Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 00850

 

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2019/00850

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Бүднүүд овогт Найдансүрэнгийн Н /..../, Харцага овогт Галсандоржийн Ц /...../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2006 оны 3 дугаар сарын 17-нд төрсөн хүү, Цийн Ж, 2008 оны 11 дүгээр сарын 08-нд төрсөн хүү Цийн Н нарыг эх Н.Нгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2008 оны 11 дүгээр сарын 08-нд төрсөн, Ц.Нийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 2006 оны 3 дугаар сарын 17-нд төрсөн, Ц.Ж, Ц.Н нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Харцага овогт Галсандоржийн Ц /...../-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Н.Н, хариуцагч Г.Ц нарт үүрэг болгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан Г.Ц, Н.Н нарын гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийг 126.1, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3, 129.4, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг тус тус баримтлан *******,*******,*******,*******,*******,*******,, Цогтцэций  сум,,, тоотод байрлах орон сууц зэрэг хөрөнгүүдийг хариуцагчийн өмчлөлд үлдээж, дээрх хөрөнгүүдийн үнээс гэр бүлийн гурван гишүүнд ногдох нийт 297.442.500 /хоёр зуун ерэн долоон сая дөрвөн зуун дөчин хоёр мянга таван зуун/ төгрөгийг хариуцагч Г.Ц-сгаргуулж нэхэмжлэгч Н.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 314.952.300 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Н нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 9 дүгээр гудамж, 25 тоотод байрлах газар, хашаа, байшингаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа, хариуцагч Г.Ц нь д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Нгаас 45.484.664,15 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.Цөд олгож, сөрөг шаардлагын үлдэх 123.058.630,85 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10, Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг баримтлан 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 04 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн Г.Цийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 62.600+70.200+2.709.774+666.750 =3.509.324 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 731.000+993.849+1.007.000+70.200 =2.802.049 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ц-с70.200+70.200+35.868+1.645.162 =1.821.430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Нд олгож, нэхэмжлэгч Н.Нгаас 385.373 төгрөгийг, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн данснаас 1.724.849 /банкнаас хамтран авсан зээлийн төлбөрт 167.179.795 төгрөг шаардсанд ногдох 993.849 төгрөг, дундын өмч хөрөнгө үнэлүүлэх, зээл төлбөрийг тус тус хуваан хариуцуулахаар шаардсанд ногдох 731.000/ төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч Г.Цөд олгосугай.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

12. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2018/07707 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.Я