Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/47

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ  аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Нарийн бичгийн дарга О.***,

Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгч Ч.Цэрэннадмид,

Шүүгдэгч Ш.Наранхүү,

Шүүгдэгч Э.Батзул,

Шүүгдэгч Э.Мөнгөншагай,

Шүүгдэгч Б.Сансар,

Шүүгдэгч Н.Мөнхдуулал,

Шүүгдэгч Д.Мөнхжаргал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Мэндбаяр, М.Ганзориг /цахимаар/, Л.Оюунсувд,  З.Энхтуяа, С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.Цэрэннадмид нарт холбогдох 2033001240026 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, ***оны ***дүгээр сарын 20**ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар ус 1 дүгээр багийн нутагт хөдөө оршин суух, Сэлэнгэ аймгийн сум дундын 3 дугаар шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3-57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 265,000 төгрөгөөр торгох ял, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Тайж ургийн овогт Чойжилсүрэнгийн Цэрэннадмид  /РД:ОО85092013/,

2. Монгол Улсын иргэн, ***оны ***дүгээр сарын ***-ний өдөр Увс аймгийн Зүүнговь  суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах , эгч, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн  6 дугаар баг Тээвэрчдийн 7 дугаар гудамжны 4-б  тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон, Цагаагчууд ургийн овогт Шараагийн Наранхүү  /РД:ОД89040117/,

3. Монгол Улсын иргэн, ***оны **сарын **-ны өдөр Увс аймгийн Зүүнговь  суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 4,   эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул 1 дүгээр баг Рашаант хороолол Дөхөм гудамж 5-6 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах албадан сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Цорос  ургийн овогт Баасанжавын Батзул  /РД:ОД83090834/,

4. Монгол Улсын иргэн, ***оны **дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн  суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 2,  ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Түмт ургийн овогт Энхбатын Мөнгөншагай /РД:МЙ92072015/,

5. Монгол Улсын иргэн, ***оны **дугар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3 аав, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр багт оршин суух, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Туул ургийн овогт Бямбадоржийн Сансар /РД:МВ90022318/,

6.Монгол Улсын иргэн, ****оны **дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан Овоо 10-5 тоотод оршин суух, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхийн байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга авах ялаар, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 7 сар 20 хоногийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар  тогтоосон Боржигон ургийн овогт Найдангийн Мөнхдуулал /РД:МВ92021418/,

7. Монгол Улсын иргэн, ***оны **дугаар сарын **-ны өдөр Увс аймгийн Зүүнговь  суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 2,   ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Шарнууд ургийн овогт Дорлигийн Мөнхжаргал /РД:ОД90122811/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: 

Шүүгдэгч Ч.Цэрэннадмид, Ш.Наранхүү, Б.Батзул нар нь бүлэглэж, 2019 оны 09 дүгээр сарын дундуур Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгоны 1 дүгээр багийн нутаг “Хүүхдийн овооны өвөр” гэх газраас тус сумын иргэн Ц.Жадамбын эзэмшлийн 76 тооны хонь буюу олон тооныг малыг хулгайлж, иргэн Ц.Жадамбад 9,320,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Ш.Наранхүү, Д.Мөнхжаргал, Н.Мөнхдуулал, Э.Мөнгөншагай, Б.Сансар нар нь бүлэглэж, 2020 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө бүлэглэж, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүйн гол гэх газраас иргэн С.Хүрэлцоожийн  1 тооны адуу, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Партизаны Сангийн аж ахуй “Тарвагатайн ам” гэх газраас иргэн Д.Алтангэрэлийн 1 тооны адуу, нийт 2 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж 2 иргэнд 2,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Ш.Наранхүү,  Э.Мөнгөншагай, Н.Мөнхдуулал нар нь бүлэглэж, 2020 оны 08 дугаар сарын 20-ны шөнө Төв аймгийн  Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Гурвалжингийн ам” гэх газраас иргэн Д.Гантөрийн эзэмшлийн 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 2,113,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад: Үүнд:

 

1. Хохирогч Ц.Жадамбын “...Би 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн хүү болох Даваасүрэнгийн хамтаар Улаанбаатар хот руу явсан юм. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос буцаж ирсэн юм. Ингээд манайх 2019 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр малаа тоолж үзэхэд манай малнаас 76 тооны хонь дутсан байсан. Харин хүү бид хоёрын байхгүй хойгуур манай эхнэр Алтанцэцэг нь 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр малаа тоолж үзэхэд бүрэн байсан гэж хэлж байсан. Би 2019 онд малаа тоолуулахад 700 гаран тооны мал тоолуулсан. Үүнээс бод мал нь 20 тооны, бог мал нь 700 орчим тооны бог мал тоолуулсан. Манай хонь зөв талын чих нь урдаасаа ганзага, буруу гуяндаа хар лакаар дарсан тэмдэгтэй нийт 76 тооны хонио хулгайд алдсан. Би өөрийн 76 тооны хонио одоогийн ханшаар 1 хонийг 160,000 /зуун жаран мянган төгрөг/-өөр тооцож бодно. Миний хулгайд алдсан 76 тооны хонины 50 тооны хонь нь бүдүүн хонь харин үлдсэн 26 тооны хонь нь хурга байсан юм. Би 26 тооны хургаа 100,000 /нэг зуун мянган төгрөг/-өөр үнэлэж байна. Ингээд 10,100,000 /арван сая нэг зуун мянган төгрөг/-өөр үнэлэж байна. Манай гэрийн ойролцоо тухайн үед Бужилдай, Батболд гэх айлууд байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй ээ. Би өөрийн хулгайд алдсан малынхаа хохиролыг гаргуулж авмаар байна. Тухайн үед 76 тооны хонио хулгайд алдсан гэж бодоогүй. Манай мал тасарсан байна гэж бодсон. Харин тухайн үед цагдаад хандаад бас сураг ажиг тавиад өгөх болов уу гэж бодоод Рашаант тосгоны цагдаа Ганбатад манай хүү мэдэгдэж, алдуул малын бүртгэл дээр тэмдэглүүлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 24-30-р хуудас/,

2. Ц.Жадамбын 2019 онд тоолуулсан мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт /1-р хавтаст хэргийн 32-35 -р хуудас/,

3. Гэрч Д.Алтанцэцэгийн “...Би 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би малаа тоолж үзэхэд манай мал тоо ёсоор байсан. 562 хонь, 270 ямаатай байсан. Манайх малын А дансандаа 780 гаран бог малтай юм. Манайх 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 14-ний өдрийн хооронд хулгайд алдсан байх. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан ба манай нөхөр, хүү, хоёр Улаанбаатар хотоос 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ирсэн. Тэгээд манай нөхөр маргааш нь буюу 12-нд малын өт үзээд малаа тоолж үзээгүй гэсэн. Харин 14-ний өдөр хүн хонь авах гэж ирээд манай хүн малаа тоолж үзтэл 70 гаран тооны хонь дутсан юм. Тухайн үед манайх 76 тооны хонь хулгайд алдсан байсан ...” гэх  мэдүүлэг. /Хавтаст хэргийн 1-р хавтаст хэргийн  61-62-р хуудас/

4. Гэрч Ж.Даваасүрэнгийн “...Би 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн аав болох Жадамбын хамт Улаанбаатар хот луу явсан юм. Аав бид хоёр 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос буцаж ирсэн. Тухайн үед манай гэрт ээж Алтанцэцэг үлдсэн юм. Аав бид хоёр 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хотоос ирээд маргааш нь малын өт үзээд малаа тоолоогүй юм. Тэгээд 14-ний өдөр малаа тоолж үзэхэд 76 тооны бог мал дутсан байсан. Тухайн үед олон тооны мал алдсан гэж бодоогүй. Мал тасарсан байх гэж бодож байсан. Манайх 780 гаран бог мал, 30 гаран бод малтай байсан. Тухайн үед малаа тасарсан гэж бодож байсан бөгөөд юуны магад гээд Рашаант тосгоны цагдаад алдуул малын бүртгэлд бүртгүүлж байсан... гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 63-64-р хуудас/,

5. Гэрч Х.Янживын “...2019 оны 09 сарын эхээр санагдаж байна. Хөдөө гэртээ байж байсан чинь манайд Б.Батзул, Надмид 2 машин дээр нилээн хэдэн хонь ачсан ирээд энэ хэдэн хонийг танайд түр тавчихъя дахиад айлаас хэдэн хонь авах гээд байна аа гээд байхаар нь би тэг тэг гээд хоньтойгоо нийлүүлчихсэн юм. Тэгээд нөгөө хонио авахгүй бараг 5-6 хоночихоор нь би Батзул руу утсаар залгаад ирж нөгөө хонио аваачээ удахгүй авна гээд байсан яасан бэ гэсэн чинь за за одоо очиж авлаа гээд тэр өдрөө билүү маргааш нь билүү Батзул, Надмидтай ирээд нөгөө тавьсан хонио аваад явсан. Тэгээд тэрнээс хойш манайхаар бараг ирээгүй ээ. 20 гаран тооны л хонь байсан ихэнхи нь хурга шахуу байх шиг байсан, им содон шинж гээд байхаар зүйл анзаараагүй, цэнхэр хөх өнгийн Хьюндай Портер маркийн машинтай явж байсан хэнийх гэдгийг нь сайн мэдэхгүй байна. 1 хурга 60 мянган төгрөгөөр худалдаж авлаа л гэж хэлж байсан. Хаанаас авсан юм бэ гэсэн чинь Номгоноос авлаа гэж хэлж байсан санагдаж байна. Би бодохдоо эхлээд мал ачиж ирсэн Портер байна гэж харсан, ямар ч байсан портер байсан. Улсын дугаар өөр зүйл анзаараагүй юм байна. Батзулыг манайд хонь авчирсныг манай хүү Дашзэвэг мэдэж байгаа. Тухайн үед мал авчирч тавихад нь болон буцаагаад аваад явахад нь манай хүү хамт байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн  65-66-р хуудас/,

6. Гэрч Б.Одгэрэлийн “...2019 оны 08 дугаар сарын 30, 31-ний үед байх өдрийг нь санахгүй байна. Батзул, Надмид 2 манайд 26 тооны хонь авсан ирсэн. Тэгээд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас худалдаж авсан хонь байгаа юм, танайд хонинд хэд хонуулаад авья гэж хэлээд буулгаад явсан. 7 орчим хоногийн дараа намайг хадланд явсан эзэнгүй хойгуур Батзул, Надмид хоёр ирээд манайд тавьсан байсан 26 тооны хонио бүгдийг нь ачаад аваад явсан байсан. Тэрнээс хойш манайхаар ирээгүй байж байгаад 2020 оны 06 дугаар сард 1 удаа ирээд явсан. Би Б.Батзулын нагац ах нь байгаа юм. Надмидтай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй 2019 оны 08 дугаар сард Батзултай хамт ирсэн. Батзулын өөрийнх нь Хьюндай Портер маркийн 64-17 СЭА гэсэн улсын дугаартай цэнхэр өнгийн автомашинтай ирсэн. Буцаад хонио авч явахдаа энэ машинтайгаа ирээд ачаад явсан гэж манай эхнэр Янжин надад хэлсэн. Надад тухайн хониноос авч хэрэглэсэн зүйл байхгүй авчирч тавьсан байсан 26 тоогоор нь бүгдийг нь аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 67 -р хуудас/,

7. Гэрч Т.Жамсрангийн “...2019 оны намар 09 сард Батзул надтай утсаар яриад 20 хурга зармаар байна гэхээр нь би 1 хургыг нь 50,000 төгрөгөөр бодож авья гэж хэлсэн. Тэгээд Батзул портер машинтай очоод ирж байна гэхээр нь Орхон аймгийн Жаргалант суманд амьдардаг малчин найз Балжиннямын малд тавьчих гэж хэлээд Балжиннямын малд тавиулсан. Тухайн үед би өөрөө очиж үзээгүй. Батзултай уулзаагүй. Мөн Батзул 20 хурган дээрээ 7 хонь аваад ирсэн. Та худалдаад авчих гэхээр нь нэг хонийг нь 100,000 төгрөгөөр бодож худалдан авсан. Би өөртэй нь уулзаагүй болохоор яг ямар машинтай, хэн гэдэг хүнтэй явсныг нь мэдэхгүй. Батзул утсаар ярихдаа найзтайгаа портер машинтай явна гэж байсан. Би тэр намар нь махлаад зарчихсан. Одоо байхгүй. Би нийт 1,700,000 төгрөгөөр худалдан авч мөнгийг нь шилжүүлсэн. Тухайн үед өөрийн тооцооны дэвтэрт 9 дүгээр сарын 20 Батзул эм хонь-7, хурга-20, 1,700,000 тооцов гэж бичсэн байна. Нэг том ягаан алаг хонь байсан. Хоньнууд нь 2 талын хонгондоо хар лактай байсан. Өөр зүс, имийг санахгүй байна. Надад Батзул хэлэхдээ гарал үүслийн бичигтэй гэж хэлж байсан. Гэхдээ бичиг өгөөгүй. Батзул надад хэлэхдээ 20 хурга өөрөөсөө зарах гэж байна гэж хэлсэн. Яг ачиж ирэхдээ 7 хонь нэмээд ирсэн байсан. Тэр хонинуудаа манай найзынх гэж байсан. Би тэр малнуудыг хулгайн мал гэж мэдээгүй. Би Батзулаас урьд нь ноолуур худалдаж авч байсан. Мал худалдаж авч байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн  76-77-р хуудас/,

8. Гэрч С.Балжиннямын “...Би Жамсран гэдэг хүнийг танина. Манай найз байгаа юм. Бид хоёр 1977 онд Увс аймаг Тэс суманд 1 дүгээр ангид нэг ангид хамт суралцаж байсан найзууд байгаа юм. Одоо би хоёр найз нөхдийн харилцаатай. Т.Жамсран бид хоёр байнга уулзаж байдаг юм. 7 хоногтоо нэг удаа уулзаж байдаг юм. 2019 оны 09 сард надтай Жамсран утсаар ярьж байсан. Хүнээс хэдэн хонь авсан юм. Танайх хөдөө юм чинь хэд хоног тавьж байгаад авъя гэж ярьж байсан. Манайх 2019 оны намар манайхыг намаржаандаа байхад Жамсран манай гэрт ирээд 7 хонь, 20 хурга тавьж байсан. Тэр им, тамга нь ямар байсан талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан туранхай хонь байсан. Жамсран надад хэлэхдээ хүнээс хэдэн мал авах ёстой байсан юм. Тэр малаа авлаа гэж байсан. Өөр нарийн зүйл яриагүй. Т.Жамсран манайд хонинд тавьсан хонио 1 cap орчим болгоод өөрөө ирж авсан байсан. Намайг адуунд явсан хойгуур манайхаас ирээд авсан байсан. Жамсран хонио буцааж авахдаа өөрөө ирж авсан. Харин анх авчирч өгөхдөө портер машинаар 2 танихгүй залуу хүргэж ирсэн юм. Тухайн үед нь би адуунд явсан байсан. Манай эхнэр Долгорыг гэртээ байж байхад нь ирээд хонио буулгачихаад явсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн  89-р хуудас/,

