3, эмээ, ахын хамт, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 14 дүгээр байрны 62 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О овогт Эийн А /РД: /.

2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 24 дүгээр гудамжны 344 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхоны 108 дугаар байрны 63 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Гын М/РД: /.

Хэргийн товч агуулга:

Э.А нь Г.Маргад-Эрдэнэтэй бүлэглэж 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аяо” нэртэй дэлгүүрээс Хаан банкны гар утасны аппликэшн дээрх “Захиалгат гүйлгээ” цэсийг ашиглаж “Гүйлгээ амжилттай” гэх мэдээллийг харуулж, 2 удаагийн үйлдлээр нийт 282.580 төгрөгийн үнэ бүхий барааг худалдан авч залилсан,

Г.Мнь Э. Атай бүлэглэж 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аяо” нэртэй дэлгүүрээс Хаан банкны гар утасны аппликэшн дээрх “Захиалгат гүйлгээ” цэсийг ашиглаж “Гүйлгээ амжилттай” гэх мэдээллийг харуулж, 2 удаагийн үйлдлээр нийт 282.580 төгрөгийн үнэ бүхий барааг худалдан авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Аын өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Маргад-Эрдэнийн өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ё.Мөнгөнцэцэгийн өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Залуус" байрны 1 давхарт байрлах “Аяо" нэртэй хүнсний дэлгүүрт кассчин ажилтай. 2022.10.02-ний өдөр би 17:53 цагт манай дэлгүүрээр урьд нь үйлчлүүлж байсан эрэгтэй 1 найзтайгаа цуг орж ирээд манай дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн аваад төлбөр нь 48.150 төгрөг болсон. Тэр хүмүүс “тооцоогоо интернэт банк ашиглаад төлбөрөө шилжүүлчихлээ” гэхээр нь би “шилжүүлчихсэн юм байна” гэж бодоод дансаа шалгалгүй тэр хүмүүсийг явуулсан. Тэгтэл тэр 2 залуу орой нь буюу 21:02 цагт дахин орж ирээд хүнсний бүтээгдэхүүн, шар айраг, виски, ахуйн бараа аваад төлбөр нь 234.430 төгрөг болсон. Тэр хүмүүс дахин интернэт банк ашиглаж тооцоогоо хийсэн. Тэр хүмүүс “тооцоогоо хийгээд гүйлгээ шилжлээ” гээд утсаа харуулсан. Тэр хүнийг гүйлгээгээ хийх үед манай ажлын ээлжийн худалдагч Ариунчимэг надад “наад хүнийхээ гүйлгээг сайн хараарай, мэдэгдэл нь ирдэггүй, хуурамч гүйлгээ хийх гээд байдаг шүү” гэж хэлэхээр нь сүүлийн гүйлгээг би өөрийнхөө дансанд авсан. Тэгтэл тэр залуу “гүйлгээ хийлээ” гээд утсаа надад харуулсан боловч миний дансанд мөнгө орж ирээгүй байсан. Би тэр хүнд “миний дансанд мөнгө чинь орж иртэл та хүлээж бай” гээд тэр хүмүүсийг хүлээлгээд зогсоож байтал нэг залуу нь тортой юмнуудыг аваад түрүүлээд дэлгүүрээс гараад явчихсан. Тэгтэл тооцоо хийсэн залуу нь “миний данснаас гарсан нь үнэн юм чинь би явж байж болох уу, хэрвээ дансанд чинь мөнгө орохгүй бол над руу залгачих” гээд өөрийнхөө утасны дугаарыг өгөөд тэр хүмүүс дэлгүүрээс гарсан. Тэр үед нь би дагаад гарсан. Тэгтэл тортой зүйл барьж явсан залуу нь урд түрүүлж явж байгаад “Амгалан” амаржих эмнэлгийн зүүн талын төмөр хашааг даваад гараад явчихсан. Би араас нь тооцоо хийсэн залууг дагаад бид 2 бас хашааг даваад гартал тортой зүйл барьж явсан залуу нь алга болчихсон. Тооцоо хийсэн залуу намайг дагуулаад байрнуудын дундуур нөгөө залууг хайж явж байснаа гэнэт харанхуй гудамж руу гүйж ороод алга болчихсон. Би тэр хавиар тэр хүнийг хайсан боловч олоогүй тул цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.05-07/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.08-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Маргад-Эрдэнийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... А бид 2 гэр лүү нь очих замдаа мөнгөгүй байсан учраас Хаан банкны интернэт банкны “Захиалгат гүйлгээ” гэсэн хэсгийг ашиглан гүйлгээ амжилттай хийгдсэн гэсэн хэсгийг харуулж дэлгүүрээс ууж идэх юм авахаар ярилцаж, “АЯО” гэдэг хүнсний дэлгүүр орж, 40.000-50.000 төгрөгийн хооронд талх, элэгний нухаш, бэлэн гоймон, ундаа, пиво зэрэг эд зүйлс авсан бөгөөд тооцоог нь хийхдээ А ярьснаараа ХААН банкны “Захиалгат гүйлгээ” хэсгийг ашиглан дэлгүүрийн худалдагчид мөнгө шилжсэн гэсэн зүйл харуулан авч гарч ирсэн, тэгээд Бэрсийн гэрт очоод авсан эд зүйлсээ идэж ууж байгаад орой 21-22 цагийн үед буцаад дахин дэлгүүрээс бараа залилж авахаар А бид хоёр “АЯО” гэдэг дэлгүүр орж 230.000-240.000 төгрөгийн хооронд пивонууд, виски, хүнсний бүтээгдэхүүн зэрэг баахан зүйлс авсан бүгдийг нь сайн санахгүй байна, тухайн эд зүйлсийг аваад А дахин гүйгээ амжилттай гэж харуулаад би тортой юмнуудаа аваад явах гэсэн чинь худалдагч нь “мөнгө ороогүй байна” гээд явуулахгүй байсан, тэгээд би түрүүлээд гарч яваад араас А худалдагчтай нь хамт гарч ирсэн, тэгээд би урд нь явж байгаад өгөх мөнгө байхгүй байсан учраас худалдагчийг нь Атай хамт үлдээгээд хашаа даваад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх.25-26/,

“би хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугийн хэлбэртэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.77/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Аын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... тооцоог нь хийхдээ Мбид хоёр дэлгүүр орохын өмнө мөнгөгүй байсан учраас ХААН банкны интернэт банкны “Захиалгат гүйлгээ” гэсэн хэсгийг ашиглан гүйлгээ амжилттай хийгдсэн гэсэн хэсгийг харуулж авахаар ярилцсан байсан, тэрийгээ харуулаад дэлгүүрт мөнгө өгөхгүйгээр гарч ирсэн, тэгээд Бэрсийн гэрт очоод авсан эд зүйлсээ идэж ууж байгаад орой 21 цагийн үед буцаад дахин дэлгүүрээс хуурамч зураг харуулан бараа авах зорилгоор Мбид хоёр явсан бөгөөд “АЯО” гээд дэлгүүрээс 230.000-240.000 төгрөгийн хооронд пивонууд, виски хүнсний бүтээгдэхүүн зэрэг баахан зүйлс авсан, бүгдийг нь сайн санахгүй байна, тухайн эд зүйлсийг аваад дахин гүйгээ амжилттай гэж харуулууд явах гэсэн чинь худалдагч нь “мөнгө ороогүй байна” гээд явуулахгүй байхаар нь “одоо удахгүй орно, хүн хүлээгээд яараад байна” гээд би өөрийн 99449553 гэсэн утасны дугаараа үлдээсэн, тэгээд гарсан чинь “байж бай” гээд байсан, тэгээд “эсвэл очоод аваад өгье” гээд худалдагчтай нь хамт гарсан бөгөөд Мтортой юмнуудаа барьж явж байгаад түрүүлээд хашаа даваад зугтаагаад явсан...”,

“би хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугийн хэлбэртэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.29-30, 87/,  

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Г.Маргад-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.36, 39/,

Шүүгдэгч Г.Маргад-Эрдэнийн нарын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.40-52/,

Шүүгдэгч Э.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.53-52/,

Шүүгдэгч Э.Аын нарын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.55-68/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.70-72, 80-82/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.75, 85/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Э.А, Г.Мнар нь бүлэглэж 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аяо” нэртэй дэлгүүрээс Хаан банкны гар утасны аппликэшн дээрх “Захиалгат гүйлгээ” цэсийг ашиглаж “Гүйлгээ амжилттай” гэх мэдээллийг харуулж, 2 удаагийн үйлдлээр нийт 282.580 төгрөгийн үнэ бүхий барааг худалдан авч залилсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ё.Мөнгөнцэцэгийн өгсөн: “... 2022.10.02-ний өдөр би 17:53 цагт манай дэлгүүрээр урьд нь үйлчлүүлж байсан эрэгтэй 1 найзтайгаа цуг орж ирээд манай дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн аваад төлбөр нь 48.150 төгрөг болсон. Тэр хүмүүс “тооцоогоо интернэт банк ашиглаад төлбөрөө шилжүүлчихлээ” гэхээр нь би “шилжүүлчихсэн юм байна” гэж бодоод дансаа шалгалгүй тэр хүмүүсийг явуулсан. Тэгтэл тэр 2 залуу орой нь буюу 21:02 цагт дахин орж ирээд хүнсний бүтээгдэхүүн, шар айраг, виски, ахуйн бараа аваад төлбөр нь 234.430 төгрөг болсон. Тэр хүмүүс дахин интернэт банк ашиглаж тооцоогоо хийсэн. Тэр хүмүүс “тооцоогоо хийгээд гүйлгээ шилжлээ” гээд утсаа харуулсан... тэр залуу “гүйлгээ хийлээ” гээд утсаа надад харуулсан боловч миний дансанд мөнгө орж ирээгүй байсан. Би тэр хүнд “миний дансанд мөнгө чинь орж иртэл та хүлээж бай” гээд тэр хүмүүсийг хүлээлгээд зогсоож байтал нэг залуу нь тортой юмнуудыг аваад түрүүлээд дэлгүүрээс гараад явчихсан. Тэгтэл тооцоо хийсэн залуу нь “миний данснаас гарсан нь үнэн юм чинь би явж байж болох уу, хэрвээ дансанд чинь мөнгө орохгүй бол над руу залгачих” гээд өөрийнхөө утасны дугаарыг өгөөд тэр хүмүүс дэлгүүрээс гарсан. Тэр үед нь би дагаад гарсан. Тэгтэл тортой зүйл барьж явсан залуу нь урд түрүүлж явж байгаад “Амгалан” амаржих эмнэлгийн зүүн талын төмөр хашааг даваад гараад явчихсан. Би араас нь тооцоо хийсэн залууг дагаад бид 2 бас хашааг даваад гартал тортой зүйл барьж явсан залуу нь алга болчихсон. Тооцоо хийсэн залуу намайг дагуулаад байрнуудын дундуур нөгөө залууг хайж явж байснаа гэнэт харанхуй гудамж руу гүйж ороод алга болчихсон...” гэх мэдүүлэг /хх.05-07/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.08-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Маргад-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “би хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугийн хэлбэртэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.77/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Аын яллагдагчаар өгсөн: “би хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугийн хэлбэртэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.29-30, 87/,      

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А, Г.Мнарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.А, Г.Мнарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцно.

Харин залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

Шүүгдэгч Э.А, Г.Мнар нь хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориуд бий болгон хохирогч Ё.Мөнгөнцэцэгт 282.580 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Гэм буруугийн талаар:

          Шүүхийн хэлэлцүүлэгт Э.А, Г.Мнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч нар маргаагүй болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан байдаг ба шүүгдэгч Г.Маргад-Эрдэнэ, Э.А нар нь хохирогч Ё.Мөнгөнцэцэгт 282.580 төгрөгийн үнэ бүхий эд зүйл залилан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулжээ.

Г.Маргад-Эрдэнэ, Э.А нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, шунахайн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч Г.Маргад-Эрдэнэ, Э.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Хохирогч Ё.Мөнгөнцэцэгт 2828.580 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Э.А, Г.Мнарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Э.А, Г.Мнар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.А, Г.Мнарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээгээр их биш, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Маргад-Эрдэнэд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

          Э.А, Г.Мнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.Ат оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тухайн шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Г.Маргад-Эрдэнэд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тухайн шүүгдэгчид сануулж байна.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Маргад-Эрдэнэ, Э.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Г.Маргад-Эрдэнэ, Э.А нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Эийн А, Б овогт Гын Мнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориуд бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Маргад-Эрдэнэд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Ат оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Ат сануулсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Маргад-Эрдэнэд сануулсугай.

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Ё.Мөнгөнцэцэг нь хохирлын 282.580 төгрөгийг авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, шүүгдэгч Э.А, Г.Мнар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7.  Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.А, Г.Мнарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ӨСӨХБАЯР