| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2022/0057/Э/208/2022/0065 |
| Дугаар | 2022/ШЦТ/57 |
| Огноо | 2022-09-26 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Н.Б |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.***,
Уëñûí яллагч Н.***,
Ш¿¿ãäýã÷ Ү.***, түүний өмгөөлөгч Д.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
*** аймгийн *** сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Ìîíãîë Уëñûí Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.*** холбогдох эрүүгийн *************** дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр *** аймаг *** суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн аж ахуйн инженер мэргэжилтэй, *** бүсийн сум дундын Ойн ангийн дарга ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *** аймаг *** сум Цагаан овоо 3-р баг *** *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овогт *** *** /РД:***/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.*** нь 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр *** бүсийн сум дундын Ойн ангийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хууль, Ойн тухай хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчиж *** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаартай “2021 онд *** сумын ойн сангаас бэлтгэх хэрэглээний болон түлшний модны газрын нэр, хэмжээг тогтоох тухай" тогтоолд заагдаагүй “***” ХХК-ийг ойн мэргэжлийн байгууллага биш гэдгийг мэдсээр байж *** бүсийн сум дундын Ойн ангийн нярав Б.*** "мод бэлтгэх эрхийн бичгийг олго" гэж үүрэг өгөн "***" ХХК-ийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “Налгай ар” гэх газраас 60 метр куб шинэс модыг цэвэрлэгээний огтлол хийх 043215 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг Б.*** "***" ХХК-д олгуулж, давуу байдал бий болгон Ойн санд 3,463,118 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ү.*** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 2 сарын үед сумын Засаг дарга *** намайг дуудаад “***” компанид пойлоо хаших хашааны шон хэрэгтэй байна. 500 ширхэг мод хэдэн метр куб болох вэ дундаж багцаа, тооцоо гаргаарай гэсэн. Тэрний дагуу дунджаар хэдэн куб байх вэ гэж асуухад тухайн үед 20-25 см багцаатай байна тэрүүгээр бодож үзээд бөөрөнхий модны стандартаар бодож үзээд 60 м3 болно гэж би Засаг даргад хэлсэн. Дараа нь Засаг дарга дуудаад “***” ХХК албан тоот ирүүллээ яах вэ гэсэн. Би тухайн үед Засаг даргад мэдээлэл өгч байсан. “***” мод хийж болохгүй ээ. Налгай араас цэвэрлэгээний огтлолтоор мод авах тул заавал ойн мэргэжлийн байгууллагаар модоо бэлтгэх тул та мэргэжлийн байгууллагын захиралтай уулзаж, тохиролцоорой гэж хэлээрэй гэсэн. Сүүлд цохолт хийсэн байгаа гээд 3 сарын үед *** ажил дээр ирсэн. Ирэхэд нь би танай цохолт ирээгүй байна гэхэд *** Тамгын газар дээр очоод асуугаад ирье гэсэн. Очиж уулзаад цохоод ирсэн байна гэсэн. Уранцэцэгээс би “***” компанийн цохолт ирсэн үү гэж асуухад ирсэн байна гэсэн. *** өргөдлөө аваад ороод ир уншиж үзье гэсэн. Би *** сайн тайлбарлаж хэлсэн. Танай аж ахуй нэгжид мод бэлтгэх эрх байхгүй. Заавал мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлнэ. Эхлээд “Орос хийц” компанийн хөрөө рамны *** очиж уулзаад хэзээ бэлдэх вэ гэдгээ тохироод өргөлдөө барьж ороод *** дээр тооцоогоо ойгоос мод бэлтгэх төлбөр юмнуудаа бичүүлээд ав. Тэрний үндсэн дээр мэргэжлийн байгууллагатай тохиролцоод мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлнэ гэсэн. **** гарч яваад нэлээн байж байгаад ороод *** мөнгөн дүнг нь бодуулсан. *** одоо энийг яах вэ гэсэн. Наад газар нь аж ахуй нэгж мод бэлтгэх эрх байхгүй, эрх олгохдоо заавал мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлэх гэж бичиж өгөөрэй гээд би хөдөө уулаар явах ажилтай байсан тул гараад явсан. Би хуучин төв хавьцаа сумын төвөөс гараад 20км зайд явж байхад **** залгаад *** гоожингийн мөнгөө төлсөн байна гэхээр нь би дахиад хэлсэн наадах чинь мэргэжлийн байгууллагатай тохиолцсон юм уу, хэрэв зөвшилцсөн бол тушаасан мөнгө, баримтыг нь хараад эрхийн бичгийн олго гэсэн. Тэрнээс биш “***” компанид бичилт хийж олго гэж хэлсэн зүйл байхгүй. Болсон зүйл нь энэ байна. Би энд ямар ч холбогдол байхгүй ер нь бол гомдолтой байна. Засаг даргын цохолтын дагуу *** эрхийн бичиг олгосон. Би *** мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлэхээр олгоорой гэж хэлсэн. 2013 оноос хойш *** ойн ангид 2021 он хүртэл ажиллаж байгаа энэ хугацаанд дандаа эрхийн бичиг олгодог байсан. Тэрнээс биш “***” компанийн захирлыг мэдэхгүй танихгүй. Анхнаасаа Засаг дарга намайг дуудаад 500 ширхэг мод хэдэн куб болох вэ дунджаар багцаа гаргаад өгөөч гэсэн. Дараа нь хүсэлтээ ирүүлсэн байна яах вэ гэж өрөөндөө дуудаад надаас асуусан. Би тухайн үед хэлсэн наадах чинь мэргэжлийн байгууллага биш аж ахуй нэгж заавал мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ та захирал Энхболдод хэлээрэй гэсэн. Би *** танихгүй утсыг нь мэдэхгүй. Тэрнээс биш энэ компанид давуу эрх олгож албан тушаалаа урвуулан ашиглаж би буруутай зүйл хийсэн зүйл байхгүй. *** мэдүүлэг байна. Би Мөнхрагчаад заавал мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлнэ шүү, тохиролцоорой гэж хэлсэн боловч тэр мэдүүлэг өгөөгүй байна. *** мэдүүлэгт бас би заавал мэргэжлийн байгууллагаар бэлдүүлнэ шүү гэж хэлснийг хэлээгүй байна. Утсаар ярихдаа бас хэлсэн мэргэжлийн байгууллагатай тохиролцсон уу шалгаад өгөөрэй гэсэн. Тэрнээс биш би “***”-д олго гэж хэлээгүй. Дээрээс нь сумын Засаг даргын цохолтоор манайд ирж байгаа. Түлээний модыг олгохдоо сумын Засаг даргын томилсон албан тушаалтан *** суманд байгаль хамгаалагч олголт хийж байгаа. Уламжлалт бүтээгдэхүүн ахуйн хэрэглээний модыг иргэдэд бичилт хийж өгдөг. Хэрэглээний модыг үндсэн арчилгааны огтлол, цэвэрлэгээний огтлол гэж заасан модыг мэргэжлийн байгууллагад хуваарилдаг. 2021 онд ойгоос хэрэглээ, түлээний мод бэлтгэх Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол байна. Огтлолтын нэр төрлөөр зөвхөн “***” компанид хэрэглээний мод бэлтгэх эрх үүснэ. Иргэд цэвэрлэгээний мод бэлтгэх бол заавал мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлэхээр олгодог. Тэрийг бүгд мэдэж байгаа. Иргэдэд олгох мод нь сумын иргэдийн төлөөлөгчийн хурлаар баг тус бүрээр хуваарилсан модыг эрхийн бичгээр олгоно. Түлээний модыг огтлолтын төрлөөр бүгдийг нь мэргэжлийн байгууллагаар хуваарилан батлах ёстой байдаг. Тухайн үеийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол миний оруулсан саналаас өөрөөр оруулж баталж гаргасан. Тэрийг тухайн үеийн мэргэжлийн хяналтын шалгалтаар мэргэжлийн хяналтын байцаагч *** үзээд энэ тогтоол буруу байна зас гээд засуулсан. Сумын Засаг дарга намайг 2, 3 удаа өрөөндөө дуудсан. Би тэр болгонд нь заавал мэргэжлийн байгууллага бэлтгэнэ гэж сайн хэлсэн. Та өөрөө захиралд нь хэлээрэй гэж хэлсэн. Би иймээс өөрийгөө буруугүй гэж үзэж байна. Миний ярьж байгаа бүгд үнэн. Би төрийн албанд 2009 оноос хойш ажиллаж байна. 2008 онд ХААИС-ийг ойн аж ахуйн инженер мэргэжлээр төгсөөд 2009 онд *** сумын 3-р багийн байгаль хамгаалагч 4 жил хийсэн. 2013 онд сум дундын ойн анги шинээр байгуулагдаад тэрнээс хойш одоо хүртэл Ойн ангийн дарга хийж байна. Надад тийм ямар нэг зөрчил байхгүй. Бусдад давуу байдал үүсгэх эрх байхгүй. Засаг даргын цохолттой байж би эрхийн бичиг олгоно. Өмнөх Засаг дарга нар цохолт хийгээд оруулж ирж л байсан. Би таньдаг тал гэж ажиллаж үзээгүй. “***” мэргэжлийн байгууллага биш гэдгийг би мэднэ. Анхнаас нь Засаг даргад хэлж байсан. Би *** сайн тайлбарлаж хэлсэн. Мөнгөө тушаахаасаа өмнө *** гэж хүнтэй очиж уулзаад тохиролцоод мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлэх ёстой гэж хэлсэн. *** мөн мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлнэ гэж хэлсэн. Тэгээд явсны дараа араас утсаар ярьсан. Ярихад нь би бас хэлсэн мэргэжлийн байгууллагатай тохиролцсон уу, бичиг баримтыг нь сайн шалгаж үзээд эрхийн бичиг олго гэсэн. Мэргэжлийн бус энэ байгууллагад олго гэж хэлсэн зүйл байхгүй. Энийг дахиж шалгуулмаар байна. “***” компанийн ажилчид очиж уулзаад би Засаг даргад хэлж байсан захиралд нь хэлээрэй наадуул чинь дээгүүр доогуур яваад өөрсдөө тоохгүй, “Орос хийц” компанитай уулз гээрэй гэсэн. Өглөө нь *** мөн хэлсэн. Заавал Баяраатай очиж уулзаарай заавал мэргэжлийн байгууллагаар бэлдүүлнэ гэж хэлсэн. Иймээс би өөрийгөө буруугүй гэж үзэж байна. Би эрхийн бичиг бичиж олгоогүй. Би Засаг даргын цохолтод юм бичээгүй тэр дээр би тайлбараа өгсөн. Дээрээс нь би цохолт хийх эрхгүй. Засаг дарга цохолт хийгээд би уншиж танилцаад би *** буцаагаад өргөдлийг нь өгсөн. Мэргэжлийн байгууллагатай ярьж тохиролцож хийлгэнэ шүү гэсэн. Тиймээс энэ дээр дахиж шалгалт хийлгэмээр байна. Засаг дарга цохолт хийгээд өгсөн Уранцэцэг бичилт хийгээд өгсөн. Надад буруу байхгүй байхад Засаг дарга нь яллагдагчаасаа татагдаад мултардаг. *** хариуцлага тооцохгүй байдаг. *** хэлээд байхад очиж уулзсан нь мэдэгдэхгүй өөрсдөө уул руу гараад хийсэн. Тэр хүмүүсийн буруутай үйл ажиллагааг яагаад ганцхан надад тохоод байна вэ. Би ямар нэг байдлаар бичвэр хийсэн зүйлгүй. Надад ерөөсөө ямар ч буруу байхгүй би гомдолтой байна...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад:
1.2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сум дундын Цагдаагийн хэлтэст гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл. Дугаар 29 2021.03.17 /1100-688/ /1-р хавтаст хэргийн 3-р хуудас/,
2. 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 4-11-р хуудас/,
3. 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 12-14, 39-43, 49-50, 97-101-р хуудас,
4. *** аймгийн Сум дундын ойн ангийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай:
“...Асуулт 1. "***" ХХК-ны ойгоос бэлтгэсэн гэх 10-15 см өргөнтэй 2,13 2,23 метр урттай 401 ширхэг, 10-15 см өргөнтэй 2,13-2,23 метр урттай 503 ширхэг шинэс төрлийн модны метр куб хэмжээг тогтоох.
Хариулт 1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр тайрч бэлдсэн мод тус бүрийн диаметр буюу өргөн, уртын хэмжээ тодорхойгүй учир голын утгыг илэрхийлэх медиан дунджаар модны өргөн 12 см бөгөөд /MNS 2379:2010/ Монгол улсын стандартын "хэвийн шувтантай бөөрөнхий модон материалын эзлэхүүний хүрд" дээр уртын хэмжээнд 2,13-2,23 метр хэмжээ байхгүй учир уртын хэмжээг 2 метрээр авч нийт 904 ширхэг модны эзлэхүүнийг тооцвол 23,956 метр куб болж байна.
| № | Диаметр /см/ | /Урт /м/ | Too /ширхэг/ | 1 модны эзлэхүүн /м3 | Нийт эзлэхүүн /м3/ |
| 1 | 12 | 2 | 904 | 0,0265 | 23,956 |
Асуулт 2. 10-15 см өргөнтэй 2,13-2,23 метр урттай 401 ширхэг, 10-15 см өргөнтэй 2,13-2,23 метр урттай 503 ширхэг шинэс төрлийн модыг "***" ХХК нь цэвэрлэгээний огтлолт хийх мод бэлтгэх эрхийг бичгийн дагуу бэлтгэсэн байх тул ойн нөөцөд учруулсан байгаль орчны экологи эдийн засгийн үнэлгээг нарийвчлан тогтоох ямар журамд заасан ойлгомжтойгоор тусгах/
Хариулт 2. 904 ширхэг 23.956 метр куб шинэс модны экологи эдийн үнэлгээ нь 23.956 м.куб х 80.312 тегрөг х 1.8/итгэлцүүр/=3.463.118 төгрөг болж байна.
Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1-р хавсралтын дагуу модны эзлэхүүний бүх төрлийн хуурай модны мөнгөн үнэлгээг ойн сангийн 3-р мужлалаар, хэрэглээний бөөрөнхий мод гуалин тул 1,8 дахин нэмэгдүүлж тооцов.
Асуулт 3. "***" ХХК-ны ойд учруулсан хохирлыг нөхөн сэргээгдэх хохирлыг тогтоох
Хариулт 3. "****" ХХК-ны ойд учруулсан хохирлыг нөхөн сэргээгдэх хохирлыг тооцох боломжгүй. Харин байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т заасны дагуу ойн санд учруулсан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна.
Мөн дээрх хуулийн 49.4.1 дүгээр заалтын дагуу дээрх үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж тус тус заасан байна.
Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ нь 3,463,118 төгрөг х 3 = 10,389,354 /Арван сая гурван зуун наян есөн мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөг болж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хавтаст хэргийн 191-192-р хуудас/,
5. 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Мөрдөн шалгах ажиллагааны явцад банк Түүний харилцагч нарын дэлгэрэнгүй мэдээлэл, дансны хуулга гаргуулан авах тухай тогтоол /хавтаст хэргийн 113-191 дүгээр хуудас/,
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*** “...Би хууль бус зөвшөөрлөөр экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон. Ойн албаны ойн ашиглалт, хяналт шалгалт, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Э.*** 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №02 дугаартай дүгнэлттэй танилцсан. Хэлэх зүйл байхгүй. *** ХХК-ийн экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 248-249 р хуудас/,
7. Гэрч Д.*** “...Би 2009 оноос хойш одоог хүртэл "***" ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. "***" ХХК нь *** аймгийн *** сумын "***" гэх газарт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өөр ямар нэгэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй. Манай компанид ойгоос мод бэлтгэх мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл байхгүй. Би 2021 оны 03 дугаар сарын эхээр *** аймгийн *** сумын Засаг даргын тамгын газарт аж ахуйн хэрэгцээнд шонгийн зориулалттай 500 ширхэг мод бэлтгэхээр хүсэлт бичиж байгууллагын ажилчин *** гэх залуугаар сумын Засаг даргад хүргүүлсэн. Миний гаргасан хусэлтийг Засаг дарга зөвшөөрөөд цохолт хийчихсэн гэж *** гэх манай ажилчин надад хэлсэн. Тэгээд ойн ангиас мод бэлтгэх зөвшөөрлөө авсан гэж хэлсэн. Би яг хэр их хэмжээний мод бэлтгэх зөвшөөрөл олгосон талаар мэдэхгүй байна. Би хүсэлт бичихдээ 500 ширхэг гэж бичсэн. Ойн ангиас олгосон мод бэлтгэх зөвшөөрлийг би өөрөө яг нүдээр хараагүй. Тэгээд зөвшөөрөл аваад *** гэх залуу хэдэн хүмүүстэй хамт очоод модоо бэлдсэн юм шиг байна лээ. Яг хэн хэнтэй хамт явсан талаар мэдэхгүй байна. Манай компани 900 орчим ширхэг 2.10 орчим см урттай мод бэлтгэсэн байгаа. Би яг хаанаас, ямар төрлийн мод бэлтгэсэн талаар нь мэдэхгүй байна. Мод бэлтгэх ажилд нь би оролцоогүй. Манай байгууллагын зүгээс 600,000 орчим төгрөг төлсөн. Би *** дансанд шилжүүлээд Мөнхрагчаа цаашаа мөнгийг нь яг юунд төлснийг нь мэдэхгүй байна. Өөр төлсөн мөнгө байхгүй. Манай байгууллагын бэлтгэсэн мод одоо бригадын хашаанд байгаа. Бид нар огт ашиглаагүй байгаа. Би яг хэдэн мод бэлтгэснийг сайн мэдэхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас/,
8. Гэрч Г.*** “...Ойн ангийн даргын албан тушаалын тодорхойлолтод Ойн салбарын төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, Сум дундын ойн ангийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, төсвийн хөрөнгийг удирдах, батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр ашигтай захиран зарцуулах, сэргээх тайлагнах, ойн нөөц баялгийг хамгаалах, нөхөн зохистой ашиглуулах, ойн мэдээллийн санг эрхлэх, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах гэж заасан байдаг.
Ойн аж ахуйн арга хэмжээ явуулах тусгай зөвшөөрөл бүхий эрхтэй үйлдвэрлэлийн арчилгааны огтлол цэвэрлэгээний байгууллага нь тоног төхөөрөмжтэй байхаас гадна ойн арга хэмжээг удирдан явуулах ойн инженертэй байдаг. Ойн тухай хуулийн 23.1-д Ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн тувшинд явуулах, арга зүйн зөвлөгөөгөөр хангах эрхийг холбогдох хуулийн дагуу авсан аж ахуйн нэгж, байгууллагыг ойн мэргэжлийн байгууллага гэнэ гэж заасан байдаг.
Цэвэрлэгээний огтлол гэж түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж хатсан, цаашид ургах чадваргүй болсон ойн модыг огтлох замаар ойг цэвэрлэх, ойг эрүүлжүүлэхэд чиглэгдсэн хэрэглээний огтлолыг ойн мэргэжлийн байгууллагаар хийлгүүлдэг байгаа. Мал аж ахуй, гадаад дотоод худалдаа, газар тариалан, аялал жуулчлалын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, цэвэрлэгээний огтлол хийх тусгай зөвшөөрөлгүй аж ахуй нэгжид цэвэрлэгээний огтлол хийх мод бэлтгэх эрхийн бичиг олгох боломжгүй.
Ойн тухай хуулийн 32.3-т Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын ойн менежментийн төлөвлөгөө болон иргэдийн хэрэгцээг үндэслэн энэ хуулийн 35.1. 35.2 дахь хэсэгт заасны дагуу ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг 32.3.1-д үйлдвэрлэлийн ашиглалт явуулах эрх бүхий аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн огтлолтыг байгууллага бүрээр: 32.3.2-д ойд арчилгаа, цэвэрлэгээ явуулах эрх бүхий аж ахуйн нэгжид арчилгаа, цэвэрлэгээний огтлолтыг байгууллага бүрээр, 32.3.3-д ойн нөөц бүхий аймаг, сумын иргэдийн ахуйн хэрэглээний болон ашиглаж уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтын огтлолтыг баг бүрээр олгоно гэсэн байдаг. Тийм болохоор цэвэрлэгээний огтлол хийх тусгай зөвшөөрөлгүй аж ахуй нэгжид цэвэрлэгээний огтлол хийх мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй.
Ойн анги бол тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан зөвшөөрөгдсөн хэмжээнд нэр бүхий аж ахуй нэгжид үйлдвэрлэлийн, арчилгааны, цэвэрлэгээний огтлол хийх мод бэлтгэх эрхийг гэрээ байгуулж эрхийн бичиг олгодог байгаа. Сум дүүргийн засаг даргын эрхийг Ойн тухай хуулийн 18.2.3-д заасан энэ хуулийн 34.1, 38.1-д заасны дагуу эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг олгоход хяналт тавих, уг эрхийн бичиг, гэрчилгээг үндэслэлгүй олгосон нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох, 18.2.7-д ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хязгаарт багтаан мод бэлтгэх шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хяналт тавих эрхтэй байна гэж заасан байдаг. Орхон бүсийн ойн ангийн дарга Ү.*** нь *** сумын Засаг дарга Ц.*** цохолтын дагуу мод бэлтгэх эрхийн бичиг олгосон үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл байна. Мод бэлтгэх эрхийн бичигт Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан ойн мэргэжлийн байгууллагын оноосон нэрийг бичдэг байгаа. Түүнээс ойн мэргэжлийн бус байгууллагад уг мод бэлтгэх эрхийн бичгийг олгодоггүй юм.
Ойн тухай хуулийн 34.2, 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана гэсэн байдаг..." гэх мэдүүлэг... /хавтаст хэргийн 63-65-р хуудас/,
9. Гэрч Б.*** “...Би 2013-2021 оны 03 сар хүртэл *** аймгийн *** бүсийн сум дундын Ойн ангид няраваар, 2021 оны 03 сараас өнөөдрийг хүртэл Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газарт төсөв төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байна. Энэ мод бэлтгэх эрхийн бичигт би бичилт хийж олгосон. Бэлтгэх хугацааг 2021 он гэж бичих ёстойг 2020 он гэж андуурч бичсэн байна. Би тухайн үед жирэмсний амралттай байж байгаад ажилдаа ороод удаагүй байсан юм. Тэгээд Ойн ангийн дарга У.*** уг мод бэлтгэх эрхийн бичгийн бичилт хийх үед ажил дээр байгаагүй юм. Тэгээд би дарга Ү.*** рүү утсаар залгаж "***" ХХК-иас мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлэхээр ирлээ гэхэд төлбөрөө төлчихсөн Засаг даргаар цохолтоо хийлгэсэн юм чинь мод бэлтгэх эрхийн бичгийг нь олго гэж хэлэхээр нь би мод бэлтгэх эрхийн бичигт бичилт хийж олгосон. Би мэдэхгүй байна. Би мод бэлтгэх эрхийн бичиг бусад байгууллагад олгохдоо огтлол хийх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж байж бичилт хийдэг. Дээрх "***" ХХК-ийн хувьд Засаг даргын цохолттой. Ойн ангийн дарга эрхийн бичиг олго гэж хэлсэн болохоор мод бэлтгэх эрхийн бичигт бичилт хийж олгосон. "***" ХХК-иас Засаг даргын цохолттой цэвэрлэгээний 60 метр куб мод бэлтгэх хүсэлт барьж ирлээ гэж Ойн ангийн дарга *** гар утсаар холбогдож асуухад "...цохолтынхоо дагуу мод бэлтгэх эрхийн бичгээ олгочих, наад компани чинь мэргэжлийн байгууллагаар модоо бэлтгүүлнэ...” гэж тохирсон гэсэн. Тэгээд би "***" ХХК-ийн нэр дээр мод бэлтгэх эрхийн бичгийг бичиж олгосон. Иргэн болон аж ахуй нэгжид цэвэрлэгээний огтлол хийх хуваариас цохож өгсөн байх гэж бодож байна. Засаг дарга Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан хуваариа харж байгаад цохсон байх. Би цохолтын дагуу мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. Би Ойн тухай хуулийн 32.3-т Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын ойн менежментийн төлөвлөгөө болон иргэдийн хэрэгцээг үндэслэн энэ хуулийн 35.1, 35.2 дахь хэсэгт заасны дагуу ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг 32.3.1-д уйлдвэрлэлийн ашиглалт явуулах эрх бүхий аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн огтлолтыг байгууллага бүрээр; 32.3.2-д ойд арчилгаа, цэвэрлэгээ явуулах эрх бүхий аж ахуйн нэгжид арчилгаа, цэвэрлэгээний огтлолтыг байгууллага бүрээр: 32.3.3-д ойн нөөц бүхий аймаг, сумын иргэдийн ахуйн хэрэглээний болон уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтын огтлолтыг баг бүрээр олгоно гэсэн байдгийг мэднэ. "***" ХХК-д цэвэрлэгээний огтлол хийх мод бэлтгэх эрхийн бичиг олгосон үйлдэл нь дээрх хууль тогтоомжийг зөрчсөн байна. Ойн мэргэжлийн байгууллагын оноосон нэрийг бичдэг. Иргэд аж ахуй нэгжээс цэвэрлэгээний огтлол зөвшөөрөл олгохдоо байгууллагын нэрийг давхар бичиж өгдөг байсан." гэх мэдүүлэг...” /хавтаст хэргийн 72-74 дүгээр хуудас/,
10. Гэрч Б.*** “...Би 2018 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 12 жилийн дунд сургуулийг төгссөн. 2019 оноос 2021 оны 08 сар хүртэл *** ХХК-д жолоочоор, 2021 оны 08 сараас өнөөдрийг хүртэл “*** ХХК-д жолоочоор ажиллаж байна. “***” ХХК нь *** аймгийн *** сумын зараагийн бригадад газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. *** ХХК-ийн захирал *** ***-*** аймагт амьдардаг юм. Тэгээд надтай утсаар холбогдож *** аймгийн *** сумын Засаг даргад хүсэлт бичсэн байгаа. Чам руу замын унаагаар өгч явууллаа. Уг хүсэлтийг аваад *** сумын Засаг даргад оруулж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би захирал *** өгч явуулсан хүсэлт албан бичгийг шууд *** сумын Засаг дарга Ц.**** **** ХХК-ийн захирал *** өгч явууллаа гэж хэлээд ажлын өрөөнд оруулж өгсөн. Би ямар учиртай бичиг байсан гэдгийг мэдээгүй. Уншаагүй. Манай компанийн туслах ажилчин *** компанийн нэр дээр Баруунбүрэн сумаас хойд зүгт байрлах ууланд мод бэлтгэж байгаад цагдаагийн байгууллагад баригдсан байсан. Тэгээд захирал Энхболд над руу утсаар залгаж *** сумын цагдаагийн кабон дээрээс цагдаа аваад машинаараа яваад өг **** бэлдсэн модыг тоолно гэж байна хамт яв гэж хэлсэн. Тэгээд би *** сумын Цагдаагийн хэсэг дээрээс **** 2 цагдаагийн хамт машиндаа суулгаад *** сумаас хойд зүгт модтой ууланд очиход бэлдээд тавьчихсан шонгийн моднууд байсан. Цагдаагийн алба хаагч нар тэр модыг тоолж тэмдэглэл үйлдэж байгаад тэр модыг хүлээлгэж өгөхдөө иргэний үнэмлэхтэйгээр нь чамд хүлээлгэж өгнө гээд надад хүлээлгэж өгч гарын үсэг зуруулсан юм. Тэгээд тэр модыг нь яасныг би мэдэхгүй байна. Би тэр модыг тухайн үедээ анзааралгүй хүлээж авсан, одоо тэр модыг хаана байгааг би мэдэхгүй байна. Би одоо тэр компаниас гарсан надад энэ асуудал хамаагүй гэж бодож байна. Мод бэлтгэх зөвшөөрлийг хэрхэн авсан талаар би мэдэхгүй байна. Мод хаана байгааг би мэдэхгүй байна. Мөнхрагчаа мэдэж байгаа байх. Би тухайн үед машинаараа үйлчилж явж өгсөн Би модыг нь хүлээж авсан гэж гарын үсэг зурсан бол сайн ойлгоогүй гарын үсэг зурсан байна. Би тэр модыг хариуцаж хулээж аваагүй....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 215-217 дугаар хуудас/,
