Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 74

 

Б.Б-, Б.Х-, Л.Б-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2018/0369/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч                                       Б.Б-,

Цагаатгагдсан этгээд

Б.Хасбаганын өмгөөлөгч             Ө.Өлзиймаа,

Хохирогч                                       Ш.С-, Сэ.О-

Хохирогчийн өмгөөлөгч               С.Соронзонболд

Нарийн бичгийн дарга                  Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолтой, Б-гийн Б-, Б-гийн Х-, Л-гийн Б- нарт холбогдох, 1718004470023 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Ш.С-, шүүгдэгч Б.Б- нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн  танилцуулсаар  хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд:

- 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 3 сар 1 хоног баривчлах ялаар, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т зааснаар 6 жил хорих ялаар шийтгэж., шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан., 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4., 261 дүгээр зүйлийн 261.1.т зааснаар 11 жил 1 сар  хорих ялаар шийтгүүлж байсан, ********** регистрийн дугаартай, Б- овогт Б-гийн Б-,

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт Б-гийн Х-,

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд:

-1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2.т зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,  ********** регистрийн дугаартай, Ц- овогт Л-гийн Б-.

Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 10 дугаар хэсгийн 4-41 тоотод оршин суух иргэн Ц.Ч-ын гэрээс  “Lenovo” маркийн зөөврийн компьютер, бэлэн 160.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дархан сумын 7 дугаар баг, Майхантын 1а-6 тоотод оршин суух иргэн Б.Б-ын гэрээс мөнгөн аяга, мөнгө, монетан эдлэл хулгайлж 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 10 дугаар хэсгийн 1-111 тоот Б.Ч-ийн гэрээс орж хөөрөг, мөнгөн аяга, багаж хэрэгсэл зэрэг эд зүйл хулгайлж 2.360.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дархан сумын 7 дугаар баг, 017-1-19 тоотод байрлах Д.Э-, Ш.Б- нарын гэрээс  мөнгөн аяга, алт, монетан эл, түрийвч зэрэг эд зүйл хулгайлж нийт 709.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан сумын 7 дугаар баг, 017-1 -2а тоот Д.Ч-ын гэрээс  хөөрөг, мөнгө, монетан эдлэл хулгайлж 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дархан сумын 1 дүгээр баг Цахирын 1-11а тоотод оршин суух иргэн С.О-ийн гэрээс хөөрөг, мөнгө, монетан эдлэл, бэлэн мөнгө хулгайлж 3.285.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 3-36 тоотод оршин суух Д.М-, Т.М- нарын гэрээс  мөнгөн аяга, гар утас, монетан эдлэл, бэлэн мөнгө  хулгайлж 875.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 3-36 тоот Ч.Д-гийн гэрээс төрийн одон медаль, хөөрөг, мөнгөн эдлэл хулгайлж 2.315.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дархан сумын 3 дугаар баг, Ажилчны 8-63 тоотод оршин суух иргэн С.Т-гийн гэрээс мөнгө, монетан эдлэл хулгайлж 10.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дархан сумын 1 дүгээр баг, Чулуутын 1-45 тоотод оршин суух иргэн Л.Д-ын гэрээс орж мөнгөн аяга болон бусад эд зүйл хулгайлж 695.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар баг Хөтөл хорооллын 6-03 тоотод оршин суух иргэн Э.Х-ийн гэрээс мөнгөн аяга, мөнгөн бүс 1-ийг  хулгайлж 1.680.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан сумын 7 дугаар баг, 017-3 дугаар гудамжны 17 тоотод оршин суух С.О-ийн гэрээс мөнгөн аяга болон эд эд зүйл хулгайлж нийт 5.990.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 3- 30 тоот Ш.У-ын гэрээс орж 32 инчийн телевизор болон бусад эд зүйл хулгайлж нийт 725.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 7 дугаар хэсгийн 4-40 тоот Э.Б-ын гэрээс орж хөөрөг, мөнгөн аяга, бусад эд зүйл хулгайлж 1.110.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан сумын 8 дугаар баг, Нарантолгойн 6-6 тоот Ш.С-гийн гэрээс алт, мөнгө, монетан эдлэл хулгайлж нийт 10.402.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 2-17 тоот Я.Ц-гийн гэрээс алт, мөнгө, монетан эдлэл, бусад эд зүйл хулгайлж нийт 1.907.000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 37733000 төгрөгийн хохирол учруулсан.,

2. /Шүүгдэгч Б.Х-, Б.Б- нар 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан сумын 8 дугаар баг, Нарантолгойн 6-6 тоот Ш.С-гийн гэрээс алт, мөнгө, монетан эдлэл хулгайлж нийт 10.402.000 төгрөгийн хохирол учруулсан, эд зүйл хулгайлсан.,  Б.Х- нь шүүгдэгч Б.Б-ын орон байранд гэрч бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт хамтран оролцсон,

-2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан сумын 7 дугаар баг, 017-1-2а тоот Д.Ч-ын гэрээс орж хөөрөг, мөнгө, монетан эдлэл хулгайлж 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дархан сумын 1 дүгээр баг, Чулуутын 1-45 тоотод оршин суух иргэн Л.Д-ын гэрээс мөнгөн аяга болон бусад эд зүйл хулгайлж 695.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 10 дугаар хэсгийн 1-111 тоот Б.Ч-ийн гэрээс хөөрөг, мөнгөн аяга, багаж хэрэгсэл зэрэг эд зүйл хулгайлж 2.360.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 3-30 тоот Ш.У-ын гэрээс 32 инчийн телевизор болон бусад эд зүйл хулгайлж нийт 725.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан сумын 7 дугаар баг, 017-3 дугаар гудамжны 17 тоотод оршин суух С.О-ийн гэрээс орж мөнгөн аяга болон бусад эд зүйл хулгайлж нийт 5.990.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 2-14а тоотод оршин суух Д.М-, Т.М- нарын гэрт тус тус нэвтрэн орж мөнгөн аяга, гар утас, монетан эдлэл, бэлэн мөнгө зэргийг хулгайлж 875.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэг бүлэглэн   үйлдсэн.,

3./Шүүгдэгч Л.Б- нь шүүгдэгч Б.Б-ын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан сумын 8 дугаар баг, Нарантолгойн 6-6 тоот Ш.С-гийн гэрт, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 2-17 тоот Я.Ц-гийн гэрт, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дархан сумын 1 дүгээр баг, Чулуутын 1-45 тоотод оршин суух иргэн Л.Д-ын гэрт, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дархан сумын 3 дугаар баг, Ажилчны 8-63 тоотод оршин суух иргэн С.Т-гийн гэрээс,

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 2-14а тоотод оршин суух Т.М-, Д.М- нарын гэрт, 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан сумын 7 дугаар баг, 017-1-2а тоот Д.Ч-ын гэрт, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дархан сумын 15 дугаар баг, 10 дугаар хэсгийн 1-111 тоот Б.Ч-ийн гэрт, 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дархан сумын 7 дугаар баг, Майхантын 1а-6 тоотод оршин суух иргэн Б.Б-ын гэрт, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дархан сумын 1 дүгээр баг Цахирын 1-11а тоотод оршин суух иргэн С.О-ийн гэрт, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 7 дугаар хэсгийн 4-40 тоот Э.Б-ын гэрт, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан сумын 7 дугаар баг, 017-3 дугаар гудамжны 17 тоотод оршин суух С.О-ийн гэрт, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 3-36 тоот Ч.Д-гийн гэрт, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дархан сумын 7 дугаар баг, 017-1-19 тоотод байрлах Д.Э-, Ш.Б- нарын гэрээс хулгайлсан эд зүйлсийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг нь мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан, мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн  277 дугаар шийтгэх тогтоолоор:

Дархан-Уул аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б- нарт холбогдох эрүүгийн хэргээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.т заасан үндэслэлээр шүүгдэгч Б- овогт Б-гийн Х-д холбогдох хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2.т заасан үндэслэлээр Ц- овогт Л-гийн Б-д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Хасбаганыг цагаатгаж,

Шүүгдэгч Б- овогт Б-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд  орж  үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 8 /найм/ жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар Б.Б-т оногдуулсан 8 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 98 /ерэн найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Шүүгдэгч Б.Б-ын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл эдэлсэн 1 жил 2 сар 22 хоногийн хорих ялыг эдлэх ялаас хасаж тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч Л.Б-гээс 225.000 төгрөг гаргаж иргэний нэхэмжлэгч Б.Буянсэдэд, шүүгдэгч Б.Б-аас 34.193.000  төгрөг гаргаж үүнээс  1.260.000  төгрөгийг хохирогч Ц.Ч-ад, 200.000 төгрөгийг хохирогч Б.Б-од, 2.360.000  төгрөгийг хохирогч Б.Ч-т, 694.000 төгрөгийг хохирогч Д.Э-д, 3.035.000  төгрөгийг хохирогч Сундуйн О-т, 755.000 төгрөгийг хохирогч Д.М-ид, 120.000 төгрөгийг хохирогч Т.М-д, 2.135.000  төгрөгийг хохирогч Ч.Д-д, 2.910.000 төгрөгийг хохирогч С.Т-д, 695.000 төгрөгийг хохирогч Л.Д-д, 1.680.000 төгрөгийг хохирогч Э.Х-т, 5.660.000  төгрөгийг хохирогч Сэрчингийн О-т, 495.000   төгрөгийг хохирогч Ш.У-т, 310.000  төгрөгийг хохирогч Э.Б-д, 800.000 төгрөгийг хохирогч Д Цэцгээд, 9.402.000 төгрөгийг хохирогч Ш.С-д, 1.157.000  төгрөгийг хохирогч Я.Ц-д, 120.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ж.Хурандааболдод., 225.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Буянсэдэд тус тус олгож, хохирогч Ш.Б-. Д.Ч- нар  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

Шүүгдэгч Б.Х- Л.Б- нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Б-, Б.Х-, Л.Б- нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан пүүзэн гутал 1 хос, пүүз 1 хос зэргийг шүүгдэгч Б.Б-т, дунд гарын 1 ширхэг мөнгөн аягыг хохирогч Сэрчингийн О-т тус тус буцаан олгож, 216.3 грамм мөнгийг улсын орлого болгож,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-, Л Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

         Хохирогч Ш.С- давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх “Б.Х-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ...” гэснийг хохирогч миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэн Б.Б- болон Б.Х- нар нь  бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд орж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Б-, Л.Б- нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон.

Хэргийн улмаас надад учирсан нийт хохирлын хэмжээ 10.402.000 төгрөг байхад түүнээс 1.000.000 төгрөгийг хасч шүүгдэгч Б.Б-аас 9.402.000 /есөн дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргаж надад олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гэмт хэрэг үйлдсэн 3 этгээдээс хувь тэнцүүлэн гаргуулах ёстой байсан гэж үзэж байна. Ял аваад явж байгаа ялтан Б.Б-аар дангаар нь хохирлыг бүрэн төлүүлэх үндэслэлгүй, гэмт хэрэг  бүлэглэн  үйлдсэн гурван этгээд хамтран хариуцах нь хуульд нийцнэ гэж бодож байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 277 дугаар  шийтгэх тогтоолыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тогтоолд гомдолд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж өгөхийг хүсье.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоно... гэжээ.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдолдоо:

Миний бие өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа бөгөөд дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ажил хөдөлмөр хийж амьдарна.

Мөрдөн байцаалтын шатанд Б.Х-тай хамт хулгай хийсэн гэдгээ үнэн зөвөөр мэдүүлсэн байхад анхан шатны шүүх Б.Хасбаганыг цагаатгаж, Л.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож бүх хохирлыг ганц намайг төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн Л.Б- нь бид хоёрыг хулгай хийдгийг мэддэг байсан бөгөөд бид хоёрт “дахиж авчирч өгч байгаарай” гэж хэлдэг байсан.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан хохирлыг тэнцүү төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Б.Х- нь Б.Б-тай гэмт хэрэгт хамтран оролцж бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдсон байхад түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн атлаа шүүгдэгч Л.Б-гээс зөвхөн 225.000 төгрөг гаргаж иргэний нэхэмжлэгч Б.Буянсэдэд олгохоор шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан байх тул шүүгдэгч Л.Б-гээс нэр бүхий хохирогч нарын хохирлыг хувь тэнцүүлэн гаргаж шийдвэрлэх байсан.

Шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон байна. Б.Б- нь эрүүгийн 1718003900007 дугаартай хэрэгт Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 жил 6 сар 15 хоног хорих ял эдэлсэн ба 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 106 хоног цагдан хоригдсон байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ш.С- тайлбартаа:

Би гомдолтой байна., Б.Х- манай гэрийг мэднэ., Бүлэглэж хулгай хийсэн байж шүүх цагаатгасанд гомдолтой байна гэв.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б- тайлбартаа:

           Би Б.Хасбагантай бүлэглэж үйлдсэн., үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Эсэргүүцлээ дэмжиж байна., шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Сэ.О- тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдолтой байсан. Миний бие албан ёсоор гомдол гаргаагүй. Манай гэрээс алдагдсан мөнгөн аягануудыг Л.Б-д, Б.Х-, Б.Б- нар хамт аваачиж өгсөн байдаг. Анхан шатны шүүх миний хохирлыг ганцхан Б.Б-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж ойлгож байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ш.С-гийн өмгөөлөгч С.Соронзонболд тайлбартаа:

Анхан шатны шүүх хулгайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн Б.Хасбаганы үйлдлийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Прокурорын шатнаас энэ гэмт хэргийн зүйлчлэлийг буруу зүйлчилж анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлсэн гэж бодож байна. Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч нар удаа дараа мэдүүлгээ өөрчилсөн нь ял завших гэсэн санаатай үйлдэл юм. Л.Б- бол 16 удаагийн хулгайн үйлдлээс олж ирсэн эд зүйлсийг байнга өөрчилж, авч борлуулж байсан нь хамтарч үйлдсэн үндэслэл юм. Хэргийг анхан шатны шүүхэд юм уу эсвэл мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Б.Хасбаганын өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ., Б.Х- хэрэгт ороцоогүй тул шүүх цагаатгасан нь үндэслэлтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дархан-Уул аймгийн Прокуророос :

1./ Шүүгдэгч Б.Б-ыг 2017 оны 08 дугаар сарын 29-нИЙ өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд иргэн Ц.Ч-ын гэрээс  “Lenovo” маркийн зөөврийн компьютер, бэлэн 160.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан., иргэн Б.Б-ын гэрээс мөнгөн аяга, мөнгө, монетан эдлэл хулгайлж 200.000 төгрөгийн хохирол учруулсан.,  иргэн Б.Ч-ийн гэрээс орж хөөрөг, мөнгөн аяга, багаж хэрэгсэл зэрэг эд зүйл хулгайлж 2.360.000 төгрөгийн хохирол учруулсан, иргэн  Д.Э-, Ш.Б- нарын гэрээс мөнгөн аяга, алт, монетан эл, түрийвч зэрэг эд зүйл хулгайлж нийт 709.000 төгрөгийн хохирол учруулсан., иргэн  Д.Ч-ын гэрээс хөөрөг, мөнгө, монетан эдлэл хулгайлж 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан., иргэн С.О-ийн гэрээс хөөрөг, мөнгө, монетан эдлэл, бэлэн мөнгө хулгайлж 3.285.000 төгрөгийн хохирол учруулсан., Д.М-, Т.М- нарын гэрээс мөнгөн аяга, гар утас, монетан эдлэл, бэлэн мөнгө  хулгайлж 875.000 төгрөгийн хохирол учруулсан.,  иргэн Ч.Д-гийн гэрээс төрийн одон медаль, хөөрөг, мөнгөн эдлэл хулгайлж 2.315.000 төгрөгийн хохирол учруулсан.,

иргэн С.Т-гийн гэрээс мөнгө, монетан эдлэл хулгайлж 10.000 төгрөгийн хохирол учруулсан.,  иргэн Л.Д-ын гэрээс орж мөнгөн аяга болон бусад эд зүйл хулгайлж 695.000 төгрөгийн хохирол учруулсан., иргэн Э.Х-ийн гэрээс мөнгөн аяга, мөнгөн бүс хулгайлж 1.680.000 төгрөгийн хохирол учруулсан., иргэн С.О-ийн гэрээс мөнгөн аяга болон эд эд зүйл хулгайлж нийт 5.990.000 төгрөгийн хохирол учруулсан., Ш.У-ын гэрээс орж 32 инчийн телевизор болон бусад эд зүйл хулгайлж нийт 725.000 төгрөгийн хохирол учруулсан., Э.Б-ын гэрээс орж хөөрөг, мөнгөн аяга, бусад эд зүйл хулгайлж 1.110.000 төгрөгийн хохирол учруулсан., Ш.С-гийн гэрээс алт, мөнгө, монетан эдлэл хулгайлж нийт 10.402.000 төгрөгийн хохирол учруулсан.,  иргэн Я.Ц-гийн гэрээс алт, мөнгө, монетан эдлэл, бусад эд зүйл хулгайлж нийт 1.907.000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 37.733.000 төгрөгийн хохирол учруулсан., гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан.,

2/ Шүүгдэгч Б.Хасбаганыг, Б.Б-тай бүлэглэн иргэн Ш.С-гийн гэрээс алт, мөнгө, монетан эдлэл хулгайлж нийт 10.402.000 төгрөгийн хохирол учруулсан, эд зүйл хулгайлсан., иргэн Д.Ч-ын гэрээс орж хөөрөг, мөнгө, монетан эдлэл хулгайлж 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан., иргэн Л.Д-ын гэрээс мөнгөн аяга болон бусад эд зүйл хулгайлж 695.000 төгрөгийн хохирол учруулсан., иргэн Б.Ч-ийн гэрээс хөөрөг, мөнгөн аяга, багаж хэрэгсэл зэрэг эд зүйл хулгайлж 2.360.000 төгрөгийн хохирол учруулсан.,  иргэн Ш.У-ын гэрээс 32 инчийн телевизор болон бусад эд зүйл хулгайлж нийт 725.000 төгрөгийн хохирол учруулсан., С.О-ийн гэрээс орж мөнгөн аяга болон бусад эд зүйл хулгайлж нийт 5.990.000 төгрөгийн хохирол учруулсан., иргэн  Д.М-, Т.М- нарын гэрээс мөнгөн аяга, гар утас, монетан эдлэл, бэлэн мөнгө зэргийг хулгайлж 875.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэг үйлдсэн., гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан.,

3./ Шүүгдэгч Л.Б-г шүүгдэгч Б.Б-, Б.Х- нарын иргэн   Ш.С-., Я.Ц-., Л.Д-., С.Т-, Т.М-., Д.М-., Д.Ч-., Б.Ч-., Б.Б-., С.О-., Э.Б-.,  С.О-.,  Ч.Д-., Д.Э-., Ш.Б- нарын гэрээс хулгайлсан эд зүйлсийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг нь мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан, мөнгө угаасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллх дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Б.Х-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж ., Л.Б-д  холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2.т заасан үндэслэлээрт тус тус хэрэгсэхгүй болгож., шүүгдэгч  Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд орж үйлдсэн гэм буруутайд тооцож,   түүнийг   8 жил хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл болон  хохирогч Ш.С-, шүүгдэгч Б.Б- нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн нөхцөл байдлаас  үзвэл  шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хэргийн нөхцөл байдал, болсон үйл баримтаар нотлогдож тогтоогдсон гэж үзэж гэм буруутай тооцож ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Б.Б-  Б.Х- нар бүлэглэн  нийт  8 айлын гэрээс эд зүйл хулгайлсан үйлдлийг зөвхөн Б.Хасбаганын шүүхийн хэлэлцүүлэгийн үед өгсөн ... би ерөөсөө мэдэхгүй ., прокурор намайг буруутгаж байна., би хэрэгт оролцоогүй гэсэн мэдүүлэгт хөтлөгдөж Б.Х- хулгайн хэрэгт оролцоогүй.,  учир нь тэдний гэрээс  хураасан  хулгайлагдсан  эд зүйл болох  мөнгөн хазаар, үнэртэй ус, мөнгөн аяга,  болон “Самсунг” гар утасыг  Б- авч ирсэн., мөн гэрээс нь  хураасан гутлын мөр хохирогч Д-гийн гэрээс илэрсэн гутлын мөртэй тохирч байгаа боловч тэр өдөр  гутлыг Б.Б- өмсөж явсан байна ..,  .мөн шүүгдэгч Б.Б-ын мэдүүлэг удаа дараа өөр өөр байдаг бөгөөд ийм зөрүүтэй эргэлзээтэй мэдүүлгээр Б.Хасбаганыг  гэмт хэрэгт оролцсон гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт хийж Б.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь  хэргийн бодит  байдалтай нийцэхгүй байна.  

Түүнчлэн шүүх дүгнэлт хийхдээ шүүгдэгчийн өөрийн мэдүүлэгийг ямар ч эх сурвалжгүйгээр дангаар нь нотлох баримтанд тооцсон., мэдүүлэгийг бусад ямар нотлох баримт болон үйл баримтаар нотлогдож эсхүл үгүйсгэгдэж байгаа,  тэр нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан эсэх., талаар хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүйгээс гадна шүүгдэгчийг цагаатгах болсон ямар нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны гэж үзсэн талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.

Түүнчлэн гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэн үйлдсэн тохиолдолд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэн яаж хэрхэн барагдуулах талаар хуульд тодорхой заасан байхад  энэ талаар  дүгнэлт хийгээгүй.,  шүүгдэгч Л.Б- гэмт хэрэг үйлдсэн., гэвч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо  түүнийг гэм буруутайд тооцоогүй., шүүгдэгч Б.Б-ын ял эдэлсэн хугацаа, цагдан хоригдсон хугацааг буруу тооцсон зэрэг ноцтой алдаа гаргасан нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийг зөчсөн байна.

Иймд прокурорын эсэргүүцэл болон хохирогч Ш.С-, шүүгдэгч Б.Б- нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.,  39.6 дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б-гийн Б-, Б-гийн Х-, Л-гийн Б- нарт холбогдох, 1718004470023 дугаартай, 6 хавтастай  эрүүгийн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

           2.Хохирогч Ш.С-, шүүгдэгч Б.Б- нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

          3.Хэрэг анхан шатны шүүхээр хянан хэлэлцтэл шүүгдэгч Б.Б-т урьд  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, шүүгдэгч Б.Х-, Л.Б- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

         4.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР

                                                               ШҮҮГЧИД                                  Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                  Ц.ТУЯА