Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/40

 

 

 

 

 

 

 

 

 2023           01           02                                       2023/ШЦТ/40

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

            улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч *****************, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001944 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ********** оны ** дугаар сарын **-ний өдөр **** ймгийн ************ суманд төрсөн *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, **** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 эхнэр, хүүхдийн хамт ************** дүүргийн *********дүгээр хороо, **************** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлийн хувьд:

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 412 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 405 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 25 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, **************** (РД: *************)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************ нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ********** дүүргийн ****дүгээр хороо, ************* тоотод оршин суух иргэн ************* хувийн байшинд хууль бусаар нэвтрэн орж Самсунг маркийн 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй, ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ************* нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ********** дүүргийн ***дүгээр хороо, **************** тоотод оршин суух иргэн **************эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж Самсунг маркийн 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл:  (хавтаст хэргийн 3-5 дахь тал)  

2. Хохирогч *************н: “...2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цаг 30-н минутын үед манай гэрийнхэн болон би ажил сургууль руугаа явсан. Тэгээд бид нар бүгдээрээ 18 цаг 40 минутын үед гэртээ ирэхэд байшингийн  гадна, дотно хаалга дэлгэгдсэн, байшин доторх эд зүйлс эмх  замбараагүй болчихсон, том өрөөний  хоймор хэсэгт байрлах  цагаан өнгийн  шүүгээн дээр байсан зурагт байхгүй байсан. ... Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний зурагт нь самсунг 42 инчийн зурагт байсан байна лээ. Уг зурагт хар өнгийн лед зурагт ба 650.000 төгрөгөөр авсан. ...Би 42 инчийн Самсунг маркийн зурагтаа бүрэн хүлээн авсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34, 37, 40 дэх тал)

3. Иргэний нэхэмжлэгч **************** “...Би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон худалдааны төвд Шүтээн Сонор гэх нэртэй ломбардыг 2010 оноос ажиллуулж байгаа бөгөөд 2022 оны 11 сарын 08-ны өдөр ************* гэх хүн манайхаар үйлчлүүлж 42 инчийн самсунг нэртэй зурагт 200.000 төгрөгөөр барьцаанд тавьсан юм. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ************** манай ломбардад цагдаа дагуулж орж ирсэн. 2022 оны 11 дүгээр сарын 29-ний *****************нь миний *************** гэсэн хаан банкны данс руу миний нэхэмжилсэн 200.000 төгрөгийг шилжүүлсэн тул одоо надад ************* нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),

4.Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...иргэний нэхэмжлэгч *************** 42 инчийн Самсунг брэндийн 42 инчийн телевизор хураан авч, хохирогч ************** хүлээлгэн өгсөн” (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

5. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2116 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Самсунг 42 инчийн зурагт 650.000 төгрөг” гэсэн үнэлгээ (хавтаст хэргийн 52 дахь тал),

6. Шүүгдэгч **********: “...Миний төрсөн ээж аав************* дүүргийн ****үгээр хороо ****тоотод амьдардаг бөгөөд би 2022 оны 11 сарын 03-ны өдөр аав ээж хоёртоо өвлийн идшийг нь хийж өгөхөөр ирсэн юм. Тэгээд би өөрийн найзуудтайгаа хэд хоног архи уугаад 2022 оны 11 сарын 07-ны өдөр манай аавын гэрээс холгүй ***********дүүргийн ***дүгээр хороо *************тоотод *************байшингийн хаалга онгорхой байхаар нь уг байшинд ортол хүн байхгүй байсан, тэгээд зурагтыг авч гараад ************гэрийн хойд зүгт байрлах эзэнгүй хашаанд хулгайлсан зурагтаа үлдээгээд маргааш өглөө нь 08 цагийн үед хүнсний дэлгүүр орох замдаа хулгайлсан зурагтаа очиж аваад Партизаны хот руу явах автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төв нэг үйлчилгээний баруун зүгт байрлах ломбарданд уг зурагтаа 200,000 төгрөгөөр тавиад шууд гэр лүүгээ харьсан юм.. Би архи ууж согтуугийн улмаас уг айлын зурагтыг хулгайлсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн  Арван зүргаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт  хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур  дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүйгээс гадна иргэний хувийн болон гэр бүл,  захидал харилцааны нууц, орон байрны  халдашгүй  байдлыг хуулиар хамгаалахаар хуульчилсан.

Орон байр гэдэг нь хүн байнга, түр амьдрахад  зориулагдсан  төрөл бүрийн  орон сууц, байшин, гэр, урц зэргийг хамааруулна.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн  хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд   онгорхой байхад сэм орох, түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах болон ашиглахгүйгээр  цонх, хаалгаа түгжээг эвдэх,  цуургыг сугалах зэргээр орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзнэ.

 

Тэгэхээр шүүгдэгч *********** үйлдлийг дүгнэвэл, шүүгдэгч ****************нь хохирогч ******************хашаа, байшинг эзгүй байгааг анзаарч байшингийн хаалгыг онгойлгон нэвтрэн орж, 42 инчийн Самсунг лед зурагтыг өөрийн мэдэлд шилжүүлж авч захиран зарцуулах бололцоог өөртөө олгосон үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй.

 Өөрөөр хэлбэл, шүүгдэгч **************** хохирогчийн орон байрыг эзэнгүй, хүнгүй сул байдлыг далимдуулан хууль бусаар нэвтэрч, бусдын эзэмшлийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болох бөгөөд шүүгдэгч *****************нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирогч **************** хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэнд халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч *****************“хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно. 

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч ****************** нь хохирогч ****************** зурагтыг нь буцаан хүлээлгэн өгсөн, иргэний нэхэмжлэгч **************** 200.000 төгрөгийн хохирол учруулсныг төлж барагдуулсан нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдсон тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.    

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *************** 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...шүүгдэгч **************** нь гэм буруу дээр маргаагүй, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан оногдуулбал зохих хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч *************** үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Иймээс дээрх шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын өмчлөх эрхэд халдсан, нийгмийн аюулын шинж, бусдад учруулсан хохирол, хор уршгийн байдал, нөгөөтэйгөөр гэм буруу дээр маргаагүй, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч **************** 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *****************1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******************оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *********************иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******************авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.АЛТАНЦЭЦЭГ