Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/61

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ  аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Нарийн бичгийн дарга О.Номин,

Улсын яллагч Г.***,

Шүүгдэгч ***, ***, Н.***,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ***, П.***,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.***/цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Л.***, Ц.***, Н.*** нарт холбогдох, ************* дугаартай эрүүгийн хэргийг **** оны ** дугаар сарын **-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр **** аймаг *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт *** аймгийн *** сумын *** 2-р баг хөдөө оршин суух, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, *** овогт ***ийн *** /РД:********/,

Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын **-ны өдөр *** аймаг *** суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг эх дүү нарын хамт *** аймаг *** сумын  *** 2-р багт оршин суух, урьд нь 1 удаагийн ял шийтгэлтэй *** овогт ***ын *** /РД:********/,

Монгол Улсын иргэн *** оны ** дүгээр сарын **-ны өдөр *** аймаг *** суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3,  эхнэр хүүхдийн хамт *** аймаг *** сумын 1-р баг хөдөө оршин суух, урьд нь 1 удаагийн ял шийтгэлтэй *** овогт ***ийн *** /РД:************/,

Холбогдсон гэмт хэргийн талаар: 

- Яллагдагч Л.***, Н.*** нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сард *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг дэвсгэр “******” гэх газарт Н.***ын хариулж байсан үхэрт нийлж ирсэн иргэн Д.***ын 1 тооны бярууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж Д.***д 700,000 /долоон зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

 - Яллагдагч Л.***, Ц.*** нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 18-аас 2020 оны 01 дүгээр сарын 19-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын *** 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “***” гэх газраас иргэн Н.***ийн 1 тооны үхрийг шунахай сэдэлтээр хулгайлан авч 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

 - Яллагдагч Л.*** нь 2020 оны 01 дүгээр сарын орчим *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газарт өөрийн үхэрт нийлж ирсэн иргэн Л.***н 1 тооны бярууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж Л.***д 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

- Яллагдагч Л.*** нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газраас тус сумын иргэн Л.***ийн улаан халзан зүсмийн хязаалан насны 1 тооны үхрийг шунахай сэдэлтээр хулгайлж, Л.***д 1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

- Яллагдагч Л.*** нь 2020 оны 02 дугаар сард *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газраас тус сумын иргэн Л.***ийн 20 тооны хонийг шунахай сэдэлтээр хулгайлж Л.***д 3,400,000 /гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

- Яллагдагч Ц.*** нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *** аймгийн *** сумын *** 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “***” гэх газраас тус сумын иргэн Н.***ийн 2 тооны үхрийг шунахай сэдэлтээр хулгайлж Н.***т 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан,

                  - Яллагдагч Л.*** нь 2020 оны 03 дугаар сард *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газраас тус сумын иргэн Л.***ын 10 тооны ямааг шунахай сэдэлтээр хулгайлж, Л.*** 1,100,000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгийн хохирол учруулж олон тооны мал хулгайлсан,

- Яллагдагч Л.***, Ц.*** нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны орчим *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газраас машин механизм ашиглан иргэн Г.***ийн 1 тооны үхрийг хулгайлан авч 1,400,000 /нэг сая дөрвөн зуу/ мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад: Үүнд:

 

Л.***, Н.*** нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сард *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Худгийн хоолой” гэх газарт Н.***ын хариулж байсан үхэрт нийлж ирсэн иргэн Д.***ын 1 тооны бярууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж Д.***д 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт:

 

1. Үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн үнэлгээний “****” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “...*** аймгийн *** сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.***ын ирүүлсэн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг *** гэх газраас иргэн Д.***ын эзэмшлийн эм бяруу 1 толгой алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож,  шинжээчийн  дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд  хамрагдсан  дээрх  үхрийн  зах  зээлийн  өнөөгийн  үнэ   цэнэ  нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны байдлаар 700,000 (Долоон зуун мянган) төгрөг байна. /хавсралт № 01/ Энэхүү үнэлгээг Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 262 дугаар тушаалаар олгосон "Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл"-ийн №****** тоот гэрчилгээтэй мэргэшсэн үнэлгээчин дээрх үхрийн зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн хандлагын аргаар хийсэн болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 7-9 хуудас/,

2. Хохирогч Д.***ын “...Би *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг ***” гэх газар мал маллан оршин суудаг юм. 2020 оны 01 дүгээр сарын 03-аас 20-ны хооронд манай мал малладаг *** нь *** сумын эмнэлэгт хэвтсэн юм. Тухайн үед ***ийн эхнэр ***, хүү нь болох *** нар мал харж байсан юм. Тэгээд 1 дүгээр сарын 20-ны орчимд манай ах эмнэлгээс гараад малаа бүртгэж үзэхэд 1 тооны улаан халзан охин бяруу алга болсон байсан. Тэгээд надад мэдэгдсэн юм. Манай үхэр бэлчдэг газрын ойр *** /***/ гэх хүний мал бэлчдэг. Уг үхрийг хайж нэлээд хэд хоног айл амьтнаар явсан болохоор ойр хавийн хүмүүс мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,

3. *** аймгийн *** сумын *** багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 172 дугаартай тодорхойлолт /хх-ийн 18 хуудас/,

4. Гэрч Б.***ийн “...2020 оны 01 дүгээр сарын эхээр үхрээ хурааж ирэхдээ 1 тооны айлын бяруу туугаад ирсэн. Тэгээд энийг туугаад явуулна гээд манай нөхөр хөөгөөд явж байхад нь Нэргүй харчхаад наадахаа хөөгөөд ир надад мөнгөний хэрэг болоод байна гэж хэлээд буцааж хөөлгөж ирсэн. Тэгээд бяруугаа нядлаад *** орж зарсан. Би нөхрийн хамтаар хүний нутагт амьдрах гэж ирсэн болохоор ямар нэг хүн танихгүй байсан. Мөн *** нь Цагдаагийн байгууллагад хандах юм бол танай малаар чинь тоглоно шүү гэж надад хэлж байсан.  Уг бяруу хүрэн зүсмийн бяруу байсан. Би хэний үхэр гэдгийг нь мэдэхгүй байна. Манай нөхөр малаа хариулахдаа унадаг морьд нь бүр ядраад явахаа байчихдаг байсан. Тэгээд үхрээ байнга хурааж чадахгүй болохоор 2-3 хоноод л нэг хурааж үхрээ бүртгэдэг байсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын дунд хавьцаа байсан яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Манай нөхөр Н.*** үхрээ тууж ирээд бүртгэчхээд гэрт орж ирээд надад “ханиа манай үхэрт танихгүй нэг тооны улаан халзан зүсмийн охин бяруу нийлчихсэн байна” гэхээр нь би “наад бяруугаа буцаагаад туучих” гэж хэлсэн. Тэгээд гэртээ хүүхэдтэйгээ байж байтал гэрийн гадаа хүмүүс юм яриад байхаар нь би гэрээс гараад харсан чинь *** ах манай нөхрийг “чи яваад цаад улаан халзан зүсмийн охин бяруугаа туугаад ир ахад нь мөнгөний хэрэг болоод байна” гэж хэлж байсан. Тэгсэн манай нөхөр хөөж явуулсан улаан халзан охин бярууг буцааж тууж ирээд Нэргүй ахтай хамт нядалсан. Манайх *** гэх хүний нийт 51 тооны үхрийг малладаг. Би тэрийг мэдэхгүй байна ямар ч байсан харахад улаан халзан зүсмийн ногооны шүдлэх охин бяруу байсан. *** ах машинаа янзлуулна мөнгөний хэрэг гараад байна гээд байсан. Манай харж байгаа үхэрт тийм бяруу байхгүй бас *** ахын бяруу биш хэний бяруу гэдгийг би мэдэхгүй айлын бяруу байсан. *** ах манай нөхөр ***ыг яваад цаад бяруугаа хөөгөөд ир гэж хэлээд хамт нядалсан. Хэрэв манай нөхөр үхрийг нь тууж ирэхгүй бол бидэнд тус болдоггүй. Би мэдэхгүй байна манай нөхөрт бяруу нядлахад тус болсон гээд мөнгө өгсөн байсан. Тэрийг ***, *** ах хоёр л мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 30, 3 хх-ийн 74-75 хуудас/,

5. Гэрч Д.***ийн “...Манайх ***ын 70 орчим тооны үхрийг малладаг. 2020 оны 01 дүгээр сарын дунд хавьд тал хэсэг нь цагаан халзан хүрэн зүсмийн охин бяруу алдсан. Тухайн үедээ их тарган байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,

6. Гэрч О.***ын “...Манай аав *** 2020 оны 01 дүгээр сард ***д эмнэлэгт хэвтэж гарч ирээд дараах нь манайхаар ирэхдээ *** ахын үхэр алга байна хайгаад явж байна хараагүй биз гээд ирсэн юм. Би аавын маллаж байгаа ** ахын үхрийн им тамга болон зүсийг нь ер нь мэддэг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,

7. Яллагдагч Л.*** болон гэрч Н.*** нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “...Гэрч Н.***ын: Би *** гэх хүний 50 гаран тооны үхэр малладаг юм. Тухай охин бяруу нь хэзээ манай үхэрт нийлсэн гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Учир нь би өдөр болгон бог мал бас хариулдаг болохоор үхрээ хотондоо ирсэн үхрийг нь бүртгээд ирээгүй үхрийг нь хээр хонуулчихдаг байсан. 2020 оны 01 дүгээр дундуур үхрээ бүгдийг нь хурааж бүртгэсэн чинь улаан халзан зүсмийн нэг тооны охин бяруу манай үхрээс салаад явахаар нь харсан чинь манай үхэр биш байсан. Хэний үхэр гэдгийг нь би мэдэхгүй. Тэгэхлээр нь би Л *** ахад үхрээ тууж ирээд бүртгэсэн чинь манай үхэрт нэг бяруу нийлчихсэн байна гэж хэлсэн чинь *** ах наадхаа хөөгөөд ир хоёулаа нядалъя гэхээр нь би хээр морьтойгоо явж очоод улаан халзан охин бярууг тууж ирээд өвөлжөөнийхөө хажууд *** ахтай хамт нядалсан гэх хариулт,

Яллагдагч Л.***ийн: Би хэзээ ***ы үхэрт нийлсэн гэдгийг мэдэхгүй байна. Н.*** үхрээ бүгдийг нь хураахгүй зарим үхрээ хээрээр хонуулаад л байдаг байсан. Тэгсэн 2020 оны 01 дүгээр сарын дундуур *** үхрээ бүртгэнэ гээд бүх үхрээ бөөгнүүлээд гэрийнхээ гадаа авч ирж байсан. Тэгсэн *** ахаа энд нэг айлын бяруу нийлчихсэн байна шүү дээ гэсэн. Тэгснээ *** ахаа надад мөнгөний хэрэг байна хоёулаа энэ бярууг нядалчих уу гэхээр нь би за за тэгье гээд хамт нядалсан. *** сумын малын эмчээс гарал үүслийн бичиг аваад махаа Хар машиндаа ачаад *** аймаг руу явж махаа 280,000 төгрөгөөр зарж ***д 140,000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 100-101 хуудас/

8. Яллагдагч Л.***ийн “...2020 оны 01 дүгээр сарын эхээр манай хажууд цуг өвөлждөг байсан малчин *** гэх залуу үхэр хураах гэж яваад үхэртэй ийм бяруу нийлчихсэн байна гээд сур чирүүлээд аваад ирсэн юм. Тэгээд намайг “*** ахаа энэ бярууг хоёулаа борлуулчихъя, надад мөнгөний хэрэг болоод байна” гэхээр нь “мөнгө хэрэг болоод байгаа юм бол тэгье” гээд гэрийнхээ гадаа бид хоёр нядлаад би *** сумын *** гэдэг эмчээс гарал үүсэл аваад ерөнхий эмч *** эмчээр гарын үсэг зуруулж зургийг нь даруулаад би өөрийнхөө **-*** *** улсын дугаартай *** гэдэг хар өнгийн машиндаа ачаад би ганцаараа *** аймаг руу шөнө 00 цагийн үед авч явсан. Тэгээд маргааш өглөө нь 06 цагт зах дээр зогсож байгаад *** гэх ченжид 280,000 төгрөгөөр зарчхаад шууд *** суманд гэртээ ирээд ***д 140,000 төгрөг өгөөд үлдэгдлээ өөрөө авсан. Өөрт үлдсэн мөнгөнөөсөө бензин тосоо хийсэн юм. Богино эвэртэй сүүл цагаан, улаан бяруу байсан. Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан бас *** мөнгө хэрэгтэй байна гэхээр нь зарчихъя гээд бид хоёр ярьж тохироод цуг нядлаад зарсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/,

 

Яллагдагч Л.***, Ц.*** нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 18-аас 2020 оны 01 дүгээр сарын 19-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын *** 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “***” гэх газраас иргэн Н.***ийн 1 тооны үхрийг шунахай сэдэлтээр хулгайлан авч 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт:

1. 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн гэрч Н.***ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-49 хуудас/,

2. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн яллагдагч Л.***н мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дуу дүрсний бичлэг бүхий СД 1 ширхэг /хх-ийн 50-51 хуудас/,

3. Үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн үнэлгээний “***” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “...*** аймгийн **** сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.***ын ирүүлсэн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг *** гэх газраас иргэн Н.***ийн эзэмшлийн 6 настай сувай үнээ 1 толгой үхэр алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож,  шинжээчийн  дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд  хамрагдсан  дээрх  үхрийн  зах  зээлийн  өнөөгийн  үнэ  цэнэ  нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны байдлаар 1,200,000 (Нэг сая хоёр зуун мянган) төгрөг байна. /хавсралт № 01/ Энэхүү үнэлгээг Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 262 дугаар тушаалаар олгосон "Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл"-ийн №*** тоот гэрчилгээтэй мэргэшсэн үнэлгээчин дээрх үхрийн зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн хандлагын аргаар хийсэн болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-57 хуудас/,

4. Хохирогч Н.***гийн “...Манайх 2019 оны малын тооллогоор 30 тооны үхэр тоолуулж байсан юм. Тэгтэл 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай бэлчээртээ гарсан үхээрээс 1 тооны үхэр орой ирээгүй. Тэгэхээр нь маргааш өдөр нь ойр хавийн газраар хайхад манай үхэр олдоогүй. Миний алдсан гэх үхэр нь улаан халзан зүсмийн нуруу дагасан цагаан зураастай, баруун талын чих цуулбар имтэй, бөндгөр эвэртэй, эврэн дээрээ бага зэргийн хар өнгийн бүдэг будагтай 6 настай сувай үнээ байсан. Манай үхэр *** *** сумын *** гэх газарт голын урд талдаа, эсхүл голынхоо ар талдаа бэлчдэг. *** гэх газар нь манай гэрээс 2 километр шахам зайтай учир тэр зүг рүү манай үхэр хааяа бэлчдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуудас/,

5. Н.***ийн 2019 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт /хх-ийн 65-71 хуудас/,

6. Гэрч Д.***ийн “...Би урьд өмнө нь гэх хүнээс мал мах худалдаж авч байгаагүй. Харин 2020 оны 01 дүгээр сарын эхээр гэж санаж байна *** аймгийн **** сумын *** зах дээр тухайн үед таньдаг *** ахдаа хямд үнэтэй идшинд хэрэглэх мах авч өгөхөөр хамт явж байсан юм. Тэгээд зах дотор явж байхад манай сумын харьяат ах байхаар нь уулзахад 130 килограмм жинтэй үхрийн махтай явж байхаар нь тэр үхрийг 1 килограммыг нь тухайн үеийн бөөний ханшаар авч өгсөн. Бид хоёрыг очиход гарал үүслийн бичиг барьчихсан байхаар нь уг гарал үүслийг нь шалгаж үзэлгүй авсан. Тухайн үедээ барагцаагаар 600,000 /зургаан зуун мянга/ төгрөг болж байсан санагдаж байна. Би уг үхрийг гарал үүсэлтэй, зах дээр байсан болохоор нь хулгайн мал гэдгийг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 хуудас/,

7. Гэрч Н.***ын “...2020 оны 01 дүгээр сарын 18-наас 23-ны үед орой *** ах манай гэрт орж ирээд ах нь хүнээс авцаатай юмаа хамт явалцаад өгөөч ээ гээд хашсан үхэр байгаа хамт тууж ирье гээд намайг гуйсан юм. Тэгээд би хонины морио унаад ***эй хамт *** аймгийн *** сумын 2 дугаар баг *** ***ын гаднаа байшинтай хуучин өвөлжөөнд явж очсон ба очиход *** хонгор зүсмийн морь өвөлжөөний гадна уячихсан байсан ба өвөлжөөн дотор 2 тооны үхэр байсан. Уг үхрийг өвөлжөөнөөс нь гаргаж ***, *** бид гурав *** руу туусан юм. Тэгээд *** *** ах бид хоёрыг замын дунд дөхүүлж өгөөд буцсан. Тухайн үед тэр хоёр хоорондоо надаас нууцаар шивнэлдэж яриад яваад байсан. Уг хоёр үхрийг гэрийн гадна авч ирээд *** надад хандан ахдаа нядлалцаад өгөөч ах нь өнөө шөнө *** явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нядалж өгсөн ба нядалж дуусахад ойролцоогоор 00 цаг болж байсан. Уг 2 тооны үхрийн махыг *** өөрийн хар өнгийн бага оврын жийп машиндаа ачаад *** руу ганцаараа явсан. Уг 2 үхэр нь хоёулаа улаан халзан зүсмийн эврэн дээрээ бүдэг жижиг хар өнгийн толботой үнээнүүд байсан. Насыг нь бол мэдэж чадаагүй. Уг 2 тооны үхэр нь хэний эзэмшлийн үхэр болохыг мэдэхгүй. Тухайн үедээ би хулгайн үхэр гэдгийг гадарлаж мэдээгүй. Уг 2 үхрээ хэнээс авч байгаа талаараа хэлээгүй. Надад бол хүнээс өрөндөө авч байгаа юмаа л гэж хэлж байсан. *** аймаг руу оруулсан талаар нь бол мэдэж байна хэнд өгсөн талаар нь бол мэдэхгүй байна. *** нь нэг өвөлжөөнд хамт өвөлжсөн манай нутгийн ах байгаа юм. Надад мал нядалсны хөлс гэж 100,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 хуудас/,

8. Гэрч Б.***ийн “...2020 оны 1 дүгээр сард би *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг дэвсгэр”***” гэх газарт гэртээ байсан. *** гэж айл нь *** аймгаас мал харах гэж ирээд саахалт буусан айл байгаа юм. Би тухайн үед манай нөхрийг дагуулж яваад 2 тооны үхэр авч ирэн нядалж зарсан талаар нөхрөөсөө сонссон. Тухайн хоёр үхрийг хаанаас хэнээс авч ирсэн талаар би мэдэхгүй. Манай нөхөр хэлэхдээ хүнээс өрөндөө авч байгаа юм гэж хэлдэг байсан гэсэн...,

