Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 122

 

  2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 104/ШШ2019/00122

                Улаанбаатар хот

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,  од оршин суух *******ын ******* /РД:*******/-ийн

Хариуцагч: *******,*******,*******лол,,од оршин суух, ын /РД:/-д холбогдох

гэрээний үүрэг, түүнээс учирсан хохирол 129.606.360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг тус шүүх 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.*******, хариуцагч З., түүний өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн  нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэгч В.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би З.ын нагац эгч бөгөөд 10-аад жилийн өмнөөс дүүгээ бизнест хөл тавьсан цагаас нь жил бүр өөрийн өмчөөр барьцаа болгож, мөнгө олж өгч, эсвэл бэлэн мөнгө өгч бизнесийг нь санхүүжүүлж ирсэн. Эхний 7-8 жил бизнес нь амжилттай явагдаж ирсэн ба сүүлийн 2 жил бизнес нь доголдож, 2014 оны 04 дүгээр сарын 01-нд надтай хийсэн гэрээний дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-нд надад төлбөр төлөх хугацаа дуусч, түүнээс хойш дахин  1 жил болсон. 2015 оны 04

дүгээр сарын 01-нд бидний гэрээний хугацаа дуусч, төлбөрийн боломжгүй болсон тул гэрээнд тусгаснаар түүний “” машины дулаан хучлаганы патент миний нэр дээр шилжих ба би заавал тийм шаардлага тавилгүйгээр “би ядаж мөнгөтэй хүнтэй хамтарч энэ бизнесийг хийж, амьдралаа залгуулж байя”, “удахгүй мөнгийг чинь өгнө” гэснээр өдийг хүрэв. Өнөөдрийн байдлаар гэрээнд тусгасны дагуу З. нь дор хаяж 98.000.000 төгрөг төлөх үүрэгтэй ба түүнийг төлөх боломжгүй гэж байгаа тул гэрээний үүрэгт заасны дагуу би патентаа авч, патенттай холбоотой үйл ажиллагаагаа эрхэлж амьдралаа залгуулах хүсэлтэй тул “” дулаан хучлаганы патентийг миний нэр дээр шилжүүлж бизнес хийх нөхцөлийг хангаж,  98.000.000 төгрөгийг төлүүлэх,  “” дулаан хучлаганы патентийг миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч В.*******  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зарсан байрны 52.000.000 төгрөг, болгосны 22.000.000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “”-с газар болон байраа барьцаалж зээл хийсэн. Тэгэхэд 55.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг барагдуулаагүй байсан. 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл газар болон байрандаа 44.000.000 төгрөгийн хүү төлсөн байдаг. Зээлээ төлөхөд аль аль нь боломжгүй боллоо гээд ядаж байраа зараад газартайгаа үлдье гээд би байраа зарсан. 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 77.000.000 төгрөгийн гэрээг З.тай 3 удаагийн гэрээг хийсэн. Энэ бүх мөнгө төгрөгтэй холбоотой баримтыг бүгдийг ялгаж гаргасан. Тэгээд 2015 онд чи хучлага хийхгүй юм чинь би нэг найзтайгаа хамт хучлага хийе гэж хэлэхэд за гэсэн. Тэгтэл тэр найз нь надад 1 хувийн хүүтэй мөнгө зээлэх ёстой гэсэн. Тухайн үед би боломжгүй болж найзынхаа газрыг зараад бизнесээ эхлүүлэх болсон. Тэр жилдээ хэн нь ч бизнес эрхлээгүй. Би өөрийн мөнгө яахав хүний мөнгийг өгье гэж бодсон. 2016 оны 03 дгаар сарын 22-ны өдөр шүүхэд анхны нэхэмжлэлээ өгсөн. Тэгэхэд ойлгомжгүй байна. Энэ 3 гэрээгээ салгаж ялгаж өг гэсэн. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ №1 үндэслээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний хүүхэд энэ хүний ажилд 4, 5 сар тусалсан. Энэ хүн бизнесээ эрхэлж 3 өрөө байртай болсон. Намайг бүх ажилд нь тусалж байхад ядаж 1 өрөө байрандаа оруулах болов уу? гэж бодсон. Тэгэхэд энэ хүн өөрийн эхнэртэйгээ муудалцаад өөр шинэ эхнэртэй болсон. Шүүх хурал болж 52.000.000 төгрөг дээр шийдвэр гарсан. Би Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Тус шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн. Дахин Улсын дээд шүүхэд хандсан. ...Миний бэлдсэн материал хангалтгүй байсан. Одоо миний бэлдсэн бүрдүүлсэн материал хангалттай. Хариуцагч талаас өгнө өгөхгүй гэсэн 2, 3 удаа тайлбараа өөрчилсөн. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч тодорхой маргаан байхгүй. 3 төрлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Үнэн ба худлыг дэлгэрэнгүй гаргаж харьцуулсан байгаа. Үүнд: З.ын амьдрал итгэхийн аргагүй хүнд байдалд орсон гэсэн энэ үнэн. Би хариу тайлбартаа миний бие хүнд өвдсөн гэж хэлсэн нь үнэн. З. би тамын тогоо шиг юм ярина гэсэн. Энэ нь ингээд 3 жил дараалан үргэлжилж байгаа юм байлгүй. Ингээд 16, 17 удаагийн шүүх хуралдаан болж, 33, 34 удаа ямар ч үр ашиггүй цагдаад өргөдөл өгөөд прокурорт хандсан. Шар хаданд хандана хэвтүүлнэ гэдэг. Одоо энэ маргаанд ээжийгээ /миний төрсөн эгч/ оролцуулахаа болъё гэсэн. Тэгээд хариуцагч өөрөө хэлдэг миний эрхэлдэг бизнес улирлын чанартай. Хямралын үе эхэлж худалдан авалт эрс муудсан зэргээс хамаарч миний бизнес зогсонг байдалд орсон гэдэг. Амжилттай явж байгаа үедээ би мөнгөө төлөөд явж байсан гэж үнэн мэдүүлэг хэлж байсан. Үүний дараа дүүгийнхээ мууг үзэж байгаа юм уу? гэдэг. Үнэхээр миний мууг үзэж байгаа. Энэ хүмүүс үнэхээр нотлогдохгүй зүйл дээр худлаа төөрөгдүүлж шүүгчээр худал зүйлийг хүртэл нотлох баримтаар гаргаж авсан. Хүүхдээ болон намайг ч муу байдалд хүргэсэн. Миний хүүгийн дансаар мөнгө орж гарсан. Төрсөн эгч дүү нар өөрсдийн мууг үзэх гэж ийм зүйлд хүргэж байгаа гэсэн.

2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс  2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бүх баримтыг түүвэрлэсэн. Миний өгсөн болон хариуцагчийн өгсөн мөнгөний баримт. Энэ хугацаанд би хариуцагчид ялгаа дүнгээр 171.662.440 төгрөг өгсөн байдаг. Миний өгсөн мөнгө 186.903.440 төгрөг, үүнээс хариуцагч надад 12.273.000 төгрөгийг өгч 174.630.440 төгрөг үлдсэн гэж бодсон. Дахин энэ үнийн дүнг бодоод 1.000.544 төгрөг энэ тооцоонд орох мөнгө биш учир 171.662.440 төгрөг болсон. Хариуцагчийн өмгөөлөгч энэ олон материалыг цэгцлэх аргагүй сайн худал хэлээд байхад болдог гэсэн учир би гэрээ №1, №2, №3 гэж ялгасан байгаа. Энэ 173.000.000 төгрөг гэрээнд хамааралтай өгөө авааны мөнгө харин бид нарын хоорондын хамааралтай мөнгө 74.000.000 төгрөгийн задаргаа баримтаар давхцуулалгүй ялгаж хавсаргасан байгаа. 52.000.000 төгрөг, 22.000.000 төгрөг, 74.000.000 төгрөг гээд бүх гэрээг ялгасан. З. яагаад өгсөн гээд байдаг вэ гэхээр 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр авсан 3.4 хувийн хүүтэй 50.500.000 төгрөгийн хүүг төлснөө надад хамааруулж тооцоод байдаг. Би тооцоо болгоных нь ард өгсөн өдөр мөнгөтэй нь энэ чинь энд хамааралтай зэргээр бүгдийг нь ялгаад бичсэн. Ямар ч маргах арга байхгүй. Өөрийнхөө бизнесийн төлөө авсан мөнгөний хүүг надад өгсөнөөр гүжирдэж болно гэж бодсон бол би гүжирдүүлэх хүн биш. Би бүх тооцоогоо гаргах чадалтай гаргачихсан. 52.000.000 төгрөг нь 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 500.000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14.500 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байрны урьдчилгаа 37.000.000 төгрөгийн зээл байгаа. Үүнийг хэлэхээр энэ надад хамаагүй гэж хэлдэг. Тэгээд хамааралтай гэдгийг яаж нотолдог вэ гэхээр тооцооны хяналтын картаар 37.000.000 төгрөг З.д хамааралтай гэдгийг нотолсон. Ингээд миний гэрээ №1-тэй холбоотой нэхэмжлэх үндэслэл болж байна. Гэтэл өөр хүнд, өөр зориулалттай хүүнд өгсөн мөнгийг өгсөн гэж байгаа. Тэгэхэд надад бүгдийг нь өгчихсөн гэж хэлээд байгаа. Тэгээд бүх гүйлгээгээ гаргаад ир энэ чинь энд хамааралтай тэр чинь энд хамааралтай гэдгийг би хэлж чадахаар ямар ч тоо гарч ирсэн бүгдийг нь тооцоогоор нь гаргаад ирэхээр хүснэгтээ хийсэн. Энэ хүмүүс ч намайг тийм чадалтай гэдгийг хүлээн зөвшөөрсөн учраас өөрсдөө намайг худал гүжирдээд байдаг болохоос дотроо яаж тооцоо гаргаж ирж чадахыг мэдэж байгаа хүлээн зөвшөөрсөн учир энэ тооцоотой танилцдаггүй. Хавтаст хэрэгтээ ч танилцдаггүй биз дээ. Энэ тооцоог нягтлан шинжилдэггүй. Учир нь мэдэж байгаа намайг сайн хийж чадна гэдгийг тэгээд ийм үндэслэлээр би 52.000.000 төгрөг нэхсэн. Би дүүгээ тухайн үед буюу 2015 оноос машиныхаа хучлагыг хийе. 2016 оноос би Орос улсад очоод машины хучлагыг хийе гэсэн санал тавьсан. Байгаа юмаа хийгээд хэн хэн нь унахгүй байя гэж гуйсан. Тэгсэн нэгийг нь ч хүлээн зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл эхийнхээ үгэнд орсон. Эх нь хэдэн архичидтай нийлээд тэрэндээ итгэсэн гэв.

 

Хариуцагч З. шүүхэд гаргасан тайлбартаа: Би В.******* эгчээс зах зээлийн хамгийн өндөр хүүгээр мөнгө зээлж, буцаан өгч байсан. Харин би хүүгүйгээр мөнгө зээлдэг үеүүд ч байсан. Өөрөөр хэлбэл бид бие биедээ харилцан туслалцаж байсан. 2011 оноос В.******* нь өөрийн өмчийг -т барьцаалан зээл авч надад өгч эргэлдүүлдэг байсан буюу би -т болон В.******* хоёуланд нь хүү төлдөг байсан. Миний бизнес амжилттай үед зээл болон зээлийн хүүгээ цаг тухайд нь төлсөөр ирсэн. Манай бизнес нь улирлын чанартай, автомашины өвлийн хучлага хийж борлуулдаг. Өнгөрсөн 3 жил өвөл дулаахан болж бүтээгдэхүүний эрэлт суларсан мөн санхүүгийн хямрал эхэлж худалдан авалт эрс муудсан учраас манай бизнес зогсонги байдалд орсон. 2014 оны 3 дугаар сард -т төлөх мөнгө нэхэгдээд байна  эгч нь байр үнэтэй байгаа дээр байр зараад -ын зээлийг чөлөөлөөд үлдсэнийг нь чи надаас зээлж бизнесээ хийж, дахиад энэ -аас зээл ав гэсэн.Тэр үед би байраа зарж болохгүй гэдгийг олон удаа сануулж байсан. Гэвч удалгүй байраа зарж -ын зээлийг чөлөөлсөн. Мөн дахиад нөгөө -аас зээл авсан гээд 2014 оны 04 сарын 01-нд өөрөө бичсэн 3-н зээлийн гэрээ гэгчийг манайд авчиран гарын үсэг зур гэсэн. Тэр үед тооцоогоо сайн нягтлалгүй зурсан байсан. Уг гэрээнүүдийн нэг нь энэ нэхэмжлэлд дурдагдсан гэрээ юм. Өөрөөр хэлбэл би энэ гэрээний 52.000.000 төгрөгийг бэлэн эсвэл дансаар 100 хувь авсан баримт байхгүй ба зөвхөн 29,500.000 төгрөг миний дансанд орж ирсэн байна. Өнгөрсөн хугацаанд би төлбөр тооцоо, өглөг, авлагын тэмдэглэл хөтлөх, баримт үйлдэх асуудлыг муу хийж байсан. Үнэндээ би эгчдээ итгэж өр төлбөрийн тооцоог ерөнхийдөө өөрийнх нь дэвтэрт хийдэг байсан. Нэхэмжлэлд дурдсан машины хучлагын патентын хувьд бид хоорондоо ямар ч патент барьцаалсан гэрээ хийгээгүй ба уг гэрээнд барьцаанд байгаа болно гэж бичсэн байгаа нь буруу. В.******* эгчийн зуучилсан бусад зээлдэгчид миний бизнесийн байдлыг ойлгож зарим нь хүүгээ 2-3 дахин бууруулж зарим нь хүү тооцохгүй гэж байхад нагац эгч минь хамгийн өндөр хүү цаашлаад миний патентуудыг минь авна гэх мэтээр дайрч байгаа нь харамсалтай байна. Энэ зээлийн гэрээнүүдийг сайн шалгах хэрэгтэй байна. Учир нь давхардсан байх магадлалтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч З. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.******* эгчээс анх өндөр  хүүтэй мөнгө зээлдэг байсан. Эхний үед ажил сайн явж байсан. Би тухайн үед эгчдээ та одоо санхүүгээ хариуцаад явчих гээд  маш их итгээд өгчихсөн. Бизнес хумигдаад ашиг орлого байхгүй болсон. Тэгээд манай эгч би одоо чамаас мөнгөө авна. Шүүхэд өгнө гэсэн. 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өглөө эрт орж ирээд энэ дээр гарын үсэг зурчих гэхэд нь би зурсан. Дараа нь хараад би юун дээр зурчихваа гэж бодоод харсан. Тэгээд энэ чинь юу вэ? ийм их мөнгө төгрөг болохгүй шүү дээ гэж хэлсэн. Тухайн үед манай ажилчдад З. дампуурсан надтай хамт ажил хий гэж хэлсэн байсан. Тэгээд та ийм зүйл яриад яваад байх юм гэж асуухад би одоо чамаас мөнгөө авна шүүхэд өгнө гэдэг. Та надад юу ч байхгүй гэдгийг мэдэж байгаа. Би таны нүдэн дээр 2015 оны 05 дугаар сард машинаа ломбарданд тавиад мөнгийг нь өгсөн гэж хэлсэн. Тэгтэл зөрөөд  шүүхэд өгсөн. Би бүх тооцоогоо харах ёстой юм байна гэж сүүлд ухаарч ойлгосон.  Би анхны шүүх хурал дээр бүх тооцоог хүснэгтээр гаргасан. Бид хоёрын хооронд хийсэн анхны тохиролцоо бол В.******* эгч өөрийнхөө хөрөнгийг барьцаанд тавиад надад зээл өгч, би тэр зээлийг нь төлөх мөн В.******* эгчид урамшуулал олгохоор тохиролцсон. Ингээд би өөрт байгаа бүх хөрөнгөө энэ зээлийн хүүд өгсөн. 43.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн гээд байгаа. Үнэхээр бид хоёр уулзалдаагүй. Хурал дээр ч хэлээгүй. Гэрээ байгуулагдаад миний дансруу шилжих ёстой. Гэтэл 52.000.000 төгрөг, 22.000.000 төгрөг, 70.000.000 төгрөг миний дансанд орж ирээгүй. Тэгэхээр 42.000.000 төгрөгт  ямар ч баримт байхгүй.  2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тайлбарт 123.000.000 төгрөг илүү өгсөн гэж байгаа. Тэгээд дансны хуулгаа шүүж гаргаж ирсэн. Тухайн үед В.******* эгч -аас зээл аваад тэр мөнгөө надад өгнө гэж хэлж байсан. Надад тэр мөнгөө бүтнээр нь өгсөн зүйл байхгүй. 2, 3 сарын наана цаан юу болоод байгаа нь мэдэгдэхгүй 14.500.000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Тэгээд энэ мөнгөний хүүг төлөх гээд хаана өгөх вэ? гэхэд “ ”-ын дансыг өгч хий эсхүл надад өгчих гэсэн. Би тэр банкинд болон В.******* эгчид гээд бэлнээр өгч байсан. 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нийт 49.256.600 төгрөг өгсөн. Үүнд бэлнээр 12.247.000 төгрөг, дансаар 37.010.000 төгрөг өгсөн. В.*******д дансаар 29.937.000 төгрөгийг шилжүүлсэн. Бэлнээр 12.390.000 төгрөг өгсөн. Ямар нөхцлөөр эвлэрэх вэ гэхэд манай эгч бүх бизнест хамтарч ажиллах, оролцуулах гэж хэлээд байгаа нь анхны санаа нь миний зохион бүтээсэн утаагүй болгох зуух, машины хучлагын патентийг өөрийн болгож авах зорилго байгаа юм шиг байна. Миний оюуны өмч, бүтээл маань  дэлхийн оюуны өмчийн байгууллагаас алтан медаль авсан. Миний зохион бүтээсэн машины хучлага өвөрмөц бөгөөд анх худалдаанд гараад амжилттай явсан. Утаагүй яндан бүтээж медаль авсан. Тэгээд одоо ингэж бүх бизнест хамтарч ажиллана гээд байгаа нь дараа олох орлого ашгийг харж шунаад байгаа. Ийм зүйл байж болохгүй. Энэ нь урьд урьдны шүүх хурал дээр өгч байсан тайлбараас харагдаж байгаа. Бид хоорондоо ярилцаад бүх тооцоогоо тулгасан. Эдгээр гэрээний мөнгө 52.000.000 төгрөгийг тайлбарлахдаа 2,3 янзаар  тайлбарладаг. Миний дансаар 52.000.000 төгрөг ороогүй.  Гарын үсэг зурсан үйлдэл нь өглөө эрт 7 цагт орж ирээд гарын үсгээ зурчих гэсэн. Тухайн үед эгчдээ итгэж байсан учраас зурсан. Одоо ингээд тооцоолоод байгаа мөнгөн дүн зөрж байна. 3 гэрээний үнийн дүнг нэмэхээр 144.000.000 төгрөг болж байгаа. Тэгэхэд 186.000.000 төгрөг өгсөн гээд байгаа. Баримтгүй 42.000.000 төгрөгийг өгнө гэж хэзээ ч байхгүй.