9. Гэрч Д.Цэрэндуламын “...Би Т.Жамсран гэдэг хүнийг таньдаг юм. Манай нөхөр Балжиннямын найз байгаа юм. Манай нутгийн хүн байгаа юм. Бид нар Увс аймагт нэг нутагт байсан юм. Найз нөхдийн холбоотой. 2019 оны 09 сарын үед байх ямар ч байсан манайх намаржаандаа буучихсан байсан юм. Манайх намаржаандаа 9 cap гаргаад буусан юм, Жамсран манайд 7 эм хонь, 20 гаруй хурга тавьсан юм. Тэр хонийг нь Жамсран өөрөө ирж тавиагүй. Жамсран ахад өгөх хонь юм гэж хэлээд 30 гаран насны 2 залуу ирж тэр хонийг нь манайд авчирсан. Тэр хоёр залуу хөх цэнхэр өнгийн портер машинтай ирж хонио авчирсан юм. Хонь авчирсан 2 залууг  би одоо харвал танихгүй байх, Тэр хонь ямар им тамгатай байсан гэдгийг мэдэхгүй байна. Тухайн үед анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 95-р хуудас/,

10. Гэрч У.Ганбатын “...Би Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь цагдаагийн хэлтсийн Орхонтуул сум дахь Рашаант тосгоны цагдаагаар ажилладаг. Би тус сумын цагдаагаар 5 дахь жилдээ ажиллаж байна. Би Жадамба гэх хүнийг танина. Рашаант тосгоны 1 дүгээр багийн нутагт нутагладаг иргэн. Ц.Жадамба нь 2019 оны 09 дүгээр сарын дундуур хүүхэд болох Ж.Даваасүрэн нь над руу залгаад 76 тооны хонио хайгаад олохгүй байна, ямар ч байсан бүртгүүлье гээд алдуул  малын бүртгэл дээр бүртгүүлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 81-р хуудас/,

11. Гэрч Ю.Бужилдайгийн “...Ц.Жадамба нь 2019 оны 09 дүгээр сард хоттой хониноос хонь дутлаа гэж хэлээд явж байсан. Бид нар айл саахалт хүмүүс болохоор тухайн үед нь хэлж ярьж байсан. Яг хэдийг алдсан талаар тодорхой санахгүй байна. Ямар ч байсан нилээн хонь алдсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг.  /1-р хавтаст хэргийн  83-р хуудас/,

12. Гэрч С.Гомбожавын “...Манайх Орхонтуул сумын Рашаант тосгоны 1 дүгээр багийн нутаг “Хүүхдийн овооны өвөр” гэх газарт зусдаг юм. Би Ц.Жадамбааг 75 тооны хонь алдсан талаар мэднэ. Ц.Жадамба нь манайхтай хамт 2019 онд зусаж байхад 09 дүгээр сард 70 гаран тооны хонь хулгайд алдсан гэж Жадамба гэх хүний хүүхэд Даваасүрэн ирж хэлж байсан...” гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 85-р хуудас/,

13. Гэрч Б.Батболдын “...2019 оны 09 дүгээр сарын дундуур Ц.Жадамба нь олон тооны бог мал хулгайд алдсан талаар би мэдсэн. Тухайн үед яг хэдэн тооны бог мал алдсан талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед Ц.Жадамба нь нь надаас ирж манай малыг харсан уу гэж асууж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн  87-р хуудас/,

14. Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн: Үнэлгээнд хамрагдсан дээрхи эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 09 дүгээр сарын байдлаар 9,320,000 төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 15-18-р хуудас/,

15. Гэрч Б.Дуламсүрэнгийн “...миний 5052048093 тоот дансанд Б.Батзулын 5104042131 тоот данснаас 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 50,000 төгрөг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 750,000 төгрөг тус тус шилжүүлснийг ямар учиртай мөнгө болохыг мэдэхгүй байна. Уул нь тэгж их хэмжээгээр мөнгө авч, өгч байгаагүй...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 175-177-р хуудас/,

16. Дипозит дансны дэлгэргүй хуулга /3-р хавтаст хэргийн 179-180 дугаар тал/,

17. Яллагдагч Ш.Наранхүүгийн “...Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хүрдний хөтөл гэх газарт 2019 оны 09 дүгээр сард Бужилдай гэх айлын малыг маллахаар очсон байсан. Би өглөө 04 цагийн үед босоод мотоциклтэй явж төмөр замын урдаас пойлонд байсан адуугаа

Шүүгдэгч Ш.Наранхүү, Д.Мөнхжаргал, Н.Мөнхдуулал, Э.Мөнгөншагай, Б.Сансар нар бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Хүйн гол гэх газраас С.Хүрэлцоожийн  эзэмшлийн ягаан бор зүсмийн зүүн гуяны дээрээ дөлтэй хүрээтэй загасан тамгатай 1 тооны адууг хулгайлж иргэн С.Хүрэлцоожид 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт:

1. 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр  Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст  иргэн С.Хүрэлцоожоос   мэдээлсэн “Хүйн гол орчмоос 10 настай морь алга болсон” гэх гомдол болон гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 233-234-р хуудас/,

2. Хохирогч С.Хүрэлцоожийн “...Би 2020 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шипжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Хүйн голоос уяан дээр байсан ягаан бор зүсмийн нэг тооны адууг алдсан. Тухайн үед би эхнэр 2 хүүхдийн хамт гэртээ унтаж байсан юм. Тэгээд өглөө нь буюу 04 цаг өнгөрөөгөөд босоод хартал уяан дээр байсан морь маань алга болсон байсан. Тухайн морийг 2002 онд даага насанд нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас Усны эхийн Соронзонболд гэх хүнээс 5,000,000 сая төгрөгөөр худалдаж авсан. Миний морь ягаан бор зүсмийн /загал/, 9 настай, зөв талын гуяндаа дөлтэй хүрээтэй загсан тамгатай адуу байсан...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 240, 247-р хуудас/,

3.“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний байгууллагын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2362 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...Ягаан бор зүсмийн адуу 1,200,000 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хавтаст хэргийн 38-39-р хуудас/,

4.2020 оны 11 дүгэээр сарын 10-ны өдөр яллагдагч Ш.Наранхүүгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, шалгах явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /4-р хавтаст хэргийн 113-114, 115-116-р хуудас/

5.Яллагдагч Н.Мөнхдуулал “...Би өөрийн найзууд Б.Сансар, Э.Мөнгөншагай, Ш.Наранхүү, Д.Мөнхжаргал нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Хүйн гол гэх газрын айлын уяан дээр байсан бор зүсмийн 1 тооны адууг 2020 оны 07 дугаар сарын 29-ээс 30-нд шилжих шөнө хулгайлсан юм. 2020 оны 07 дугаар сарын 29-ээс 30-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 71-19-УБР улсын дугаартай тоёота спринтер тээврийн хэрэгсэлтэй хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Тухайн үед айлын уяан дээр байсан 1 тооны адууг Ш.Наранхүү нь хулгайлж авч ирсэн. Харин бид дөрөв тээврийн хэрэгсэлтэй зайдуу зогсож байсан.  Тэгээд хулгайлсан адууг Ш.Наранхүү унаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо ар гүнтийн төмөр замын гарам хэсэгт явж байх үед айлын адуу бэлчиж явж байхаар шар хээр зүсмийн морийг Ш.Наранхүү бугуйлдаж барьж авч явсан. Тэгээд замаасаа Э.Мөнгөншагай хулгайлсан 2 морийг ээлжилж унаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны модтой ууланд 2 адууг нядалж Улаанбаатар хот руу миний эзэмшлийн 71-19 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж дэнжийн 1000-н ченжид хулгайлсан 2 адууны махыг бид тав борлуулсан юм. Мөнгөний хэрэг гараад хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Би болон Д.Мөнхжаргал, Э.Мөнгөншагай, Б.Сансар, Ш.Наранхүү нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэх санааг гаргасан.Би өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлын мөнгө 240,000 төгрөгийг төлж барагдуулсан...гэх мэдүүлэг  /4-р хавтаст хэргийн 123-125-р хуудас/,

6. Яллагдагч Э.Мөнгөншагайн “...2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрийн найз Н.Мөнхдуулалын гэрт өөрийн найзууд Б.Сансар, Д.Мөнхжаргал, Ш.Наранхүү, Н.Мөнхдуулал нартай уулзсан.Тэгээд бид тэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд Н.Мөнхдуулалын гэрт хоноод маргааш нь буюу 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед Ш.Наранхүү, Н.Мөнхдуулал нь Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо партизаны сангийн аж гэх газарт очиж айлаас мал авна гээд бид тав Мөнхдуулалын тээврийн хэрэгсэлтэй Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтаар давж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо партизаны сангийн аж гэх газар луу явж Ш.Наранхүү айлаас мал авахгүй эндээс мал хулгайлаад буцъя гээд бид тав хоорондоо ярилцаад замын хажууд бэлчиж явсан адуунаас 1 тооны хээр зүсмийн адууг шахаж барьж аваад Ш.Наранхүү унаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах айлын уяан дээр байсан бор зүсмийн 1 тооны адууг хулгайлж хөтөлж  ирээд намайг хулгайлсан 2 адууг унаад уул даваад хүрээд ир гэхээр нь уг газарт яваад очих үед Ш.Наранхүү, Н.Мөнхдуулал, Д.Мөнхжаргал, Б.Сансар нар нь намайг хүлээж байсан. Харин хулгайлсан 2 адууг Ш.Наранхүү нугасалж бид дөрөв хамт 2 адууг  хамжиж янзлаад хоёр адууны толгой шийрийг тухайн газарт үлдээгээд адууны махыг  Н.Мөнхдуулалын тээврийн хэрэгсэл дотор ачаад Дэнжийн 1000-н захын ченжид Ш.Наранхүү, Б.Сансар хоёр борлуулсан. Тэгээд бид 5 адуу махны мөнгийг 5 тэнцүү хувааж авсан....” гэх мэдүүлэг  /4-р хавтаст хэргийн 132-134-р хуудас/,

7.Яллагдагч Д.Мөнхжаргалын “...2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороонд байрлах өөрийн найз Мөнхдуулалын гэрт очсон юм. Тэгээд би өөрийн найз Н.Мөнхдуулал, Э.Мөнгөншагай, Б.Сансар, Ш.Наранхүү нарын хамт архи согтууруулах ундааны зүйл Мөнхдуулалын гэрт хэрэглэсэн юм. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 29-ээс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Хүйн гол гэх газар уяан дээр байсан бор зүсмийн морийг Н.Мөнхдуулал, Э.Мөнгөншагай, Б.Сансар, Ш.Наранхүү нарын хамт хулгайлсан. Тухайн үед уг морийг Ш.Наранхүү уяан дээрээс хулгайлж аваад бид нарыг уулын энгэр хэсэгт байхад утсаар яриад Наранхүү ардаас хулгайлсан морийг хөтөлж ирсэн. Би эрүүгийн 2008025280141 дугаартай хэрэгт хохирлын төлбөр 240,000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг  /4-р хавтаст хэргийн 152-153-р хуудас/,

8. Яллагдагч Б.Сансарын “...Би 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрийн найз Н.Мөнхдуулалын гэр болох Сонгинохайрхан дүүрэгт өөрийн найзууд Э.Мөнгөншагай, Д.Мөнхжаргал, Ш.Наранхүү нарын хамт уулзсан. Тэгээд бид тэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд гэрт нь бид нар хоноод маргааш нь буюу 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх гээд мөнгө байхгүй болохоор нь би согтуу өөрийн ээврийн хэрэгсэлд ороод унтаж байсан чинь манай найз Э.Мөнгөншагай босоод ир гэхээр нь тээврийн хэрэгслээс гараад Н.Мөнхдуулалын тээврийн хэрэгсэлтэй бид тав Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо тахилтаас хойш даваад явсан. Харин тухайн үед Ш.Наранхүү, Н.Мөнхдуулал нар нь хүнтэй уулзана гээд тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд бид 5 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо партизаны сангийн аж ахуй гэх газарт очоод нэг айлын гэрийн ойролцоо бид тав Н.Мөнхдуулалын тээврийн хэрэгсэлтэй зогссон чинь Ш.Наранхүү айлын уян дээр байсан бор зүсмийн морийг хулгайлж авч явъя гээд бид нар хоорондоо ярилцаад Ш.Наранхүү нь айлын уяан дээр байсан морийг хулгайлж авч ирээд унаад явсан. Тэгээд айлын адуу явж байх үед шахаж байгаад Ш.Наранхүү нь хээр зүсмийн адууг бугуйлдаж барьж аваад уг хоёр адууг Э.Мөнгөншагай унаад явах үед би болон Ш.Наранхүү, Н.Мөнхдуулал, Д.Мөнхжаргал бид хэд уулын модон дотор Э.Мөнгөншагайг хүлээж байгаад ирэхээр нь 2 адууг Ш.Наранхүү нядалж бид 4 хамжиж янзлаад 2 адууны толгой шийрийг тухайн газарт булаад адууны махыг Н.Мөнхдуулалын тээврийн хэрэгсэл дотор ачаад Дэнжийн 1000-н захын ченжид Ш.Наранхүү бид хоёр борлуулсан юм. Хулгайлсан 2 адууны махыг хэдэн төгрөгөөр борлуулсан талаараа санахгүй байна. Харин адуу мах борлуулсан мөнгийг 5 тэнцүү хувааж авсан. Би хохирлын 240,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг  /4-р хавтаст хэргийн 160-162-р хуудас/,

9. Яллагдагч Ш.Наранхүүгийн “...2020 оны 8 дугаар сард Улаанбаатар хотоос Мөнхдуулал, Сансар, Мөнгөншагай, Мөнхжаргал бид 5 нэг цагаан өнгийн жижиг тэрэгтэй гарсан. Тэгээд явсаар байгаад нэг төмөр замын нүхэн гүүртэй гол мөстэй газар ирсэн. Газрын нэрийг мэдэхгүй байна.  Тэнд 20 орчим тооны адуу байсан. Тэр адуун дундаас би шар хээр зүсмийн морь бугуйлдаж барьж авсан. Тэгээд Мөнгөншагай хазаар, Сансар эмээл авч ирээд эмээллэсэн. Тэгээд тэр морийг Сансар унаад явсан. Харин бид энэ гүүрний хажууд машинтайгаа очоод  хүлээж байсан. Тэгээд бараг үүр цайх алдад Сансар ирсэн. Ирэхдээ 1 бор зүсмийн адуу хөтөлчихсөн ирсэн. Тэгээд Мөнгөншагай зөрж морь унаад Партизаны сангийн аж ахуй өнгөрөөд уулын модонд очиж уулзъя гээд хөдөлсөн. Тэгээд Мөнхдуулал Мөнхжаргал Сансар бид 4 түрүүлээд уулын модонд очоод хүлээж байсан. Тэгээд өдөр 11 цагийн орчимд Мөнгөншагай морьтойгоо ирсэн. Тэгээд тэнд нь бид нар 2 адууг янзлаад махыг нь машиндаа ачаад арьс, толгой, шийрийг нь тэнд нь орхиод шууд Улаанбаатар ороод Сансар нэг хүн дуудаад тэр даруй нэг портер машинтай хүн ирээд 2 адууны махыг аваад явсан. Хэдэн төгрөг болсныг би мэдэхгүй. Сансар надад 200,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 249-250-р хуудас/,