“...Ямар ч байсан 2020 оны 01 дүгээр сард байсан яг хэдний өдөр гэдгийг нь би мэдэхгүй байна. Би нөхөр хүүхдийнхээ хамт орондоо ороод яг амрах гээд байж байсан чинь Л.*** ах гаднаас орж ирээд “ах нь авцаандаа хүнээс үхэр авахаар болсон юм. Үхрийг маань хашчихсан байгаа хамт очоод туугаад ирье” гээд манай нөхрөөс гуйгаад байхаар нь нөхөр *** зөвшөөрөөд хамт морьтой явсан. Би яг хаашаа, хэнийх рүү явж байгааг нь мэдээгүй. Тэгээд нэлээн удаж байгаад буцаж ирэхдээ хоёр үхэр туугаад ирсэн байсан. Тэгээд тэр оройноо нэг үхрийг нь нядлаад махыг нь хар машиндаа ачаад Нэргүй ах ганцаараа *** аймаг руу. Тэгээд би өглөө босоод гэрээс гарсан чинь нэг улаан халзан зүсмийн үхэр уруудаад ганцаараа явж байхаар нь би нөхөр ***д хэлээд би очоод туугаад ирье гэсэн чинь манай нөхөр гэрээс гарч харчхаад “наад үхэр чинь манай үхэр биш ээ өчигдөр орой *** ахыг тууж ирсэн үхэр байгаа юм” гэж хэлж байсан. Им тамгыг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан улаан халзан дуу зүсмийн хоёр тооны үхэр байх шиг байсан. Ямар ч байсан *** ах орой нэг эзэнгүй айлын өвөлжөөн дээр дагуулж очсон чинь *** морьтой өвөлжөөний хажууд сууж байсан гэсэн. Тэгсэн өвөлжөөн дотор хоёр тооны үхэр байсныг ирээд *** ах *** гурав хамт туулцаж байгаад *** замаасаа буцаад явсан гэж хэлж байсан. Манай нөхөр бид хоёр энэ талаар огт мэдээгүй хүнээс авцаатай юм байгаа юм гээд байсан. Тэгэхлээр нь өрөндөө авч байгаа юм байна даа гэж бодсон. Би *** гэдэг нэрийг нь л мэднэ. Манай хажуугийн Л.*** ахын гэрт ирээд байдаг байсан. Сүүлд сонсоод байхад бүтэн нэрийг нь *** гэдэг юм байна лээ. Манай нөхөрт үхэр туулцаж өгсөн гээд мөнгө өгсөн байсан яг хэдэн төгрөг гэдгийг нь би мэдэхгүй байна. Тэр мөнгөөр нь гэрийн хүнсэндээ хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 79, 3 хх-ийн 76-77 хуудас/,

9. Гэрч Б.***ийн “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр *** луу бэлчээрт гаргаад орой үхэр ирэхэд нуруу дагасан цагаантай эвэр дээрээ бүдэг хар өнгийн будагтай 6 настай сувай үнээ алга байсан. Бас л манай нөхөр хайгаад гол болон ойр хавийн айлуудаар яваад олоогүй юм. Манайх 2019 оны хавар 5 дугаар сард үхрүүдийнхээ эврийг хар өнгийн будгаар будсан. Баруун чих нь цоолбор имтэй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 хуудас/,

10. Яллагдагч Ц.*** болон гэрч Н.*** нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “...Н.***ын: 2020 оны 01 дүгээр сарын дунд үеэр байсан санагдаж байна ямар ч байсан шинэ жил өнгөрчихсөн байсан он, cap, өдрөө нарийн сайн санахгүй байна. Намайг гэртээ байж байхад “хүнээс үхэр авах авцаатай юм. Хашчихсан байгаа хоёулаа хамт яваад ирье” гээд дагуулж явсан. Тэгээд орой шөнө байсан. Хойд зүгт дагуулж явж байгаад нэг хашаатай өвөлжөөн дээр ирсэн. Өвөлжөөний хашаан дээр энэ хажууд сууж байгаа *** гэх залуу хонгор зүсмийн морьтой ирчихсэн байсан. Тэгээд өвөлжөөн дотор хоёр үхэр байгаа гэхээр нь харсан чинь хоёр тооны улаан халзан үнээ байсан. Им зүсийг нь сайн санахгүй байна. Тэгсэн *** ах “үхрээ гаргаад гэр рүү тууя гэхээр нь өвөлжөөнөөс үхрийг гаргаад Нэргүй ах энэ хажууд сууж байгаа *** гэх залуу бид 3 хамт тууж яваад Хулгайчийн гууны давдаг дээр очоод *** буцаад явсан. Би Л.*** ахтай хамт уг 2 үхрийг нядалж өгсөн. Л.*** ах махыг нь аваад явсан. Хажууд суугаа хүн зүс царай нь мөн *** гэх залуу мөн байна. Хувцсыг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан дээгүүрээ куртиктэй байх шиг байсан. Би 2020 оны 01 дүгээр сарын дундуур байсан. Гадаа харанхуй болсон байсан. Би энэ хажууд сууж байгаа *** гэх залуутай таарсан. Банзаар барьчихсан өвөлжөө байсан. Байшин нь яг өвөлжөөнийхөө баруун талд байсан. Би тэр талаар мэдэхгүй *** ах хүнээс үхрийн авцаатай юм чи хамт яваад өгөөч гэхээр нь би хамт дагаад очсон газарт Баагий ирчихсэн байсан. Өөр хүн ирээгүй байсан. Тэр өвөлжөөнд ямар ч айл амьтан байгаагүй би тухайн үед хэний өвөлжөө гэдгийг нь мэдэхгүй байсан...” гэх хариулт,

-Яллагдагч Ц.***ын: “...Би 2020 оны 01 дүгээр сарын эхээр *** аймгийн *** сумын *** гэх газарт гэртээ байх нь байсан. Гэхдээ би гэрээс гараагүй. Манайх *** аймгийн *** сумын “***” гэх газарт хаваржаатай юм. Гэхдээ банзаар барьсан өвөлжөө байхгүй дан сургааг модоор барьсан өвөлжөө байгаа. Манай хаваржааны хажуу баруун талд байшин байдаг байсан гэхдээ 2019 оны намар 09 сард буулгаад шинэ авсан өвөлжөөн дээрээ барьчихсан байгаа. Одоо өвөлжөөн дээр ямар ч байшин байхгүй. Манай хаваржаатай ойрхон гэвэл 1 километр орчим зайтай *** гэх хүний өвөлжөө байдаг өөр өвөлжөө байхгүй...” гэх хариулт,

- Гэрч ***ын: “...Би тухайн үед *** аймагт байдаг эгч ***тай утсаар ярьж байсан юм. Тиймээс тэр хүнтэй утсаар ярьж байсан цаг хугацаагаар багцаалдаж мэдүүлэгтээ өгсөн юм...” гэх хариулт,

 -Яллагдагч Ц.***ын: Би *** хотод *** дээр бойны газарт ажиллаж байсан. Тэгсэн Л.*** над руу залгаад чи надаас мөнгө авсан одоо тэр мөнгөнийхөө оронд нь өгнө гэсэн 2 үхрээ олж өг гэхээр нь би хотоос гарч ирсэн юм. Тиймээс би 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ ирсэн. Тэгээд хотоос ирсэн өдрийнхөө орой нь *** гэх газраас 2 бяруу хулгайлсан. Он, cap, өдрөө сайн санаж байна. Л.*** нь намайг хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон үхэр авч ирж өгсөн гэж мэдэхгүй. Өмнө нь авчихсан байсан мөнгөнийхөө оронд үхэр өгнө гэж хэлчихсэн байсан болохоор тэрийгээ өгч байна гэж бодсон байх. Би зүгээр л урьд өгсөн мэдүүлэг дээрээ Л.*** хулгайн үхэр гэж мэдсэн байж магадгүй гэж бодсоноо хэлсэн юм. Хэрэв 2 үхэрний талаар ярьсан бол 2019 оны 11 дүгээр сарын 20-ны орчим ***аас хулгайлсан үхэрнийхээ талаар л андуураад мэдүүлэг өгчихсөн байна гэх хариулт...” гэх  мэдүүлгүүд, 

11. Яллагдагч Л.*** болон гэрч Н.*** нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “...яллагдагч Л.***н: Ц.*** над руу ********* гэсэн дугаараас залгаад өөрийнхөө хаваржааны хашаанд нэг үхэр уячихсан байгаа надад мөнгөний хэрэг гараад байна. Би тэжээж байгаа хонгор азаргаа уначихсан явж байна. Би морь мал тэжээнэ гээд завгүй байна гэж хэлсэн. Тэгээд би ***тай хамт ***ын өвөлжөөн дээр очиж нэг тооны улаан халзан зүсмийн гунжин үхэр авсан. Намайг очиход *** өвөлжөөн дээр байхгүй байсан. *** надад хулгайн үхэр гэж хэлээгүй...” гэх хариулт,

Гэрч Н.***ын: Нэргүй ах намайг хүнээс үхэр авах авцаатай юм. Хамт яваад туугаад ирье гэхээр нь зөвшөөрөөд хамт явсан. Тэгээд хойшоогоо даваад нэг хүний өвөлжөөн дээр.очсон. Тэгсэн чинь *** гэх залуу хонгор зүсмийн адуу уначихсан байсан. Тэгээд өвөлжөөн дотор 2 тооны улаан халзан зүсмийн үхэр байсныг *** ах *** бид 3 хамт туугаад хулгайчийн гууны араар давсан тэр үед *** морь хөлрөөд байна гээд буцаад явчихсан. Тэгээд *** ах бид хоёр үхрийг хамт өвөлжөө дээр тууж ирээд нэг улаан халзан зүсмийн үхрийг нь нядлаад нэг үхэр нь туранхай байна гээд нядлалгүй үлдээсэн. Харин тэр оройноо *** нядалсан үхрийн махаа аваад *** аймаг руу явсан. Харин нядлаагүй үлдсэн үхэр нь маргааш нь манай үхэрт байж байгаад бэлчих үед нь хамт явсан. Тэгээд буцаж ирээгүй. Өглөө нь манай эхнэр *** бас тэр үхрийг харчхаад манай үхэр уруудаад явж байна гэхээр нь гэрээс гараад харсан чинь нөгөө нядлалгүй үлдээсэн үхэр байсан. Тэгэхлээр нь би наад үхрээ орхи айлын үхэр байгаа юм гэж би хэлж байсан. Би угаасаа хулгайн үхэр гэж огт мэдээгүй гэх хариулт...” гэх мэдүүлгүүд /3 хх-ийн 100-101 хуудас/,

12. Яллагдагч Л.***ийн “...2020 оны 01 дүгээр сарын эхээр байсан санагдаж байна. Яг хэдний өдөр гэдгийг нь би мэдэхгүй. Би *** аймгийн *** сумын 2 дугаар баг “***” гэх газарт гэртээ унтах гээд байж байтал Ц.*** нь над руу ********* дугаараас залгаад “*** ахаа би гэрийнхээ хаваржааны доод хашаанд нэг үхэр хашчихлаа та ирээд авчих тэгээд мөнгө болгоод өгөөч” гэхээр нь би орой 20 цагийн орчимд хажуу айлын ***ай хамт морьтой явж *** аймгийн *** сумын “***” гэх газарт байх *** гэх хүний хаваржаан дээр очтол саравчин дотор нь сарман халзан улаан хүрэн зүсмийн дөнжин үхрийг мяндсан уяагаар уячихсан байхаар нь тайлаад тууж явсаар байгаад ***д гэрийнхээ гадаа авч ирээд үхрийнхээ хашаанд оруулаад хонуулчихсан. Тэгээд маргааш орой нь 19 цагийн орчимд тухайн үхрийг *** гэх залуутай хамт нядалсан. Тухайн үхрийг нядлахад жижигхэн хээлтэй байсан. Тэгээд орой 22 цагийн орчимд *** аймгийн *** сумын төв орж малын эмч ***аас гарал үүслийн бичиг авч, *** гэх хүнээр гарын үсэг зуруулсан. Тэгээд махаа **** УБЕ улсын дугаартай **** маркийн машинд ачаад *** аймаг руу ***ийн хамт явж *** дээр зогсож байгаа *** гээд ченжид 560,000 төгрөгөөр өгсөн. Сарман нүүртэй, алцгайдуу эвэртэй Монгол үхэр байсан. им тамгыг нь ажиж хараагүй. Би хэний үхэр гэдгийг нь мэдээгүй Ц.*** надад хэлэхдээ буруу гарын юм байгаа юм та мөнгө болгоод өгөөрэй гэж хэлсэн болохоор нь би зөвшөөрчихсөн юм. Би хашаанаас очоод авах үед хулгайн гэж мэдээгүй харин гэрт аваад ирчихсэн байхад *** надад хулгайн үхэр гэдгийг хэлсэн юм. Би гарал үүслийн гэрчилгээ авахдаа өөрийнхөө нэр дээр авсан. Өөрийнхөө үхрээс авч яваа гэж хэлсэн. Малын эмч нар хулгайн үхэр гэж мэдээгүй. *** надад тус болоод өгөөч, мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь зөвшөөрөөд тус болчихсон юм. *** гэх ченжид үхрийн махыг 560,000 төгрөгөөр зарчихсан. Би 100,000 төгрөг авч ***д 80,000 төгрөг өгч үлдсэн 380,000 төгрөгийг Ц.*** өгсөн. Би хаанаас авчирсан, хэний үхэр гэдгийг мэдэхгүй, тэрнийг *** л мэдэж байгаа. Би өөрийнхөө хар зүсмийн болон хээр зүсмийн адууг унаж явсан. *** УБЕ улсын дугаартай *** маркийн машиныг би худалдаж авсан юм. Гэхдээ бичиг баримт нь Төрөө *** гэдэг хүний нэр дээр байдаг юм. Манай хамаатны хүн би шилжүүлж авч чадаагүй байгаа. ***, *** хоёр манай хажууд мал маллаж хамт өвөлжиж байсан эхнэр, нөхөр 2 юм. Би ***д хулгайн мал гэдгийг үхрээ алж дууссаны дараа хэлсэн. Эхнэр нь харин энэ талаар мэдээгүй.  

“...2020 оны 01 дүгээр сарын эхээр санагдаж байна. *** над руу оройн 16 цагийн орчим залгаад надад мөнгөний хэрэг болоод байна орой танд 1 үхэр дөхүүлээд өгье гэхээр нь надад унаа байхгүй гэж хэлсэн. Тэгээд орой 18 цагийн үед дахиж залгахаар нь би “хашаанд хөлгүй морь байна би урдаас чинь дөхөж очъё” гээд малчин ***ын хамт би хар морь, *** хээр морио унаад “***” гэх газар руу явсан юм. Тэгээд *** гэх хүний хаваржаан дээр очиход *** хонгор морь уначихсан эвэртэй мяндсан уяатай багавтар хязаалан насны улаан сармай халзан гунжин үхэр авчирсан байсан. Тэгээд *** намайг энэ үхрийг борлуулаад мөнгийг нь өгөөч мөнгөний хэрэг байна гэхээр би хулгайн үхэр юм биш биз дээ гэж асуухад үгүй гэсэн. Намайг та өөрийнхөө нэр дээр гарал үүслээ аваад явчхаарай гэж хэлсэн. Тэгээд *** буцаад гэр рүүгээ яваад *** бид хоёр өвөлжөөндөө тууж ирсэн. Тэгээд хашаанд хийж хонуулаад маргааш өдөр нь 17 цагийн үед ***тай Нядлаад 21 цагийн үед *** аймаг руу аваачиж зарахаар *** УБЕ улсын дугаартай *** маркийн хар өнгийн бага оврын жийп машиндаа ачаад ***ын эхнэр ***ийн хамт *** сумын төв орж *** малын эмчээс гарал үүслийн бичиг авч *** эмчээр гарын үсэг зуруулж зургийг нь даруулаад авч явсан. Тэгээд шөнө оочирлож зогсож байгаад маргааш өглөө нь 06 цаг өнгөрч байхад *** гэх ченж ирээд надаас 560,000 төгрөгөөр хүнд идшинд авч өгсөн. Тэгээд суманд гэртээ ирээд *** 80,000 төгрөг, ***т 380,000 төгрөг, өөрөө 100,000 төгрөгийг нь авсан өөрт үлдсэн юм. Им тамгыг нь мэдэхгүй хязаалан насны сармай халзан ягаан дуу өнгийн гунж байсан. Жижиг хээлтэй байсан. Би тухайн машиныг худалдаж авахаар ярьж тохироод авчихсан байгаа боловч мөнгө төгрөгийг нь өгөөгүй байгаа. *** хотод байдаг манай охины хадам ***ийн *** гэдэг хүний нэр дээр байгаа шилжүүлэг хийгдээгүй. Би тухайн үедээ хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Тэгээд гэртээ ирчихсэн байхад над руу залгаад буруу гарын үхэр шүү мөнгө болгоод өгөөч гэж хэлсэн. Тэгээд хулгайн үхэр байсан гэдгийг мэдсэн. Тухайн нядалж зарсан үхрийг хулгайн гэдгийг *** бид хоёр л мэдэж байсан. *** “ямар учиртай үхэр вэ” гэж асуухад нь “хүнээс өрөндөө авсан” гэж хэлсэн юм. Гэдэс дотрыг нь *** бид хоёр арилгасан. 2018 онд 11 үхэр, 2019 онд 6 үхэр тоолуулсан. Надад өөрийн гэсэн хэдэн мал байдаг. ***т яагаад мөнгө хэрэг болсон асуудлыг мэдэхгүй. Би тухайн мөнгөөр машиндаа бензин шатахуун хийчихсэн юм. Би өөрийн 300 гаруй малтай түүгээрээ амьдралаа залгуулдаг. Хамаатан *** гэх айлын малыг малладаг байж байгаад өгсөн. Өөр ямар нэгэн орлого гээд байх зүйл байхгүй. Гарал үүсэл бүх юм нь байсан болохоор Лхагваа ченж мэдээгүй. Малын эмч нар мэдээгүй. Би өөрөө хулгай зэлгий хийгээд явдаггүй би өөрөө унадаг, татдаг өвчтэй учир гэрээс гараад байдаггүй. Батбаяр гуйгаад байхаар нь борлуулаад өгчихсөн юм. *** бид хоёр ойрхон өвөлжиж хаварждаг байнга орж гараад явдаг учраас сайн танил ах дүүгийн харилцаатай. Би өөрийн мал нядалж зарж борлуулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73, 91-92 хуудас/,

 

Яллагдагч Л.*** нь 2020 оны 01 дүгээр сарын орчим *** аймгийн *** сумын **** 2 дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газарт өөрийн үхэрт нийлж ирсэн иргэн Л.***н 1 тооны бярууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж Л.***д 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт:

1. Үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн үнэлгээний “***” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “...*** аймгийн *** сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.***ын ирүүлсэн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу *** аймгийн *** сумын 2 дугаар багт оршин суух иргэн Л.***ын эзэмшлийн 2 настай бухан бяруу 1 толгой алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож,  шинжээчийн  дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд  хамрагдсан  дээрх  үхрийн  зах  зээлийн  өнөөгийн  үнэ   цэнэ  нь 2020 оны 01 дүгээр сарын байдлаар 550,000 (таван зуун тавин мянган) төгрөг байна. /хавсралт № 01/ Энэхүү үнэлгээг Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 262 дугаар тушаалаар олгосон "Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл"-ийн №********** тоот гэрчилгээтэй мэргэшсэн үнэлгээчин дээрх үхрийн зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн хандлагын аргаар хийсэн болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 112-114 хуудас/,

2. Хохирогч Л.***ын “...2019 оны 09 дүгээр сарын сүүлээр 1 тооны бухан бяруу алга болгосон.Тухайн үед гэрийнхээ ойр орчимд л хайсан бөгөөд ямар нэгэн сураг чимээ гараагүй. Би уг үхрийг *** сумын иргэн ***ээс 2019 оны дундуур худалдаж авч байсан бөгөөд авч очоод удалгүй алдсан. Миний алдсан үхэр ухаа ягаан зүсмийн бүдүүн эвэртэй имгүй бухан бяруу байсан. Би үхрээ ***, ***, Цагаан тохой, *** голын ард хайж 5 удаа явсан. Мөн анх худалдаж авсан айлдаа ирсэн байж магадгүй гээд хэд хэдэн удаа ирсэн. Тэгээд *** /***/ гэх хүнтэй үхэр алга болсноос хойш 10 хонож байхад таараад үхрээ асуухад мэдэхгүй, энэ хавиар харагдаагүй гэж хэлж байсан. Би өөрийн алдсан үхрээ 550,000 төгрөгөөр үнэлж байна. Би өөрийн үхрээ төлүүлж авна. Миний алдсан гэх бяруу манайд байхад ямар нэгэн өвчингүй байсан. Харин алдсанаас хойш яасныг бол мэдэхгүй. Гэхдээ худалдаж аваад гэрийн зүг явж байхдаа Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг "***" гэх газар ачаад явж байхад машин дээрээс харайгаад уначихсан. Тэгэхэд хойд хөл нь бага зэрэг доголчихсон байсан. Өөр гэмтэл анзаарагдаагүй. Миний бодлоор явсан замаараа буцаж ***нд ирсэн байх гэж бодоод ***аар явахад олдоогүй юм. Манай үхэр ***д бэлчдэг. *** зүгийн айлуудын үхэр бэлчдэг. Манай өвөлжөө Нарст гуунаас 10 орчим километрийн зайтай байдаг. Би өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 600,000 мянган төгрөгөөр бодож хонь ямаа өгөөд тухайн бухан бярууг авч байсан юм. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны орчимд авч байсан байх өдөр нь хэд хоногийн зөрүүтэй байж ч магадгүй. 2019 оны 09 дугаар сарын 27-ны орчимд алга болсон байх ямар ч байсан авснаас хойш 7 хоногийн дараа манай үхрээс алга болчихсон байсан. 2019 оны 10 дугаар сарын 1, 2-ны орчимд байсан байх би *** аймгийн *** сумын 2 дугаар баг 7-гийн бригад дээр байдаг *** гэх залуугаас худалдаж авсан болохоор тийшээ гүйчихсэн байх гэж бодоод хайгаад 7-гийн бригадын худаг дээр ирсэн чинь Л.*** тэнд ус аваад байж байсан. Тэгээд би өөрийн алдсан бухан бяруугаа асуусан чинь мэдэхгүй байна надад харагдаагүй гэж хэлж байсан. Тэрнээс хойш бол дахиж Л.***тэй тааралдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-120, 3 хх-ийн 71 хуудас/,