 

Нэмэгдүүлсэн хүү, хохирол гээд дур зоргоороо гаргаж ирээд байна. Эцсийн дүндээ намайг хуурч бага хэмжээний заль гаргасан бол би ч хохиролтой байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би машинаа тавиад хамгийн сүүлийн мөнгө гээд өгсөн. Би одоо хөдөлмөрийн чадваргүй байгаа. 52.000.000 төгрөг, 70.000.000 төгрөг, 22.000.000 төгрөгийг би 04 дүгээр сарын 01-ний өдөр аваагүй. Над руу шилжүүлсэн зүйл байхгүй. 14.500.000 төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн баримт байгаа. Одоо үүссэн байдлаар нэхэмжлэгч сэтгэл эмзэглүүлэхээр зүйл ярьж байгаа. Мөнгө төгрөг өгсөн авсан талаар би хүлээн зөвшөөрөөгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж дүгнэсэн.

            Нэхэмжлэгч В.******* нь хариуцагч З.аас 129.606.360 төгрөг гаргуулахыг шаардсан.

            Тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг гэж тодорхойлж үндсэн зээл 52.000.000 төгрөг, гэрээгээр тохирсон хүү 28.080.000 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 34.320.000 төгрөг, гэрээний үүргийг биелүүлээгүйгээс учирсан хохирол 15.206.360 төгрөг гэж тодорхойлсон.

 

            Хариуцагч З. нь “бичгээр байгуулсан гэрээний дагуу мөнгийг шилжүүлж өгөөгүй учраас гэрээ байгуулагдаагүй, авсан мөнгөө тохирсон хүүгийн хамт бүрэн төлсөн” гэсэн  үндэслэлүүдээр маргана.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч В.******* нь өөрийн төрсөн эгч гийн хүү З. /үеэл дүү/-ын “” автомашины дулаан хучлагын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нь хөрөнгө оруулах зорилгоор “ кредит” -аас өөрийн нэр дээр, хөрөнгөө барьцаалан зээл авах, авсан зээлээ З.д зээлдүүлэх, З. нь В.*******ийн “ кредит” -д төлөх зээлийн хүүг төлөх, мөн В.*******д сарын 1 хувийн хүү нэмж төлөхөөр харилцан тохиролцон  2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Хамтран ажиллах” нэртэй гэрээг, мөн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хоёр тал  тооцоо нийлж Зээлийн гэрээ №1, №2, №3 гэсэн гэрээнүүдийг бичгээр байгуулжээ. /хх-1/4/ Эдгээр гэрээний агуулгаас үзэхэд зохигчдын хооронд үүсээд байгаа маргааны эрх зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа байна.

 

Талууд  гэрээ байгуулахдаа эхлээд амаар гэрээний гол нөхцөлийг тохирсон /Иргэний хуулийн 19 дугаар зүйлийн 195.1/, дараа нь үүрэг гүйцэтгэгч мөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн /Иргэний хуулийн 207 дугаар зүйлийн 207.2., 282 дугаар зүйлийн 282.4/, үүрэг гүйцэтгэгдсэний дараа бичгээр гэрээ байгуулсан /282 дугаар зүйлийн 282.3/ байна.  Энэ үйл баримтад зохигч маргаагүй.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж заасан байдаг. 

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, энэ хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т “мөнгө...-ийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж, мөн зүйлийн 282.3.-т “...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаас үзэхэд зохигчдын гэрээ байгуулсан дараалал нь хууль зөрчөөгүй, зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.

2012 оны 02 дугаар сарын 26-наас 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2014 оны 02 дугаар сарын 19, 02 дугаар сарын 26-ны өдрүүдэд  бэлэн болон бэлэн бусаар В.*******ээс З. мөнгө шилжүүлэн авсан үйл баримт нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан банкны баримтуудаар тогтоогдсон учраас нэхэмжлэгч В.******* нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хариуцагч З.аас мөнгийг буцаан өгөх үүргийг шаардах эрхтэй. Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т заасан гэрээний хэлбэрийн шаардлагыг хангаж 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөнгийг шилжүүлсний дараа хүү тохирсон гэрээг бичгээр байгуулсан учраас зээлийн хүүг З.аас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч В.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээ №1-ээр зээлийн хүүг сарын 4.5 хувиар тооцож шаардсан. Гэтэл анх гэрээ байгуулахдаа гэрээний гол нөхцөл болох хүүг сарын 1 хувь гэж тохирсон болох нь 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах” нэртэй гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон учраас шүүх зээлийн хүүг сарын 1 хувиар тооцох үндэслэлтэй гэж үзсэн. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч В.******* нь “ кредит” -аас 2016 оны 06 дугаар сарын 12, 07 дугаар сарын 27-ны өдрүүүдэд авсан 30.000.000 төгрөг, 25.000.000 төгрөг нийт 50.000.000 төгрөгийн зээлийг хариуцагч З.д бүрэн шилжүүлсэн эсэх нь маргааны зүйл болсон.

 

Хариуцагч З. 2012 оны 06 дугаар сарын 14-нөөс “Хамтран ажиллах” нэртэй гэрээ байгуулагдах хүртэл /2012 оны 08 дугаар сарын 15/ нийт 37.600.000 төгрөгийг В.*******ээс авсан гэж урьд өмнө мэдүүлж байсан бол энэ шүүх хуралдаан дээр 29.500.000 төгрөгийг авсан гэж зөрүүтэй мэдүүлсэн.

 2014 оны 04 дүгээр сарын 01-ний “Зээлийн гэрээ №1” байгуулагдахаас өмнө 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 14.500.000 төгрөг зээлсэн, үүрэг гүйцэтгэгдээгүй байгаа талаар зохигч маргаагүй.

 

Хариуцагч З. 2013 оны 07 сарын 30-ныг хүртэл 40.183.000 төгрөгийг нэхэмжэгч В.******* буцааж төлсөн гэж үзэж байхад нэхэмжлэгч В.******* 13.500.000 төгрөг төлсөн бусад үүргийг гүйцэтгээгүй гэж үздэг. 

 

 Хариуцагч нэхэмжлэгчээс 50.500.000 төгрөг аваагүй 37.600.000 төгрөг авсан гэж үзэж байгаа бол зээлийн гэрээг бичгээр хийсэн буюу 2012 оны 08 дугаар сарын 15-наас хойш 44 сар 37.600.000 төгрөгийн хүүд нийт 16.544.000 төгрөг, 2014 оны 02 дугаар сард авсан 15.000.000 төгрөг нийлээд 69.144.000 төгрөгийн гэрээний үүрэг байна. 

 

Зохигч 2014 оны 02 дугаар сард авсан 15.000.000 төгрөгийн зээлийн үнийн дүн, уг үүргийн хариуцагч гүйцэтгээгүй талаар маргаагүй учраас энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

Харин маргааны зүйл болох 50.500.000 төгрөгийг хариуцагч хүлээн авсан эсэх, зээлийн үлдэгдэл 37.000.000 төгрөг эсэхэд шүүх дүгнэлт шаардлагатай гэж үзсэн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэг ч удаа уулзаж зээл, зээлийн үлдэдлийн талаар тооцоо нийлээгүй, тус тусдаа холбогдох баримт ирүүлсэн.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгч В.*******ээс хариуцагч

З.д мөнгө шилжүүлсэн тухай хавтаст хэргийн 1/43, 1/45, 1/35, 2/37,2/50, 2/57, 3/30, 3/29/, 3/31 дүгээр хуудсанд авагдсан банкны баримтууд, хариуцагч З.аас нэхэмжлэгч В.*******д мөнгө шилжүүлсэн тухай хавтаст хэргийн 1/52, 1/54, 1/55, 1/58, дугаар хуудсанд авагдсан банкны баримтууд, хариуцагч З.аас “ кредит” -ын захирал О.Гэрэлд зээл, зээлийн хүүд төлсөн хавтаст хэргийг, 1/59/, 1/65/, 1/66/, 1/67,  1/61/, 1/62/, 2/13, 2/15/, 2/49, 3/57 дугаар хуудсанд авагдсан банкны баримтууд, хавтаст хэргийн 1/70-72 , 1/73-76, 1/77-80, 1/81-86, 1/87-89, 1/90-94, 1/95-99, 1/100-102, 1/103-106, 1/107-110, 1/111-112, 1/113-118, 1/119-123, 1/124-127, 1/128-132, 1/133-134, 1/135, 1/136, 1/137, 1/138, 1/139, 1/140, 1/141/, 1/142, 1/143, 1/144, 1/145, 3/187-190, 3/197, 3/198 дугаарт авагдсан хариуцагч З.ын арилжааны банкнуудын  депозит дансны дэлгэрэнгүй  хуулга, хавтаст хэргийн 1/175-236, 3/99, 4/151-153 дугаарт авагдсан нэхэмжлэгч  В.*******ийн харилцах дансны хуулгуудыг харьцуулж шүүж үзэхэд 2012 оны 06, 07 дугаар сард авсан зээлийн үлдэгдлээс хариуцагч 31.500.000 төгрөг,  2014 оны 02 дугаар сард авсан 15.000.000 төгрөгний зээл төлөгдөөгүй байна.

 

Нэхэмжлэгч В.******* нь “ кредит” -аас 2012 он 06 дугаар сарын 12-ны өдөр, 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрүүдэд авсан зээлийн гүйцэтгэлд 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр  42.322.600 төгрөг төлж барьцаа хөрөнгөө чөлөөлсөн болох нь, мөн 2014 оны 02 дугаар сарын 19, 26-ны өдрүүдэд нийт 15.000.000 төгрөгийг нэмж З.д зээлсэн нь банкны баримтуудаар тогтоогдсон. Үүнийг хариуцагч үгүйсгэж маргаагүй.

 

Хариуцагч З. 2012 оны 06 дугаар сараас 2014 оны 02 дугаар сарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн бүхэлд нь биелүүлсэн гэж маргах боловч өөрийнх нь 2014 оны 2 дугаар сард авсан 14.500.000 төгрөг, 500.000 төгрөгийг төлөөгүй гэсэн тайлбараар няцаагдсан. Мөн 2012 оны 06 сараас 07 дугаар сард авсан зээлд 50.500.000 төгрөг биш 37.600.000 төгрөг авсан гэдгээ баримтаар нотлож чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар үүргээ хэрэгжүүлж мэтгэлцсэнгүй.

 

Нэхэмжлэгч В.******* хариуцагч З.ыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өөрийн өмчлөлийн орон сууцыг зарж “ кредит” -ын зээлийн төлбөрт өгч бусдын орон сууцыг хөлсөлсөн, хөлслөхтэй холбоотой нүүлгэлтийн зардал, ломбардын зээл, түүний хүү, бусдад учруулсан хохирол нийт 15.206.360 төгрөг шаардсан.

            Хохиролд орон сууц 4 сарын хугацаатай хөлслөсөн хөлс 1.200.000 төгрөг, хөлслөсөн орон сууцанд нүүлгэлт хийсэн зардал 170.000 төгрөг, З. хугацаандаа мөнгөө төлөөгүйгээс зайлшгүй гарсан зардлыг ломбарднаас хүүтэй мөнгө авч хэрэглэсэн тооцоо 767.360 төгрөг, найз Буян-Амарын газрыг зарснаас учирсан хохирол 10.000.000 төгрөг гэж тодорхойлсон.

            Шүүх эдгээр хохирлоос маргаагүй үйл баримт болох нэхэмжлэгч В.******* өөрийн өмчлөлийн орон сууцаа зарсантай холбогдуулан гаргасан орон сууц хөлслөсөн хөлс 1.200.000 төгрөг, нүүлгэлтийн зардал 170.000 төгрөгийг зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан орон сууц хөлслөх гэрээ, нүүлгэлтийн зардалд төлсөн баримт зэргийг үндэслэн хангасан.

            Үлдэх ломбардын зээл, хүүнд төлсөн 767.360 төгрөг, найз н.Буян-Амарын газрын үнэ 10.000.000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй нь баримтаар тогтоогдоогүй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас 51.335.000 төгрөгийг хариуцагч З.аас гаргуулж, 78.271.360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч В. ******* 3856 Улсын бүртгэлийн дугаартай, 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн иргэн З.ын эзэмшлийн “а” нэртэй шинэ бүтээл, 2609 дугаар патентаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсаныг баталж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2016/19724 дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь энэ хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөртөл хэвээр үлдээхийг дурдав.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасантай холбогдуулан  нэхэмжлэгч В.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 806.050 төгрөгийг улсын орлогод үлдээж,  хариуцагч З.аас 414.625 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч  д олгов.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нийт 7 хавтас 1671 хуудас баримтыг шинжлэн судлаж зохигчдын тайлбартай хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан дүгнэлт хийсэн. Хэргийн оролцогч нарын хэн аль хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн тооцоо нийлээгүй, тус тусдаа тооцоолол хийж холбогдох баримтуудыг ирүүлсэн. Хэрэгт В.*******ээс /хх-3/28/-д, В.*******ээс Д.Энхжаргал /хх-3/52/-д,  гээс /хх-2/9/-д, В.*******ээс  /хх-3/24/-д, В.*******ээс В.******* /хх-3/34,4/229/-д, н.Буян-Амараас /хх-1/230/-д, В.*******ээс Мобиком ХХК /хх-3/45/-д, В.*******ээс /хх-1/46/-д нийт 10.263.000 төгрөгийн, З.аас /хх-3/36/, хх-3/38/-д, З.аас З.Ганбат /3/43/-д, З.аас З.Ганбат /хх-3/46/-д, З.аас Д.Давааням/хх-1/56/-д, З.аас /хх-1/57/-д, З.аас А.Бямба /хх-2/10/-д, З.аас /хх-2/14/-д нийт 10.156.000 төгрөгийн үнийн дүнтэй  мөнгөн шилжүүлэг, орлогын мэдүүлэг бүхий баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдаагүй зээлийн гэрээнүүдийг нь энэ хэрэгт хамааралгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасныг баримтлан хариуцагч ын аас 51.335.000 /тавин нэгэн сая гурван зуун гучин таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ын *******д олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 78.271.360 /далан найман сая хоёр зуун далан нэгэн мянга гурван зуун жар/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч В.******* 3856 Улсын бүртгэлийн дугаартай, 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн иргэн З.ын эзэмшлийн “а” нэртэй шинэ бүтээл, 2609 дугаар патентаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсаныг баталсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2016/19724 дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” тухай захирамж нь энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч В.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 806.050 /найман зуун зургаан мянга тавь/ төгрөгийг  улсын орлого болгож, хариуцагч З.аас 414.625 /дөрвөн зуун арван дөрвөн мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.*******д олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4, 119.7., 119.8.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд  энэ хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг,  шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас хуульд заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд энэ хуулийн 119.7.-д заасан хугацаа хамаарахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                  Л.ЭНХБИЛЭГ