Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 741

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, 17-р байрны 19 тоот, регистр 287397, Соёо-Өндөр ХХК-ний хүсэлттэй дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төгс, нэхэмжлэгч Капитал банкийг төлөөлж Б.Раднаасүрэн, О.Болдбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаяр /үнэмлэх 2413/, хэрэг гүйцэтгэгч А.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төгс шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Соёо өндөр ХХК нь 2015 оны 4-р сарын 30-ны өдөр Дампуурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасны дагуу 5.758.401.669 төгрөгийн өр төлбөрөө төлж чадахгүй болж, дампуурсанд тооцож татан буулгах хүсэлтийг шүүхэд гаргасан. Соёо өндөр ХХК нь 2006 оны 4-р сарын 05-ны өдөр байгуулагдсан, барилга барих тусгай зөвшөөрөлтэй учир Хармагтайн гол ХХК-ийн газар дээр баригдаж байгаа барилгад хөрөнгө оруулалт хийсэн. Соёо өндөр ХХК үйл ажиллагаандаа хэрэглэхээр Голомт банк ХХК-иас 700.000.000 төгрөг, дараа нь Худалдаа хөгжлийн банкнаас 2.000.000 долларын зээл авсан байдаг. 2.000.000 долларын зээлээсээ Голомт банк ХХК-иас авсан 700.000.000 төгрөгийн зээлээ төлсөн. Мөн Капитал банк ХХК-иас 2014 оны 4-р сарын 17-ны өдөр 52 тоот жижиг, дунд бизнесийн зээл, 2015 оны 5-р сарын 29-ний өдөр 60 тоот шуурхай зээл зэрэг авсан. 2015 оны 3-р сарын 31-ний байдлаар эдгээр зээлийн төлбөр нь 4.749.141.767 төгрөг, хуримтлуулсан хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.009.259.902 төгрөг, нийт 5.758.401.669 төгрөгийн өр төлбөртэй байна. 2015 оны 4-р сарын 01-ний өдрийн байдлаар Соёо өндөр ХХК-ийн 2014 оны 4-р улирлын санхүүгийн тайланд компанийн өөрийн хөрөнгө нь 4.263.536.000 төгрөг, Капитал банк ХХК-д төлөх 5.758.401.669 төгрөгөөс 4.263.536.000 төгрөгийг хасахаар манай өөрийн хөрөнгө нь -1.494.860.000 төгрөг байгаа. Мөн энэ дүнг 10-д хуваах ёстой. Тухайн үед бид дахин хөрөнгөжүүлэх хүсэлт гаргасан боловч хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр дахин хөрөнгөжих боломжгүй гэж үзсэн байна. Манай компанийн төлбөрийн чадваргүй болсон үндэслэл нь төгрөгийн зээлийг долларт шилжүүлсэн нь ханшийн огцом өсөлттэй холбоотой. Ийм учраас бид зарим нэг асуудлуудыг шийдэх гэж банк, санхүүгийн байгууллага, хамаатан садан гээд бүх хүмүүсээс зээл авсан. Капитал банк ХХК нь Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн дагуу 2015 оны 3-р сард Соёо өндөр ХХК, Хармагтайн гол ХХК-уудын үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахаар сонинд зар гаргасан. Ингээд бид шүүхэд хандсан. Нэхэмжлэгчдийн анхны хурал 2015 оны 7-р сарын 20-ны өдөр болж, хэрэг гүйцэтгэгчээ томилсон, хэргийг 1-2 сарын дотор дуусгах боломж байсан боловч Капитал банк ХХК нь Баянгол дүүргийн цагдаад өргөдөл өгч, цагдаа дээр 3, 4 жил шалгагдсан. Ийм байхад хүүг нэмж тооцно гэвэл шударга биш. Капитал банк ХХК2015 оны 6-р сард нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэл гаргах өдрийнхөөрөө хүүг тооцоогүй, илүү тооцсон. Гэвч бид зөвшөөрсөн, нэгэнт үүргээ биелүүлж чадахгүй төлбөрийн чадваргүй болосн тул Соёо-Өндөр ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Капитал банкийг төлөөлж Б.Раднаасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь Соёо өндөр ХХК-тай 2014 оны 4-р сарын 17-ны өдөр 52 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 4.500.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэйгээр, 2014 оны 5-р сарын 29-ний өдөр 60 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 250.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр тус тус зээлүүлсэн. Энэхүү зээлийн материалыг Соёо өндөр ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Ц.Төмөрболд, Т.Рэнцэнмядаг нар бүрдүүлсэн. Зээлийг эдгээр хувьцаа эзэмшигчдийн өөрсдийн компани болох Хармагтайн гол ХХК-ийн барилгын санхүүжилтанд зарцуулж, барилга бүрэн ашиглалтанд ороогүй гэдэг үндэслэлээр зээлийг хуваарийн дагуу төлөөгүй. 52 тоот зээлийн гэрээний зээл, хүүгийн төлбөрийг төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь 2014 оны 5-р сарын 17-ны өдрөөс 2017 оны 4-р сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл, хүүгийн төлбөрийг тэнцүү төлөхөөр тохирч сар бүр 206.043.822 төгрөг, 60 тоот гэрээгээр 2015 оны 5-р сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд мөн тэнцүү төлөхөөр тохирч сар бүр 29.328.229 төгрөг төлөхөөр тус тус тохирсон. Гэтэл зээлдэгч нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Үүрэг үүсэх үеийнх нь нөхцөл байдал нь Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлж чадахгүй, төлбөрийн чадваргүй болсон гэх шаардлагыг хангаагүй. Дампуурлын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ гаргасан. Банк 52 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 4.499.141.767,12 төгрөг, хүүгийн төлбөрт 1.548.171.245,17 төгрөг,нийт 6.047.313.012,29 төгрөг, 60 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 250.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 151.107.375,47 төгрөг, нийт 401.107.375.47 төгрөг нэхэмжилж нийт 2 зээлийн гэрээний үүрэгт 6.448.420.387,76 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ үүргийг Хармагтайн гол ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж-30, үйлчилгээний зориулалттай 7820 метр квадрат талбай бүхий барилга, 1500 м.кв эзэмших эрхтэй газрын хамт борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Б.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 03-р сарын 15-ны өдөр Соёо-Өндөр ХХК-тай хөдөлмөрийн түр гэрээ байгуулж, туслах ажилтнаар орсон. Сард 1 сая төгрөгийн цалин авахаар гэрээгээр тохирсон. Гэрээ нь тус компанид байгаа. Ингээд менежер Отгонбаярын шууд удирдлага доор туслахаар өдөр шөнөгүй ажиллаж байсан боловч сүүлийн 2 сарын цалин болох 2 сая төгрөгийг компани мөнгөгүй гээд одоог хүртэл өгөөгүй байна. Иймд компаниас цалин 2 сая төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг гүйцэтгэгч А.Энхболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний бие тус шүүхийн шүүгчийн 2018 оны 9-р сарын 06-ны өдрийн захирамжаар Соёо өндөр ХХК-ийн дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр ажиллаж, Дампуурлын тухай хуулийн 13-р зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлтийг гаргаж, нэхэмжлэгч, хариуцагч нарт танилцуулсан. Соёо өндөр ХХК нь 2006 оны 4-р сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөгийн дүрмийн сантай, нэг гишүүнтэйгээр, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан, улсын бүртгэлийн 9011041043 дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, 17-р байрны 07 тоот хаягт байрлан ажилладаг. 2010 оны 4-р сарын 23-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр барилга, угсралтын ажил эрхлэх, авто машины тоног төхөөрөмж худалдах, суурилуулах, засварлах үйл ажиллагаа явуулахаар, дүрмийн сангийн хэмжээ 520.000.000 төгрөгөөр нэмэгдэж, 3 гишүүнтэй болж өөрчлөгдсөн. Соёо өндөр ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ц.Төмөрболд, хувьцаа эзэмшигч Г.Алтанцэцэг 52.000.000 төгрөг буюу дүрмийн сангийн 10 хувь, Т.Рэнцэнмядаг 416.000.000 төгрөг буюу 80 хувь, Ц.Төмөрболд нь 52.000.000 төгрөг буюу 10 хувь тус тус эзэмшдэг. Соёо өндөр ХХК нь Тээвэр хөгжлийн банк, Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банк зэрэгт валютын болон төгрөгийн данстай. Тус компаний 2013, 2014, 2015, 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг үндэслэн дүгнэлтээ гаргасан бөгөөд 2016 оноос эхлэн Х тайлан өгсөн учир 2017, 2018 оны санхүүгийн тайланг оруулаагүй болно. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3-р сарын 27-ны өдрийн 14600 дугаартай шүүгчийн захирамжаар Соёо өндөр ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон. Төлбөрийн чадвартай эсэхийг илэрхийлэх 3 загварыг ашиглаж, санхүүгийн болон төлбөрийн чадварын шинжилгээ хийж дүгнэлтээ гаргаж, төлбөрийн чадваргүй болохыг тогтоосон. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2013 оноос 2016 оны тайлангийн үзүүлэлтүүдээс зарим зүйлийг тодруулахад 2014 оны санхүүгийн тайланд мөнгө 75.267.777 төгрөг байх ба 4.052.371.955 төгрөгийн өр тайлагнасан байна. Үндсэн хөрөнгөнд Этуаль үйлчилгээний төвийн барилгад зарцуулсан 3.924.431.124 төгрөгийг тусгаж бүртгэсэн байна. 2014 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай Монгол улсын хуулийн дагуу шинээр мэдүүлсэн санхүүгийн тайландаа өмнөх жилүүдийн тайландаа өмнөх жилүүдийн буруу мэдүүлсэн санхүүгийн тайлангаа залруулан мэдүүлсэн байх ба мөнгө 11.342.777 төгрөг болж бууран, дансны авлагад Хармагтайн гол ХХК-д шилжүүлэн бүртгэсэн барилгыг 5.014.167.184 төгрөг болгон бүртгэж үндсэн хөрөнгөөс 3.863.508.050 төгрөгийг хасаж, 4.502.531.089 төгрөгийн өр төлбөр тайланд тусгасан. Энэхүү санхүүгийн тайлангуудаас харахад компанийн өр төлбөр 4.493.974.695.31 төгрөг болж, өөрийн хөрөнгийн 671.27 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөртэй болсон байна. Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын 3 загвараар шинжилгээ хийж үзэхэд энэхүү Соёо өндөр ХХК нь 2013 оноос төлбөрийн чадваргүй болсон байна. Төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нь Соёо өндөр ХХК 2012 оны 12-р сарын 12-ны өдөр Голомт банкнаас 700.000.000 төгрөгийн зээл авч барилгын ажилдаа зарцуулсан, 2013 оны 7-р сарын 29-ний өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 2.000.000 америк долларын зээл авч, уг зээлээсээ Голомт банкны зээлийг төлсөн. 2014 оны 4-р сарын 18-ны өдөр Капитал банк ХХК-иас 4.500.000.000 төгрөгийн зээл авч, Худалдаа хөгжлийн банкнаас авсан 2.000.000 америк долларын зээлээ төлсөн. Ийнхүү зээлдэгч зээлээ төлж барагдуулж байснаас тус компанийн үйл ажиллагаа доголдолж, санхүүгийн тогтворт байдал, хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулж, цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон. Соёо өндөр ХХК хөрөнгийн эх үүсвэрийн бодитой тооцоололгүй, барилгын ажлыг эхлүүлж, их хэмжээний зээлийн өр төлбөрт орж, нэг зээлийг нөгөө зээлээр төлж байсан нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, ханшийн зөрүү зэрэг зөвхөн банкны зээлээс 999.000.000 төгрөгийн алдагдал хүлээж, өр төлбөрүүдээ төлөх боломжгүй бол төлбөрийн чадваргүй болсон байна. Соёо өндөр ХХК-ийн удирдлага нь удирдлагын ур чадваргүй, санхүүгийн мэдлэг дутмаг, нөхцөл байдлыг бодитой дүгнэж чадаагүй, төлбөр тооцоог цаг бүрт нь барагдуулаагүй, ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон учраас компани төлбөрийн чадваргүй болж, бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй дампуурч байгаа нь удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байна.

Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгийн талаар: Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19-р зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор шүүхэд нотлох баримт болон лавлагаа гаргуулах хүсэлт гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9-р сарын 18-ны өдрийн 12443 дугаар захирамжаар шүүхэд ирүүлсэн лавлагаа, нотлох баримтуудаар Соёо өндөр ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгийн талаар дараахь мэдээлэл ирсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41-р зүйлийн 41.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Энэ хуулийн 41.2.Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29-р зүйлийн 29.1 дэх хэсэгт Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийн биелэлтийг хангуулахаар зээлдэгчээс барьцаалсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь зээлийн барьцаа болно. Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. Мөн хуулийн 165-р зүйлийн 165.6 дахь хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үндсэн үүргээс гадна хүү, анз, хохирол болон шүүхийн зардлыг гаргуулна гэж тус тус заасан. Соёо өндөр ХХК нь 2014 оны 4-р сарын 17-ны өдөр Капитал банк ХХК-иас зээл авахдаа 52 тоот барьцааны гэрээ, барьцаалбар үйлдэж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж-30 байрлалтай, 7820 метр квадрат талбайтай 70 хувийн гүйцэтгэл бүхий Этуаль үйлчилгээний төвийн барилгыг барьцаалсан байна. Уг Этуаль үйлчилгээний төвийн барилга нь Хармагтайн гол ХХК-ийн эд хөрөнгөд бүртгэлтэй, 1500 метр квадрат газар эзэмших гэрчилгээ нь мөн Хармагтайн гол ХХК-ийн эзэмшилд байгаа. Гэвч тус компанийн үүсгэн байгуулагч н.Алтанцэцэг, Т.Рэнцэнмядаг, Ц.Төмөрболд нар нь нэг гэр бүлийн гишүүд буюу хамаарал бүхий этгээд байгаа. Нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн зээлийн хөрөнгө бүхэлдээ барилгын ажилд зарцуулагдсан байх тул уг хөрөнгийг Дампуурлын тухай хуульд заасны дагуу мөнгөн хөрөнгө болгон нэхэмжлэгчид шилжүүлж өгөх нь Дампуурлын хуулийн зохих заалттай нийцэж байна. Мөн лавлагаагаар 3315 метр квадрат үйлчилгээний орон сууцны зориулалттай газар эзэмших эрх байсан боловч энэ нь 2018 оны 11-р сарын 19-ний өдөр буюу Соёо өндөр ХХК-ийн дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар эзэмших эрхийн хугацаа дууссан. Төв аймагт орших газар эзэмших эрх нь шүүгчийн захирамжаар хүчингүй болсон. Бүртгэлээр ирсэн авто машинуудын нэг нь эвдэрсэн, бусад авто машиныг өөр этгээдэд шилжүүлж өгсөн. Соёо өндөр ХХК нь Этуаль төвийн үйлчилгээний төвийг барьж ашиглалтанд оруулахын тулд Худалдаа хөгжлийн банкнаас 2.000.000 доллар, Голомт банкнаас 700.000.000 төгрөг, Хас банкнаас 252.000.000 төгрөг, Капитал банкнаас 5.300.000.000 төгрөг, Хайрхан агула ХХК-иас 335.700.000 төгрөг, ХЗХ-оос 395.000.000 төгрөг, ББСБ-иас 170.000.000 төгрөг, 80.000.000 төгрөг, 545.000.000 төгрөг, 250.000.000 төгрөг, 1.600.000.000 төгрөг, Говь хангай мебель компаниас 260.000.000 төгрөг нийтдээ 13.100.000.000 төгрөгийн зээл авч, уг барилгад хөрөнгө оруулсан байна. Соёо өндөр ХХК болон Хармагтайн гол ХХК нарын хамтарсан хөрөнгөөр баригдсан Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж-30 байрлалтай, 7820 метр квадрат талбайтай 70 хувийн гүйцэтгэл бүхий Этуаль үйлчилгээний төвийн барилга нь нийтдээ 9.800.000.000 төгрөгийн өртөгөөр баригдсан байна. Дампуурлын тухай хуулийн 35-р зүйлд зааснаар хариуцагчийн хувиарлагдах эд хөрөнгийг мөнгөн хөрөнгө болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй. Голомт банк дахь Соёо өндөр ХХК-ийн дансны үлдэгдэл нь 2.462.000 төгрөгөөс өөр хувиарлагдах эд хөрөнгө байхгүй. Харин зээлийн зориулалтын дагуу хөрөнгө оруулсан Этуаль үйлчилгээний төвийн барилгыг худалдан борлуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохицуулалтад нийцнэ. Соёо өндөр ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэгч нарын хурлыг зарлан хуралдуулахад Капитал банк ХХК болон Б.Батмөнх нар шүүхэд нэхэмжлэл гарган хүргүүлсэн болно. Капитал банк ХХК-иас 2018 оны 12-р сарын 11-ний өдрийг дуустал хугацаагаар нэхэмжлэлийн шаардлагаа 4.568.468.000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 10.048.988.792,58 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Миний бие дүгнэлтэндээ онцгой ажиллагааны журмаар дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, эвлэрэх, багасгах ажиллагаа хийгддэггүй тул Капитал банк ХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлагыг оруулаагүй. Дампуурлын шинжилгээний загваруудаар дампуурлын шинжилгээ хийсэн. Дампуурлын шинжилгээгээр дампуурлын түвшинд хүрч, төлбөр төлөх чадваргүй, үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн боломж эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл магадлал маш өндөр түвшинд хүрсэн байна.

Соёо өндөр ХХК-ийн дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсан тооцож татан буулгах талаарх санал: Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараахь этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэнд үндэслэн тус Соёо өндөр ХХК нь 2013 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс Соёо өндөр ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Дампуурлын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэгийг хангасан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35-38-р зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Соёо-Өндөр ХХК нь бусдад төлөх үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноо мэдэгдэж, дампуурсанд тооцож татан буулгахыг хүссэн хүсэлтийг 2015 оны 4-р сарын 24-ний өдөр шүүхэд гаргаж, 4-р сарын 29-ний өдөр дампуурлын хэрэг үүсгэжээ. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Капитал банк нь Соёо-Өндөр ХХК-ийг санаатайгаар төлбөрийн чадваргүй болгох, дампууруулах гэмт хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасан, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргаснаар шүүгчийн 2015 оны 10-р сарын 5-ны өдрийн 26375 тоот захирамжаар түдгэлзүүлсэн / 1-р хавтас, хх 154-158/ байна.

 

Хэргийг шалгаад Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2017 оны 08-р сарын 14-ний өдрийн 111 тоот тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр Соёо-Өндөр ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй /хх 177/ болгосон, улмаар 2018 оны 6-р сарын 6-ны өдрийн 8297 тоот захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явууллаа.

Шүүх хүсэлтийг хангаж, дампуурсанд тооцож татан буулгаж шийдвэрлэлээ.

 

Соёо өндөр ХХК нь 2006 онд 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2010 оны 4-р сарын 23-ны өдөр дүрмэндээ өөрчлөлт оруулж, барилга угсралт, авто машины тоног төхөөрөмж худалдах, суурилуулах, засварлах үйл ажиллагаа явуулахаар, дүрмийн сангаа 520 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, 3 гишүүнтэй болж өөрчлөгджээ.

Тус компаний хувьцаа эзэмшигч Г.Алтанцэцэг дүрмийн сангийн 10 хувь, Т.Рэнцэнмядаг 80 хувь, Ц.Төмөрболд 10 хувийг тус тус эзэмшдэг байна.

Хариуцагч Соёо-Өндөр ХХК нь үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, төлбөрийн чадваргүй болсон үндэслэлээ ... 2009 онд Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Эрхүүгийн гудамж, 11-р хороололд үйлчилгээний зориулалттай 7 давхар барилга барьж хөрөнгө оруулалт хийхдээ Голомт банкнаас 700 000 000 төгрөгийн зээл авсан, энэ зээлээ Худалдаа хөгжлийн банкнаас авсан 2 сая долларын зээлээс төлсөн, Капитал банк ХХК-иас 4 500 000 000 төгрөгийн зээл авч, Худалдаа хөгжлийн банкны зээлийг төлж, долларын ханшийн өсөлтөөс алдагдалд орсон, санхүүгийн хямрал, барилгын материалын үнийн өсөлт зэргээс үйл ажиллагаа явуулж чадахгүй болсон гэж тайлбарлажээ.

Соёо-Өндөр ХХК-ний төлбөрийн чадвартай эсэх талаар эрүүгийн болон дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хэд хэдэн дүгнэлт гарчээ. Үүнд:

-Дундманхайдай аудит ХХК нь Соёо-Өндөр ХХК-ний 2008-2015 оны 3-р улирлын санхүүгийн тайлан баланс, тайлангуудын үзүүлэлт хоорондын тухайн онуудын тайлагналд зэрэгцүүлсэн судалгаа, шинжилгээг үндэслэн хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж 2016 оны 02-р сарын 16-ны өдрийн 52 тоот дүгнэлт /2-р хавтас хх 115-124/ гаргажээ. Шинжээч Соёо-Өндөр ХХК нь 2008-2013 оны тайлан балансаа үнэн зөвөөр бодитой тайлагнаагүй, 2013-2015 оны тайландаа хөрөнгөө дутуу тайлагнасан нь төлбөрийн чадваргүй гэх үндэслэлгүй, тус компаний удирдлага нь аж ахуй хариуцан явч явах ур чадваргүй, удирдах ур чадвар сул, хөрөнгийн захиран зарцуулалтын тайлан хангалтгүйгээс компанийг эрсдэлд оруулсан гэж дүгнэжээ.

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04-р сарын 12-ны өдрийн 51 тоот дүгнэлтэд /2-р хавтас хх 125-127/ ...Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар ...төлбөрийн чадварын үзүүлэлт өөрийн хөрөнгийн хэмжээнээс төлөх өр төлбөр, зээлийн дүн нь 16-19 дахин ихсэж хуулийн залтад нийцэж, дампуурсанд тооцохоор байна. Гэвч анхан болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагнал, санхүүгийн эх үүсвэр, зээлийн зарцуулалт, нэхэмжлэгч тус бүрийн авлага буюу гаргуулах төлбөрийн хэмжээ, хөрөнгийн үнэлгээний талаар зөрчилтэй тул эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй, Дампуурлын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т ..өмчлөлдөө байгаа, эсхүл итгэмжлэн өмчилсөн эд хөрөнгийн жагсаалт, тэдгээрийн үнэлгээний талаархи санал, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 11-р зүйлийн 11.2, 11.2.5-д заасныг мөрдөж ажиллагаагүй гэж дүгнэжээ.

-Мишээл-Од аудит ХХК-ний 2017 оны 4-р сарын 6-ны өдрийн дүгнэлтэд ...Соёо-Өндөр нь Голомт, Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлээс ханшийн зөрүү 999.9 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна, Соёо-Өндөр, хармагтайн гол ХХК-ний хамтарсан хөрөнгөөр барисан Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж-30 байрлалтай, Этуаль үйлчилгээний төвийн барилгыг 2010-2014 онны байдлаар 9.856.4 сая төгрөгийн өртгөөр барисан, өөрийн хөрөнгийн эх үүсвэр хангалтгүй байхад барилгын ажлыг эхлүүлсэн, санхүүжилтийн 87.8 хувийг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн, бага хүүтэй авсан банкны зээлээр өндөр хүүтэй ББСБ-уудын зээл, хүүг төлж хүүгийн алдагдалд орж зээлсэн хөрөнгийн знийн дүнийн 23.4 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн хүүгийн зардал гаргасан нь барилгын өртигийг нэмэгдүүлснээс гадна компаний төлбөрийн чадвар муудахад нөлөөлсөн, ...санхүүгийн тайлангаа үнэн зөв, бодитоор тайлагнаагүй, барилгын эх үүсвэрийг тайланд бүрэн тусгаагүй, 2016 оны эцсийн байдлаар 7.841.7 сая төгрөгийн зээл, хүүгийн өрийг төлөх хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай байгаа зэрэг нь Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар төлбөрийн чадваргүй гэсэнтэй нийцнэ гжу үзэж байна, төлбөрийн чадваргүй болсонд тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн ч барилга барих хөрөнгийн эх үүсвэрээ бодитой тооцоолоогүй, их хэмжээний зээлийн өрөнд орж нэг зээлийг нөгөө зээлээр төлж байсан, нийт 59.7 хувь нь банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авч, төлөөгүйгээс үндсэн зээлээс давсан хэмжээний хүүгийн төлбөр төлж байсан зэрэг нь төлбөрийн чадваргүй болоход нөлөөлсөн гэж /2-р хавтас хх 128-154/ дүгнэжээ.

-Хэрэг гүйцэтгэгч 2019 оны 01-р сарын 14-ний өдрийн 07 тоот дүгнэлт гаргахдаа төлбөрийн чадварыг илэрхийлдэг 3 загвар буюу санхүүгийн тогтовортой байдлын, төлбөрийн чадварын болон дампуурлын зэрэг үзүүлэлтүүдийг үндэслэжээ.

Тус компанийн 2013-2016 оны санхүүгийн тайланд үндэслэснээр 2013-2016 онуудад богино хугацаат өр төлбөр нь эргэлтийн хөрөнгийн 5 хувийг эзэлсэн, төлбөр барагдуулах ойрын боломж, түргэн хөрвөх чадварын үзүүлэлтүүд нь мөнгөн болон ойрын хугаацанд өр төлбөр барагдуулах чадварыг илэрхийлэх баСоёо-Өндөр ХХК нь 2014 оны санхүүгийн тайланд мөнгө 75 267 777 төгрөг, 4 052 371 955 төгрөгийн өр тайлагнасан, үндсэн хөрөнгөндөө Этуаль үйлчилгэний төвийн барилгат зарцуулсан 3 924 431 124 төгрөгийг бүртгэсэн байна. Харин Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулинд зааснаар санхүүгийн тайланд өмнөх жилүүдэд буруу мэдүүлснээ залруулж мэдүүлснээр мөнгөн хөрөнгө нь 11 342777 төгрөг болж буурсан, дансны авлагад Хармагтайн гол ХХК-д шилжүүлэн бүртгэсэн Этуаль төвийн барилгыг 5 014 167 184 төгрөг болгон бүртгэж үндсэн хөрөнгөөс 3 863 508 050 төгрөгийг хасаж, 4 502 531 089 төгрөгийн өр төлбөрийг тайланд тусгаж, компанийн өр төлбөр 4 493 974 695.31 төгрөг болж, өөрийн хөрөнгийн 671.27 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөртэй болсон байна.

Улмаар Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Соёо-Өндөр ХХК нь 2013 оноос өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлж чадахгүй, төлбөрийн чадваргүй болсон нь тогтоогдсон байна.

Эдгээр дүгнэлтүүдээс үзвэл, Соёо-Өндөр ХХК нь 2008-2013 оны тайлан балансаа үнэн зөвөөр бодитой тайлагнаагүй, 2013-2015 оны тайландаа хөрөнгөө дутуу тайлагнасан, удирдлагын аж ахуй хариуцан явч явах сул, хөрөнгийн захиран зарцуулалтын тайлан хангалтгүйгээс компанийг эрсдэлд оруулсан байх ба 2012 оны 12-р сарын 12-ны өдөр Голомт банкнаас 700 000 000 төгрөгийн зээл авч барилгын ажилдаа зарцуулсан, 2013 оны 7-р сарын 29-ний өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 2 000 000 америк долларын зээл авч, уг зээлээсээ Голомт банкны зээлийг төлсөн, 2014 оны 4-р сарын 18-ны өдөр Капитал банк ХХК-иас 4 500 000 000 төгрөгийн зээл авч Худалдаа хөгжлийн банкны зээлийг төлөх зэргээр зээлийг зээлээр төлж байсан нь төлбөрийн чадваргүй болох үндэслэл болсон.

Нөгөө талаас, тус компаний санхүүгийн тогтвортой байдал, хэвийн ажиллах нөхцөл алдагдсан нь Этуаль төвийн барилгын ажлыг эхлүүлэхдээ хөрөнгийн эх үүсвэрийн бодитой тооцоолоогүй, их хэмжээний зээлийг нөгөө зээлээр төлж байсан нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, валютын ханшийн зөрүү зэрэг зөвхөн банкны зээлээс 999 000 000 төгрөгийн алдагдал хүлээсэн нь төлбөрийн чадваргүй болох үндэслэл болсон гэж дүгнэлээ.

Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы шатанд Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс Соёо өндөр ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй байх ба энэ хуулийн 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар дампуурсанд тооцож татан буулгах нь зүйтэй.

Капитал банк нь Соёо-Өндөр ХХК-тай 2014 оны 4-р сарын 17-ны өдөр 52 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 4 500 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэйгээр, 2014 оны 5-р сарын 29-ний өдөр 60 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 250 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлүүлж, Хармагтайн гол ХХК-ний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203025300 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж-30 байрлалтай, 7820 метр квадрат талбайтай 70 хувийн гүйцэтгэл бүхий Этуаль үйлчилгээний төвийн барилга, газар эзэмших эрхийн 0173103 тоот гэрчилгээтэй 1500 м.кв газрыг тус тус барьцаалсан байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн, барьцааны гэрээг энэ хуулийн 156-р зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр /1-р хавтас хх 112-138/ байна.

Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Капитал банк нь Соёо-өндөр ХХК-тай байгуулсан 52 тоот зээлийн гэрээг цуцлах, 52, 60 тоот зээлийн гэрээний үүрэгт 6 448 420 387 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

Соёо-Өндөр ХХК-ний хувьцаа эзэмшигч Ц.Төмөрболд, Г.Алтанцэцэг, Т.Рэнцэнмядаг нар нь Хармагтайн гол ХХК-ний хувьцааг Ц.Төмөрболд 10 хувь, Г.Алтанцэцэг 10 хувь, Т.Рэнцэнмядаг 80 хувиар тус тус эзэмшдэг, Соёо-Өндөр ХХК, Хармагтайн гол ХХК нь хамаарал бүхий байна.

Иймд Хармагтайн гол ХХК-ний өмчлөлийн Этуаль үйлчилгээний төвийн 70 хувийн гүйцэтгэл бүхий барилгын үнээс төлбөрийг барагдуулах үүрэгтэй бөгөөд энэ барилга баригдаж, ашиглалтад орсон талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй, энэ тохиолдолд бусад өмчлөгч нарын эрхийг хөндөхгүйгээр үүргийг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Батмөнх нь Соёо-Өндөр ХХК-ний менежер Н.Отгонбаяртай 2015 оны 3-р сарын 15-ны өдөр менежерийн туслахаар ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, сарын цалинг 1 000 000 төгрөгөөр /1-р хавтас хх 144-155/ тогтоожээ.

Соёо-Өндөр ХХК-ний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирлаар Ц.Төмөрболд бүртгэгдсэн байх ба менежерт компанийг төлөөлж хөдөлмөрийн гэрээ байгуулах эрх олгогдоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Нөгөө талаас, Б.Батмөнхийг ажилд томилсон тушаал гаргаагүй, менежерийн туслах гэсэн орон тоо батлагдсан эсэх, түүний ажлын байрны тодорхойлолт, цалин хөлсийг баталсан эсэх нь тодорхойгүйгээс гадна ажлын цагийн бүртгэл, цалин хөлс олгосон баримтгүй, ямар хугацааны цалин олгоогүй аваагүй нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Дампуурлын тухай хуулийн 8-р зүйлийн 8.3.3-т зааснаар хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааны зардлыг нэхэмжлэгч хариуцах ба хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, татан буулгах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйл, 133-р зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Дампуурлын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар Соёо-Өндөр ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

 

2.Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.1 дэх хэсэг, 451-р зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан Соёо-Өндөр ХХК-иас 6 448 420 387.76 /зургаан тэрбум дөрвөн зуун дөчин найман сая дөрвөн зуун хорин мянга гурван зуун наян долоон төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг гаргуулж Капитал банкинд олгож, улсын бүртгэлийн Ү-2203025300 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж-30, үйлчилгээний зориулалттай 7820 метр квадрат талбай бүхий барилгын үнээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан Соёо-Өндөр ХХК-иас 2 000 000 /хоёр сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Б.Батмөнхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Капитал банкнаас төлсөн 32 400 052 төгрөг, Б.Батмөнхөөс төлсөн 46 950 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Соёо-Өндөр ХХК-иас 32 400 052 төгрөг гаргуулж Капитал банкинд олгосугай.

 

5.Дампуурлын тухай хуулийн 8-р зүйлийн 8.3.3, 38-р зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгчийн зардлыг нэхэмжлэгчид хариуцуулж, төлбөрийг барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод хариуцуулсугай.

 

Шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА