| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 183/2016/01311/И |
| Дугаар | 183/ШШ2019/00983 |
| Огноо | 2019-04-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2019/00983
| 2019 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2019/00983 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Х, С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү С.Лг эх Л.Х асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү С.Лг нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Саас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Л.Хд даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-т зааснаар мөн хуульд заасан үүргээ биелүүлэхийг эцэг А.С энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Л.Хд тус тус даалгасугай.
6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.3, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар Х дүүрэг, 2 дугаар хороо, а байрны тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 0.5 м.кв газар, ******* улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг тус тус А.Сын өмчлөлд үлдээж, хариуцагч А.Саас гэр бүлийн хоёр гишүүнд оногдох хувь буюу 53 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Хд олгож, Х дүүрэг, 2 дугаар хороо, а байрны тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны Голомт банкин дахь зээлийн төлбөрийн ногдох хэсэг 42 158 812.3 төгрөгийг хариуцагч Ц.Хгээр төлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Х хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Х дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, байр, тоотын 1 өрөө орон сууц болон А.Сын банкууд дахь данснаас 236 027 965 төгрөгийг гаргуулах, нэмэлт зардалд нийт 5 956 579 төгрөгийг гаргуулах, А.Сын эцэг байх эрхийг хасуулах, А.Саар 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тэжээн тэтгүүлэх, ******* улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг Б.Дт шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Хгээс 273 875 төгрөгийг, хариуцагч А.Саас 141 875 төгрөгийг тус тус гаргуулан Х дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст, хариуцагч А.Саас 132 000 төгрөгийг гаргуулан “Л” ХХК-д тус тус олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Хгээс улсын тэмдэгтийн хураамжид 342 950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч А.Саас улсын тэмдэгтийн хураамжид 422 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Хд олгосугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч А.Саас хүү С.Лг нэг жилийн хугацаанд тэжээн тэтгэх тэтгэлэг болох 1 307 400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28 393 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
11. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА