Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/804

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2202000000330 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* оны******* дугаар сарын*******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжмийн техникч мэргэжилтэй,******* ХХК-нд хөгжмийн техникчээр ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт******* дүүргийн******* дугаар хороо,******* тоотод оршин суудаг, урьд

2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Чимэдцэрэнгийн Доржсүрэн (.................)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 4690 БНХ улсын дугаартай, Toyota Prius 10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хөдөө хээр гарч өөрт байсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах бодисоос “шавар” гэх нэршилтэй мансууруулах бодисыг хууль бусаар гарган авч бэлтгэсэн, тухайн бэлтгэсэн бодисоос 0.8558 грамм “Шавар” болон 6.6 грамм хэмжээтэй “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар машиндаа хадгалсан гэмт хэрэг холбогджээ.

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч *******: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэцгээв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Гэрч мөрдөн байцаах шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...Би 2022.09.02-ны өдөр 14 цагийн үед байх ажлаас Доржсүрэн ахад микрофон хүргэж өгөхөөр түүний байгаа газар болох цахилгаан түгээх станцын хойд талд байрлах дугуй засвар дээр очиход Баасансүрэн эгч, Доржсүрэн ах хоёр дугуйгаа янзлуулж байсан. Тэгээд дугуйгаа янзлуулж дуусаад Сонсголон орж Доржсүрэн ах караокены холболтыг хийхээр нэг хүнтэй уулзсан боловч засварын сэлбэг дутуу байна гэх үндэслэлээр караокены төхөөрөмж янзлаагүй буцаад гурвалжны гүүр даваад Говь кашмерын баруун талын нарийн замд дээр очоод Доржсүрэн ах нэг хүн рүү утсаар яриад ирчихлээ гэж хэлсэн. Төд удалгүй нэг нүдний шилтэй ах ирээд машинд суусан. Тэгээд Доржсүрэн ах нөгөө ахтай хамт нэг хүн рүү залгаад машинаас буугаад утсаар яриад байсан, яг хэнтэй ямар зорилгоор ярьсныг нь мэдэхгүй байна. Баасансүрэн эгч бид хоёр машинд байсан. Тэгээд тэндээсээ урагшаа яваад өдөр нь дугуйгаа янзлуулсан дугуй засварын газрын ойролцоо машинтай зогсож байтал 19 цагийн үед байх харанхуй болж байхад нэг хар машинтай хүмүүс хажуугаар гараад явсан, тухайн машины урд суудалд бид нартай цагдаагийн газар баригдаж ирсэн, намхан ах суучихсан цонхоо хагас онгойлгочихсон байсан. Нөгөө машин бид нарын хажуугаар гараад цаашаа өдөр зогсож байсан нарийн гудамжинд очоод зогссон, харин тэр үед би машинаас буугаад дугуй засварын цаана байсан модон жорлонд орж бие засаад буцаж ирээд машиндаа суух гэтэл урд суудал дээр нөгөө хажуугаар яваад нарийн гудамжинд очиж зогссон хар машины урд сууж байсан ах Доржсүрэн ахтай юм яриад урд суудал дээр сууж байхаар нь би машины арын суудал дээр Баасансүрэнгийн хажууд суусан. Харин эхэлж уулзсан нүдний шилтэй ах ойрхон юманд яваад ирье гээд явчихсан байсан юм. Тэгтэл машины урд суудал дээр сууж байсан намхан ах /Чинхүү/, жижиг эрээн арьсан цүнхнээсээ жижиг шилтэй зүйл гаргаж ирээд доороос нь галаар шатаагаад, уурыг нь улаан цоохор жижиг соруулаар сороод байсан. Тэр үед Доржсүрэн ах бас нөгөө зүйлийг нь аваад мөн адил соруулыг нь сорж хэрэглээд байхаар нь би бас сонирхоод нөгөө зүйлээс нь мөн адил сорж хэрэглэсэн. Харин Баасансүрэнг хэрэглэсэн эсэхийг бол мэдэхгүй байна. Машинд байсан хүмүүс бүгд хэрэглэсэн. Тэгээд бид нарыг машиндаа байж байтал өдөр ирж авсан нүдний шилтэй ах буцаж ирээд машинд суусан. ( 1 дүгээр хавтаст хэргийн 55,*******2-74,*******8 дахь тал)

 

Гэрч мөрдөн байцаах шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...“...Манай ажлын ах Доржсүрэн 2022.09.01-ны өдөр байх миний машиныг гуйж авсан. Тухайн үед “бензинийг чинь хийгээд өгье, нэг ажилд авч яваад ирье” гэж надад хэлэхээр нь би нэг их зүйл бодоогүй машинаа өгөөд явуулсан юм. Тэгээд миний машиныг авч яваад 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажид дээр авчирсан. Тэгээд бид нар ажлаа тараад Доржсүрэн ах бид хоёр ажлаас гараад дугуй засвар орж дугуйгаа янзлуулж байхад Базаргүр араас микрофон аваад бид хоёр дээр ирсэн. Тухайн үед Доржсүрэн ах Базаргүр бид нар караоке засах санаатай Сонсголон явсан юм. Тэгээд караокены сэлбэг байхгүй гээд янзалж чадаагүй. Тэгээд бид нар буцаад нөгөө дугуй засварын газар луугаа явж байгаад замдаа Доржсүрэн ах машинаа зогсоогоод халааснаасаа гялгар ууттай баримлын шавар шиг зүйл гаргаж ирээд машины голын хайрцагт байсан тугалган цаасан дээр тавьж байгаад доороос нь галаар түлж гарсан утааг нь хуйлсан мөнгөөр сорж хэрэглээд байсан. Тухайн үед Базаргүр бид хоёр сонирхоод 1-2 удаа сорж хэрэглэсэн. Гэхдээ надад аймар муухай санагдсан. Миний толгой их эргээд байхаар нь дахиж огт хэрэглээгүй. Тэгээд буцаж нөгөө ЦТС-ын 4-ийн арын дугуй засварын арын нарийн зам дээр очиж зогсоод байж байтал гаднаас нүдний шилтэй нэг ах орж ирээд урд суудал дээр суусан. Тэгээд Доржсүрэн ахтай юм яриад сууж байснаа Базаргүр бид хоёрыг дугуй засвар дээр буулгаж үлдээгээд Доржсүрэн ах нөгөө залуутай машин бариад явсан. Яг хаашаа явсан гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд нэг их удаагүй буцаад ирсэн, ирэхдээ ганцаараа байсан. Тэгээд харанхуй болчихсон байсан байх, нэг хар машин бид нарын хажуугаар гарч яваад нэлээд хол очиж зогсоод нэг жижиг биетэй ах манай машинд орж суусан. Тэр үед Базаргүр бие засах гээд явчихсан байсан. Тэгээд нөгөө жижиг биетэй ах Доржсүрэн ахтай ойр зуурын юм яриад байх шиг байсан. Тэгтэл нөгөө гаднаас орж ирээд суусан жижиг биетэй ах тарианы шил гаргаж ирээд доороос нь шатааж байгаад утааг нь сорж хэрэглээд байсан. Тэрнээс Доржсүрэн ах бас хэрэглэсэн, Базаргүр бид хоёр мөн сонирхоод нэг нэг удаа сорж үзсэн. Тэгээд Базаргүр нөгөө жижиг биетэй ахтай хамт машинаас буугаад дэлгүүр орж ус авахаар яваад дэлгүүрээс буцаж ирсний дараа нөгөө нүдний шилтэй ах /Төмөр-Очир/ ирээд машинд суугаад тэндээс энх тайвны гүүрний баруун талын петровис колонкийн хажууд зогстол цагдаа нар бариад авсан юм. ( 1 дүгээр хавтаст хэргийн 45-46, 57,*******6 дахь тал)

 

Гэрч мөрдөн байцаах шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...Би нөгөө Батгэрэлийн жижигхэн 3 ширхэг мөсийг нь аваад Доржсүрэнтэй уулзсан. Угаасаа маш жоохон байсан болохоор нь ... Доржсүрэнгийн машинд тарианы шилэнд хийж байгаад хэрэглээд дуусгасан...Надад мансууруулах төрлийн бодисыг хэн нэгнээс худалдан авч, бусдад худалдсан асуудал байхгүй. Батгэрэл надад гялгар уутны ёроол хэсэгт тундас болсон 3 ширхэг жижиг мөс үзүүлэхээр нь би нөгөөхийг нь авчихсан юм. Хэрэг гарах үед тэр 3 ширхэг жижиг мөсийг хэрэглээд дууссан юм. Харин хэрэглүүр нь Батбаяр бид 2-ын машинаас илэрсэн юм” гэх мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 51 дэх тал тал)

 

Гэрч мөрдөн байцаах шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...2022.9.02-ны өдрийн...17 цагийн үед Чинхүү над руу утсаар яриад “гурвалжны гүүр ороод ирье” гэж хэлсэн. Тэгээд Говийн хажууд очоод зогстол Чинхүү хүнтэй уулзана гээд яваад өгсөн. Би тэр үед ганцаараа машин дотор Чинхүүгийн үлдээсэн мөсийг хэрэглэж дуусгасан” гэх мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 60 дахь тал)

 

Гэрч мөрдөн байцаах шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...2022.09.02-ны өдөр 21 цаг өнгөрөөгөөд унтах гээд байж байтал танил Доржоо залгаад “дугуй засвар дээр ирчихлээ, гараад ир” гэсэн. Тэгээд гараад очтол Доржоо ажлынхаа 2 хүнтэй байж байсан. Ингээл Доржоотой уулзаад “Е gагаг.gov.mn” гэсэн сайт руу оруулаад Хан-Уул дүүргийн 14-р хорооны Куветийн аманд байх газрыг харуулсан...тэгээд тамхилж байгаад салсан” ( 1 дүгээр хавтаст хэргийн*******0 дахь тал)

 

Гэрч мөрдөн байцаах шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...Би Чинхүүд мөс гэх бодис өгсөн зүйл огт байхгүй, ямар учраас ийм зүйл яригдаад байгааг ойлгохгүй байна.” ( 1 дүгээр хавтаст хэргийн*******0 дахь тал)

 

2022 оны 09 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 46-90 БНХ улсын дугаартай саарал өнгийн тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. (1 дүгээр хавтаст хэргийн*******-12 дахь тал)

*******гийн биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 14-18 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 293 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол. (1 дүгээр 37-38 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4318 дугаартай “...2 гэж дугаарласан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,1752 гр, 4 гэж дугаарласан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,6806 гр, 5 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 6,6 гр хэмжээтэй байна. Уг бодисуудаас дельта-9-тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9-тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн*******3-88 дахь тал),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 4322 дугаартай шинжээчийн “...Доржсүрэн ХГ87071711 2022.09.03” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол, метамфетамин илэрсэн, илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 99-102 дахь тал),

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын*******38 дугаартай дүгнэлт: “...******* нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон. ( 1 дүгээр хавтас хэргийн 113 дахь тал)

 

Яллагдагчаар ******* мөрдөн байцаах шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 134 дэх тал)

 

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 139-140 дэх тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( 2 дугаар хавтаст хэргийн 61 дэх  тал), шийтгэх тогтоолын хуулбар ( 2 дугаар хавтаст хэргийн*******8-81 дэх тал), шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон 3 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 4690 БНХ улсын дугаартай, Toyota Prius 10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хөдөө хээр гарч өөрт байсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах бодисоос “шавар” гэх нэршилтэй мансууруулах бодисыг хууль бусаар гарган авч бэлтгэсэн, тухайн бэлтгэсэн бодисоос 0.8558 грамм “Шавар” болон 6.6 грамм хэмжээтэй “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар машиндаа хадгалсан болох нь мөрдөн байцаалтын шатанд

2022 оны 09 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 46-90 БНХ улсын дугаартай саарал өнгийн тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. (1 дүгээр хавтаст хэргийн*******-12 дахь тал)

*******гийн биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 14-18 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 293 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол. (1 дүгээр 37-38 дахь тал)

   ******* нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын*******38 дугаартай дүгнэлт ( 1 дүгээр хавтас хэргийн 113 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4318, 4322 дугаартай дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотнын хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг тусгайлан хуульчилж, олон улсын гэрээ, конвенцод заасан.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис юм.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол үр дагавар нь үүсэж байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай.

 

Мансууруулах бодисыг хууль бусаар олж авах гэдэг нь тухайн бодисыг худалдан авах гүйцэтгэсэн ажил болон үзүүлсэн тусламж үйлчилгээний хариу төлбөрийн хэлбэрээр авах, өр төлбөрт тооцож авах, өөр бараа, эд зүйлээр сольж авах, зээлж авах, бэлэгт авах зэргээр хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг багтаадаг ойлголт юм. 

 

Дээрх хууль зүйн ойлголт зэргээс үзэхэд Нийслэлийн прокурорын газраас*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч  ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Улсын яллагч: “...шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг 50 төгрөгийн мөнгөн тэмдэгтийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар зохих байгууллагад шилжүүлэх, бусад эд мөрийн баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, нэг ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах саналтай байна.  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай. гэж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй, бусдад төлөх төлбөргүй, 3 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй, аавыгаа асардаг, өөрийн болгоомжгүй үйлдлээс болж ийм гэмт хэрэгт холбогдсон. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэрээсээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. гэж тус тус мэтгэлцэв.

 

          2. Шүүхээс тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, прокурорын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал, дүгнэлт зэргийг харгалзан шүүх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил, 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Иймээс шүүгдэгч *******гийн эдлэх 1 жил, 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон ба шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №2 гэж дугаарласан “гялгар ууттай шавар мэт зүйл 0,1752 гр хэмжээтэй”, №3 гэж дугаарласан “хар өнгийн зүйлээр бохирлогдсон 4 ширхэг тугалган цаас”, №4 гэж дугаарласан “sputnik” гэсэн бичигтэй цаасан хайрцагтай дотроо гялгар ууттай шавар мэт зүйл 0,6550 гр хэмжээтэй, 1 ширхэг притек”, №5 гэж дугаарласан “гялгар ууттай өвс мэт зүйл 6,6 гр хэмжээтэй”, №8 гэж дугаарласан “эвдэрхий улаан өнгийн асаагуур 1 ширхэг”, №9 гэж дугаарласан “3 ширхэг хэрэглэсэн гааз”, мөн №1 гэж дугаарласан “тарианы хагархай шил”, хуванцар 2 ширхэг гуурс мэт зүй, гэж дугаарласан “цэнхэр болон цагаан өнгийн асаагуур 2 ширхэг”, №4 гэж дугаарласан, “төмөр хайрцагтай хагархай тарианы шил 3 ширхэг” эд зүйлүүд нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг,

№1 гэж дугаарласан “сери дугаар нь тодорхойгүй хуйлсан 50-ын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг”, №6 гэж дугаарласан “аw6826961” гэсэн дугаартай 50-ын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг”, №7 гэж дугаарласан “хуйлж соруул мэт болгосон хуйлсан 50-ын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №2 гэж дугаарласан “хэрэглэсэн, сери дугаар нь тодорхойгүй хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг Монгол банкинд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч*******г сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар     шүүгдэгч *******г 1 (нэг) жил, 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 (нэг) жил, 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №2 гэж дугаарласан “гялгар ууттай шавар мэт зүйл 0,1752 гр хэмжээтэй”, №3 гэж дугаарласан “хар өнгийн зүйлээр бохирлогдсон 4 ширхэг тугалган цаас”, №4 гэж дугаарласан “sputnik” гэсэн бичигтэй цаасан хайрцагтай дотроо гялгар ууттай шавар мэт зүйл 0,6550 гр хэмжээтэй, 1 ширхэг притек”, №5 гэж дугаарласан “гялгар ууттай өвс мэт зүйл 6,6 гр хэмжээтэй”, №8 гэж дугаарласан “эвдэрхий улаан өнгийн асаагуур 1 ширхэг”, №9 гэж дугаарласан “3 ширхэг хэрэглэсэн гааз”, мөн №1 гэж дугаарласан “тарианы хагархай шил”, хуванцар 2 ширхэг гуурс мэт зүй, гэж дугаарласан “цэнхэр болон цагаан өнгийн асаагуур 2 ширхэг”, №4 гэж дугаарласан, “төмөр хайрцагтай хагархай тарианы шил 3 ширхэг” эд зүйлүүд нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг,

№1 гэж дугаарласан “сери дугаар нь тодорхойгүй хуйлсан 50-ын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг”, №6 гэж дугаарласан “аw6826961” гэсэн дугаартай 50-ын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг”, №7 гэж дугаарласан “хуйлж соруул мэт болгосон хуйлсан 50-ын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №2 гэж дугаарласан “хэрэглэсэн, сери дугаар нь тодорхойгүй хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг Монгол банкинд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