3. Л.***ын 2019 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт /хх-ийн 123-126 хуудас/,

4. Гэрч С.***ийн “...Би 2019 оны 09 дүгээр сард Л.***д бүдүүн эвэртэй ягаан бяруу худалдсан.  Тухайн үед 3 тооны идэшний хониор сольсон юм.  *** над руу утсаар залгаад манай бяруу очив уу гэж асуусан. Тухайн үед бяруу нь манайхаар огт ирээгүй. Тэгээд бяруугаа хайж 2-3 удаа манай гэрээр ирж байсан. *** голын араар мөн хайгаад явж байсан. Ягаан зүсмийн бүдүүн эвэртэй бяруу байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 129 хуудас/,

5. Гэрч Э.***ийн “...2019 оны 10 дугаар сарын эхээр санагдаж байна. *** сумын *** гэх газарт оршин суудаг *** гэдэг хүнээс худалдан аваад ***д авч ирсэн. Манай гэрийн гадна 2 хоног аргамжиж байлгаж байгаад өөрийн үхэртээ нийлүүлсэн. Маргааш нь харахад үхэртэйгээ хамт байж байсан ба түүний маргааш алга болчихлоо манай бухан бярууг харав уу гээд асуугаад явж байсан. Дараа нь манайхаар орж ирэхдээ хойно айлын үхэрт байгаа гэж байна гэж хэлж байсан. ...Тухайн үедээ хайгаад 2-3 удаа яваад олоогүй гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 130-131 хуудас/,

6. Гэрч Н.***ын “...2020 оны 01 дүгээр сарын дунд үеэр би оройхон хониноосоо ирж явахад *** мал хотлох үеэр өөрийнхөө үхэртэй хамт нэг бухан бяруу нийлүүлж хөөж ирсэн байсан. Тэгээд тэр бярууг *** тэр орой надаар нядлуулаад *** аймаг руу өөрийн хар өнгийн жип машинаараа махыг нь авч явсан. ...ягаан өнгийн зүстэй, эвэртэй бухан бяруу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 132-133 хуудас/,

Гэрч Б.***ийн “...2020 онд байсан яг хэдэн сарын хэдний өдөр байсныг нь санахгүй байна ямар ч байсан өвөл тэгсэн нэргүй ах нэг өдөр үхрээ хурааж ирэхдээ тэр улаан хүрэн зүсмийн бухан бярууг өөрийнхөө үхэр нийлүүлээд туугаад ирсэн. Тухайн үед би тугалаа ялгаж хашиж байсан чинь Нэргүй ах бухан бярууг тугалтайгаа хамт хашаа руу хийчих гэхээр нь би тугалын хашаа руу хийсэн. Тэгсэн тэр шөнөдөө бухан бяруугаа нядалж аваад явсан. Ямар ч байсан цулгуй улаан хүрэн зүсмийн бухан бяруу байсан. Яалт ч үгүй гэгээтэй байхад хөөж ирсэн болохоор би сайн мэдэж байна. Харин им тамга содон шинж тэмдгийг нь анзаарч хараагүй юм байна. Хаанаас авч ирсэн ямар учиртай бяруу болох талаар ямар нэгэн зүйл надад хэлээгүй. Зүгээр л наад бяруугаа хашаа руу хийчхээрэй гэхээр нь би хашиж өгсөн. Би 2019 оны 10 дугаар сарын 28-ны орчимд нөхрийнхөө хамт үхэр маллахаар *** аймгийн *** сумын нутагт *** гэх айлтай хамт айл саахалт буусан. Би тэдний үхрийг мэднэ намайг ирснээс хойш тийм бухан бяруу огт байгаагүй. Тэгсэн нэг өдөр л үхэртээ нийлүүлээд дуусгаад ирсэн. *** ах хүнээс авцаандаа авч байгаа юм миний дүү хамт нядлаад өгөөч гээд манай нөхөр ***ыг гуйсан. Тэгэхлээр нь урьд нь ч гэсэн үхрийг нь нядалж өгөхөөр мөнгө өгдөг болохоор нь зөвшөөрөөд нядлаад өгчихсөн юм. Тэрнээс хулгайн асуудалтай мал гэж бол мэдээгүй. Харин тэр бухан бярууг нядалж өгсөн гээд мөнгө өгсөн эсэхийг нь би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 97 хуудас/,

7. Яллагдагч *** болон гэрч Н.*** нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “...гэрч Н.***ын: Нэргүй ах үхрээ хурааж ирэхдээ тухайн бухан бярууг хамт тууж ирсэн. Тэгээд намайг хамт гаргаад өгөөч гэхээр нь би бярууг нь хамт нядалсан. *** ах тухайн бухан бярууны талаар ямар нэгэн зүйл хэлээгүй.

- Яллагдагч Л.***н: Тухайн бухан бяруу 2019 оны 10 дугаар сарын эхээр манай үхэрт нийлээд хэсэг байж байгаад салаад явчихсан. Тэгээд хойгуур айлуудын үхрээр яваад байгаа сураг гарч байсан. Тэгсэн 2020 оны 01 дүгээр сарын эхээр байсан мал их л муудаж байсан. Тэгээд үхрээ хурааж явсан чинь нөгөө бухан бяруу нь манай үхэрт нийлчихсэн байхаар нь би өөрийнхөө үхэртэй хамт туугаад өвөлжөөн дээрээ ирсэн чинь нөгөө бухан бяруу өвөлжөөний хажуугаар хэвтээд байхаар нь ***ыг гуйж байгаад хамт нядалсан. *** айлын үхэр гэж мэдээгүй...” гэх мэдүүлгүүд /3 хх-ийн 100-101 хуудас/,

8. Яллагдагч Л.***ийн “...Намраас хойш манай үхрийг дагаад яваад байдаг бүдүүн эвэртэй ухаа ягаан зүсмийн бухан бяруу байсан. Тэгээд нэлээд удаан манай үхрийг дагаад эзэн нь гарахгүй бас бие нь нэлээд муудаад хашааны ёроолд хэвтээд байхаар нь би *** аймгийн *** сумын 2 дугаар баг *** гэх газарт гэрийнхээ гадаа ***тай хамт нядлаад махыг нь өөрийнхөө *** УБЕ улсын дугаартай *** маркийн машинд ачаад орой 20 цагийн орчим *** аймгийн *** сумын төв орж малын эмч ***аас гарал үүслийн бичиг авч *** гэх хүнээр гарын үсэг зуруулсан. Тэгээд *** аймаг руу ганцаараа явж *** дээр зогсож байгаад *** гэх ченжид 130.000 төгрөгөөр зарсан. Ямар нэгэн им тамгагүй, бүдүүн эвэртэй яв ягаан ногоон шүдлэн бухан бяруу байсан. Өөрийнхөө нэр дээр гарал үүслийн бичиг авсан. Өөрийнхөө үхрийг авч яваа гэж хэлсэн. Би 50,000 төгрөгөөр машиндаа түлш хийсэн, 80,000 төгрөгөөр дугуй авсан. Үлдсэн мөнгөөр тамхи ойр зуурын юм аваад дууссан.  Машин гэхдээ бичиг баримт нь ***, *** гэх хүний нэр дээр байгаа. Манай хамаатны хүн байгаа юм. Манай үхрийг дагаад яваад байдаг юм. Эзэн нь гарахгүй байгаа юм чинь цохиод зарчихъя гэж хэлсэн. Үхэр нядлахад тусалсан гээд 40,000 төгрөг өгсөн.

“...2019 оны намраас хойш бүдүүн эвэртэй ягаан зүсмийн бухан бяруу манайд үхрийг дагаад манай үхэрт яваад байсан юм. Тэгээд нэг хэсэг алга болчхоод эргээд хүрч ирэхдээ нэлээд муудчихсан ирсэн юм. Тэгээд нэг өглөө буюу 2019 оны 12 дугаар сарын 24-25-ны үед хашааны гадаа хэвтчихээд босохгүй байсан. Тэгэхээр нь малчин ***тай орой 18 цагийн үед гэрийнхээ гадаа нядлаад *** аймаг руу аваачиж зарахаар *** УБЕ улсын дугаартай *** маркийн хар өнгийн бага оврын жийп машиндаа ачаад *** сумын төв орж *** эмчээс гарал үүслийн бичиг авч *** эмчээр гарын үсэг зуруулж зургийг нь даруулаад авч явсан. Тэгээд маргааш өглөө нь 07 цаг өнгөрч байхад *** гэх ченж залуутай ирээд надаас шулаа юм байна гээд 130.000 төгрөгөөр авч өгсөн. Тэгээд тухайн мөнгөөрөө түлш ойр зуурын юм аваад мал нядалсан гээд ***д 40.000 төгрөг өгсөн юм. Им тамгагүй цулгай ягаан бухан бяруу байсан. Тухайн нядалж зарсан бухан бярууг *** бид хоёр мэдэж байсан. Би тухайн бухан бярууг хулгайлаагүй. Алдуул мал ашигласан. Би бусдын эзэмшлийн бухан бярууг нядалж зарсан нь миний буруу. Тухайн үед бухан бяруу нь муудаад үхэх гээд байхаар нь үхүүлж байхаар гээд  нядлаад зарчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 127-128, 138-139 хуудас/,

 

Яллагдагч Р.*** нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Худгийн хоолой” гэх газраас тус сумын иргэн Л.***ийн улаан халзан зүсмийн хязаалан насны 1 тооны үхрийг шунахай сэдэлтээр хулгайлж, Л.***д 1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт:

1. 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 146-147 хуудас/

2. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр малд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 149-154 хуудас/

3. Үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн үнэлгээний “***” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “...*** аймгийн *** сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.***ын ирүүлсэн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг “***” гэх газраас иргэн Л.***ийн эзэмшлийн хязаалан эр үхэр 1 толгой алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож,  шинжээчийн  дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд  хамрагдсан  дээрх  үхрийн  зах  зээлийн  өнөөгийн  үнэ   цэнэ  нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний байдлаар 1,800,000 (нэг сая найман зуун мянган) төгрөг байна. /хавсралт № 01/ Энэхүү үнэлгээг Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 262 дугаар тушаалаар олгосон "Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл"-ийн №******** тоот гэрчилгээтэй мэргэшсэн үнэлгээчин дээрх үхрийн зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн хандлагын аргаар хийсэн болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 157-158 хуудас/,

4. Хохирогч Л.****ийн “...Би 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр *** аймаг руу айлд өвс аваачиж өгөхөөр явсан байсан. Тэгээд 02 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн орчимд гэртээ ирсэн. Тэгээд орой нь манайх үхрээ хураасан ба тэр үедээ 1 тооны хязаалан үхрээ алдсан талаараа мэдээгүй. Маргааш нь буюу 02 дугаар сарын 13-ны өдөр үхрээ бүртгэхэд 1 тооны үхэр байхгүй байсан. Тухайн үедээ мэдээд 2 хоногийн хугацаанд бэлчээрээр хайж явахад олдоогүй. Миний алдсан үхэр нь улаан халзан зүсмийн баруун талын чихэндээ онь имтэй хязаалан /4 настай/ эр үхэр байгаа юм. Уг үхрийг тухайн үед тэжээж байсан юм. Манай үхэр *** сумын "***" гэх газар руу бэлчдэг. Мөн зарим тохиолдолд төмөр зам дагуу бэлчдэг. Тэр үедээ ***д байдаг *** /***/-г сэжиглэж байсан. Энэ тэнд очоод хүнтэй уулзахад ***г ойрын үед их хэмжээгээр мал авч явж *** аймаг руу явсан талаар ярьж байсан. Тийм учраас миний үхрийг авсан байж магадгүй гэж үзсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 161-163 хуудас/,

5. Л.***ийн 2019 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт /хх-ийн 169-171 хуудас/,

6. Гэрч Н.***ын “...2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр харанхуй болж байхад *** /***/ манай үхэр айлын үхэрт намаржсан байна, нүхэн гүүрний цаад айлд байна. Тэрийгээ авч ирж нядалъя гэж хэлээд ганцаараа явсан. Тэгээд урд зүг рүү явж нүхэн гүүр буюу 51 дүгээр точикийн орчмоос 1 тооны улаан халзан хязаалан эр үхэр хөөж ирсэн. Тэгээд тэр оройноо намайг үхэр нядлаад өгөөч гэж хэлээд үхрээ нядлуулсан ба *** аймаг руу өөрийн хар өнгийн бага оврын жийп машиндаа ачаад борлуулахаар явсан. Үхрээ борлуулж ирчхээд үхэр нядалж өгсөн гээд 30.000 төгрөг өгсөн. Тэгээд эхнэрээ, 2 жаахан хүүхдийн хамт *** хот руу явуулсан. Улаан халзан зүсмийн дунд зэргийн эвэртэй, баруун талын чих нь онь имтэй хязаалан эр үхэр байсан. Хэний эзэмшлийн үхэр болохыг бол мэдэхгүй. Тухайн үедээ надад хэлэхдээ өөрийнхөө эзэмшлийн үхэр л гэж хэлсэн. Ганцаараа борлуулахаар авч явсан. Би *** аймгийн *** суманд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр *** аймгийн *** сумаас нүүж ирсэн. Түүнээс хойш одоог хүртэл хамт байна. ***д улаан халзан зүсмийн хязаалан эр үхэр байдаг байсан эсэхийг мэдэхгүй. Гэхдээ өөрийн маллаж байгаа үхрийг нь харахад дандаа монгол үхэр байдаг. Улаан халзан үүлдрийн болон эрлийз үхэр байхгүй. Тэгээд ч Нэргүй нь 6 тооны үхэртэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 174-175 хуудас/,

7. Гэрч Д.***ын “...Тухайн үед *** гэртээ байгаагүй. Яагаад гэхээр өвс ачаад *** явчихсан байсан юм. Тэр өдөр цасан шуурга шуурч байсан ба хониноосоо нэлээд орой ирээд үхэрт явах гэсэн чинь харанхуй болчихсон болохоор нь яваагүй юм. Тэгээд маргааш өглөө нь үхрээ бөөгнүүлсэн чинь 1 тооны хязаалан эр үхэр дутчихсан. Тэгээд уг үхрийг ойр хавиар хайгаад олоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 176 хуудас/,

8. Гэрч Ц.***ийн “...2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр манай нөхөр *** *** рүү өвс ачаад явсан юм. Тэгэхэд манайд *** бид хоёр үлдсэн ба *** орой үхэр хураагаагүй. Тэгэхэд манайд тал нь ирээд тал нь ирээгүй. Тэгээд маргааш өглөө нь үхэр бүртгэхэд 1 тооны хязаалан эр үхэр байхгүй байсан. ...Манай алдсан үхэр улаан халзан зүсмийн баруун чих онь имтэй хязаалан эрх үхэр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 177 хуудас/,

9. Гэрч Б.***ийн “...Би тухайн үед *** аймаг орж ор худалдаж аваад орой ирэхэд *** нь айлын үхрээс өөрийнхөө үхрийг авч ирлээ, нядлаад өг гээд манай нөхрөөр нядлуулсан. Тэгээд өөрийн жийп машиндаа ачаад *** руу авч явсан.

2020 оны 02 дугаар сард байсан ямар ч байсан цагаан сарын өмнөхөн байсан санагдаж байна. Би *** аймаг руу яваад орой 00 цагийн орчимд гэртээ ирсэн. Тэгээд унтаж амрах гээд байж байтал Л.*** ах манай гэрт орж ирээд нэг үхэр нядлалцаад өгөөч гээд манай нөхөр ***ыг дагуулаад гарсан. Харин би нөхрөө хүлээж байгаад унтчихсан байсан. Тэгсэн *** удалгүй гэрт орж ирээд *** ах үхрээ нядалж аваад *** руу явчихлаа гэж хэлсэн. Тэгээд маргааш нь би босоод байж байтал *** ах өглөө эрт ***наас ирээд эхнэрээ шууд *** хот руу явуулж байсан юм. Би унтаж байсан болохоор ямар зүсмийн, ямар имтэй үхэр байсныг нь мэдэхгүй байна. *** ах манай нөхөр ***д хэлэхдээ төмөр замын 57 дугаар гармын нүхэн гүүрний тэндээс авч ирсэн гэсэн. Тэгээд тухайн үхрийг өөрийнхөө урьд нь алдсан байсан үхрийг олж ирлээ гэж хэлсэн гэсэн. Тухайн үедээ бол хулгайн мал гэж огт мэдээгүй. Тэгсэн сүүлд цагдаа сэргийлэх болоод тухайн авч ирсэн үхэр нь *** ахын үхэр биш болж таарсан. Тэгээд үхрийн эзэн *** гэх хүний малчин гээд нэг жаахан хүүхэд хэлэхдээ алдсан үхрээ цасан шуурга болохын өмнөх өдөр нүхэн гүүрний тэнд гэр лүүгээ дөхүүлээд орхичихсон байсан гэж хэлсэн. Тэгсэн яг тэр цасан шуурга болдог өдөр нь *** ах тэр үхрийг нүхэн гүүрний тэндээс тууж ирсэн байсан. Хэрэв мэдсэн бол бид нар *** ахад туслахгүй л байх байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 178, 3 хх-ийн 78 хуудас/,

10. Гэрч Д.***ы “...2020 оны 02 дугаар сард Цагаан сарын өмнөхөн ***ийн малчин залуу манайд ирээд 2 хоногийн өмнө эр үхэр алдчихлаа. Танай малаар байна уу? Бэлчээрээсээ алга болчихлоо гээл хайгаад явж байсан юм. Ямар насны ямар зүстэй гэдгийг би асуугаагүй. Манай малд айлын үхэр байхгүй гэж хэлээд явуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 179-180 хуудас/,

11. Гэрч Г.***ын “...2020 оны 02 дугаар сарын дундуур байх яг хэдэн гэдгийг нь санахгүй байна. Манайд ***ийн эхнэр *** машинтайгаа ирээд шуурганы өдөр манай шар /хязаалан/ алга болчихлоо харсан уу гээд  сурч явсан. Тэрнээс 2-3 хоногийн өмнө тэнгэр муудаж шуурга болсон байсан юм. Тэгээд дараа нь *** өөрөө үхрээ хайж явна гээд манайд ирсэн. Улаан халзан хязаалан шар алга болсон гэж байсан. Тэгээд би ганцаараа шар алга болно гэж байхгүй дээ гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 184-186 хуудас/,