11.Гэрч Б.*** “...”****” гэдэг газар очоод мод бэлдсэн бид нар очсон өдөртөө 500 мод бэлтгээд орой 19 цагийн үед буусан тэгээд маргааш нь дахиад бид 3 очоод 400 мод бэлтгээд ачихад бэлэн болгоод өрөөд тавьсан юм. Миний мэдэхийн “***” ХХК нь ***, **** нарт мод бэлтгэх мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,
12. Гэрч Б.**** “...**** ХХК нь 2009 оноос өнөөдрийг хүртэл газар тариалангийн чиглэлээр эргэлтийн 5500 га талбайд улаан буудай тариалдаг юм. Би *** ХХК-нд 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл техникчээр ажиллаж байна. Техникч гэдэг нь газар тариалангийн трактор барьдаг ажил хийдэг. Үндсэн ажил маань тракторын жолооч юм. Гэхдээ байгууллагын удирдлагаас ямар үүрэг өгнө тэр бүгдийг л хийж гүйцэтгэж ажилладаг даа. “***” ХХК нь ойн мэргэжлийн байгууллага биш байх. Мод бэлтгэх ажил хийдэггүй. 2021 оны 03 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед захирал **** над руу залгаад "Ойн анги дээр очоод компанийн тариалангийн талбайн шонгийн мод бэлтгэх гоожин аваадах бэлэн болсон байгаа" гэж хэлсэн. Тэгээд би Ойн ангийн дарга *** уулзахад "Засаг дарга Ц.*** гоожин өгөх зөвшөөрөл ирээгүй байна" гэж хэлэхээр нь би Засаг дарга Ц.*** өрөөнд нь очиж "**** ХХК-иас явж байна. Ойн ангиас мод бэлтгэх гоожин авах гэсэн танаас зөвшөөрөл нь ирээгүй байна гэж хэллээ" гэхэд Засаг дарга Ц.*** "явуулчихсан одоо оч оч" гэж хэлсэн. Тэгээд би *** дээр очиж уулзахад зөвшөөрөл нь ирчихсэн байна мөнгөө банкинд тушаагаад ир гэж хэлэхээр нь би захирал **** руу хэлж мөнгө аваад төрийн сангийн дансанд мод бэлтгэх төлбөрийг тушаасан. Урьд өгсөн мэдүүлэгтээ мөнгөн дүн, дансны дугаарыг хэлсэн байгаа одоо санахгүй байна. Тэгээд Ойн анги дээр очоод **** өрөөнд орж төлбөрөө тушаасан талаараа хэлэхэд **** "**** дээр ороод гоожингоо ав" гэж хэлсэн тэгээд гоожин бичүүлж авсан. Намайг гоожин бичүүлэхээр Ойн анги дээр очиход цаг 11-12 цаг болж байсан. Тэр үед **** өөрийн ажлын өрөөндөө байсан. Би *** төлбөрөө төлсөн гоожингоо бичүүлье гэхэд **** бичүүлж ав гэж хэлж байсан. Манай байгууллагын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр *** аймгийн **** сумын Засаг дарга Ц.**** хандаж тариалангийн талбай хашаа татах хэрэглээний 2м урттай 500 ширхэг шонгийн модны хэрэгцээ байгаа тул дээрх хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтэд Засаг дарга Ц.**** цохолт хийсэн байсныг би хараагүй. Цагдаагийн газраас ирж тооллого хийж үзлэг хийгээд Сумьяабазар “***” ХХК-ийн аж ахуйн хашааны складны /агуулах/ ард хурааж буулгасан 2021 оны 7-8 сарын үед мод буулгасан газартаа байж байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 27-29 дугаар хуудас/,
13. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр "***" ХХК-ийн *** аймгийн *** сумын Засаг дарга Ц.**** хүсэлт гаргасан албан бичгийн хуулбар /хавтаст хэргийн 42-р хуудас/,
14. *** аймгийн *** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаартай “2021 онд *** сумын ойн сангаас бэлтгэх хэрэглээний болон түлшний модны газрын нэр, хэмжээг тогтоох тухай" тогтоол, хавсралтын хамт /хавтаст хэргийн 45-48-р хуудас/,
15. "****” хязгаарлагдмал хариуцлагатай компаний улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 40-р хуудас/,
16. *** аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/79 дугаартай “... *** *** **** сумын Засаг даргаар 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн томилсугай...” гэх захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 108-р хуудас/,
17. *** аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн *** бусийн сум дундын Ойн ангийн даргын албан тушаалд **** *** 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн томилсон Б/55 дугаартай захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 109-р хуудас/,
18. Яллагдагч *** “...Засаг дарга Ц.*** **** ХХК-иас хүсэлт ирүүлснийг надад хэлсэн. Би Засаг даргад зөвшөөрөл олгож болно гэхдээ Ойн мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлэхээр олгоно гэдгийг хэлсэн. Тэгээд “***” ХХК-ийн ажилтан *** ирээд хүсэлтээ гаргасан багаа мод бэлтгэх эрхийн бичгээ авъя гэж хэлээд ирэхээр нь Засаг даргаас танай байгууллагын хүсэлт цохогдож орж ирээгүй байна гэж хэлэхэд манай байгууллагын нярав *** дээр ирчихсэн байсныг би мэдээгүй байсан юм байна лээ. Тэгээд *** “мод бэлтгэх эрхийн бичиг авахын тулд эхлээд төлбөрөө тушаа “***” ХХК-ийн **** уулзаарай заавал мэргэжлийн байгууллагаар модоо бэлтгүүлнэ шүү гэх хэлсэн. Тэгээд **** төлбөрөө тушаагаад баримтаа авч ирсэн. Би *** нярав *** мод бэлтгэх эрхийн бичиг олгож байгаа төлбөр тушаасан баримтаа өгөөд эрхийн бичгээ бичүүлж аваарай гэж хэлсэн. Нярав *** надруу залгаж “****” ХХК-иас мод бэлтгэх эрхийн бичиг авахаар төлбөрөө тушаагаад ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би аж ахуйн нэгжээр нь мод бэлтгэх эрхийн бичгийг нь бичиж өгөөрэй гэсэн. Тэгэхэд **** “****” ХХК-ийн нэрээр мод бэлтгэх эрхийн бичиг олгосон байсан. Би Уранцэцэгт хэлэхдээ Ойн мэргэжлийн байгууллага буюу манай суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжээрээ бичиж өгөөрэй гэсэн утгатайгаар ойлгуулж хэлснийг буруу ойлгоод “***” ХХК-д мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн байсан. Би *** Ойн мэргэжлийн байгууллагаар бичиж өгөөрэй гэж хэлээгүй нь миний буруу болоод байна. Би тухайн үед Ойн мэргэжлийн байгууллагаар модоо бэлтгүүлэхээр бичиж өгөөрэй гэж хэлж зааварлаагүй нь миний буруу боллоо... “ гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ү.**** холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үнэлээд талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ү.****, түүний өмгөөлөгч Д.**** нарын зүгээс гэм буруугийн асуудалд маргаж оролцож байна.
Шүүгдэгч Ү.**** нь 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Орхон бүсийн сум дундын Ойн ангийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хууль, Ойн тухай хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчиж *** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаартай “2021 онд Баруунбүрэн сумын ойн сангаас бэлтгэх хэрэглээний болон түлшний модны газрын нэр, хэмжээг тогтоох тухай" тогтоолд заагдаагүй, “****” ХХК-ийг ойн мэргэжлийн байгууллага биш гэдгийг мэдсээр байж **** бүсийн сум дундын Ойн ангийн нярав Б.**** "мод бэлтгэх эрхийн бичгийг олго" гэж үүрэг өгөн "****" ХХК-ийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж Б.**** 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “Налгай ар” гэх газраас 60 метр куб шинэс модыг цэвэрлэгээний огтлол хийх 043215 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг "**" ХХК-д олгуулж, давуу байдал бий болгон Ойн санд 3,463,118 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь дараан нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
-2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Сум дундын Цагдаагийн хэлтэст гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1р хавтаст хэргийн 3/,
-2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 4-11/,
-2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 12-14/,
-2022 оны 06 дүгээр сарын 20-ны өдрийн Дархан-Уул аймгийн Сум дундын Ойн ангийн 23 дугаартай дүгнэлт /1-р хавтаст хэргийн 191-192/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мөнхтуяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 248-249/,
-Гэрч Д.*** мэдүүлэг /хавтаст хэргийн 36-38/,
-Гэрч Г.**** мэдүүлэг /хавтаст хэргийн 63-65/,
-Гэрч Б.**** мэдүүлэг /хавтаст хэргийн 72-74/,
Гэрч Б.*** мэдүүлэг /хавтаст хэргийн 215-217/,
Гэрч Б.***** мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32/,
-Гэрч Б.**** мэдүүлэг, /хавтаст хэргийн 27-29/,
-2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр "****" ХХК-ийн **** аймгийн **** сумын Засаг дарга Ц.**** гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 42/,
-2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “***” гэх газраас 60 метр куб шинэс модыг цэвэрлэгээний огтлол хийх 043215 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг /хавтаст хэргийн 50/,
-**** аймгийн **** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаартай “2021 онд **** сумын ойн сангаас бэлтгэх хэрэглээний болон түлшний модны газрын нэр, хэмжээг тогтоох тухай" тогтоол, хавсралтын хамт /хавтаст хэргийн 45-48/,
-"***” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 40/,
- *** аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн Б/55 дугаартай *** бусийн сум дундын ойн ангийн даргын албан тушаалд **** Баян-**** 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн томилсон захирамж /хавтаст хэргийн 109/,
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ү.*** өгсөн мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 37-39/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол гэж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Шүүгдэгч Ү.*** нь **** аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн Б/55 дугаартай тушаалаар *** бүсийн сум дундын Ойн ангийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарч байна.
Эрүүгийн хуульд заасан “Урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.
Нийтийн албан тушаалтан албаны үүргээ хэрэгжүүлэхдээ хууль, дүрэм түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээгээр тогтоосон тушаал журмын дагуу үйл ажиллагаа явуулах үүрэгтэй ба шүүгдэгч нь зохих зөвшөөрөлгүй хуулийн этгээдэд мод бэлтгэх эрхийн бичиг олгосон үйлдлийг албаны эрх ашгийн эсрэг үйлдэл гэж үзэх бөгөөд энэ нь хийх ёсгүй үйлдэлд хамаарна.
Тодруулбал Ү.**** нь Ойн ангийн даргын албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон буюу Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийг бичиг бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно гэснийг, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан ойн ашиглалтын чиглэлийн мэргэжлийн байгууллага нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд, зөвшөөрөгдсөн дараах төрлийн огтлолтоор мод бэлтгэж болно: 35.1.2-т түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж хатсан, цаашид ургах чадваргүй болсон ойн модыг огтлох замаар ойг цэвэрлэх, ойг эрүүлжүүлэхэд чиглэгдсэн цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгэж болно гэснийг тус тус зөрчжээ.
Өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно.
Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлийн улмаас зохих зөвшөөрөлгүй хуулийн этгээдэд ойгоос мод бэлтгэх боломжийг олгосон нь бусдад давуу байдал бий болгож буй хэлбэр гэж үзнэ.
Шүүгдэгч Ү.**** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж чанар ихтэй байдгийг дурдах нь зүйтэй.
Иймээс шүүгдэгчийн үйлдэл нь санаатайгаар бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ү.Баян-Эрдэнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Ү.**** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.*** “...ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг Ойн ангийн нярав Б.*** бичиж олгосон тул гэм буруугүй...” гэж маргана.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тохиолдолд нотлох баримтаар тооцогдох хуулийн зохицуулалттай.
*** аймаг *** бүсийн сум дундын Ойн ангийн даргын 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай тушаалаар *** аймаг *** бүсийн сум дундын ойн ангийн нярав Б.**** иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэрэглээний модны мод бэлтгэх эрхийн бичиг, ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг олголтыг шилжүүлжээ. /1-р хх-ийн 100/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ү.*** “...Би **** хэлэхдээ Ойн мэргэжлийн байгууллага буюу манай суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжээрээ бичиж өгөөрэй гэсэн утгатайгаар ойлгуулж хэлснийг буруу ойлгоод “***” ХХК-д мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн байсан. Би **** Ойн мэргэжлийн байгууллагаар бичиж өгөөрэй гэж хэлээгүй нь миний буруу болоод байна. Би тухайн үед Ойн мэргэжлийн байгууллагаар модоо бэлтгүүлэхээр бичиж өгөөрэй гэж хэлж зааварлаагүй нь миний буруу боллоо... “гэж мэдүүлсэн байна.
Гэрч Б.*** “...Тэгээд Ойн ангийн дарга У.*** уг мод бэлтгэх эрхийн бичгийн бичилт хийх үед ажил дээр байгаагүй юм. Тэгээд би дарга Ү.Баян-Эрдэнэ рүү утсаар залгаж "***" ХХК-иас мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлэхээр ирлээ гэхэд төлбөрөө төлчихсөн Засаг даргаар цохолтоо хийлгэсэн юм чинь мод бэлтгэх эрхийн бичгийг нь олго гэж хэлэхээр нь би мод бэлтгэх эрхийн бичигт бичилт хийж олгосон...” гэж,
Гэрч *** “...Тэгээд Ойн анги дээр очоод *** өрөөнд орж төлбөрөө тушаасан талаараа хэлэхэд *** "*** дээр ороод гоожингоо ав" гэж хэлсэн тэгээд гоожин бичүүлж авсан...” гэж тус тус мэдүүлсэн.
Дээрх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Ү.*** “***” ХХК-д мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийн дагуу Б.*** эрхийн бичиг бичиж, олгосон болох нь тогтоогдож байгаа ба яллагдагчийн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдсон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй юм.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүхээс шүүгдэгч Ү.*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.*** хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд нь өөрөө хариуцлагаа хүлээж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй тул шүүгдэгч Ү.*** 3,463,118 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны ************ тоот дансанд оруулж, Төрийн банкны ************** тоот данснаас 2,953,393 төгрөгийг гаргуулж “****” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн 800 ширхэг шинэс төрлийн модыг худалдан борлуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.**** овогт *** **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Ү.*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.**** 3,463,118 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны ************ тоот дансанд оруулж, Төрийн банкны *********** тоот данснаас 2,953,393 төгрөгийг гаргуулж “***” ХХК-д буцаан олгосугай.
6.Хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7.Хэрэгт хураагдаж ирсэн 800 ширхэг шинэс төрлийн модыг худалдан борлуулж улсын орлогод оруулсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.8 дугаар зүйлийг 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.АЛГИРМАА