Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 150/2021/0065/Э/208/2022/0066 |
Дугаар | 2022/ШЦТ/65 |
Огноо | 2022-10-05 |
Зүйл хэсэг | 24.2.1., |
Улсын яллагч | Н.Б |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Улсын яллагч Н.***,
Шүүгдэгч “***” ХХК, шүүгдэгч Х.**, тэдний өмгөөлөгч Д.***,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.***,
Иргэний нэхэмжлэгч Ц.*** /цахимаар/, Д.*** /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
*** аймгийн *** сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь эхсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “***” ХХК, мөн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.*** нарт холбогдох эрүүгийн ********** тоот хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*** хот, *** дүүрэг, ***-р хороо, ***-р хороолол, *** айл, *** тоотод оршин байрлах, Уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх-***, Геологийн суурь судалгаа хийх-***, Барилгын засвар хийх-*** чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй “***” ХХК /РД:*******/,
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын **-ний өдөр *** аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, барилгын засалч мэргэжилтэй, “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *** хот, *** дүүрэг ***-р хороо *** хотхон *** тоотод оршин суух, урьд *** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан *** овогт *** *** /РД:***********/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч “***” ХХК нь 2020 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл хугацаанд *** аймгийн *** сумын *** 3 дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, олборлолт явуулан байгаль экологид 48,512,760 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Х.*** нь 2020 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл хугацаанд **** аймгийн *** сумын *** 3 дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, олборлолт явуулан байгаль экологид 48,512,760 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан мэдүүлэг, дүгнэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч “***” ХХК, Х.*** нар нь 2020 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл хугацаанд *** аймгийн *** сумын *** 3 дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, олборлолт явуулан байгаль экологид 48,512,760 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “....Тухайн компани нь ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй. Харин түгээмэл тархац буюу хайрга, дайрга, элс/ олборлох тусгай зөвшөөрөлтэй. Тухайн компани нь хамгийн анх 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр *** аймгийн *** суманд ирсэн. Тухайн үед уг компани нь 1 ковш, 1 экскаватор, 5-6 ажилчинтай ирсэн юм. Ингээд тухайн компанийн ашиглалтын зөвшөөрлийг шалгахад холбогдох зөвшөөрөл, бичиг баримт байхгүй байсан ба дарга удирдлагууд мэдэж байгаа гэж хэлж байсан. Ингээд тухайн өдрөөс хойш 3 хоногийн дараагаар уг хүмүүс нь *** аймгийн ** сумын *** 3 дугаар багийн нутаг "***" гэх газарт очсон байсан. Тухайн үед ямар нэгэн байдлаар уйл ажиллагаа явуулаагүй байсан. Ингээд би болон сумын цагдаа нарийн хамтаар олон удаа уг газарт очиж анхааруулж хэлж ярьж, сануулсан. Тухайн компани нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхэлж газрын хэвлийг хөндөж эхэлсэн. Ингээд би болон сум орон нутгийн удирдлагууд, *** сумын Цагдаагийн хэлтэст хандаж уг компанид хэд хэдэн удаа хариуцлага тооцуулсан. Тэгтэл уг компани нь 11 дүгээр сараас эхлэн алт угаадаг /экскубэр/ төхөөрөмж ашиглан олон газарт нух шуудуу ухаж алт угааж эхэлсэн. Тухайн компани нь нийт хэчнээн га газар талбай эвдэж сүйтгэсэн талаар мэдэхгүй байна. Гэхдээ ойролцоогоор 5-6 га талбай байх гэж бодож байна. Тухайн “***" ХХК нь нийт 7 экскаватор, 4 ковш, 4 дизель, 4 экскубэр, 2 тантинортой 11 ширхэг гэр барьсан үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн компани нь алт угаасан усаа голын сав газар луу урсгаж байсан эсэх талаар би сайн хэлж мэдэхгүй байна. 2020 оны 11 дүгээр сард *** аймгийн *** сумын *** дугаар баг ***, *** гэх газарт “***” ХХК нь алт олборлоод байгаа талаар мэдээллийг сумын иргэдээс аваад Засаг даргын хамт тухайн газарт очиж үзэхэд "***" ХХК нь техник хэрэгслүүдээ байршуулчихсан хоёр гурван нүх ухчихсан байсан. Тэгээд энэ талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. "***" ХХК нь тухайн үед манай сум орон нутагтай алт олборлох тал дээр ямар нэгэн гэрээ хэлцэл огт хийгээгүй байсан юм. Гомдолтой байна сум орон нутагт учирсан нийт хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Мөн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгүүлэх шаардлагатай байна. "***" ХХК нь одоогоор тухайн алт олборлосон газартаа нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхлээгүй байгаа юм. Нөхөн сэргээлтийн ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэхээр сумтай гэрээ хийсэн байгаа гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд:
1. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хавтаст хэргийн 16-28 дугаар тал),
2. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол (1 хавтаст хэргийн 29-30 дугаар тал),
3. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хавтаст хэргийн 31-47 дугаар тал),
4. Гэрч Г.*** “...Миний байгаа газар хууль бус үйл ажиллагаа явуулсан гээд Сэлэнгэ аймгаас хүмүүс ирж шалгаж байна. би *** аймгаас дизель засвар ажиллуулна гэсэн зарын дагуу *** гэх хүнтэй *** аймгийн бирж дээр 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр уулзаад ойрхон газар дизель засварчнаар уул уурхайд ажиллуулна гээд *** сум руу тэр өдөртөө цуг ирсэн. Тэгээд намайг ирэхэд миний ажиллана гэсэн компанийн гэж 2 экскаватор, 2 ширхэг ковш, 1 ширхэг скүбер гэдэг эргэдэг буу зэрэг техник тоног төхөөрөмжүүд ажиллаж газар ухаж байсан. Намайг ирснээс хойш 2-3 хоног л дизель нь ажиллаагүй зогссон. Тэрнээс биш бусад үед дандаа ашиглаж байсан. Дизель ажиллах болгонд тэр эргэлдэг ногоон төхөөрөмж ажиллаж байсан. Намайг ирэхэд 4, 5 нүх ухчихсан байсан. Намайг ирснээс хойш 2 нүх шинээр ухсан. Тэгээд ухаад эргүүлээд булаад байсан. Миний ажилладаг компанийн нэр “***” гэсэн захирлыг нь хэн гэдгийг нь мэдэхгүй. Аль нь дарга нь мэдэгдэхгүй олон л хүмүүс ирж байсан. Хөдөлмөрийн гэрээ яваандаа хийнэ гэсэн. Одоогийн байдлаар хийгээгүй байна. Нэг сар ажиллаад 1,500,000 төгрөг гэж тохирсон. Сар болоогүй байгаа учраас өгөөгүй, сарын эцэст өгөх байх. Энд 13-14 орчим хүн байгаа. Гэхдээ өнөө өглөө нилээд нь сум орно гээд яваад өгсөн. Техник тоног төхөөрөмж нь 2 ширхэг экскаватор, 2 ширхэг ковш, 1 алт угаах төхөөрөмж ажиллаж байгаа. Миний ажиллаж байгаа компани нь газар шорооны ажил хийж, алт ухна, угаана гэсэн. Тэр эргэдэг ногоон төхөөрөмж нь алт угаадаг төхөөрөмж байна лээ. Тухайн компанийг тусгай зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 69-71 дүгээр тал),
5. Т.*** “...Би одоогоос 5 хоногийн өмнө фейсбүүкээр уурхайд ажилчин авна гэсэн зарын дагуу утсаар холбогдож 1 эрэгтэй хүнтэй ярихад *** аймгийн *** суманд ажиллана, чи *** хотоос таксинд суугаад хүрээд ирээ, *** сумаас манай хүн тосоод авна гэхээр нь би 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос жижиг таксигаар *** суманд ирсэн. Тэгээд тэр оройдоо амраад өглөө сэрэхэд одоогийн байгаа байдал шиг энд тэндгүй ухсан, усан буунууд байрлуулсан, экскаваторууд ажиллаж байсан. Тэгээд *** нь надаас урьд нь уурхайд ажиллаж байсан уу гэхээр нь үгүй гэхэд намайг буун дээр ажиллаж бай гэсэн. Би ирснээсээ хойш 2 хоног буун дээр ажиллаж байна. 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зогссон. Би ажиллаж байгаа компанийн нэрийг мэдэхгүй, захирлыг нь мэдэхгүй. Экскаватороор авч ирсэн усан буу рүү хийсэн шороог бууддаг юм. Яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талаар сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 72-74 дүгээр тал),
6. Ж.*** “...2020 оны 10 дугаар сарын 13-нд таньдаг Жоко гэж дууддаг ахын хэлснээр *** суманд одоо ажиллаж байгаа газарт ирсэн. *** гэж хүн намайг аж ахуй дээр ажилла, ус мод түлээ бэлдэж авч ирж, гэр галлах ажил хий гээд би ирсэн цагаасаа хойш ерөнхийдөө аж ахуйн ажил хийж байна. Яг ямар ажил хийж байгааг мэдэхгүй. Гэхдээ миний харж байгаагаар алт угаагаад байх шиг байна лээ. Тэгээд хууль бусаар хийдэг юм уу, шалгалт сумаас болон өөр газраас ирэхэд зогсчихдог. Би компанийн нэрийг мэдэхгүй, захирал нь хэн байдгийг мэдэхгүй. *** гэж хүн л хариуцаад байдаг. Би хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, хэдэн хүн ажиллаж байгааг мэдэхгүй байна. Хүмүүс нь ирж очоод л байдаг. Миний мэдэж байгаагаар 1 усан буу, 1 экскаватор байгаа. Тусгай зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 75-76 дугаар тал),