12. Гэрч Ж.***ын “...2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр *** сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн 95590102 тоот дугаарын утаснаас мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.*** миний *********** тоот дугаарын утас руу залгаад танай худгийн хоолой гэх газраас **** гэх иргэний үхэр алга болсон байна. Чи яриад үз дээ гээд дугаарыг нь өгсөн юм. Тэгэхээр нь тухайн үед жижүүрээс өгсөн дугаар луу залгахад ***ийн эхнэр *** надад үхэр алдсан талаараа хэлж байсан. ...Надад хэлэхдээ улаан халзан зүсмийн хязаалан эр үхэр алдсан гэж хэлж байсан. ...Би *** сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаад 1 жил 4 сар болж байна. Л.Нэргүй гэх хүн намайг  ажиллаж байх хугацаанд үхэр, мал алдсан талаар огт яриагүй. Мөн Л.*** гэх хүнтэй олон удаа тааралдаж байсан боловч надад нэг ч удаа мал алдсан талаараа хэлж мэдэгдэж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 188 хуудас/,

13. Гэрч Ц.***ын “...2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би жижүүртэй байхад ********* гэгч нь жижүүрийн утас руу ******** дугаарын утсаар залгаад 2020 оны 02 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө улаан халзан үнээ, улаан халзан хязаалан эр үхэр алдчихлаа гэж тэмдэглүүлсэн юм. Тэгээд би тухайн үед нь *** сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ***д утсаар мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 189 хуудас/

14. Гэрч Э.***ийн “...2019, 2020 онд *** аймгийн *** сумын 2 дугаар багийн иргэн Л.*** гэгч нь үхэр хулгайд алдсан гэх утгатай гомдол, мэдээлэл,  хэрэг бүртгэгдэн шалгагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 190 хуудас/,

15. Яллагдагч Л.***ийн “...2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр адуундаа явж байхад Бөөр ***, ***ын үхрүүд төмөр замын ард талын хар тариалангийн талбайд дотор байсан ба дундуур нь гарахад 2019 оны 04 дүгээр сард алдсан ягаан халзан зүсмийн угаараа бүдүүн, үзүүр нь шовх эвэртэй шүдлэн үхэр байж байсан. Тухайн үедээ хөөцөлдөөд ялгаж чадаагүй. Тэгээд гэртээ ирээд гэрийнхэн болон ***д манай ноднин хавар алдсан үхэр энд айлын үхэрт байна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь 16 цагийн орчимд хонио дөхүүлчхээд нөгөө бяруундаа явлаа гэж гэрийнхэндээ хэлчхээд ташаан толгойн дээрээ дугуй дотор "Т" үсгэн тамгатай 14 настай хар зүсмийн морио унаад очиход урд байсан тариалангийн талбайн захаас хөөж ирсэн ба тэр оройдоо нядлаад *** аймаг руу авч явсан ба зах дээр 450,000 орчим төгрөгөөр зарж борлуулсан. Буруу талын чих нь ухам имтэй, ягаан халзан зүсмийн угаараа бүдүүн, үзүүр нь шовх эвэртэй шүдлэн үхэр юм. Надад ийм үхэр байдаг талаар *** ах, манай гэр бүлийн хүн, манай хажуу талын ***, *** болон ойр хавийн хүмүүс бүгд мэдэж байгаа. *** зах дээр өглөө очоод зогсож байхад олон ченж ирчхээд аваад явсан. Хэн нь авсныг мэдэхгүй байна. 100,000 төгрөгийг нь *** өгөөд үлдсэн мөнгөө машиндаа зарцуулсан. Би 2019 оны 04 дүгээр сарын сүүлчээр *** аймгийн *** сумын 2 дугаар багийн нутаг ***ы амнаас мугалзуур эвэртэй сүүл цагаан хүрэн эр шүдлэн үхэр, бүдүүн эвэртэй ягаан халзан шүдлэн эр үхэр алдсан байсан юм. Тэгээд өвөл 2 сард байх адуундаа *** гэх газарт явж байтал айлуудын үхэр байхаар нь хартал миний хавар алдсан 2 үхрийн нэг бүдүүн эвэртэй ягаан халзан буруу талын чих онь имтэй шүдлэн эр үхэр байхаар нь авч явах гээд хөөцөлдөөд чадаагүй орхиод ирсэн юм. Тэгээд гэртээ ирээд хаврын алддаг үхэр урд айлын үхэрт байна гэж хэлээд хоносон юм. Тэгээд маргааш нь хониндоо яваад 16 цагийн орчим ирээд нөгөө тууж ирж чадаагүй үхэртээ явлаа гээд Т үсгэн тамгатай хар морио унаад Худгийн хоолой гэх газар луу ганцаараа явсан юм. Тэгээд тэндээс нөгөө алдсан байсан үхрээ аваад 17 цагийн орчим *** гэж айлын хажуугаар гараад Ногоон мод гэх газар өгсөөгөөд гэртээ харьсан. Тэр үхрээ авч ирээд алдсан байсан үхрээ авч ирлээ гээд бас салаад алга болчих байх гэж бодоод ***ыг гуйж хамт нядлаад *** аймаг руу *** УБЕ улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгсэлд ачаад явсан юм. Би ганцаараа явсан ба *** сумын *** малын эмчээс гарал үүсэл аваад явсан юм. Тэр үхрээ *** зах дээр зогсож байгаад 3,4 залуу ирээд 450,000 орчим төгрөгөөр зарсан. Тэгээд гэртээ ирсэн. Миний хуучин маллаж байсан *** гэж хүний үхэр байсан юм. Яг миний өөрийн үхэр бишээ. Би ***тай эгч дүүсийн хүүхдүүд хамаатан улс юм. Би тэдний малыг 15 жил маллаж өгсөн юм. Тухайн мал нядлаад зарах үед ***ны мал надад байгаагүй. *** гэх залууд шилжүүлчихсэн байсан юм. Би 2019 оны 11 дүгээр сард малыг нь шилжүүлсэн. Өгөхдөө 3 үхэр дутуу өгсөн юм. Тэр нядалсан үхэр тэр 3 үхрийн нэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 172-173 197-198 хуудас/,

 

Яллагдагч Л.*** нь 2020 оны 02 дугаар сард *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газраас тус сумын иргэн Л.***ийн 20 тооны хонийг шунахай сэдэлтээр хулгайлж Л.***д 3,400,000 /гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт:

1. 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 207-209 хуудас/,

2. 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 210-211 хуудас/,

3. 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий СД 1 ширхэг /хх-ийн 212 хуудас/,

4. Үл хөдлөх, хөдлөх хөрөнгө зуучлалын *** ХХК-ны 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “...*** аймгийн *** сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.***ын ирүүлсэн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг *** гэх газраас иргэн Л.***ийн эзэмшлийн хонь 20 толгой алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх хонины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний байдлаар 3,400,000 /гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөг байна. /хавсралт № 01 /Энэхүү үнэлгээг Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тушаалаар олгосон 'Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл"-ийн №********** тоот гэрчилгээтэй мэргэшсэн үнэлгээчин дээрх үхрийн зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн хандлагын аргаар хийсэн болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 215-217 хуудас/,

5. Хохирогч Л.***ийн “...Би *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг *** гэх газар 1148 тооны мал малладаг бөгөөд 2020 оны 02 дугаар сарын эхээр буюу 10-ны орчимд 20 тооны сувай эр хонь алдсан байсан. Тухайн үедээ хонь алдсан талаараа мэдээгүй юм. Сүүлд 03 дугаар сард хонио тоолж үзэхэд хонь дутсан байсан талаар мэдсэн. Миний алдсан хонинд 8 тооны мярнусан хонь, 10 тооны эрлийз хонь, 2 тооны улаан хонь байсан. Зүүн талын чих нь хойно урдаасаа ухмал /шоргоолж/, баруун талын чих нь цуулбар имтэй байсан. Манай хонь байнгын *** сумын "***" гэх газар бэлчдэг. Хонийг манай хамаатан 19 настай *** хариулдаг. *** хонь алдсан талаар мэдээгүй байж байгаад хонь тоолох үеэр мөн мэдсэн. Би хонио мэдсэнийхээ дараа хажуу айлуудынхаа буюу ***, *** гэх хүмүүсийн хонин дунд шүүж үзэхэд байгаагүй. Тэр үедээ *** /***/ сэжиглэж байсан. Яагаад гэвэл манай хонины бэлчээрт хамт хонио хариулдаг. Хонио алдсаныг манай гэрийнхэн л мэдэж байсан. Өөр хүн мэдээгүй. Би өөрийн алдсан гэх хонио дунджаар 170.000 /нэг зуун далан мянга/ төгрөгөөр буюу 3400,000 / гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр үнэлж байна. Би өөрт учирсан хохирлоо төлүүлж авна...,

...Манайх 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр малын тоогоо тоолуулсан юм. Тэгэхэд 605 хонь 410 тооны ямаа тоолуулж байсан. Манайх *** гэх залуугаар хонио маллуулдаг бөгөөд байнгын хонио дагаж хариулан явдаг юм. 2020 оны 03 дугаар сарын эхээр ямаа самнахынхаа өмнө хонио тоолж үзэхэд манай хониноос 20-иод тооны хонь дутаж байсан. Тэгэхээр нь *** асуухад 02 дугаар сарын эхээр *** ахад хонио захиж орхиод гэр рүү ишиг аваачаад тавьчхаад буцаж ирэх хооронд л алга болсон юм шиг байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 220-224 хуудас/,

6. Л.*** 2019 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт /хх-ийн 228-230 хуудас/,

7. Гэрч Н.*** “...2020 оны 02 дугаар сарын эхээр буюу эхний 7 хоногт *** ах манайд орж ирээд манайх зөндөө хонио намар алдчихсан юмаа урд талын айлаас авах гэж байгаа юм аа, миний дүү хамт явалцаад өгөөч ээ гэж надад хэлсэн. Би тухайн үед сайн ойлгоогүй учраас "аан" гэж хариулсан. Тэгээд хонио хотноос нь гаргаад өвөлжөөнөөс урагш 2-3 километр зайд хонины бэлчээрт гарч ирсэн ба миний хариулж яваа хониноос 1 километр орчим зайд 16 орчим насны эрэгтэй хүүхэд 1000 гаруй тооны хонь хариулаад явж байсан. Мөн *** ах миний доохон талд 400 гаруй хонь хариулаад явж байсан. Тэгэхэд хонь хариулж явсан хүүхэд дээр *** ах хар морьтой очоод хоорондоо юм яриад байх шиг байсан ба удалгүй хонь хариулж явсан хүүхэд морио унаад гэрийнхээ зүг явсан. Явсан хойгуур нь *** ах 20 орчим тооны хонь ялгаад өөрийн хоньтой нийлүүлээд гэрийнхээ зүг туугаад яваад өгсөн. Орой нь харанхуй болсон хойно намайг гуйхаар нь би хамт 13 хонь нядалж өгсөн. Тэгээд уг хонины махаа авч *** аймаг руу авч явсан. Харин үлдсэн 7 тооны хонио ялгаад манай хонь руу хийчихсэн байсан ба 5 хонийг нь удалгүй өөрийн хониндоо авч нийлүүлчхээд сүүлд 5 хонио ачиж ирэхдээ 2 хонио мөн аваад явсан. Уг авч ирсэн хонин дунд мярнусан хонь нэлээн хэд харагдаж байсан. Манай урд талд байдаг олон тооны хоньтой айл байгаа юм. Би нэрийг нь мэдэхгүй гэхдээ хонь хариулж байсан хүүхдийг харвал танина. Намраас хойш хонио алдчихсан хонио олж авна гэж хэлж байсан. Мөн тухайн үедээ хонь хариулж явсан хүүхдэд ахын дүү ишгээ гэртээ аваачиж тавьчхаад хүрээд ир ах нь хонийг чинь харж байя гэж хэлээд явуулсан гэж *** надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 233-234 хуудас/,

8. Гэрч Ц.***н “...Манайх 03 дугаар сард ямаа самнахаар болж хонь ямаагаа тоолоход 20 гаруй тооны хонь дутаж байсан. Гэхдээ тухайн үедээ цагдаагийн байгууллагад мэдээлээгүй юм. Тэгтэл 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр цагдаагийн байгууллагаас над руу залгаад танайхаас хонь алга болсон уу гэж асуусан. Тэгээд уг 20 тооны хонийг хулгай авсан талаар мэдсэн. Манай хонинууд баруун чих нь цуулбар имтэй, зүүн чих нь 2 талаасаа ухмал имтэй юм. Манай малыг *** /***/ хариулж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 235 хуудас/,

9. Гэрч Д.***ын “...Би *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг "***" гэх газар Л.Б***ийн малыг малладаг юм. Намайг ерөнхийдөө *** л гэж дууддаг. Би *** гэх хүнийг сайн танихгүй. Хааяадаа мотоцикл уначихсан манай ойр хавиар адуу хайгаад явж байдаг юм. Ямар нэгэн садан төрлийн харилцаа байхгүй. Намайг хонио хариулаад явж байхад Л.*** нь өөрийн хонио хариулаад явж байсан. Мөн хажууд нь *** хажуу айлын ах хонио хариулаад явж байсан. Тэгтэл Нэргүй хонио хаячхаад над дээр ирээд манай адууг харсан уу гэж асуусан. Тэгэхээр нь би хараагүй талаараа хэлсэн. Тэгээд хэсэг надтай юм ярьж сууж байсан ба тухайн үед манай 5 ямаа төллөчихсөн байсан юм. Тэгтэл *** надад хандан ахын дүү ишгээ гэртээ хүргэчхээд ир ах нь хонийг нь харж байя гэж хэлэхээр би зөвшөөрч гэрийн зүг явсан. Ишгээ хүргэчхээд ирсэн чинь хонио туугаад гэр лүүгээ явж байсан. Тухайн үедээ манайхаас хонь алдагдсан талаар бол мэдээгүй. 2020 оны 03 дугаар сарын сүүлээр тоолж үзээд 20 гаруй тооны хонь дутаад байх шиг байсан ба Тухайн үедээ цагдаад мэдэгдээгүй. Сүүлд цагдаагаас хэл өгснөөр хулгай авсан талаар мэдсэн. Манайхаас алдагдсан хонинууд бүгд нуруун дээрээ улаан будагтай, шоргоолж имтэй хонь байгаа юм. Би *** ахын 1200 гаруй тооны бог малыг хариулдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 236-237 хуудас/,

10. Гэрч Б.***ийн “...Нэргүй 2020 оны 02 дугаар сарын эхээр урагшаа хонио бэлчээсэн юм. Тэгээд орой ирэхдээ өөрийнх малаас өөр зүсмийн 20 тооны том хонь авч ирсэн. За хонио аваад ирсэн шүү орой Дархан явна аа гэж хэлж байсан. Орой хонио хотлуулахдаа 20 хонио цуг хотлуулаад дараа нь Лхагважаргалыг гуйгаад хонио нядлуулсан ба гэдсийг нь авч хашааныхаа завсар булсан. Ямар ч байсан дунд нь мярнусан хонь, улаан хонь, хар хонь гэх мэт содон хонинууд байсан. Өөр содон шинж тэмдгийг нь хараагүй. Би уг хонийг хэний эзэмшлийн хонь болох талаар мэдэхгүй байсан. Гэхдээ *** цагдаад баригдсаны дараа ***ийн хонь болох талаар сонссон...,

...2020 оны 02 дугаар сарын эхээр байсан. Л.*** ах орой хонио тууж ирсэн. Тэгснээ манай гэрт орж ирээд “ах нь алдсан хониныхоо оронд хүнээс авцаатай байсан хонио аваад ирлээ та нар туслаад өгөөч” гэж хэлсэн. Тэр үед л би хулгай хийгээд байгаа юм биш байгаа гэж сэжиглэж эхэлсэн. Тэгээд би нөхөр *** “наадах чинь хулгай хийгээд байгаа юм биш биз дээ” гэсэн чинь “харин ээ” гээд байсан. Тэгээд *** бид хоёр хамт гарч *** ахын хонин дотроос ялгаад нийт 20 тооны хонь ялгаж авсан. Тэгээд 13 хонийг нь шууд алаад арьстай нь гэдсийг нь гаргаж янзалсан. Харин үлдсэн 7 хонийг нь манай хонинд нийлүүлээд “их хонинд мэдэгдэхгүй” гэж *** ах хэлсэн. Тэгээд *** ахын эхнэр нь нядалсан 13 хонины гэдсийг нь хашааны завсраар хийгээд өтгөөр булаад байсан. Тэгээд намайг “өтөг зөөгөөд өг” гэхээр нь би өтгийг нь зөөж өгсөн. Тэгээд *** ах нядалсан 13 тооны хонио ачаад *** ахын эхнэр, бид хэд *** хамт явсан. Тэгсэн малынхаа гарал үүслийн бичгээ *** сумын малын эмч дээр очоод утсаар залгаж байгаад авчихсан. Тэгээд *** орж нэг айлын гадаа очиж алсан хонио арьсыг нь өвчүүлж янзалсан. Тэгээд би айлд байж байх хооронд *** ах эхнэртэйгээ яваад махаа зарчхаад ирсэн. Тэгээд би хэд буцаад гэртээ ирсэн. Би тэр хонины мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Угаасаа миний цалин буучихсан байсан болохоор би өөрийнхөө мөнгөөр юм авсан. Тэгсэн одоо болохоор бид хоёрт мөнгө өгсөн гэж ярьсан гэсэн. За тэгээд үлдсэн 7 хонийг нь манайх 2020 оны зун манайх зусландаа буучихсан байхад амьдаар нь манай хониноос аваад явсан. Хаана яаж зарсан гэдгийг нь мэдэхгүй байна. Би уул нь *** ахад “таныг цагдаад хэлнэ та хулгай хийгээд байна” гэсэн чинь “чи хэрэв намайг хулгай хийсэн гэж цагдаад хэлэх юм бол би малаар чинь тоглоно шүү” гэж хэлж байсан. Тэгээд би айгаад хүний мал алдчих байх гээд хэлж чадахгүй яваад байсан. Уул нь би аль эрт хэлчихмээр л байсан. Даанч айгаад хэлж чадахгүй байсан. Харин одоо бол айх юм байхгүй бүгдийг нь үнэнээр нь хэлнэ. *** энэ талаар мэдээгүй байсан. Бид хоёрт хэлэхдээ хүнээс авцаандаа авч байна гээд л байдаг байсан. Тэгээд би нөхөртөө энэ хулгай хийгээд байгаа юм биш биз дээ гэж хэлэх үед л гадарласан байх. Тэгээд тэрнээс хойш бид хоёрыг дарамтлаад байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 238, 3 хх-ийн 79-80 хуудас/,

11. Яллагдагч Л.*** болон гэрч Н.*** нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “...Яллагдагч Л.***: 2020 оны 01 дүгээр сарын сүүл, 2 дугаар сарын эхээр байсан байх би айлын 20 орчим тооны хонь нийлсэн байсныг 13 тооны хонийг нядалж зараад үлдсэн төлгийг нь амьдаар нь зарсан гэх хариулт,

- Гэрч Н.***ын: 2020 оны 02 дугаар сарын эхээр байсан. Нийт 20 тооны хонь байсан. Тухайн үед нь 13 тооны хонийг нь нядалж зараад 7 хургыг нь амьдаар нь үлдээгээд 2 хонийг нь манай хонинд нийлүүлсэн. Харин үлдсэн 5 хонийг нь өөрийнхөө хонинд нийлүүлчихсэн байж байгаад сүүлд нь амьдаар нь 7 хургаа нийлүүлээд аваад явсан гэх хариулт...” гэх мэдүүлгүүд /3 хх-ийн 100-101 хуудас/,

12. Яллагдагч Л.***н “...2020 оны 01 дүгээр сарын дундуур хавьцаа гэрээсээ хониндоо явсан юм. Тэгээд хонио *** сумын *** 2 дугаар багийн нутаг "****" гэх газрын урдхан талд дунд хамрын урд жалганд хонио орхичхоод цаашаа гарсан. Тэгтэл урдаас Л.***ийн хонь бэлчээртээ гарч ирсэн. Тэгээд явж очиход ***ийн малчин *** хонио хариулж байсан. Очиход 2 ямаа ишиглэчихсэн байсан ба нэг ишгийг нь дөхүүлж өгчхөөд хонийг нь эргүүлчхээд *** дээр очсон. *** тухайн үед мөн хонь хариулаад явж байсан. ***тай хэсэг юм ярьж байгаад адуугаа дурандана гэж хэлээд *** зүг рүү өгсөөд явсан. Давхиж яваад эргээд ирэхэд манай хонь өвөлжөө тийшээ гарчихсан байсан. Тэгэхээр нь хонио эргүүлэхэд хэдэн тооны хонь нийлчихсэн байсан. Тэгээд *** дээр очиж манай хонинд хэдэн хонь нийлчихсэн байна гэж хэлээд хоёулаа хонио орхичхоод гэртээ ирсэн. Тэгээд ногоон мод гэх газар очиход манай хонийг 3 чоно хөөж байсан ба 3 төлөг, 2 ямаа барьчихсан байсан. Тэгээд хонио хашаандаа авч ирэн хашаад орой нь *** хамт гарч нийлсэн хонь нь хэд болохыг нь мэдэх гэж тоолоход 8 хонь 5 хурга байсан. Тэгээд *** хандан хоёулаа энэ хонийг янзалчих уу гэж хэлэхэд тэгье гэж хариулсан. Тухайн үедээ 8 хонийг нь янзлаад 5 хургыг нь хониндоо орхичихсон юм. Дараа нь үлдсэн 5 хургыг ачаад *** аймаг оруулаад зарчихсан. Би тухайн үедээ им тэмдгийг нь анзаараагүй. Ямар ч байсан 3 тооны мярнусан хонь байсан. Бусад нь монгол хонь байсан. Баянмөнхийн эзэмшлийн хонь байгаа юм. Тухайн үедээ Лхагваагийн хамтаар Дархан-Уул аймгийн *** зах оруулж нэрийг нь мэдэхгүй ченжид 8 хонийг 800,000 төгрөгөөр зарж борлуулсан. Дараа нь 5 тооны хургыг нь Дархан захад 120,000 төгрөгөөр зарсан. Би зарж борлуулсан мөнгөө *** хувааж 400,000 төгрөгийг нь *** бэлнээр тоолж өгсөн. Харин өөрийн оногдох хувийг бензин, машины засварт зарцуулсан. Сүүлд 5 хургыг нь зараад 70,000 төгрөгийг нь *** өгсөн...,

...Би 2020 оны 01 дүгээр сарын эхээр санагдаж байна өглөө эрт *** сумын 2 дугаар багийн нутаг *** гууны дунд хамар гэх газарт хонио бэлчээгээд явж байгаад тэндээ орхичхоод адуундаа явсан юм. Адуу дурандаж байгаад хонь лугаа харахад манай хонь байсны урд жалганаас *** 700 орчим тооны хонь гарч ирж яваа харагдсан. Дээрх нь талд нь малчин нь явж байхаар нь яваад очсон юм. Очих гэж явах замд тэдний 1 ямаа ишиглэсэн байхаар нь танай ямаа ишиглэсэн байна гээд ямаан дээр нь дагуулж ирсэн. Тэгээд малчин *** гэх залуутай 20 орчим минут юм ярьж сууж байгаад *** ишгээ аваачихаар гэр лүгээ яваад би адуу дурандахаар *** дээр очсон. ...Тэгээд би *** өөрийн хонийг захиад 57 дугаар точка орчим руу адуугаар хайгаад явсан юм. Тэгээд адуугаа харчхаад жоохон наашлуулж дөхүүлчхээд хонин дээрээ ирэхэд ***, ***, манай хонинууд гэр гэр лүгээ дөхчихсөн байсан. Тухайн үед 16 цаг өнгөрч байсан. Тэгээд би хонь харьчих байх гээд хониныхоо дээд талаар гараад гэртээ ирсэн. Гэртээ ирээд цай уугаад 20 гаран минут болоод гартал манай хонийг гурван чоно хөөгөөд 3 төлөг, 2 ямаа барьсан байсан ба тэгээд малаа бөөгнүүлж бүртгэхэд манай хонинд 8 хонь, 5 төлөг нийлсэн байсан. Тэгээд *** “манай малд 13 тооны хонь нийлсэн байна.Хоёулаа нядлаад зарчих уу” гэж хэлэхэд зөвшөөрөөд тэгээд тэр орой 20 цагийн орчим 8 тооны том хонийг *** нядлаад 5 төлгийг нь үлдээгээд бид хоёр миний *** УБЕ улсын дугаартай *** маркийн бага оврын жийп машиндаа ачаад *** сумын малын эмч *** гарал үүслийн гэрчилгээ аваад *** дээр очиж баталгаажуулаад гэртээ ирж хоночхоод маргааш өглөө нь эрт 05 цагийн үед Дархан аймаг руу яваад 07 цагийн үед оруулж зах дээр нэг эмэгтэй хүнд 800.000 төгрөгөөр зараад мөнгөө тэнцүү хувааж авсан юм. Тэгээд би машиныхаа мотор, кропны тосыг солиод шууд гараад гэртээ ирсэн. Тэгээд нэлээд хэд хоногийн дараа үлдсэн 5 төлгөө Лхагважаргалын малд орсон байхаар нь өөрийн **** маркийн машиндаа амьдаар нь ачаад гарал үүслийн бичиг авалгүйгээр ****** аймаг оруулаад хиаман цехэд өгөх гэсэн чинь нэг залуу ирээд наад махыг чинь хиам авахгүй би мал болгож авна гээд 100,000 гаруй төгрөгөөр авсан. Яг хэд болсныг нь мэдэхгүй байна. Гэртээ ирээд *** 70,000 төгрөг өгсөн. ...Надад хэдэн төгрөг хэрэгтэй байсан болохоор нядлаад зарчихсан юм. ...Тухайн малын гэдэс дотроос зүрх, элэг, уушги, бөөр зэргийг нь гүзээнд нь хийж аваад зах дээр аваачиж зарсан. Нарийн бүдүүн гэдэс, толгой зэргийг нь хаясан. Мал нядлах үед манай хоёр гэрээс  хүн гарч ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 231-232, 245-246 хуудас/,

 

Яллагдагч Ц.**** нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *** аймгийн ** сумын ** 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “***” гэх газраас тус сумын иргэн Н.*** 2 тооны үхрийг шунахай сэдэлтээр хулгайлж Н.*** 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт:

1. Үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн үнэлгээний “***” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “...*** аймгийн *** сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.*** ирүүлсэн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу *** аймгийн *** сумын *** 1 дүгээр баг оршин суух Н.*** эзэмшлийн 3 настай шүдлэн эр үхэр 1 толгой, 6 настай сувай үнээ 1 толгой алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож,  шинжээчийн  дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд  хамрагдсан  дээрх  үхрийн  зах  зээлийн  өнөөгийн  үнэ   цэнэ  нь 2019 оны 12 дугаар сарын 20-ний байдлаар 2,000,000 (Хоёр сая) төгрөг байна. /хавсралт № 01/ Энэхүү үнэлгээг Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 262 дугаар тушаалаар олгосон "Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл"-ийн №******** тоот гэрчилгээтэй мэргэшсэн үнэлгээчин дээрх үхрийн зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн хандлагын аргаар хийсэн болно...” гэх шинжээчийн дүгнэлт /2 хх-ийн 06-08 хуудас/,

2. Хохирогч Н.*** “...Би *** аймгийн **** сумын *** 1 дүгээр багийн нутаг "***" гэх газар эхнэр *** хамт амьдардаг юм. Одоогоор би бог мал 300, үхэр 21 тооны мал маллаж байна. 2019 оны 12 дугаар сарын 20-ны үеэр гэж санаж байна манай үхэр өглөө нь бэлчээртээ явсан юм. Орой 16 цаг ЗО минутын орчимд очиж үхрээ хураахад манай үхэр *** голын урд талдаа буюу "***" гэх газар гарчихсан байсан ба үхрээ туухад 1 тооны сувай үнээ, 1 тооны шүдлэн эр үхэр байхгүй байсан. Маргаашаас нь эхлээд 4 хоног ойр хавийн газруудад малтай айл бүрээр очиж үхэр малдаа сураг тавихад олдоогүй. Тухайн үед 1 тооны баруун чих нь цуурхай имтэй тоодон сүүлтэй улаан цоохор пөмбөгөр эвэртэй сувай үнээ 1 тооны баруун чих нь цуурхай имтэй ухаа ягаан өнгийн шаргадуу цагаан өнгийн шүдлэн эр үхэр 1 ширхэг тус тус алдсан. Манай үхэр *** голоо нэвт гараад “***” талдаа байнгын гарч бэлчдэг. Өөр гэрийнхээ урд буюу голын ард талд бэлчдэг. Миний алдсан гэх үхэр нь махны чиглэлийн улаан халзан үүлдрийн үхэр байгаа юм. Тухайн үед үхрийн мах үнэтэй байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 12-13 хуудас/,

3. Н.***ийн 2019 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт /2 хх-ийн 16-24 хуудас/,

4. Гэрч Л.*** “...2019 оны 12 дугаар сарын 20-ны орчимд байсан орой 19 цагийн орчимд байсан санагдаж байна. Би *** аймгийн *** сумын 2 дугаар баг "***” гэх газарт гэртээ эхнэр ***, малчин *** түүний эхнэр Мягмарсүрэн нарын хамт байж байтал Ц.*** гэх залуу гэрийн гадаа ирээд "*** ахаа” гээд дуудахаар нь гараад хартал хоёр үхэр туугаад манай гэрийн гадаа ирчихсэн байсан. Би ямар учиртай үхэр болохыг асуутал танай дүү *** өрөнд өгч байгаа юм. Харин нэг үхрийг нь мөнгө болгоод өгөөрэй гэхээр нь би зөвшөөрөөд тэр шөнөдөө гэрийнхээ гадаа тухайн хоёр үхрийг Ц.***, ***, *** бид дөрөв нядлаад махыг нь өөрийнхөө *** *** улсын дугаартай цагаан өнгийн Бонго машинд ачаад орой 00 цагийн орчимд гэрийнхээ гаднаас хөдөлж малын эмч **** уулзаж гарал үүслийн бичиг авч, *** гэх хүнээр тамга тэмдэг даруулаад *** аймаг руу эхнэр *** хамт явсан. Тэгээд ***-*** аймгийн "***" гэх газарт байдаг *** гэх хамаатныхаа бүсгүйд өгсөн. Би Ц.*** гуйгаад байхаар нь өөрийнхөө үхэр гэж хэлээд гарал үүслийн бичиг аваад өгчихсөн юм...” /2 хх-ийн 25-26 хуудас/,

5. Гэрч А.*** “...2019 оны 11 дүгээр сарын үед байхаа би сайн санахгүй байна. *** аймгийн ** суманд гэртээ байж байхад орой 22 цагийн үед Ц.*** манайд морь уначихсан 2 үхэр туучихсан ирээд энэ хоёр үхрийг хамт урагшаа Л.*** /***/-ийн гэрт туугаад аваачаад өгөөч гэж намайг гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийн хул морийг унаад Ц.*** хамт авчирсан хоёр үхрийг нь туугаад явсан би замдаа явж байхдаа Ц.*** энэ юун үхэр юм бэ гэж асуутал чамд хамаагүй ийшээ хамт гаргаад өгчих чамд мөнгө өгнө л гэж хэлсэн өөр юм хэлээгүй. Тэгээд шөнийн 00 цагийн үед Л.*** гэрийн гадаа очоод өвөлжөөн дотор нь хоёр үхрийг нь хашаад Л.***, Ц.***, би бас нэг залуу бид дөрөв нөгөө хоёр үхрийг янзлаад 01 цаг үед дууссан. Тэгтэл Л.*** хэлэхдээ Ц *** бид хоёрыг та хоёр одоо шууд гэр лүүгээ яваа үлдсэн махыг нь би өөрөө зохицуулъя гэж хэлсэн. Гадаа харанхуй болчихсон байсан болохоор Ц.*** тууж явсан хоёр үхэр ямар зүстэй байсныг хараагүй лав улаан халзан бас саарал зүсмийн үхэр байх шиг байсан...,

...Өдрийг би андуурсан байж магадгүй учир нь би тухайн үед ** хотод махны үйлдвэрт ажил хийж байсан юм. Тухайн ажил маань 20 хоног ажиллаад 10 хоног амардаг юм. Тэгээд амрахаараа гэртээ эхнэр хүүхэд дээрээ ирдэг байсан. Ямар ч байсан гадаа цас орчихсон их хүйтэн байсан. Би амраад хөдөө гэртээ ирчихсэн байсан юм. Би 11 сарын сүүлээр нэг ирсэн бас 12 дугаар сарын 20-ны орчимд бас амраад ирсэн. Энэ хоёрын нэгэнд нь байсан би андуураад байж магадгүй байх тэгээд он сараа зөрүүтэй хэлсэн байж магадгүй би одоо сайн санахгүй байна Батбаяр ах өөрөө сайн мэдэж байгаа байх. *** ирэхэд орой 22 цагийн орчим болж байсан байх. Гадаа үхэр туугаад явахад их хүйтэн цастай, тас харанхуй байсан. Ц.*** тухайн үхрийг хаанаас тууж яваа талаар надад юу ч хэлээгүй. Яагаад тухайн үхэрнүүдийг харанхуй шөнөөр туусан талаар би мэдэхгүй байна. *** ах манай гэрт шөнөөр орж ирээд намайг хамт үхэр туугаад *** ахын гэрт хүргээд өг гэхээр нь хамт морьтой тууж өгсөн. Би хулгайн үхэр гэж мэдээгүй. Би ** ахаас ямар учиртай үхэр болох талаар асуусан чинь чамд хамаагүй зүгээр туулцаад өг гээд байхаар нь би үхрийг нь тууж өгсөн. *** аймгийн *** сумын 2 дугаар багийн нутаг *** тэнд *** гэх айлын өвөлжөөн дээр очсон. Тэгсэн *** ах намайг “үхрийг барилцаад өг” гэхээр нь би тусалсан юм. Би тухайн үед хулгайн үхэр гэдгийг нь мэдээгүй болохоор үхэр алахад нь тусалсан юм. Хэрэв хулгайн үхэр гэж мэдэж байсан бол би алахад нь туухад нь туслахгүй байсан. Тэр үхрийг *** ах, ***, *** ах бид дөрөв хамт алсан. Би арьс ширийг барьж өгсөн. Харин *** ах *** ах *** нар хамтарч үхэр алсан. Л.**** өвөлжөө манай гэрээс ойролцоогоор 15 орчим километр зайтай байдаг нарийн сайн мэдэхгүй байна. Намайг гэртээ байж байхад маргааш өдөр нь *** ах манай гэрт ирээд надад 100,000 төгрөг бэлнээр өгсөн. Надад хэлэхдээ үхэр туухад тус болсон гээд мөнгө өгч байгаа гэж хэлсэн. Би *** ахад тусалсан юм чинь мөнгө төгрөг өг гэж гуйгаагүй өөрөө л надад мөнгө өгсөн би хулгайн үхрийн мөнгө байсан гэж мэдсэн бол мөнгийг нь авахгүй байх байсан. Би гэр орондоо гурил будаа аваад дуусгасан.Ц.*** манайхтай хөрш саахалт өвөлждөг болохоор танина тэрнээс төрөл садны холбоо бол байхгүй. Яагаад манай гэрт тууж ирснийг нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан баруун зүгээс тууж яваа бололтой байсан. Учир нь намайг гэрээс гарахад тууж явсан үхэр нь манай гэрээс баруун тийш нэлээн зайтай хайлаасны ойролцоо орхичихсон байсан. Манай гэрээс баруун тийш ** гэх газар байдаг. Харин *** голын нөгөө талдаа *** аймгийн *** сум *** даваа, *** сумын *** бригад гэх газрууд байдаг...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 29-30, 3 хх-ийн 72-73 хуудас/,

6. Гэрч Ц.*** “...*** гэх хүн нь 2019 оны 12 дугаар сарын дунд хавьцаа гэж санагдаж байна. Манай ээжийн гэрт буюу *** аймгийн *** сум 3 дугаар баг **** тоотод өглөөний 09 цагийн орчимд 1 тооны үхэр авч ирж өгчхөөд явсан байсан. Одоогийн байдлаар зүсийг нь санахгүй байна. Тухайн үедээ 1 үхэр өгнө гэж хэлээд 400,000 төгрөг өөрийн дансаар авсан байсан ба өрөндөө авч ирж өгсөн байсан. Харин өөр мал огт авч байгаагүй. ...Тухайн үед үхрийг манай ээж Цэвэл хүлээн авсан ба алаад авч ирсэн байсан. ...*** гэх хүн нь надаас мөнгө өгөөч үхэр зарна гэхээр нь хямдхан үхэр олдвол хэлээрээ гэж хэлээд 400,000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг /2 хх-ийн 31-32 хуудас/,

7. Гэрч Д.*** “...Тухайн үедээ би ойлгож байсан. 2019 онд хэдэн удаа гарал үүслийн гэрчилгээ авсныг нь бол мэдэхгүй байна. Харин 2020 он гарснаас хойш 8 удаа бичиг авсан. ...Нэргүй гэх хүний гарал үүслийг нь шүүж үзэхэд 2020 оны 02 дугаар сарын 03-нд 1 тооны үхэр, 2020 оны 02 дугаар сарын 04-нд 100 килограмм хонины мах, 94 килограмм ямааны мах, 2020 оны 02 дугаар сарын 11-нд 1 тооны үхрийн мах, 2020 оны 02 дугаар сарын 18-нд 81 килограмм хонины мах, 30 килограмм ямааны мах, 2020 оны 03 дугаар сарын 22-нд 2 тооны үхрийн мах, 03 дугаар сарын 22-ны өдөр 1 тооны үхрийн мах, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1 тооны адууны мах, 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 5 тооны хонь авч явсан байна. ...*** гэх хүн надаас гарал үүслийн бичиг байнгын ирж авдаг болохоор нь итгэлтэй байдаг юм.  ...Би *** болон бусад иргэдэд малын гарал үүслийн гэрчилгээ бичихдээ малыг нь өөрийн нүдээр харж гарал үүслийн бичиг бичиж өгдөг. Одоогийн байдлаар малын гарал үүслийн гэрчилгээ нь цахим болж тусгай программ дээр шивэгддэг болсон учир зургийг нь мөн санд шивж оруулдаг юм” гэх мэдүүлэг /2 хх-ийн 33 хуудас/

8. Гэрч Б.*** “...2019 онд хэдэн удаа авсныг  нь мэдэхгүй. Гэхдээ гарал үүслийн бичиг цаасаар гардаг байхад шөнө оройн цагаар ирж гарал үүслийн бичигт хянан баталгаажуулах гарал үүслийн бичиг авдаг байсан. Харин 2020 оны гарснаас хойш мал эмнэлгийн тасгийн дарга, хяналтын байцаагч М.*** 1 удаа 2020 оны 04 дүгээр сарын 01-ний орой гарал үүслийн бичиг авч байхыг нь мэднэ. 2020 он гарснаас хойш одоог хүртэл гарал үүслийн бичгийг шүүж үзэхэд 2020 оны 02 дугаар сарын 03-нд 1 тооны үхэр, 2020 оны 02 дугаар сарын 04-нд 100 килограмм хонины мах, 94 килограмм ямааны мах, 2020 оны 02 дугаар сарын 11-нд 1 тооны үхрийн мах, 2020 оны 02 дугаар сарын 18-нд 81 килограмм хонины мах, 30 килограмм ямааны мах, 2020 оны 03 дугаар сарын 22-нд 2 тооны үхрийн мах, 03 дугаар сарын 22-ны өдөр 1 тооны үхрийн мах, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1 тооны адууны мах, 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 5 тооны хонь нийт 8 удаа гарал үүсэл авсан байх ба дандаа *** эмчээс авсан байсан. Манай Орхон суманд *** малын эмчид нэгдсэн системийн хэвлэгч машин байдаг болохоор амралтын өдрүүдэд бид нар луу залгаж энд нэг гарал үүслийн бичиг хийлгэх хүн ирчихлээ, *** өөрийн малаас авч яваа юм байна. Та хоёр баталгаажуулаад өгөөч гэхээр нь баталгаажуулж өгдөг. *** гэх хүний гарал үүслийн гэрчилгээ авсан өдрүүдийг харахад мал тасгийн дарга, бид хоёрыг байхгүй тохиолдолд буюу амралтын өдрүүдэд авсан байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 34-35 хуудас/,

9. Гэрч Д.*** “...Би Нэргүй ахад 1 үхэр, 5 хонь, 3 ямаа зах дээр байхад нь зарж өгч байсан санагдаж байна. Нэргүй ах надад гарал үүслийн бичигтэй мах цуг зараад өгөөч гэхээр нь зарж өгч байсан. Түүнээс биш өөрөөс нь худалдаж авч байсан мал, мах байхгүй. Мал махыг нь зараад мөнгийг нь араас нь дансаар шилжүүлж байсан. Миний зарж байсан мал мах бүгд гарал үүслийн бичигтэй байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 36 хуудас/,

10. Гэрч Б.*** “...Тухайн өдрийн оройхон *** нэг өндөр шар залуугийн хамтаар хоёр тооны үхэр мориор тууж *** ирсэн. Тэгэхэд Нэргүй манай гэрт орж ирээд айлын идэш хийх гэсэн юм 2 тооны үхэр нядлалцаад өгөөч гээд манай нөхөр *** гуйгаад байсан ба манай нөхөр гаргалцаж өгөөд гэртээ орж ирсэн. Тэгээд **** нөгөө залуугийн хамтаар үхрээ нядалчхаад яваад өгсөн ба Нэргүй өөрийн хар өнгийн бага оврын жийп машиндаа ачаад *** аймаг руу явж борлуулсан. Маргааш нь ирээд үхэр нядалж өгсөнд баярлалаа гээд 30,000 төгрөг өгсөн. ...Ямар ч байсан нэг үхэр нь ягаан зүстэй үхэр байсан. Нөгөөхийг нь сайн харж чадаагүй...,

...2019 оны 12 дугаар сарын 20 хэдэнд байсан санагдаж байна. *** гэх залуу нэг залуутай хамт тууж ирсэн үхэр байгаа юм. *** ах хүний идэшний үхэр байгаа юм хамт нядлаад өгч мөнгийг нь өгнө гэж хэлээд манай нөхөр *** нядлуулсан юм. Би тэр талаар огт мэдээгүй. Айлын идэшний үхэр гэж хэлж байсан. Харин нэг үхрийг нь *** гэх залуу зараад өг гэсэн талаар *** ах ярьж байсан. Би *** ахын машинд дайгдаад *** орсон. Тэгээд Шинэ жил болох гэж байсан болохоор би үсээ засуулах гэсэн чинь *** ахын идэш өгнө гэсэн хүн нь үсчин байж таараад би тэр хүнээр нь үсээ засуулсан юм. Тэгсэн үс засаж байх хооронд тэр эмэгтэй нь *** ахыг идшийг маань авч ирж өгөөч ээ одоо шинэ жил боллоо гэж хэлж байсан. Тэгээд тэр өдрөөс хойш ёстой удаагүй 2-3 хоногийн дараа *** гэх залуу 2 тооны үхэр тууж ирсэн. Тийм болохоор би маш сайн санаж байна. Угаасаа нядлаад өг 30,000 төгрөг өгье гэсэн тэгээд тэр мөнгөө өгсөн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 37, 3 хх-ийн 98 хуудас/,

11. Гэрч М.*** “...Нэргүй ах надад 6 удаа өгсөн санагдаж байна. Тэгэхдээ ямар ч байсан 3 үхэр, 20 гаруй тооны бог мал өгч байсан санагдаж байна. Би тухайн үед *** авсан малаа тэр дор нь зах руу оруулж мах жижиглэнгээр болон шулж зардаг хүмүүст өгчихдөг юм. Тийм болохоор яг хэзээ хэдэн мал худалдаж авч оруулснаа мэдэхгүй байна. Гэхдээ 12 дугаар сарын 21-нд 1 тооны үхэр, 2020 оны 03 дугаар сарын 23-нд 1 тооны үхэр 02 дугаар сарын 13-нд 1 тооны үхэр худалдаж авч байсан. ...Бүгд гарал үүслийн бичигтэй байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 38 хуудас/,

12. Гэрч Н.*** “...2019 оны 12 дугаар сарын 18-аас 20-ны өдрийн орчимд гэж санаж байна. Манайх тухайн үед *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг *** гэх газарт жалга дунд байсан юм. Орой 23 цагийн орчимд Л.*** гадаа “***” гэх газарт байдаг ***, өндөр нуруутай махлагдуу шар залуу хамт ирсэн ба ирэхдээ 2 үхэр хөөж ирсэн. Тухайн үед *** ах надаас ахдаа туслаад өгөөч хүний идэш бэлдэх гэсэн юм гэж гуйсан. Тэгэхээр нь ***, ***, мөн үхэр тууж ирсэн өндөр нуруутай шар залуугийн хамт уг 2 тооны үхрийг нядалж аваад *** хар өнгийн бага оврын жийп машинд ачиж өгсөн. Тухайн үед *** нөгөө залуугийн хамт үхэр нядалж өгчхөөд буцаад яваад өгсөн. Түүний дараа Нэргүй, эхнэр Эрдэнэчимэг, манай эхнэр *** нарын хамт *** аймаг руу явсан. Үхрийн махыг *** аймагт байдаг *** гэх газарт байдаг хүнд өгсөн гэж манай эхнэр хэлсэн. ...*** ах 2 үхрээ худалдаж ирчхээд тусалсанд баярлалаа гээд надад 60.000 төгрөг бэлнээр өгсөн.  *** авч ирсэн 2 тооны үхрийн нэг нь шарга зүсмийн эврэн дээрээ бүдэг хар өнгийн будагтай эр үхэр, нөгөө нэг нь улаан халзан зүсмийн эврэн дээрээ бүдэг хар будагтай бүдүүн үнээ байсан. ...Тухайн 2 тооны үхрийг хүний идэш гэж **** ах хэлсэн болохоор *** идшинд хэрэглэж байгаа юм байна гэж ойлгосон. Хулгайн үхэр гэдгийг бол мэдээгүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 39-40 хуудас/,

            13. Яллагдагч Ц.*** “...2019 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр 17 цагийн орчимд гэрээсээ хээр зүсмийн монгол "Б" үсгэн тамгатай морио унаад гэрээсээ баруун хойш мордсон юм. Тэгээд гэрээс 700 метр гаруй газар явж *** голыг морьтойгоо туулж гарсан ба тэгээд цааш 7-8 километр зам яваад *** сумын "***" гэх газар очиход жалга таарсан ба жалга дотор 10 гаруй тооны үхэр байсан. Тэгээд тэр үхэр дундаас далий халзан нүүртэй ягаан зүстэй эм үхэр, ухаа халзан зүсмийн хязаалан эм үхэр тууж буцаад өмнө туулсан гармаараа гол гарч малын жимээр хөөж өөрийн гэрийнхээ зүүн талаар нь гарсан ба үргэлжлүүлэн малын жимээр хөөж байгаад ногоон модны бургас руу оруулаад алдчихсан ба манай хуучин өвөлжөөний хажууд байдаг *** гэх айлд 21 цагийн орчимд очиж *** хамт яваад өгөөч гэж гуйсан. Алтанцөгц надтай хамт модон дундаас хөөж гаргаад урд зүг рүү нэг хамар /уул/ даваад *** гэрт аваачиж өгсөн. Тэгээд **** хамт уг 2 үхрээ нядалчхаад *** хамт гэр, гэр лүүгээ явсан. Би *** ахаас мөнгө асуухад *** ах надад дүү *** гэх эмэгтэйгээ 400.000 төгрөг аваад өгчихсөн юм аа тэгээд би өрөө дарах гээд *** аймгийн *** сум руу явсан...,

...Миний *** бригадын хажуугийн гахайн байр орчмоос 2019 оны 11 дүгээр сарын 21-нд авсан үхэртэй малын хүйс болон хэргийн материалд байгаа хүмүүсийн мэдүүлэгт дурдсан он сар зөрүүтэй байгаа тул мэдүүлэг өгөхгүй..." гэх мэдүүлэг /2 хх-ийн 27-28 хуудас/

14. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн яллагдагч Ц.*** мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх-ийн 81-88 хуудас/,

                                                                                                                                                Яллагдагч Л.*** нь 2020 оны 03 дугаар сард *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газраас тус сумын иргэн Л.*** 10 тооны ямааг шунахай сэдэлтээр хулгайлж, Л.*** 1,100,000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгийн хохирол учруулан бусдын олон тооны мал хулгайлсан гэх хэрэгт:

1. Үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн үнэлгээний “***” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “...*** аймгийн *** сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.*** ирүүлсэн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг “***” гэх газраас иргэн Л.*** эзэмшлийн эр ямаа 5 толгой, эм ямаа 5 толгой алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож,  шинжээчийн  дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд  хамрагдсан  дээрх  үхрийн  зах  зээлийн  өнөөгийн  үнэ   цэнэ  нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний байдлаар 1,100,000 (Нэг сая нэг зуун мянган) төгрөг байна. /хавсралт № 01/ Энэхүү үнэлгээг Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 262 дугаар тушаалаар олгосон "Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл"-ийн №********** тоот гэрчилгээтэй мэргэшсэн үнэлгээчин дээрх үхрийн зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн хандлагын аргаар хийсэн болно...” гэх шинжээчийн дүгнэлт /2 хх-ийн 57-60 хуудас/,

2. Хохирогч Л.*** “...Би *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг *** гэх газар мал маллан оршин суудаг юм. Манайх 400 гаруй ямаа, 100 гаруй тооны хонь нийт 500 гаруй тооны бог малтай бөгөөд 2020 оны 02 дугаар сарын дунд орчимд бог малаа тоолоход яг тоондоо байсан. Түүнээс хойш тоололгүй явсаар 04 дүгээр сарын орчимд манай ойр орчмоос малын хулгайн гэмт хэрэг үйлдээд хүмүүс баригдсан талаар сонсож малаа тоолж үзэхэд 10 тооны ямаа дутаж байсан.  Ерөнхийдөө бол манай ямаанууд хар улаан зүстэй, алдагдсан гэх ямаанууд нь бүгд баруун талын чих нь цуулбар имтэй, зүүн талын чих нь зүрхэн имтэй. Миний эзэмшлийн ямаанууд. Надад малын А данс байдаг. Манай бог мал гэрээс хойш *** руу бэлчээрлэдэг. Би болон манай хүү *** бог малаа хариулдаг. Манай мал ойр бэлчээрлэдэг болохоор өдрийн цагаар гэрээсээ хараад байдаг юм. Манай ойр орчимд *** хонь, *** хонь өөр ойр хавийн айлуудын бог мал бэлчээрлэдэг. Намайг мал алдсаныг хүмүүс мэдэхгүй байгаа. Би өөрийн зүсэлж байсан малаа харахад байхгүй болохоор нь тоолсон ба 10 тооны ямаа дутсан. Яг хэзээ алга болсныг сайн мэдэхгүй учир хүн амьтанд хэлж яриагүй юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 64-65 хуудас/,

3. Гэрч Н.*** “...Би тухайн үед хонио хариулаад явж байсан. Тэр үед урд айлын хойно бэлчээртээ гарч ирж байсан ба Л.*** морьтойгоо 10 ямаа тасалж өөрийн хониндоо нийлүүлсэн ба гэрийнхээ зүг өөрийнхөө хоньтойгоо цуг туугаад яваад өгсөн. Яг хэний ямаа байсан талаар мэдэхгүй. Гэхдээ өдөр бүр урд талаас байнгын хариулгагүй явдаг дан хар ямаа голцуу бог малууд байсан. Л.Нэргүй нь хэлэхдээ малаа алдчихаад өөрийнхөө алдсан малын орыг авч байгаа юм гэж хэлдэг байсан. Тухайн үед ганцаараа авч яваад байсан болохоор хэнд зарж борлуулсан талаар мэдэхгүй. Л.*** нь нэг өвөлжөөнд хамт өвөлжсөн манай нутгийн ах байгаа юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 73-74 хуудас/,

            4. Гэрч Д.*** “...Миний хувьд мал алдсан талаараа огт мэдээгүй. Харин 4 дүгээр сард *** суманд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хүмүүс баригдсан сураг сонсоод нөхөртөө хэлж тоолуулахад 10 тооны ямаа дутаж байсан. ...*** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг “***” гэх газар манай өвөлжөөний араар дэнж орчмоор бэлчээрлэдэг. Манай малын ойр орчим *** хонь бэлчдэг. Манайхыг мал алдсан талаар манай гэрийнхэн л мэдэж байгаа. Өөр хүн амьтанд хэлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 75 хуудас/,

            5. Гэрч Б.*** “...Миний хувьд мал алдсан талаараа бол огт мэдээгүй. Харин 04 дүгээр сард *** суманд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хүмүүс баригдсан сураг сонсоод тоолоход 10 тооны ямаа дутаж байсан. Сэлэнгэ аймгийн *** сумын **** 2 дугаар багийн нутаг “***” гэх газар манай өвөлжөөний араар дэнж орчмоор бэлчээрлэдэг. Манайх мал алдсан талаараа тоолж байж л мэдсэн. Гэхдээ манай аав хэдэн тооны юм дутаад байна гэж яриад байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 76 хуудас/,

            6. Гэрч Б.М***ийн “...2020 оны 03 дугаар сарын эхээр байсан санагдаж байна. Тухайн үед хөл хорио тавигдаад удаагүй байсан юм. Тэгэхэд Л.*** нь өдрийн цагаар 10 тооны ямаа авч ирэн хоньтойгоо нийлүүлсэн. Тэгээд оройн болсон хойно уг 10 тооны ямааг манай нөхөр *** гуйж нядлуулаад өөрийн машиндаа ачаад аваад явсан ба *** аймаг руу оруулж зарсан гэж сонссон. Миний хувьд бол мэдэхгүй. Манай нөхөрт хэлэхдээ хүнээс өрөндөө авч байгаа юм гэж хэлдэг гэсэн. Бүгд хар халзан ямаа байсан. Имийг нь сайн анзаараагүй...,

...*** баяр буюу эмэгтэйчүүдийн баяр болох гэж байсан. Тэгсэн *** нь өөрийнхөө хонинд 10 тооны ямаа нийлүүлээд ирсэн байсан. Би им тамгыг нь сайн мэдэхгүй байна угаасаа орой шөнө болсон байхад *** дуудаад ах нь хүнээс 10 ямааны авцаатай байсан тэрийгээ авчихлаа ахдаа нядлалцаад өг гэсэн. Харин эхнэр нь намайг гэдсийг нь арилгаад өг гэхээр нь би бас гэдсийг нь арилгаж өгсөн. Уул нь би *** наадах чинь “хулгайн юм биш биз дээ гэсэн чинь гайгүй байх аа хүнээс авцаандаа авсан юм чинь” гэхээр нь тоолгүй тусалсан. *** ах цагдаа дээр шалгагдаж байхдаа намайг мэдүүлэг өгвөл 10 биш 5 гэж мэдүүлэг өгөөрэй гээд дарамтлаад байсан. Угаасаа л 10 ямаа байсан. Би ямар ч мөнгө аваагүй. Надад хэлэхдээ хүнээс авцаатай байсан гэж хэлээд байсан. Гэхдээ би хулгайн мал гэж гадарлаад байсан. Харин туслахгүй бол малаар маань тоглочих байх гэж байгаад яаж ч чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 77, 3 хх-ийн 95 хуудас/,

            7. Гэрч М.*** “...*** ах надад 6 удаа өгсөн санагдаж байна. Тэгэхдээ ямар ч байсан 3 үхэр, 20 гаруй тооны бог мал өгч байсан санагдаж байна. Би тухайн үед Нэргүйгээс авсан малаа тэр дор нь зах руу оруулж мах жижиглэнгээр болон шулж зардаг хүмүүст өгчихдөг юм. Тийм болохоор яг хэзээ хэдэн мал худалдаж авч оруулснаа мэдэхгүй байна. Гэхдээ 12 дугаар сарын 21-нд 1 тооны үхэр, 2020 оны 03 дугаар сарын 23-нд 1 тооны үхэр 02 дугаар сарын 13-нд 1 тооны үхэр худалдаж авч байсан. ...Бүгд гарал үүслийн бичигтэй байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 38 хуудас/,

8. Яллагдагч Л.*** болон гэрч Н.*** нараас нүүрэлдүүлэн авсан 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “...гэрч Н****: Ямар ч байсан 10 тооны ямаа байсан. Им тамгыг нь мэдэхгүй байна. Нэргүй ах өөрийнхөө хонийг тууж ирэхдээ нийлүүлчихсэн ирсэн. Тэгээд намайг хамт нядлаад өг гэхээр нь би хамт нядалж өгсөн. Хаанаас ямар учиртай авч ирсэн ямаа болох талаар хэлээгүй. Би өөрийнх нь ямаа юм байна даа гэж бодсон гэх хариулт,

- Яллагдагч Л.***: Би урд жалганаас хонио авсан чинь хэдэн ямаа нийлчихсэн байсан. Тэгээд гэртээ тууж ирээд ялгаад тоолсон чинь 5 ямаа, 3 ишиг байсан. 5 ямааг нь нядлаад 3 ишгийг нь мал дотроо орхисон байсан чинь алга болчихсон байсан. Хэний ямаа байсан гэдгийг би мэдээгүй. Би Лхагважаргалд хэлэхдээ манай хонинд айлын ямаа нийлчихсэн байна, хамт нядлаад өгөөч гэсэн чинь за гээд хамт ямаануудыг нядалж өгсөн...” гэх мэдүүлгүүд /3 хх-ийн 100-101 хуудас/,

9. Яллагдагч Л.*** “...2020 оны 03 дугаар сарын эхээр манай хонь бэлчээрт гарч урд жалга руу ороод гарч ирэхэд манай хонин дунд 5 тооны ямаа нийлчихсэн байсан. Тухайн жалга нь *** гэрийн ард байдаг жалга байгаа юм. Тэгээд тэр ямааг нь орой нь нядлаад гарал үүслийн бичиг авч *** аймаг руу оруулж Анхбаяр гэх ченжид өгч гурван зуу гаруй мянган төгрөг болсон ба *** 100.000 төгрөг өгсөн...,

...Би 2020 оны 03 дугаар сарын эхээр санагдаж байна өглөө 12 цагийн үед манай бог мал *** дунд хамрын жалга руу орсон. Би хонио орхичхоод адуундаа явсан юм. Адуундаа явчхаад орой 17 цагийн үед гэртээ ирэхэд манай мал гэрийнхээ урд ирсэн байсан. Тэгээд малаа бүртгэхэд 5 ямаа манай малд нийлчихсэн байсан. Тэгээд манай малд тэдгээр ямаа хоносон юм. Тэгээд маргааш орой нь **** манай малд 5 ямаа орж нийлсэн байна. Хоёулаа нядлаад зарчих уу гэж хэлэхэд зөвшөөрөөд тэгээд тэр орой 18 цагийн орчимд 5 ямаагаа нядлаад би *** улсын дугаартай *** маркийн бага оврын жийп машиндаа ачаад **** аймаг руу явсан. Би урьд орой нь өөрийн малаасаа 5 хонь авч явахаар гарал үүслийн бичиг малын эмч Энхбаяраас авсан байсан боловч тухайн өдрөө 5 ямаа нядлаад авч явсан юм. Тэгээд *** ченж *** гэдэг залууд 300,000 төгрөгөөр зараад машиндаа 150,000 төгрөгөөр засвар хийлгээд 50,000 төгрөгөөр нь шатахуун хийгээд үлдсэн 100,000 төгрөгийг нь *** өгсөн. ...3 эм ямаа, 2 хязаалан эр ямаа байсан. 3 улаан 2 хар ямаа байсан бөгөөд им тамгыг нь хараагүй. ...10 тооны ямаа мориороо хөөж өөрийнхөө малд нийлүүлсэн юм байхгүй. Орой мал бүртгэхэд 5 ямаа нийлсэн байсан. Түүнээс айлын малаас би өөрөө хөөж ирээгүй. ... жил бүр 300 гаруй мал тоолуулдаг. Тухайн жилийнхээ төлийн дүнтэй тэнцэх малыг зарлагаддаг юм. Одоо манайх 300 гаруй бог мал байна. ...надад хэдэн төгрөг хэрэгтэй байсан болохоор нядлаад зарчихсан юм. Надад машин засахад мөнгө хэрэгтэй байсан юм. ...манайд эхнэр *** манай охины 3, 5 настай хоёр охиныг хараад , **** эхнэр **** нар гэр гэртээ байсан. Өөр хүмүүс байгаагүй. Би эхнэртээ урьд орой 5 хонь *** авч явна гэж байсан болохоороо өөрийн 5 хонио нядалж байна гэж хэлсэн. ...тухайн малын гэдэс дотроос  зүрх, элэг, уушги, бөөр , толгой зэргийг нь аваад зах дээр аваачиж зарсан. Нарийн бүдүүн гэдэс зэргийг нь бид хоёр хаясан. Мал нядлах үед манай 2 гэрээс хүн гарч ирээгүй. ...би өөрийн 300 гаруй малтай тэрүүгээрээ амьдралаа залгуулдаг. Хамаатан *** гэдэг айлын малыг малладаг байж байгаад өгсөн. Өөр ямар нэгэн орлого гээд байх зүйл байхгүй. .... малын эмч нар хоёулаа хардаг. Зургийг нь авдаг. Хулгайн мал гэдгийг нь мэдээгүй. Би тухайн 5 тооны ямаа авч явахын өмнөх өдөр нь 5 тооны хонь авч явна гээд гарал үүсэл авчихсан байсан юм. ... Би *** 5 тооны малыг авснаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа ойлгож байна. 10 тооны ямаа аваагүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 72, 82-83 хуудас/,

 

Яллагдагч Л.***, Ц.*** нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны орчим *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газраас машин механизм ашиглан иргэн Г.Ба***йн 1 тооны үхрийг хулгайлан авч 1,400,000 /нэг сая дөрвөн зуу/ мянган төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт:

1. 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 91-94 хуудас/,

2. 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 95-96 хуудас/,

3. 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 99-100 хуудас/,

4. Гэрч Н.*** мэдүүлгийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 101-103 хуудас/,

5. Үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн үнэлгээний “***” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “...*** аймгийн *** сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.*** ирүүлсэн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг “***” гэх газраас иргэн Г.*** эзэмшлийн 6 настай хээлтэй үнээ 1 толгой үхэр алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож,  шинжээчийн  дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд  хамрагдсан  дээрх  үхрийн  зах  зээлийн  өнөөгийн  үнэ   цэнэ  нь 2020 оны 03 дугаар сарын 20-ний байдлаар 1,400,000 (Нэг сая дөрвөн зуун мянган) төгрөг байна. /хавсралт № 01/ Энэхүү үнэлгээг Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 262 дугаар тушаалаар олгосон "Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл"-ийн №************* тоот гэрчилгээтэй мэргэшсэн үнэлгээчин дээрх үхрийн зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн хандлагын аргаар хийсэн болно...” гэх шинжээчийн дүгнэлт /2 хх-ийн 130-132 хуудас/,

6. Хохирогч Г.*** “...Би *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг *** гэх газар 120 тооны үхэр *** гэх хүнээр маллуулдаг юм. Уг мал нь миний эзэмшлийн боловч *** малын А дансанд бүртгэгдсэн байгаа. 2020 оны 03 дугаар сарын 20-ны үеэр манай малчин улаан халзан хээлтэй үнээ алга болсон талаар хэлсэн. Тэгэхээр нь 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 3 удаа очиж бэлчээрлэдэг газар болон голын ар дахь айлуудын үхрээр хайхад ямар нэгэн сураг чимээ гараагүй. Миний улаан халзан зүсмийн зүүн талын ташаан дээрээ сайн харвал ОҮ үсгэн тамгатай, зүүн талын чих нь ухмал, цуулбар имтэй, тугаллах дөхсөн хээлтэй үхэр байгаа юм. ... манай үхэр **** сумын ***, *** гэх газар болон хааяадаа голын ард тал руу гарч бэлчдэг юм. Манай өвөлжөөнөөс арагш гол гарахад “***” гэх газар нь залгаа байдаг. Тийм учраас хааяадаа бэлчдэг. Намайг үхэр алдсан талаар ойр хавийн айлууд бүгд мэдэж байгаа. Яагаад гэхээр голын ар талын айлууд, ***, *** орчмын айлуудаар хайж 3 хоног явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 166-167 хуудас/,

7. Гэрч Н.*** “...2020 оны 03 дугаар сарын 20, 23-ны өдрийн үед *** ах манай гэрт орж ирээд “*** нэг үхэр хөөж ирж байгаа хоёулаа тосож авъя” гэж хэлээд намайг дагуулаад өөрийн хар өнгийн бага оврын жийп машинтайгаа өвөлжөөнөөс хойш *** чиглэлд явж гурилтын давааны урд жалганд очиход *** нэг тооны үхэр тууж яваад эцээчихсэн байсан. *** тэр үхрийг явахгүй байна гэ хэлэхээр нь буцаж гэртээ ирээд *** гэрээсээ хутга, сүх, хүрз аваад өөрийн машиндаа ачиж буцан нөгөө газраа ирсэн. Ирээд *** Нэргүй бид гурав нөгөө жалганд уг үхрийг нядлаад гэдсийг нь тус жалганд булсан ба үхрийн махыг нь толгой, арьстай нь аваад 4 шийрийг нь тэнд хаясан. Уг үхэр нь эцсэн байсан ба нядлахад мах нь улаан хүрэн болчихсон байсан. Тэгээд үхэр нядалж дууссаны дараа ***, ** хоёр хоорондоо “ноднин хоёулаа паактлахаа шахсан шүү” гэж хоорондоо ярьж байхыг нь би сонссон. Тэгээд уг үхрийг тэр шөнөө Нэргүй өөрийн хар өнгийн бага оврын машиндаа ачиж **** руу ганцаараа явсан юм. Энэ үеэс би *** хулгайн үхэр зарж борлуулаад байгаа талаар нь мэдсэн. Уг үхэр нь улаан халзан зүстэй, хээлтэй үнээ байсан. 4 шийр нь цагаан зүстэй байсан. Одоо гурилтын давааны урд жалганд байгаа болно. Уг үхэр хэний эзэмшлийн үхэр болохыг мэдэхгүй. Би тухайн үед *** *** нар нь сүүлд авч ирсэн үхрийн гэдсийг булахаар нь болон хоорондоо баригдахаа шахсан талаар ярьж байсан болохоор нь хулгай хийдэг талаар нь сэжиглэж эхэлсэн. ..Ер нь бол *** үхэр хөөгөөд ирж байна. Хоёулаа тосож авъя гэж хэлэхээр нь хамт л явсан. *** аймаг руу оруулсан талаар нь бол мэдэж байна. Хэнд өгсөн талаар нь бол мэдэхгүй байна. Мал нядалж өгсний хөлс гэж 65.000 төгрөг надад бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 187-188 хуудас/,

8. Гэрч Д.*** “...Би *** аймгийн *** сумын төвд хувиараа “***” БГБХ нөхөрлөлийн малын эмч ажил эрхэлж байна. Би мэргэжлээрээ 37 дахь жилдээ ажиллаж байна. Танина манай сумын малчин иргэд байгаа юм. Ямар нэгэн садан төрлийн харилцаа холбоо байхгүй. Надаас *** гарал үүслийн бичиг аваагүй. Харин *** ямар ч байсан авч байсан. Гэхдээ яг ямар мал авч байсныг нь санахгүй байна. Цахим бүртгэлийг харахад 03 дугаар сарын эхээр хонь, ямаа, үхрийн гулууз маханд гарал үүслийн бичиг хийж өгч байсан байна. Миний хувьд гарал үүслийн бичиг хийж өгөөд удчихсан болохоор яг ямар зүстэй мал авч байсныг нь бол тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ малынх авсан тоог харвал 3 үхэр, гулуузаар хонь ямааны мах 5 хонь, 5 ямааны гулууз мах авч явсан байна. Миний хувьд гарал үүслийн бичиг бичихдээ зургийг нь авдаг юм. Гэхдээ *** нь орой болсон хойно ирээд зургийг нь авч чадсангүй та зураггүй бичиг хийгээд өгчхөөч гэртээ хоёулхнаа болохоор оройтчих гээд байх юм гэж хэлээд гуйгаад байдаг болохоор нь итгээд хийж өгсөн юм. Уг нь гарал үүслийн бичигт би малыг нь нүдээр харж байж гарал үүслийн бичиг бичиж өгдөг. 2 удаа *** гуйгаад байхаар нь  харалгүйгээр гарал үүслийн бичиг бичиж өгсөн...,

...Ямар нэгэн бүртгэл, судалгаа гар бичмэл хөтөлдөггүй. 2019 онд гарал үүслийг цаасаар нь бичээд 1 хувийг нь мах авч яваа хүнд, нөгөө хувийг нь мал эмнэлгийн тасгийн үйлчилгээний нэгжид өгдөг байсан. Оны дараагаас цахим бүртгэлтэй болж би гарал үүслийн бичгээ цахимаар үүсгээд мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Цэгмид баталгаажуулсны дараа хэвлэн гаргаж 1 хувийг нь мал авч яваа иргэнд нөгөө хувийг нь мал эмнэлгийн тасагт өгдөг юм. Надад ямар нэгэн бүртгэл байхгүй. Л.*** гэх хүнийг танина. Манай нутагт ирээд мал маллаад 10 гаруй жил болж байгаа. Тэр хүн малын бичиг авдаг бас тэнд хөдөө явдаг болохоор таньдаг юм. ...Урьд онд хэдэн удаа авсан гэдгийг мэдэхгүй байна. 2020 онд 8 удаа гарал үүслийн бичиг авсан байсан. Гарал үүслийн бичиг авсан эсэхийг санахгүй байна. Авсан бол цахимд бүртгэгдсэн байх ёстой. Бүртгэгдээгүй бол надаас аваагүй гэж болно. Ямар нэгэн үндэслэл, бүртгэлгүйгээр гарал үүслийн бичиг өгдөггүй. ...2020 оны 2 дугаар сард надаас бог малын махны гарал үүсэл авч байсан хэдэн ширхэг малын мах байсныг нь санахгүй байна. 1 гулууз хонины махыг 20 килограмм, ямааны махыг 15 килограммаар дундажлаж гарал үүслийн бичиг өгдөг юм. *** нь “мал ахуйгаас ирээд оройтчихлоо” гээд гуйж байгаад ганц нэг удаа гарал үүсэл авч байсан. Гарал үүслийн гэрчилгээнээс үзэхэд 2 удаа нийт 17 тооны бог малын гарал үүсэл авч байсан байна. Надаас том эр үхрийн гарал үүсэл ерөөсөө авч байгаагүй бүртгэлээс харахад 132 килограммтай 1 үхрийн махны гарал авсан байсан. Хязаалан үхрийн мах 200 килограммаас дээш жинтэй байх ёстой. Тэгэхээр тухайн хязаалан насны үхрийн гарал үүслийн бичиг надаас аваагүй байна. Бүртгэлээс харахад 2020 оны 03 дугаар сарын 22-нд 2 удаа 3 гулууз үхрийн махны гулууз авсан байна. Ямар учиртайг нь санахгүй байна. Зураг авч баталгаажуулсан эсэхээ санахгүй байна. Ер нь бол зургийг нь авдаг. Зарим тохиолдолд утас гацаад зургаа илгээж чаддаггүй. Зарим үед мал ахуйгаа авч ирээгүй тохиолдол гарч байсан. Тэр үед гайгүй найдвартай таньж мэддэг нутгийн хүн гээд өөр малын зураг оруулаад гарал үүслийн бичиг хийж өгч байсан хэдэн тохиолдол байгаа. Би энэ алдаагаа ойлгосон. Засаж ажиллаж байгаа дахин ийм зөрчил гаргахгүй. Энэ асуудал гарснаас хойш журмын дагуу гарал үүслийн бичгээ өгч байгаа...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 189, 194 хуудас/,

9. Гэрч Л.*** “...Би *** гэх хүнийг танина. Ямар нэгэн садан төрлийн харилцаа холбоо байхгүй. Ямар ч байсан 2-3 удаа хайгаад явж байсан. Хээлтэй үхэр байсан гэж байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 190 хуудас/,

10. Гэрч И.*** “...Би *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг “*** *** гэх хүний 132 тооны үхэр малладаг. 2020 оны 03 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 1 тооны улаан халзан зүсмийн ОҮ үсгэн тамгатай, зөв талын чих нь дээд хэсгээрээ онь имтэй, доороосоо цуулбар имтэй, хээлтэй үнээ алга болсон. Тухайн үедээ 4 хоног ойр орчмын газрууд болон голын арын айлуудын малаар хайж явахад ямар нэгэн сураг чимээ гараагүй. Би үхрийг голын ар луу болон ойр орчмын газруудаар бүгдэнгээр нь хайж явсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 191 хуудас/,

11. Гэрч Б.*** “...2020 оны 03 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна. Яг хэдний өдөр байсныг нь нарийн сайн санахгүй байна. Гэртээ унтах гээд байж байтал Нэргүй ах манай гэрт орж ирээд “авцаандаа хүнээс үхэр авч байгаа юм. Туугаад ирж байгаа өөдөөс нь тосож уулзаад ирье” гээд манай нөхөр **** дагуулаад гарсан. Тэгээд үхрээ авахаар өөрийнхөө хар өнгийн жийп машинтай явсан. Удалгүй буцаад ирэхдээ хүнээс авах үхрээ хөдөө хээр нядалчхаад ирсэн байсан. Тэгээд манай нөхрийг гэрт ирж буулгачхаад *** ах тэр шөнөдөө *** явсан. Харин би нөхрөөсөө юу болсон талаар асуусан чинь “нөгөө *** нь нэг үхэр хөөж ирж явсан чинь тууж явсан үхэр нь эцээд явахаа байчихсан байна лээ тэгээд эцсэн газар нь нөгөө үхрийг нь нядалж өгчихөөд ирлээ. Нядалсан үхэр нь хээлтэй байсан чинь *** ах *** хамт үхрийн хээл бас дотор гэдэс дөрвөн шийрийг газарт булаад байсан хулгайн үхэр байж магадгүй юм мэдсэн бол тус болдоггүй байж” гэж ярьж байсан. Маргааш нь *** гэх залуу нь том халзан морьтой ирээд *** ахаас мөнгөө аваад явж байсан. Би тэрийг мэдэхгүй хээлтэй үнээ байсан гэсэн. Би мэдэхгүй манай нөхрийн хэлснээр *** гэх залуу цаанаас тууж ирсэн байсан гэж хэлсэн. Үхрийг *** буюу ***, бас Нэргүй ах манай нөхөр *** нар хамт нядалсан. Бид хоёр тэр талаар огт мэдээгүй байсан. Ямар сайндаа манай нөхөр хэрэггүй тус болдог байж үхрийг нь нядалж өгсний дараа *** ах *** хоёр хамт үхрийн гэдэс дотор бас дөрвөн шийр, үхрээс гарсан хээр буюу тугалыг нь газарт булж нуугаад байсан тэр үед хулгайн үхэр байж гэж гадарласан талаар надад хэлсэн.  Бид хоёр хулгайн үхэр байж магадгүй гэж гадарласан болохоор ямар ч мөнгө төгрөг аваагүй. Угаасаа энэ асуудал болоод удаагүй байхад манайх *** ахын гэрээс салж тусдаа буусан юм. Тиймээс сайн санаж байна. Би болон манай нөхөр *** нь энэ хулгайн хэрэгт ямар ч хамаарал байхгүй. Хэрэв энэ талаар ямар нэгэн зүйл ярьж цагдаад хэлэх юм бол чинь малаар чинь тоглоно шүү гэж Нэргүй ах болон түүний эхнэр *** нар бид хоёрыг дарамталсан...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 93-94 хуудас/,

12. Гэрч М.*** “...Би 2019 оны 09 дүгээр сарын 10-ны орчимд *** аймгийн *** сумын Засаг даргын тамгын газарт Мал эмнэлгийн даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Миний гүйцэтгэх үүрэг бол хувийн мал эмнэлэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавина, мөн улсаас олгож байгаа эм тариаг эрсдэлтэй малчин айл өрхүүдэд хуваарилж тарилгад бүрэн хамруулах. Мал эмнэлгийн газраас ирүүлсэн ажил үүрэг чиглэлийг **** аймгийн *** суманд хэрэгжүүлж ажилладаг. Би Л.*** гэх хүнийг саяхнаас цагдаа дээр шалгагдаж эхэлсэн үеэс л таних болсон. Тэрнээс урьд өмнө нь огт харж байгаагүй танихгүй хүн байсан. *** гэх хүн надаас гарал үүслийн бичиг авч байгаагүй. Харин манай сумын малын эмч *** гэх хүнээс гарал үүслийн бичиг авдаг байсан. Над дээр 2 удаа л ирж гарал үүслийн бичиг дээрээ гарын үсэг зуруулж байсан. эхнийх нь 2020 оны 02 сард байсан байх яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Улаан халзан зүсмийн шүдлэх бярууны гулууз мах аччихсан хар өнгийн бикап төрлийн жийп машинтай ирж байсан. Сүүлд 2020 оны 04 сард 14 орчим тооны хонь амьдаар нь аччихсан ирж надтай уулзаж байсан. Харин бусад тохиолдолд дандаа намайг байхгүй хойгуур *** эмчээс гарал үүслийн бичиг авсан байсан. Мал маханд гарал үүслийн бичиг олгох ажиллагааг нь эхлээд бэлтгэсэн мал, махаа малын эмчид үзүүлнэ. Харин малын эмч хэр хэмжээний мал мах авч яваа малын им зүс тамга хүнсний хэрэглээнд ашиглаж болох эсэхийг нь  шалгаад мал маханд гарал үүслийн бичиг олгож бичиг олгосон малын махны зургийг "Цахим гарал үүслийн гэрчилгээ"-ний санд оруулдаг. Харин би санд оруулсан зураг мэдээллийг нь дахин нягталж үзээд олгосон гарал үүслийн бичгийг нь хянаж баталгаажуулдаг юм. Би тэр талаар мэдээгүй. Л.*** малын мах авч явна гээд орой шөнө залгадаг. Харин би Энхбаяр эмчийг “наад хүн чинь гайгүй юм уу гэж асуухаар гайгүй ээ манай харьяаны малчин байгаа юм” гэдэг байсан. Би хөдөө гадаа гээд нааш цаашаа их явдаг болохоор намайг эзгүй үед малын эмч нар өөрсдөө дур мэдэн гарал үүслийн бичиг олгодог. Би хэн нэгэнд мал, махны гарал үүслийн бичиг олгосныхоо төлөө ямар нэгэн шан харамж авч байгаагүй. Л.Нэргүй нь манай сумаас гарал үүслийн бичиг авсан л бол холбогдох баримт нь бүгд байх ёстой би архивд хадгалсан байгаа...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 131-132 хуудас/,

13. Яллагдагч Л.*** “...2020 оны 03 дугаар сарын 20-ны орчимд санагдаж байна. Би *** аймгийн *** сумын *** гэх газарт гэртээ байх байхад Ц.*** гэх залуу орой 18 цагийн орчимд бүрэнхий тасраагүй гэгээтэй байхад манай гэрийн гадаа ганцаараа жижигхэн шөвгөр эвэртэй ногооны шүдлэх бяруу, тахир халзан, улаан хүрэн зүсмийн шүдлэн гунжин үхэр тууж ирсэн. Тэгээд манай гэрт орж ирчхээд *** ахаа та энийг борлуулаад өгөөч, дүүд нь мөнгөний хэрэг байна яаруухан борлуулаад өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би наадах чинь хулгайн юм биш үү гэсэн чинь хамаагүй дүү нь араа даана нядлаад явчих гэхээр нь би зөвшөөрөөд орой 19 цагийн үед нөгөө тууж ирсэн хоёр хоёр үхрийг нь ***, *** бид гурав хамт нядлаад мах, арьс ширийг нь ачаад орой 23:00-00:00 цагийн орчимд *** аймгийн *** сумын төв орж малын эмч *** гарал үүслийн бичиг авч, *** гэх хүнээр гарын үсэг зуруулж тамга даруулаад тэгээд *** эхнэр *** хамт өөрийнхөө **** улсын дугаартай **** маркийн машинтай явж **** бирж дээр зогсож байгаад бярууг нь танихгүй 3 залуу шулаанд орох мах байна гээд 250000 төгрөгөөр авсан. Нөгөө махыг нь *** гэх малын ченжид 400000 төгрөгөөр өгсөн. Тэгээд буцаад явсан. ... жижигхэн шөвгөр эвэртэй ногооны шүдлэх бяруу, тахир халзан улаан хүрэн зүсмийн шүдлэн гунжин үхэр байсан. Ямар нэгэн им тамга анзаараагүй. ... би мэдэхгүй байна. тухайн үед гэрт байж байхад Ц.*** туугаад ирсэн. Би өөрийнхөө нэр дээр гарал үүслийн бичиг авсан. Өөрийнхөө үхрээс авч яваа гэж хэлсэн. ... Ц.*** надаас гуйгаад байхаар нь би тус болох гээд өөрийнхөө үхэр гэж хэлээд гарал үүсэл авчихсан юм. ... нийт 640000 төгрөгөөр зарчихсан. Түүнээс 200000 төгрөгийг нь би авсан. 100000 төгрөгийг Лхагваад өгсөн. Үлдсэн 330000 төгрөгийг Ц.*** өгсөн. ... би худалдаж авсан юм. гэхдээ бичиг баримт нь Төрөө *** гэх хүний нэр дээр байгаа. Би өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч чадаагүй байгаа. ... **, *** нартай ямар нэгэн хамаатан садны холбоо байхгүй, манай хажууд мал маллаж хамт өвөлжиж байсан эхнэр нөхөр хоёр байгаа юм. Тухайн үед *** үхэр байгаа юм гээд хэлчихсэн ***, *** хоёр хулгайн үхэр гэж мэдээгүй. ... надад тухайн үед мөнгөний хэрэг байсан учраас **** туслаад хулгайн үхрийг нь зараад өгчихсөн юм...,

...Би 2020 оны 2,3 дугаар сарын аль гэдгийг санахгүй байна. Би орой гэртээ байж байхад 17 цагийн үед *** над руу утсаар яриад “ахаа би мөнгөний хэрэгтэй байна нэг үхэр аваад очъё борлуулаад өгөөч орой би дөхүүлээд өгье” гэж хэлэхээр “тэгээ би оруулаад өгье” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд 19 цагийн багцаанд над руу залгаад “нөгөө үхэр явахгүй байна. Та урдаас хүрээд ирээч овоотын арын суганд өөд газар явдаггүй, энд нь нядалъя” гэхээр Лхагважаргалын хамт өөрийнхөө *** улсын дугаартай *** маркийн машинтайгаа очиход эвэргүй тарлан нүүртэй улаан халзан ногооны хязаалах гунжин үхэр хэвтэж байсан. Тэгээд *** “явдаггүй энд нь нядлаад аччихъя” гэсэн. Тэгээд хөх хадны бууцны жалга гэх газар оруулж бид 3 нядлаад 4 шийр гэдэс дотрыг нь газар ухаж булаад толгой, арьсыг нь махтай нь машиндаа ачаад Батбаяр буцаад гэртээ хул морьтойгоо явсан. Явахдаа “та өөр дээрээ гарал үүслийн бичиг аваад орчихгүй юу хулгай, зэлгийн юм биш ээ” гэсэн. Намайг гарал үүслийн бичгийн мөнгө, бензин тосны мөнгөө хангалттай аваарай гэж хэлж байсан. Тэгээд би Лхагважаргалын гэрт нь буулгаад *** сум орж малын эмч **** гарал үүслийн гэрчилгээ аваад *** эмчээр гарын үсэг зуруулж зургийг нь даруулаад Дархан-Уул аймаг руу явсан. Тэгээд өглөө 7 цагийн үед *** зах ороод зарахаар зогссон чинь махны ченж нар улаан нялга болсон юм байна авахгүй ямар ч юм билээ гээд байсан. Тэгтэл 3 залуу ирээд хиаманд авсан. 380,000 орчим төгрөг болсон. Тэгээд гэртээ ирээд Лхагваад 100,000, өөрөө 100,000, Батбаярт 180,000 төгрөгийг нь өгсөн. Би өөрт оногдсон 100,000 төгрөгөөрөө шатахуун ойр зуурын юм аваад дууссан. Надад мөнгийг бэлнээр өгсөн. Би нөгөө хоёртоо мөнгийг нь бэлнээр өгсөн. Тухайн мах авсан ченжүүдийг одоо танихгүй. Жил бүр 300 гаруй мал тоолуулдаг. Тухайн жилийнхээ төлийн дүнтэй тэнцэх малыг зарлагаддаг. Одоо манайх 300 гаруй бог мал байгаа. Надад хулгайн мал биш гэж хэлсэн болохоор хулгайн мал гэдгийг мэдээгүй. *** бас мэдээгүй. *** надад хэлэхдээ *** мал алж өгсөн гээд 100,000 төгрөг өгчхөөрэй гэж хэлсэн болохоор нь өгсөн юм. Намайг борлуулаад өгөөч мөнгөний хэрэг байна би ардаа ажил ихтэй морь тэжээж байгаа яваад өгөөч гээд гуйгаад байхаар нь явж өгсөн юм. Түүнээс өөр ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Миний 88376098 дугаарын утас руу 17, 19 цагийн үед 2 удаа өөрийнхөө утсаар ярьсан байх. Яг ямар дугаар гэдгийг нь санахгүй байна. Би эхнэртээ *** мал оруулаад зараад өгөөч гэж байна гэж хэлээд явсан...” гэх  мэдүүлэг /2 хх-ийн 183-184, 201-202 хуудас/

14. Яллагдагч Ц.*** “...Би 2020 оны 03 дугаар сарын 20-ны үед шиг санагдаж байна өдөр 16 цагийн үед Л.*** ах над руу ******* дугаарын утсаар миний ******** дугаарын утас руу залгаад “чи юу хийж байна аа мах болгочихмоор юм байна уу” гэж хэлээд утас нь салчихсан. Дараа нь 18 цаг өнгөрч байхад над руу дахиж залгаад “Чи орой ирэх юм уу” гэхээр нь тэгье гэж хэлсэн. Тэгээд 20 цагийн орчимд гэрээсээ халтар зүсмийн насыг нь мэдэхгүй тамгагүй морио унаад мордсон. Гэрээсээ зүүн хойш явсан ба тухайн үед **** гол хайлаагүй байсан учир мөсөн дээгүүр морьтойгоо гарсан. Тэгээд *** сумын *** гэх газрын зүүн талд тариан талбай дотор очиход барагцаагаар 20 гаруй тооны үхэр байсан. Тэндээс саарал зүсмийн эрх шүдлэн үхэр, ягаан халзан шүдлэн гунж хоёр мориороо туугаад өмнө гарсан газраараа гарч гэрийнхээ зүүн талаар туун гарч гурилт гэх уулын замаар давж гуу уруудуулж хөөгөөд Л.*** ахын гэрийн гадна 23 цагийн орчимд очсон. Тэгээд тэр үхрийг Л.*** ах болон малчных нь хамт өмнө үхэр нядалж байсан газраа очиж уг хоёр тооны үхрээ нядалсан. Нядалж дуусаад би гэр лүгээ харьсан. Маргааш өглөө нь 11 цагийн орчимд Л.*** ах залгаад би гэртээ ирчихлээ, ирж мөнгөө ав гэж хэлсэн. Тэгээд очиход надад 230,000 төгрөг л өгсөн. Уг хоёр үхэр нь хоёулаа имгүй байсан. ...Би Л.*** /***/ гэх хүнийг танина. *** ахынх *** сумын ** гуу гэх газар байдаг. *** манайхаас 15 километр орчим зайнд байдаг. Маргааш өглөө нь Пүүжээ ах зарчхаад надад 230,000 төгрөг өгсөн. Хэнд зарж борлуулсан талаар мэдэхгүй байна. Би гарал үүслийн бичиг авсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед Пүүжээ ах, Пүүжээ ахын малчин бид 3 өвөлжөөнийх нь урд 2-3 километр газар яваад өмнө үхэр нядалж байсан газраа нядалсан. Пүүжээ ах хулгайн үхэр болохыг нь мэдэж байсан...,

...Би тухайн Г.*** хулгайд алдсан гэх үхрийг хулгайлаагүй. Би *** *** нарт үхэр авчирч өгөөд жалганд нядалж байсан асуудал байхгүй. ...би ийм асуудлыг огт мэдэхгүй ***, *** хоёр худлаа ярьсан байна. Би Г.*** гэдэг хүнийг танина. Мал нь манай ард 2-3 км зайд байдаг. Баруунбүрэн сумын *** бригадын харалдаа урд талд *** голын арал бургас хавиар бэлчдэг манайхны мал усан дээр нийлдэг ер нь ойрхон бэлчдэг. Тэдний мал ямар им тамгатай эсэхийг мэдэхгүй. Надад өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй, миний нэр дээр А данс байхгүй. Би Баасансүрэнгийн 1 тооны үхрийг хулгайлаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 185-186, 231 хуудас/  зэрэг болно.

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй, нотлох чадвараа алдсан нотлох баримт байхгүй болно.

 

  1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.***, Н.*** нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сард *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газарт Н.***ын хариулж байсан үхэрт нийлж ирсэн иргэн Д.*** 1 тооны бярууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж Д.*** 700,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Л.*** нь 2020 оны 01 дүгээр сарын орчим *** аймгийн *** сумын **** 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бор ****” гэх газарт өөрийн үхэрт нийлж ирсэн иргэн Л.*** 1 тооны бярууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж Л.*** 550,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Мөн шүүгдэгч Л.***, Ц.*** нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 18-аас 2020 оны 01 дүгээр сарын 19-нд шилжих шөнө *** аймгийн **** сумын **** 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зэгстэй” гэх газраас иргэн Н.*** 1 тооны үхрийг шунахай сэдэлтээр хулгайлан авч 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

 

 -2020 оны 03 дугаар сарын 20-ны орчим *** аймгийн **** сумын *** 2 дугаар багийн нутаг дэвсгэр “****” гэх газраас машин механизм ашиглан иргэн Г.***ийн 1 тооны үхрийг хулгайлан авч 1,400,000 /нэг сая дөрвөн зуу/ мянган төгрөгийн хохирол учруулсан,  

 

-Шүүгдэгч Л.*** нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр **** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг дэвсгэр “****” гэх газраас тус сумын иргэн Л.**** улаан халзан зүсмийн хязаалан насны 1 тооны үхрийг шунахай сэдэлтээр хулгайлж, Л.**** 1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

 

-2020 оны 02 дугаар сард *** аймгийн *** сумын **** 2 дугаар багийн нутаг дэвсгэр “****” гэх газраас тус сумын иргэн Л.**** 20 тооны хонийг шунахай сэдэлтээр хулгайлж Л.*** 3,400,000 /гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

 

-2020 оны 03 дугаар сард **** аймгийн **** сумын **** 2 дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газраас тус сумын иргэн Л.**** 10 тооны ямааг шунахай сэдэлтээр хулгайлж, Л.** 1,100,000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгийн хохирол учруулан,

 

Яллагдагч Ц.*** нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *** аймгийн *** сумын *** 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “****” гэх газраас тус сумын иргэн Н.**** 2 тооны үхрийг шунахай сэдэлтээр хулгайлж Н.**** 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

            Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Л.***, Ц.*** нар нь хохирогч Н.***, Г.*** нарын малыг хулгайлаагүй гэж гэм буруугийн талаар маргасан боловч шүүх хуралдааны шатанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлж, гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Өмгөөлөгч Д.**, П.**** нар нь шүүгдэгч нарын гэм буруугийн талаар маргаж, Н.***, Г.*** нарын малыг хулгайлаагүй, гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэлт гаргаж байна.

 

Шүүгдэгч Л.***, Ц.** нар нь бүлэглэж хохирогч Н.*** 1 тооны үхрийг хулгайлсан болох нь хохирогч Н.Эрдэнэбилэгийн мэдүүлэг, гэрч Н.**** “...Баагий ах морь хөлрөөд байна гээд буцаад явчихсан. Тэгээд **** ах бид хоёр үхрийг хамт өвөлжөө дээр тууж ирээд нэг улаан халзан зүсмийн үхрийг нь нядлаад нэг үхэр нь туранхай байна гээд нядлалгүй үлдээсэн. Харин тэр оройноо *** нядалсан үхрийн махаа аваад *** аймаг руу явсан. Харин нядлаагүй үлдсэн үхэр нь маргааш нь манай үхэрт байж байгаад бэлчих үед нь хамт явсан. Тэгээд буцаж ирээгүй. Өглөө нь манай эхнэр **** бас тэр үхрийг харчхаад манай үхэр уруудаад явж байна гэхээр нь гэрээс гараад харсан чинь нөгөө нядлалгүй үлдээсэн үхэр байсан. Тэгэхлээр нь би наад үхрээ орхи айлын үхэр байгаа юм гэж би хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.**** “...Тэгээд тэр оройноо нэг үхрийг нь нядлаад махыг нь хар машиндаа ачаад **** ах ганцаараа *** аймаг руу. Тэгээд би өглөө босоод гэрээс гарсан чинь нэг улаан халзан зүсмийн үхэр уруудаад ганцаараа явж байхаар нь би нөхөр **** хэлээд би очоод туугаад ирье гэсэн чинь манай нөхөр гэрээс гарч харчхаад “наад үхэр чинь манай үхэр биш ээ өчигдөр орой *** ахыг тууж ирсэн үхэр байгаа юм” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар,  

-хохирогч Г.**** 1 тооны үхрийг хулгайлсан болох нь хохирогч Г.*** мэдүүлэг, хохирлын үнэлгээ, гэрч Н.**** мэдүүлэг, гэрч Д.**** мэдүүлэг, гэрч Л.**** мэдүүлэг, гэрч И.**** мэдүүлэг, гэрч Б.*** мэдүүлэг, гэрч М.**** мэдүүлэг зэрэг нотлох баримуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул мал” гэдэг нь гэм буруутай этгээдийн оролцоогүй, өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй, ижил сүргээсээ тасран салж бэлчээр нутгаасаа холдож, өөр орон нутагт шилжин байрлаж, өмчлөгч эзэмшигч нь тодорхойгүй байгаа таван хошуу мал, бусад тэжээвэр амьтдыг ойлгох бөгөөд “алдуул мал завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдыг өмчийг өөрт олж авахын тул идэвхтэй үйлдэл хийгээгүй, түүний эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа завших сэдэл төрж, захиран зарцуулах эрх үүссэнээр төгссөнд тооцдог.          

          Шүүгдэгч Л.*** дангаараа болон Н.*** бүлэглэж, өөрийн үхэрт нийлж ирсэн Д.***, Л.**** нарын бярууг бусдын  өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших сэдэл төрж, махалж борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой бөгөөд алдуул малыг  бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.*** болон Н.*** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

 

Шүүгдэгч нар нь мөнгө олох зорилгоор мал хулгайлж, махалж борлуулахаар тохиролцож, уг гэмт хэргийг үйлдэхээр урьдчилан тохиролцсон, учрах саадыг арилгах, хөнгөвчлөх, түргэвчлэх зорилгоор машин механизм ашиглаж үйлджээ.

Мөн “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно гэж заасан  тул шүүгдэгч нарын хулгайлсан бод, бог мал нь “олон тооны мал” гэдэгт хамаарч байна. 

Шүүгдэгч нар нь бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “олон мал хулгайлж”, 2.2 дахь заалтад заасан “бүлэглэж”, 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн обьектив талын шинжийг бүрэн хангасан байх тул хэргийн зүйлчлэл зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл хэсэгт зааснаар тэднийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл бий болсон байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгч Л.***, Н.***, Ц.*** нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон тогтоогдсон тул тэднийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.***, Н.***, Ц.*** нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.*** нь Чамархайн хэсгийн Эпилепси өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан болох нь *** аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлгийн хөдөлмөр магадлах комиссын шийдвэр, Сэлэнгэ аймгийн *** сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, тэдний хувийн байдал, зарим шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Л.**** 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.**** 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.***, Н.*** нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*** оногдуулсан 3 жилийн хорих ял, шүүгдэгч Ц.*** оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.**** цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ц.**** биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 5 сар 21 хоногоор тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*** оногдуулсан 3 жилийн хорих ял, шүүгдэгч Ц.*** оногдуулсан 2 жил 5 сар 21 хоногийн хорих ялыг тус тус зорчих эрх хязгаарлах ялаар сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*** оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох *** аймаг **** сумын нутаг дэвсгэрээр тогтоож 3 жилийн хугацаанд Сэлэнгэ аймаг *** сумаас гадагш явахыг, шүүгдэгч Ц.**** оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох *** аймаг *** сумын нутаг дэвсгэрээр тогтоож 2 жил 5 сар 21 хоногийн хугацаанд *** аймаг *** сумаас гадагш явахыг хориглож шийдвэрлэлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэл бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2,500,000 төгрөг, 2 тооны халтар зүсмийн морь, 2 ширхэг эмээл, 2 ширхэг хазаар нийт 930,000 төгрөг, нийт 3,430,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Л.*** 1,715,000 төгрөгийг, шүүгдэгч Ц.*** 1,715,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч нар нь *** маркийн **** улсын дугаартай автомашин,  Х.*** өмчлөлийн хээр зүсмийн 1 тооны морь зэргийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нотлогдохгүй байх тул эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож, өмчлөгч, эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*** энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэргийн хамт ирсэн 3 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 9 дугаартай 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай, 12 дугаартай 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид тус тус буцаан олгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 5 дах хэсэгт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч *** овогт *** ***, **** овогт **** **** нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар гэм буруутайд, шүүгдэгч *** овогт *** **** дангаараа болон шүүгдэгч *** овогт *** *** бүлэглэж “алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Л.*** 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.*** 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт *** аймгийн **** сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.***, Н.**** нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*** оногдуулсан 3 жилийн хорих ял, шүүгдэгч Ц.**** оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*** цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ц.*** биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 5 сар 21 хоногоор тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*** оногдуулсан 3 жилийн хорих ял, шүүгдэгч Ц.*** оногдуулсан 2 жил 5 сар 21 хоногийн хорих ялыг тус тус зорчих эрх хязгаарлах ялаар сольсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*** оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох *** аймаг *** сумын нутаг дэвсгэрээр тогтоож 3 жилийн хугацаанд *** аймаг *** сумаас гадагш явахыг, шүүгдэгч Ц.*** оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох *** аймаг *** сумын нутаг дэвсгэрээр тогтоож 2 жил 5 сар 21 хоногийн хугацаанд *** аймаг *** сумаас гадагш явахыг тус тус хориглосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.***, Ц.*** нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2,500,000 төгрөг, 2 тооны халтар зүсмийн морь, 2 ширхэг эмээл, 2 ширхэг хазаар нийт 930,000 төгрөг, нийт 3,430,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Л.*** 1,715,000 төгрөгийг, шүүгдэгч Ц.*** 1,715,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*** энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэргийн хамт ирсэн 3 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, *** аймгийн *** сум дундын Прокурорын газрын хяналтын Прокурорын 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 9 дугаартай, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай, 12 дугаартай, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг тус тус хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид эд хөрөнгийг буцаан олгосугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 5 дах хэсэгт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шүүхийн тогтоолыг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА