Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/66

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин,

Улсын яллагч Б.Мөнхдөл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батмөнх, Б.Содболд, Г.Учрал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батжаргал,

Иргэний хариуцагч А.Батмөнх,

Шүүгдэгч Б.Буянхүү, Г.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Буянхүү, Г.Ганзориг нарт холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ****оны ****дүгээр сарын ***-ны өдөр Сэлэнгэ аймаг Сант суманд төрсөн, **настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сант сум Хушаат 2-р баг ** тоотод оршин суух, урьд нь 1 удаа ял шийтгэгдэж байсан, Монгол овогт Ганболдын Ганзориг /РД:МЛ8101171/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***оны **дугаар сарын ***-ны өдөр Сэлэнгэ аймаг Сант суманд төрсөн, **настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Сант сум хөдөө оршин суух, Жинчин овогт Батжаргалын Буянхүү /РД:МЛ67021313/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 Б.Буянхүү нь Төрийн улс төрийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, Үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө", 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг “Худалдан авах ажиллагаанд ил тод өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална" 7 дугаар зүйлийн 7.1-д заасан "Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна", 7.1.1-д заасан "нээлттэй тендер шалгаруулалтын журам" 7.1.2-д заасан "тендер шалгаруулалтын онцгой журам" 7.1.3-д заасан "Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журам" 7.1.4-д заасан олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам", 7.2-д заасан "Хуульд энэ хуулийн 7.1.2 7.1.4-т заасан журмыг хэрэглэхээр зааснаас бусад тохиолдолд нээлттэй тендер шалгаруулалтын журмыг мөрдөнө. 33 дугаар зүйлийн 33.2.2 "техникийн болон бусад нөхцөл шаардлагыг хангаж байгаа хамгийн бага үнэ санал болгосон тендерт оролцогчид энэ хуулийн 29.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох", 45 дугаар зүйлийн 45.1 "Улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтаас бусад зардалд хуваарилсан хөрөнгө, бусад эх үүсвэр, түүнчлэн өөрийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг захиалагч энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулна", 46 дугаар зүйлийн 46.1.4-д заасан "худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах". 46.1.5-д заасан "тухайн бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх". Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах" 6.4.4-д заасан "хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгоно" 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан "Захиалагч худалдан авах ажиллагаа явуулсан тухай бүр тендер шалгаруулалтын хавтаст хэрэг бүрдүүлж архивын нэгж болгон хадгална", Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 "ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх" Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах" 7.1.4 "төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах" 7. 1.6 "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх" гэснийг тус тус зөрчиж худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулалгүйгээр 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн № 01 дугаартай, "Авто машин худалдан авах" тухай 34,100,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг “Фотокрафт" ХХК-ийн захирал Б.Жавхлантай байгуулж, авто машины төлбөрөөс 1,200,000 төгрөгийг авч төсөвт 1.200.000 төгрөгийн хохирол учруулж өөртөө давуу байдал бий болгосон,

Жинчин овогт Батжаргалын Буянхүү нь Төрийн улс төрийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн Сант  сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл Хориглох зүйл, 7 дугаар зүйлийн 7.1-д Энэ хуулийн 4.1-д заасан /4.17-д бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно", 7.1.1-д заасан албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт шахалт үзүүлэх хөндлөнгөөc оролцох нөлөөлөх" 7.1.3-д заасан албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хун, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах 7.1.6-д заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх 7.1.7-д заасан албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө". 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална", 7 дугаар зүйлийн 7.1-д заасан "Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна". 7.1.1-д заасан "нээлттэй тендер шалгаруулалтын журам". 7.1.2-д заасан тендер шалгаруулалтын онцгой журам". 7.1.3-д заасан "зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журам". 7.1.4-д заасан "олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам", 7.2-д заасан "Хуульд энэ хуулийн 7.1.2-7.1.4-т заасан журмыг хэрэглэхээр зааснаас бусад тохиолдолд нээлттэй тендер шалгаруулалтын журмыг мөрдөнө", 33 дугаар зүйлийн 33.2.2-д заасан "техникийн болон бусад нөхцөл шаардлагыг хангаж байгаа хамгийн бага үнэ санал болгосон тендерт оролцогчид энэ хуулийн 29.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох", 45 дугаар зүйлийн 45.1-д заасан "Улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтаас бусад зардалд хуваарилсан хөрөнгө, бусад эх үүсвэр, түүнчлэн өөрийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг захиалагч энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулна", 46 дугаар зүйлийн 46.1.4-д заасан "худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах", 46.1.5-д заасан "тухайн бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх", Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах", 6.4.4-д заасан "хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгоно", 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан "Захиалагч худалдан авах ажиллагаа явуулсан тухай бүр тендер шалгаруулалтын хавтаст хэрэг бүрдүүлж архивын нэгж болгон хадгална" гэж заасныг тус тус зөрчиж, Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 41 тоот "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө батлах тухай" тогтоолыг хэлэлцэх үедээ ямар нэгэн эдийн засаг тооцоо судалгаагүйгээр Ковшийг 26.200.000 төгрөгөөр худалдан авах төсөв батлуулж, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А/06 дугаартай "Үнэлгээний хороо байгуулах тухай" захирамж гаргасан боловч худалдан авах ажиллагааг зохих ёсоор зохион байгуулалгүйгээр Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Ганзоригтой хамтран 2018 оны 5 дугаар сард шууд худалдан авалт хийх зорилгоор Улаанбаатар хотод түүний хамаарал бүхий этгээд, найз А.Батмөнхийн төрсөн ах А.Алтанхишигийн "Бэрс хараа" ХХК-иас зах зээлийн үнэлгээгээр 18.625.000 төгрөгийн үнэтэй Xiamen X2657 маркийн ковшийг зах зээлийн үнээс хэт өндрөөр буюу 26.200.000 төгрөгөөр худалдаж авч Орон нутгийн хөгжлийн сангаас 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр "Бэрс хараа" ХХК-ийн Төрийн банк дахь 240009652209 тоот дансанд 26,200,000 төгрөгийг шилжүүлж "Бэрс хараа" ХХК-д давуу байдал бий болгож, төсөвт 7,575,000 төгрөгийн хохирол учруулсан,

Монгол овогт Ганболдын Ганзориг нь Төрийн улс төрийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж "Авлигын эсрэг хууль"-ийн 7 дугаар зүйлийн "Хориглох зүйл"-ийн 7.1-т заасан "Энэ хуулийн 4.1-д заасан /4.1.7. Бух шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч/ этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно", 7.1.1 д заасан "албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх", 7.1.3-д заасан "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.6-д заасан "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх", 7.1.7-д заасан "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх", Төрийн болон орон нутгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар өмчийн хөрөнгөөр зүйлийн 47.4-т заасан "Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна", мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "Худалдан авах ажиллагаанд ил тод, оролцох тэгш боломжтой, үр ашигтай, Хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална", 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна", 33 дугаар байгаа зүйлийн 33.2.2 дахь хэсэгт "техникийн болон бусад нөхцөл шаардлагыг хангаж хамгийн бага үнэ санал болгосон тендерт оролцогчид энэ хуулийн 29.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох" гэж заасныг тус тус зөрчиж, Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 41 тоот "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө батлах тухай" тогтоолыг хэлэлцэх үедээ ямар нэгэн эдийн засаг тооцоо судалгаагүйгээр Ковшийг 26.200.000 төгрөгөөр худалдан авах төсөв батлуулж, Засаг дарга Б.Буянхүүгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр A/06 дугаартай "Үнэлгээний хороо байгуулах тухай" захирамжийн дагуу худалдан авах ажиллагааг зохих ёсоор зохион байгуулалгүйгээр Сэлэнгэ аймгийн Сант сумын засаг дарга Б.Буянхүүтэй хамтран 2018 оны 5 дугаар сард шууд худалдан авалт хийх зорилгоор Улаанбаатар хотод өөрийн хамаарал бүхий этгээд, найз А.Батмөнхийн төрсөн ах А.Алтанхишигийн "Бэрс хараа" ХХК-иас зах зээлийн үнэлгээгээр 18.625.000 төгрөгийн үнэтэй Xiamen X2657 маркийн ковшийг зах зээлийн үнээс хэт өндрөөр буюу 26.200.000 төгрөгөөр худалдаж авч Орон нутгийн хөгжлийн сангаас 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр "Бэрс хараа" ХХК-ийн Төрийн банк дахь 240009652209 тоот дансанд 26,200,000 төгрөгийг шилжүүлж "Бэрс хараа" ХХК-д давуу байдал бий болгож, төсөвт 7,575,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Б.Буянхүүгийн: “...2018 онд манай сумын 90 жилийн ой болсон. Ажлын хэсэг байгуулагдаж тухайн үед би зав чөлөө муутай байсан. Сум тухайн үед машингүй болсон байсан. Засаг даргын 80 машин байсан шатсан байсан мөн өөр машингүй байсан тул өөрийн хувийн машинаар ажлаа амжуулдаг байсан. Иргэдийн хурлаар бид хэд сумын Засаг даргыг машинтай болгоё мөн ковштой болгоё сумын Орон нутаг хөгжлийн сангаас мөнгө гаргая гэж ярилцсан. Тэрнээс өмнө аймгийн Засаг дарга Оргилтой уулзаад сум машингүй байна бас Сумын 90 жил болох гэж байна аятайхан машин авбал яасан юм бэ гэж санал тавьсан. Засаг дарга би 15,000,000 төгрөг өөр дээр чинь төсөвлөж чадахгүй. Танайх өөрсдөө орлоготой биз дээ орон нутгийн хөгжлийн сангаас мөнгө тавь гэсэн. Үүний дагуу сумын иргэдийн хурал хуралдаад машинд 16,000,000 төгрөг тавиулсан. 90 жилийн ойгоор унаатай байхын тулд 16,000,000 төгрөгийг сумын ерөнхий санхүүчид хэлэхдээ хамгийн түрүүнд машины мөнгө тавина. Наана нь жижиг сажиг мөнгө тавихгүй гэж хэлсэн. Энэний дагуу үнэлгээний хороо байгуулсан. Төр залгамж чанартай тул төрд ажиллаж байсан маш сайн мэдлэг туршлагатай гэж Бямбацэрэнг хардаг. Мөн орлогч даргыг орон нутгийн хөгжлийн сангийн төрийн мэдлэг туршлагатай гэж харсан. Мэдээж Засаг дарга гэж бүгдийг мэддэг чаддаг хүн байдаггүй. Газар гэвэл газрын албанаас мэдээлэл авдаг санхүү гэвэл санхүүгийн албанаас мэдээлэл авдаг. Үнэлгээний хороо байгуулсан Бямбасүрэн мэдүүлсэн байна. Үнэлгээний хороо байгуулаад орлогч даргаас асуухад 2 удаа тендер зарласан шууд худалдан авалт хий өөр арга байхгүй гэсэн. Би байн байн машин яасан бэ ой болох гээд байна 7 хоног үлдлээ гэж шаардлага тавихад орлогч дарга 2 удаа тендер зарласан машин орж ирээгүй шууд худалдан авалт хийж болно гэсэн. Бямбацэрэн мэдүүлэхдээ хурал 1 удаа хуралдсан гэсэн байна. Шүүхийн нарийн бичиг хүн бол хурлын тэмдэглэл хөтөлж байна. Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга тухайн үеийн хурлын тэмдэглэл хөтлөөд байж байх ёстой гэж бодож байна. Бүх зүйлийг над руу чихэх байдлаар хандаад байх шиг харагдаад байна. Аймгийн хурлаар 15,000,000 төгрөг орж ирэхгүй болохоор нь төрийн ажлыг хурдан явуулахын тул дүүгээсээ мөнгө аваад өгсөн. Төрийн ажлыг явуулахын тул дүүгээсээ хүртэл мөнгө авч байна. Тухайн үед Засаг даргын нөөц хөрөнгөөс 3,000,000 төгрөг гаргая гэхэд болохгүй нөөц хөрөнгө тусдаа журамтай гэж зөвлөгөө өгөөд байгаа юм мөртөө хууль бус гэж мэдэж байж 16,000,000 төгрөг шилжүүлээд байна. Энэ хүмүүс миний төлөө ажиллаагүй, надад зөвлөгөө өгөөгүй юм болов уу гэсэн бодол байна. Одоо ч энэ байдал сүүлийн Засаг даргад ажиглагдаж байна. Яг энэ үйлдэл өнөөдөр давтагдаад явж байна. Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүд чадвартай байсан юм уу, чадваргүй байсан юм уу. Суманд 1000 гаран хүн амьдардаг. Түүнээс сумын төрийн албанд 30 гаран хүн ажилладаг түүнээс 10 хүн босоо удирдлагатай. Би улс төр гээд жолоочоо хүртэл халаагүй. Намаас хүртэл зөндөө шаардлага байсан би үйлчлэгч жолооч оруулаагүй. Манай тамгын газарт улс төржсөн байдал байсан. Намайг ажилд ороход тэдэн сарын тэдэн тэр халагдана гээд бүүр график гарсан байсан. Ер нь бол энэ хүмүүс миний эсрэг мэдүүлэг өгсөн зүйл яваад байна гэж харж байна. Би төрөөс мөнгө идсэн зүйл байхгүй. Ажлын байран дээрээ ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Сант сум миний төрсөн нутаг тул сайн сайхных нь төлөө чадлынхаа хэрээ ажиллана гэсэн бодол байна. Заавар зөвлөгөө өгдөг хүмүүсийн зааврыг дагаж байсан нь миний алдаа байсан. Ойн өмнө явган гүйгээд яах вэ гээд дүүгээсээ мөнгө зээлсэн нь худалдан авах ажиллагаа зөрчсөн миний буруутай үйл ажиллагаа байсан. Би болохгүй бол болохгүй гээд хаядаг хүн. Тухайн үед болохгүй гэж хэлсэн бол болохгүй байсан. Хамгийн сүүлд 15,000,000 төгрөг аймгаас орж ирж мөнгө шилжүүлсэн. Заяагаас би мөнгө зээлээч гэхэд дансанд 15,000,000 төгрөг байна гэсэн. Эхнэр нь болох Ундрах руу ярихад надад бэлэн мөнгө байна гэхээр нь би авсан. 2018 онд эхнэрээс нь авсныг нарийн сайн мэдэхгүй бэлэн мөнгө өгч авснаа санахгүй юм болсон юм шиг байгаа юм.  1,200,000 төгрөг нь 90 жилийн ойд ах дүү нараараа нийлээд хязаалан насны морь 5 айл байлсан. Тэгсэн чинь Заяа надад 1,200,000 төгрөг өгөөгүй. Танай сум надаас 15,000,000 төгрөг авсан. Тэр мөнгөө өгөөд надаас дараа нь мөнгө аваарай гэсэн. Нөгөө мөнгийг нь 7 хоноод өгнө гээд өгч чадахгүй байсан тул хэрүүл болоод ах дүүгээ болих олон зүйл болсон. Нэлээн хэрүүлтэй байж мөнгөө шилжүүлсэн. Тэгээд ахдаа 90 жилийн мөнгөө шилжүүлчих гээд 1,200,000 төгрөг 15,000,000 төгрөг орсны дараа шилжүүлсэн. Тэрнээс би тэндээс авч идээгүй. Мөнгө хүрэхгүй машинаа авах гээд 90 жилийн ой болох гэж байсан. Бүтэнсайн өдөр морь давхих гээд морио барьж чадахгүй байсан. Яавал 90 жилийг ард түмнээ сэтгэл хангалуун буцаах вэ гэж бодсон болохоос тэрнээс мөнгө аваад идье гэж бодоогүй. Тэр машиныг одоо өөрсдөө унаад явж байгаа. Тухайн үед тэр машиныг наадмаар Буянхүү дарга авгайтайгаа унаад давхиад байсан гэсэн. Би наадмаар одоо гадаа зогсож байгаа Соната-6 машинтай явж байсан. Би наадмаар унаагүй. Дараа нь манай жолооч дам сонсохоор Монгол газрын хашаанд тэнд нь хаясан байсан гэсэн мэдээлэл байдаг би гэрчилж чадахгүй байна. Хүмүүс болсон процессыг үнэнээр нь хэлэхгүй. Ний нуугүй хэлэхэд Буянзаяа болон надад компани байхгүй. Санхүүгийнхэн заавал машинааа компаниас худалдаж авна хувь хүнээс авахгүй гэж шаардлага тавиад байсан болохоор энэ асуудал үүссэн. Гэрээ хийсэн нь үнэнээ хэлэхэд үнэхээр түмэн буруу. Хуулийн заалт зөрчсөн нь одоо бодоод байхад ажлыг хурдан явуулах юмсан 90 жилээр машингүй салбаганаад гүйж байхаар машинтай байх юмсан гэсэн бодолтой байсан. Тэрнээс дундаас нь мөнгө аваад идэх санаа байгаагүй. Ер нь бол зөндөө л элдвээр хэлүүлээд байж байхад зарим нь та бол энэ суманд хийсэн зүйлтэй гэж хэлж байсан. Хамгийн сүүлд яллах дүгнэлт өгөхөд надаас уучлалт гуйж байсан. Ковшны тухайд бол би 8 сарын 1-нд амраад Ховд аймаг явсан. Амраад ирэхэд ковш авсан байсан. Ер нь бол ковш авах саналыг мэдээж сум орон нутгийн удирдлага тамгын дарга, санхүүгийн албаны дарга, хурлын дарга сууж хуралдаа за одоо бүгдээрээ яах вэ гээд ярьж заавал зөвлөлдөнө. Төсвийн мөнгө юмаа авч чадахгүй бол буцаагаад татагддаг гэсэн энийг татуулахгүй сумандаа яаж юм болгож үлдээх вэ гэж ярилцсан. Би төрийн албанд ажиллах  удирдах туршлага муутай. Тийм утгаар тамгын дарга, төрийн санчтай ярьдаг. Өнөөдрийн энэ байдлаас харахад бүгд миний эсрэг мэдүүлэг өгсөн байна. Энд үнэхээр эмзэглэж байна. Манай жолооч үхрийнхээ баасыг арилгаад сар ирэхгүй байж цалингаа авдаг хүн өнөөдөр миний эсрэг мэдүүлэг өгч байна гэхээр сонин байна. Энэ ковшийг авч ирсний дараа манай жолоочийн хашаанд байсан. Дараа нь Буянаа даргаа өвөлжөө барих гэсэн юм гээд том дөрвөлжин бетон ачаад фермийн өвөлжөөгөө барьсан. Дараа нь миний өмнө Засаг дарга байсан хүн ковшоор шороо ухаж тэгшилсэн. Энэ хүн мэдүүлэг өгөхдөө ковшийг хүчгүй гэсэн байна. Хүчгүй гэдгийг хүн хараад мэдэхгүй. Ямар нэг ажил хийгээд ажлын ачаалал өгч байж мэднэ. Зөндөө л ажил хийсэн. Тэгээд өнөөдөр огт ажил хийгээгүй эвдэрсэн гэж байна. Хогийн цэгийг цаашаа түрж дийлэхгүй байна гээд овоолъё гээд 7 хоног ажиллаад овоолж байсан. Юмыг үнэнээр ярьж баймаар байна. Өөрөө өөрийгөө хэрэгт хийхгүй байвал болдог юм уу. Бямбасүрэнгийн мэдүүлэг, орлогч дарга хэлэхдээ мэдэхгүй ээ Буянхүү дарга, хурлын дарга 2 хийсэн гэж байх шиг. Шууд худалдан авалтын гэрээг хүлээж авах хүмүүс нь Тамгын дарга. Тамгын дарга хүлээж аваагүй байсан бол энэ явахгүй. Жил гаран байцаагдахдаа тэрний буруу байсан энэний буруу байсан гэж би хэлээгүй. Сая нэлээн бодоод хөлс гоожоод зогсож байхдаа хүн өөрөө өөрийнхөө арьсыг хамгаалдаг юм байна. Үнэлгээний хороо байгуулах захирамж гарсан бол тэр хороо бүх ажлаа хийгээд тендер зарлаад болж байгаа болохгүй байгаагаа надад хэлэх ёстой. Гэтэл би араас нь хөөцөлдөөд машин байхгүй 7 хоног үлдлээ одоо яах вэ гэж араас нь явсан. Намайг Засаг дарга болоход хүмүүс энэ муу малчин байсан юм юугаа хийж чадах вэ дээ гэсэн хүмүүс хардаг байсан. Ийм зүйл орох вий дээ гээд гэрийнхээ ажлыг бараг тэр чигээр нь хаясан. 4 жил сумынхаа сайн сайхны төлөө яваад шүүхийн хаалга татаад байх эвгүй байна. 4 жил энд зогсохын тулд иймэрхүү ажил хийгээгүй. Би шүүхэд итгэдэг. Шүүх зөв талаас нь дэнслэг. Өнөөдрийн Шижирбаатарын өгсөн өргөдөл дараа дараа нь намайг байхгүй болгох зүйл гэж харж байна. Шүүхдээ итгэж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Ганзоригийн: “...Би энэ мэдүүлгийг сонсоод харамсаж байна. Огт хэлээгүй үгийг хэлсэн гэсэн байна. Ковшийн талаар би түрүүлээд огт яриагүй. Гэтэл би түрүүлээд ковш юу болж байна гээд асуугаад байсан мэтээр мэдүүлэгт зөндөө олон дурдсан байна. Би энийг хэлмээр байна. Дээрэмдээд аваад өгнө гэсэн гэж мэдүүлсэн байна. Ийм худлаа зүйл ярьсанд харамсаж байна. Буянхүү дарга бид 2 4 жилийн хугацаанд төрийн ажлыг яаж тасралтгүй явуулах вэ гээд ажиллаж байсан. 2018 онд манай сумын 90 жилийн ой болж байсан тул ковш үнэхээр нэн шаардлагатай болж байсан. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө сумын иргэдийн саналаар эрэмбэлэгдэж орж ирдэг. Энэ ажлын дарааллаар иргэдийн хурал баталдаг. Яг ямар тооцоо судалгаагаар оруулж ирсэн нь Засаг даргын тамгын газар мэднэ. Мөнгөндөө тохирсон дүнгээр орж ирсэн. 21 төлөөлөгч суманд ковш хэрэгтэй гээд баталсан. 2 удаа үнэхээр тендер зарлаад тендерт үнийн саналтай аж ахуй нэгж орж ирсэнгүй гээд Засаг дарга, орлогч хэлж байсан. Би юу болсон бэ гэж түрүүлж асууж байгаагүй. Засаг даргын өрөөнд орж ярилцаж үнэ ханшийг судалъя гэж ярилцаж байсан. Тэрнээс биш манай найзад ковш байгаа гэж бүгд үгсэн хуйвалдсан юм шиг ярьж байгаад харамсаж байна. Буянхүү дарга бид 2 үнэхээр харамсаж байна. Жижиг суманд улс төрийн ийм муухай зүйл яваад байна. Манай сумын бид нарын үед ажилд орсон нягтлангуудыг бүгдийг нь халаад хаясан. Яагаад ийм мэдүүлэг өгсөн нь харагдаж байна. Бид нарыг муухай харагдуулах гэж мэдүүлэг өгөхгүй бол ажилтайгаа үлдэхгүй нь харагдаж байна. Сая буруу зөрүүг хэлж ярьсан хүмүүс ажлаасаа гарсан байна лээ. Би хэнд ч нөлөөлөөгүй энэ ковшийг аваад өгөөч, авмаар байна гэж хэлээгүй. Тендерийн хорооныхон яагаад хариуцлагагүй ажилласан нь яригдахгүй байгаад харамсаж байна. Үнэхээр тэр хүмүүс ажлаа сайн хийгээд боломжгүй гэсэн бол би хэнийг ч ав гэж хэлээгүй. Ийм боломж байна гээд ярилцаж байгаад мөнгөө татуулахгүйн тулд сумын удирдлагын хооронд яригдсан. Яагаад орж ирэхгүй байна амьтан хүнээс асууя гэсэн яриа болсон. Сумын ажлыг явуулах 90 жилийн ойн хүрээнд тэмдэглэж байгаа сум ядаж хогноосоо салъя гээд ярилцаж байсан. Батмөнх гэж өмнө нь зүс мэдэх хүнтэй сумын өмнөөс ажлаа явуулъя гэж ярьж байсан нь үнэн. Тэрнээс болоод энд хүнд зардал чирэгдэл болоод өөртөө хүндрэл болсон байна. Сумын ажлын төлөө явж байсан болохоос янз бүрийн албан тушаалаа ашигласан зүйл байхгүй. Улс төрийн шалтгаан гэдэг нь ийм зүйл байна. Намайг ялангуяа удаа дараа шүүх цагдаад өгдөг. Монгол хүн морины уяагаа очоод авах гэхээр намайг морины уяа авсан гэж шүүхэд өгөөд би торгуулж байсан. Зөндөө жижиг сажиг асуудал байдаг. Ковш барьж чадахгүй хүн эвдэлье гэж хандсан нь энд харагдаж байна. Би хүчиндэж ажиллуулах юм бол эвдэрдэг юм гэж хэлж байсан хүмүүс зөндөө байна. Тухайн үед ковшоор ажил хийгээгүй хэлсэн байна. 300 тн хавтангуудыг зөөгөөд явж байхыг би харсан ард иргэд харсан. Өмнө нь Засаг дарга байсан Өлзийбадрах гэж хүний зоорийг тэр ковш ухсан. Яг ямар зарчмаар яаж ажиллаж байгааг нь мэдээгүй. Сумын хогийн олон хоног түрж цэвэрлээд янзалсан. Үнэхээр хүнд машин механизм техникийн мэдлэгтэй чадвартай хүн сэтгэл гаргаж унаж эдэлж байж ажлын бүтээмж өндөр байна.  чадваргүй хүн бол 1 цагийн дотор эвдлэх боломжтой. Тэгээд Буянхүү дарга бид 2 өөрсдийн халааснаас сум орон нутгийн ажлыг явуулж байсан. Үнэхээр Буянхүү даргын хоолой зангираад ингэж байгаа нь үнэхээр үнэн. Ковш эвдэрсэн суманд засах мөнгө байхгүй гэсэн. Би өөрийн мөнгөөр 1,500,000 төгрөгөөр сэлбэг авч ирээд өгөхөд 1 арааг нь дутуу хийгээд эвдэрсэн гээд тэрийг ажиллуулах сонирхолгүй байгаад байна. Хөтөлийн засварын газрын Артур гэж хүнээр үзүүлээд юу нь эвдэрсэн байна гэхэд наадах чинь жолоочийн буруугаас эвдэрсэн байна гэсэн. Та тэгвэл жолоочийн нүүрэн дээр хэлэхгүй яасан юм бэ гэхэд хүний нүүрэн дээр хэлэх хэцүү байна гэсэн. Тэр нь дүүрч гээд сэлбэгийг нь авч өгөхөд арааг нь дутуу хийгээд угсарсан байгаа юм. Тэрнээс болоод асахгүй асаая гэсэн ямар ч зорилго байхгүй. Буянхүү, Ганзориг нарыг буруутгах, муухай харагдуулах, олон түмэнд энэ нэг эвдэрхий юм байна гэдгийг харуулахыг зориод байна би тэгж харж байна. Үнэхээр сэтгэлгүй. Цоо шинэ усны радатертай байсан дотор нь шувуу үүрлэсэн байх жишээний. Тухайн үед та нар ингэж болохгүй төрийн юманд хайр гамтай хандах хэрэгтэй гэж хэлж байсан. Одоо 5 жил өнгөрсөн байна. Зарим 1 юмаа ч санахгүй байна. Одоо ажиллах боломжтой техникийг ажиллуулахгүй хүмүүсийг харлуулж байгаад нь харамсаж байна. Шүүх үнэн зөвөөр нь ялгаж шийднэ гэдэгт итгэж байна...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад:

1. Тендер зарлах "tender.gov" цахим хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл. (2-р хх-ийн 57-61-р хуудас),

2. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/06 дугаартай "Б.Буянхүүг Сант сумын Засаг даргаар 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн томилсон" захирамжийн хуулбар (2-р хх-ийн 213-р хуудас),

3. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/67 дугаартай "Засаг дарга Б.Буянхүүг ажлаас чөлөөлөх тухай" захирамжийн хуулбар (2-р хх-ийн 212 р хуудас),

4. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Гэрч Даваадоржийн Бямбасүрэнгээс гаргаж өгсөн Засаг даргын албаны авто машинд холбогдох баримт бичиг 16 хуудас материалыг хүлээн авсан..." тухай тэмдэглэл (2-р хх-ийн 62-79-р хуудас),

5. Эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн "...Уг тээврийн хэрэгсэл нь мотор эвдэрсэн асаах болон хөдөлгөж явах боломжгүй байлаа. Саарал өнгийн *** улсын дугаартай ЈТЕНС05 904001051 арлын дугаартай, ямар нэгэн сэвгүй 2001 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 08 дугаар сарын 21-ний өдөр орж ирсэн тээврийн хэрэгсэл байна. 2018 онд худалдаж авахад километрийн заалт 166922 км байсан гүйлт нь ажилладаггүй гэснийг тэмдэглэлд тусган явсан заалтыг үзэхэд 166922 км заалттай байв..." гэх тэмдэглэл (2-р хх-ийн 84-89-р хуудас),

6. 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Тоёота ланд круйзер 100 маркийн автомашин худалдан авах тендерийн баримт бичигт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагдсан эсэхийг тодруулах зорилгоор тендерийн баримт бичигт үзлэг хийсэн..." тэмдэглэл (2-р хх-ийн 90-105-р хуудас),

7. 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн "Фотокрафт” ХХК-ийн захирал Б.Жавхлангаас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн "5011266791 тоот дансны хуулга-2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сант сумын Засаг даргын машины үнэ 16,600,000 төгрөг" гэх тэмдэглэл, (2-р хх-ийн 158-р хуудас),

8. 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн "Гэрч С.Баасангэрэлээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн "*******тоот дансны хуулга 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Жавхлан 14,940,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 14,000,000 төгрөг, 60,000 төгрөг" гэх тэмдэглэл, (2-р хх-ийн 166-168-р хуудас),

9. "Капитал Зууч" ХХКомпанийн Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2021/А-01 дугаартай шинжээчийн “...Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газрын эзэмшлийн Тоёота Ландкрузер 100 маркийн 90-00 СББ улсын дугаартай мөнгөлөг өнгийн суудлын автомашины 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар тухайн үеийн зах зээлийн үнэлгээг 33,325,000 төгрөгөөр, ...2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээг 30,325,000 төгрөгөөр тодорхойлов..." гэх дүгнэлт, (2-р хх-ийн 175-194-р хуудас),

10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ёндонжамцын: "...Ланд 100 маркийн автомашиныг худалдан авах төсвийг Сэлэнгэ аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас манай суманд автомашин худалдан авах 15,0 сая төгрөгийн эрх шилжүүлсэн. Сант сумын Орон нутгийн хөгжлийн сангаас Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас автомашин худалдан авахад 16,0 сая төгрөгийг баталж өгсөн байсан. Ингээд нийт 31,0 сая төгрөгөөр туулах чадвар сайтай жийп автомашин худалдаж авахдаа төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж зөрчиж чанар стандартын шаардлага хангаагүй автомашиныг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр худалдаж аваад 2020 оны 03 сард мотор нь эвдрээд ажиллахгүй байж байгаад 2021 оны 11 сард 1,340,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийж ажиллагаанд оруулсан байсан. Иймд дээрх автомашин худалдан авсан 31,000,000 төгрөг, мөн дээрээс нь засвар үйлчилгээний 1,340,000 төгрөг, нийт 32,340,000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг, (1-р хх-ийн 66-73-р хуудас),

11. Гэрч Д.Бямбасүрэнгийн: "...Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/160 дугаартай захирамжаар Сант сумын Засаг даргын тамгын газарт албан хэрэгцээнд автомашин худалдан авах 15,000,000 төгрөгийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас төсөвлөж өгсөн. Тухайн жил манай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 16,000,000 төгрөгийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар төсөвлөсөн. Ингээд автомашин худалдаж авах 31,000,000 төгрөг бүрдсэн. Сант сумын засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/41 дугаартай захирамжаар Үнэлгээний хороо байгуулж ажлын хэсгийн гишүүдийг томилсон. Ажлын хэсгийн ахлагчаар Сумын Засаг даргын орлогч Л.Отгонгэрэл, нарийн бичгийн даргаар намайг гишүүдээр төсвийн нягтлан бодогч Б.Отгонтэнгэр, хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн 3.Ууганцэцэг, иргэний төлөөллөөр Б.Оюунцацрал нарыг томилсон. Үнэлгээний хороо хуралдаж Тоёота ланд крузер 105 маркийн автомашин худалдаж авна. Үнийн судалгаа хийж үзье, механик автомашины судалж үзье гэсэн шийдвэрт хүрсэн. Тендер зарлахад орлогч дарга Л.Отгонгэрэл аймгаас төсөвлөж өгсөн 15,000,000 төгрөг нь ирээгүй байгаа болохоор аймгаас тендер зарлах байх бид өөрсдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төсөвлөж өгсөн 16,000,000 төгрөгөөрөө тендерээ зарла гэж хэлэхээр нь би 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Tender.gov.mn сайтад Сант сумын Засаг даргын тамгын газарт албан машин 16,000,000 төгрөгөөр Ланд 105 маркийн автомашин худалдаж авна гэсэн зарыг байршуулж тендерээ зарласан. Тендер зарлаад аж ахуй нэгж байгууллагаас материал ирүүлээгүй. Тэр жил манай сумын 90 жилийн ой болж байсан болохоор дахиж тендер зарлах хугацаа байхгүй гээд Засаг дарга хэлж байсан. Засаг дарга нэг машин авч ирсэн. Тэр машин нь Фотокрафт гэдэг компаниас худалдаж авахаар болсон. Засаг дарга худалдан авах ажиллагааны материалаа бүрдүүлээд энэ компаниас машин худалдаж авна гэж хэлсэн. Тэгээд тэр компанийн Тоёота ланд крузер 100 маркийн 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Монголд орж ирсэн ашиглагдаж байсан автомашиныг 31,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Машины төлбөрийг Сант сумын 90 жилийн ойд зориулж "Сант хөгжлийн хөтөч" төрийн бус байгууллага байгуулж хандив цуглуулсан юм. Тэр байгууллагыг хариуцан ажиллаж байсан Л.Баярсайханаас Засаг дарга Улаанбаатар явахдаа 16,600,000 төгрөгийг аваад явсан байсан. Тэгээд бас өөрийн төрсөн дүү Буянзаяагаасаа 15,000,000 төгрөг зээлээд фотографт компаниас машинаа худалдаж аваад ирсэн байсан. Үнэлгээний хороо засаг дарга машинаа авч ирсний дараа материалаа нөхөж хийсэн. Аймгийн хөрөнгө оруулалтаар өгсөн 15,000,000 төгрөгийг Засаг даргын төрсөн дүү Буянзаяагийн дансанд шилжүүлсэн. Сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар төсөвлөсөн 16,000,000 төгрөгийг Сант хөгжлийн хөтөч төрийн бус байгууллага руу шилжүүлсэн. Сүүлд сонсоход Фотографт компани нь засаг дарга Буянхүүгийн төрсөн дүү Буянзаяагийн компани гэсэн яриа байсан. Уг автомашиныг худалдан авахад үнэлгээний хороо ажиллаагүй, Засаг дарга Буянхүү өөрөө машинаа олж ирсэн. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярихад манай Засаг даргын тамгын газарт авто машин худалдан авахад Засаг даргын захирамжаар үнэлгээний хороо байгуулагддаг. Миний хувьд байнга тендерийн баримт бичиг боловсруулаад тендер зарлаад явахад хүндрэлтэй байдаг учир Л.Отгонгэрэл даргатай муудалцах үе хүртэл гардаг байсан. тухайн үед үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл үйлдсэн эсэхийг санахгүй байна, уг нь хурлын тэмдэглэл байх ёстой, гэвч архивын баримт дотор үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл байхгүй байна. Ямар ч байсан үнэлгээний хороо нэг удаа хуралдсан учир би өөрөө тендерийн баримт бичиг боловсруулаад "tender.gov.mn сайтад тендерийн урилгыг байршуулсан юм. Ингэхдээ 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр урилгыг байршуулж, тендер хүлээн авах эцсийн хугацааг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байх, худалдаж авах машин нь Ланд круйзер 105 маркийн авто машиныг 16,000,000 төгрөгөөр худалдан авахаар зарласан юм. Иймд дахин тендер зарлаагүй, үнэлгээний хороо хуралдаж зөвлөмж, дүгнэлт гаргаагүй байж байтал нэг мэдсэн чинь Засаг дарга Б.Буянхүү өөрөө ганцаараа Улаанбаатар хот руу яваад ланд 100 маркийн машин худалдаж аваад ирсэн юм. Тэгээд машин Ланд 105 маркийн машин авах ёстой байсан шүү дээ гэж хэлэхэд оо мөнгөндөө  тааруулаад ийм машин авчихлаа гэж хэлсэн юм. Ингээд Б.Буянхүү дарга өөрөө яваад нэгэнт Ланд 100 машин аваад ирсэн учир уг машиныг сумын Засаг даргын тамгын газарт хүлээж авахаар болж сумын Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар тушаалаар Л.Отгонгэрэл, Г.Ууганцэцэг, Ч.Төгсжаргалын нарын 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсэг нь авто машиныг хүлээж авсан байсан. Б.Буянхүү дарга авто машиныг худалдаж авахдаа 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Фотокрафт” ХХК-ийн захирал Жавхлан гэх хүнтэй 31,000,000 төгрөгөөр гэрээ хийсэн байсан юм. Ингээд нягтлан бодогч Г.Ууганцэцэг нь машины төлбөр болох 31,000,000 төгрөгийг “Фотокрафт” ХХК-ийн данс руу шилжүүлэх гэтэл Б.Буянхүү дарга "Би Сант хөгжлийн хөтөч” ТББ-аас 16,600,000 төгрөг, өөрийн төрсөн дүү Б.Буянзаяагаас 15,000,000 төгрөг аваад уг мөнгөөр ланд 100 маркийн машин худалдаад авчихсан юм Тэгэхээр одоо “Фотокрафт” компани руу мөнгө шилжүүлэхгүй, “Сант хөгжлийн хөтөч” ТББ pyy 16,600,000 төгрөг, манай дүү Буянзаяа руу 15,000,000 төгрөг шилжүүлээрэй гэж хэлсэн юм. Ингээд бид нар Б.Буянхүү даргын Сант хөгжлийн хөтөч ТББ болон өөрийн ДҮҮ Б.Буянзаяагаас мөнгө авч, тэр мөнгөөрөө машин худалдаж авсныг мэдсэн. Тэгээд би “Сант хөгжлийн хөтөч” ТББ руу 16,600,000 төгрөг шилжүүлэхийн тулд Б.Буянхүү даргыг өөрөө “Сант хөгжлийн хөтөч” ТББ-аас мөнгө авсан гэдэг албан бичгээ хийж өг гэж шаардахад Б.Буянхүү дарга өөрөө манай "Санхүүгийн албанд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 319 дугаартай албан бичгийг ирүүлсэн юм. Манай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан төсөв нь 16,000,000 төгрөг байсан учир би 16,600,000 төгрөг биш 16,000,000 төгрөгийг л шилжүүлсэн. Зөрүү 600,000 төгрөгийг нь Б.Буянхүү дарга өөрөө л шийдсэн байх. Би Б.Буянхүү даргатай уулзаад таны дүү Буянзаяа нь 14,000,000 төгрөг шилжүүлсэн байна. Гэтэл 15,200,000 төгрөг нэхэмжлээд байгаа нь ямар учиртай юм бэ гэж асуухад Б.Буянхүү нь "ее би машин авахдаа дүүгээсээ бэлэн мөнгө авсан байгаа гэж тайлбарлаад байсан юм. Тэгэхээр нь би Буянхүү даргыг өөрийн дүүгээс мөнгө авсан нь үнэн гэх албан бичиг бичиж өг гэж шаардахад Тамгын газрын дарга А.Одхүү нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дугааргүй албан бичгийг бичиж надад ирүүлсэн юм. Үүний дагуу би аймгаас орж ирсэн 15,000,000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Б.Буянзаяагийн 5022514618 тоот Хаан банкны данс руу шилжүүлсэн юм. Нягтлан бодогч Г.Ууганцэцэг нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дээрх машиныг Сумын Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэсэн байсан ба ингэхдээ 34,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж бүртгэсэн байсан. Тэгэхээр нь би 31,000,000 төгрөгөөр авсан машиныг яагаад 34,000,000 төгрөгөөр бүртгэж авсан юм бэ гэж асуухад Засаг дарга Б.Буянхүү 34,000,000 төгрөгөөр ав гэж хэлсэн гэж тайлбарласан юм. Тэгэхээр нь би Б.Буянхүү даргын өрөөнд орж уулзаад 31,000,000 төгрөгийн төсөвтэй машиныг яагаад 34,000,000 төгрөгөөр бүртгэж байгаа юм бэ, зөрүү 3,000,000 төгрөгийг нь яаж байгаа юм бэ гэж асуухад Б.Буянхүү нь "Зөрүү 3 сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргана" гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би өө болохгүй, сумын Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулах чинь тусгай журамтай байгаа гэж хэлээд 34,000,000 төгрөг гэж бүртгэсэн байсныг нь балаар 31,000,000 төгрөг болгож засварлаж байсан юм. Уг нь бол үнэлгээний хороо 1 удаа хуралдсан. Гэхдээ хурлын албан ёсны шийдвэр гаргаж үнэлгээний хорооны зөвлөмж гаргаагүй. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, боловсруулсан тендерийн баримт бичиг, үнэлгээний хороо байгуулсан захирамж зэрэг баримтууд архивын баримтад байхгүй байна..." гэх мэдүүлэг (2-р хх-ийн 107-116-р хуудас),

12. Гэрч А.Одхүүгийн: “...Энэ гэрээг бичсэн үсгийн фонд болон загвар нь манай Засаг даргын тамгын газрын бичиг хэргээс гарсан гэрээ биш байна. Улаанбаатар хотод Засаг дарга Б.Буянхүү “Фотокрафт” ХХК-ийн хүмүүстэй нийлж хийсэн загвар байна. Би уг гэрээнд “Фотокрафт ХХК-ийн захирал Б.Жавхлан гэж хүний гарын үсгээ зурсны дараа Сант суманд уг гэрээг ирсний дараа нөхөж зурсан. Ланд 100 маркийн машиныг худалдаж аваад Сант суманд авч ирсний дараа нөхөж гарын үсэг зурсан. Уг автомашиныг худалдан авах төсөв нь Сэлэнгэ аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас манай суманд автомашин худалдан авах 15 сая төгрөгийн эрх шилжүүлсэн. Манай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас автомашин авахад 16 сая төгрөгийг баталж өгсөн. Ингээд нийт 31,0 сая төгрөгөөр туулах чадвар сайтай жийп автомашин худалдаж авахаар болсон юм. Үнэлгээний хороо байгуулсан боловч Засаг дарга Б.Буянхүү сумын 90 жилийн ойн баяраас өмнө машинаа авна гээд Сэлэнгэ аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 15 сая, Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 16 сая төгрөг орж ирээгүй байхад Сант сумын 90 жилийн ойн баярт зориулж нээсэн “Сант хөгжлийн хөтөч” төрийн бус байгууллагад хандиваар цугларсан мөнгөнөөс 16 сая төгрөг аваад Улаанбаатар хот руу ганцаараа яваад Ланд-100 маркийн автомашин худалдаж авсан байсан. Үлдэгдэл мөнгийг нь Б.Буянхүү дарга өөрийн төрсөн дүү Буянзаяагаас авсан гэж хэлж байсан. Үнэлгээний хороо худалдан авах ажиллагаа явуулсан эсэхийг мэдэхгүй байна. Засаг дарга Б.Буянхүү өөрөө явж машинаа худалдаж авсан гэдгийг л мэдэж байна. Засаг дарга автомашин худалдаж авахдаа надтай ярилцахгүйгээр Улаанбаатар хотод очиж өөрөө дүүгээсээ мөнгө зээлж машин авчихлаа гэж хэлсэн. Тэгээд одоо манай дүүгийн мөнгийг өг гэж надаас удаа дараа шаардсан. Тэгэхээр нь би Б.Буянхүү даргын өгсөн үүргийн дагуу уг албан тоотыг Санхүүгийн албанд хүргүүлсэн. Б.Буянхүү дарга автомашин худалдаж авахдаа дүүгээсээ мөнгө зээлсэн болон “Сант хөгжлийн хөтөч” төрийн бус байгууллагаас мөнгө зээлсэн гэдгээ надад хэлээгүй. Автомашинаа худалдаж авч ирснийхээ дараа энэ асуудлаа хэлсэн. Худалдан авах ажиллагааг Б.Буянхүү дарга өөрөө Улаанбаатар хот явж худалдаж аваад ирчихсэн байсан. Нэгэнт худалдаад аваад ирчихсэн машиныг тэмдэглэл үйлдэж хүлээн авахаас өөр арга байгаагүй. Яагаад ланд-105 биш ланд-100 авсан юм бэ гэж асуухаар Засаг дарга Б.Буянзаяа "Ланд-105 олдохгүй үнэтэй байсан, ганц нэг байсан нь хэтэрхий муу машин байсан" гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг (2-р хх-ийн 117-121-р хуудас),

13. Гэрч Л.Отгонгэрэлийн: "...Засаг дарга Б.Буянхүү нь "одоо сумын 90 жилийн ой болох гээд байна, яаралтай машин авах хэрэгтэй байна" гэж хэлээд өөрөө Улаанбаатар хот руу яваад ланд 105 машин биш ланд 100 маркийн машин худалдаж аваад ирсэн юм. Б.Буянхүү дарга анх машин худалдаж авахдаа "Орон нутгийн хөгжлийн сангаас баталсан 16,000,000 төгрөг, дээр нэмж “Сант хөгжлийн хөтөч” ТББ-аас 15,000,000 төгрөг гаргуулсан юм байна гэж ойлгож байсан юм. Ямар ч байсан Б.Буянхүү дарга Ланд 100 маркийн машин худалдаж аваад ирсэн юм. Ингээд тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/07 тоот "Авто машин хүлээн авах ажлын хэсэг байгуулах тухай" тушаалаар намайг ажлын хэсгийн ахлагчаар, Г.Ууганцэцэг, жолооч Төгсжаргал хоёрын ажлын хэсгийн гишүүнээр томилж бид нар машиныг хүлээж авсан байна. Үнэлгээний хорооноос зөвлөмж гаргаж Засаг даргад өгөөгүй. Ер нь тэгээд эхний удаа нэг удаа хуралдаад тэрнээс хойш худалдан авах ажиллагаатай холбоотой ямар нэгэн ажил хийгээгүй. Хурлын тэмдэглэл уг нь байх л ёстой, манай ажлын хэсгийн нөхдүүд л хурлын тэмдэглэлээ хадгалаагүй байна даа. Ямар ч байсан аймгаас батлагдсан 15.,000,000 төгрөгийн санхүүжилтээ авах гэтэл "Авто машин хүлээж авсан баримт, санхүүжилт авах хүсэлт" зэрэг материалаа бүрдүүлж өг гээд байсан юм. Тэгэхээр нь би 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгийг бичиж аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлсэн байна. “Фотокрафт” ХХК-ийн захирал Жавхлан гэх хүн манай суманд лав байхгүй. Тэгэхээр тэр гэрээ Улаанбаатар хотод л байгуулагдсан байх. Би мэдэхгүй. Тендерийн бичиг баримтаас харахад Засаг дарга Б.Буянхүү нь 2018 оны 06 сарын 21-ний өдрийн 293 дугаартай "Үнийн санал хүргүүлэх тухай албан бичгийг бичиж өгсөн байна. Гэхдээ энэ албан бичгийг 6 сарын биш, сүүлд “Фотокрафт” ХХК-д хүргүүлсэн байж магадгүй байх..." гэх мэдүүлэг (2-р хх-ийн 122-128-р хуудас),

14. Гэрч Л.Баярсайханы: "...2018 оны 07 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Сант сумын 90 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулагдсан юм. Энэ ойн арга хэмжээнд зориулж 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сумын удирдлагууд "Сант хөгжлийн хөтөч" нэртэй төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан байсан. Тэгээд Засаг даргын тамгын газрын дарга А.Одхүү нь намайг өрөөндөө дуудаж уулзаад сумын 90 жилийн ойн арга хэмжээний хандив цуглуулах зорилгоор "Сант" нэртэй төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан. Энийг та удирдан зохион агуулаад ойн арга хэмжээний хандив цуглуулах, цугларсан мөнгийг ном журмын дагуу зарцуулах ажлыг хийж өг" гэх санал тавьсан юм. Тэгээд би А.Одхүү даргын саналыг хүлээн авсан тул намайг үүсгэн байгуулагчаар бүртгэж, үйл ажиллагааг нь хариуцуулсан юм. Улмаар төрийн сангийн дарга Д.Бямбасүрэн бид хоёр хамт банкин дээр очиж хүсэлт гаргаад уг төрийн бус байгууллагын нэр дээр Хаан банкны 53101670, Төрийн банкны 151000092592 тоот дугаартай 2 дансыг шинээр нээлгэсэн юм. Ингээд төрийн бус байгууллагын дансанд сумын ойн арга хэмжээний хүрээнд хандив өгсөн иргэн, аж ахуйн нэгжүүдийг мөнгийг байршуулж, байршуулсан мөнгийг наадам зохион байгуулах комиссын шийдвэрээр гаргаж, баяр наадмын үйл ажиллагаанд зарцуулж байсан юм. Баяр наадам зохион байгуулах комисс нь данснаас мөнгө гаргуулах авах тухай бичиг, тооцоогоо надад авч ирж өгдөг. Би түүнийг нь үндэслэж банкин дээр өөрийн биеэр очиж зарлагын гүйлгээ хийдэг байсан. Тухайн үед Сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Буянхүү нь миний 95975751 дугаарын утас руу залгаж надтай яриад "Би Улаанбаатар хотод сумын Засаг даргын тамгын газрын машин худалдаж авах гээд явж байна, гэтэл машин авах мөнгө дутаад байна, та 16,000,000 төгрөг шилжүүлээд өг, машин худалдан авах мөнгөний санхүүжилт аймгаас орж ирээгүй байна, аймгаас мөнгө орж ирсэн үед нь би танд буцааж өгнө" гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Б.Буянхүү даргын хэлсний дагуу Сант сумын Хаан банк орж Буянхүү даргын хэлсэн “Фотокрафт” ХХК-ийн данс руу 16,600,000 төгрөг шилжүүлж байсан юм. “Фотокрафт” ХХК-ийн дансны дугаарыг Буянхүү дарга надад хэлж байсан. Ямар ч байсан энэ үйл явдлын дараа Б.Буянхүү дарга өөрөө дарга нарын унаад байдаг том жийп машин авчихсан байсан. Ингээд явж байгаад ойн баяр болж байх үед буюу 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дээрх мөнгийг манай “Сант хөгжлийн хөтөч” ТББ-ын 151000092592 дугаартай Төрийн банкны данс руу буцаан шилжүүлсэн байсан ба уг мөнгийг баяр наадмын арга хэмжээнд зарцуулсан. Би бодохдоо Б.Буянхүүг зөрүү 600,000 төгрөгөөр нь машиныхаа бензин тос хийсэн байх гэж л ойлгосон. Б.Буянхүү даргын авсан мөнгө буцаж манай дансанд орохдоо 600,000 төгрөг дутуу орж ирсэн нь үнэн. Би энэ асуудлыг Б.Буянхүүд өөрт нь хэлсэн. Мөн Д.Бямбасүрэнд хэлээд 600,000 төгрөгийнхөө тайлан тооцоог өөрсдөө гаргаарай гэдгийг нь хэлж байсан. Би “Сант хөгжлийн хөтөч” ТББ-ын дансанд орж, гарсан мөнгөний гүйлгээ, дансны хуулга, санхүүгийн баримтуудыг бүгдийг Д.Бямбасүрэнд хүлээлгэж өгсөн..." гэх мэдүүлэг. (2-р хх-ийн 129-128-132-р хуудас),

15. Гэрч Г.Ууганцэцэгийн: "...Сумын засаг даргын тамгын газарт худалдаж авсан гэх Ланд 100 маркийн авто машиныг албан ёсоор хүлээж аваагүй. Сүүлд орлогч дарга Отгонгэрэл нь "авто машин хүлээн авсан баримт бүрдүүлж аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлэх хэрэгтэй байна" гэж хэлсэн байсан. Ямар ч байсан жолооч Төгсжаргал ах манай өрөөнд орж ирээд орлогч дарга Отгонгэрэл дуудаж байна гэхээр нь би Төгсжаргал ахын хамтаар орлогч дарга Отгонгэрэлийн өрөөнд орж уулзахад "Ланд 100 машиныг худалдаж авсан, машин хүлээж авсан баримт"-ыг бүрдүүлж аймаг руу явуулах хэрэгтэй байна, энийг бөглөөд өг гэж хэлээд өөрийнхөө ажлын компьютер Дээрээс "Тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын акт, Үндсэн хөрөнгө хүлээн авах, шилжүүлэх баримт, ажлын хэсгийн хурлын тэмдэглэл" зэргийг хэвлэж гаргаад, уг баримтуудыг надаар бөглүүлж, гарын үсэг зуруулсан юм. Баримтыг үзэхэд 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бөглөсөн, уг баримтыг би өөрийн гараар бичиж бөглөсөн байна. Гэхдээ дээрх баримтуудыг бичихдээ сар өдрийг нь урагшлуулж тавьсан байж магадгүй, яг хэдний өдөр уг баримтыг бичсэн гэдгийг би санахгүй байна. Миний хувьд дээр хэлсэнчлэн машиныг нүд үзэж, албан ёсоор хүлээж аваагүй. Орлогч даргын өгсөн үүргийн дагуу л машин хүлээн авсан тухай баримтыг үйлдсэн. Жолооч Төгсжаргал ах өөрөө машиныг унах учраас нүд үзээд авсан байлгүй дээ. Уг нь тэр машиныг эхэн үедээ Засаг дарга унаад л явдаг байсан. Хэзээ эвдэрсэн гэдгийг нь мэдэхгүй байна, сүүлийн үед буюу 2020 онд уг машин явж харагдахгүй л байгаа. Энэ хурлын тэмдэглэлд зурагдсан гарын үсэг миний өөрийн гарын үсэг мөн байна. Гэхдээ тэмдэглэлийг би өөрөө бичээгүй. Отгонгэрэл дарга өөрийнхөө компьютероос хэвлэж гаргаад надаар гарын үсэг зуруулсан санагдаж байна. Албан ёсоор хурал болоогүй. Засаг даргын захирамжаас харахад надтай нэг айлын бэр болох 3.Ууганцэцэг үнэлгээний хороонд орж ажилласан байна. Тухайн үед Засаг даргын тамгын газарт надтай нийлээд 2 Ууганцэцэг ажилладаг байсан. Энэ авто машинтай холбоотой төлбөрийн хүсэлтийг би гаргасан байгаа, төлбөрийн хүсэлт бичихэд санхүүгийн анхан шатны баримтууд нь над дээр ирээгүй, албан хүчээр шахуу л төлбөрийн хүсэлт бичигдэж байсан санагдаж байна..." гэх мэдүүлэг (2-р хх-ийн 133-140-р хуудас),

16. Гэрч Ч.Төгсжаргалын: "...2018 оны 07 дугаар сарын Улсын баярын өдрөөс манай сумын Засаг даргын тамгын газарт Ланд 105 маркийн авто машин авна гээд тендер сонгон шалгаруулалт зарлаад явж байсан санагдаж байна. Гэхдээ тендер сонгон шалгаруулалтын талаар би огт мэдэхгүй байна. Ямар ч байсан Улсын баяр болох өдрөөс өмнөхөн 2018 оны 07 дугаар сарын 05-06-ны өдрийн үед Б.Буянхүү дарга өөрөө ганцаараа Улаанбаатар хот руу яваад мөнгөлөг өнгийн Ланд круйзер 100 маркийн машин худалдаж аваад ирсэн юм. Би одоо гайхдаг ш дээ, дарга нар байгууллагад юм худалдаж авч байгаа бол ядаж нятлангаа дагуулж явдаг баймаар юм. Гэтэл ганцаараа л яваад машин аваад ирсэн. Тэгээд Б.Буянхүү даргын Ланд 100 машин худалдаж авч ирээд тэр машинаа сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэж өгнө гэдэг асуудал яригдаад байсан юм. Тэр үед Засаг даргын тамгын газарт Ланд 105 маркийн машин авах ёстой байтал ланд 100 машин аваад ирсэн байна, тэгэхээр энэ машиныг хүлээж авахгүй гэдэг асуудал яригдаад байсан юм. Тэгээд тэр машиныг албан ёсоор хүлээж аваагүй юм. Надад хариуцуулж өгөөгүй учир би Буянхүү даргын жолоочоор яваагүй юм. Тэгээд Б.Буянхүү дарга өөрөө л уг машиныг унаад улсын баяраар гэр бүлээрээ давхиж байгаад баяр дуусаад Буянхүү дарга амралтаа аваад өөрөө машинаа унаад гэр бүлээрээ Ховд аймаг руу яваад өгсөн юм. Нэг өглөө намайг нягтлан Ууганцэцэг дуудаж уулзаад даргын авч ирсэн Ланд 100 машиныг хүлээж авах гэж байна, та машинаа хүлээж ав гэсэн. Тэгээд л би уг машиныг хүлээж, хариуцаж аваад тэр цагаас хойш уг машиныг унаж Буянхүү даргын жолоочоор явж байсан юм. Машин хүлээж авах ажлын хэсэг байгуулсан надаар машин хүлээж авсан акт дээр гарын үсэг зуруулсан юм. Зүгээр л уг машиныг би унах ёстой учир хүлээн авч, гарын үсэг зурсан юм. Уг машиныг 2018 оны 07 дугаар сард худалдаж аваад 2019 оны 07 дугаар сарын үед мотор нь эвдрээд зогсчихсон. Одоо хүртэл засаагүй, манай гэрийн хашаан дотор байгаа..." гэх мэдүүлэг (2-р хх-ийн 141-144-р хуудас),

17. Гэрч Б.Жавхлангийн: "...Миний хувьд Япон улсаас оруулж ирсэн машинаа Да Хүрээ зах дээр зогсож зардаг юм. Уг авто машины зах дээр зогсож байх үедээ буюу 2014 оны үед С.Баасангэрэл гэх машины ченж залуутай танилцаж байсан ба түүнээс хойш гэвэл анх 2018 оны 06 дугаар сарын дунд үед С.Баасангэрэл нь Да-Хүрээ зах дээр надтай уулзаад "Найз нь нэг машин зарах гэсэн юм, тэгсэн машин худалдан авч байгаа хүмүүс нь байгууллагын данс руу мөнгөө шилжүүлнэ гэнэ, ямар нэгэн асуудал байхгүй Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга байгаа юм. Энэ хүн албандаа машин авах гэсэн чинь хувь хүнээс машин авч болохгүй гэнэ, чи компанийнхаа нэр, дансыг ашиглаад миний ланд 100 машиныг зараад ег" гэж хэлсэн юм. Тэгээд би С.Баасангэрэлийг таньдаг юм чинь зүгээр л асуудалгүй юм байх гэж бодоод өөрийн үүсгэн байгуулсан “Фотокрафт” ХХК-ийн нэр, дансыг ашиглуулахыг зөвшөөрсөн юм. Үүний дараа буюу 2018 оны 06 дугаар сарын дунд үед Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга Буянхүү гэх 50 орчим настай, 160-165 см орчим өндөр, бага зэргийн махлаг ах хүү өөрөө Да-Хүрээ зах дээр ирж С.Баасангэрэл бид хоёртой уулзаад "Манай компаниас Ланд 100 маркийн авто машин худалдан авч байгаа байдлаар гэрээ хийж, гэрээнд би өөрөө гарын үсэг зурсан юм. Тэгээд Буянхүү гэх хүн нэхэмжлэх бичээд өгчих гэхээр нь би өөрийн компанийн нэрээр мөнгө нэхэмжлэх хуудас бичиж өгсөн санагдаж байна. Ямар ч байсан дээрх гэрээний дагуу манай компани машин зараагүй, манай найз С.Баасангэрэл нь ланд 100 маркийн машинаа зарж, уг машины төлбөрт 16,600,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр манай “Фотокрафт” ХХК-ийн Хаан банкны 5011266791 тоот данс руу шилжүүлсэн байсан. Дээрх мөнгийг би 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр компанийнхаа данснаас бүхэлд нь авч, татварын шимтэлд 10 хувийг нь суутгаж өөртөө авч үлдээд, түүнээс үлдсэн 14,900,000 орчим төгрөгийг нь Хаан банкаар дамжуулан С.Баасангэрэлийн данс руу шилжүүлсэн байна. Буянхүү дарга өөрөө манай компанийн оффис дээр ирж надтай уулзаад машины нэхэмжлэлийн баримтаа авч байсан юм. Авто машин худалдах, худалдан авах гэрээг яг хаана байгуулсан талаар одоо санахгүй байна. Машиныг яг хэдэн төгрөгөөр зарсан гэдгийг нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан манай “Фотокрафт” ХХК-ийн данс руу 16,600,000 төгрөг л орж ирсэн. Тэр мөнгөнөөс татварын 10 хувь 1,660,000 төгрөгийг би өөртөө авч үлдээд хувьдаа зарцуулсан, үлдсэн 14,940,000 төгрөгийг нь С.Баасангэрэл рүү шилжүүлсэн байх..." гэх мэдүүлэг. (2-р хх-ийн 153-157-р хуудас),

18. Гэрч С.Баасангэрэлийн: "...Дизель хүрээ зах дээр зогсож байтал 2018 оны 07 дугаар сарын 17 билүү 18-ны өдөр миний машиныг Буянхүү гэх хүн ирж үзээд, машин чинь таалагдаж байна, худалдаж авъя гэсэн юм. Тэгээд би уг хүнд машинаа зарах гэтэл тэр хүн өөрийгөө Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргаар ажилладаг, албандаа машин авч байгаа юм. Албаны машин худалдаж авахад хувь хүнээс худалдан авч болохгүй, хувь хүнээс машин авбал суутгал хийж таарна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би суутгал хийвэл машинаа зарахгүй, та бэлэн мөнгөө өгөөд авбал ав гэж хэлээд явуулсан юм. Гэтэл тэр хүн машиныхаа мөнгийг зохицуулна гээд эргэлдээд байснаа чамд компани нэрээр гэрээ хийгээд компанийн чинь нэр рүү мөнгө шилжүүлж болно. Тэгэхгүй бол манай сумаас наашаа хувь хүний данс руу мөнгө шилжүүлж болохгүй байна гэж хэлсэн юм. Энэ үед манай найз Жавхлан надтай хамт байсан ба би найз Б.Жавхланд хандаж компанийнхаа нэрээр гэрээ хийгээд өгчих гэж хэлэхэд Жавхлан зөвшөөрсөн юм. Тэгээд би машинаа зарахын тулд өөрийн нэр дээр байсан дээрх Ланд 100 маркийн авто машиныг Б.Жавхлангийн компани болох “Фотокрафт” ХХК-ийн нэр дээр шилжүүлээд Б.Жавхлан, Б.Буянхүү хоёр хоорондоо авто машин худалдах гэрээ байгуулаад машиныг Б.Буянхүү аваад явсан юм. Би өөрийн дансны хуулганаас харахад би уг машиныг нийт 29,000,000 төгрөгөөр зарсан байна. Анх 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 5022514618 дугаартай данснаас миний 5027656239 тоот Хаан банкны данс руу 14,000,000 төгрөгийг Буянхүү ахад зээлэв" гэсэн утгаар шилжүүлсэн байна. Мөн өдөр Сант сумын Засаг дарга Буянхүү нь өөрөө миний дээрх тоот данс руу 60,000 төгрөг шилжүүлсэн байсан. Гүйлгээний утга дээр нь Буянхүүгийн 199246573/ гэсэн дугаар бичигдсэн байна. Мөн өдөр Сант сумаас манай найз Жавхлангийн данс руу 16,600,000 төгрөг шилжүүлсэн ба үүнээс Б.Жавхлан компанийн татварын 10 хувийг авч үлдээд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр миний 5027656239 тоот Хаан банкны данс руу 14,940,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Ингээд миний дансанд нийт 29,000,000 төгрөг орж ирсэн. Жавхлан нь 16,600,000 төгрөгийн 10 хувь болох 1,660,000 төгрөгийг өөртөө авч үлдсэн. Үүнийг нэмээд үзвэл Б.Буянхүү нийт 30,600000 төгрөгөөр машиныг худалдаж авсан юм байна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 162-165-р хуудас),

19. Гэрч Б.Буянзаяагийн: “...2018 оны 07 дугаар сард би өөрөө Улаанбаатар хотод байсан юм. Тэр үед буюу 2018 оны 07 дугаар сард манай ах Б.Буянхүү нь албандаа Ланд 100 юм уу, ланд 105 маркийн машин худалдаж авна гээд Улаанбаатар хотод ирчихсэн машин үзээд яваад байсан юм. Тэгээд 2018 оны 07 дугаар сард манай ах Б.Буянхүү нь миний 99097406 дугаарын утас руу залгаж яриад "Манай Сант сумын Засаг даргын тамгын газарт Ланд 100 маркийн авто машин худалдаж авах гэж байна, төрийн сангаас мөнгө шилжүүлэх процесс нь жаахан удаашраад байна. 7 хоногийн дараа мөнгө ороод ирчихнэ, ахдаа 14,000,000 төгрөг зээлчих" гэсэн юм. Тэгээд би төрсөн ах учраа хэлээд гуйж байгаа юм чинь гэж бодоод өөртөө машин худалдаж авах гээд хадгалж байсан мөнгөө Б.Буянхүү ахад буюу Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газарт 7 хоногийн хугацаатайгаар ямар нэгэн хүүгүйгээр зээлдүүлсэн юм. Би тус мөнгийг зээлдүүлэхдээ ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд утсаар ярьж байгаад л Буянхүү ахын хэлсэн данс руу мөнгийг шилжүүлсэн юм. Би өөрийн 5022514618 тоот Хаан банкны дансны хуулга дээрээс үзэхэд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 42 минутад 5027656239 тоот данс руу 14,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ мөнгөөр манай ах Б.Буянхүү нь албандаа Ланд 100 маркийн авто машин худалдаж аваад Сэлэнгэ аймгийн Сант сум руу явсан бөгөөд надаас зээлсэн мөнгийг 7 хоногийн дотор өгөх ёстой байсан боловч хугацаандаа өгөөгүй. 2018 оны намар 9, 10 сарын үед Сант сумын Засаг даргын тамгын газраас миний 5022514618 тоот данс руу мөнгийг буцаан шилжүүлсэн байгаа. Манай ах Б.Буянхүү нь 2016 оны сонгуулийн дараа Сант сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байсан учир би зээлсэн мөнгөө буцааж авах эх үүсвэр нь тодорхой байгаа гэж итгэж л мөнгө зээлсэн юм. Дансны хуулга дээрээс үзэхэд би 14,000,000 төгрөг зээлсэн байна. Яагаад 15,200,000 төгрөг нэхэмжилсэн гэдгээ санахгүй байна. Зөрүү 1,200,000 төгрөгийн учрыг нь би хэлж мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг (2-р хх-ийн 169-173-р хуудас) болон холбогдох бусад баримтуудаар нотлогдоно.

20. Бэрс хараа" ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Сант сумын засаг даргын тамгын газартай байгуулсан "Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах" гэрээний хуулбар (1-р хх-ийн 42-43-р хуудас),

21. Сэлэнгэ аймгийн Сант сумын Орон нутаг хөгжүүлэх сангаас "Бэрс хараа" ХХК-ийн данс руу "ковшны үнэ" гэсэн утгатай 2,300,000 төгрөг 2018 оны 08 дугаар сарын 21 ний өдөр шилжүүлсэн төлбөрийн хүсэлтийн хуулбар (1-р хх-ийн 44-р хуудас),

22. "Бэрс хараа" ХХК-иас "ковшны үнэ" утгатайгаар Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газраас 26,200,000 төгрөг нэхэмжилсэн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 301 дугаартай нэхэмжлэлийн хуулбар (1-р хх-ийн 45-р хуудас),

23. Сант сумын Засаг дарга С.Шижирбаатараас 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 25 дугаартай албан бичгээр Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан албан бичиг (1 р хх-ийн 40-р хуудас),

24. Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2/1 дугаартай орон нутгийн хөгжлийн сангийн батлах тухай тогтоол, хавсралтаар "Ковш худалдан авах 26,200,000 төгрөг гэх тогтоол, хавсралтын хуулбар (1-р хх-ийн 207-208-р хуудас),

25. 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн "... 2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Xiamen X2657 маркийн ковшийг 26,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх ковш техникт үзлэг хийхэд тээврийн хэрэгсэл кроп эвдэрсэн асаах болон хөдөлгөж явах боломжгүй байлаа. Шар, саарал өнгийн 4 дугуйтай **** улсын дугаартай 1640400616 хөдөлгүүрийн дугаартай, 10408040 дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдөр орж ирсэн тээврийн хэрэгсэл байна. Уг тээврийн хэрэгсэл нь 2 жилийн хугацаанд асааж хөдөлгөөгүй байгаа..." гэх тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 60-64 дүгээр хуудас),

26. 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн "...Xiamen Хz657 маркийн ковшийг худалдан авах тендерийн баримт бичигт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагдсан эсэхийг тодруулах зорилгоор тендерийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 172-208 дугаар хуудас),

27. "Капитал зууч" ХХКомпанийн Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2021/А-02 дугаартай шинжээчийн 2002 оны Xiamen Xz657 маркийн 97-01 УБ улсын дугаартай шар өнгийн ачигч /ковш/ механизм 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 18,625,000  төгрөг байна..." гэх дүгнэлт (1-р хх-ийн 153-167 дугаар хуудас),

28. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ёндонжамцын: "...Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 41 дугаартай Орон нутгийн хөгжлийн сан батлах тухай тогтоолоор Сант суманд ковш худалдаж авах 26,200,000 төгрөгийг төсөвт суулгаж өгсөн байна. Сант сумын Засаг даргын тамгын газраас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ковш худалдан авахаар 26,200,000 төгрөгийн төсөвтэй харьцуулалтын аргаар цахим тендер зарласан байна. Энэхүү тендер сонгон шалгаруулалтаар аж ахуй нэгжүүдээс үнийн санал болон материал ирүүлээгүй шалтгаанаар 2 удаа тендер шалгаруулалт зарласан байна. Үүний дараа "Бэрс хараа" ХХК-иас 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 97-01 УБ дугаартай Xiamen Xz657 маркийн ковшийг 26,200,000 төгрөгөөр худалдан авах гэрээ хийж 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тус компанид 26,200,000 төгрөгийг шилжүүлж ковшийг худалдаж авсан байна. Уг ковшийг Сант сумын Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 97-01 УБ улсын дугаартай шар өнгийн ковшийг хүлээн авахад "хянах самбар ажиллахгүй, тормосны систем гэмтэлтэй, шил арчигч байхгүй, ус, тос гоождог" зэрэг гэмтэлтэй байсныг актаар баталгаажуулж тэмдэглэл үйлдэн хүлээн авсан байсан. Уг ковшийг Сант сумын Засаг даргын тамгын газар хүлээн авснаас хойш 2019 оны 3 сар хүртэл хугацаанд ажиллаад өнөөдрийг хүртэл 3 жил гарангын хугацаанд эвдэрсэн байдалтай ажиллахгүй байна. Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газраас дээрх чанар стандартын шаардлага хангаагүй, тендерийн баримт материалын техникийн тодорхойлолтын шаардлага хангаагүй ковш худалдан авсан холбогдох албан тушаалтнаас 26,200,000 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 66-73-р хуудас),

29. Иргэний хариуцагч А.Батмөнхийн: "...Би чинь өөрөө 6 сая гаруй төгрөгийн засвар хийсэн байсан. Гэхдээ надад өөр бэлэн баримт байхгүй. Болсон асуудлын талаар өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой ярьсан тул өөр нэмж хэлэх зүйл алга. Би дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би бол тэр худалдах, худалдан авах гэрээний учрыг ч сайн ойлгоогүй, тухайн үед Сант сумаас над руу холбоо барьж байгаад гэрээний төслийг замын машинаар дайж над руу явуулсан юм. Тэгээд би гэрээг хүлээж аваад өөрийн ах Алтанхишигээр гарын үсэг зуруулаад уг гэрээг буцаагаад замын унаанд тавиад Сант сум руу явуулсан...” гэх мэдүүлэг, (1-р хх-ийн 147-150-р хуудас),

30. Гэрч С.Шижирбаатарын: "...Би Сэлэнгэ аймгийн Сант сумын засаг даргаар 2020 оны 11 дүгээр сараас эхлэн томилогдон ажиллаж байгаа юмаа. Манай сум орон нутгийн өмнөх удирдлагууд 2018 онд сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 30 ковш маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан байдаг. Уг 30 ковш нь бол суманд нэн шаардагдах тээврийн хэрэгсэл мөн боловч уг худалдан авалт хийсэн техник нь ирсэн цагаасаа хойш нэг ч ажил хийгээгүй эвдэрчихсэн техник авсан байсан. Анх худалдан авалт хийж байхад тормоз, хянах ажилладаггүй, мөн тос гоождог тээврийн хэрэгсэл байсан гэж хүлээн авсан комисс нь тусгаж бичсэн байсан. Тээврийн хэрэгсэл хүлээж авсан гишүүдийн нэг болох манай сумын Засаг даргын тамгын газрын жолооч Төгсжаргал хэлэхдээ техникийн үзүүлэлт нь бүрэн бус байна худалдаж авахгүй байх талаар хэлэхэд худалдаад авчихсан гэж хэлсэн. Уг 30 ковш маркийн тээврийн хэрэгсэл нь худалдан авалт хийснээс хойш нэг ч ажил хийгээгүй эвдэрсэн шалтгаанаар зогссон. Мөн 2002 онд Монгол Улсад орж ирсэн хуучин онтой тээврийн хэрэгсэл байх тул Цагдаагийн байгууллагаар шалгуулж тодруулахаар өргөдөл гаргасан юм аа..." гэх мэдүүлэг, (1-р хх-ийн 74-75-р хуудас),

31. Гэрч Ч.Төгсжаргалын: "...Би өөрөө хүлээж авах комиссын гишүүн байсан юм аа. Уг тээврийн хэрэгслийг манай сум 20 гаран сая төгрөгөөр худалдаж авч байсан. Ямар газраас худалдаж авч байсан талаар сайн хэлж мэдэхгүй байна. Тээврийн хэрэгсэл хүлээж авах комисст орлогч дарга Л.Отгонгэрэл, нягтлан Ууганцэцэг, нягтлан Туул гэх хүмүүс болон би байсан. Намайг анх тээврийн хэрэгслийг шалгахад тормоз ажиллагаагүй, тос алддаг, шил арчигч байхгүй, хүч муутай техникийн үзүүлэлт хангахгүй тээврийн хэрэгсэл байсан. Би энэ талаар ч тэмдэглэл дээр нь хэлж бичүүлсэн. Миний санаж байгаагаар 3-4 удаа ажиллуулсан. Ажиллаж байхдаа хүч муутай ер нь ажиллаж болохгүй байсан. Суулд сумын орлогч дарга надаар ажил хийлгэж байтал эвдэрчихсэн. Яагаад эвдэрчихсэн талаар хэлж мэдэхгүй байна. Ер нь анхнаасаа муу техник байсан. Одоо бол ажиллахгүй байгаа, худалдаж авснаасаа хойш 2 сар болоод эвдэрчихсэн. Тэрнээс хойш ажиллахгүй байгаа. Одоо асахгүй болохоор нь айлын хашаанд хийчихсэн. Одоо зогсоод 2 жил болж байна. 2018 оны 08 сард Манай суманд том машин дээр ковшийг ачиж авч ирээд буулгасан байсан. Надад нягтлан 3.Ууганцэцэг хүлээлц гэж байна гэж хэлэхээр нь надад хариуцуулж өгөхөөр акт үйлдэхээр нь би дээрх эвдрэл гэмтлүүдийг нь нэг бүрчлэн хэлж бичүүлж байсан юм. Уг ковшийг манай суманд авч ирснээс хойш 2018 оны 09 сард хогийн цэгийн хог турж булсан, 2019 оны 3-4 сард айлын малын бууц ачиж байгаад эвдэрсэн. Өөр ажил хийгээгүй эвдэрсэн. Мөнгө төгрөгийг нь хаанаас өгснийг нь мэдэхгүй байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ганзориг авч ирсэн гэж хүмүүс ам дамжин ярьдаг юм байна лээ. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ковш авах шийдвэр гарсан. 30 ковш авна гэж ярьж байсан..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 76-77, 80-81-р хуудас),

32. Гэрч А.Одхүүгийн: "...Би "Бэрс хараа" ХХК-ийн хүмүүстэй уулзаж гэрээ байгуулсан асуудал байхгүй. Намайг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ээлжийн амралттай байхад Засаг даргын орлогч Л.Отгонгэрэл надаар энэ гэрээнд гарын үсэг зуруулж авсан. Намайг энэ гэрээнд гарын үсэг зурах үед "Бэрс хараа" ХХК-ийн талаас гэрээнд гарын үсэг зурсан байсан эсэхийг санахгүй байна. Ковш худалдаж авах гэж байгаа гэж хэлээд гарын үсэг зуруулсан.  "Бэрс хараа" ХХК-ийг Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Г.Ганзориг анх санал болгосон байсан. Г.Ганзоригийн найз нь Баруунхараагийн алтны уурхайд ажиллаж байсан ковш гэж сонсож байсан. Суулд сонсоход ИТХ-ын дарга Г.Ганзориг намайг гуйж байж энэ ковшийг авхуулсан биз дээ гэж ярьж байсан. Үнэлгээний хороо тухайн үед 2 удаа тендер зарлаад аж ахуй нэгж байгууллага материал ирүүлээгүй юм байна лээ. Тэгээд 30 ковш худалдаж авах гэхээр тухайн үед хямд ковш олдоогүй гэж ярьдаг....Намайг ээлжийн амралтаа аваад ажилдаа ороход ковш худалдаж аваад суманд ковш ирчихсэн байсан учраас би хүлээж авах ажлын хэсгийг нөхөж томилж хүлээн авах дүгнэлт гаргуулсан. ... Ер нь худалдан авах эсэхийг Засаг дарга шийддэг. Тэгээд 2019 оны хавар айлын үхрийн баас ачиж байгаад эвдэрсэн. Тэр цагаас хойш эвдэрхий хэвээрээ байгаа..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 82-87-р хуудас),

33. Гэрч Д.Бямбасүрэнгийн "...Орон нутгийн хөгжлийн сангийн дансанд ковш худалдаж авах зардал 23.9 сая төгрөг байсан юм. Тэгээд Бэрс хараа ХХК-д шилжүүлэхгүй мөнгө гүйцээж байгаад шилжүүлэх гэж байсан чинь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Ганзориг над руу залгаад хүний юм авчхаад мөнгийг нь шилжүүлээч гэж намайг загнасан. Тэгэхээр нь би Ковш худалдаж авах зардалд байсан 23,9 сая төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 2,3 сая төгрөгийг "Мал эмнэлгийн санхүүжилт" төрийн сангийн дансанд ирчихсэн байсан болохоор нөхөөд тухайн өдөрт нь 26,2 сая төгрөгөө гүйцээж шилжүүлсэн юм. Техникийн тодорхойлолтыг амаар ярилцаад 30 ковш авна гэж яриад авахаар болсон. Техникийн тодорхойлолт боловсруулаагүй. Үнэлгээний хороо нийт 2 удаа хуралдсан. Эхний хурал нь 2018 оны 04 сард Л.Отгонгэрэл даргын өрөөнд ковшний үнэ, ямар ямар төрөлтэй байдаг талаар судалгаа хийгээд 50 ковш биш 30 ковш худалдан авахаар ярилцаад өнгөрсөн. /хурлын тэмдэглэл байхгүй/, 2 дахь удаагийн хурал нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Л.Отгонгэрэл даргын өрөөнд тендерт материал ирүүлсэн "Мингкиншан" ХХК-ийн материал шаардлага хангахгүй, дахин тендер зарлахаар болсон. Дахин үнэлгээний хороо хуралдаагүй. Үнэлгээний хороо шууд гэрээ байгуулах зөвлөмж гаргаагүй. Захиалагчид хүргүүлээгүй. Бид шууд гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлээгүй. Шууд уулзаад тендер зарлаад аж ахуй нэгжүүдээс материал ирүүлсэнгүй шууд гэрээ байгуулъя гэж Засаг даргад танилцуулж ярилцаад шийдвэрт хүрсэн. Би энэ үнийн санал авах албан бичгийг мэдэхгүй юм байна. Үнэлгээний хорооны дарга Л.Отгонгэрэл мэднэ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Ганзоригийн санал болгосноор уг ковшийг худалдан авах болсон. Тэгээд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Ганзоригийн санал болгосон ковшийг авахаар боллоо гэж ярилцаад худалдаж авсан. Тухайн үеийн зах зээлийн ханшаараа 18,625,000 төгрөг байсныг мэдээгүй авсан юм. Үүнээс төлөвлөгөөт ажлуудад хуваарилж үлдсэн 26.2 сая төгрөгийг ковш авахаар баталж өгсөн. Түүнээс ямар судалгаа хийлгүйгээр баталж өгсөн 26.2 сая төгрөгөөрөө ковш авах болсон Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Ганзориг манай найзын компанид ковш байгаа шинэ ковш худалдаж авах мөнгө нь хүрэхгүй юм чинь хуучин ковш авах юм бол манай найзын ковшийг худалдаж аваач 26.2 сая төгрөгөөр өгөхгүй гэвэл би дээрэмдээд ч хамаагүй 26.2 сая төгрөгөөр нь авч өгье гэж Засаг дарга Б.Буянхүү, орлогч дарга Л.Отгонгэрэл бид гуравт хэлж байсан. Тухайн үед худалдан авах ажиллагааны материалыг хөтлөлгүй зүгээр ярилцаад шийдвэр гаргаад ковш худалдаж авсан. Жил бүр Сэлэнгэ аймгаас ирж шалгадаг. Үнэлгээний хорооны ажлын хэсгийн ажлыг шалгадаг шалгалтын хүмүүс ирэхээс өмнө уг ковш худалдан авах ажиллагааны тендерийн баримт бичгийг нөхөж бүрдүүлж хавтсанд хийсэн..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 89-93-р хуудас),

34. Гэрч Л.Отгонгэрэлийн: "...Мингкиншан" ХХК нь Хятадын хөрөнгө оруулалттай Хятадаас техник тоног төхөөрөмж оруулж ирдэг компани байсан. "Бэрс хараа" ХХК нь ямар үйл ажиллагаа явуулдаг компани гэдгийг нь мэдэхгүй байна. Сант сумын Засаг даргын тамгын газраас ковш худалдаж авна гэж тендер зарлахад "Мингкиншан" ХХК материалаа ирүүлж жижиг унагалдай ковш санал болгож байсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Ганзориг "Бэрс хараа" гэж компанид ковш байна гэж санал оруулж ирж байсан. 2018 оны төсөвт Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас суманд ковш худалдаж авах 26,2 сая төгрөгийн төсөв баталсан. Уг ажлын хүрээнд Засаг дарга Б.Буянхүү худалдан авах ажиллагааны Үнэлгээний хороо байгуулж, миний бие даргаар нь ажилласан. Үнэлгээний хорооны гишүүдийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө хурал хийж 30 ковш худалдан авахаар тендер зарлахаар шийдвэрлэж 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тендерийн урилга Tender.gov.mn сайтад байршуулж, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тендер нээхэд "Мингкиншан" ХХК-иас материалаа ирүүлсэн. Ингээд Yнэлгээний хороо хуралдахад "Мингкиншан" ХХК ийн санал болгосон ковш нь хэтэрхий жижиг юм байна, сумын хэрэгцээ хангаж дийлэхгүй байх, дахиад тендер зарлахаар болж шийдвэр гарсан. 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тендерийн урилга Tender.gov.mn сайтад байршуулж 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тендер нээхэд аж ахуй нэгж байгууллагаас материал ирүүлээгүй. Ингээд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дараа Засаг дарга Б.Буянхүүгийн өрөөнд тамгын дарга А.Одхүү бид гурав уулзаж би тендер зарлахад аж ахуй нэгж оролцсонгүй яах бэ гэж Б.Буянхүү даргаас асуухад "ямар ч байсан нэг техник худалдаж авахгүй бол энэ мөнгийг чинь санхүүгээс буцаагаад татчихна шүү" гэж хэлсэн. Тэгээд Засаг дарга Б.Буянхүү Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Ганзоригийг дуудаад Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталж өгсөн 26.2 сая төгрөгөөр ковш худалдан авах тендер зарлахад аж ахуй нэгж материал ирүүлсэнгүй гэж хэлээд дарга нар аж ахуй нэгжүүдийг судалъя сураглая гэж хэлээд Засаг даргын өрөөнөөс гарсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Ганзориг "Бэрс хараа" гэж компанид 30 ковш байна гэж хэлэхээр нь би ямар ковш юм бэ гэж асуухад "гайгүй юм байна лээ, тэрийг авбал гайгүй юм байна. Та нар ковшоо олсон юм уу" гэж надаас асуухаар нь би сумын ой болох гээд завгүй ковш хайж чадаагүй байна гэдгээ хэлсэн. Тэгээд ковшний талаар хэсэг яригдаагүй сумын ой 7 сард болж өнгөрөөд 8 сард нэг мэдэхэд ковш суманд ирчихсэн хүлээж ав гэж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Ганзориг намайг дуудсан. Тэгэхээр нь очиж хүлээж аваад жолооч Төгсжаргалд өгөөд явуулсан. Энэ үед ковш худалдаж авах талаар би Г.Ганзоригтой ярилцаагүй байхад Ганзориг, Засаг дарга Б.Буянхүү хоёр энэ худалдан авах ажиллагааг хийсэн байх гэж бодож байна. Намайг мэдээгүй байхад "Бэрс хараа" ХХК-иас уг ковшийг авахаар болоод суманд авч ирэх хүртэл процессыг би огт мэдэхгүй. "Бэрс хараа" ХХК-иас ковш худалдан авах шийдвэрийг би гаргаагүй. Засаг дарга Б.Буянхүү гаргасан байх. 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 291, 292 дугаартай "Үнийн санал хүргүүлэх тухай" албан бичгийг "Бэрс хараа" ХХК руу ковш худалдан авсан мөнгө шилжүүлэх үеэр 2018 оны 08 сард тендерийн баримт бичгийг бүрдүүлж нөхөж хийсэн юм. Уг албан бичгүүдийг "Бэрс хараа", "Мингкиншан" ХХК-иуд руу албан бичгийг явуулаагүй. Дараа нь шалгалт ирээд асуудал болчих бий гээд тендерийн баримт бичиг бүрдүүлж нөхөж хийсэн юм. Тухайн компаниас ковш худалдан авах саналыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Ганзориг гаргасан. Миний санаж байгаагаар Г.Ганзориг дарга 26.2 сая төгрөгт чинь "Бэрс хараа" ХХК-д ковш байна, та нар ковшоо олсон юм уу гэж асууж байсныг л санаж байна. Энэ хурал уг нь болсон юм. Хурлын тэмдэглэлээ компьютер дээр гаргахдаа ингэж буруу алдаатай хэвлэж гаргасан байна. Гэхдээ хурлын гишүүдийн гарын үсэг биш байна, зүгээр нэрийг нь биччихсэн байна. Энэ тэмдэглэл дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. Техникийн тодорхойлолт боловсруулаагүй, 30 ковш л гэж тендер зарласан. Үнэлгээний хороо нийт 2 удаа хуралдсан. Эхний тендерийн зарлахын өмнө 2018 оны 4 сард нэг удаа хуралдаж тендер зарлах шийдвэр гаргасан. 2 дахь удаагийн хурлыг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эхний тендер зарлагдаж "Мингкиншан" ХХК-ийн материалтай танилцаж хуралдаад дахин тендер зарлах шийдвэр гаргасан. Дахин үнэлгээний хороо хуралдаагүй. 4 сард хуралдсан хурлын тэмдэглэл тендерийн баримт бичигт байхгүй байна. 5 сарын хурлын тэмдэглэл алдаатай хэвлэгдэж гишүүдийн гарын үсэг зурагдаагүй хуурамч гарын үсэг зурсан байна. Үнэлгээний хороо шууд гэрээ байгуулах зөвлөмж гаргаагүй. Захиалагчид зөвлөмж хүргүүлээгүй, амаар танилцуулсан. Бид шууд гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид бичгээр хүргүүлээгүй. Одоогийн худалдаад авчихсан байгаа ковшийг худалдан авах ажлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Ганзориг, Засаг дарга Б.Буянхүү нар хийсэн. Засаг даргын тамгын газраас 50,0 сая төгрөгөөр ковш худалдан авах санал гаргасан боловч Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар төсөв нь хасагдаж 26.2 сая төгрөг болж батлагдсан. 2018 оны 08 сард Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Ганзориг том машин дээр ачиж авч ирсэн. Хаанаас авч ирснийг нь ч мэдээгүй. Энэ ковшийг 2018 оны 08 сард худалдаж авснаас хойш 2019 оны хавар эвдэрсэн. Өнөөдрийг хүртэл эвдэрхий чигээрээ айлын хашаанд зогсож байгаа. Тендерийн баримт бичигт нөхөж бүрдүүлж хийгээд байгаа шалтгаан нь төлбөр шилжүүлэхэд санхүүгийн баримт материалыг нөхөж хийхээс арга байгаагүй..." гэх мэдүүлэг (1-р хх ийн 94-101-р хуудас),

35. Гэрч Б.Оюунцацралын: "...Би Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж буй худалдан авах ажиллагааны "Үнэлгээний хороо"-ны гишүүнээр оролцох эрхтэй байсан. Би 2017 оны 11 сард Сэлэнгэ аймагт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн сургалтад хамрагдаж 3 жилийн хугацаатай сертификат авч байсан. 2020 оны 11 сард миний сертификатны хугацаа дууссан. Намайг иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч байхад сумын иргэдээс гаргасан саналаар сумын хог түрж хаях ковш худалдаж авах төсөв батлагдаж байсан. Хурлаар интернэтээс ковш худалдаж авах гээд зургийг нь үзээд үнэ ханшийг нь судлаад байсан. Би тэр хуралд ямар нэгэн санал хэлээгүй сууж байгаад гарсан. Хурлын тэмдэглэл гэж гарын үсэг зуруулаагүй. Намайг дахиж дуудаагүй. Уг худалдан авах ажиллагаа хэрхэн явагдсан талаар мэдэхгүй байна. Техникийн тодорхойлолт боловсруулах гэж байна гэж намайг дуудаагүй. Би 1 удаа л анхных нь хуралд оролцсоноо санаж байна. Намайг байхгүй байхад хэдэн удаа хурал хийснийг мэдэхгүй байна. Энэ ковш нь Баянжаргал гэж айлын хашаанд 2 жил гаран эвдэрчихсэн байгаа. Тэр ковшийг хэзээ суманд авч ирсэн гэдгийг мэдэхгүй байна. 2019 оноос хойш уг ковшийг ажил хийж байгааг хараагүй..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 109-111-р хуудас),

 36. Гэрч Г.Ууганцэцэгийн: "...Намайг Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2018 оны 09 сард Тамгын газрын төсвийн нягтлан бодогчоор ажиллаж байх үед буюу ажил дээрээ сууж байтал тамгын газрын дарга А.Одхүү гадаа манай сумаас худалдаж авсан ковш тамгын газрын гадаа ирчихсэн байна гараад хүлээж ав гэсэн үүрэг өгсөн. Тэгээд би Засаг даргын тамгын гадаа гарахад төсвийн мэргэжилтэн Э.Туул, жолооч Ч.Төгсжаргал, дотоод ажилтан Ч.Азжаргал нарын хамт уг ковшийг үзэхэд жолооч Ч.Төгсжаргал бензин тос их иддэг, хуучирчихсан, асахдаа л бараг 100 литр тулш иддэг юм байна. Шил арчигч байхгүй, тос нь гоожсон юм байна, хуучин л юм байна даа гэж хэлж байсан. Э.Туул тэр ковшийг харчхаад энэ ёстой хэцүүхэн юм байна, яаж ирсэн тэр чигээр нь тэмдэглэлдээ тусгаад оруулъя гэж хэлж байсан. Эвдэрсэн юмнуудыг нь үнэнээр нь бичээд оруулсан нь дээр биз дээ гээд Э.Туул тэмдэглэлээ бичээд надад ирж үзүүлэхээр нь би байгаа юмыг нь байгаагаар нь бичсэн бол гарын үсгээ зуръя гээд зурсан. Би "Бэрс хараа", "Мингкиншан" ХХК-иудыг ямар үйл ажиллагаа явуулдаг компаниуд гэдгийг мэдэхгүй. Харин "Бэрс хараа" ХХК-ийн дансанд ковш худалдан авсан 26,2 сая төгрөгийг шилжүүлсэн. Сант сумын Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжсэн юм. 2018 оны төсөвт суугдаж орж ирсэн. Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 11 сард сумын 2018 оны төсвийн хурлаар батлагдсан байх. Би тухайн үед яагаад 2 хувааж шилжүүлснээ санахгүй байна. Гэхдээ Орон нутгийн хөгжлийн сангийн данснаас мөнгө шилжүүлэх эсэхийг Санхүү албаны дарга хэзээ, хэдэн төгрөг, хаашаа шилжүүлэхийг үүрэг болгодог. Тэгэхээр Санхүү албаны дарга Д.Бямбасүрэн мэдэж байгаа байх. Би Д.Бямбасүрэн даргыг шилжүүл гэсний дагуу шилжүүлсэн. Энэ ковш одоо Сант суманд байдаг гэсэн. Би 2018 оны 09 сард Засаг даргын тамгын газрын гадаа анх бүртгэж авахдаа харсан дахиж хараагүй..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 113-117-р хуудас),

37. Гэрч Х.Хатанчимэгийн: "...Би Үнэлгээний хорооны гишүүнээр томилогдон ажиллах эрхтэй. 2018 оны 01 сард намайг дээрх Үнэлгээний хороонд гишүүнээр орсон талаар Сант сумын Санхүү албаны дарга Д.Бямбасүрэн надад мэдэгдсэн. Тухайн үедээ Сант сумын засаг даргын орлогч Л.Отгонгэрэлийн албан өрөөнд Үнэлгээний хорооны гишүүд хуралдсан. Хурлаар ковш худалдаж авах гэж байна гэж ярьж байсан. "Үнэгүй.мн" сайтаас ковш хэдэн төгрөгтэй байдаг талаар судалгаа хийж үзсэн. Бидний авах гэж байгаа ковш үнэтэй байна, бидэнд байгаа мөнгө хүрэхгүй. жижгийг авах уу гэж ярилцаж байгаад тодорхой шийдэлд хүрч чадалгүй тэр хурал тарсан. Зуны улиралд сумаас нөгөө яригдаад байсан ковшоо авчихсан байсан. Би уг худалдан авах ажиллагааны анхны хуралд суусан. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. Үнэлгээний хорооны даргаар Сант сумын засаг даргын орлогч Л.Отгонгэрэл, нарийн бичгийн даргаар Санхүү албаны дарга Д.Бямбасүрэн, гишүүдээр ерөнхий боловсролын сургуулийн нягтлан Б.Отгонтэнгэр, иргэний төлөөллөөс Б.Оюунцацрал, сургуулийн нярваар ажиллаж байсан миний бие томилогдсон.Тэр хурлаар зөвхөн ковшны үнэ, техникийн тодорхойлолт судалсан. Энэ хурлаас өөр хуралд суугаагүй болохоор ямар асуудлыг хэлэлцэж хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдэхгүй байна. Би тендерийн баримт бичгээс дээрх хурлын тэмдэглэлтэй танилцлаа. Би энэ хуралд оролцоогүй, би ийм үг хэлж хуралд оролцоогүй. Хурлын тэмдэглэлд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Уг хуралд оролцоогүй. Тухайн үеийн хурлын тэмдэглэл байхгүй байна. Би яагаад байхгүй байгааг мэдэхгүй байна. Нарийн бичгийн дарга мэдэх байх. Худалдаж авсан цаг хугацаанаас хойш ямар хугацаанд ажилласан талаар мэдэхгүй байна. Одоо хаана байгааг нь ч мэдэхгүй..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 119-122-р хуудас),

38. Гэрч А.Алтанхишигийн: “...Бэрс Хараа" ХХК нь 2008 онд анх үүсгэн байгуулагдсан ба Баянгол дүүргийн 20 хороонд автомашины сэлбэг запас худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Манай компани тус сумын засаг даргын тамгын газарт дээрх гэрээний дагуу ковш маркийн тээврийн хэрэгслийг нийлүүлсэн. Батмөнх гэж миний төрсөн дүү тухайн асуудлыг хариуцаж ажилласан. Дээрх ковш машиныг нийлүүлэхдээ тендер сонгон шалгаруулалтад оролцсон эсэхийг нь би сайн санахгүй байна. Батмөнх мэдэж байгаа. Батмөнхийн найз болох тус сумын Засаг даргын тамгын газарт ажилладаг хүнээс анх сонссон. Энэ хүнтэй л холбогдож, харьцаж байсан. Хайрга буталж барилгын материал бэлдэх зориулалтаар ашиглахаар худалдаж авч ашиглаж байсан. Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газарт 26 саяар нийлүүлж байсан санагдаж байна. 1,5 куб ачааны шанагатай 30 ковш байсан бөгөөд тухайн үеийн зах зээлийн ханшаар нь нийлүүлсэн. Тус газраас манай компанийн Төрийн банкны данс руу 1 удаагийн шилжүүлгээр 26 сая төгрөгийг шилжүүлж байсан. Манай компанийн тухайд ямар нэгэн тендер сонгон шалгаруулалтад оролцож байгаагүй, хүнд машин механизм ковш нийлүүлж байгаагүй. Манай компани хүнд машин механизм, тээврийн хэрэгсэл худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй. Би өөрөө ашиглах зорилгоор худалдаж авч байсан юм. Тухайн үедээ хариуцсан хүнтэй нь утсаар холбогдож ярьж байгаад л ачуулж явуулсан, жолоочид нь гэрээнд гарын үсэг зураад өгөөд явуулж байсан санагдаж байна. Одоо санахад Одхүү гэж хүн нь над руу яриад засуулмаар байна. Шанагаар нь хашаа зөөвөрлөсөнтэй холбоотойгоор эвдэрчихсэн гэсэн зүйл хэлсэн. Миний хувьд манайхаас сэлбэг ав гэж хэлж байсан боловч эргэж холбогдож сэлбэг аваагүй. Уг ковшийг миний төрсөн дүү А.Батмөнх 26,2 сая төгрөгөөр худалдан борлуулсан байсан. А.Батмөнх нь Бэрс хараа ХХК-д ажиллаж байсан. Гэхдээ бид төмс, луувангийн чиглэлээр худалдаа наймаа хийж байсан эсэхийг нь би ерөөсөө мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 123-131-р хуудас),

39. Гэрч Д.Мөнхнасангийн: "...Мингкиншан ХХК-ийг 2006 онд үүсгэн байгуулсан ба гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. 2018 онд худалдан авах ажиллагааны газрын tender.gov.mn гэсэн сайт руу нэвтэрч уг цахим сайтаас тус газар ковш худалдан авах гэж байгаа талаар мэдээллийг аваад нийлүүлэх ковшынхоо мэдээллийг болон бусад холбогдох материалаа цахимаар хүргүүлсэн. Отгонгэрэл гэж хүнтэй холбогдож асуухад таны нийлүүлэх ковшний техникийн үзүүлэлт шаардлага хангахгүй байсан учраас танай компани шалгараагүй гэсэн хариу амаар өгсөн..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 134-р хуудас),

40. Гэрч А.Батмөнхийн: "...Бэрсхараа" ХХК нь манай ах Алтанхишигийн нэр дээр байдаг. Сант сумын Засаг дарга Буянхүү гэх хүнийг бол огт танихгүй. Уулзаж ч байгаагүй. Харин Г.Ганзоригийг танина. Манай Сэлэнгэ аймгийн "Таван хан" дэвжээний бөхчүүдийг би сайн мэднэ. Г.Ганзориг нь аймгийн начин цолтой бөх учир тус дэвжээнд харьяалж бэлтгэл, сургуулилт хийдэг байсан юм. Би ерөөсөө огт тендерт оролцоогүй, ямар учраас яаж худалдан авч байгааг ч мэдээгүй. Тухайн үед манай "Бэрс хараа" ХХК-ийн нэр дээрх 30 ковш байсан юм. Тэгээд би бодвол тэр ковшийг 30 сая төгрөгөөр зарах санаатай, эсхүл сарын 10 сая төгрөгөөр түрээслэх санаатай фейсбүүк дээр зар мэдээлэл тавьсан юм. Ингээд зар тавиад байж байтал энэ нэг салгалсан юм Ганзориг л над дээр ирсэн ш дээ. 2018 оны 07 сарын сүүлээр 07 сарын 20-д гараад Ганзориг нь ганцаараа над руу утсаар ярьж байгаад 5 шард байх граж дээр ирж надтай уулзсан юм. Тэгээд та ковш зарах гэж байгаа юм байна, энэ ковшоо надад зарчих, манай сумаас 26,200,000 төгрөгөөр ковш худалдаж авах гэж байгаа юм. Сум орон нутгийн ой болохоос өмнө хог шорооноосоо салмаар байна гэж хэлж байсан юм. Тендер зарлаад хүмүүс орохгүй байна, мөнгө нь ийм хэмжээтэй байна гэж хэлсэн юм. Та нар өөрсдөө гадуур яваад ковш хайгаад үз" гэж хэлээд явуулсан юм. Үүнээс Хойш 2-3 хоногийн дараа дахиад л Ганзориг өөрөө над руу утсаар ярьж байгаад "Та наад ковшоо өгчих, орон нутгийн хог шороо салгамаар байна, намын сонгууль ч гэсэн дөхөж байна" гээд шалаад байсан юм. Тэгэхээр нь би Ганзоригийн саналыг хүлээн авч, ковшоо зарах болсон юм. Ямар ч байсан Ганзориг нь ковшоо авах үед Улаанбаатар хот руу над руу гэрээний загвар явуулаад байсан ба манай компанийн захирлаар манай ах Алтанхишиг байдаг учир Алтанхишиг ахаар гарын үсэг зуруулаад л явуулсан. Сант сумынхан өөрсдөө тээврийн зардлын мөнгө байхгүй гээд л гар бариад, бугуй барина гэдэг л юм болсон ш дээ, ковшоо ачиж авч чадахгүй байхаар нь манай ах бид хоёр "Бэрс хараа" ХХК-ийн нэр дээр байдаг "Трайлер" нэртэй машинаар ковшийг ачаад Сант суманд хүргэж өгсөн юм. Ямар ч байсан дээрх ковшийн мөнгө болох 26,200,000 төгрөг манай "Бэрсхараа" ХХК-ийн данс руу орсон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 140-143-р хуудас) болон холбогдох бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Буянхүү, Г.Ганзориг нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ганзориг, Б.Буянхүү, түүний өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулан хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй, маргаж оролцсон болно.

Шүүгдэгч Б.Буянхүү нь Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргаар ажиллаж байхдаа сумын Засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд автомашин худалдан авахдаа “шууд худалдан авалт хийх” шийдвэр гаргаж, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Фотокрафт” ХХК-иас 34,100,000 төгрөгөөр Тоёота Ланд Крузер 100 маркийн автомашиныг худалдан авч, автомашины төлбөрөөс 1,200,000 төгрөгийг хувьдаа авч төсөвт 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,  

Шүүгдэгч Б.Буянхүү нь Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Г.Ганзоригтой бүлэглэн сумын хэрэгцээнд ковш худалдан авахдаа “шууд худалдан авалт хийх” шийдвэр гаргаж, зах зээлийн үнэлгээгээр 18,625,000 төгрөгийн үнэтэй Xiamen Xz657 маркийн ковшийг “Бэрс хараа” ХХК-иас 26,200,000 төгрөгөөр худалдан авч, төсөвт 7,575,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгүүд, Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/06 дугаартай “Тендер шалгаруулалтын ажлын хэсэг” байгуулах тухай захирамж,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ёндонжамцын мэдүүлэг, худалдан авах ажиллагааны цахим хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээ, гэрч Д.Бямбасүрэн, Л.Отгонгэрэл, А.Одхүү, Л.Баярсайхан, Г.Ууганцэцэг, Ч.Төгсжаргал, Б.Жавхлан, Б.Баасангэрэл, Б.Буянзаяа, С.Шижирбаатар, Б.Оюунцацрал, Х.Хатанчимэг, А.Алтанхишиг, Д.Мөнхнасан нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч А.Батмөнхийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Буянхүү нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/06 дугаартай захирамжаар Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргаар томилогдон, шүүгдэгч Г.Ганзориг нь Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдон ажиллаж байсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 11.2, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 хэсгийн 4.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д тус тус зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарч байна.

Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газарт Сэлэнгэ аймгийн Орон нутгийн Төсвөөс 2018 онд автомашин худалдан авах 15,000,000 төгрөгийг, Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 16,000,000 төгрөгийг тус тус баталж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн А/160 дугаартай захирамж, Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 42 дугаартай тогтоолоор Сэлэнгэ аймгийн 2018 оны худалдан авах ажиллагааны захиалагчийн эрхийг сумдад буюу сумын Засаг дарга Б.Буянхүүд шилжүүлжээ. /2-р хх-ийн  93-94, 208-209/,

Мөн тус сумын тамгын газарт Орон нутгийн хөгжлийн сангаас 2018 онд ковш худалдан авах 26,200,00 төгрөг баталж, Сэлэнгэ аймгийн Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 41 дугаартай тогтоолоор орон нутгийн хөгжлийн сангаас 2018 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталжээ. /1-р хх-ийн  207-208/,

Эрх шилжсэнтэй холбогдуулан худалдан авах ажиллагааг захиалагч Сант сумын Засаг дарга хэрэгжүүлж өөрийн эрх хэмжээний дотор 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А/06 дугаартай захирамж гарган “Тендер шалгаруулалтын ажлын хэсэг”-ийг байгуулжээ. /1-р хх-ийн 176/,

 

Захиалагч автомашин худалдан авах тендерийн урилгыг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, ковш худалдан авах тендерийн урилгыг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд тус тус худалдан авах ажиллагааны цахим системд байршуулж, нийтэд зарлан мэдээлсний дагуу ковш худалдан авах тендерт “Мингкиншан” ХХК саналаа ирүүлсэн байна. /2-р хх-ийн 59, 1-р хх-ийн 177-188/,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол гэж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

Эрүүгийн хуульд заасан “Урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.

Нийтийн албан тушаалтан албаны үүргээ хэрэгжүүлэхдээ хууль, дүрэм түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээгээр тогтоосон тушаал журмын дагуу үйл ажиллагаа явуулах үүрэгтэй ба шүүгдэгч нар нь төсвийн хөрөнгөөр албаны хэрэгцээнд тээврийн хэрэгсэл, механизм зэргийг худалдан авахдаа худалдах авах ажиллагааг хуульд заасан журмын дагуу зохион байгуулалгүйгээр, шууд худалдан авалт хийсэн үйлдлийг  албаны эрх ашгийн эсрэг үйлдэл гэж үзэх бөгөөд энэ нь хийх ёсгүй үйлдэлд хамаарна.

Тодруулбал шүүгдэгч Б.Буянхүү нь дангаар болон шүүгдэгч Г.Ганзоригтой бүлэглэж албан тушаалаа урвуулан ашиглаж, шүүгдэгч Б.Буянхүү нь өөртөө болон бусдад шүүгдэгч Г.Ганзориг нь бусдад давуу байдал бий болгосон буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлана, 31 дүгээр зүйлд заасан Тендер шалгаруулалтын онцгой журам хэрэглэх, мөн хуулийн 31.2 дахь хэсэгт заасан Тендер шалгаруулалтыг онцгой журмаар явуулахтай холбогдсон энэ хуулийн 32-34 дүгээр зүйлээр зохицуулаагүй харилцааг энэ хуулийн 2 дугаар бүлгийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар зохицуулна гэснийг, мөн энэ хуулийн 34 дүгээр зүйлд худалдан авах гэрээ шууд байгуулах нөхцөл буюу аргыг тодорхойлсон байх ба 34-р зүйлийн 34.1 дэх хэсгийн 34.1.1-д энэ хуулийн 30.4.3, 36,18-д заасан тохиолдолд, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн 34.1.5  гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэнэ гэснийг тус тус зөрчжээ.

Мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй, мөн зүйлийн 6.4 дэх хэсгийн 6.4.4-т хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох төсвийн зарчмыг хэрэгжүүлнэ гэснийг тус тус зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар захиалагч болон үнэлгээний хороо тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлтийг оруулж дахин нээлттэй тендер шалгаруулалт явуулах бөгөөд шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулж болохоор хуулиар зохицуулсан байхад шүүгдэгч нар нь тээврийн хэрэгсэл худалдан авах тендерийн урилгыг 1 удаа, механизм худалдан авах тендерийг 2 удаа цахим системд байршуулсан боловч тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлтийг оруулж дахин тендер зарлахгүйгээр шууд худалдан авалт хийх шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзнэ. 

Өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгох ба “Фотокрафт" ХХК, Бэрс хараа ХХК тээврийн хэрэгсэл, механизмаа ямар нэгэн өрсөлдөөнгүйгээр, зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан борлуулах боломжийг олгож байгааг бусдад давуу байдал бий болгосон, шүүгдэгч Б.Буянхүү нь 1,200,000 төгрөгийг хувьдаа авч байгаа үйлдлийг өөртөө давуу байдал бий болгосон гэж  тус тус үзэхээр байна.

Шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж чанар ихтэй байдгийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарын хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Буянхүү, шүүгдэгч Г.Ганзориг нарыг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Буянхүү, шүүгдэгч Г.Ганзориг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан ирүүлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ гэж заасан ба уг гэмт хэргийг шүүгдэгч Б.Буянхүү, Э.Ганзориг нар нь нийтийн албан тушаалтныхаа хувьд үйлдлээрээ санаатай нэгдэж үйлдсэн байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Буянхүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйл 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн гүйцэтгэгч”, шүүгдэгч Г.Ганзориг нь бусдаас техник худалдан авч өгч чадна гэж урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн тул “гэмт хэргийн хамжигч” гэж үзэхээр байна.

 

Иймд шүүгдэгч нарын үйлдлийг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” шүүгдэгч Б.Буянхүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “гэмт хэргийн гүйцэтгэгч”, шүүгдэгч Г.Ганзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн хамжигч” гэж үзэж Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг журамлан шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, тэдний хувийн байдал зэргийг харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Эрүүгийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Буянхүүг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Г.Ганзоригийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Г.Ганзоригийн баривчлагдсан 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шүүгдэгч Г.Ганзоригийн биелэн эдлэх ялыг 1 жил 5 сар 29 хоногийн хугацаагаар тогтоов.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Г.Ганзоригооос 3,787,500 төгрөгийг, шүүгдэгч Б.Буянхүүгээс 3,787,500 төгрөг, 1,200,000 төгрөг, нийт 4,987,500 төгрөгийг тус тус гаргуулан Сэлэнгэ аймаг Сант сумын Засаг даргын Тамгын газар олгож шийдвэрлэлээ.

             Шүүгдэгч Б.Буянхүү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй.

             Мөрдөгчийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Капитал Зууч” ХХК хийсэн байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэж заасны дагуу тодруулсан байна. /2-р хх-ийн 193/ Мөн Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг танилцуулсан Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар үнэлгээг гаргасан байна.

            Иргэний хариуцагчийг буруу тогтоосон талаар: Xiamen Xz657 маркийн механизм А.Алтанхишиг гэх хүний өмчлөлд бүртгэлтэй байсан боловч тухайн механизмыг худалдан борлуулах үйл ажиллагааг иргэний хариуцагчаар тогтоогдсон А.Батмөнх хариуцан худалдсан борлуулсан талаар гэрч А.Алтанхишиг мэдүүлсэн байх тул А.Батмөнхийг иргэний хариуцагчаар татан оролцуулсан нь хууль зөрчөөгүй гэж шүүх үзэв.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Жинчин овогт Батжаргалын Буянхүү, шүүгдэгч Монгол овогт Ганболдын Ганзориг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Буянхүүг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Г.Ганзоригийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Г.Ганзоригийн баривчлагдсан 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шүүгдэгч Г.Ганзоригийн биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сар 29 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Буянхүүд оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Сэлэнгэ аймгийн Сант сумаар тогтоож, 2 жилийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Сант сумаас гадагш явахыг, шүүгдэгч Г.Ганзоригт оногдуулсан 1 жил 5 сар 29 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Сэлэнгэ аймгийн Сант сумаар тогтоож, 1 жил 5 сар 29 хоногийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Сант сумаас гадагш явахыг тус тус хориглосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Буянхүү, Г.Ганзориг нарт оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Г.Ганзоригооос 3,787,500 төгрөгийг, шүүгдэгч Б.Буянхүүгээс 3,787,500 төгрөг, 1,200,000 төгрөг, нийт 4,987,500 төгрөгийг тус тус гаргуулан Сэлэнгэ аймаг Сант сумын Засаг даргын Тамгын газар олгосугай.

 

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 165,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Буянхүүгээс 82,500 төгрөг, шүүгдэгч Г.Ганзоригоос 82,500 төгрөгийг тус тус гаргуулан Авлигагтай тэмцэх газрын Төрийн сан банкны 100900033001 тоот дансанд оруулсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 5 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

                  

                              ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   Г.АЛГИРМАА