7. Т.*** “...Би энэ газар одоогоос 13 хоногийн өмнө ирсэн. *** гэж хүнтэй ээлжлээд 1 буун дээр өдөр, шөнө гэж ээлжлээд пункерт орсон чулууг түүж цэвэрлэх ажил хийсэн. Анх намайг ирэхэд ерөнхийдөө энэ хавийн одоо байгаа газруудыг ухчихсан байсан. Харин намайг ирснээс хойш 1 нүх ухсан байх. Тэгээд ерөнхийдөө тасралтгүй ажилласан бөгөөд шалгалт ирэхээр зогсчихдог юм. Ажилчин бид нарт нарийн ширийнийг мэдэх зүйл байхгүй. Би ямар нэртэй компанид ажиллаж байгаагаа мэдэхгүй, надад хэлээгүй. Энд *** гэх хүний заавраар ажиллаж байна. Энэ хүн юу хийхийг заадаг...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 77-78 дугаар тал),
8. Б.*** “...Би уг уурхайд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ирсэн. Тэгээд *** намайг энэ эргэдэг бууны хоолой руу том чулуу орохоор аваарай гэж хэлээд би тухайн заасан ажлыг хийсэн. Би ирсэн цагаасаа хойш аж ахуйн ажил хийж байгаад яг 5 шөнө л ээлжид гарч ажилласан. Ер нь бол намайг ирснээс хойш тасралтгүй ажиллаж байгаа. Надтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, би ямар нэртэй компани гэж мэдэхгүй байна. Ямар нэгэн зөвшөөрөл байгаа эсэхийг мэдэхгүй байна. Одоогоор мөнгө төгрөг аваагүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 79-80 дугаар тал)
9. Гэрч С.*** “...Би **** аймгийн *** гэх залуугийн экскаваторыг хүмүүс түрээслэхээр нь операторчоор нь явдаг юм. Тэгээд одоо барьж байгаа “Hyundai” 480 маркийн экскаваторыг *** гэх хүн түрээслээд би операторчоор нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ирсэн. Тэгээд ирсэн цагаас хойш экскаватор нь эвдрээд голд нь хэд хоног саатаад 4 хоног л ажилласан. Ажиллахдаа *** гэх хүний зааж өгсөн газар усан буу байгаа газарт газар ухаж шороог нь усан буу руу хийсэн. Миний сонссоноор компани биш хувь хүний явуулж байгаа үйл ажиллагаа юм шиг байна лээ. Надад ямар нэгэн компани гэж яриагүй. Би хэдэн төгрөгөөр ямар хугацаанд түрээсэлсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Намайг энэ газрыг ух гээд л газар ухуулдаг тэгээд баяжмалтай шороог нь буу руу хийдэг бодвол алт л угааж байгаа байх. Надтай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Цалин мөнгийг би *** л авах байхдаа. 13-14 орчим ажилчин байгаа, миний авч ирсэн экскаватороос гадна бас нэг “Hyundai” 3000 маркийн экскаватор, 1 буу байгаа. Тусгай зөвшөөрөлтэй эсэхийг би мэдэхгүй. Миний барьдаг экскаватор *** нэр дээр байдаг байх надад ямар нэгэн зарж үрэх эрх байхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 81-83 дугаар тал),
10. Гэрч Б.*** “...Би 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр *** зах дээр уул уурхайд туслах ажилтан ажилд авна гэсэн зарын дагуу *** гэж ахтай уулзаж тэр өдрийн орой энэ газарт ирсэн. Намайг ирэхэд одоогийн техник газрын хэвлий яг энэ чигээрээ үйл ажиллагаа явуулаагүй байгаа шалгалт ирээд явсан гэж байсан. Би тэрнээс хойш шланк эвхэж кабель хурааж өөр хийсэн зүйлгүй өнөөдрийг хүргэж байна. *** гэж хүн миний үеийн нэг залуугийн хамт авч ирээд явсан тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ирээд үйл ажиллагаа явуулахгүй байж бай гэж хэлээд явсан. Энд хэдий нэг газар боловч өөр өөр эзэнтэй хүмүүс байгаа юм байна лээ. Барьсан гэрийн арын 5-н гэрийн 3-н гэр нь цоожтой 2 гэрт нь надтай хамт ирсэн 2 залуу бид 3 байгаа. Намайг ирэхэд энд байгаа гэрүүд яг энэ байдлаараа байсан. Хөдөлсөн техник байхгүй. Ухсан байгаа газруудыг хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 84-85 дугаар тал),
11. Гэрч Г.*** “...Би 2020 оны 10 дугаар сард *** гэж хүнтэй ******* дугаарын утсаар холбогдоход *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлтэй алтны газар байгаа тэр газар очоод Ц.*** гэж хүнтэй уулзаж холбогдоод ажиллаж бай. Би араас чинь очоод гэрээгээ хийж ашгаа хуваана гэж ярьсан. Би хэлж ярьсны дагуу “***” нэртэй газар Hyundai 3000, Хoво маркийн машины хамт авчирч ирээд ажиллах гэхэд орон нутгийн сонгууль болж болж байна сонгууль өнгөрөөгөөд үйл ажиллагаа явуулж эхлүүлье гэж *** хэлсэн. Би энэ газар 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ирээд үйл ажиллагаа явуулахгүй 10 дугаар сарын 21-ны өдөр үйл ажиллагаа явуулж газрын хөрс хуулалт хийж доошоо газрын гүн лүү 3 метр ухахад хөрсний ус гарч ирж ухсан нүхийг усаар дүүргэж ирсэн. Би өнөөдрийн үзлэг хийсэн талбайн баруун талаас ухаж гарсан баяжмалтай шороог үзлэгээр тэмдэглэсэн. Баруун талаас 1 дэх алт угаах төхөөрөмжид хийж алт байгаа эсэхийг шалж угаасан. Би тодорхой хэмжээний алт авсан боловч өр зээл түрээсээ төлж чадахгүй байсан учраас Хово маркийн машины түрээслэгч нь мөнгөө төлөхгүй байна гээд машинаа аваад явсан. Хэн гэж хүн байсныг мэдэхгүй би гэрээ хийж бичгээр баталгаажуулсан зүйл байхгүй. Ухахад ус гарч ирээд байсан учир арай том экскаватороор томхон ухаад үзье гэж бодоод “Hyundai 480 LC” маркийн экскаватор авчраад ажиллуулж байхад эвдрээд зогссон. Би энд байгаагүй цагдаа нар ирсэн байсан. Манайхыг ажиллаж байхад Ц.*** манай зүүн талд ухаш үүсгээд Hyundai маркийн 2900-LC экскаватор үйл ажиллагаа явуулж алт угаах төхөөрөмжөө ажиллуулж байсан. Цаад талд нь *** нэртэй залуу ухаш үүсгээд ухсан. Харин алт угаах төхөөрөмж ажиллуулсан гэдгийг мэдэхгүй байна. Би ярилцаж байгаад ирсэн хувь тохирсон мөнгө ярилцсан асуудал байхгүй ирж ажиллаад ашгаасаа хуваалцаж ярилцаж тохиролцохоор болсон. Надад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байхгүй. *** ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байгаа гэж хэлсэн би харсан зүйл байхгүй. Манай байгаа газар 5 экскаваторын 2 нь манайх 1 нь **** нөгөө 2 нь Зоригоогийнх гэж бодож байна...”
“.... Тухайн газарт ***, *** нар намайг дуудсан. Дуудах болсон шалтгаан нь тэр газарт алтны суваг байна та техник олоод хүрээд ир би таны техникийг түрээслэнэ гэж 2020 оны 08 дугаар сард ***тай утсаар ярсан байна. Би утсаар ярианаас хойш 1 сарын дараа **** аймаг *** сумын 3 дугаар баг *** нэртэй газарт очсон. Уг газарт очих үед урд талдаа өмнө ухагдсан газрууд байсан. Би техник болох экскаваторыг түрээсээр авч очсон. Миний авч очсон техник давхар түрээсээр авч очсон. Тухайн газар 2 удаа хөрс хуулалт хийж үзсэн боловч ямар нэгэн алт угаалт хийгдээгүй. Гэнэт сум орон нутгийн цагдаагийн алба хаагч нар ирж шалгаж техникүүдийг лацдаж битүүмжилсэн. Тэрнээс хойш үйл ажиллагаа явагдаагүй, надаас гэрчийн мэдүүлэг авах үед болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьж хэн дуудсан, ямар шалтгаанаар дуудсан гэх мэт зүйлээ бүгдийг нууж хаалгүй ярьсан. Харин ч би тухайн газарт очоод өөрөө өр төлбөртэй болж асуудалд орсон, хүний техник түрээслэсэн байсан тэрнийхээ мөнгө төгрөгийг өгөх шаардлагатай болсон. Тухайн газарт үйл ажиллагааг ***, *** нар хариуцаж байсан би ***тай 2017 онд танилцаж байсан юм. *** гэдэг залууг таньж мэдэхгүй *** над руу утсаар ярихдаа энд алт гарах боломжтой газар байна та хүрээд ирээч ашгаа хуваая гэх мэт зүйл ярьсан. Би тэр үед ямар нэгэн зөрчилтэй , хууль бус юм байгаа юм уу гэх үед *** хэлэхдээ газрын, ашигт малтмалын зөвшөөрөлтэй ямар нэгэн асуудал байхгүй. Сум орон нутгаас зөвшөөрөл гарч байгаа та санаа зоволтгүй техник хэрэгслээ аваад хүрээд ир гэхээр нь очсон чинь ямар ч ашиг, алт олборлоогүй. ***, *** нар намайг очихоос өмнө тухайн газартаа хөрс хуулалт хийсэн юм уу эсхүл тэр газар өмнө нь ухагдсан юм уу мэдэхгүй байна. ямар ч байсан 3-4 газар ухагдсан байсан. Тэнд хэнийх нь мэдэхгүй ковш, экскаватор, зэрэг техник хэрэгслүүд 10-15 орчим хүн байсан. *** *** нар тэр газартаа хэзээ очсон талаар мэдэхгүй, очих үед кемп загвараар байрласан байсан. Миний хувьд 2020 онд Цагдаагийн газар шалгагдаж ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй надтай холбоотой техник эргүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 86-88,3 дугаар хавтас 168 дугаар тал),
12. Гэрч Д.*** “...Би урьд нь ажиллаж байсныг мэдэж байсан. Тэгээд би ** сумын Иргэдийн төлөөлөгчидтэй хамт явж очиж үзсэн. Намайг очиход “***”-д хэд хэдэн нүх ухчихсан алт угаадаг усан буу ажиллаж байсан. Намайг очиж үзэхэд алт угаасан усаа шуудуу татаж нүх рүү урсгаж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 103 дугаар тал),
13. Гэрч Д.*** “...Би хууль бусаар алт олборлож байгаа талаар мэдсэн. Би тэр газар ухаад дууссан байхад нь очиж үзсэн. Намайг очиж үзэхэд “***” тэр чигээрээ ухагдсан байсан. Намайг очиж үзэхэд бараг л Туул гол руу тулсан байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 104 дүгээр тал),
14. Гэрч Ө.*** “...Би Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хамт “***” очиж үзсэн. Намайг очиход уг газар энд тэндгүй газар ухчихсан ажиллаж байгаа бололтой 9 экскаватор, 4 ковш, 4 ачааны машин, 4 дизель мотор, 4 усан буу байсан. Намайг очиход уг газар үйл ажиллагаа явуулж байсан хүмүүс бохирдсон усаа шуудуу татаад гол руу урсгаж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 104 дүгээр тал),
15. Гэрч П.*** “...**** аймгийн *** сумын *** овоо 3 дугаар багийн нутагт “***с" ХХК нь түгээмэл тархац талбай ашиглалтын зөвшөөрөлтэй байсан хэдий ч ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж алт олборлож байсан. Тухайн газарт өчнөөн очсон. Яг хэд очсон гэдгээ сайн мэдэхгүй байна. Тухайн газарт очиход олон газарт нүх, шуудуу ухаж газрын хэвлийг ухсан байсан. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр очиход тухайн газарт уг компанийн ажилчид гэр барьсан. 2 экскүбер, 7 экскаватор, 2 ковш байсан. "***" гэх газрыг ер нь нэлээн ухсан байсан ба үүнээс хойш бүр эрчимжиж 4 экскүбер, 8 экскаватор, 4 ковш гэсэн техникүүдтэй "Хул азарганы тохой" гэх газрыг тэр чигт нь ухаж голын сав газар луу тулсан байсан. Тухайн компани нь нийт хэчнээн га газар талбай эвдэж сүйтгэсэн талаар би мэдэхгүй байна. ***” компани нь 7-9 экскаватор, 4 ковш, 4 дизель, 4 экскүбэр, 2 тантинортой 15 ширхэг гэр барьсан үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн компани нь алт угаасан усаа галын сав газар луу урсгаж байсан юм. Ер нь шуудуу татаж, оруулсан байсан гэхээр голын сав руу угаасан усаа урсгасан байж болзошгүй ээ. Тухайн компани нь алт олборлох зорилгоор нь нүх шуудуу ухсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 111-112 дугаар тал),
16. Гэрч Л.*** “...*** аймгийн *** сумын *** 3 дугаар багийн нутагт “***” гэх газарт “***” ХХК нэртэй компани ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн "*** ХХК нь ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3 дугаар багийн нутаг “Хадат” гэх газарт түгээмэл тархац буюу /хайрга, дайрга, элс/ хайх зөвшөөрөл үзүүлж харуулж байсан. Тухайн газарт 5-6 удаа очсон. Тухайн газарт очиход олон газарт нүх, шуудуу ухаж газрын хэвлийг ухаж сүйтгэсэн байсан. Мөн алт угаасан усаа шуудуу татан гол руу усаа шууд хийж байсан. Тухайн компани нь нийт хэчнээн га газар талбай эвдэж сүйтгэсэн талаар би сайн мэдэхгүй байна. Гэхдээ 10-20 га талбай гэж бодож байна. Тухайн "Эрин Эрдэнэс" ХХК-д эхлээд 7 экскаватор, 4 ачааны машин, 4 ковш байсан. Дараа нь 9 экскаватор, 5 ковш, 4 дизель, 4 экскүбэр, 2 тантинортой 15 ширхэг гэр барьсан үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн компани нь алт угаасан усаа голын сав газар луу урсгаж байсан талаар мэднэ. Тухайн компани нь алт угаасан усаа шуудуу татаж шууд голын ус руу оруулж байсан. Намайг асуухад тухайн компанийн ажилчид нь хайрга дайрга хайж байна гэж хэлсэн байсан. Гэхдээ тийм үйл ажиллагаа явуулаагүй алт угаадаг тоног төхөөрөмж ашиглан алт олборлож байсан. Тухайн үед алт олборлож байсныг нь би өөрийн гар утсан дээрээ дүрс бичлэг хийж баримтжуулж авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 113-114 дүгээр тал),
17. Гэрч Ж.*** “...Би 2020 оны намар 11 сарын үед *** хотод бэлтгэл дээрээ байж байгаад *** гэх найзтайгаа таарсан юм. Тэгтэл намайг завтай байна уу гэхээр нь завтай гээд би машиныг бариад бид хоёр *** аймгийн *** сумын нутаг голын эрэг дээр уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газар очсон юм. Надад хэлэхдээ тэндээс хүнээс мөнгө авах ёстой юм гэж хэлсэн юм. Тэгээд тэнд хоноод маргааш өглөө нь *** намайг гуйгаад энэ ажил төрөл нь олигтой явахгүй байгаа юм шиг байна. Чи үлдээд хэд хоног ажил нь явагдах эсэхийг нь хараад байж байгаач гээд намайг үлдээгээд явсан юм. Би тэнд 5-6 хоносон юм. Тэгээд шланк юм нь болохгүй байна гээд 2 хоног болж байтал фургон машинтай баахан цагдаа нар ирээд техникүүдийг нь зогсоогоод тог гаргадаг моторыг нь хураагаад явчихсан гэж яригдаж байсан. Тэгээд цагдаа ирээд явснаас 3-4 хоноод *** руу утсаар яриад Заамараас унаа ирж намайг аваад би хот руу буцсан юм. Би тэр талаар мэдэхгүй. Тэндээс хүнээс мөнгө авна гэж намайг хамт яваад өгөөч гээд л хамт очсон юм. Би уурхайн үйл ажиллагааны талаар мэдлэг байхгүй. Би тэнд байхдаа ажиллаж байгаа эсэхийг нь харах гэж усан буун дээр нь очдог байсан. Намайг байх хугацаанд огт ажиллаагүй бөгөөд ямар нэгэн алт авсан асуудал байхгүй. Ямар нэгэн хүнтэй очсон асуудал байхгүй. Ер нь бол тэр уурхайд намайг байх хугацаанд тогооч гээд надаас ямар ч байсан эгчмэд гэмээр 1 эмэгтэй хүн байсан. Гэхдээ тэр хүн намайг байх хугацаанд усан буу руу яваагүй. Тэнд *** гэдэг хүн хариуцаж байсан. Хувь хүн үү байгууллага уу гэдгийг би мэдээгүй...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 177-178 дугаар тал),
18. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний эрх бүхий “Эртэч наран” ХХК-ийн гаргасан 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 17-2/ЭН дугаартай дүгнэлтийн
1. Хэргийн газрын анхны үзлэгийн фото зургуудаас үзвэл эвдрэл үүсгэсэн талбайд шороон ордоос алт угаах зориулалттай Скрубер техник, ус татах мотор зэрэг тоног төхөөрөмжүүдийг байршуулж, суваг-шуудуу татаж ажлын орчин бэлдсэн байна. Ус авахаар татсан суваг шуудууны хийц нь уул уурхайн техникийн ажиллагаагаар хийгдсэн нь илт байгаагаас үзвэл алт олборлох үйл ажиллагаа явуулсан байх нөхцөлтэй байна.
2. "***" ХХК-ийн үйл ажиллагаагаар нийт 6.65 га талбай эвдрэлд өртсөн ба түүний 6.50 га нь алт олборлох үйл ажиллагааны улмаас, 0.15 га нь ус татах үйл ажиллагааны улмаас эвдэрсэн ба газрын эвдрэлийн хэмжээ 34.21 мянган м3 газар шорооны ажлаар хэмжигдэж байна. Газрын эвдрэлийн хэмжээсний дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтын 1.1 буюу "Газрын гадарга болон хэвлийн эвдрэлийн байдал" хэсэгт тодорхой үзүүлэв.
3.Хууль бус үйл ажиллагаагаар алт олборлосон газар өмнө нь уул уурхайн ашиглалтад өртөж байсан нөхцөл тодорхойлогдсонгүй. Энэ тухай мэдээллийг 2019 оны 9 сарын 30-ны байдлаарх Google Earth сансрын зургаар хавсралтын 1.2 буюу байршлын тодорхойлолт хэсэгт үзүүлэв. Харин эвдэрсэн газрын 13.0 хувь нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй ******* талбайтай хэсэгчлэн давхцаж байгааг хавсралтын 1.2 буюу "Байршлын тодорхойлолт" хэсэгт үзүүлэв. Хайгуулын ****** талбайн тусгай зөвшөөрөл нь "Эрин эрдэнэс" ХХК-ийн нэр дээр байна.
4.Хууль бусаар газар эвдсэнээр "***" ХХК-ийн байгаль орчинд орчинд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн нийт үнэлгээ 48,512,760 (дөчин найман сая таван зуун арван хоёр мянга долоон зуун жаран) төгрөгөөр тооцогдсон. Эвдэрсэн газарт тооцогдсон экологи-эдийн засгийн үнэлгээнд: а/Эдэлбэр газар 0.06 хувь буюу 31.34 мянган төрөг; б/ Газрын хэвлий 59.35 хувь буюу 28,792.88 мянган төгрөг; в/Хөрс, хөрсөн бүрхэвч 3.3 хувь буюу 19,279.81 мянган төгрөг; г/Ургамал, ургамлын нөмрөг 0.84 хувь буюу 408.72 мянган төгрөгийг тус тус эзэлнэ. Эдгээр нь экологи-эдийн засгийн үнэлгээ болно. ЭЭЗҮ-г хэрхэн тооцсон болон байгаль орчны бүрдэл хэсэг бүр ямар үнэлгээтэй талаар хавсралтын 3 дугаар бүлэг буюу "Байгаль орчинд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ" хэсэгт дэлгэрэнгүй үзүүлсэн.
5.Эвдэрсэн газрын зарим хэсгийг булж дарсан байдал хэргийн газрын анхны үзлэгээр авсан фото зургаас тодорхой харагдаж байна. Энэ нь техникийн нөхөн сэргээлтийн нэг хэсэг болж болох бөгөөд эвдэрсэн газрын гадаргыг хэлбэршүүлэх ажил бүрэн гүйцэд хийгдээгүй байгаа нь стандартын шаардлагад нийцсэн дүгнэлт өгөхөд эртэдсэн асуудал болно.
6. "***" ХХК-ийн хууль бус үйл ажиллагаа явуулсан хэргийн газрын анхны үзлэгээр үйлдвэрлэлийн зориулалттай ус ашигласан байж болох нөхцөл тогтоогдож байна. Энэ тухай тайлбарыг хавсралтын 3.2.3 буюу "Усанд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ" хэсэгт үзүүлсэн. Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэх бөгөөд *** дугаартай хэрэгт холбогдогч нь зөрчилтэй үйл ажиллагаандаа зориулан олборлох үйлдвэрлэлд ашиглах усны зөвшөөрлийг хуулийн дагуу авах боломжгүй байна.
7. Олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас бохирдуулсан усыг Туул голд нийлүүлэхтэй холбоотой харилцаа нь Усны тухай хуулийн 24 дүгээр зүйл, 25.1; 25.2; 25.3 -т зааснаар зохицуулагдах бөгөөд ус ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 28, 29 дугаар зүйлд зааснаар зохицуулна. Мөн эвдэрсэн талбайн 73 хувь нь хуулиар хамгаалсан бүстэй давхцаж "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай" хуулийг зөрчсөн байна.
8. Хавсралтын 3.2.3-т үзүүлсэнчлэн "***" ХХК нь нэг талаас усны нөөцийг зөвшөөрөлгүй ашигласан хэдий ч ашигласан усны нөөцийг тогтоох боломжгүй байна. Үйлдвэрлэлд ашигласан усны хэмжээг тодорхойлох боломжгүй тул усны нөөцөд учруулсан хохирлыг тооцоолсонгүй.
9. "***" ХХК-ийн хууль бус үйл ажиллагаагаар эвдэрсэн газрыг бүрэн нөхөн сэргээхэд нийт 35,305,410 (Гучин таван сая гурван зуун таван мянга дөрвөн зуун арван) төгрөгийн зардал шаардлагатай байгааг хавсралтын 2 дугаар буюу "Эвдэрсэн талбайг нөхөн сэргээх технологи ажлын зардал" хэсэгт дэлгэрэнгүй үзүүлэв. Мөн "***" ХХК-ийн эвдсэн талбай нь хуулиар хамгаалсан бүстэй давхцалтай, ТХГН-тай давхцалгүй болохыг тогтоож хавсралтын 1 болон 2 дугаар зургуудаар үзүүлэв.
Шинжээчийн дүгнэлт: "***" ХХК *** аймгийн *** сумын *** 3-р багийн нутаг "***" гэх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулж нийт 34.21 мянган м3 эзлэхүүн бүхий 6.65 га талбайг эвдсэнээр байгаль орчинд нийт 48,512,760 (дөчин найман сая таван зуун арван хоёр мянга долоон зуун жаран) төгрөгтэй дүйцэх хэмжээний хохирол учруулсан байна. Холбогдогчийн эвдсэн талбай Туул голын эргийн хамгаалалтын бүс, хайгуулын тусгай зөвшөөрлийн **** талбайтай хэсэгчлэн давхцаж, харин улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газартай давхцалгүй байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн ******* талбай нь "***" ХХК-ийн нэр дээр байна. Мөн эвдрэлд өртөн газар өмнө нь эвдрэлд өртөөгүй газар байсан бөгөөд эвдэрсэн газрыг нөхөн сэргээхэд нийт 35,305,410 (Гучин таван сая гурван зуун таван мянга дөрвөн зуун арван) төгрөг шаардлагатай болно...” гэх шинжээчийн дүгнэлт (1 хавтаст хэргийн 135-151 дүгээр тал),
19. Иргэний нэхэмжлэгч Ц.*** “...2020 оны 9 дүгээр сарын эхээр *** гэдэг танил техник түрээслэгч залуу над руу яриад би Заамарт техникээ зөвшөөрөлтэй алтны компанид түрээслэх гэж байна гэж хэлсэн юм. Тэгээд би тухайн техникээ түрээслэхээр болоод өөрийн төрсөн ах болох *** эзэмшил дээр байдаг *** улсын дугаартай “Хьюндай Робекс 3700LC-7a” маркийн экскаваторыг түрээсэлсэн юм. Тухайн үед техник Налайхад байхад түрээслэн авах гэж байгаа хүмүүс авчраад амралтын өдөр гэрээ хийнэ гэж шахсаар байгаад хийсэн. Тухайн үед ***, Даржаа гэх залуучууд ирж надтай гэрээ хийсэн. Гэрээ хийхдээ үйл ажиллагаа чинь хуулийн дагуу юм уу гэхэд хуулийн дагуу асуудалгүй гэж хэлсэн. Би өөрийн “Хьюндай Робекс 3700LC-7a” маркийн экскаваторыг эзэмшилдээ буцааж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 176-177 дугаар тал),
20. Иргэний нэхэмжлэгч Д.*** “...Би *** гэх хүнийг анх 2020 оны 09 дүгээр сард л анх удаа харсан юм. Би өөрийн ковшоо түрээслүүлнэ гээд зар тавьчихсан байсан чинь ** утсаар холбогдоод тэгээд манай Ковшийг түрээслэхээр болсон юм. Тэгээд л тэрнээс хойш *** мэддэг болсон юм. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би 2020 оны 09 дүгээр сард өөрийн ковшоо түрээслэхээр зар тавьсан байсан чинь *** зар дээрээс миний дугаарыг аваад надтай холбогдоод миний ковшийг түрээслэхээр болсон юм. Тэгээд би *** ковш 2 сарын хугацаанд түрээслэхээр гэрээ байгуулаад *** өгөөд явуулсан юм. *** надад хэлэхдээ өөрийгөө *** аймгийн *** суманд ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “***” гэдэг ХХК-д ажилладаг гэж хэлсэн юм. Тэгээд миний ковшийг авч явснаас хойш cap гаруйн дараа үйл ажиллагаагаа эхлээд удалгүй цагдаа сэргийлэх болоод явчихаар нь би өөрийн ковшоо хоёр оператортойгоо Улаанбаатар хот руу буцаагаад татаад авчихсан юм. Би анх өөрийн ковшоо түрээслэх үедээ “***” ХХК-ийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй л гэж бодож байсан юм. *** надад зөвшөөрөлтэй гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 185 дугаар тал),
21. Иргэний нэхэмжлэгч Ц.*** “...2020 оны 10 дугаар сарын эхээр *** над руу яриад ахаа экскаватораа түрээслүүлээч манай “***” ХХК нь *** аймгийн *** суманд нөхөн сэргээлтийн ажил хийж байгаа таны экскаваторыг нэг cap түрээслэх хэрэгтэй байна гэхээр нь би зөвшөөрөөд ***тэй гэрээгээ байгуулаад эксковатороо *** өгсөн юм. Тэгээд сүүлд 2020 оны 11 сарын 10-д гаргаад *** аймгийн *** сумын *** гэх газарт өөрийн экскаватораа авахаар ирэхдээ “***” ХХК-г хууль бусаар ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад цагдаад шалгагдаж байгаа талаар нь мэдсэн юм. Би экскаватороо нэхэмжилнэ... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 194 дүгээр тал),
22. Гэрч Б.*** “...Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр фейсбүүк дээр хөдөө газар шорооны туслах ажилтан авна гэсэн зарын дагуу *** гэж хүнтэй холбогдож *** аймгийн *** суманд ирсэн. Ирснээсээ хойш угаах төхөөрөмжийн усан буун дээр туслахаар ажиллаж байгаа. “***” ХХК-тай ямар нэгэн хамаарал байхгүй. Зараар анх удаа ажилд орсон. Би гэрээ байгуулаагүй. *** гэх хүнтэй ярилцаад ажилд орсон. Би эхэндээ газар шорооны ажил хийнэ гэж бодож ирсэн. Тэгсэн алт олборлох ажилд угаах төхөөрөмж дээр намайг туслахаар ажиллуулсан. Миний үүрэг угаах төхөөрөмж рүү ус урсгах, илүү шороог асгах, шал резин дэвсэх зэрэг ажлыг хийдэг. Харин *** ах угаагаад гарсан алтыг нь авдаг байсан. Би яг тэр ажилд нь оролцохгүй *** ахыг юмаа аваад гарахаар нь резинийг нь дэвсээд дахиад угаадаг. Хэр хэмжээний алт олборлодог талаар мэдэхгүй. “***” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй эсэх болон захирал нь ямар хүн байдаг талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 201-202 дугаар тал),
23. Гэрч Э.*** “...Би уг компанид 09 дүгээр сард түрээсээр ирсэн. Манай захирал *** гэдэг хүн уг компанитай гэрээ хийж ажиллаж байгаа. Миний одоо унаж байгаа LG-953-N маркийн ковшийн эзэн нь байгаа юм. Энэ хүн уг компанитай гэрээ байгуулж, би энд түрээсээр ирж ажиллаж байгаа юм. Би тухайн газарт 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ирсэн. Энэ компанийн захирал хэн болохыг мэдэхгүй байна. Тухайн газар би *** гэдэг хүний шийдвэрээр газар ухсан. Тухайн компани тусгай зөвшөөрөлтэй эсэхийг би мэдэхгүй байна. Уг газарт 4 ковш, 4 ачааны машин, 7-8 экскаватор байгаа. Манай захирал *** LG-953-N маркийн ковш 1 ширхэг байгаа. Бусад техник хэнийг болох нь мэдэхгүй байна. Надад хэлэхдээ хайрга дайргын тусгай зөвшөөрөлтэй гэдэг. Тэгсэн хэр нь алт угаадаг экскүбер ажиллуулаад байдаг. Яг ямар учиртай үйл ажиллагаа явуулдаг болохоо хэлдэггүй. Хэд хонож байгаад хүмүүс ирээд байдаг. Бодвол гарсан юмыг нь аваад явдаг байх. Тухайн компанийг яг хэзээнээс олборлолт явуулсныг огт мэдэхгүй байна. Гэхдээ бид нар 09 дүгээр сард ирсэн. 10 дугаар сараас эхэлж олборлолт явуулж эхэлсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 203-204 дүгээр тал),
24. Гэрч Б.*** “...Би *** ХХК-тай ажил хэргийн шугамаар холбогдсон. Би уг компанид экскаваторын операторчоор ажилладаг. Миний барьж байгаа экскаваторын эзэн нь *** гэх хүн байдаг. Уг хүн нь тус компанитай гэрээ байгуулж ажилд гаргасан. Би гэхдээ нарийн юмыг сайн мэдэхгүй байна. Би уг газарт ирээд 2 сар гаран болж байна. Анх 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ирсэн. Одоо хариуцаж байгаа хүн нь *** гэх хүн байгаа. Миний одоо унаж байгаа нь Хьюндай маркийн 3700-LC-7А загварын экскаватор. Би тэр газрыг *** гэдэг хүний шийдвэрээр ухсан. Тухайн газарт газрын хэвлий ухаж алт олборлох ажиллагаа явуулж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 205-206 дугаар тал),
25. Гэрч Т.*** “...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “***” ХХК-тай түрээсийн дагуу ажиллахаар ирсэн. Түүнээс хойш одоог хүртэл ажиллаж байна. *** гэдэг хүн “*** ХХК-тай техникийн түрээсийн гэрээ хийсэн юм шиг байна лээ. Би ** гэх хүний эзэмшлийн SP300N загварын ковш техникийн жолоодохоор ирсэн. Тухайн компани нь алт олборлох чиглэлээр үй ажиллагаа явуулдаг юм. Миний хийх ажил гэвэл алтны шороо угаах төхөөрөмжөөс гарсан шороог холдуулж асгадаг. Ашигласан нүхийг буцааж булж дарах ажиллагаа хийдэг. “*** ХХК нь тусгай зөвшөөрөлтэй эсэхийг би мэдэхгүй. Миний сонссоноор зөвшөөрөлтэй гэж хэлж байсан. *** захирал энэ талаар мэдэх байх. *** гэх хүн бидний ажлыг өдөр болгон хуваарилж өгдөг. Манай ачааны Норд бенз, Даюн маркийн машинаар нэг нь 30 удаа шороо зөөсөн гэж байсан. Тэгэхээр 2 ачааны машин 50-60 машин шороо зөөж угаадаг гэсэн үг...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 207-208 дугаар тал),
26. Гэрч А.*** “...Би *** аймгийн *** сумын нутагт байх “***” ХХК-д ирээд сар болох гэж байна. Би уг компанид алт угаадаг төхөөрөмж дээр нь даралттай усаар шороо шүршдэг ажил хийдэг. Би уг компанид алт угаах гэж буучаар ирсэн. Тийм болохоор уг компани нь алт олборлож байгаа байх. Уг компанийг тусгай зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй байна. Мөн хэр зэрэг алт олборлодог талаар мэдэхгүй. *** гэж хүн мэднэ. Ковшийн шанагаар өдөр 200 удаа шороо асгаж өгдөг. Түүнийг нь би шүршиж бууддаг. Хэзээнээс эхэлж олборлолт явуулдаг талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 209-210 дугаар тал),
27. Гэрч Э.*** “...Би 2020 оны 10 дугаар сарын 20-д гаргаад Улаанбаатар хотоос *** холбогдоод дизель тог гаргагч хэрэгтэй байна гэхээр нь түрээсээр ажиллах юм байна гээд 2 хүн аваад ирсэн юм. Тухайн авч ирсэн 2 хүн нь насос, дизельчин 2 юм. Тухайн газрын ямар эзэмшигчтэй, ямар компани гэдгийг мэдэхгүй байна. Дизель хэрэгтэй байна гэхээр нь ирсэн юм. Ирснээс хойш олигтой ажиллаж чадаагүй байнга шалгалт ирээд байсан. *** “***” компанийн талаар ярьж байсан. Яг аль компани гэдгийг мэдээгүй. Уг компани ашигт малтмал олборлох эрхтэй эсэхийг мэдэхгүй. Тэр талаар асууж байгаагүй. Түрээсийн дизель ажиллуулж байж дотоод ажилд нь оролцоод яах вэ гэж бодсон. Үйл ажиллагаа явуулж байгаа болохоор зөвшөөрөлтэй байх гэж бодсон. Миний авчирсан тог гаргагчаар алт угаах төхөөрөмж ажиллуулж байсан. Миний мэдэхээр 3 усан буу ажиллуулж байсан. Би ирээд шалгалт их байсан учраас цөөхөн ажилд гарсан. Ямар ч байсан 2-3 удаа гарч ажиллахад усан буу нь ажиллаад олборлолт явуулж байсан. Хир их хэмжээний алт гарч хаашаа авч явдаг талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 211-212 дугаар тал),
28. Гэрч Х.*** “...2020 оны 09 дүгээр сарын дундуур ирсэн санагдаж байна. Манай “***” ХХК-ийн захирал *** намайг дуудаад “*** аймгийн *** суманд манай уурхай очсон байгаа тэнд ажилчид ажил хийлгүй ажил цалгардаад байна чи очиж ажил эрчимжүүлэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би захиралд “би тэнд байнга байж чадахгүй шүү” гэдгээ хэлсэн. Тэгээд 2 хоногийн дараа *** аймгийн *** суманд ирсэн. Тэгээд *** гэх газарт уурхай дээр очсон. Энэ үед уурхай ажиллахаар бэлэн болчихсон эхний угаах төхөөрөмж нь суурилагдсан. Хоёр ч карьер ухагдсан байсан. ингээд би тэнд байгаа ажилчдад “архи дарс хэрэглэхгүй ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрүүл” гэсэн үүрэг өгсөн. Тэгээд буцсан ер нь уурхайг байнга харьцаж байдаг хүн нь *** гэх хүн байгаа юм. Би хэдхэн удаа л ирсэн. Техникийн сэлбэг авч нэг ирсэн бас ажилчдын дулаан хувцас авч ирсэн. Тэгээд сая ирээд хорио цээрийн хөл хорионд орчихсон уурхай дээрээ байж байна. Манай байгууллага нь барилгын материал, элс хайрга дайрга олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгаа юм. Манай “***” ХХК нь 2019 онд *** аймгийн *** сумын *** гэх нэртэй газарт “Элс, хайрга”-ны хайгуулын тусгай зөвшөөрөл авсан байсан. Тэгээд манай захирал *** надад хэлэхдээ тухайн газарт “хайгуулын ажил хийж байгаа чи очиж ажил эрчимжүүл” гэж хэлсэн. Тэгээд “хайгуул хийх юм байна” гэсэн бодолтой очтол тухайн газарт хайгуул биш алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Би өөрөө шийдвэр гаргах, удирдах түвшний хүн биш учир яагаад хайрганы хайгуулын лицензээр алт олборлолт явуулж байгааг болон холбогдох зөвшөөрлийн бичиг хэрхэн бүрдсэн байгаа эсэхийг нь мэдэхгүй байсан. Тиймээс *** захирлын гаргасан шийдвэрээр би уурхайн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлсэн. Мэдээж *** захирал үүрэг өгсөн учраас бид нар ямар нэгэн зөвшөөрөлгүй алт олборлох үйл ажиллагааг явуулсан. Шороог угаагаад гарсан алтыг анх угаагч гээд нэг эгч угаах төхөөрөмжөөс авдаг. Үүний дараагаар хөрөнгө оруулагч *** гэх хүний төлөөлөгч *** гэх хүн гарсан алтыг хүлээн авч *** захиралд өгдөг. Үүний дараагаар *** захирал, *** хоёр хоорондоо хэрхэн тохирдог эсэхийг би мэдэхгүй. Манай компани *** аймгийн *** сумын нутаг *** гэх газарт олборлолт явуулаад хэр хэмжээний алт олборлосон талаар мэдэхгүй гэхдээ угаагаад гарсан алтыг харж байсан. Тэрнээс би яг хар хэмжээтэй байгааг нь мэдэхгүй. Ерөнхийдөө угаагч эгч болон ***, *** захирал, *** гээд хөрөнгө оруулагч нар тэр талаар мэднэ. “***” ХХК нь хэр хэмжээний талбайд олборлолт явуулсныг нарийн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан **** гэх нэртэй газарт ашигласан гэх талбай нь ерөнхийдөө бүх талбайг манай “***” ХХК ашигласан. Өөр үйл ажиллагаа явуулсан байгууллага хувь хүн байхгүй. Олборлолт явуулах үйл ажиллагаандаа хаанаас хэчнээн техник ашигласан талаар хэлж мэдэхгүй байна. *** захирал өөрийн шийдвэрийн хүрээнд түрээсийн гэрээгээр техник болон ажилчдыг авч цалинжуулдаг юм. Би ***, *** нарыг мэднэ тухайн хүмүүсийн техник нь түрээсээр манай уурхай дээр ажилласан. Бусад техникийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Компанийг хууль бусаа үйл ажиллагаа явуулж байгаа талаар би явцын дунд сүүлд мэдсэн. Харин *** мэдэж байсан бас Эрдэнэцогт захирал, хөрөнгө оруулагч Энхболд нар мэдэж байсан. Харин бусад техникээ түрээсээр ажиллуулж байгаа хүмүүс нь манай "***" ХХК-ийг зөвшөөрөлгүй хууль бусаар алт олборлож байгаа гэдгийг мэдээгүй. Бүх техник түрээсээр ажиллаж байгаа түрээсийн гэрээг *** захирал хийдэг. Гэрээ хийхдээ хууль бус үйл ажиллагаа явуулсан тохиолдолд түрээслэгч тал буюу “***” ХХК 100 хувь бүрэн харилцахаар зааж гэрээ хийдэг юм байна лээ. Тиймээс түрээслэгч тал хууль бусаар алт олборлож байгаа гэдгийг мэдээгүй. Тухайн уурхайн хууль бус ажиллагаа явуулах шийдвэр болон үйл ажиллагаа явуулаад гарсан алтыг цааш нь хэрхэн борлуулах хэрхэн хувь тохирч байгаа хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа эсэхийг зөвхөн *** гэх хөрөнгө оруулагч болон манай захирал *** нэр мэднэ. Харин миний үүрэг гэвэл ажилчдын хоол хүнс, хувцаслалт, ажлын бүтээмж зэргийг хариуцан ажилладаг юм. Энэ ажлаа хийж гүйцэтгээд гэрээгээр заасан цалингаа авч ажилладаг. Шийдвэр гаргах, ашиг, орлого, уулын ажил, техник технологитой холбоотой ажил надад ямар ч хамаа байхгүй. Би тухайн хүнийг танина. *** гэх залуу *** аймгийн *** суманд “***” ХХК гэх уурхайн үйл ажиллагаа явуулдаг хүн юм. Өөр энэ хүний тухай ямар нэгэн мэдээлэл байхгүй...”
