Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/754

 

 

 

 

   2022           11            14                                       2022/ШЦТ/754

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул тэмдэглэл хөтлөн,

улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ,

хохирогч Д.Г,

шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х*** овогт Д.Э-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001087 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х*** овогт Д.Э нь Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших ** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд:

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, 10 хоногийн баривчлах ялаар шийтгэгдсэн, ******** регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Яллагдагч Д.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших ** хорооллын ** дугаар гудамжны ** тоотод Д.Г-тэй согтуугаар маргалдан нүүрэн тус газарт архины шилээр цохиж баруун хацар, шанаанд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун зовхи, хацар, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2022 оны 09 дүгээр сарын 07-ны үдээс хойш 14 цагийн орчимд Х ахынд очсон. Тэднийд байж байтал Г, Х нар ирсэн. Х бид 2 0.75 литрийн архи уугаад талд нь оруулсан байсан. Тэр архиа хувааж ууж дуусаад дэлгүүрээс дахин 0.75 литрийн архи авсан. Тэр архиа ууж дуусаж байтал Х, Г 2 муудалцаад З салгасан. Би завилж суугаад архиа ууж байтал Г ах ирээд нуруу руу өшиглөж, цээжин дээр дэвсэхээр нь би хажууд байсан шилээр цохисон гэв.

            Хохирогч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дэлгүүрээс тамхи, будаа аваад явж байтал Х над руу “Та манайд ирээд хоол ид” гэж утсаар ярьсан. Би 0.33 литрийн архи аваад ортол ороход З, Х, Э нар 0.75 литрийн архи уугаад дуусаж байсан. Бид 3 0.33 литрийн архиа уугаал сууж байтал Э гараад явсан. Дараа нь Х, Олзвой нар орж ирсэн. Х бид 2 маргалдаж байгаад Х явсны Э орж ирээд архиа хувааж уусан. Э бид 2 савхин куртикний маргаантай байсан. Э өмнө нь манайд ирээд миний 350,000 төгрөгийн үнэтэй савхин куртикийг өмсөөд явсан байсан. Бид 2 түүнээс болж маргалдсан. Би Э-аас миний куртик хаана байна гэхэд Далай болон Х гэх хүмүүс рүү дамжуулсан байсан. Миний куртикийг чи авч явсан учраас би чамаас л авна гэж хэлэхэд миний нүүр лүү салаавч гаргаад байсан. Х, З бид 3 гадаа юм яриад сууж байтал Х, Э хоёр Х-гийн гэрийн үүдэнд зогсож байхаар нь би очоод Э-ыг өшиглөтөл архины шилээр миний толгойг цохиж хагалсан. Миний цус тогтохгүй байсан учраас Хан-Уул дүүргийн амбулаторид үзүүлж баруун хацар, баруун шанаа, эрүүндээ 12 ширхэг оёо тавиулсан гэв.

Эрүүгийн 2210000001087 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “танилдаа зодуулсан” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), Д.Г-гийн бичгээр гаргасан гомдол (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

2. Хохирогч Д.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө 10 цагийн орчимд танил найз Х-гийн гэрт ороход гэрт нь 4 хүн сууж байсан бөгөөд Х өөрөө мөн З, Х, О нар 1 шил 0,75 литрийн Ерөөл нэртэй архи уугаад талд нь оруулсан байдалтай байсныг нь бид нар хуваан ууж байхад Х надад хандан хэлэхдээ би чамайг ална гэж хэлэхээр нь би Х-д хандан чи намайг ална гэж юу байсан юм бэ гэж хэлээд тоогоогүй өнгөрсөн гэтэл гаднаас У орж ирсэн бөгөөд Х нь Улаантай хамт хашааны буланд байсан модны хажууд очиж уулзаж байгаад У нь ганцаараа ирээд бид нарын ууж дуусгасан Х нэртэй 0,33 литрийн хоосон шилийг гараараа бариад миний баруун шанаа руу 1 удаа цохиход миний баруун эрүү, баруун шанаанаас цус гараад тогтохгүй байсан тул эмнэлэг явж баруун шанаагаа эмчид үзүүлэхэд 12 ширхэг оёо миний баруун шанаад тавьсан. ...У намайг ямар шалтгаанаар шилээр цохисныг би хэлж мэдэхгүй байна. У бид хоёр урьд өмнө ямар нэгэн хэрүүл маргаан хийж байгаагүй. ...Миний баруун шанаа руу У 0,33 литрийн Х нэртэй хоосон шилээр 1 удаа цохиж дээрх гэмтлийг учруулсан. Өөр ямар нэгэн хэрүүл маргаан зодоон цохион огт болоогүй. ..Тухайн үед З байсан бөгөөд хамт байсан Хамсаа гэртээ орсон харин Х, О хоёр тухайн үед байгаагүй гараад явсан байсан. Дээрх асуудлыг З сайн харсан. ...Хамсаа нь нэрээрээ, харин Угийн нэрийг Мөнх-Эрдэнэ, Х, О нэрээрээ байдаг байх би нэрийг нь сайн мэдэхгүй, дээрх авгайлсан нэрээр нь таньж мэддэг юм. ...Би гомдолтой байна, учир нь би ажлаа төлөөлж бусад байгууллага, харилцагчдтай харилцдаг бөгөөд миний нүд гэмтэл авсан тул маш их гомдолтой байна. Миний ярьсан бүгд үнэн зөв. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

3. Гэрч Я.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо ** тоотод ээж Б.Г-гийн хамт амьдардаг юм. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ байдаг. Тус өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би өөрийн танил ах нар Х, Г, У /жинхэнэ нэрийг мэдэхгүй гэх/, Х /жинхэнэ нэрийг мэдэхгүй гэх/ нартай Өлзийтийн ** дүгээр автобусны буудал орчимд тааралдаад хамт архи уухаар болоод Есөн-Од гэх оноосон нэртэй дэлгүүрээс 0,33 литрийн савлагаатай Х гэх нэртэй архи худалдаж аваад Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Өлзийтөд амьдардаг Х гэх нэртэй ахын гэрт очиж уухаар болоод явсан. Улмаар эхний худалдаж авсан шилтэй архийг Х ахын хашаанд ууж дуусгаад дахин Монгол гэх нэршилтэй архи худалдаж аваад уусан. Тухайн үед бид тав согтсон байсан бөгөөд миний анзаарснаар Х болон Г ахын толгой дээр хагалаад хагарсан хэсгээр нь нүүрний баруун хацар хэсэг нь зүсэж гэмтээсэн. Тухайн үед Г ахын нүүрний хэсгээс нь их хэмжээний цус гарсан учраас би айгаад бас айгаад нүүрэн дээр дараад цусыг нь тогтоох гэж оролдсон. Цус тогтохгүй болохоор би эмнэлгийн байгууллагад хандаж тусламж авсан. Г ахыг гэмтээд хэвтэж байхад хамт архи уусан Х, Х, У нар хашаанаас гараад явчихсан байсан. Би тусламж хүсээд хашхирахад нэг ч хүн ирээгүй. ...Би У Г хоёрыг тухайн өдөр юунаас болоод энэ хэмжээ муудалцсан талаар огт ойлгоогүй. Гэхдээ их хэмжээний архи уусан учраас өөрийгөө удирдаж чадахгүй байдлаасаа болоод нэгнийгээ ингэж гэмтээсэн байх гэж бодож байна. Би юунаас болж маргалдаж байсныг сонсоогүй. ...Хэрэг учрал болоход Х, Х, Г, У болон миний бие бид 5 байсан. ХАрин Г ахыг У ах шилээр цохиж зүсэж гэмтээсэн дараа би ганцаараа Г ахтай үлдсэн байсан. Бусад нь маргааны дараа яваад өгсөн. ...Г-гийн биед Угаас өөр хүн халдаагүй. Зөвхөн У гэх нэртэй ах архины шилээр цохиж бас зүсэж гэмтээсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйлс бүгд үнэн. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),

2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дахин өгсөн:

Тухайн үед би Г, У гэх Э нарын хажууд байсан өөр хэн нэгэн хүн байгаагүй бөгөөд эхлээд Э ах газар сууж байхдаа хажуудаа байсан хоосон архины шил аваад Г ахын толгойн баруун талд цохиж хагалсны дараа хагархай шилээ гартаа барьсан чигээрээ Г ахын баруун шанааг хагархай шилээр зүсэж гэмтээсэн. Тухайн үед би хажууд нь байсан тул дээрх үйл явдлыг сайн харсан. Бид гурваас өөр хэн нэгэн хүн байгаагүй. ...Тухайн үед Э, Г бид гурав маш их согтолттой байсан. Гэтэл Г ах зүгээр сууж байсан Д.Э-ын дээрээс нь хөлөөрөө өшиглөхөд нь Д.Э ах газар байсан шил аваад толгой дээр нь цохиж хагалаад хагархай шилээр нь дахин зүүн хацрыг нь зүссэн юм. Дээрх үйл явдал болохоос өмнө Э, Г, Х, Х нар Х ахын хашаанд архи ууж байхад нь би нэмэгдэж үргэлжлүүлэн архи уусан бөгөөд намайг ирсний дараа нэмж 3 шил 0,75 литрийн Монгол нэртэй архи уусны дараа үдээс хойш 16 цагийн орчимд дээрх үйл явдал болсон бөгөөд Х, Х хоёр согтсон тул гэр гэртээ амрахаар явцгаасан тул би Э, Г бид гурав хамгийн сүүлд үлдсэн юм. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

4. Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Өчигдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ амарч байхад манай нөхөр Э гэртээ ирэхгүй удаад байхаар нь би нөхөр Э-ын араас 09 цаг өнгөрч байхад Х ахын хашаанд ороход Хамсаа, Х, Г, З мөн манай нөхөр Э нийт 5-уулаа архи уугаад сууж байхаар нь би Х ахын хашаанаас гараад гэртээ орж ирээд байж байтал өдөр 14-15 цагийн орчимд нөхөр Э, З хоёр хашааны гаднаас намайг дуудахаар нь очиход Г ахын баруун хацар нь язарсан шинэ шархтай харагдсан бөгөөд яаралтай эмнэлэг явмаар байна гэхээр нь би такси бариад Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн Яармаг дахь салбарт авчирч эмчилгээ хийлгэсэн. ...Би дээрх хэрэг учрал болох үед хажууд нь байгаагүй, гэртээ байсан тул хэн хэрхэн Г-гийн нүүрэнд гэмтэл учруулсныг мэдэхгүй байна. Харин дээрх асуудлыг цагдаагаар шалгуулах үед Г-гийн хүүхэд нь гэх эмэгтэй миний нөхөр Э-ын архины шилээр Г-гийн нүүрэн цохиж хагалаад нүүрний гэмтлийг учруулсан гэж хэлж байна. Надад мэдэх зүйл байхгүй. ...Миний нөхөр болох Э нь 1979 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймагт Д-ын 4 дэх хүүхэд болж төрсөн эхээс тавуулаа. Ерөнхий боловсролын ** 10 жилийг **** онд ** аймагт төгссөн бөгөөд тухайн жилдээ бид хоёр танилцаад өдийг хүртэл амьдарч байгаа бөгөөд дундаасаа 1 охинтой гэхдээ хууль ёсны гэрлэлтийн баталгаагүй амьдарч байна. Би нөхөр Д.Э-ын хамт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ** буудал гэх газарт айлын хашаанд амьдарч байгаад 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо ** хороолол ** тоот хоосон хашаан худалдан аваад гэр барьж амьдарч байна. Миний нөхөр Э нь төлөв даруу зантай, томоотой, ажилд сайн, найз нөхдийн дунд хүндтэй, гэр бүлдээ халамжтай хүн бөгөөд архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглээд байдаггүй юм. Одоогийн байдлаар Э бид хоёр эрхэлсэн тодорхой ажилгүй байна. ...Манай нөхөр Э мөн З нар манай хашааны гадаа цагаан өнгийн суудлын жижиг машинтай ирсэн бөгөөд такси бариад ирлээ яаралтай эмнэлэг явсаар байна гэж хэлэхээр нь би машин руу шагайж харахад дотор нь Г ахын шанаа нь язарсан шархтай хажууд нь манай нөхөр Э, З хоёр сууж байсан бөгөөд тэр гурвын согтолт нь дунд зэргийн согтолттой байсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

5. Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Тухайн өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр манай гэрт буюу Өлзийт хороолол 14-р хороо 5-107 тоотод Э, Г, З, Х хочтой Л нар 1 шил 0,75 литрийн ерөөл нэртэй архи аваад ирснийг бид нар хувааж уусан гэтэл Х хочтой Л гэртээ харина гэж хэлээд явсны дараа би гэртээ орж ус аваад гараад ирэхэд Э, Г хоёр хоорондоо золдолдсон шинжтэй харин З нь Г-гийн толгойноос гарсан цусыг цаасаар дарж байсан. Тэр хоёр ямар шалтгаанаар хоорондоо зодолдсон талаар надад мэдэх зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),

6. Гэрч М.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Тухайн өдөр би найз Х-ийн гэрт /хашаанд/ танил Г, Э, З нар архи ууж байгаад би түрүүлээд гэр рүүгээ явсан бөгөөд тухайн үед Х /Х/, Г, Э, З нар үлдсэн. Би түрүүлээд явсан тул юу болсныг мэдэхгүй байна. ...Тухайн үед би тэд нарыг орхиод явсан  гэр рүүгээ явсан тул мэдэхгүй байна. Миний сонссоноор Э архины шилээр Г-гийн толгойг хагалсан гэж сонссон, надад мэдэх зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

            7. Шүүгдэгч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            Би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороололд эхнэрийн хамт амьдардаг бөгөөд хэрэг болдог өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэрээсээ гараад урд талын хашаанд амьдардаг танил ах Х ахын хашаанд 13 цагийн орчимд ороход Х ах гэртээ Г, Х хочтой Л гурав хашаанд архи уугаад бууж байхаар нь би хамт очиж ууж байсан архинаас нь хуваалцан уусан гэтэл Х ах Х хочтой Л ах нар архи аваад өг гэхээр нь би 2 шил 0,5 шилтэй ерөөл нэртэй архи авч өгөөд бид дөрөв хуваан ууж байхад Х ах Г ах хоёр хоорондоо маргалдах үед Х ах хашаанаас гараад явсан гэтэл Г ах намайг газар сууж байхад миний нуруу руу хөлөөрөө өшиглөхөд нь би нуруугаараа унаж дээшээ чиглэсэн газар хэвтэхэд миний цээжин дээр Г ах хөлөөрөө 1 удаа дэвссэн тул би хажуу тийшээ хэвтээгээр эргэхэд миний хажууд хоосон архины шил байхаар нь би баруун гараараа тус архины шилийг аваад Г ахын баруун хацар руу нь цохих үед Гомбо ахын баруун талын шанаанаас цус гараад эхлэхээр нь би айсандаа эхнэр Н-ыг дуудаж Г ахыг эмнэлэг хүргүүлсэн юм. ...Намайг газар сууж байхад Г ах намайг хөлөөрөө өшиглөж унагаагаад миний дээрээс хөлөөрөө дэвсээд байсан тул би хажууд байсан хоосон архины шилээр Г ахын нүүрэн хэсэгт 1 удаа цохисон. ...Тухайн үед танил дүү болох З байсан өөр хэн нэгэн хүн байгаагүй бөгөөд дээрх хэрэг тухайн үед Г, З, бид гурваас өөр хүн байгаагүй. ...Би өөрийн буруу үйлдэлдээ маш их гэмшиж байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №12402 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун хацарт 6.0см хэмжээтэй мэс заслын 12 ширхэг оёдол тавигдсан, зах ирмэг тэгш шархтай. Баруун шанаад 1.0см хэмжээтэй мэс заслын нэг ширхэг оёдол тавигдсан, зах ирмэг тэгш шархтай. Баруун хацар нилэнхүйдээ овойж хавдсан, тухайн хэсэг болон баруун, дээд доод зовхийг хамарсан хөхөлбөр өнгийн цус хуралттай, тэмтрэлтээр эмзэглэлтэй. Баруун зовхины гадна буланд 0.5х0.2см, баруун хацарт 1.0х0.2см, 0.8х0.2см, дээд уруулд 0.5х0.2см хүрэн ягаан өнгийн зулгаралттай. Биед ил харагдах гэмтэлгүй.

Дүгнэлт:

1. Д.Г-гийн биед баруун хацар, шанаанд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун зовхи, хацар, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. /шинжээч эмч Э.Баасанжав/. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

            9. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 38, 31, 37 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х*** овогт Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х*** овогт Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 (нэг сая нэг зуу мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд биелүүлэхийг тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Г-д төлөх төлбөргүйг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Э-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА