Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/604

 

2022           09            06                                        2022/ШЦТ/604

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтлөн,

улсын яллагч О.Доржмаа,

хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ж.Давааням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б*** овогт Б.О-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110019140148 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б*** овогт Б.О нь Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, хүүхдүүдийн хамтаар *** дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны, ** тоотод оршин суудаг, урьд:

Д** аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан (РД:********).

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Яллагдагч Б.О нь 2020 оны 08 дугаар сард урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг далимдуулж хохирогч Б.Б-ыг “Замын-Үүд- Улаанбаатарын хооронд явдаг том оврын автомашинуудад түлш худалдвал маш их ашигтай байна, түлшний явуулын түгээгүүр хийх боломжтой автомашин хамтран худалдан авч ашгаа хуваая, сард 8 сая төгрөг олох юм байна, сар бүр 2,500,000 төгрөгийг өгч байя, явцын дунд чамаас авсан 15,000,000 төгрөгийг буцааж өгөөд худалдаж авсан автомашинаа өөрийн болгож авна” гэх байдлаар хуурч, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 15,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, Майти маркийн **** УАА улсын дугаартай автомашиныг Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Ж*** хотхоны гаднаас авч явж Б.Б-д 15,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

мөн “БНХАУ-аас нүүрсний тээвэрт явуулах машин оруулж ирж түрээслүүлэн ашиг олох боломжтой байна” гэж хохирогч Б.Б-д итгүүлж 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын хооронд БНХАУ-аас 2 ширхэг Хово автомашиныг чиргүүлийн хамт оруулж ирэх, түүний гаалийн татвар, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ нэрийдлээр хохирогч Б.Б-ы Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** хотхоны ** дугаар байрны ** тоот гэрээсээ шилжүүлсэн нийт 133,238,200 төгрөгийг авч залилсан, хохирогч Б.Б-д нийт 148,238,200 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Нэг. Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргаагүй. 

Хоёр. Эрүүгийн 2110019140148 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Эрүүгийн цагдаагийн албанд хохирогч Б.Б түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нарын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 12-14 дэх тал), Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 211001914 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь тал),

2. Хохирогч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн:

“...2010 оноос хойш би Б.О гэх эмэгтэйг таньдаг болсон. Би урьд өмнө Б.О-ээр дамжуулан БНХАУ-ын Эрээн хотоос бараа материал авчруулдаг байсан. Ингээд 2020 оны 08 дугаар сард Б.О над руу утсаар яриад чамтай уулзах хэрэг байна. Би Улаанбаатар хотод ирсэн байгаа гэж хэлэхээр нь яг хаана уулзах юм бэ? гээд асуусан чинь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЭЦ-3 станцын хажууд байрлах Приус засварын үүдэнд уулзахаар болсон. Уулзах болсон шалтгаан гэвэл чамтай хамтарч ажилламаар байна. Надаа нэг ажлын санал байна $гэж хэлсэн. Тэгээд би уулзаад ярилцаж байхад Замын-Үүдэд том оврын авто машинуудад түлш заруул маш ашигтай 3 тонн түлш тээвэрлэдэг авто машин худалдаж авъя би үзэж харсан зарж байгаа хүн нь 20,000,000 төгрөгийн үнэтэй юм байна. Чи 15,000,000 төгрөгийг гаргачих би 5,000,000 төгрөгийг гаргая. Сард 8 сая төгрөг олох юм байна. Олсон ашгийн 2,500,000 төгрөгийг сар болгон чамд өгч байя явцын дунд чамайг гарсан 15,000,000 төгрөгийг чамд буцаагаад өгнө тэгээд би худалдаж авсан машинаа өөрийн болгоод авна гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. Худалдаж авах машин нь хаана байгаа юм бэ? гэж асуусан чинь би машинаа үзсэн Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянхошуунд айлын хашаанд байна сайн машин байна лээ би чиний дансанд 5,000,000 төгрөг шилжүүлье чи очоод машинаа авчих гэж хэлэхээр нь би зарах гэж байгаа авто машины эзэнтэй утсаар яриад Цирк дээр байрлах авто тээврийн төв дээр уулзаад дансаар 20,000,000 төгрөг шилжүүлж аваад тухайн тээврийн хэрэгслийг би өөрийнхөө нэр дээр болгож шилжүүлж аваад. Сонгино хайрхан дүүргийн. нутаг дэвсгэрт байрлах Баянхошуунаас очоод тухайн тэвээрийн хэрэгслийг аваад 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өөрийн амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалан Эко хотхоны 25а тоотоос Б.О ирээд аваад явсан. 2020 оны 09 дүгээр сар 10 дугаар сард Б.О-тэй ярьж байсан түлшний ашгийн мөнгө гэж 5,000,000 төгрөгийг над руу шилжүүлээд үүнээс хойш надаа ямар нэгэн мөнгө өгөхгүй байсан. Би яагаад гээд асуусан чинь түлш борлогдохгүй байна ковид гээд машин явахгүй байна гэж хэлсэн. 2020 оны 10 дугаар сард Б.О над руу утсаар яриад Таван Толгой Цагаан хадын хооронд нүүрс тээврийн авто машин явуулах юм бол маш ашигтай байна гэж 2-лаа хамтарч авто машин авъя би Өмнөговь аймагт очоод байж байна. Тэндээ хариуцаад байж байна чи нэг машин авчих би нэг машин авна чи миний авах гэж байгаа машинд 35.000.000 төгрөг зээлчих тэгээд би Өмнөговь аймагт хариуцуулаад явуулаад байна. Энэ 2 авто машины чиний нэр дээр байна гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. 2020 оны 11 дүгээр сарын 18-аас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний хооронд 97.218.200 төгрөгийг Б.О БНХАУ-ын Эрээн хотоор дамжиж Хово маркийн 2 авто машин, 2 чиргүүлийн мөнгө гэж Б.О-тэй ярилцсан 000 төгрөг, миний өөрийн машинд зарцуулагдах мөнгийг Б.О-гийн хаан банкны ******** тоот данс руу шилжүүлсэн. Энэ 2 авто машиныг Замын-Үүдээс Өмнөговь аймаг руу явуулсан. Өмнөговь аймаг дээр очоод Б.О 2 авто машиныг нүүрсэнд явуулах гэхээр заавал байгууллагын нэр дээр явуулах ёстой гээд байна. Миний найз УГСХХК-н нүүрс тээвэр хийдэг юм энэ компанийн нэр дээр явуулъя гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, түлшний мөнгө гээд 810,000 төгрөг, 02 дугаар сарын 16-ны өдөр замын мөнгө гээд 360,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд Би Б.О гэдэг хүнд нийт 133,118,200 төгрөг шилжүүлсэн.2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2 ширхэг урал борхов 1,700,000 төгрөг, 2 ширхэг гогцоо 140,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ төмөр номер оношилгоо зэрэгт 119,800 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төмөр өндөрлөгөөнд 719,800 төгрөгийн үнэ бүхий зүйлүүдийг авч өгч байсан. Ингээд 2021 оны 03 дугаар сард Б.О над руу утсаар яриад Замын-Үүдийн Хаан банкны эргэлтийн хөрөнгийн зээл авч чиний авто машины мөнгийг өгөх гээд байна. Би банканд түлшний бизнес хийдэг гэж хэлээд зээл авах гээд байна. Банкны эдийн засагч болохоор энэ түлшний авто машиныг өөрийнхөө нэр дээр болгох юм бол зээл бүтнэ гэж хэлж байна. Чи энэ машиныг миний нэр дээр шилжүүлж өгөөд' материалд нь хавсаргах юм бол миний зээл бүтэх гээд байна миний нэр дээр шилжүүлж өгөөч 2,3 хоног болоод мөнгө чинь дансанд чинь орно гэж хэлэхээр нь би Хан- Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл Экспо төвийн нэг цэгийн үйлчилгээнд очоод **** ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон улсын дугаарыг Б.О-ийн нэр дээр болгож өгөөд • шуудангийн унаанд хийж өгөөд Замын-Үүд рүү явуулсан. Би хэсэг хугацааны Дараа мөнгө юу болж байна гээд асуухаар одоо зээл бүтэх гэж байна хуралдаж байна'гэх мэтээр надаа худлаа ярьж байгаад утсаа салгаад өнөөдрийг хүртэл холбогдохгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн. ...Б.О Замын-Үүд БНХАУ-ын Эрээн хот 2-ын хооронд хүн бараа тээвэр зөөдөг ажилтай. ...**** улсын дугаартай Хово маркийн өөрөө буулгагч авто машин уг авто машины чиргүүлийн дугаар нь :5729 АА дугаартай өөрөө буулгагч чиргүүл. 58-29 УАР улсын дугаартай өөрөө буулгагч Хово маркийн авто машины чиргүүлийн дугаар нь 57-19 АА улсын дугаартай өөрөө буулгагч чиргүүлтэй байгаа. ...2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Замын-Үүд гаалиар оруулж ирэхдээ УГСХХК-ны нэр дээр орж ирсэн учраас 01 дүгээр сарын 22-ны өдөр шилжсэн гэсэн үг. ...УГСХХК-н Б.О нар огт мөнгө болон эд материалын хөрөнгө оруулалт хийгээгүй би өөрийн 100 хувь зардал гаргаж 2 авто машин 2 чиргүүлийн хамтаар авсан байгаа. ...Б.О надаа ямар нэгэн мөнгө өгөөгүй. Харин УГСХХК-н 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 3,649,000 төгрөг над руу нүүрс тээвэрт машин явуулсан мөнгө гэж өгсөн. ...Огт харж байгаагүй. Мөн утсаар ярьж байгаагүй. О-ийн л ярьж байсан УГСХХК-н гэдгийг мэднэ. ...150,797,800 төгрөг авах ёстой байгаа. Энэ мөнгийг Б.О одоо болтол өгөхгүй байгаа. ... Би хуулийн дагуу шийдүүлж Б.Од өгсөн байгаа мөнгө буцаад авмаар байна. УГСХХК-ны нэр дээр байгаа 2 авто машин чиргүүл зэрэг зүйлүүдийг буцааж авмаар байна. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 22-25 дахь тал),

Хохирогч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дахин өгсөн:

“...О надтай хамтарч бизнес хийе гэж 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би О-ийн хэлснээр **** УАА улсын дугаартай Маяти маркийн түлш тээврийн авто машиныг 20.000.000 төгрөгөөр үл таних хүнээс худалдаж авсан. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр том оврын авто машин авахын тулд О-г надаас машин авах гэж байгаа юм гэж хэлээд мөнгө зээлээч гэхээр нь би зөвшөөрч Хаан банкны 5374246205 тоот данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн мөн өдрөө бас авто машины мөнгө гэж 15,000,000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр авто машины худалдаж авна гэж хэлээд 15,000,000 төгрөг мөн өдрөө 15,000,000 төгрөг мөн өдрөө 13,800,000 төгрөг өгсөн.2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 11,900,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 10,468,200 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 4,000,000 төгрөг, 12 дугаар сарын 08-ны өдөр 7,000,000 төгрөг 12 дугаар сарын 29-ний өдөр 330,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 9,450,000 төгрөг энэ мөнгө бол авто машин авч байгаа татварын мөнгө гэж надаас авсан. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр миний захиалсан гэх авто машины Замын Үүдээс Өмнөговь аймаг хүртэлх түлшний мөнгө 810,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр замын татвар гэж 120,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 360,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2 ширхэг Урал борхов 2 ширхэг гогцоо төмрийг нийт 1,840,000 төгрөгөөр худалдаж аваад замын унаанд өгөөд Замын-Үүд рүү явуулсан. 2021 оны 01 дүгээр сард **** улсын дугаартай **** УАР улсын дугаартай авто машины гэрчилгээ оношилгоо номер зэрэгт 119,800 төгрөг, 2021 оны 03 дугаар сард дээрх авто машины ачаа чиргүүл хэсэгт өндөрлөгөө төмөр хийлгэхэд 719,800 төгрөг зарцуулж замын унаагаар Өмнөговь аймаг руу Од өгч явуулсан. 2020 оны 11 дүгээр 25-ны өдөр О надаа машин авах гэсэн чинь мөнгө дутаад байна гэж хэлэхээр нь тэр үед надаа мөнгө байхгүй байсан учраас би найз Амархүүгээс 10,000,000 төгрөг зээлээч гэж хэлээд О-ийн 5374246205 тоот данс руу шилжүүлсэн. Ингээд О гэдэг хүнд 143,238,200 төгрөг шилжүүлж залилуулсан. Миний Од шилжүүлж өгсөн мөнгөнөөс надаа буцааж миний хаан банкны 5023222852 тоот данс руу 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 04-07 УАА авто машин авахад 5,070,000 төгрөг над руу шилжүүлсэн. 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр **** УАА улсын дугаартай авто машинд тээврийн хэрэгслийн даатгал хийлгэхэд 500,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр **** УАА авто машиныг ажилд явуулаад олсон орлогоос 2,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр орлого 2,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөн машины орлого гэж 3,500,000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөн мөнгө зээлсний хүү гэж 5,500,000 төгрөг шилжүүлсэн байгаа нийт О-ийн хаан банкны ******** тоот данснаас миний хаан банкны ******** тоот дансанд 18,570,000 төгрөг орсон. 5,070,000 төгрөгөөс гэрчилгээ олон оношилгоо төмөр дугаар авахад 70,000 төгрөг зарцуулсан харин 500,000 төгрөг нь бол **** УАА улсын дугаартай авто машинд тээврийн хэрэгслийн даатгал хийлгэхэд 500.000 төгрөг зарцуулсан. Ингээд би О гэдэг хүнээс нийт одоо 125,238,200 төгрөг авах дутуу байгаа. Ингээд би О-с мөнгө өгөхгүй болохоор мөнгө авмаар байна гэхээр удахгүй өгнө гэж хэлдэг байсан. **** УАА улсын дугаартай авто машиныг аваад дугаарыг нь **** ДГА улсын дугаартай болгож өөрчилсөн. Яагаад орон нутгийн дугаартай болгосон бэ? гэхээр О банкнаас зээл авах гэхээр таны нэр дээр ажил хийж байгаа авто машин чинь байх ёстой гээд байна тэгээд банкнаас зээл аваад мөнгийг чинь өгнө гэж хэлээд ямар нэгэн сураг байхгүй. Утсаа салгаж би энэ хүн надтай хамтарч бизнес хийнэ гэж хэлээд надаас авхуулсан авто машинаа өөрийнхөө нэр дээр болгоод намайг залилсан учраас би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ...2021 оны 03 дугаар 22-ны өдөр Миний хаан банкны ******** тоот дансанд 3,649,000 төгрөг шилжүүлсэн байгаа энэ мөнгө бол тээвэрт явсны ашиг гэж надаа өгсөн. ...О бид 2010 онд Д** аймгийн Замын-Үүд БНХАУ-ын Эрээн хот 2-ын хооронд хүн ачаа зөөж байгаад танилцаж байсан. Найз нөхдийн холбоотой байсан. ...Би бол огт хараагүй. О над руу зургийг нь явуулж байсан. Явуулсан зургийг би өргөдөл гаргаж өгөхдөө хавсаргаж өгсөн байгаа. ...Би О-д залилуулсан мөнгө олж авмаар байна. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28-31 дэх тал),

3. Иргэний нэхэмжлэгч **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:

“...О гэдэг хүнийг огт хараагүй. Харин манай байгууллага дээр 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б гэдэг хүн ирээд би О-ийн нөхөр нь байгаа юм танай байгууллага дээр **** УАР улсын дугаартай Хово маркийн авто машиныг барьцаанд тавиад тээвэрт явна засвар үйлчилгээ хийх шаардлагатай байгаа учраас 3,000,000 төгрөг өгөөч гэж хэлсэн. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзэж шалгасан боловч О гэдэг хүний нэр дээр байсан. Б тэр өдрөө намайг О-тэй холбож өгсөн. Би О-с хэзээ тээвэрт явуулах юм гэж асуусан чинь авто машин Сэлэнгэ аймгаас ирж байгаа ирэхээр нь тээвэрт явуулна гэж хэлсэн. Ингээд бид нар 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан **** УАР улсын дугаартай Хово маркийн авто машиныг өөрийн нэр дээр болгож аваад О-ийн Хаан банкны ******** тоот данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Одоо болтол манай компани О гэдэг хүнээс мөнгө болон тухайн тээврийн хэрэгсэл тээвэрт яваагүй байгаа. ...Гэрээ хийснээс хойш огт тээвэрт яваагүй. Бид нар О-тэй холбогдоод асуухаар машин эвдэрсэн  байгаа сэлбэг нь ирэхгүй байна гэж ярьж байсан. Сүүлд 2022 оны 02 дугаар сард би О-тэй утсаар холбогдсон чинь миний машиныг надаас өөр хүнд өгч болохгүй шүү, ирэх юм бол надад хэлээрэй гэж хэлж байсан. ...Огт өгөөгүй тээвэрт явахаараа 3,000,000 төгрөгийг чинь буцаагаад өгнө гэж ярьж байсан. ...Би бодитоор бол хараагүй анх гэрээ хийхэд Б зургийг нь харуулж байсан. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35-37 дахь тал),

4. Гэрч Ц.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн:

“...Би Б-тай 2000 оноос хойш өнөөдөр хүртэл найзалж нөхөрлөж байна. Б бид 2 бол гэр бүлийн найзууд байгаа юм. ...2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Нүүрсний тэрэг авах гэж байгаа юм найзад нь мөнгө дутаад байна зээлэх мөнгө байна уу? гэж асуухаар нь мөнгө байгаа яаж авах вэ? гэж асуусан чинь найз нь чамд нэг дансны дугаар өгье энэ данс руу мөнгө хийчих гэж хэлээд надаа 5374246205 тоот данс руу өөрийн хаан банкны 5022811316 тоот данснаас 11 дүгээр сарын 25-ны 19 цаг 53 минутад шилжүүлсэн утган дээр нь Баяраа машины үнэ 99114221 дугаар гээд бичсэн байгаа. ...Ооноо буюу Б.О гэдэг эмэгтэй байдаг. ...Би 2019 ооны хавар БНХАУ-ын Эрээн хотод тоног төхөөрөмж авах гэж байгаад О-тэй танилцаж байсан. Тэр үед Б-ы хамтаар явж байсан. Б бол урьд өмнө О-ийн таньдаг байсан. ...О Д** аймгийн Замын-Үүдэд ажиллаж амьдардаг. Замын-Үүд БНХАУ-ын Эрээн хот 2-ын хооронд ачаа ачиж тээвэрт явдаг гэж хэлж байсан. ...2019 онд намайг танилцуулж байсан. Хэр ойр дотно гэдгийг мэдэхгүй байна ямар ч байсан бие биеэ таньж мэддэг. ...2020 оны 11 дүгээр сарын сүүлээр хэд хэд тасалж надаас зээлж авсан мөнгө өгсөн байгаа. Б бид 2-ын дунд ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй дууссан байгаа. Б харин О гэдэг эмэгтэйд надаа хэлэхдээ мөнгө болон авто машин өгөөд залилуулсан гэж хэлж байсан. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46-48 дахь тал),

5. Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өгсөн:

“...2020 оны 08 дугаар сар байна 09 дүгээр сард манай компани дээр Б гэдэг хүн 2248 улсын дугаартай серийг нь санахгүй байна. Энэ хүн авто машинаараа Өмнөговь аймагт тээвэрт явдаг байсан. Тэгтэл 2020 оны 10 дугаар сар байна уу 11 дүгээр сард манай компани дээр ирээд надтай уулзаад авто машиныхаа тоог нэммээр байна БНХАУ-аас авто машиныг оруулж ирэхэд туслаач, танай компанийн нэр дээр оруулж ирж тээвэрт яваад хурдан шуурхай мөнгийг чинь өгөх боломжтой байна. Танай компаниас ямар нэгэн мөнгө авахгүй танай компанид өгөх мөнгийг түргэн шуурхай төлж дуусгана гэж хэлэхээр нь би манай компанийн захирал болох БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн О-г танилцуулсан чинь захирал зөвшөөрсөн. Би гэрээгээ яг хэзээ гэдгээ санахгүй байна би хэрэгт хавсаргаж өгнө. Би Б гэдэг хүнтэй 2 авто машин оруулж ирэхээр гэрээ хийсэн. Би БНХАУ-ын Эрээн хотоос авах машинаа олсон гэж хэлсэн. Манай компани тухайн 2 авто машины үнэ болон гаалийн татвар гэх мөнгөнүүдийг гаргасан байдаг. Миний санаж байгаагаар 70 орчим сая төгрөг Б гэдэг хүнд өгөөд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Монгол улсын Замын-Үүд гаалиар том оврын тээвэрт явах 2 авто машин орж ирсэн. Тухайн 2 орж ирсэн авто машин нь манай компанийн нэр дээр орж ирээд ажил гүйцэтгэж байгаад манай компанид өгөх ёстой байсан мөнгөнөөс тодорхой хэмжээний мөнгийг өгөөд үлдсэн мөнгө өгөхгүй байж байгаад бид нар Б гэдэг хүнийг хайсан чинь Дархан-Уул аймагт байхаар нь бид нар Б гэдэг хүнээс мөнгөө авахаар болсон чинь Б тухайн авто машиныг ББСБ-т барьцаанд тавиад манай компанид өгөх ёстой байсан мөнгөө бүрэн гүйцэд өгөөд манай компанийг хохиролгүй болгоод ямар нэгэн гомдолгүй болгосон байгаа. ...Танихгүй сүүлд мөнгөний асуудал болсон О над руу утсаар яриад энэ 2 авто машины мөнгийг би бас гаргасан би Б-оос их хэмжээний мөнгө гаргасан гэж хэлээд маргаан үүсэхээр нь би танд бол хамаагүй манай компани Б-той гэрээ хийсэн гэж хэлсэн. ...Огт танихгүй. ...****УАР улсын дугаарыг хэн авсныг мэдэхгүй байна. Замын-Үүдийн гааль дээр би өөрөө очоогүй. Б 2 авто машин орж ирлээ гээд над руу зургийг нь явуулж байсан. Удалгүй манай компанийн оффис дээр ирээд гаалийн бичиг авчирч манай компанид нэг хувийг нь өгөөд авто тээврийн үндэсний төв рүү дугаар олгох тодорхойлолт авч явсан. ...Манай компанид одоо ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 57-59 дэх тал),

6. Гэрч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн:

“...2020 оны 10 дугаар сард УГСХХК-тай гэрээ байгуулж хамтарч ажиллаж байсан. **** улсын дугааруудтай тээврийн хэрэгслийг О БНХАУ-аас захиалаад гаалийн бүрдүүлэлтийг нь “Урад Гурван Сайхан” ХХК- хийгээд тухайн 2 тээврийн хэрэгсэл “Уран Гурван сайхан” ХХК-ний нэр дээр тээвэрт 2021 оны 01 дүгээр сард Монгол улсын гаалиар орж ирээд тээвэрт явж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд “УГС” ХХК-тай гэрээ хийж 40,000,000 төгрөг гаргаж би 10,000,000 төгрөг гаргасан. О болохоор уг 2 авто машиныг БНХАУ-д худалдаж авсан байсан болохоор энэ 2 авто машиныг гаалиар оруулж ирэхэд татвар болон ачиж оруулж ирсэн тээврийн зардал нь 50,000,000 төгрөг болж байсан учраас яахын аргагүй “УГС” ХХК-ны нэр дээр явж 40,000,000 төгрөгийг төлж барагдуулахаас өөр аргагүй болоод тээвэрт яваад “УГСайхан” ХХК-нд өгөх ёстой байсан мөнгө өгч гэрээгээ дуусгавар болоод “Урад гурван сайхан” ХХК-нд ямар нэгэн өр төлбөргүй болсон байгаа. ...**** улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэрээн дээр бол миний нэр дээр байсан. 58-29 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол О-ийн нэр дээр гэрээтэй байсан. “Урад Гурван Сайхан” ХХК-тай хамтарч ажиллаж мөнгө төлж дуусгасны дараа нь О тухайн 2 тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Надаа байсан ** УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг О надаа шилжүүлээд өгчих би ББСБ-т барьцаанд тавьж зээл авч хүнд мөнгө өгөх хэрэгтэй байна гэж хэлээд авч байсан. ...Би Б гэдэг хүнтэй уулзаж байгаагүй. Танихгүй гаалийн бүрдүүлэлтийг О өөрөө өгсөн байх гэж бодож байна. ...О бид 2 хамтарч ажиллах талаар ярилцаж байсан чинь О манай найз бас нэг том оврын тээврийн хэрэгсэл авахын тэр хүнээс мөнгө гаргуулаад авто машин авна гэж хэлж байсан. О бид 2 нэг машиныг нь хамтарч аваад тээвэрт явна гэж ярилцсан байдаг. Надаа бол нэг найзаасаа мөнгө авсан гэж хэлж байсан. ...Нэг тээврийн хэрэгслийг шилжүүлж өгөх ёстой байсан гэж хэлж байсан. Тэгээд мөнгөний хэрэг гараад ББСБ-т тавиад Б гэдэг хүнд яагаад өгөөгүй гэдгийг мэдэхгүй байна. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 62-64 дэх тал),

7. Гэрч Б.Ү-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:

“...Би О гэдэг хүнийг танихгүй. О гэдэг хүн миний ажиллаж байгаа Доог Алт ХХК Авто ломбардад 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр **** ДГА улсын дугаартай түлшний авто машиныг 10,000,000 төгрөгийн барьцаанд тавих гэж ирэхэд нь анх харж байсан. Би тухайн тээврийн хэрэгслийг авто тээврийн хэрэгслийг шалгаж лавлаж асуудаг тухайн тээврийн хэрэгсэл дээр ямар нэгэн хориг болон ББСБ дээр бүртгэлтэй байгаа эсэхийг нь шалгаж үзээд тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал үнэлгээг гаргаад 10,000,000 төгрөгөөр үнэлж О гэдэг хүний ******** тоот данс руу 10,000,000 төгрөгийг шилжүүлж тухайн тээврийн хэрэгслийг манай байгууллага хүлээн аваад өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ДА” ХХК-ны авто машин байрлуулах хашаанд байрлуулсан байгаа өнөөдрийн байдлаар О гэдэг хүн манай байгууллагад өнөөдрийн байдлаар 10,000,000 төгрөгийн хүү нь бодогдоод 1,786,700 төгрөг болоод зогсоолын төлбөр гэж 194,000 төгрөг болоод нийт 1,980,700 төгрөг болсон байгаа. ...Манай байгууллага гэмт хэргийн улмаас олж авсан хөрөнгө гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Бид нар өөрсдийн боломжоороо авто тээврийн үндэсний төвөөс барьцаанд хаалттай хязгаарлалт тавьсан эсэх талаар шалгаж үзэхэд ямар нэгэн хориг байхгүй байсан. Энэ хүн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлж аваад барьцаанд 5 сарын дараа тавих гээд ирэхэд хугацаанд ямар нэгэн зөрчилгүй байсан учраас бид нар барьцаанд авч зээл олгосон. Монгол улсын иргэний хуульд заасны дагуу шударга эзэмшигч мөн барьцааны зүйлийн үүргийн гүйцэтгэлийн тэргүүн ээлжид хангуулах эрхтэй гэж үзээд иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохгүй. Харин О гэдэг хүн зээлээ төлөх хүртэл болон бусдад шилжүүлэхгүй байж чадна. Хэрэг шийдэгдэх хүртэл тухайн тээврийн хэрэгслийг бусдад худалдаалахгүйгээр бүрэн бүтэн байдлыг хадгалаад байж чадахаа илэрхийлж байна. ...Хэрэгт хавсаргахаар зээлийн гэрээ, барьцааны гэрээ хүсэлт болон мөнгө шилжүүлсэн баримтуудыг хэрэгт хавсаргаж өгч байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 67-69 дэх тал),

8. Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өгсөн:

“...Би О М нарыг огт харж байгаагүй танихгүй. Эдгээр хүн манай байгууллага дээр 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ирээд зээл авах хүсэлт гаргасны дагуу ****УАР улсын дугаартай Хово маркийн ачааны зориулалтай чиргүүлийн хамт тээврийн хэрэгслийг барьцаалж 20,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай зээлж авсан байдаг. Тухайн тээврийн хэрэгсэл маань Ж.-ны М гэх хүний нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд О хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурж зээл авсан байгаа. ...Тухайн тээврийн хэрэгслийг барьцаалж зээл авч байгаа бол заавал манай байгууллагын эдийн засагч нар очиж үздэг байгаа тухайн тээврийн хэрэгслийг ТЭЦ-4 ойролцоо газарт үзүүлж зээл олгосон байсан. ...Өнөөдрийн байдлаар бол ямар нэгэн хүү болон төлөлт хийгдээгүй. 10 хоногийн хугацаа хэтрэлттэй явж байгаа. ...Манай байгууллагатай байгуулсан гэрээ бол хүчин төгөлдөр зээл төлөлт нь хэвийн ангилалд байгаа ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй байгаа. Тухайн тээврийн хэрэгсэл Маралгуагийн нэр дээр байсан. О М нар зээлээ төлөхгүй бол бид нар тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж төлбөрөө гаргуулж авдаг, Хуульд заасан хугацаа хэтэрсэн зүйл байхгүй учраас манай байгууллагын зүгээс ямар нэгэн иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлага байхгүй гэж бодож байна. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 110-112 дахь тал),

9. Шүүгдэгч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн:

            “...Б.Б-аас мөнгөн дүнгээр 50,000,000 төгрөг авсан. Б.Б-д машинд захиалж өгнө гэж хэлээд 85,000,000 төгрөг авсан байгаа нийт 135,000,000 төгрөгийн хохирол учруулсан байгаа. Б.Бд түлшний мөнгө өгнө гэж 4,000,000 төгрөг өгөөд тээвэрт явуулсны ашиг гээд 8,000,000 төгрөг өгсөн байгаа. Ингээд нийт үлдэгдэл 123,000,000 төгрөг огт өгөөгүй байгаа. ...2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Замын-Үүдийн хаан банкны салбараас ****ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавиад 20.000.000 төгрөгийн зээл авсан. ...****ДГА улсын дугаартай авто машин миний нэр дээр бүртгэлтэй байгаа Хаан банкны гэрээн дээр бол авто машины дугаар бичигдсэн байхаар нь би Улаанбаатар хотод байрлах АН ББСБ-т барьцаанд тавиад 10,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ авто машин одоо Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “АН” ББСБ-ийн хашаанд байгаа. ...Уг авто машин нь 2021 оны 07 дугаар сард Тавантолгой Чойрын чиглэлд явж байгаад Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт аваарт ороод ашиглагдахгүй болохоор нь би Б утас: ******** гэсэн дугаартай хүнд 45,000,000 төгрөгөөр зарсан. ... ****УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл одоо болтол УГСХХК-ны нэр дээр байгаа надаас худалдаж авсан Б нь цагаан сарын дараа мөнгө үржүүлж өгнө гэж хэлэхээр нь би за гээд нэрийг нь шилжүүлээгүй байгаа.. ...Б.Б-д эвдэрсэн авто машин өгч чадахгүй байсан учраас бусдад зарж борлуулж мөнгийг нь авах санаатай байсан. Б.Б-д хэлэх гэхээр санаа зовоод байсан. Ямар машиныг чинь унагаасан гэж хэлэлтэй биш гээд хэлээгүй дур мэдэж зарсан нь миний буруу. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 78-80 дахь тал),

Шүүгдэгч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн:

            “...** УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл эхлээд УГСХХК-ны нэр дээр 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тээвэрт явж байгаад 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр И УГ ХХК-ны нэр дээр шилжсэн энэ компани бол УГС ХХК-ны охин компани байгаа юм 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Ж.С-ийн нэр дээр шилжүүлсэн. Хотын эзэмшигч байх ёстой гээд түр зуур Ж.С гэх залуугийн нэр дээр шилжүүлээд тэр өдрөө АТ ТТранс ХХК-ны нэр дээр шилжүүлээд тээвэрт явж байгааг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би тухайн тээврийн хэрэгслийн өөрийн төрсөн охин Ж.М-гийн нэр дээр шилжүүлээд 2022 оны 01 дүгээр сард АФ ББСБ-ийн нэр дээр барьцаанд тавьж 20,000,000 төгрөг авсан. Энэ тээврийн хэрэгсэл Таван толгой Чойрын чиглэлд тээвэрт явж байгаа. **** УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөн адил 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “УГС” ХХК-ийн нэр дээр тээвэрт явж байгаад 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ИУГ ХХК-ийн нэр дээр шилжээд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр би өөрийн нэр дээр болгож аваад 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хамаатны ах болох Ж.Ж-ны нэр дээр хотын дугаартай гэж шилжүүлээд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би өөрийн нэр дээр шилжүүлээд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ** ХХК-ны нэр дээр шилжүүлээд 3,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ авто машин одоо Дархан- Уул аймагт байгаа яагаад тээвэрт яваагүй гэхээр 2021 онь; 07 дугаар сард Чойрт явж байгаад онголдож эвдрээд ямар нэгэн тээвэр хийх боломжгүй болсон байгаа. **** ДГА улсын дугаартай тээвэр хэрэгсэл 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Б.Б тухайн тээврийн хэрэгслийг худалдаж аваад би 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би өөрийн нэр дээр шилжүүлж аваад 2021 оны 08 дугаар сард “АН” ББСБ-т өгч 10,000,000 төгрөгийн зээл авсан Энэ авто машин тухайн ББСБ-ын хашаанд байгаа унахгүйгээр зээл авахаар нэр шилжихгүй Энэ авто машин одоо асаагаад явахад ямар ч асуудалгүй хөдөлгөөнд оролцоно. ...Би мөнгийг эргэлдүүлэх гэж байсан. ******** тоот дансанд нийт 143,238,200 төгрөг шилжүүлж өгсөн байгаа. Би Б-аас хамт тээврийн ажил хийх мөн тухайн авто машиныг Б-ны нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлээд авсан. Би Б-д буцаагаад нийт 18,570,000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгө огт өгөөгүй байгаа.2010 онд хамтарч ажиллаж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. ...Б өөрөө бизнес хийдэг мөнгөний бололцоотой байдаг. ...Надад нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 83-85 дахь тал),

            10. Хово маркийн 2 автомашиныг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “УГС” ХХК-ийн нэр дээр Монгол Улсын хилээр оруулж ирснийг нотолсон баримт (1 дүгээр хавтаст хэргийн 171-174 дэх тал),

            11. Ц.Э, Б.О нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №288 дугаартай Майти маркийн **** ДГА улсын дугаартай автомашиныг барьцаалж 10,000,000 төгрөгийн зэлийн гэрээ, итгэмжлэл (1 дүгээр хавтаст хэргийн 201, 202 дахь тал),

            12. Б.Б-ы Хаан банкны *********дугаар дансны хуулганд 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 219-222 дахь тал),

            13. Ц.А-гийн Хаан банкны ******* дугаар дансны хуулганд 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 223 дахь тал),

            14. Б.О-гийн Хаан банкны ******** дугаар дансны хуулганд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 15-18 дахь тал),

15.1. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч Б.О-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 88 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тал (1 дүгээр хавтаст хэргийн 113 дахь тал), Д** аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн эрүүгийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 116-135 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 97 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 98 дахь тал), тээврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 99 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 100 дахь тал),

15.2. Гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өгсөн:

“...Миний төрсөн дүү Б.О нь **** онд ** аймагт төрсөн эхээс **-лаа айлын бага хүүхэд байгаа юм. Бага насандаа Д** аймагт ерөнхий боловсролын сургуулийг 10 дугаар анги төгсөөд Улаанбаатар хотод сургуульд сурахаар яваад хувиараа хөдөлмөр эрхэлж Замын-Үүдэд том оврын ачаа тээвэр явуулдаг байсан. Дүү маань сэргэлэн цовоо хүнд хэлэх гэсэн үгээ хэлдэг шударга ааш зантай хүүхэд байгаа. Одоо бол Улаанбаатар хот ** дүүрэгт хүүхдүүдийнхээ хамтаар амьдарч байгаа. **** хүүхэдтэй том охиныг нь М гэдэг Өмнөговь аймагт ажилладаг. Дундах хүүг нь А гэдэг одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа бага хүү охиныг М гэдэг одоо 12 дугаар ангийн хүүхэд байдаг. Дүүгийн маань нөхөр салаад 16 жил байгаа байх. Дүү маань одоо бол ямар нэгэн эрхэлсэн ажилгүй байгаа. ...Дүүд маань ямар нэгэн урлаг спортын авьяас байхгүй. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 138-139 дэх тал)

15.3 Гэрч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн:

“...Би О-г сайн таньж мэднэ. О-тэй 2000 оноос хойш өнөөдрийг найзалж нөхөрлөж байгаа. ...О-гийн өөрөө айлын бага хүүхэд дээрээ ** О-гийн үндсэн захиргаа нь ***сумын харьяатай ** хүүхэдтэй ** хүүхэд нь **д ажиллаж амьдарч байгаа 2 хүүхэд нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа нөхрийг Ж гэдэг нөхрөөсөө салаад 10 гаран жил болж байгаа О Өмнөговь Чойрын чиглэлд том тэрэг явуулдаг байсан. Одоогоор бол ямар нэгэн эрхэлсэн ажилгүй байгаа. ...Тэрийг бол мэдэхгүй байна. ...Спортын төрөлд авьяас байхгүй. Урлагийн тал дээр бол маш сайхан дуу дуулдаг. ...**аймгийн **суманд ерөнхий боловсролын сургуулийг төгсөж байсан. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 142-144 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.О-д холбогдох гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б** овогт Б.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б** овогт Б.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.О цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, иргэний нэхэмжлэгч “**” ХХК-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.О-ээс 103.238.200 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийн 71.1.1 дэх заалтыг баримтлан 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, бага насны Боржигин овогт О.М-гийн асран хамгаалагчийг тогтоох асуудлыг шийдвэрлэхийг харьяалах Баянгол дүүргийн засаг даргад даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                        Т.АЛТАНТУЯА