...”Тухайн “***” ХХК нь манай төрсөн дүү Х.*** эзэмшлийн компани байгаа юм. Би тухайн компанид тухайн үйл ажиллагааг явуулахад менежерээр ажиллаж байсан юм. Тухайн компанийг Х.*** 2020 оны 08 сард хүнээс худалдан авч байсан юм. Би П.*** гэх хүнийг танина. Тухайн хүнтэй 2017 онд *** аймагт уул уурхайн ажил явуулж байгаад танилцсан юм. Би тухайн хүнтэй олон жилийн сайн харилцаатай найз нөхдийн холбоотой юм. Би тухайн хүнтэй харилцаа холбоотой найз нөхөд болоод 5 жил болж байгаа. П.*** гэх хүнээс манай дүүгийн “***” ХХК нь тухайн *** сумын *** гэх газарт үйл ажиллагаа явуулах санхүүгийн эх үүсвэрээр зээлж авсан юм. Тэгээд *** мөнгийг заасан хугацаандаа өгч чадаагүй учраас *** ажилчид болох 2 хүн ирж алт гарч байгаа эсэхийг үзээд хэрэв алт гарвал тэндээс зээлсэн мөнгөө олж авах байсныг нь би буруу ойлголт авч байна гэж бодож хамтарч байгаа юм байна гээд урьд өгсөн мэдүүлэг дээрээ мэдүүлсэн юм. Би Г.*** найз нөхдийн шугамаар танилцаад одоогоос 4 жил гарангын өмнө танилцсан юм. Тэгээд *** миний машиныг барьдаг байсан юм. Тухайн алт олборлох үйл ажиллагаанд ямар нэгэн оролцоо байхгүй. Ямар нэгэн ашиг орлого олоогүй. Тухайн үед манай дүү “***” ХХК-ийн захирал Х.*** нь тэнсэн харгалзах ялтай байсан бөгөөд ямар нэгэн асуудал болбол шоронд явчих байх гээд байсан болохоор Эрдэнэцогтыг найздаа туслаач гэж гуйж байгаад “***”ХХК-ийг нэр дээр нь шилжүүлж байгаад тухайн үйл ажиллагааг явуулж байсан юм. Ц.*** гэх хүнийг уулын инженерээр тухайн үед авч ажиллуулж байсан юм. Тухайн хүн ямар нэгэн байдлаар хамтран ажиллаж ашиг орлого олсон асуудал байхгүй. Тухайн *** гэх хүн нь цалингаа аваад “***” ХХК-д ажил хийж байсан инженер юм. Тухайн хүн нь ажил үүргийн хуваариараа тэнд газар ухах газрыг зааж өгч уулын газар шорооны ажлыг хариуцдаг хүн байсан юм. *** гэх хүнийг 2017 оноос хойш танина. Тухайн хүнтэй **** аймгийн **** суманд цуг уул уурхайн чиглэлээр ажиллаж байсан юм. Тэгээд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 3 дугаар баг *** гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа би дуудаж техникийн дэмжлэг үзүүлээч гэсний дагуу өөрийн хэдэн техниктэйгээ ирсэн юм. Тэр ирэх үед нь сум болон цагдаагаас шалгалт ирээд зогсоосон юм. Тэгээд энэ хүн зөвшөөрөлгүй юм байна гээд буцаад яваад өгсөн юм. Тухайн газарт үйл ажиллагаа явуулж ашиг орлого олсон юм байхгүй. Би *** хамт Мөнхгэрэл гэх хүнээс урьдчилгаа мөнгийг өгөөд 2 техник түрээсэлж авсан. Тэгээд тухайн техникээр үйл ажиллагаа явуулсан боловч тухайн газраас олигтой алт олж чадаагүй гарсан зарлагаа дараад зарим нэг хүнээс авсан болон түрээсийн мөнгө төгрөгөө төлж чадаагүй тэгээд хүйтрээд үйл ажиллагаа таг зогссон. Манай ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлтэй байсан бөгөөд алтны шар газар байсан учраас алт олборлох үйл ажиллагаа явуулчихсан юм. Тухайн үйл ажиллагаа явуулсан газар нь “***” ХХК-ийн нэр дээр байдаг 303 га талбайн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан учраас бүх үйл ажиллагааг *** ХХК-ийн нэр дээр явуулсан. Техник түрээсээр авч ажиллуулахдаа бас тухайн компани нэр дээр авч ажиллуулдаг байсан. Ямар нэгэн хувь хүний явуулсан үйл ажиллагаа биш...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 213-214 дүгээр тал3 дугаар хавтас 170-173 ),
29. Гэрч Ц.*** “...Би 2020 оны 09 дүгээр сарын эхээр *** аймгийн *** суманд ажиллаж байсан юм. Тэгсэн “***” ХХК-ийн захирал *** гэх залуу ********* гэсэн дугаарын утсаар над руу залгаад “*** аймгийн *** суманд түгээмэл тархацтай элс хайрга олборлох гэж байгаа юм та манайд ирж ажиллах уу” гэхээр нь би зөвшөөрөөд *** аймгийн *** сумын *** гэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 11-ний орчимд гурван хово, нэг эксковатар, нэг ковштой ирж буусан. Тэгээд ирээд 2-3 хонож байтал цагдаа нар ирж зөвшөөрөлгүй бол ажиллахгүй гэсэн шийдвэр хэлээд явсан. Тэгээд бичиг баримт хүлээгээд 2020 оны 09 дүгээр сарын 20-ны орчим хүртэл хүлээсэн. Тэгсэн “***” ХХК-ийн захирал **** над руу залгаад та нар хайгуул хийсэн цооног шугамын дагуу ажлаа эхэл гэж үүрэг өгсөн. Тэгээд би бичиг баримтаа бүрдүүлсэн юм уу гэж асуусан чинь асуудал байхгүй бүрдүүлж байгаа гэж хэлсэн. Тэгээд би хэд хоног хүлээж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 20-ныг гаргаад ажлаа эхэлсэн. Тэгсэн хайрга олборлоно гэж ярьж байсан чинь хайрга биш алт олборлох үйл ажиллагаа явуулахаар болсон харин би бичиг баримт нь бүрдэж байгаа гэсэн болохоор үйл ажиллагаагаа заасны дагуу эхлүүлсэн. Тэрнээс хойш дундуур нь шалгалт шүүлэг гэж зогсоод алдан онон ажиллаж байгаад 2020 оны 10 дугаар сарын эхээр нэмэлтээр хэдэн техник ирснээр үйл ажиллагаа жигдэрч 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл алт олборлох үйл ажиллагааг явуулсан. Би “***” ХХК ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдгийг хэлж мэдэхгүй байна. Надад хэлэхдээ бичиг баримт байгаа бүрдэж байгаа, одоо явууллаа гээд үйл ажиллагаагаа явуулаад байсан. Тэгсээр байгаад өдийг хүрсэн. Тэгсэн одоо болохоор ямар нэгэн бичиг баримт байхгүй гэж хэлсэн. “***” ХХК нь тухайн газарт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Ямар нэгэн зөвшөөрлийн бичиг байхгүй. Захирал *** үүрэг өгсөн учраас бид нар алт олборлох үйл ажиллагааг явуулсан. Шороог олборлож хайргатайгаа хамт ачуулаад алтны шороо угаах төхөөрөмж рүү хийдэг. Угаах төхөөрөмжөөр угаагаад алт нь гарч ирдэг. Гарсан алтыг *** захирлын хариуцсан хүн авдаг байсан. Би тэр ажилд нь ямар нэгэн оролцоо байхгүй. Ямар ч байсан 1983-1984 онд тухайн газарт хийгдсэн хайгуулын хуучин зураг байсан. Тэр зурган дээрээс харахад хайрганаас гадна алтны нөөц 4-5 кг гэж тогтоогдсон байсан. Тиймээс тэрнээс илүү гарсан дутуу гарсан эсэхийг нь би хэлж мэдэхгүй байна. Олборлолт явуулсан газрын шугам цооногийн багцаагаар бодоход 3 га орчим талбайд олборлолт явуулсан байх гэж бодож байна. Би хаанаас ирснийг мэдэхгүй бүх техник *** захиралтай уулзаж түрээсээр ажиллаж байгаа техникүүд байгаа юм. Манай уурхайн олборлолтын үйл ажиллагаанд ашигласан уул уурхайн техник хэрэгслийн эзэмшигч нь хэн болох талаар би мэдэхгүй байна. Эрдэнэцогт захирал гэрээ хийж түрээсэлсэн болохоор хууль бус гэдгийг мэдэж байсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Нийт ашигласан техник гэвэл 2 хово, 4 ковш, 7 экскаватор ашиглаж олборлолт явуулсан. Би хууль бус гэдгийг эхэндээ мэдээгүй. Тэгээд явцын дунд л хууль бус болохыг мэдсэн. Би ямар нэгэн шан харамж аваагүй. Гэрээний дагуу сарын 3 сая төгрөгөөр цалинжиж ажиллаж байгаа. Одоогоор цалингаа бүрэн аваагүй байгаа. Би бодохдоо *** *** захиралтай хамтран хөрөнгө оруулсан хүн юм болов уу гэж бодсон. Нарийн сайн мэдэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг
...” ***” ХХК нь 2021 онд Хул азаргын тохой гэх газарт үйл ажиллагаа явуулахад би тухайн компанид хөдөлмөрийн гэрээний дагуу ахлахаар нь ажиллаж байсан юм. Би яг тухайн үед хэн тухайн компанийн үйл ажиллагааг удирдаж байсныг мэдэхгүй байна. Намайг анх *** гэх хүн ажилд авч байсан. Тухайн үед *** гэх хүнийг захирал нь гэж ярилцаж байсан. Харин ***, ***, *** нарыг ямар албан тушаал хашдагийг мэдэхгүй байна. ( 1 хавтаст хэргийн 215-216 дугаар тал 3 хавтаст хэргийн 180-181 дугаар тал),
30. Гэрч С.*** “...*** гээд манай нэг таньдаг ах байдаг юм. Тэгсэн намайг өөрийн техникийг барих санал тавьж 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би *** аймгийн *** суманд нэг уурхай дээр ирсэн. Тэрнээс хойш би энэ уурхай дээр ажиллаж байна. Би 480LC9 загварын экскаваторын техникийг ашиглаж байгаа. Тухайн уурхай нь *** ахын техникийг түрээсэлсэн юм байна лээ харин би техникийн жолоочоор ирсэн. Түрээсийн гэрээтэй эсэхийг би мэдэхгүй. Уурхайн нэрийг би мэдэхгүй. *** гээд ах өдөрт хийх ажлыг зааж өгдөг. Тэрний дагуу би ажлаа явуулдаг юм. Миний харснаар тэнд алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан гэхдээ миний хувьд заасан газраас шороог гаргаж машинд ачиж өгдөг харин миний ачсан шороог угаах төхөөрөмж рүү аваачиж өгдөг биднийг тийшээ огт оруулдаггүй. *** *** хоёр л хариуцаж ажилладаг. *** гэх хүн *** байдаг ******** гэсэн дугаартай манай хадам ах байсан юм...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 217-218 дугаар тал),
31. Гэрч Х.*** “...Би *** хотод гэртээ байхад ** гэдэг миний таньдаг хүн *** аймгийн *** суманд уурхай дээр ажиллаж байгаад карьер дотор эвдэрсэн экскаватор байгаа тэрийг хурдан засаж авмаар байна намайг асаагаад гаргаад байж бай би араас чинь машин явуулж авна гэж хэлээд Ланд 105 маркийн машинд суулгаад явуулсан юм. Орхонтуул суманд ирээд маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн өглөөнөөс оройн 16 цаг хүртэл янзлаад карьераас нь гаргаж ирсэн юм. Тэгээд гаргаад явж байхдаа сэргээлт хийж байгаа гэх 2 нүхийг булж өгсөн. Тэгээд одоогийн байгаа газар буюу ажилчдын амрах гэрүүдийн ард авчирч тавиад 2 өдөр болж байна. 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр *** аймгийн ** сумаас ирээд лацдаад явсан байсан. Би тухайн үед труп гагнуулахаар өөр газарт явсан байсан. Учрал намайг экскаватор засаад өг гээд явуулсан. Өөр надад ямар нэгэн зорилго байхгүй. Энэ уурхайг нь Даржаа гэдэг хүнийх гэсэн одоо *** гэдэг хүн хариуцаж ажиллуулж байгаа. Хэр талбай ухагдсан талаар сайн мэдэхгүй байна. Би газар ухах ажил хийгээгүй. Өөр зүйл мэдэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 219-220 дугаар тал),
32. Г.*** “...Өнөөдрөөс 20 орчим хоногийн өмнө **** над руу утсаар яриад *** аймгийн *** суманд ковшийн жолоочийн ажил байгаа чи ирж хийхгүй юм уу гэсэн. Тэгээд энд ирээд 20 гаруй хонож байна. Намайг ирэхэд түрээсийн гээд 1 ковш байсан боловч тэр ковш нь яваад өгсөн юм. Тэгээд ковш бариагүй усан бууны насоссчин хийсэн юм. Хэний эзэмшлийн ямар нэртэй компани гэдгийг мэдэхгүй. *** гэж залуу намайг дуудаж ажиллуулж байгаа. Одоогоор цахим мөнгө аваагүй байгаа. Намайг ирэхэд *** ирчихсэн байсан. Намайг ирэхэд нэлээн хэмжээний газар ухчихсан байсан. Манай компани тухайн ухагдсан талбайн зүүн талд нь ухаж олборлолт хийсэн. Хир хэмжээний газар ухагдсан эсэхийг мэдэхгүй энд тэнд газар ухаад овоолсон байсан. Энд 3 хэсэг аж ахуйн нэгж ажиллаж байсан. Миний ажиллаж байгаа. ***, *** гэж залуу *** гэсэн санагдаж байна нэг настай хүн байгаа...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 221-222 дугаар тал),
33. Гэрч Х.*** “...Би 2013 оноос хойш Улаанбаатар хотод байдаг *** захиралтай “***” ХХК-д ковшийн жолоочоор ажиллаж байгаа. Миний ажилладаг компани нь ковш түрээслүүлдэг ажил эрхэлдэг юм. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр захирал *** шийдвэрээр *** аймгийн *** суманд ирж алтны уурхай дээр газар шорооны ажил хийсэн. Намайг ирэхэд нэлээн нүх ухагдсан байсан. Би нөхөн сэргээлт хийх ажлыг хийж байсан. Би өөрийн ажилладаг компанийн захирал *** ажлын хөлсөө авдаг. Би тухайн компанийг мэдэхгүй. *** гэдэг хүн уурхайн үйл ажиллагааг хариуцдаг. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа талаар өчигдөр *** сумаас хүмүүс ирэхэд мэдсэн. Тэрнээс өмнө лицензтэй гэж яригдаж байсан болохоор мэдээгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 223-224 дүгээр тал),
34. Гэрч Б.*** “...Би 2020 оны 10 дугаар сарын 26, 27-ны үед Улаанбаатар хотоос *** аймгийн *** суманд найз *** гаргасан саналын дагуу уурхайд шороо зөөхөөр ирсэн. Ирснээс хойш *** УНМ улсын дугаартай НОРД БЕНЗ хэрэгслээр шороо ачаад усан буу хүргэх ажлыг хийдэг байсан. Яг хэний эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэдгийг нь мэдэхгүй байна. Ирэхэд байсан уурхайн үйл ажиллагаа явуулж байсан хүмүүсийн машин байх. Би яг ямар нэртэй, ямар захиралтай компанид ажиллаж байгаагаа мэдэхгүй байна. Уурхайн үйл ажиллагаа *** гэх хүн хариуцан ажиллуулдаг. Миний мэдэхээр ямар ч байсан 3 нүх ухсан. Намайг ирэхэд 1 том нүх ухагдсан байсан. Сүүлд 10 гаран хоногийн өмнө өөр хүмүүс ирээд бидний ухаж байсан газраас зүүн талд нүх ухаад байсан. Усан буу ажиллаад олборлолт хийсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 225-226 дугаар тал),
35. Гэрч Н.*** “...Би уг газарт ачааны машин жолоодох гэж ирсэн. Манай захирал *** нь “***” ХХК-д очиж ажилла гэж хэлсэн бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 24-нд ирсэн. Экскаватор миний жолоодож байгаа Даюн машин дээр шороо ачиж өгдөг. Би машинд ачсан шороог нь алт угаадаг буун дээр аваачиж асгадаг. Тусгай зөвшөөрөлтэй эсэхийг нь би мэдэхгүй. *** гэх хүн ажлыг зааварчилдаг. Тэнд очиж шороо ач, энд асга гэдэг. Би шороог алт угаадаг буун дээр аваачиж асгадаг яг яадаг талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 227-228 дугаар тал),
36. Гэрч Г.*** “...Би 2020 оны 05 дугаар сард ***тай танилцсан юм. Урьд нь найз нөхдөөсөө *** талаар сонсож байсан юм. Тэгээд тэр үеэс эхлэн *** жолоочоор ажиллаж байсан бөгөөд 2020 оны намар надаас *** нэр дээр чинь "***" гэдэг дүүгийнхээ нэр дээр байдаг компанийг түр шилжүүлчихмээр байна өөр итгэх хүн байхгүй байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь дүүгийн чинь нэр дээр байдаг юм биш үү яагаад тэрүүгээрээ болохгүй байгаа юм бэ? гэж хэлсэн чинь дүү тэнсэнтэй учраас ямар нэгэн үйл ажиллагаа явуулж болохгүй байна гэж хэлсэн юм. Тэгээд 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр очиж гэрээ хийж "***" XXК-ийг *** гэх *** дүүгээс над руу эрх шилжүүлсэн юм. Тэгээд намайг хотод нэр шилжүүлж байх үед *** “*** аймгийн *** сумын нутаг "Х***" гэх газарт хайрга дайрга олборлож зөөх ажил эхлүүлж байна” гэж байсан юм. Тэгээд би 2020 оны 10 дугаар сарын дундуур *** гэртээ байж байсан чинь *** над руу утсаар яриад *** аймгийн *** сумын Цагдаагийн хэлтэс дээр очоод экологийн цагдаатай уулзаадах гэж хэлсэн юм. Тэгээд би “юун цагдаа болчихов оо” гэж асуусан чинь алт олборлох ажил хийж байгаа талаараа хэлсэн юм. Тэгээд би “наад компани чинь миний нэр дээр байгаа шүү дээ хууль бус юм бол болохгүй шүү дээ” гэж хэлсэн чинь “чамд ямар ч хамаа байхгүй. Өөр хариуцаж байгаа геологич гээд хүн байгаа” гэж хэлсэн юм. Тэгээд би цагдаа дээр ирж уулзаад явсан юм. Тэгээд сүүлд 10 хоногийн дараа уурхай дээр нь очиход усан буу байрлуулсан техникүүд байрлуулсан алт олборлох ажил хийж байсан юм. Тэгээд тэнд 1 хоноод буцсан. Би тухайн үед *** дахин уулзаад “болж байгаа юм уу? Хуулийн дагуу юм уу би өөрийгөө яаая гэж явж байгаа хүн шүү дээ компани чинь миний нэр дээр байгаа” гэж хэлсэн. Даржаа хэлэхдээ чамд ямар ч хамаагүй геологич *** ах бүгдийг хариуцаж байгаа санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгээд өвөл 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр надтай утсаар яриад манай дүүтэй уулзаад компаниа буцаагаад шилжүүлчих гэж хэлсэн юм. Тэгээд хотод тухайн “***” ХХК-ийг буцаагаад ***-**** нэр дээр шилжүүлсэн юм. Тэрнээс хойш *** уулзаагүй байж байгаад *** цагдаагаас намайг дуудахаар нь *** руу залгаад намайг цагдаагаас дуудаад байна юу болоод байна гэж асуухад зүгээрээ ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш *** 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн шүүхээр ял аваад Нээлттэй хорих 419 дүгээр ангид ял эдэлж байгаа. Би огт зөвшөөрөл авч байгаагүй. *** бүх зүйлийг өөрөө хийсэн. Би ямар ч үйл ажиллагаанд оролцоогүй. Компанийн нэрийг шилжүүлэхдээ хөлс мөнгө төлбөр авч байгаагүй. Намайг хол газар явах болохоороо жолоочоор авч явдаг байсан бөгөөд жолоочоор ажиллаж байсан цалингаа авч байсан. Яг хэний компани гэдгийг мэдэхгүй Ням-Өлзий гэх Даржаагийн дүүгийн нэр дээр байдаг бөгөөд бид хоёр компанийн эрхийг 2 удаа шилжүүлж байсан. Би яг юу хийх гэж байгааг нь мэдээгүй. Хайрга дайрганы компани бүх зүйл зөвшөөрөлтэй хуулийн дагуу гэж байсан. 2020 оны 10 дугаар сарын үеэр компани над руу шилжсэний дараа *** намайг дуудаад техник түрээслэх гэсэн юм. Компани чиний нэр дээр болохоор гарын үсэг хэрэгтэй байна гэсэн. Тэгээд *** гэрээгээ хийчихсэн байсан бөгөөд би хэдэн ямар техник түрээсэлж байгааг нь харахгүйгээр гэрээн дээр гарын үсэг зурсан юм...” гэх мэдүүлэг ,
“... Би тухайн үйл ажиллагаанд ямар нэгэн үүрэг оролцоо байгаагүй. Манай найз болох *** гэдэг залуу манай дүүгийн “***” ХХК-ийг өөрийн чинь нэр дээр шилжүүлж байгаад *** аймгийн *** суманд хайрга дайргын үйл ажиллагаа явуулах гэсэн юм. Манай дүү *** тэнсэн харгалзах ялтай учраас болохгүй байна гэж хэлсэн юм. Би тэр үед *** жолоочоор ажиллаж байсан болохоор олон хоног гуйгаад байхаар нь зөвшөөрчихсөн юм. Тухайн үед ямар нэгэн хууль бус юм байхгүй гэж байсан юм. Түүнээс би ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулж ашиг орлого олоогүй. Зөвхөн “*** ХХК-ийн эзэмшлийг шилжүүлээд 2 сар орчим болоод буцаагаад шилжүүлж өгсөн юм. Би яг ямар үүрэг оролцоотой ямар үйл ажиллагаа явуулж байгааг нь би мэдээгүй. *** надаас гуйгаад хууль бус биш гээд байхаар нь л нэр шилжүүлсэн юм. *** тэнд ямар үүрэг оролцоотойг нь мэдэхгүй Ямар ч байсан тухайн үйл ажиллагааг явуулах гэж байна гэж түүний төрсөн дүү болох Х.***өөс шилжүүлэн авч буцааж тухайн хүнд өгч байсан. ***, ***, *** гэх эдгээр хүмүүсийг танихгүй уулзаж байгаагүй. Ямар үүрэг оролцоотойг нь мэдэхгүй. Тухайн хүнийг танихгүй. *** хэлэхдээ компани нэр дээр чинь шилжсэн байгаа учраас техник түрээслэхэд гарын үсэг хэрэгтэй байна гэж хэлээд би Улаанбаатар хотод ****ийн хамт очиж гэрээ байгуулж 2 ширхэг экскаватор тухайн хүнээс түрээслэн авч байсан. Ер нь бол би гарын үсэг л зурсан юм. Өөр оролцоо байгаагүй. Надад ямар техник хэрэгсэл байдаггүй. Надад техник хэрэгслээр хангаад байсан асуудал байхгүй. Өөр гэрээ байгуулж техник авсан асуудал байхгүй. “***” ХХК-ийн нэрийг шилжүүлж байгаад тухайн үйл ажиллагааг явуулсан учраас аж ахуйн нэгж явуулсан гэж бодож байна. Техник түрээсээр авахдаа “*** ХХК”-ийн нэрийн өмнөөс гэрээ хийж байсан. Хэрэв хувь хүн тухайн үйл ажиллагааг явуулсан бол компани эзэмшлийг шилжүүлэх шаардлагагүй байсан байх...” гэх мэдүүлэг ( 1 хавтаст хэргийн 229-231 дүгээр тал 3 хавтаст хэргийн 183 дугаар тал),
37. Гэрч П.*** “...2020 оны 08 сард сарын 13-ны орчимд байсан санагдаж байна яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Би Улаанбаатар хотод байхад манай найз *** надтай уулзаад *** аймгийн *** суманд манай дүү *** "***" ХХК-ийн бүртгэлтэй хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа. Би хайгуулын үйл ажиллагаа явуулж А лицензээ авах гэж байгаа юм. Надад мөнгөний хэрэг байна гэхээр нь би хамт очиж тэр газрыг нь үзсэн. Тэгээд би 140,000,000 төгрөгийг *** зээлүүлсэн. Тэгээд би 2020 оны намар 10 сард ирж үзсэн чинь таньж мэдэхгүй баахан хүмүүс техниктэй ирчихсэн байсан. Тухайн үед ямар нэгэн үйл ажиллагаа явж эхлээгүй байсан. Тэгээд би *** юу болж байгаа талаар асуухад ажил төрөл маань бүтэмжтэй байгаа гэж хэлж байсан.Тэгээд би увуулж цувуулаад 30,000,000 төгрөгөө буцааж авсан үлдсэн мөнгийг нь авч чадаагүй байгаа. Би зүгээр мөнгө зээлүүлсэн хүн тэрнээс би ямар ч техник оруулаагүй. Намайг тэр хавиар яваад байхаар хөрөнгө оруулаад техник оруулаад ажиллуулаад байна гэж хүмүүс ойлгосон байж магадгүй. Би энэ үйл ажиллагааг нь огт мэдэхгүй надад хайгуул хийх гэж байгаа талаар л хэлсэн. Би ямар ч мөнгө, алт аваагүй. Тухайн газраас хэр хэмжээний алт олборлосон талаар мэдэхгүй байна. *** надад хэлэхдээ бичиг баримт маань арай бүтсэнгүй дараа жилээс үргэлжлүүлээд ажиллана. Дараа жил мөнгийг чинь өгнө энэ жил юм олдсонгүй гээд гар утас, эд зүйл, булган шуба гээд үнэ хүрэх зүйлээ мөнгөнийхөө оронд нь надад өгсөн. Би мэдэхгүй. Таних хүмүүс гэвэл Даржаа бас *** хоёрыг л танина. Хаанаас ямар техник авч ирж, ямар хүмүүс ажиллуулсан талаар би мэдэхгүй байна. Энэ худлаа би тухайн байгууллагын үйл ажиллагаатай ямар ч хамаарал байхгүй. Би бүүр *** хэлж байсан хайгуулын лицензтэй дээр нь бичиг баримт чинь дутуу байж ажиллаж болох юм уу гэж асууж байсан. Тэгсэн зүгээрээ бичиг баримтаа бүрдүүлчихнэ. Болохгүй бол *** гэж хүн зохицуулна болно гэж хэлсэн талаар ярьж байсан...” гэх мэдүүлэг,
...” Би “***” ХХК-тай хамтарч үйл ажиллагаа явуулсан асуудал байхгүй. Би ***д мөнгө зээлүүлээд түүнийгээ авч чадахгүй болохоор нь өөрөө очиж байсан. Мөн найз Батбилэг гэх хүнийг нэг удаа явуулж байсан юм. Би *** 5-6 жилийн өмнөөс таньдаг болсон найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд *** надад хэлэхдээ манай дүү лицензтэй компани худалдаж авч байгаа юм гээд мөнгө зээлж байсан юм. Сүүлд нь надад авсан компани лицензийн зургийг үзүүлсэн юм. Тэгээд “***” нэртэй гэдгийг мэдсэн. 2020 оны 08 дугаар сард 150 сая төгрөг зээлж авч байсан бөгөөд Х.*** дансаар шилжүүлж авч байсан. Би тэнд өөрийн ажилтнаа аваачиж байгаагүй. Өөрийн найз *** тэнд тогоочоор ажиллаж байсан гэх танихгүй эгчийн хамт усан буун дээр 6-7 хоног хоносон байх. Тухайн компани үнэхээр ажиллаж байгаа эсэх хэрэв ажиллаж байгаа бол алт гарч байна уу яагаад миний мөнгийг өгөхгүй байгаа талаар мэдэх гэж явуулсан юм. Түүнээс тэндээс би ашиг орлого олоогүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 232-233 дугаар тал 3 хавтаст хэргийн 175 дугаар тал),
38. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 8/368 дугаартай “...Танай ирүүлсэн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 43/3-28 тоот албан бичигтэй танилцаад дараах хариуг хүргүүлж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.18, 11.1.22 дахь заалтыг үндэслэн албан тоотод дурдагдсан солбицол бүхий талбайг кадастрын зураг зүйн мэдээллийн санд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна...” гэх албан бичиг (2 хавтаст хэргийн 66 дугаар тал)
39. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7/558 дугаартай “...Танай 2021 оны 45/3-34 дугаартай албан бичиг, *** аймгийн *** сум дахь Сум дундын Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай прокурорын зөвшөөрөлд дурдсан "***" ХХК /********/-ийн хувьцаа эзэмшигч иргэн Х.*** /**********/ болон иргэн Ж.***** /********/ нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Y-**** дугаартай, ***л дүүргийн *** дүгээр хороо. *** /17110/ **** зам гудамж, *** дүгээр байрны *** тоот хаягт байрлах орон сууц бүртгэлтэй байна. "**" ХХК /****/-ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар бүртгэлгүй байна...” гэх албан бичиг (2 хавтаст хэргийн 75 дугаар тал) зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч “***” ХХК, Х.*** нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
*** аймгийн *** сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Х.***г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хуулийн этгээд “***” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолтыг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд уг үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирч, Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээ зөрчигдсөн байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний байлаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.”, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "ашигт малтмал" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ойлгоно”, 5 дуугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.”, 5.2-т “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
“***” ХХК нь уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, геологийн суурь судалгаа хийх, барилгын засвар хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх ба хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Х.*** байна.
Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай харилцаа юм. Иймд ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд зөвшөөрөлгүй иргэн, аж ахуй нэгж нь ашигт малтмал хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулах эрхгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул...явуулсан гэдгийг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч Х.***, “***” ХХК нар нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй, *** аймгийн *** сумын *** 3 дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газарт алт олох зорилгоор техник хэрэгсэл ашиглаж, ашигт малтмалын эрэл, хайгуул хийж, олборлолт явуулсан нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч нарын хууль бус үйлдэл нь шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.*** тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, хуулийн этгээд “***” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолтыг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж , мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүсэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Х.***й болон “***” ХХК-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд 48,512,760 төгрөгийн хохирол, байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд 35,305,410 төгрөгийн хор уршиг учирсан болох нь “***” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 17-2/ЭН дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. /хх-ийн 135-151 хуудас/
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-т зааснаар газрын хэвлийд учруулсан 28,824,220 төгрөгийн хохирлыг хоёр дахин нэмэгдүүлж 57,648,440 төгрөг, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 2-т зааснаар хөрс хөрсөн бүрхэвчинд учирсан 19,279,810 төгрөгийн хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 57,839,430 төгрөгөөр, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар ургамлын аймагт учирсан 408,720 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2,043,600 төгрөгөөр тооцож нийт 117,531,470 төгрөг, байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд 35,305,410 төгрөг, нийт нийт 152,836,880 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны ********** тоот дансанд оруулахаар шийдвэрлэлээ.
Байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоолгохоор “***” ХХК-ийг шинжээчээр томилсон байна. Тус компани нь шинжээчийн зардалд 1,974,514 төгрөгийн нэхэмжлэх ирүүлсэн байх бөгөөд уг зардлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй.
Хэрэгт Hyunday Robex 3700 LC-7 маркийн *** улсын дугаартай экскаватор 1 ширхэг, Shandong lingong.LG-953 **** улсын дугаартай авто ачигч 1 ширхэг, Hyunday Robex- LC-3 маркийн экскаватор 1 ширхгийг тус тус мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн боловч уг механизмыг өмчлөгч, эзэмшигчтэй түрээсийн гэрээ байгуулан ашиглаж байсан үйл баримт тогтоогдсон, тус механизмууд хууль ёсны өмчлөгч Ц.***, Д.***, Ц.*** нарын мэдэлд очсон болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны шатанд өгсөн иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул шүүх дээрх механизмуудыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна гэж, мөн зүйлийн 2-т "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтын дагуу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 25,000,000 төгрөгийн үнэ бүхий Hyunday Robex 3700 LC-7 маркийн 77-77 УР улсын дугаартай экскаватор 1 ширхэг, 15,000,000 төгрөгийн үнэ бүхий Shandong lingong.LG-953 89-89 УБ улсын дугаартай авто ачигч 1 ширхэг, 20,000,000 төгрөгийн үнэ бүхий Hyunday Robex- LC-3 маркийн экскаватор 1 ширхэг, нийт 60,000,000 төгрөгийн механизмын үнийг хувь тэнцүүлэн шүүгдэгч “***” ХХК-иас 30,000,000 төгрөгийг, шүүгдэгч Х.***өөс 30,000,000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч Х.*** тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, хуулийн этгээд “***” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолтыг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарын хууль бус үйлдлийн улмаас байгаль орчинд 3 хэсэг газарт эвдрэлийг үүсгэж, нийт 66,542 м2 талбай буюу 6,654 га талбай эвдрэлд өртөж, газрын хэвлийн 34.214 м3 талбайд хохирол учирсан байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг эрүүгийн хариуцлага ногдуулахдаа харгалзан үзсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Х.*** 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дэх зааснаар шүүгдэгч “***” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*** оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***” ХХК-д оногдуулсан 20,000,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч “***” ХХК-д авсан барьцаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Х.***д энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.*** овогт *** *** тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, хуулийн этгээд “***” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолтыг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Х.*** 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дэх зааснаар шүүгдэгч “***” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ням-Өлзийд оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***” ХХК-д оногдуулсан 20,000,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***” ХХК, шүүдэгч Х.*** нараас байгаль орчинд учирсан хохирол 117,531,470 төгрөг, байгаль орчны нөхөн сэргээлтийн зардал 35,305,410 төгрөг, нийт 152,836,880 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч “***” ХХК-иас 76,418,440 төгрөг, шүүдэгч Х.*** 76,418,440 төгрөгийг тус тус гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны *********** тоот дансанд тус тус оруулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Hyunday Robex 3700 LC-7 маркийн *** улсын дугаартай экскаватор 1 ширхэг, Shandong lingong.LG-953 89-89 УБ улсын дугаартай авто ачигч 1 ширхэг, Hyunday Robex- LC-3 маркийн экскаватор 1 ширхгийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 25,000,000 төгрөгийн үнэ бүхий Hyunday Robex 3700 LC-7 маркийн *** улсын дугаартай экскаватор 1 ширхэг, 15,000,000 төгрөгийн үнэ бүхий Shandong lingong.LG-953 89-89 УБ улсын дугаартай авто ачигч 1 ширхэг, 20,000,000 төгрөгийн үнэ бүхий Hyunday Robex- LC-3 маркийн экскаватор 1 ширхэг, нийт 60,000,000 төгрөгийн механизмын үнийг хувь тэнцүүлэн шүүгдэгч “***” ХХК-иас 30,000,000 төгрөгийг, шүүгдэгч Х.*** 30,000,000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардал 1,974,514 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч “***” ХХК-иас 987,257 төгрөг, шүүдэгч Х.*** 987,257 төгрөг гаргуулан “***” ХХК-д олгосугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч “***” ХХК-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Х.**** энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9.Шүүгдэгч Х.*** энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч “Эрин Эрдэнэс” ХХК-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Х.Ням-Өлзийд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА