Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/43

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч: Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч Г.Н,

шүүгдэгч: Б.Б, Б.М нар /өөрөө өөрсдийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

  дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б*д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан,

Б.М-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 00000000 тоот хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                              

               

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Т овогт Б-ын Б /РД:000000/,

Монгол улсын иргэн, **************ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хоол хүргэлтийн ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 2 хүүхэд, эгчийн хамт дүүрэг 0 дугаар хороо, ************ 0-0 тоотод оршин суух, урьд:

- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн *****дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар 13 хоногийн хугацаагаар хорих ял,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн,

 

  1. Б овогт Б-ны М /РД000000000/,

Монгол улсын иргэн, **********ны өдөр ******** аймагт төрсөн, **** настай, эрэгтэй, дээд боловсролтой, *********** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт дүүрэг 0 дүгээр хороо, ********** 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны ******* дугаар сарын 14-ний өдөр дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* худалдааны төв дотор байрлах лангуунаас хохирогч Б.Б-гиййн эзэмшлийн ********* маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч улмаар түүнд 1,799,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны ******* дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Т” худалдааны төвийн 2 давхрын 5 номерын лангуунаас хохирогч Г.Н-ийн “***********” маркийн гар утсыг, нууцаар хууль бусаар авч 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төвийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг гар утасны худалдаа, үйлчилгээний лангуунаас А.С-ын эзэмшлийн Ай фоне 11 про макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 07 дугаар сарын 02-ны Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо “Эрчим” худалдааны төвийн хажуу талын нийтийн байрны 2 давхрын өрөөнд хамт архи ууж байсан А.Г-ийг ямар нэгэн шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газар нь өвдөглөж эрүүл мэндэд “дээд үүдэн зүүн 1 дүгээр шүд /-р шүд/ хөдөлгөөн орсон, доод уруулд шарх, дал, ууц нуруу, зүүн бугалга, баруун өгзөг, гуяны ар дээд хэсэгт олон тооны цус хуралт, зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны ******* дугаар сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн 11 дүгээр хороо, 0 дүгээр байрны 0 дугаар орцны 0 тоотод хохирогч Я.Н-той маргалдан улмаар заазуураар гар, толгой хэсгийг зүсэх зэргээр биед нь баруун гарын шууны ард шууны урт богино тэнийлгэгч шөрмөс болон хуруунуудын тэнийлгэгч, долоовор, чигчий хурууны тэнийлгэгч шөрмөснүүдийг тасалсан шарх, зүүн зулайн хуйх, дээд уруулын зүүн хэсэг, дээд уруулын зүүн гадна дээд хэсэгт шарх, зүүн сарвууны долоовор хурууны 2 дугаар шивнүүрийн шарх гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.М нь *********** худалдааны төвийн гадна байхдаа 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн орчимд Б.Б-ийн хулгайлсан А.С-ын эзэмшлийн Ай фоне 11 про макс маркийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон болохыг мэдсээр байж худалдан авч, гар утсыг эзэмших, захиран зарцуулах эрхийг олж авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:        

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

- Шүүгдэгч Б.Б нь:

1/2022 оны ******* дугаар сарын 14-ний өдөр дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *********** худалдааны төв дотор байрлах лангуунаас хохирогч Б.Б-гиййн эзэмшлийн ********* маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч улмаар түүнд 1,799,000 төгрөгийн хохирол учруулсан,

2/2022 оны ******* дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Т” худалдааны төвийн 2 давхрын 5 номерын лангуунаас хохирогч Г.Н-ийн “Ай фоне-12” маркийн гар утсыг, нууцаар хууль бусаар авч 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

3/2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төвийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг гар утасны худалдаа, үйлчилгээний лангуунаас А.С-ын эзэмшлийн Ай фоне 11 про макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

4/2022 оны 07 дугаар сарын 02-ны Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо “Эрчим” худалдааны төвийн хажуу талын нийтийн байрны 2 давхрын өрөөнд хамт архи ууж байсан А.Г-ийг ямар нэгэн шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газар нь өвдөглөж эрүүл мэндэд “дээд үүдэн зүүн 1 шүд /-р шүд/ хөдөлгөөн орсон, доод уруулд шарх, дал, ууц нуруу, зүүн бугалга, баруун өгзөг, гуяны ар дээд хэсэгт олон тооны цус хуралт, зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 5/2022 оны ******* дугаар сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн 11 дүгээр хороо, дүгээр байрны 2 дугаар орцны тоотод хохирогч Я.Н-той маргалдан улмаар заазуураар гар, толгой хэсгийг зүсэх зэргээр биед нь “баруун гарын шууны ард шууны урт богино тэнийлгэгч шөрмөс болон хуруунуудын тэнийлгэгч, долоовор, чигчий хурууны тэнийлгэгч шөрмөснүүдийг тасалсан шарх, зүүн зулайн хуйх, дээд уруулын зүүн хэсэг, дээд уруулын зүүн гадна дээд хэсэгт шарх, зүүн сарвууны долоовор хурууны 2 дугаар шивнүүрийн шарх” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн,

- Шүүгдэгч Б.М нь дүүргийн Теди худалдааны төвийн гадна байхдаа 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн орчимд Б.Б-ийн хулгайлсан А.С-ын эзэмшлийн Ай фоне 11 про макс маркийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон болохыг мэдсээр байж худалдан авч, гар утсыг эзэмших, захиран зарцуулах эрхийг олж авсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

               -Хохирогч Б.Б-гиййн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны ******* дугаар сарын 14-ний өдөр 18 цаг 30 минутын үед өөрийн ажил болох дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***а худалдааны төв дотроо манай ажилчид засвар хийгээд лангуунуудаа хөдөлгөж байрыг нь сольсон. Би тэр үед өөрийн гар утсаа лангуун дээрээ тавьсан байсан. Хөлийн чимээ гарахаар нь эргээд хартал нэг үл таних залуу архи зардаг уу гэж асуугаад хурдан гараад явсан. Гарч явсан хойно нь лангуун дээрээ очоод утсаа авах гэтэл утас маань байгаагүй тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-22-23-р хуудас/,

               -“**н” ХХК-ийн 2022 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн ...**********-2 загварын гар утсыг 1.799.000 төгрөгөөр үнэлсэн... хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-32-р хуудас/,

               -Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-16-р хуудас/,

               -Хохирогч А.Гр-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ********** дүгээр байрны голын ********** өөрийн танил болох Б, Б нартай өдөр 12 цагийн орчимд тааралдаж уулзсан. Б гадаа халуунд сууж байхаар манайд очиж жаахан буу халж сууя гээд бид гурав түүний гэр болох 1 дүгээр хорооллын ар талд байдаг ******* худалдааны төвийн хажуу талын нийтийн байранд 14 цагийн орчимд очсон. Тэгээд түүний гэрт ороход Б-ийн найз охин Эгэх эмэгтэй байсан ба мөн тэнд нэг үл таних 28-30 орчим насны эрэгтэй хамт байсан. Тэгээд бид нар шар айраг ууж, ярьж сууж байгаад Б бид хоёр нойр хүрээд унтаад өгсөн байсан ба унтаж байгаад сэрсэн чинь Бнь нөгөө үл таних залуутай хамтдаа 0.5 литрийн савалгаатай тавьчихсан уугаад сууж байсан. Тэгээд би босоод ирсэн чинь Б би энэний шөрмөсийг таслаадахья гэж яриад байсан ба хамт байсан залуу нь хориглоод байсан. Тэгсэн чинь Б  одоо эд нарыг дарж авахгүй бол толгой дээр гарах нь гээд байсан. Тэгсэн чинь нөгөөх залуу нь за за би эндээс явья тэгэхгүй бол хүн амины хэрэгт орох нь гээд байсан. Тэгтэл Бөхбаатар нь босч ирээд боль гэж хэлсэн чинь Б  нь согтуурхаад чи эсхүл хамт хутгалуулах уу гээд хутга хайгаад байсан. Тэгээд байж байснаа гар утасны цэнэглэгч авч байснаа хутганы оронд энүүгээр зодчихьё гээд намайг цэнэглэгчээр ороолгоод байсан. Тэгээд би өөдөөс нь босох гэсэн чинь намайг өвдөглөөд миний ам хэсэгт оносон. Тэгээд би гарч яваад цагдаагийн байгууллагад хандсан. Б  бид хоёр “Гэртээ харих зам” нэртэй асрамжийн газарт хамтдаа өссөн. 2008 оноос бие биенээ мэддэг хүмүүс байгаа юм... гэх мэдүүлэг /1хх-ийн 62-63 хуудас/,

               - Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.А-лын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000 дугаартай: 

               “...1. А.Г-ийд дээд үүдэн зүүн шүд /-р шүд/ хөдөлгөөн орсон, доод уруулд шарх, дал, ууц, нуруу, зүүн бугалга, баруун өгзөг, гуяны ар дээд хэсэгт олон тооны цус хуралт, зулгаралт тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

               3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-. 1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид эрүүл мэнд% ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 66-67-р хуудас/,

               -Хохирогч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өнөөдөр буюу 2022 оны ******* дугаар сарын 13-ны өдрийн орой 19 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн **** дугаар хороо “****” худалдааны төвийн 2 давхар 5 номерын лангуун дээр өөрийн эзэмшлийн Ай фоне 12 маркийн цэнхэр өнгөтэй, 20 оны 07 дугаар сард 5.800.000 төгрөгөөр лизингээр худалдан авсан ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утсаараа фэйсбүүкт ороод сууж байтал 25 орчим насны нэг нь цагаан өнгийн теди куртиктэй, бор царайтай, онигор нүдтэй, нөгөө нь залуу нь хар өнгийн адидас гэсэн бичиглэл бүхий саравчтай малгай /коршекон малгай гэдэг/ өмссөн 2 залуу ирээд, хүүхдийн унтлагын болон биеийн тамирын хувцас асуухаар нь гар утсаа ширээн тавьчихаад тухайн асуусан бараануудыг үзүүлэхэд үзэж байгаад явахаар нь гар утсаа үзэхэд байхгүй болчихсон байхаар нь өөрийн гар утас руу 3 удаа залгахад, аваад тасдаж байгаад унтраачихсан юм. Ингээд цагдаагийн байгууллагад хандаж байна ... гэх мэдүүлэг, /хх-97-98 хуудас/,

               -Хохирогч Г.Н-нээс гаргаж өгсөн камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /1хх-91-92 хуудас/,

               -Хөрөнгийн үнэлгээний 2022 оны ******* дугаар сарын 17-ны өдрийн “...Ай фоне 12 маркийн гар утсыг 1.900.000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээний дүгнэлт, /1хх-ийн 1*******-104 хуудас/,

               Хохирогч А.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг 50 минутын орчимд өөрийн шаргал өнгийн Ай фоне 11 про макс маркийн гар утсаа оролдоод сууж байтал гаднаас цэнхэр өнгийн масктай, 22-27 настай эрэгтэй хүн орж ирээд Релми маркийн гар утасны гадна гэр байгаа юу гэж асуухаар нь би өөрийн гар утсаа сууж байсан ширээний шүүгээнд хийгээд нөгөө эрэгтэйн асуусан гар утасны гэрийг үзээд байж байтал гаднаас мөн маск зүүсэн танихгүй хоёр эрэгтэй хүн орж ирсэн нөгөө 3 залууг гарч явсны дараа өөрийн Ай фоне 11 про макс загварын гар утсаа хийсэн газраасаа авах гэтэл миний гар утас байхгүй болсон байсан... гэх мэдүүлэг, /1хх-ийн 139-140 хуудас/,

               -Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, /1хх-ийн 132-134 хуудас/,

               -Шүүгдэгч Б.Б-ийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 15- ны орой 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны ************ плаза худалдааны төвийн 2 давхарт худалдан авалт хийхээр явж байгаад 2 давхрын гар утасны дагалдах хэрэгсэл зарж борлуулдаг лангууны тасаг дээрээс өөрийн гар утсандаа гэр үзэж байтал худалдагч хийж байсан залуугийн Ай фоне 11 про макс маркийн гар утас нь лангууны хэсэгт ил харагдаад байхаар нь лангуун дээрээс хулгайлан авч халаасандаа хийгээд гарч явсан. Ингээд тухайн гар утсаа ***** дугаарын утсаар Б.М гэх урьд өмнө нь хулгайн гар утсаа өгч байсан Теди худалдааны төвийн гадна зогсож гар дээрээс худалдаа эрхэлдэг хүнд 200.000 төгрөгөөр худалдсан. Гар утас зарсан мөнгөө бэлнээр авсан ба тухайн хүнд би хулгайлж авсан гар утас гэдгээ хэлээд өгсөн... гэх мэдүүлэг, /1хх-ийн142-р хуудас/,

               -Шүүгдэгч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр орой 18 цагийн орчимд Теди худалдааны төвийн гадаа гар дээрээс гар утас зарж борлуулаад байж байтал зүс таних Баагий гэх залуу /тухайн залуугийн дугаарыг нь сайн санахгүй байна/ миний 90909046 дугаарын утас руу залгаад утас өгөх гэсэн юм та хаана байна гэхээр нь теди худалдааны төвийн гадаа байна барилгачдын талбай дээр хүрээд ир гэсэн ингээд тухайн залуутай 30 орчим минутын дараа барилгачдын талбай дээр ирж уулзахад тэрээр ай фоне 11 про макс маркийн гар утас авчаач гэхээр нь би тухайн утсыг дэлгэцийн үнээр нь бодон 250.000 төгрөгөөр худалдан авсан юм...” гэх мэдүүлэг, /1хх-ийн 145-146-р хуудас/,

               -2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...Ай фоне 11 маркийн гар утсыг 1.600.000 төгрөгөөр үнэлсэн...”, /1хх-ийн 147-148-р хуудас/,

               -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 183-184-р хуудас/,

               -Хохирогч Я.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны ******* дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед эхнэр ********** хамт гэрээсээ гарч Жоби орохоор явах замдаа Налайхад хамт сурч байсан ********** Б тэй болон түүний эхнэр ******* таарсан. Тэгээд бид 4 манайд очихоор болоод Б  9 дүгээр дэлгүүрийн автобусны буудлын байх ********* дэлгүүрээс манай эхнэр Золзаяа бид 2 орж авсан. Бид хоёр буцаж гэртээ ирээд Б  бид гурав архи уусан Бат- Эрдэнийн эхнэр байгаагүй. Архи дуусаад Б  1 шил архи авчирсан би цагийг нь санахгүй нэг мэдсэн гэгээ тасарч байхад манай байрны 7 давхарт амьдардаг Огоо ах орж ирсэн согтуу байгаа учир гэртээ орж чадахгүй байна гэхээр нь би гэртээ оруулж хонуулсан. Би согтоод 1 цаг унтчихаад босож ирэхэд Дамдиндорж гэх манай гэрт амьдардаг залуу орж ирсэн. Б  нь *********** зодох гэж дайраад би салгасан. Тэгээд архи уугаад цаашаа юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд түргэний машин дотор явж байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Толгойн дагз хэсэгт нэг удаа зүсэж, зүүн гарын долоовор хурууг 2 удаа зүссэн, баруун гарын бугуй хугарч 3 хурууны шөрмөсийг зүссэн уг гэмтлүүдийг заазуураар Б.Б зүсэж учруулсан...” гэх мэдүүлэг, /1хх-ийн 192-193-р хуудас/,

               -Гэрч Г.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны ******* дугаар сарын 15-ны өдөр би гэртээ өөрийн нөхөр, ах хоёрын хамт байж байхад манай найз Б  залгаад би буудалд ууж байна гэхээр нь би буудалд ууж байхаар манайд ирээч гэсэн чинь удаагүй хүрээд ирсэн. Удалгүй буцаад манай нөхрийг дагуулж гараад 0.75 литрийн Хараа 1 ширхэг, тамхи, ундаа авч ирсэн. Түүнийг бүгд хувааж уусан юм яриад сууж байгаад Б  манай нөхөр Н-ыг зодоод, манай гэрт байсан заазуур аваад толгой, зүүн гар нүүр зэрэг газар нь зүссэн. Тэгээд гараад яваад өгсөн. Тэгэхээр нь би дээд давхарт байдаг найздаа хэлээд цагдаа дуудуулсан юм. Согтуу байсан болохоор ам зөрөөд муудалцсан  тэр үед бүгд архи уусан байсан. Гэхдээ би өөрийгөө бүрэн хянах чадвартай байсан...” гэх мэдүүлэг, /1хх-ийн 195-196-р хуудас/,

               -Гэрч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... 2022 оны ******* дугаар сарын 15-ны өдөр манай найз залуу Б  нь Сансарын тэнд байдаг буудалд хоносон гэж ярьсан. Би гэртээ байсан учир гарч чадаагүй маргааш яваад очно гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би унтаад өгсөн. Өглөө нь манай найз залуу Б  нь над руу олон удаа залгасан байсан. Тэгээд 12 цаг өнгөрч байхад би буцаагаад залгахад Я.Н-ын д байна гэж надад хэлсэн. Тэгэхэд би Я.Н-ын  Эхнэртэй ярихад эхнэр нь Я.Н бид 2 гадуур гарч зээл хөөцөлдөх гэж байна гэж надад хэлсэн. Би замаараа хоол авчихаад 13 цаг 40 минутын үед Я.Н-ын  гэр болох дүүргийн 0 дүгээр хороо 0 дүгээр байрны 0 тоотод ороход манай найз залуу унтаж байсан. Хажууд нь Я.Н болон түүний эхнэр байсан. Тэр 3 архи уусан гээд сууж байсан. Ширээн дээр тал шил архи байсан. Я.Н архиа ууж дуусчихаад банк орж зээлээ хөөцөлдөнө гээд гараад явсан. 7 цаг өнгөрч байхад Я.Н эхнэрийн хамт орж ирсэн. Я.Н-ын  эхнэр ганц юм уучихья гээд манай найз залуу 20.0000 төгрөг өгөөд эхнэр нь явна гээд байж байхад манай найз залуу Я.Н хоёр гараад явсан буцаж орж ирэхдээ 1 шил архи авчихсан орж ирсэн, би хоол хийгээд Я.Н тэр хоёр хоол идээд байж байхад гаднаас нэг ах орж ирсэн 50-иас 55 орчим насны согтуу ах байсан. Я.Н эхнэртэйгээ маргалдаад хэрэлдсэн. Тэгээд архи ууж байгаад гайгүй болсон. Би өдөр нь Я.Н-ын  гэрт байсан хайч, хутга хоёрыг нуусан. Тэгээд Я.Н Б , Золоо гурав архи ууж байгаад Н, Ба хоёр хоорондоо маргалдсан. Юуны улмаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Би тэр хоёрыг болиулах гэтэл Я.Н-ын  эхнэр нь чи юундаа маяглаад байгаа юм чамайг ингэж салгах гээд байхаар чинь наад хоёр чинь улам маргалдаад байна гээд суугаад байсан. Тэгээд Н, Б хоёр хоорондоо зодолдсон. Хэн нь хаана цохисныг сайн хараагүй. Я.Н-ын  нүүрнээс цус гарсан. *********** хүзүү болон нүүр амнаас цус гарсан байсан. Тэгээд би Б-нийг дагуулаад 6-н буудалд байрлах Угалз гэх буудлын 23 тоотод орж хоносон...” гэх мэдүүлэг, /1хх-ийн 200- 201-р хуудас/,

               -Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Б-гийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000дугаартай:

               “...1.Я.Н-ын биед баруун гарын шууны ард шууны урт богино тэнийлгэгч шөрмөс болон хуруунуудын тэнийлгэгч, долоовор, чигчий хурууны тэнийлгэгч шөрмөснүүдийг тасалсан шарх, зүүн зулайн хуйх, дээд уруулын зүүн хэсэг, дээд уруулын зүүн гадна дээд хэсэгт шарх, зүүн сарвууны долоовор хурууны 2 дугаар шивнүүрийн шарх гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

               3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

               4. Баруун гарын шууны ард шууны хурууны тэнийлгэгч шөрмөс болон хуруунуудыг тэнийлгэгч, долоовор, чигчий хурууны тэнийлгэгч шөрмөснүүдийг тасалсан шарх гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь тус бүрд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үйлдэгдсэн байх боломжтой байна” ... гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 222-224-р хуудас/ гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна. 

Өөрөөр хэлбэл хохирогч гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

-Шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 15-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 16-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 17-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2хх-ийн 18-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн -р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 23-28-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /2хх-ийн 33-р хуудас/,

-Шүүгдэгч Б.М-гийн хувийн байдлын талаар: нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2хх-ийн 36-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2хх-ийн -р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 38-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2хх-ийн 39-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /2хх-ийн 40-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 41-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Г-рийд учирсан гэмтэл бол харилцан зодолдоод гэмтэл авсан. Би өөрөө цагдаад өргөдөл өгсөн. Мэдүүлгийн хувьд хажууд байсан гэрчээс мэдүүлэг аваагүй байсан. Я.Н гэж хүнтэй маргасан асуудалд бол ухаанаа алдталаа уугаагүй байсан. Энэ хүн надтай маргаж байхдаа араас өшиглөсөн. Намайг заазуураар цохисон гэсэн байсан, гар хуруунд нь учиран шарх гээд байгаа нь өмнөх шарх нь бөгөөд тэрийг гэмтлийг зэрэгт оруулсан байсан. Мөрдөгч бид хоёрыг хамт суулгаж байгаад мэдүүлэг авсан. Толгойд учирсан гэмтэл нь миний учруулсан гэмтэл мөн, гар хурууны гэмтэл нь өмнө байсан гэмтэл. Өөр бусад дээр маргах зүйл байхгүй. Г-ийн мэдүүлгээр л яваад байгаа, хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг аваагүй. Н-д гар, хурууны гэмтэл учруулаагүй, толгой, хацарт нь гэмтэл учруулсан...” гэв.

 

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би хулгайн утас гэдгийг мэдээгүй барьцаанд авсан. 200,000 төгрөгөөр барьцаанд тавиад 270,000 төгрөг болгож өгнө гэж хэлсэн. Тэр утас нь угаасаа сар гаран байж байгаад буцааж өгсөн. Өөр ярих зүйл байхгүй...” гэв.

 

Хохирогч Г.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би “Т” зах дээр хүүхдийн хувцасны лангуунд суудаг юм. 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ажил дээрээ сууж байтал 2 хүн орж ирсэн. Тэр 2 хүн маск, малгайтай байсан. Хүүхдийн биеийн тамирын хувцас авъя гэхээр нь би нөгөө лангуу руу гүйгээд хувцас аваад ирэхэд авахгүй гараад явсан. Лангуун дээр цаасны дор хийсэн байсан утсыг аваад явсан байсан. Би хойноос нь гүйж гараад олоогүй, араас нь 3 удаа залгахад авахгүй байж байгаад салгасан. Тэгээд би Улиастайн тийшээ цагдаа дээр очиж  мэдүүлэг өгсөн. Би одоо 1.900.000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь бүрэн дунд боловсролтой, шүүгдэгч Б.М нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогч Б.Б-гиййн эд хөрөнгө буюу Реалми ЖТ Неа-2 маркийн гар утас, хохирогч Г.Н-ийн эд хөрөнгө буюу Ай фоне-12 маркийн гар утас, хохирогч А.С-ын эд хөрөнгө буюу Ай фоне-11 про макс маркийн гар утаснуудыг нь хариу төлбөргүйгээр, нууц аргаар, шунахайн сэдэлтээр буюу өөртөө ашиг хонжоо хайх зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзэх бөгөөд хохирогч Б.Б-гиййн Реалми ЖТ Неа-2 маркийн гар утас 1,799,000 төгрөг, хохирогч Г.Н-ийн Ай фоне-12 маркийн гар утас 1,900,000 төгрөг, хохирогч А.С-ын Ай фоне-11 про макс маркийн гар утас 1,600,000 төгрөг болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж үзэх бөгөөд хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.

Мөн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.А-лын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000000 дугаартай дүгнэлтээр хохирогч А.Г-гийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл,

Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 359 дугаартай дүгнэлтээр хохирогч Я.Н-ын биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон.  

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч А.Г-ийн нүүрэн тус газар нь өвдөглөж, хохирогч Я.Н-ын гар, толгой хэсгийг нь заазуураар зүсэх зэргээр  хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Б.М нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж авсан хохирогч А.С-ын Ай фоне 11 про макс аркийн гар утсыг хууль бус эх үүсвэр, гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж тухайн худалдан авч, ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан” буюу “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 Мөнгө угаах гэм хэрэг нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэгдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгоно.

Иймд шүүгдэгч Б.Б-ийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу “хулгайлах”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, шүүгдэгч Б.М-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. 

Иймд шүүгдэгч нарыг дээрх зүйл анги тус бүрээр гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Б.Б эс хохирогч Б.Б нь 1,799,000 төгрөг, хохирогч Г.Н нь 1,900,000 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Б-йг гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар хохирогч Б.Б-ад 1,799,000 төгрөг, хохирогч Г.Н-д 1,900,000 төгрөгийн тус тус гаргуулах нь хууль зүйн үндэслэл бүхий юм.

Хохирогч А.С-ын хохирол болох 1,600,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч А.Гр, Я.Н нар хохирол төлбөртэй холбоотой баримт хэрэгт хавсаргаагүй болно.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.Н-ийн 1,900,000  төгрөгийг шүүхийн шатанд гар утас өгөх байдлаар төлбөрийг барагдуулсан, хохирогч Б.Б-гиййн 1,799,000 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй байх тул түүнээс гаргуулах нь зүйтэй байна.

Харин хохирогч Я.Н-д учирсан гэмтэл, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана” гэж зааснаар хохирогч Я.Н нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Б.М-нг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.М-нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээж байгаа байдал, гэмшиж байгаа байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзсэн. Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа боловч энэ ялыг эдэлж байх хугацаандаа эдгээр гэмт хэргүүдийг үйлдээгүй байна. Энэ байдлыг харгалзан үзээд шүүгдэгч Б.Б-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах саналтай байна. Эдгээр ялуудыг нэмж нэгтгэн 2 жил 01 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас үлдэх ял болох 6 сар 14 хоногийг нэмж нэгтгэн, нийт 2 жил 7 сар 14 хоногийн зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.М-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Дээрх зорчих эрх хязгаарлах ялыг оршин суугаа газраас нь гарахгүй байхаар оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй гэв.

 

Шүүгдэгч Б.М Намайг тэнсэж өгнө үү. Би ганцаараа ажил эрхэлдэг, бас манай хадам ээж харваад хараагүй болсон учраас хөдөө явдаг. Бие муутай 80 гарсан хүн байгаа гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Б-нийг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг:

 -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Шүүгдэгч Б.М-нг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял тус тус шийтгэлтэй.   

Шүүгдэгч Б.Б-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй,

шүүгдэгч Б.М-гийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Б.Б нь өмнө өмчлөх эрхийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлэн ялаа эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдэж, зан төлөв үйлдэл нь засарч хүмүүжээгүй байх бөгөөд хохирол төлбөртэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч Б.М-нг дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг болон хувийн байдлын хувьд ам бүлийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 ”Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” 2 дахь хэсгийн 2.3 “зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг нэмж нэгтгэнэ” гэж зааснаар шүүгдэгч Б.Б-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 сарын хорих ялаар тус тус тооцож нэмж нэгтгэн нийт оногдуулсан ялыг 1 жилийн хорих ялаар тооцох нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 14 хоногийн зорчих эрх хязгаарлах ялтай болох нь тогтоогдсон./тогтоолын хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичгийн хуулбар-2-р хавтаст хэргийн 66-р хуудас/

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнө тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй  үлдсэн 6 сар 14 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 6 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сар 14 хоногийн хугацаагаар тогтоов.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч Б.М-нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсгүүдэд зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий гурван ширхэг компакт дискийг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, нэг ширхэг ногоон өнгийн иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М-нг бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс нийт 20 хоног цагдан хоригдсон хоногийг нь түүний эдлэх ялд оруулан тооцож хасах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, .1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Т овогт Б-ын Б-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

              хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

              хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд, 

             Шүүгдэгч Б овогт Б-ны М гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдан авч, эзэмших, захиран зарцуулах эрхийг олж авсан гэм буруутайд тус тус тооцсугай.   

 

          2. Шүүгдэгч Б.Б-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, 

             мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

             мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

             Шүүгдэгч Б.М-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тооцсугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 6 сар 14 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сар 14 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хассугай.

 

          7. Шүүгдэгч Б.М-нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарласугай.

 

          8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.  

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсгүүдэд зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий гурван ширхэг компакт дискийг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, нэг ширхэг ногоон өнгийн иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М-нг бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

         

          10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б эс 1,799,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д олгосугай.

 

          11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Я.Н гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

          12. Шүүгдэгч Б.Б-нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

 

          13.  Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нар, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч нар, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Б-нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.УРАНГУА