Яллагдагч Ш.Наранхүү, Д.Мөнхжаргал, Н.Мөнхдуулал, Э.Мөнгөншагай, Б.Сансар нар бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 29-нөөс 30 нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Партизаны сангийн аж ахуйн Тарвагатайн ам гэх газраас Д.Алтангэрэлийн шар хээр зүсмийн зүүн гуяны дээрээ дунтай саран тамгатай 1 тооны адууг хулгайлж иргэн Д.Алтангэрэлд 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт:

1. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр  Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст  иргэн Д.Алтангэрэлээс  мэдээлсэн 1 тооны адуугаа алдсан гэх гомдол болон мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /4-р хавтаст хэргийн 186-187-р хуудас/,

    2. Хохирогч Д.Алтангэрэлийн “...2020 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө манайх гүүгээ тавиад адуугаа СХД-н 21-р хороо партизаны сангийн аж ахуйн Тарвагатайн ам гэх газар руу залж гаргасан. Тэгээд хоноод өглөө нь адуугаа хураахад манай аавын адуунд байдаг миний хээр зүсмийн адуу алга болсон байсан. Тэгээд тэр цагаас хойш адуугаа хайгаад ойр орчмоор нь болон Төв аймгийн зарим сумдаар эрж хайсан боловч сураг гараагүй. Тэгээд харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан. Уг адуу бол манай унаган адуу байгаа юм. Манай аав намайг анх гэр бүл болох үед бэлгэнд өгч байсан. Одоо бол нас гүйцсэн бүдүүн морь байгаа, шар хээр зүсмийн, зүүн гуян дээрээ дунтай саран тамгатай морь байгаа. Уяж сойж байгаагүй, жилийн уналгын морь байсан. Одоо бол уг адуугаа 1,500,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 197-198-р хуудас/,

   3. .“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний байгууллагын 2021 оны 02 сарын 10-ны өдрийн 177 дугаартай хөрөнгийн үнэлгээ “...Шар хээр  зүсмийн нас гүйцсэн бүдүүн морь 7 настай ,уналганы морь/ 1,500,000 төгрөг...” гэх үнэлгээ /4-р хавтаст хэргийн 225-226-р хуудас/,

4. 2020 оны 11 сарын 10-ны өдөр яллагдагч Ш.Наранхүүгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, шалгах явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /5-р хавтаст хэргийн 2-38 4-5-р хуудас/,

5.Яллагдагч  Н.Мөнхдуулалын мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 34-36-р хуудас/

6.Яллагдагч  Д.Мөнхжаргалын мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 34-36-р хуудас/

7.Яллагдагч Б.Сансарын мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 43-45-р хуудас /

8.Яллагдагч Э.Мөнгөншагайн мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 52-54-р хуудас/

 

Яллагдагч Ш.Наранхүү, Э.Мөнгөншагай, Н.Мөнхдуулал нар бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 20-ны шөнө Төв аймгийн  Аргалант сумын Хөшөөт 2-р багийн “Гурвалжингийн ам” гэх газраас Д.Гантөрийн 2 тооны үхэрийг хулгайлж  иргэн Д.Гантөрд 2,113,300 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт:

1. 2021 оны 02 сарын 18-ны өдөр  Төв аймгийн Цагдаагийн газарт иргэн Д.Гантөрөөс гаргасан “2020 оны 08 сарын 20 ноос 21-нд шилжих шөнө хармаг зүстэй эр, хязаалан үхэр, хар үнээ  алдсан гэх гомдол болон мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /5-р хавтаст хэргийн 65-66-р хуудас/

2.Хохирогч Д.Гантөрийн “...Би Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг Гурвалжингийн ам гэх газар 2020 оны 6-р сард Архангай аймгийн Эрдэнэ мандал сумаас өөрийн эзэмшлийн малтай нүүж ирсэн юм. Тухайн үед хүн амьтан таньж мэдэхгүй болохоор хэдэн малаа маллаад хөдөө байдаг байсан.  Тэгсэн 8 сарын дундуур хүүхдүүдийн сургууль орох болоод Улаанбаатар орж хүүхдийн хувцас бэлдээд орой ирэхэд манам үхрүүд бүрэн байсан. 2020 оны 08 дугаар сарын 21-ны өглөө малаа бүртгэх үед манай 2 тооны үхэр байхгүй байсан. Би тухайн үед ижлээсээ салаад явсан байх гэж бодоод хайсан боловч тухайн өдөр олдоогүй. Хэд хоногийн дараа малдаа явж байхад зүүн уулын гүн жалга дотор шувуу эргэлдээд байхаар нь очтол манай хар тарлан хязаалан эр үхэр, хар үнээний толгой арьс хоёрыг шувуу идээд дуусаж байсан. Би тухайн үед энэ суманд шилжиж ирээд хүн амьтан таньж мэдэхгүй байсан болохоор гомдол гаргаагүй Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй. Сэг зэмийг нь нохой шувуу идээд дуусаж байсан болохоор би хэлээгүй өнгөрсөн байсан юм.Сүүлд телевизээр олон бүлэг хулгайч баригдаад байна гэхээр  нь гомдол гаргасан. Миний эзэмшлийн үхэр байсан юм. Малын “А” дансаараа миний нэр дээр тоологдож байсан үхэр байгаа юм...” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 68-69-р хуудас/,

3. “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 04 дугаар сарын 20-ны өдрийн  07/91-ны дугаартай “...Д.Гантөрийн өмчлөлийн 2 толгой үхрийн зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2020 оны 08 дугаар сарын 20-ны байдлаар 2,113,300 төгрөг болно гэх үнэлгээ /4-р хавтаст хэргийн 111-117-р хуудас/,

4. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт/ 5-р хавтаст хэргийн 167, 168-168-р хуудас/

5. Гэрч Ш.Наранхүүгийн “...Би 2020 оны 08 сарын 20-ний өдөр Мөнхдуулал, Мөнгөншагай нарын хамт эмээлтийн цаад тал руу Мөнхдуулалын найзынх руу малын зүчээ барихад туслалцах гээд Улаанбаатар хотоос 16 цаг өнгөрч байхад гараад нар жаргаж байхад зүчээ барьж байсан газарт нь очсон чинь байхгүй байсан. Тэгэхээр нь Улаанбаатар хот руу буцаж явах замдаа замын урд бэлчиж явсан 10 орчим тооны үхэр дундаас цагаан өнгийн олсоор Мөнгөншагай бид хоёр нэг нэг үхэр бугуйлдаад хажуу талын жалга руу чирч оруулаад тэндээ алж янзалсан. Намайг 1 үхрийг нь барьж авч байх хооронд Мөнгөншагай, Мөнхдуулал 2 барьсан үхрээ алчихсан байсан. Харин миний барьсан үхрийг Мөнхдуулал нугасалж алаад, зүрх нь талд нь хутгаар хатгаж цуслаад, бид гурав өвчөөд махыг нь Мөнхдуулалын автомашинд ачаад гэдэс дотор, толгой арьс ширийг нь жалганд нь хаячихсан юм. Тэгээд бид 3 махаа аваад Улаанбаатар хот руу явсан.Тэгээд би машинд ороод унтчихсан байсан чинь Мөнхдуулал, Мөнгөншагай 2 махаа зарчихлаа гээд намайг сэрээгээд надад 350,000 төгрөг өгсөн. Би яг хэдэн төгрөг болсон гэдгийг нь мэдээгүй. Би үхэр алсан газрынхаа нэрийг мэдэхгүй, зааж өгч ч чадахгүй байх яагаад гэвэл би уг газарт анх удаа л очиж үзэж байгаа...” гэх мэдүүлэг / 5-р хавтаст хэргийн 156-157-р хуудас/,

6.Гэрч Н.Мөнхдуулалын “...Би өөрийн найз Наранхүү, Мөнгөншагай нарын хамтаар ажил хийхээр Төв аймгийн Аргалант сум руу явсан. Тэгээд тухайн үед ажил хийхээр Төв аймгийн Аргалант суманд очиход ажил хийлгэхээр утсаар ярьсан хүний гар утас нь холбогдохгүй байхаар нь Улаанбаатар хот руу буцаад найзуудын хамт явах үед зам дээгүүр, зам хөндлөн 10 гаруй тооны үхэр гарах үед манай найз Наранхүү нь энэ үхрүүдээс хулгайлах уу? гэхээр нь Мөнгөншагай бид хоёр зөвшөөрч тухайн үед харанхуй байсан учир 2 тооны үхрийг машин чирдэг тороосоор бугуйлдаж барьж замын жалганд нядалж өөрийн эхнэрийн 76-19 УБЛ улсын дугаартай спринтер тээврийн хэрэгсэлд ачиж Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 32-р хороо эмээлт зах дээр танихгүй ченжид 2 үхрийн махыг 1,350,000 төгрөгөөр зарж борлуулсан санагдаж байна. Яг хэдэн төгрөгөөр борлуулсан талаар санахгүй байна. Бид нар мөнгөө 3 хувааж авсан...” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 161-162-р хуудас/

 7. Сэжигтэн Э.Мөнгөншагайн “...2020 оны 08 дугаар сарын 20-ний өдөр Мөнхдуулалын гэрт байж байгаад Мөнхдуулалын саарал өнгийн суудлын автомашинтай Наранхүү бид 3 Мөнхдуулалын он жавтай уулзах гээд эмээлтийн цаашаа яваад байдаг Төв аймгийн Аргалант сумын фермер гэдэг газарт очсон чинь Мөнхдуулалын уулзах хүн нь Улаанбаатар хот явчихсан байсан. Тэгээд бид 3 буцаж явж байхад засмал замын урд талд бөөн үхэр тааралдсан. Тэгээд Мөнхдуулап, Наранхүү 3 ярилцаж байгаад уг үхрээс 2 тооны үхрийг нь хулгай хийхээр тохиролцсон юм. Тэгээд Наранхүү хар тарлан алаг, хар зүсмийн 2 тооны үхрийг бугуйлдаад Наранхүү бид хоёр нугасалж байгаад цуслаад өвчөөд гэдэс, дотор, толгой шийрийг нь алсан газар дээр нь үлдээгээд махыг Мөнхдуулалын автомашинд ачаад Улаанбаатар хот руу явсан. Үхэр алаад бид нарыг Улаанбаатар хот руу явах үед шөнийн 3 цаг л болж байсан. Бид нар шууд “Хүчит Шонхор” зах дээр очоод танихгүй хүнд 1,350,000 төгрөг болсон. Тэгээд Мөнхдуулал мөнгөө хуваагаад надад 380,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 164-165-р хуудас/  зэрэг болно.

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй, нотлох чадвараа алдсан нотлох баримт байхгүй болно.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Цэрэннадмид, Ш.Наранхүү, Б.Батзул нар нь бүлэглэж, 2019 оны 09 дүгээр сарын дундуур Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгоны 1 дүгээр багийн нутаг “Хүүхдийн овооны өвөр” гэх газраас тус сумын иргэн Ц.Жадамбын эзэмшлийн 76 тооны хонь буюу олон тооныг малыг хулгайлж, иргэн Ц.Жадамбад 9,320,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэгүүд, хохирогч Ц.Жадамбын мэдүүлэг, гэрч Д.Алтанцэцэг, Ж.Даваасүрэн, Х.Янжив,Б.Одгэрэл,Т.Жамсран,У.Ганбат,Ю.Бужилдай,С.Гомбосүрэн, Б.Батболд,С.Балжинням,Д.Цэрэндулам, Б.Дуламсүрэнг нарын мэдүүлэг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ш.Наранхүү, Б.Батзул болон тэдний өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаж, хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд оролцоогүй гэж маргана.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч мөрдөн шалгах ажиллагаа болон 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ш.Наранхүү, Б.Батзул нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, гэрч Х.Янживын “...2019 оны 09 дүгээр сарын эхээр санагдаж байна. Хөдөө гэртээ байж байсан чинь манайд Батзул, Надмид 2 машин дээр нилээн хэдэн хонь аччихсан ирээд энэ хонийг танайд түр тавъя дахиад айлаас хонь авах гээд байнаа гээд байхаар нь тэг тэг гээд хоньтойгоо нийлүүлчихсэн юм...”, гэрч Б.Одгэрэлийн “...2019 оны 08 дугаар сарын 30, 31-ний үед байх өдрийг нь санахгүй байна. Батзул, Надмид 2 манайд 26 тооны хонь авсан ирсэн. Тэгээд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас худалдаж авсан хонь байгаа юм, танайд хонинд хэд хонуулаад авья гэж хэлээд буулгаад явсан...”, гэрч Т.Жамсрангийн “...2019 оны намар 09 сард Батзул надтай утсаар яриад 20 хурга зармаар байна гэхээр нь би 1 хургыг нь 50,000 төгрөгөөр бодож авья гэж хэлсэн. Тэгээд Батзул портер машинтай очоод ирж байна гэхээр нь Орхон аймгийн Жаргалтант суманд амьдардаг малчин найз Балжиннямын малд тавьчих гэж хэлээд Балжиннямын малд тавиулсан...”, гэрч С.Балжиннямын “...2019 оны 09 дүгээр сард надтай Жамсран утсаар ярьж байсан. Хүнээс хэдэн хонь авч байгаа юм танайх хөдөө юм чинь хэд хоног тавьж байгаад авъя гэж байсан. Жамсран хонио буцааж авахдаа өөрөө ирж авсан харин анх авч ирж өгөхдөө портер машинаар 2 танихгүй залуу хүргэж ирсэн...”,гэрч Д.Цэрэндуламын “...Жамсран манайд 7 эм хонь, 20 гаруй хурга тавьсан юм. Тэр хонийг нь Жамсран өөрөө ирж тавиагүй. Жамсран ахад өгөх хонь юм гэж хэлээд 30 гаран насны 2 залуу ирж тэр хонийг нь манайд авчирсан...”, Гэрч Б.Дуламсүрэнгийн “...Миний 5052048093 тоот дансанд Б.Батзулын 5104042131 тоот данснаас 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 50,000 төгрөг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 750,000 төгрөг тус тус шилжүүлснийг ямар учиртай мөнгө болохыг мэдэхгүй байна. Уул нь тэгж их хэмжээгээр мөнгө авч, өгч байгаагүй...”, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээс үзэхэд шүүгдэгч нар нь олон тооны малыг бүлэглэж үйлдсэн нь нотлогдохын зэрэгцээ шүүгдэгч Б.Батзулын “...хулгайн гэмт хэрэгт оролцоогүй...” гэх мэдүүлэг нь няцаан үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч талын хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тохиолдолд нотлох баримтаар тооцогдох ба шүүгдэгч Б.Батзулын нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд “... Би Наранхүүгээс асуусан чинь Цэрэннадмид ах бид 2 Жадамба ахын хониноос мориор туугаад ирсэн гэж хэлж байсан...Төв аймгийн Цээл сумын тэнд Наранхүүтэй тааралдсан тэгсэн тэр мөнгөнөөсөө Наранхүүд 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх мэдүүлэг нь дээр дурдсан нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа тул шүүгдэгч Ш.Наранхүүг тухайн хэрэгт хамтран оролцсон гэж үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Ш.Наранхүү, Д.Мөнхжаргал, Н.Мөнхдуулал, Э.Мөнгөншагай, Б.Сансар нар нь бүлэглэж, 2020 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө  Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүйн гол гэх газраас иргэн С.Хүрэлцоожийн  1 тооны адуу, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Партизаны Сангийн аж ахуй “Тарвагатайн ам” гэх газраас иргэн Д.Алтангэрэлийн 1 тооны адуу, нийт 2 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж, 2 иргэнд 2,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:   

Шүүгдэгч Ш.Наранхүү,  Э.Мөнгөншагай, Н.Мөнхдуулал нар нь бүлэглэж, 2020 оны 08 дугаар сарын 20-ны шөнө Төв аймгийн  Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Гурвалжингийн ам” гэх газраас иргэн Д.Гантөрийн эзэмшлийн 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 2,113,300 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэгүүд, хохирогч нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

2. Нотлох баримтын үнэлгээ:

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

4. Эрх зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Цэрэннадмид, Б.Батзул, Ш.Наранхүү нар нь бүлэглэж, 2019 оны 09 дүгээр сарын дундуур Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгоны 1 дүгээр багийн нутаг “Хүүхдийн овооны өвөр” гэх газраас тус сумын иргэн Ц.Жадамбын эзэмшлийн 76 тооны бог малыг хулгайлж 9,320,000 төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч Ш.Наранхүү, Д.Мөнхжаргал, Н.Мөнхдуулал, Э.Мөнгөншагай,  Б.Сансар нар нь бүлэглэж, 2020 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүйн гол гэх газраас иргэн С.Хүрэлцоожийн  1 тооны адууг хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч Ш.Наранхүү, Д.Мөнхжаргал, Н.Мөнхдуулал, Э.Мөнгөншагай,  Б.Сансар нар нь бүлэглэж, 2020 оны 07 дугаар сарын 29-нээс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Партизаны сангийн аж ахуй “Тарвагатайн ам” гэх газраас иргэн Д.Алтангэрэлийн 1 тооны адууг хулгайлж 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан. 

Шүүгдэгч Ш.Наранхүү, Э.Мөнгөншагай, Н.Мөнхдуулал нар нь бүлэглэж, 2020 оны 08 дугаар сарын 20-ны шөнө Төв аймгийн  Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Гурвалжингийн ам” гэх газраас иргэн Д.Гантөрийн эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж 2,113,300 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу “олон тооны мал” гэж найман бог, хоёр бол, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно гэж өөрчилсөн тул гэмт хэрэг үйлдэх үеийн хуулийн дагуу шүүгдэгч нарын хулгайлсан бод, бог мал нь “олон тооны мал” гэдэгт хамаарч байна.  

Шүүгдэгч нар нь бүлэглэж олон тооны мал хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “олон мал хулгайлж”, 2.2 дахь заалтад заасан “бүлэглэж” үйлдсэн гэмт хэргийн обьектив талын шинжийг бүрэн хангасан байх тул хэргийн зүйлчлэл зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл хэсэгт зааснаар тэднийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл бий болсон байна.

 

5. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ч.Цэрэннадмид, Ш.Наранхүү, Б.Батзул, Э.Мөнгөншагай, Б.Сансар, Н.Мөнхдуулал, Д.Мөнхжаргал нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон тогтоогдсон тул тэднийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Цэрэннадмид, Б.Батзул, Э.Мөнгөншагай, Б.Сансар, Н.Мөнхдуулал, Д.Мөнхжаргал нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Наранхүү, Э.Мөнгөншагай, Б.Сансар, Н.Мөнхдуулал, Д.Мөнхжаргал нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, тэдний хувийн байдал, зарим шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан ял оногдуулсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч Ч.Цэрэннадмид, Э.Мөнгөншагай, Б.Сансар, Д.Мөнхжаргал нарт тухайн зүйл ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж, өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Цэрэннадмидыг 1 жил 1 сарын хорих ялаар, шүүгдэгч Э.Мөнгөншагайг 1 жил 6 сарын хорих ялаар, шүүгдэгч Б.Сансар, Д.Мөнхжаргал нарыг тус бүр 1 жил 10 хоногийн хорих ялаар, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2-т зааснаар шүүгдэгч Ш.Наранхүүг 3 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Батзулыг 2 жил 1 сарын хорих ялаар, шүүгдэгч Н.Мөнхдуулалд 2 жил 6 сарын хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Цэрэннадмид, Б.Батзул, Э.Мөнгөншагай, Б.Сансар, Д.Мөнхжаргал нарт оногдуулсан хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шүүгдэгч Ч.Цэрэннадмидын энэ хэрэгт цагдан хоригдсон 132 хоног, шүүгдэгч Б.Батзулын цагдан хоригдсон 426 хоног, шүүгдэгч Э.Мөнгөншагай, Б.Сансар нарын цагдан хоригдсон 69 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Ч.Цэрэннадмидын эдлээгүй үлдсэн 8 сар 18 хоног, шүүгдэгч Б.Батзулын эдлээгүй үлдсэн 10 сар 24 хоног, шүүгдэгч Э.Мөнгөншагайн эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 21 хоног, шүүгдэгч Б.Сансарын эдлээгүй үлдсэн 10 сар 01 хоног, шүүгдэгч Д.Мөнхжаргалын 1 жил 10 хоногийн хорих ялыг тус тус зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

-шүүгдэгч Ц.Цэрэннадмидын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрээр  тогтоож, 8 сар 18 хоногийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас гадагш явахыг,

-шүүгдэгч Б.Батзулын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар  болох Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрээр  тогтоож, 10 сар 24 хоногийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас гадагш явахыг,

-шүүгдэгч Э.Мөнгөншагайгийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 1 жил 3 сар 21 хоногийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумаас гадагш явахыг,

-шүүгдэгч Б.Сансарын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 10 сар 01 хоногийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумаас гадагш явахыг,

-шүүгдэгч Д.Мөнхжаргалын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний түр оршин суух газар болох Нийслэлийн Сонгино хайрхан дүүргээр тогтоож, 1 жил 10 хоногийн хугацаанд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс гадагш явахыг тус тус  хориглох зүйтэй гэж үзэв.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Н.Мөнхдуулалыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, 4 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 157 дугаартай  захирамжаар шүүгдэгч Н.Мөнхдуулалын эдлээгүй үлдсэн 3 жил 9 сар 3 хоногийн хорих ялыг зөрчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байх тул дахин Өршөөлийн хуульд хамруулж, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.  

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж тус тус заасан.

Хэдийгээр шүүгдэгч Ч.Цэрэннадмид “хохирогч Жадамбад илүү төлсөн мөнгийг шүүгдэгч Ш.Наранхүүгийн төлөх хохиролд тооцуулах саналтай” гэж тайлбар гаргаж байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд нь өөрөө хариуцлага хүлээж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй тул шүүгдэгч Ч.Цэрэннадмидын энэхүү тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Шүүгдэгч Ш.Наранхүү нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн баримтгүй тул түүнийг Өршөөлийн хуульд хамруулах үндэслэлгүй юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан.

 

Хуулийн дээрх заалтын дагуу шүүгдэгч Ш.Наранхүүд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3  жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 3 сар 16 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 3 сар 16 хоногийн хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч Ш.Наранхүү, Н.Мөнхдуулал нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, хор аюулын хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ш.Наранхүүгийн цагдан хоригдсон 398 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж хуульчилсан тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Батзулд оногдуулсан 6 жилийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сар 24 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 157 дугаартай  захирамжаар шүүгдэгч Н.Мөнхдуулалд оногдуулсан 3 жил 9 сар 3 хоногийн зөрчих эрхийг хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            6. Хохирол, иргэний нэхэмжлэл бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улсаас хохирогч Ц.Жадамбад 9,320,000 төгрөгийн, хохирогч С.Хүрэлцоожид 1,200,000 төгрөгийн, хохирогч Д.Алтангэрэлд 1,500,000 төгрөгийн, хохирогч Д.Гантөрд 2,113,300 төгрөгийн хохирол тус тус учирсан.

Шүүгдэгч Ч.Цэрэннамид, Б.Батзул, Э.Мөнгөншагай, Б.Сансар, Н.Мөнхдуулал, Д.Мөнхжаргал нар нь хохирлоо бүрэн төлсөн бусдад төлөх төлбөргүй.

Шүүгдэгч Ш.Наранхүү хохирогч С.Хүрэлцоож, Д.Алтангэрэл, Д. Гантөр  нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд хохирогч Ц.Жадамбад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байна.

Ийид шүүгдэгч Ш.Наранхүүгээс 3,106,667 төгрөг гаргуулан хохирогч Ц.Жадамбад олгож шийдвэрлэлээ.

Тус хэрэгт 97-48 УНА улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 9 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Ч.Пүрэвсүрэнд, 71-19 УБР улсын дугаартай Тоёота Спринтер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2 дугаартай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч иргэн Булганд буцаан олгох зүйтэй.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэргийн хамт ирсэн 3 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, 20008025280141, 2008032900142, 2134000540477 тоот хэргийг энэ хэрэгт нэгтгэсэн ба энэ хэргээс тусгаарлагдсан хэрэггүй болох дурдаж шийдэв.

Шүүгдэгч Н.Мөнхдуулалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ч.Цэрэннадмид, Э.Мөнгөншагай, Б.Сансар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,  шүүгдэгч Н.Мөнхдуулалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ,  шүүгдэгч Ч.Цэрэннадмид, Э.Мөнгөншагай, Б.Сансар нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс авч, шүүгдэгч Э.Батзул, Ш.Наранхүү, Н.Мөнхдуулал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч  Ч.Цэрэннадмид, Э.Мөнгөншагай, Б.Сансар, Д.Мөнхжаргал нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Батзулын Сэлэнгэ аймгийн Сайхан сум дах сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялыг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Тайж овогт Чойжилсүрэнгийн Цэрэннадмид, Цагаагчууд овогт Шараагийн Наранхүү, Цорос овогт Баасанжавын Батзул, Түмт овогт Энхбатын Мөнгөншагай, Туул овогт Бямбадоржийн Сансар, Боржигон овогт Найдангийн Мөнхдуулал, Шарнууд овогт Дорлигын Мөнхжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-д зааснаар бүлэглэж, олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч Ч.Цэрэннадмидыг 1 жил 1 сарын  хорих ялаар, шүүгдэгч Э.Мөнгөншагайг 1 жил 6 сарын хорих ялаар, шүүгдэгч Б.Сансарыг 1 жил 10 хоногийн хорих ялаар, шүүгдэгч Д.Мөнхжаргалыг 1 жил 10 хоногийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч Ш.Наранхүүг 3 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Батзулыг 2 жил 1 сарын хорих ялаар, шүүгдэгч Н.Мөнхдуулалыг 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цэрэннадмидын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх цагдан хоригдсон 132 хоног, шүүгдэгч Ш.Наранхүүгийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 398 хоног, шүүгдэгч Б.Батзулын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 426 хоног, шүүгдэгч Э.Мөнгөншагай, Б.Сансар нарын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 69 хоногийг тэдний эдлэх ялд оруулан эдлэх ялаас хасаж тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар шүүгдэгч Ч.Цэрэннадмидын эдлээгүй үлдсэн 8 сар 18 хоног, шүүгдэгч Б.Батзулын эдлээгүй үлдсэн 10 сар 24 хоног, шүүгдэгч Э.Мөнгөншагайгийн эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 21 хоног, шүүгдэгч Б.Сансарын эдлээгүй үлдсэн 10 сар 01 хоног, шүүгдэгч Д.Мөнхжаргалын 1 жил 10 хоногийн хорих ялыг тус тус зорчих эрх хязгаарлах ялаар сольсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

-шүүгдэгч Ч.Цэрэннадмидын зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Сэлэнгэ аймаг Орхонтуул сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 8 сар 18 хоногийн хугацаанд Сэлэнгэ аймаг Орхонтуул сумаас гадагш явахыг,

-шүүгдэгч Б.Батзулын зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Сэлэнгэ аймаг Орхонтуул сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 10 сар 24 хоногийн хугацаанд Сэлэнгэ аймаг Орхонтуул сумаас гадагш явахыг,

-шүүгдэгч Э.Мөнгөншагайгийн зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 1 жил 3 сар 21 хоногийн хугацаанд Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сумаас гадагш явахыг

-шүүгдэгч Б.Сансарын зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 10 сар 01 хоногийн хугацаанд Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сумаас гадагш явахыг,

-шүүгдэгч Д.Мөнхжаргалын зорчих эрх хязгаарлах ялыг түүний түр оршин суух газар болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээр тогтоож, 1 жил 10 хоногийн хугацаанд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс гадагш явахыг тус тус хориглосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Наранхүүд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 16 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 3 сар 16 хоногийн хугацаагаар тогтоосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дах сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Батзулд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сар 24 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаас, Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 157 дугаар захирамжаар шүүгдэгч Н.Мөнхдуулалд оногдуулсан 3 жил 9 сар 3 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлсүгэй.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Наранхүүд оногдуулсан 5 жил 3 сар 16 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Мөнхдуулалд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулсугай.

10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ш.Наранхүүгээс 3,106,667 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Жадамбад олгосугай.

11.Тус хэрэгт 97-48 УНА улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 9 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож иргэний нэхэмжлэгч Ч.Пүрэвсүрэнд, 71-19 УБР улсын дугаартай Тоёота Спринтер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2 дугаартай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож тухайн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч иргэн Булганд буцаан олгосугай.

12.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэргийн хамт ирсэн 3 ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.

13.20008025280141, 2008032900142, 2134000540477 тоот хэргийг энэ хэрэгт нэгтгэсэн ба энэ хэргээс тусгаарлагдсан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

14.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

15.Шүүгдэгч Н.Мөнхдуулалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ч.Цэрэннадмид, Э.Мөнгөншагай, Б.Сансар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,  шүүгдэгч Н.Мөнхдуулалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ,  шүүгдэгч Ч.Цэрэннадмид, Э.Мөнгөншагай, Б.Сансар нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс авч, шүүгдэгч Э.Батзул, Ш.Наранхүү, Н.Мөнхдуулал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч  Ч.Цэрэннадмид, Э.Мөнгөншагай, Б.Сансар, Д.Мөнхжаргал нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

16.Шүүгдэгч Б.Батзулын Сэлэнгэ аймгийн Сайхан сум дах сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялыг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

17.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА