Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214003080352 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / РД: / ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Хөвшин-Од ХХК-ний уурын зууханд иргэн *******гийн нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... ах бид хоёр нэг уурын зууханд хамт галчаар ажилладаг юм. 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр , бид гурав ярилцаж байгаад дэлгүүрээс 0,5 граммын хэмжээтэй ерөөл нэртэй архи авч уусан. Тэгээд зуухаа хөөлж дуусаад 19 цаг өнгөрч байхад ах ахиад нэг юм уучихъя гээд надын дансанд 10000 төгрөг байгаа тэрийг аваад архи аваад ир гэхээр нь би за гэж яваад би өөрөөсөө 2000 төгрөг гаргаад би дэлгүүрээс 0.5 грамм хэмжээтэй нэг шил архи авчраад ах бид хоёр хувааж уусан.  Тэгээд шөнө 00.00 цагийн үед ах согтож тасраад зуухны аман дээр унтаад өгсөн байсан. Тэгээд би бос гэсэн чинь босохгүй байсан. Тэгээд би босчхооч дээ гээд чангахан татаж сэрээсэн чинь ах босож ирээд над руу уурлаад байхаар нь “та дотор ороод унтчихаа, ах бид хоёр галлаж байя” гэсэн чинь ах босож ирээд над руу уурлаад “чи манайхаар заримдаа орж гараад байдаг, манай эхнэр, хүүхэд чамд сайн юм байна лээ, чи намайг байхгүй хойгуур чи манай эхнэртэй явалддаг юм байгаа бие” гэхээр нь “би арай ч тийм хөгшин авгайтай явалдах дээрээ тулаагүй” гэж хэлсэн. Тэгээд ах миний баруун талын хацар луу 2 удаа цохиод авсан. Тэгэнгүүт нь би г цааш нь түлхэж гадагш нь гаргаад хавсарч унагаад баруун талын хацар луу нь 2 удаа алгадсан. Тэгээд ах над руу ахиад дайрахаар нь би “одоо больё та ороод жаахан амарчих” гэсэн чинь ах “чи намайг зодсон би гэр лүүгээ явлаа” гэхээр нь би “за” гэж явуулаад том охин руу нь утсаар ярьж “аавтай чинь маргалдаад би 2 алгадаад явуулчихсан шүү аавыгаа тосож аваарай, аав чинь жаахан согтуу байгаа шүү. Тэр үед уурын зуухны байшинд байхад ах намайг нүүр лүү гараараа 2 цохихоор нь би түүнийг уурын зуухны байшингаас түлхэж гаргаж байгаад тэгээд газар хавсарч унагаагаад 2 цохисон. Тэр үед яг хамт байгаагүй, тэр үед ах цаад талын зуухан дээр зуухны үнс авч байсан. Тэр үед бид хоёр л хоёулхнаа байсан. Тэр үед би нэлээн согтолттой байсан, болохоор бүр тасарчихсан хоёр хөл дээрээ ч бараг тогтож чадахгүй байсан. , нар нь хоёулаа надаас насаар ах тул би зүгээр ах гэсэн юм. Миний биед гэмтэж бэртсэн юм байхгүй. Би д 80.000 төгрөг өгсөн байгаа. Би ийм хэрэгт холбогдсондоо үнэхээр их гэмшиж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 66-67 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч *******гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2022 он 10 дугаар сарын 30-ны өдөр бид нар уурын зуухны яндангаа хөөлж байсан юм. Тэгээд , ******* бид гурав нийлж архи авч уухаар болсон. Тэгээд эхлээд мөнгө нийлүүлээд нэг шил архи авч уусан. Тэгээд шөнө би 10.000 төгрөг гаргаад ахиад нэг шил архи авч ирээд энэ архийг ******* бид хоёр хувааж уусан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна. Би тэр үед согтоод ерөөсөө сайн мэдэхгүй байгаа юм. Би архи ууж согтоод юу болсныг би сайн мэдэхгүй байна. Маргааш нь харахад нүүр хавдчихсан, баруун талын нүд хөхөрчихсөн байсан. Би тэр үедээ мэдээгүй маргааш нь *******аас миний нүүр яагаад ийм болчих воо, хэн зодчихсон юм бэ гэсэн чинь ******* надад өөрөө би архи уучихсан байхдаа таныг зодчихсон байна гэж надад хэлсэн. Яг тэр үедээ юу болсныг би тэр үед архи уугаад согтсон байсан тул мэдэхгүй байгаа юм. ******* надад эмчилгээний төлбөр гэж 80.000 төгрөг өгсөн....гэх мэдүүлэг / хх-ийн 36 /,

...Би *******тай архи ууж байснаа санаж байгаа, тэгээд тэрнээс хойш санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд маргааш өглөө нь гэртээ байж байсан. ******* надад 80.000 төгрөг өгсөн. Надад эмчилгээ хийлгэсэн баримт одоо байхгүй. Тэр үедээ баримт аваагүй. 2021 оны 12 дугаар сард зүгээр миний толгой өвдөөд эмчид үзүүлж байсан юм. Энэ бол *******д хамаагүй. Харин 2022 оны 10 дугаар сард *******д зодуулснаас болж 2 удаа эмнэлэгт очиж үзүүлж эмчилгээ хийлгэсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 38 /,

4. Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... *******гийн талаарх мэдээллийг шүүж үзэхэд ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 263.000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан тул лавлагааг гаргаж хүргүүлсэн. Тухайн иргэн өөрөө зүгээр бие нь өвдөж эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн бол үүнийг нэхэмжлэх шаардлагагүй, төр хариуцдаг. Би *******гийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлтөд хамрагдсан 218.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 56 /,

5. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэхдээ: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэсэн заалт байдаг. Энэ холбогдох заалтын дагуу Эрүүл мэндийн даатгалын хэлтэс буруутай этгээдээр төлүүлсэн төлбөр, түүний биелэлтэд хамтын ажиллагаатай  ажилладаг. Үүний хүрээнд шүүхэд иргэний нэхэмжлэгчээр оролцож байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын орлогын сангийн данс байдаг. Төрийн сан банкны тоот дансанд тушаадаг. Эмнэлгийн тусламж болгон оношны хамаарлын бүлгээс хамааран эрүүл мэндийн даатгалын сангаас зардлаа нэхэмжлээд авдаг. Хохирогчид  эрүүл мэндтэй холбоотой 218,000 төгрөгийн зардал гарсан байна. Эхлээд хохирогч нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн байна. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн яаралтай тусламжийн тасаг нь Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 161,000 төгрөгийг нэхэмжилж авсан байна.  2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр оношны хамаарлын бүлгээс хамаарч амбулаторийн үзлэгээр 57,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байна. 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болох хэрэг гарсан өдрөөс өмнөх хугацааны эмчилгээний төлбөр болох 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 45,000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулахгүй. Нийт буруутай этгээдээс нэхэмжилж буй 263,000 төгрөгөөс 45,000 төгрөгийг хасаж 218,000 төгрөг болж байна үүнийг нэхэмжилж байна гэв.

6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай нөхрийн 88864448 гэсэн дугаар луу ******* залгахаар нь би утсыг нь аваад ярьсан чинь ******* утсаар яриад “аавтай чинь хэрэлдээд 2 алгадаад явуулчихсан шүү” гэж надад хэлсэн. Тэгээд би ээжид хэлээд ээжтэй урдаас нь явсан чинь аав урдаас ирж байхтай нь тааралдсан.  Тэр үед манай нөхөр унтаж байсан чинь ******* утас руу нь залгахаар нь би нөхрийнхөө утсыг аваад ярьсан юм. Тэр үед манай нөхөр утсаар яриагүй унтаж байсан.  Намайг утас аваад ярьсан чинь ******* надтай утсаар ярихдаа аав чинь намайг эхнэрийн толгойг нь залгисан гэж хэлсэн. Тэгэхээр нь би уур хүрээд 2 алгадаад явуулсан шүү гэж хэлсэн. Надад өөр юм хэлээгүй. Тэр үед аавтай уулзахад нүүр нь жаахан халцраад цус гарсан, нүүр нь хавдсан байсан. Тэр үедээ аав өөрөө бол согтчихсон. Юм дугарахгүй байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 40 /,

7. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн орой 19:00 цаг өнгөрөөд манай нөхөр гийн данснаас нь 10,000 төгрөгийн зарлага гарахаар нь би юу авсан юм бол гээд нөхрийнхөө ажилладаг уурын зуухан дээр яваад очсон чинь манай нөхөр галаа түлээд зогсож байсан, хажууд хамт ажилладаг *******, нар хамт байсан. Тэгээд ******* намайг яв одоо та яв гэхээр нь би гэр лүүгээ явсан юм. Тэгээд гэртээ очоод байж байсан чинь шөнө 00:00 цаг өнгөрч байхад манай хүүхэд Бадамханд надад аавыг ******* ах зодоод явуулчихлаа гэж над руу утсаар ярилаа гэхээр нь босоод хүүхдээ дагуулаад нөхрийнхөө ажил руу явж байсан чинь манай нөхөр миний урдаас гудамжаар хүрээд ирсэн, тэгээд би царайг нь харсан чинь нил хавдаад, хөхөрчихсөн ирсэн. Тэгээд би яасан гэж асуусан чинь надад юу ч хэлээгүй, тэгээд би нөхрийгөө гэртээ оруулж ирээд нэлээд суулгаж байгаад яасан юм бэ гэсэн чинь манай нөхөр би ерөөсөө мэдэхгүй байна би нэг  мэдсэн чинь ажлаасаа гараад наашаа алхаж явсан гэж надад хэлсэн. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Манай нөхөр ажил дээрээ ээлжинд гарахдаа *******, гурав хамт гарч ажилладаг юм.  Орой би 19 цагийн үед орчиход манай нөхөр , *******, гурав гурвуулаа архи уугаагүй, гурвуулаа ажлаа хийгээд байж байсан. Би *******тай уулзаад юунаас болоод яагаад манай нөрийг зодсон юм бэ гэж асуусан чинь ******* танай өвгөн чинь янз янзын юм яриад байхаар нь би зодсон гэж байсан. Тэгэхээр нь би та хоёр хоёулаа архи уучихсан байж тэгж болохгүй гэж хэлсэн. Би өөр юм хэлээгүй....гэх мэдүүлэг / хх-ийн 44  /,

8. Гэрч Ц. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... *******, бид гурав уурын зууханд нэг ээлжинд ажилладаг юм, манай уурын зуух 3 зуухтай бөгөөд нэг зуухан дээр нэг хүн ингээд бид гурав нэг ээлжинд хамт ажилладаг юм. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын сүүлээр би яг өдрийг нь санахгүй байна тэр өдөр , ******* бид гурав зуух, яндангаа хөөлчихөөд 0,33 граммтай нэг шил архи аваад тэгээд бид гурав хувааж уусан. Тэгээд байж байхад дараа нь , ******* хоёр ахиад нэг шил архи авч уусан юм шиг байна лээ, тэрийг нь би мэдээгүй ээ. Тэгээд тэр үед нь согтчихсон байсан, тэгэхээр нь би та хоёр хаанаас архи авч уусан юм бэ гэсэн чинь ******* наад чинь архинд явуулаад тэгээд бид хоёр нэг шил архи авч уусан гэж хэлсэн, тэр архинаас нь би уугаагүй, авсаныг нь ч мэдээгүй. Би тэр үед уурын зуухны амны хажууд газар унтаж байсан, тэгээд ******* бос гэсэн чинь нь урдаас нь уурлаад байх шиг байсан, тэгээд би тэр хоёрыг архи уучихсан байхаар нь тэр хоёрын зуухыг нь өөрийнхөө зуухтай галлаад, бас хажуугаар нь чайнтай ус дундраад би ус нэмж хийх, 3 зуух галлах, нүүрс оруулах гэж явсаар байгаад тэр хоёрыг юу болсныг би анзаарч хараагүй. Би хараагүй ээ. Би тэр үед нүүрс оруулах, 3 зуухны гал түлэх, дундарчихсан байсан чайнтай усыг дүүргэх гээд тэр хоёрыг анзаарах завгүй гүйж байсан юм. Тэр үед тэр хоёр зодоо хийгээгүй, тэр үед ******* бос гээд дуудаж байгаа харагдсан тэгээд би гараад явчихсан. Яг тэр үед , ******* хоёр зодоо хийгээгүй. Тэр үед хэдийд нь явсныг нь би анзаараагүй ээ, нэг мэдсэн чинь л алга болчихсон байсан. Явахад нь нүүр царай нь ямар байсныг би мэдээгүй. ******* бид хоёр 5-6 жил хамт ажиллаж байгаа юм. ******* нь хамт ажиллахад гайгүй зантай, ажил тасалдаггүй, гэртээ ээж,  дүү нартайгаа хамт амьдардаг гэсэн, төлөв даруухан зантай, илүү дутуу муухай....гэх мэдүүлэг / хх-ийн 46-47 /,

9. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 690 дугаартай шинжээчийн:

1. *******гийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, дух, зүүн хацар, дээд уруулын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх бусад хамрын нуруу, дух, зүүн хацар, дээд уруулын зулгаралт гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл болно

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 25-26 / болон шүүгдэгч *******ын урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 77 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хөвшин-Од” ХХК-ний уурын зууханд иргэн *******тай хамтран архидан согтуурч улмаар маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шинжээчийн 690 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 Харин хохирогч ******* нь шүүгдэгч *******д зодуулж эрүүл мэнддээ хөнгөн гэмтэл авсны улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд түүнд эмнэлгээс 218.000 төгрөгийн эмчилгээний зардлыг гаргаж эмчилгээ үзүүлсэн бөгөөд уг эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас Нэгдсэн эмнэлэгт төлж барагдуулсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч мэдүүлсэн байна.

Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан байгааг үндэслэн шүүгдэгч *******аас 218000 төгрөг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газрын төрийн сан банкны 1009000020080 дансанд тушаалгахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Прокуророос ирүүлсэн саналын хүрээнд зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа түүнийг  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын  7-2-8 тоот хашаанаас Нэгдсэн эмнэлэг 7 дугаар багийн өрхийн эмнэлэг, төв эмийн сан, 7 дугаар багийн төв, 1 дүгээр баг үйл ажиллагаа явуулах “Хөвших-Од” ХХК-нд очиж ажиллах зэргээр зорчих үүргийг хүлээлгэж  уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг нэг  / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах   ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын  7-2-8 тоот хашаанаас Нэгдсэн эмнэлэг 7 дугаар багийн өрхийн эмнэлэг, төв эмийн сан, 7 дугаар багийн төв, 1 дүгээр баг үйл ажиллагаа явуулах “Хөвших-Од” ХХК-нд очиж ажиллах зэргээр зорчих үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тоолцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 218.000 төгрөгийг гаргуулж  Эрүүл мэндийн даатгалын байгууллагад   олгохыг Баянхонгор аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