| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0841/э |
| Дугаар | 2023/ШЦТ/22 |
| Огноо | 2022-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/22
2022 12 26 2023/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,
Улсын яллагч: Л.Содбаяр,
Шүүгдэгч: **** /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох эрүүгийн 2211 00000 2010 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
**** (РД:), Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, , урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч **** нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” пабад хохирогч **** ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохиж 32-р шүдний цөгцийн хугарал, 33-р шүдний эмтрэл, доод уруулын дотор салстад шарх, духанд зулгаралт бүхий гэмтлүүд үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2211 00000 2010 дугаартай хэргээс:
Шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн өдөр эхнэрийг авах гэж очиход эхнэртэй хамт ажилладаг залуучууд байсан. 7 хоногтоо 2-3 гараад байхаар нь хүний эхнэрийг боль гэж тэдгээр хүмүүстэй маргалдсан. Харилцан цохилцсон зүйл байгаа. Уучлалт гуйж хохирлыг барагдуулж гэм буруугаа ойлгож явж байгаа гэв.
Хохирогч **** “...2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагийн үед тухай пабаас гарч ирэхэд нэг үл таних хүн цагаан цамцтай 168 орчим см өндөртэй хар өнгийн хослолтой 30-32 орчим насны эрэгтэй хүн гэнэт над руу дайрч миний нүүрний зүүн хацар, дух, уруул хэсэг рүү гараараа цохисон. Энэ үед бид хоёрыг **** салгасан байх гэж бодож байна. **** нь манай ажлын мэргэжилтэн залуу байгаа юм. **** намайг авч гарч таксинд суулгаж өгөх гэж байхад ийм зүйл болсон. Би гэнэт юун хүн намайг зодоод цохиод байна гэтэл манай ажлын газрын эмэгтэй болох Мөнхзулын нөхөр **** гэх хүн байсныг мэдсэн. Тэр **** гэх залуу зам гараад яваад өгөхөөр яваад өгөхөөр нь чи намайг ямар учраас цохиж зодож байгаа талаар асуух гэж араас нь очтол шууд миний шүд хэсэг рүү гараараа цохиод авсан. Тэр үед миний үүдэн доод талын шүд хугарсан байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 4)
Гэрч **** “...Тухайн өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 07- ны өдөр манай ажлын газрынхан хамт олноороо Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мираж гэх нэршилтэй паб ресторанд бөөнөөрөө орж сууцгаасан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад бид хэд гарахаар болсон. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудал байхгүй. Харин манай ажлын ахлах мэргэжилтэн **** нь нэлээн согтчихсон байдалтай сууж байсан. Тэгээд **** нь авч гарсан санагдаж байна. Үүдэнд гарсны дараа өмнө /нэрийг нь өмнө сонсож байсан ****/ гэх залуу манай ахлахыг ямар нэгэн шалтгаангүйгээр 3-4 удаа цохисон юм шиг байна лээ. Намайг гарч ирэх үед **** ахлах тэр **** гэх залуу руу хандаж “чи миний нүүрэнд 3-4 удаа цохичихлоо..” гээд орилж байсан. Тэгээд тухайн үедээ хоёр тийш нь болгоод би **** ахлахыг аваад таксинд суулгаж өгөх гээд явсан юм. Гэтэл бид хоёрын араас **** гэгч нь хүрч ирээд “..одоо больё..” гэж хэлээд **** ахлахтай гар бариад зогсохоор нь би хажууд нь хараад зогсож байсан юм. Тэгээд “..за гайгүй юм байна даа..” гэж бодоод байж байтал гартаа барьчихсан байсан утсаараа **** ахлахын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон байдаг. Тэр цохилтоос болж амнаас нь цус гарсан бөгөөд нүд нь хугарчихсан байдалтай харагдаж байсан. Тэр үедээ би салгаад **** гэгчийн араас дүү нь бололтой нэг эрэгтэй ирээд аваад явсан. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм..” гэх мэдүүлэг (хх-ийн 8)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №15296 дугаартай “...**** биед 32-р шүдний цөгцийн хугарал, 33-р шүдний эмтрэл, доод уруулын дотор салстад шарх, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 11-12)
Иргэний нэхэмжлэгч **** “...**** нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ЕБ91021316 регистрийн дугаартай **** нь эмнэлгийн тусламжийн үйлчилгээ авч 154,000 төгрөгийн зардал гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын .. албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул дээр тусламж үйлчилгээний яллагдагч ****оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-ийн 45-46) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **** нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” пабад хохирогч **** ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохиж 32-р шүдний цөгцийн хугарал, 33-р шүдний эмтрэл, доод уруулын дотор салстад шарх, духанд зулгаралт бүхий гэмтлүүд үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогчийн мэдүүлэг (хх-ийн 4), Гэрч **** мэдүүлэг (хх-ийн 8), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №15296 дугаартай дүгнэлт (хх-ийн 11-12 ), Иргэний нэхэмжлэгч **** мэдүүлэг (хх-ийн 45-46) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ****ийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч ****ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч ****ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч **** нь эмчилгээний зардлаа авсан гомдол саналгүй /хх-ийн 47/ байх тул шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 154.000 төгрөгийг шүүгдэгч нь төлсөн байна. /хх-ийн 70/
Иймд ****т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Шүүгдэгч **** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Д