Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/03

 

 

 

 

 

 

 

 

2022           12           21                                    2023/ШЦТ/03

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

           улсын яллагч Р.Мягмардорж,

            шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ********************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001903 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ********* оны ** дугаар сарын **-ны өдөр ************ аймгийн *************** суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ***************** ХХК-д************ ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ************* дүүргийн *** дугаар хороо *************** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******************** /РД.*************/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************* нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *****************дүүргийн ************** дугаар хороо, ************ тоот өөрийн гэртээ иргэн ****************** маргалдан өшиглөх, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “хөмсөг, зулай, духанд няцарсан шарх, цээж, нуруунд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүгдэгч***********шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... **************нь манай гэрт халамцуу орж ирээд цамц авах уу гэхээр нь авахгүй гэсэн, мөнгө байна уу гэхээр нь “байхгүй, шөнө болсон байхад унтаж амармаар байна” гэж хэлэхэд гарахгүй хэл амаар доромжлоод байхаар би Тогосоог гэрээс гаргаад түлхээд унагаасан, гэтэл миний нүүр рүү чулуугаар цохисон, би тухайн үед биеэ барьж чадалгүй Тогсоог цохиж, зодсон, миний буруу гэв.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

            Хохирогч *************шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Тэр үед ************* намайг гэрээс гаргаад түлхэхээр нь би чулуу аваад хацар руу цохисон, шүүгдэгч миний толгой руу 2 удаа цохисон, миний толгойд 2 оёдол тавьсан, би тархиндаа зөөлөн эдийн гэмтэл авсан, одоо миний биеийн байдал зүгээр байгаа, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ************ нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн иргэн ********************** дүүргийн ********* дугаар хороо, ************* тоот өөрийн гэрээс хөөж түлхэж гаргасан байх ба энэ асуудлаас үүдэн хоорондоо маргалдаж хохирогчийг цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “хөмсөг, зулай, духанд няцарсан шарх, цээж, нуруунд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий” хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь: 

 

1. Хохирогч *************** “...Би 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ************** дүүргийн *** дугаар хороо, *************гэх газар байх найз *************** гэрт бид хоёр хамт 0.75 литрийн хэмжээтэй хараа нэртэй архи уусан юм. Тэгээд би *********** гэрээс 13 цагийн орчим гараад тэдний ойролцоо байх хуучин танил ************** гэх айлд орсон. Тэдний гэрт *************эхнэрийн хамт хоорондоо яриад сууж байсан ба *************** намайг гэрээсээ гар, зайл гээд хөөгөөд түлхээд чирээд гаргасан. Тэгээд гэрийн гадаа гараад миний цээж, нүүр, нуруу хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиод газар унагаад цээж хэсэгт өшиглөсөн. ************** гэх хүнийг  би чулуугаар  зүүн хацар  хэсэгт нь  нэг удаа  цохисон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Гэрийн гадаа цохиж зодож байхад хажууд хүн байхгүй байсан. Гэрээсээ гар гэж хөөгөөд байхад эхнэр нь байсан...” (хавтаст хэргийн 9 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14112 дугаартай: “***************** биед хөмсөг, зулай, духанд няцарсан шарх, цээж, нуруунд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

 

3. Шүүгдэгч *************: “Би 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өөрийн гэр болох *************** дүүргийн ********* дугаар хороо,*********************тоотод гэртээ, эхнэр, 12 настай, 10 настай 2 хүүхдийн хамт байсан. Тэгсэн өдөр 13 цагийн орчим танил ********** манай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд надаас эхлэдэ мөнгө асуухаар нь би байхгүй гэсэн, тэгсэн намайг цамц авах юм уу гэхээр нь би авахгүй гэсэн чинь ************** “чи муу банди чамайг шаана” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би уур хүрээд гэрээс гар гээд түлхээд гэрийн хаалгаар гаргасан чинь миний зүүн шанаа хэсэгт чулуугаар цохиод авахаар нь би өшиглөөд газар унагасан, мөн гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, шүүгдэгч ***************, хохирогч  ************** нар нь бие биеэ таних хүмүүс байх ба тухайн өдөр хохирогч ************ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтайгаар шүүгдэгч *************гэрт урилгагүй очсон нь тэдний хооронд маргаан үүсэхэд хүргэсэн, улмаар шүүгдэгч ************* нь түүнийг гэрээсээ хөөж гаргасан төдийгүй бие махбодид нь халдаж гэмтэл учруулсан болох нь тэдгээрийн агуулгын хувьд зөрүүгүй өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

Эндээс үзвэл, шүүгдэгч ************* хохирогчийн эсрэг хийсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч *************** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн талаарх баримтыг хэрэгт хавсаргуулсан, уг баримтын үнийн дүн 158,000 төгрөг (хавтаст хэргийн 5 дахь тал) байх тул шүүгдэгч *********** гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.

Шүүгдэгч *********** нь шүүхийн хэлэлцүүлэг дээр хохирогчид 160,000 төгрөг хүлээлгэж өгсөн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэхээр байна.

Харин хохирогч ************** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *****************нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “шүүгдэгч ***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Хохирогч *************** нь “...надад цаашид гаргах гомдол санал байхгүй” гэсэн санал,

Шүүгдэгч *************** нь “...прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна. Надад торгох ялыг оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ************ үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь өөрийнх нь гэрт урилгагүй ирсэн хохирогчийн үйлдэл, үг хэллэгт дургүйцэн гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдлээс шалтгаалан  хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, баримтаар нэхэмжилсэн хохирлыг  төлсөн, мөн шүүгдэгч ************ хувийн байдал  /Таван толгой түлш ХХК-д хатаах зуухны машинч ажилтай буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготойг илэрхийлэх баримттай, түүний цалин хөлс орлогын хэмжээ / зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлого болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч ************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

           

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************** 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************** оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Шүүгдэгч *************** нь хохирогч *************эмчилгээний зардалд 160,000 (нэг зуун жаран мянга) төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь  цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ******************* нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