| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2019/00834/и |
| Дугаар | 924 |
| Огноо | 2019-04-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 924
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун баян уул 7 дугаар гудамж, 3 тоотод оршин суух, Боржигон овогт Базарын Оюунтуул /РД:ЧБ88012069/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Хаппинесс таун 110-164 тоотод оршин суух, Боржигон овогт Мөнгөнсэлэмийн Гантулга /РД:ЧБ87072211/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай, хариуцагч М.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Оюунтуул, М.Гантулга нар арван жилийн нэг ангид хамт сурч байсан. Үерхэж байгаад улмаар гэр бүлийн харилцаатай болсон. Зохигчдын дундаас хүү О.Мэргэн төрсөн. Б.Оюунтуул, М.Гантулга нар зан төлвийн хувьд таарамжгүй байснаас гэрлэлтээ батлуулаагүй, хамтын амьдрал үүсгээгүй. 2 талынхаа эцэг эхийн гэрт ирж очин амьдарч байсан. М.Гантулга хүүгээ төрснөөс хойш 14 хоног хамт байгаад л тусдаа амьдрах болсон. М.Гантулга хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ сайн дураар биелүүлж байгаагүй. О.Мэргэн төрөлхийн тархины даралттай, одоогоор мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг. Оюуны хомсдол гэх оноштой, байнгын асаргаанд байдаг. Хүү О.Мэргэн хөлд, хэлд нэлээн оройтож орсон. Унаж, татдаг өвчтэй. 7 настай сургуульд оруулсан ч суралцах чадваргүй болоод сургуулиас чөлөөлөгдсөн. Өнгөрсөн жилээс О.Мэргэн бөөрний архаг өвчтэй болж, байнгын эмчийн хяналтад байх болсон. М.Гантулгад дээрх байдлыг хэлж, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхийг сануулсан. 2018 оны 9 сард М.Гантулга хүүхдэдээ 500,000 төгрөг өгч байсан. М.Гантулга хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ сайн дураар хэрэгжүүлэхгүй, холбоо тасалж байгаад гомдолтой байна. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар гэрлэлтээ бүртгүүлээгүй ч бүртгүүлсэн хүмүүсийн хүүхэдтэй адил эрх эдэлж үүрэг хүлээнэ гэж заасан. Гэр бүлийн тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх үр хүүхдээ тэжээн тэтгэж сурган хүмүүжүүлэхэд адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хүү О.Мэргэн насанд хүрэх хүртэл хугацаанд эцэг М.Гантулгаар тэжээн тэтгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Гантулга нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Хүү Г.Мэргэн миний хүүхэд мөн. Хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг төлнө гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюунтуул нь хариуцагч М.Гантулгад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Б.Оюунтуул, М.Гантулга нар нь 10 жилийн нэг ангид сурч байгаад 2007 оноос дотносож, гэр бүлийн харилцаатай болж улмаар 2010 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.Мэргэнийг төрүүлсэн болох ньбүртгэлийн Г-2511 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 4 дахь тал/ болон зохигчийн гаргасан тайлбараар тогтоогдож байна.
2010 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.Мэргэнийг хариуцагч М.Гантулга нь өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан ба хүү Г.Мэргэн нь төрсөн цагаасаа эхлэн эх Б.Оюунтуулын асрамжид өсч байгаа, эхийнх асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч М.Гантулгаас хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан хүү Г.Мэргэнийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Г.Мэргэнийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Гантулгаас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Оюунтуулд олгосугай.
4.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА