Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/295

 


              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


     Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э хөтлүүлж
Улсын яллагч: А.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Г /онлайнаар/ Э.М
Шүүгдэгч: Л.Ц, Ч.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Чийн Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Лн Ц нарт холбогдох 2112...................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1958 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Х суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт ........... хот .... дүүргийн ............ хороо ........ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас мэнд сүрэгтэн шагналаар шагнагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Л.ийн Ц /РД:***/, 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Артлерийн командын офицер мэргэжилтэй, “Сонор X” харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ............... хот ................. дүүргийн ........ хороо ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас Цэргийн хүндэт медаль, ......... тус тус шагнагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Чийн Б /РД:***/

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь ......... аймгийн Зажилтан хийх явцдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж танил С.Пгийн гуйлтаар ........... аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 07 сарын 18-ны өдөр тус аймгийн Хангай сумын харьяат Ч овогтой Быг эрүүл мэндийн улмаас цэргийн алба хаагаагүй нь үнэн болохыг тодорхойлов гэж хуурамч албан бичиг үйлдэн өгч хийх ёсгүй үйлдлийг хийж иргэн Ч.Бы ажилласан байдлыг тогтоох шүүхийн шийдвэрийг 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажилласан гэж тогтоолгон бусдад давуу байдал бий болгож, нийгмийн даатгалын санд 8.923.333 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
Шүүгдэгч Л.Ц нь 2018 оны 07 дугаар сарын 23- ны өдөр .................... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгч, улмаар эрүүгийн 211200097 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчийн мэдүүлэг өгөхдөө 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “...Би 1980-1990 он хүртэл Ардын зориг нэгдлийг тарах хүртэл нь ажилласан. Тэр хугацаанд Ч.Бтай хамт ажилласан. Тэр үед Ар баясгалант баргиадад Ч.Б нь аавтайгаа хамт тухайн нэгдлийн хонь хардаг байсан...” гэж, мөн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “...Би 1976 оноос 1979 оны цэргийн алба хаагаад ирснээс хойш Ч.Б нь аав Чгийн хамт Ардын зориг нэгдэлд хонь маллаж байсан..., Ч.Б нь тэтгэвэрт орохоосоо өмнө над руу утсаар залгаад би малчнаар тэтгэвэрт орох гээд байна. Та намайг аавтай хамт хонь маллаж байсан талаар мэдэх юм чинь шүүхэд гэрчээр ороод өг гэж л гуйсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт  хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн 2112................. дугаартай хэргээс мөрдөн байцаалтын үед:

*Гэрч Ж.Гын өгсөн: “...Ер нь бол цэргийн албан хаасан эсэх талаархи лавлагаа манай тоо бүртгэлтийн ажилтан үйлдээд над дээр ирж гарын үсэг зуруулдаг. Лавлагаа гаргаж олохдоо сумын засаг даргын тамгын газраас лавлагааны үндсэн дээр бид нар бичиг хийж өгдөг. Уг лавлагааг манай архив хариуцдаг. Албан хаагч жагсааж үзээд надад танилцуулдаг. Би алба хаагчийнхаа үйлдээд ороод ирсэн материалд итгээд гарын үсэг зурдаг. Тэрнээс би өөрөө нарийвчлан жагсааж үздэггүй. Надад тийм үүрэг байхгүй. Тухайн албан бичигт байгаа гарын миний гарын үсэг мөн байна. Тухайн үед манай тоо бүртгэлтийн ажилтан Б гэх хүн байсан. Одоо тэтгэвэрт гарсан. Хаана юу хийж байгааг нь мэдэхгүй. Би 2018 оны 06 дугаар сард Архангай аймагт томилогдон ирж байсан. Манайхаас олон хүн лавлагаа авдаг. Би санах ч үгүй байна...”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128-129 хуу/,

*Гэрч С.Эын өгсөн: “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р арван жилийн сургуулийг 1986 онд төгссөн, 1986-1988 оны хооронд Улаанбаатар хотод Худалдааны техникумыг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн, 1988-1989 оны хооронд Архангай аймгийн Өгийнуур сумын худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогч, 1989-1993 оны хооронд Архангай аймгийн Засаг даргын тамгын газарт архивын тасагт архивч, 1993 оноос хойш одоог хүртэл тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст байцаагч, тасгийн даргаар ажиллаж байна. Би 2017 оны 4 сарын 1-ээс хойш тасгийн даргаар одоог хүртэл ажиллаж байна, 2022 оны 2 сарын 10-аас одоогийн хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд томилогдсон. 2020 оны 11 сард байх Нийгмийн даатгалын ерөнхий газраас шалгалт ирсэн. Тус шалгалтаар хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоогддог тэтгэврүүдийг шалгасан юм. Уг шалгалтыг Корона вирус өвчний шалтгааны улмаас бид өөрсдөө явуулсан юм. Шалгалтаар Архангай аймгийн Хангай сумын иргэн Ч.Б нь малчнаар ажилласан хугацаагаа шүүхээр тогтоолгосон байсан. 2012-2016 оны хооронд манай хэлтэс ажилласан жил нөхөн тооцох хуулийг хэрэгжүүлэн ажиллаж иргэдийн хөдөлмөрийн дэвтрийг хуулбарлан авч ажилласан жил нөхөн тооцох баримтыг бүрдүүлэн архивын нэгж болгон хадгалсан байсан юм. Гэтэл Ч.Бы шүүхээр тогтоолгосон малчнаар ажилласан жил нь манай архивд байсан Ч.Бы бүрдүүлж өгсөн хөдөлмөрийн дэвтрийн хуулбараас зөрсөн юм. Ингээд зөрсөн учраас би Ч.Быг 2020 оны 12 сарын 15-ны өдөр дуудаж аймгийн нийгмийн даатгалын хэлтэст шалгалтын өрөөнд уулзаж тэмдэглэл хөтөлсөн. Тухайн үед Ч.Б нь 1980-1983 оны хооронд цэргийн алба хаасан гэж өөрөө хэлж байсан. Үүнийг тэмдэглэлд тусгаж бичихдээ тухайн иргэнээс асуусан асуултын хариуг цаг хугацаанд баригдаад товчлох маягаар ойлгомжгүй байдлаар тэмдэглэл хөтөлсөн байна. Тухайн үед энэ иргэнээс гадна өөр хүмүүс ирээд хүлээж оочирлож байсан юм. Тэмдэглэлд бичсэнээ харахад “Ч.Б нь 1980-1983 оны хооронд цэргийн алба хааж ирээд 1 жил нэгдэлд ажиллаад үүнээс хойш одоог хүртэл мал маллаж байна гэж хэлсэн. Тэгээд таны хөдөлмөрийн дэвтэр яасан юм бэ гэж асуухад: Би нийгмийн даатгалын байцаагч Сд өгсөн, дэвтрээ олоогүй алга болсон гэж хариулсан. Та энэ шүүхээр шийдвэр гаргуулахдаа өөрийн биеэр материалаа бүрдүүлж өгсөн юм уу, эсхүл хэн нэгнээр материалаа дамжуулж бүрдүүлсэн юм уу гэж асуухад: “Шүүх 3 гэрч авчир гэсэн” өөр хариулт өгөөгүй. Үүнийг товчлоод ойлгомжгүй бичсэн байна. Ч.Б хэлэхдээ яг хэн шүүхэд материал бүрдүүлснээ хэлээгүй байна, үүнийг нь тодотгож асуугаагүй орхисон байна. Мөн Та тэтгэвэр тогтоолгох материалаа нийгмийн даатгалын байцаагчид өөрийн биеэр авчирч өгсөн үү гэхэд би Сбайцаагчид материалаа өөрийн биеэр бүрдүүлж өгсөн гэж хариулсан бөгөөд бас л товчхон тодорхой бус бичсэн байна. Тэгээд манай архивын материалд байсан Ч.Бы хөдөлмөрийн дэвтрийн хуулбарын бичилтийг түүнд уншиж танилцуулаад шүүхийн шийдвэр буруу гарсан байна гэж үзэж байна, шүүхийн шийдвэр хөдөлмөрийн дэвтэр хоорондоо зөрж байна, та цэргийн батлахаа авч ир тэтгэврээ тогтоолгох боломжтой гэж хэлсэн, Мөн 2018 оны 09 сарын 06-аас хойш авсан тэтгэвэрт 8.923.333 төгрөгийг тэтгэврийн санд буцаан төлөхийг хэлсэн. Тэмдэглэлд дээрх зүйлүүд бичигдэх ёстой байсан боловч дутуу бичигдсэн байна. Тэмдэглэлд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн бөгөөд тэмдэглэлийг Б хөтөлсөн юм. Тус тэмдэглэлтэй Ч.Б өөрөө танилцаад гарын үсэг зурсан. Ч.Б нь энэ асуудлаас хойш дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулаад 60 нас хүрчихсэн учраас эрх нь үүсээд одоо тэтгэвэр нь тогтоогдсон. Хөнгөлөлттэй нөхцөл гэдэг нь эрэгтэй хүн 55 наснаас, эмэгтэй хүн 50 наснаас орж байгаа тэтгэврийг ойлгоно, хортой нөхцөл бол 40, 45 настай ч ордог. 2018 оны 1 сарын 1-ний өдрөөс Малчны тэтгэвэр тогтоох тухай хууль гэж хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хуулиар мал маллаж байгаа иргэдэд тэтгэвэр тогтоох болсон юм. Үндсэндээ 1990 оноос хойш нэгдлийн мал гэж байхаа больсон бөгөөд хувиараа мал маллаж байсан иргэд ч дээрх хуульд хамрагдаж малчны тэтгэвэр авах боломжтой юм. Тухайн үед шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан байх гэж үзээд шалгаж нягтлаагүй тэтгэврийг нь тогтоосон байсан. Сумын байцаагч эхлээд материалаа бүрдүүлээд аймгийн төв рүү хэлтэс рүү ирүүлж үүнийг нь материал хүлээж авах байцаагч авч нягтлаад тогтоох байцаагчид өгнө. Эдгээр шат дамжлага хянасан хэдий ч шүүхийн шийдвэртэй учраас тэтгэврийг нь тогтоосон. Заавал аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн архивд байгаа баримтыг шүүж шалгаж тулгана гэсэн зохицуулалт байхгүй. Харин тусдаа шалгалтын хүрээнд тулгаж үзэхэд дээрх асуудал үүссэн юм. Хөдөлмөрийн дэвтрийг Ч.Б нь тэтгэвэр тогтоолгохдоо огт өгөөгүй бөгөөд шалгалтаар хуулбар нь манай архиваас гарч ирсэн юм. Ерөнхийдөө Ч.Бы хувьд 1 жилийн өмнө тэтгэвэр авах гээд дээрх материалыг өгсөн байх, цэргийн алба хаасан жилээ нууж малчнаар тэтгэвэрт гарах гэж зорьсон байх, хэрэв цэргийн алба хаасан жил нь орохоор малчны жил нь хүрэхгүй болсон нөхцөл байдал байгаа юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 57-58 хуу/,

*Гэрч Б.Бын өгсөн: “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р арван жилийн сургуулийг 1999 онд төгссөн, 2000-2004 оны хооронд Улаанбаатар хотод Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн, 2004-2005 оны хооронд Архангай аймгийн Т ХХК-д нягтлан бодогч, 2006 оны 7 Сс хойш одоог хүртэл тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст байцаагч, тасгийн даргаар ажиллаж байсан. Би 2018 оны 10 Сс 2022 оны 2 сар хүртэл тус хэлтсийн хяналт, шалгалт дотоод аудитын тасгийн даргаар ажиллаж байсан. Үүнээс хойш одоог хүртэл тэтгэмжийн байцаагчаар ажиллаж байна. 2020 оны 11 сард Нийгмийн даатгалын ерөнхий газраас шалгалт ирсэн. Тус шалгалтаар хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоогддог тэтгэврүүдийг шалгасан юм. Уг шалгалтыг Корона вирус өвчний шалтгааны улмаас аймгийн нийгмийн даатгалын хэлтэс буюу бид өөрсдөө явуулсан юм. Шалгалтаар Архангай аймгийн Хангай сумын иргэн Ч.Б нь малчнаар ажилласан хугацаагаа шүүхээр тогтоолгосон байсан. 2012-2016 оны хооронд манай хэлтэс ажилласан жил нөхөн тооцох хуулийг хэрэгжүүлэн ажиллаж иргэдийн хөдөлмөрийн дэвтрийг хуулбарлан авч ажилласан жил нөхөн тооцох баримтыг бүрдүүлэн архивын нэгж болгон хадгалсан байсан юм. Гэтэл Ч.Бы шүүхээр тогтоолгосон малчнаар ажилласан жил нь манай архивд байсан Ч.Бы бүрдүүлж өгсөн хөдөлмөрийн дэвтрийн хуулбараас зөрсөн юм. Ингээд зөрсөн учраас Ч.Быг 2020 оны 12 сарын 15-ны өдөр дуудаж аймгийн нийгмийн даатгалын хэлтэст шалгалтын өрөөнд уулзаж тэмдэглэл хөтөлсөн. Тухайн үед би тэмдэглэл хөтөлсөн Э байцаагч асуулт тавьж байсан. Ч.Б нь 1969 онд 1-р ангид ороод 1979 онд 10-р анги төгссөн, 1980-1983 оны хооронд цэргийн алба хаасан гэж өөрөө хэлж байсан. Тэмдэглэлд бичсэнээ харахад “Ч.Б нь 1980-1983 оны хооронд цэргийн алба хааж ирээд 1 жил нэгдэлд ажиллаад үүнээс хойш одоог хүртэл мал маллаж байна гэж хэлсэн байна. Тэгээд таны хөдөлмөрийн дэвтэр яасан юм бэ гэж асуухад: Би нийгмийн даатгалын байцаагч Сд өгсөн, дэвтрээ олоогүй алга болсон гэж хариулсан. Та энэ шүүхээр шийдвэр гаргуулахдаа өөрийн биеэр материалаа бүрдүүлж өгсөн юм уу, эсхүл хэн нэгнээр материалаа дамжуулж бүрдүүлсэн юм уу, хэн бүрдүүлсэн юм бэ гэж асуухад: “Шүүх 3 гэрч авчир гэсэн” өөр хариулт хэлээгүй. Ч.Б яг хэн шүүхэд материал бүрдүүлснээ хэлээгүй, үүнийг нь тодотгож асуугаагүй байна. Үүнийг тэмдэглэлд тусгаж бичихдээ тухайн иргэнээс асуусан асуултын хариуг цаг хугацаанд баригдаад товчлох маягаар ойлгомжгүй байдлаар тэмдэглэл хөтөлсөн байна. Тухайн үед энэ иргэнээс гадна өөр хүмүүс ирээд хүлээж оочирлож байсан юм. Мөн Та тэтгэвэр тогтоолгох материалаа нийгмийн даатгалын байцаагчид өөрийн биеэр авчирч өгсөн үү гэхэд би С байцаагчид материалаа бүрдүүлж өгсөн гэж хариулсан бөгөөд бас л товчхон тодорхой бус бичсэн байна. Тэгээд манай архивын материалд байсан Ч.Бы хөдөлмөрийн дэвтрийн хуулбарын бичилтийг түүнд уншиж танилцуулаад шүүхийн шийдвэр буруу гарсан байна гэж үзэж байна, шүүхийн шийдвэр хөдөлмөрийн дэвтэр хоорондоо зөрж байна, та цэргийн батлахаа авч ир тэтгэврээ тогтоолгох боломжтой гэж хэлсэн, Мөн 2018 оны 09 сарын 06-аас хойш авсан тэтгэвэрт 8.923.333 төгрөгийг тэтгэврийн санд буцаан төлөхийг хэлсэн. Тэмдэглэлд дээрх зүйлүүд бичигдэх ёстой байсан боловч дутуу бичигдсэн байна. Тэмдэглэлд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн бөгөөд С.Э байцаагч ч гарын үсэг зурсан. Тус тэмдэглэлтэй Ч.Б өөрөө танилцаад гарын үсэг зурж утасны дугаараа бичсэн. Ч.Б нь энэ асуудлаас хойш дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулаад 60 нас хүрчихсэн учраас эрх нь үүсээд одоо тэтгэвэр нь тогтоогдсон. Малчны тэтгэвэр тогтооход эрэгтэй хүн нийт 20 жил ажилласнаас 15 жил нь мал малласан байхыг шаарддаг юм. Ч.Бы цэргийн алба хаасан 3 жилийг малчнаар ажилласан болговол малчны тэтгэврийн шаардлагыг хангах болж байгаа юм. Шалгалтаар энэ нь илрээд Ч.Быг шалгахад 3 жил цэргийн алба хаасан байсан. Тухайн үед шүүхийн шийдвэр гарч ажилласан байдлыг тогтоосон учраас түүгээр тэтгэврийг нь тогтоосон. Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар шалгалтаар дараа нь гарч ирсэн юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 60-61 хуу/,

*Гэрч Д.Гийн өгсөн: “...Хангай сумын иргэн Ч.Б нь 2021 оны 5 сарын 13-ны өдөр хувь тэнцсэн тэтгэвэр тогтоолгосон. Түүний материалыг сумын байцаагч бүрдүүлээд тогтоолтын байцаагч программд шивж оруулж тогтоогоод би хянасан. Тэгэхэд Ч.Б 1980-1983 оны хооронд цэргийн алба хаасан, 1986-1992 оны хооронд ажилласан аймгийн архивын баримт байсан бөгөөд хөдөлмөрийн дэвтэртэй таарч байсан. Тэгээд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 2017 онд авсан баталгаажилтын хуудас зэргийг аваад 19 жил 6 сар болоод хувь тэнцсэн тэтгэврийг 2021 оны 5 сарын 13-аас тогтоосон. Одоогийнхоор бол сарын 400.000 төгрөгөөр тэтгэвэр нь тогтоогдсон. Тухайн үед би тэр тэтгэврийг нь тогтоогоогүй болохоор энэ талаар мэдэхгүй байна. Хавтаст хэргийн 3-12 дугаар хуудсанд байгаа материалыг Цагдаагийн байгууллагад олон хүмүүсийн материалын хамт өгсөн. Би үүнийг өгөөгүй болохоор яг хэнд өгснийг нь мэдэхгүй байна. Энэ баримтууд нь манай Нийгмийн даатгалын хэлтсээс тухайн үед гаргаж өгсөн баримтууд мөн байна. Энэ хүний асуудлыг би хариуцаж илрүүлсэн учраас би өөрөө мэдүүлэг өгч оролцсон юм. 11-12 дугаар хуудсанд байгаа Ч.Бы хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд нь түүний тэтгэврийг 2018 онд тогтоох үед хувийн хэрэг нь байгаагүй юм. Энэ зөрчил 2020 оны сүүлээр илэрсэн бөгөөд дээрх 11-12 дугаар хуудсанд байгаа баримтууд нь манай байгууллагын архивд байсан юм. Үүнийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн материалдаа зөрүүг нь харуулах үүднээс хүргүүлсэн юм. Иргэдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг манай хэлтэс ер нь улс даяар хуулбарлаж авч байсан нь хэрэг болсон. Харин Ч.Б бол хөдөлмөрийн дэвтрээ хаясан гээд байгаа юм. Ч.Б нь 1980-1983 оны хооронд цэргийн алба хаасан бөгөөд 1986-1992 оны хооронд нэгдлийн малчин байсан нь өөрийнх нь мэдүүлгээр болон архивын лавлагаатай таарч байгаа юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 63 хуу/,


*Гэрч М.Бгийн өгсөн: “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р сургуулийг 2009 онд төгссөн, 2009-2013 оны хооронд Улаанбаатар хотод Монгол Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2013 оны 9 сард Архангай аймгийн Эх голомтын илч ХХК-д хуулийн зөвлөхөөр ажилд ороод 2014 оны 2 сар хүртэл ажилласан. 2014 оны 2 Сс 2018 оны 10 сар хүртэл Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн туслахаар ажилласан. 2018 оны 10 Сс 2020 оны 12 сар хүртэл Улаанбаатар хотод Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд магистр хамгаалсан бөгөөд энэ хугацаанд Улаанбаатар хотод амьдарч байсан. Мөн би хотод байхдаа 2020 оны 2 сард Солонгос улс руу яваад 2020 оны 9 сард Монгол улсдаа ирээд магистраа хамгаалсан юм. Би 2019 оны 03 Сс эхлэн өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж үнэмлэхээ авсан. 2021 оны 04 Сс хойш албан ёсоор Архангай аймагт өмгөөллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Би С.П өмгөөлөгчийг танина, нэг аймагт хуулийн чиглэлээр ажиллаж байгаа учраас энэ хүрээндээ танина. С.П өмгөөлөгчтэй хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. Энэ тэмдэглэлийг би бичсэн. Тус тэмдэглэлд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Мэдүүлэгт тэмдэглэгдсэн Гантулгын хэлсэн зүйлийн талаар одоо санахгүй байна. Яг ийм асуудлаар маш олон гэрчүүдийг асуудаг. Би дээрх мэдүүлгийг өгсөн Батаев овогтой Г гэх хүнийг танихгүй. Тус мэдүүлгийг авахдаа иргэний үнэмлэхийн хуулбар, тухайн ажиллаж байсантай холбоотой баримтуудыг нь шаардаж аваад мэдүүлэг авдаг. Тухайн үед мэдүүлэг өгөгчөөс иргэний үнэмлэхийг шаардаж авсан байх. Би тухайн үед маш олон хүнтэй харьцдаг байсан болохоор Б.Г одоо хараад танихгүй. Тус иргэний хэрэгт хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пгийн хүсэлтээр Л.Ц, Б.Г нараас гэрчээр мэдүүлэг авсан байна. Миний хувьд мэдүүлгийн тэмдэглэлийг хөтөлж шүүгч мэдүүлгээ авдаг. Иргэний хэргийн материалаас харахад би өөрөө Г, Ц нарыг дуудаагүй, энэ талаар тэмдэглэл үйлдээгүй байна, хоёрдугаарт итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пгийн гаргасан хүсэлтэд гэрчүүдийн хаяг утасны дугаар байхгүй байна тийм учраас итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П дээрх 2 хүнийг өөрөө дагуулж ирсэн байна. Хэрэв хүсэлт гаргагч эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн тохиолдолд гэрч асуулгах хугацаагаа хэлээд гэрчээ авч ирэхийг мэдэгддэг. Үүний дагуу өөрсдөө гэрчээ авч ирдэг. Би Б.Г өөрөө мэдүүлэг өгсөн гэж бодож байна. Бид гэрчээр мэдүүлэг авахдаа бичиг баримтыг нь шалгаад асуудаг, иргэний үнэмлэхийг нь өөрсдөө хуулбарлаж авдаг, өөрөө хуулбарлан авчирсан тохиолдолд ч иргэний үнэмлэхтэй нь тулгаж шалгадаг. Гэхдээ иргэний үнэмлэхийн хуулбар авчирдаг тохиолдол бараг байхгүй заавал иргэний үнэмлэхийг нь шаарддаг. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 8 тоот өрөө нь 2018 оны 07 сард камертай байсан санагдаж байна. Харин бичлэг нь одоо хадгалагдаж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 171-172 хуу/,


*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гийн өгсөн: “...Би тогтоолтой танилцлаа. Тогтоолд дурдагдсан 8.923.333 төгрөгийн хохирол Аучирсан бөгөөд энэ нь шалгалтаар илэрсэн. Архангай аймгийн Хангай сумын иргэн Ч.Б нь 2018 онд тэтгэврээ тогтоолгохдоо хуурамч баримтаар буюу 1980-1983 оны хооронд цэргийн алба хаасан атлаа хаагаагүй мэтээр шүүхэд баримт өгч малчнаар ажиллаж байсан байдлаар шүүхийн шийдвэр гаргуулсан байсан. Ингээд Ч.Б нь 2018 оны 09 Сс 2020 оны 12 сар хүртэл 8.923.333 төгрөгийн тэтгэврийг авсан юм. Энэ дүнгээр нь улсын байцаагчийн акт тогтоосон. Анэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй. Ч.Б нь 8.923.333 төгрөгийн хохирлоо 2022 оны 01 сарын 14-ний өдөр Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн санд бүрэн төлсөн бөгөөд энэ баримтыг нь гаргаж өгье. Надад гомдол, санал, хүсэлт байхгүй тул би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 235 хуу/


*Ч.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолтой уншиж танилцлаа. Дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолоос надад асууж тодруулах зүйл байхгүй. Тогтоол дээр нэр дурдсан П, Ж.Г нарыг танина. Бусдыг нь танихгүй юм байна. Би өмнө нь энэ асуудлын талаар 2021 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Цогц цэций суманд байхдаа гэрчийн мэдүүлгийг 1 удаа, 2022 оны 02 дугаар сар болон 03 дугаар сард мөн гэрчийн мэдүүлгийг Архангай аймагт байхдаа тус тус өгч байсан. Мэдүүлэг өгөхдөө би өөрийн мэдэх бүх зүйлээ ярьсан тул надад нэмж ярих зүйл байхгүй. Иймд одоо дахин энэ асуудлын талаар мэдүүлэг өгөхгүй. Би 1990 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Ерөнхий боловсролын 10 жилийн дунд сургуулийн бүрэн дунд боловсрол эзэмшиж 1990- 1994 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд суралцан Артлерийн командын офицер, дунд сургуулийн математикийн багш мэргэжлээр төгсөөд 1994-1997 онд Дорноговь аймгийн Зүүн баян сумын Зэвсэгт хүчний 133 дугаар ангид салаа, батарейн захирагчаар, 1997-1999 оны 11 сар хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэвсэгт хүчний 186 дугаар ангид салаан захирагчаар, 1999 оны 11 дүгээр Сс 2011 он хүртэл Улаанбаатар хотын Зэвсэгт хүчний 120 дугаар ангид батарейн захирагч тагнуулын дарга, хадгалах тасгийн дарга, агуулахын дарга, зэвсгийн инженер, зэвсгийн албаны даргаар, 2011 оноос 2012 оны 12 дугаар сар хүртэл Барилгын цэргийн 017 дугаар ангид Хүний нөөцийн даргаар, 2012 оны 12 дугаар Сс Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт тоо бүртгэлийн офицероор ажиллаж байгаад 2019 оны 06 дугаар сард цэргийн байнгын тэтгэвэртээ гарсан. 2019 оны 07 дугаар Сс 2020 оны 01 дүгээр сар хүртэл Улаанбаатар хотод “Ноёд” группт хамгаалагч, 2020 оны 03 дугаар Сс 2021 оны 05 дугаар сар хүртэл “Хэтроуд” ХХК-нд хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын инженерээр, 2021 оны 06 дугаар Сс 2021 оны 11 сар хүртэл Түм арвижих ХХК -нд хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын инженерээр, 2022 оны 06 дугаар сарын 15-аас Төв аймгийн Заамар сумын Алтны уурхайд “Сонор X” харуул хамгаалалтын компанид хамгаалагчаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт жилд 2 ээлжийн цэргийн халалт, таталт, дайчилгааны сургалтыг зохион байгуулах, бусад цэргийн холбогдолтой үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэгтэйгээр ажилладаг байсан. Миний ажлын чиг үүрэг нь ажлын байрны тодорхойлолтод нэг бүр заасан байгаа. Цээжээр бүгдийг нь хэлж мэдэхгүй байна. Надад бусдад цэрэгт явсан яваагүй хүний талаарх тодорхойлолтыг гаргаж өгөх эрх байхгүй. Харин энэ талаар цэргийн штабын дарга л тодорхойлолт гаргаж өгөх эрхтэй. Миний бодлоор тухайн үед энэ тодорхойлолтыг цэргийн штабын даргыг эзгүйд орлож байх хугацаандаа Хууль зүйн хэлтсийн дарга Пг гуйхаар нь гаргаж өгсөн байх. Тийм би өөрөө үйлдсэн. Хууль зүйн хэлтсийн дарга П нь өрөөнд орж ирээд ийм бичиг хэрэгтэй байна гэж хэлээд бичүүлсэн. Тухайн үед П өөрөө авсан. Би цэрэгт яваагүй гэдэг тодорхойлолт авъя гэхээр нь санаандгүй бичээд өгсөн. П даргын гуйлтаар өгсөн. Ч.Быг цэргийн алба хаасан хаагаагүй эсэхийг мэдэхгүй. П даргыг гуйгаад байсан болохоор л уг бичгийг гаргаад өгсөн. Цэргийн шинэчилсэн бүртгэлээр мэдэгдэх боломжтой, харин 50 нас өнгөрсөн бол цэргийн шинэчилсэн бүртгэлээс хасагдчихдаг юм. 50-аас дээш насны иргэдийг цэргийн алба хаасан эсэх тодорхойлолтыг Тагнуулын төв газрын архиваас авдаг. Цэргийн алба хаагаагүй эсэхийг мэдэх боломжтой. Гэхдээ тухайн үедээ Ч.Быг шалгахгүйгээр тодорхойлолтыг гаргаад өгчихсөн юм. Бид 3-ын дунд ямар ч харилцаа холбоо хамаарал байхгүй. Намайг цэргийн штабт томилогдож очиж үед Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тодорхойлолт авахдаа өмгөөлөгч хийж байсан. Ч.Б гэх хүнийг танихгүй. Тэр талаар мэдэхгүй. Энэ тодорхойлолт гаргасан асуудалд Ж.Г ямар ч оролцоо байхгүй. Би энэ тодорхойлолтыг өөрөө гаргаж өгсөн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Энэ хэрэгт Цэргийн штабын дарга Ж.Г гаргасан тодорхойлолт гээд байгаа би тэрийг сайн мэдэхгүй байна.Тэр бичгийг харвал мэдэх байх. Миний хувьд өмгөөлөгч С.Пгийн гуйлтаар нэг л удаа Ч.Б гэдэг хүний тодорхойлолтыг гаргаж өгсөн. Би санамсаргүй байдлаар гаргаж өгсөн. Үгүй. Энэ нь миний буруу, өөрийн буруутай үйлдлээ гэмшиж байна. Мөн миний зүгээс Ч.Быг иргэний хариуцагчаар татаж улсад учирсан хохирлыг барагдуулах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 218-219 хуу/,

*Л.Цгийн яллагдагчаар өгсөн: “... Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн одоо нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 18-19 хуу/,

*Иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 41, 3-р хх-ийн 3 хуу/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /2-р хх-ийн 35, 136 хуу/
*Тэтгэврийн хувийн хэрэг /2-р хх-ийн 111-135 хуу/,
 *Хэргийн материал танилцуулсан /3-р хх-ийн 14-17 хуу/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Л.Ц, Ч.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн 2112................. дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б нь ................... аймгийн З ажилтан хийх явцдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж танил С.Пгийн гуйлтаар ...................... аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 07 сарын 18-ны өдөр тус аймгийн ................. сумын харьяат Ч овогтой Быг эрүүл мэндийн улмаас цэргийн алба хаагаагүй нь үнэн болохыг тодорхойлов гэж хуурамч албан бичиг үйлдэн өгч хийх ёсгүй үйлдлийг хийж иргэн Ч.Бы ажилласан байдлыг тогтоох шүүхийн шийдвэрийг 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажилласан гэж тогтоолгон бусдад давуу байдал бий болгож нийгмийн даатгалын санд 8.923.333 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Л.Ц нь 2018 оны 07 дугаар сарын 23- ны өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгч, улмаар эрүүгийн 2112........... дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчийн мэдүүлэг өгөхдөө 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “...Би 1980-1990 он хүртэл Ардын зориг нэгдлийг тарах хүртэл нь ажилласан. Тэр хугацаанд Ч.Бтай хамт ажилласан. Тэр үед Ар баясгалант баргиадад Ч.Б нь аавтайгаа хамт тухайн нэгдлийн хонь хардаг байсан...” гэж, мөн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “...Би 1976 оноос 1979 оны цэргийн алба хаагаад ирснээс хойш Ч.Б нь аав Чгийн хамт Ардын зориг нэгдэлд хонь маллаж байсан..., Ч.Б нь тэтгэвэрт орохоосоо өмнө над руу утсаар залгаад би малчнаар тэтгэвэрт орох гээд байна. Та намайг аавтай хамт хонь маллаж байсан талаар мэдэх юм чинь шүүхэд гэрчээр ороод өг гэж л гуйсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн  байна.

  Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Ч.Б нь ............... аймгийн З ажилтан хийх явцдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж танил С.Пгийн гуйлтаар ................ аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 07 сарын 18-ны өдөр тус аймгийн ............. сумын харьяат Ч овогтой Быг эрүүл мэндийн улмаас цэргийн алба хаагаагүй нь үнэн болохыг тодорхойлов гэж хуурамч албан бичиг үйлдэн өгч хийх ёсгүй үйлдлийг хийж иргэн Ч.Бы ажилласан байдлыг тогтоох шүүхийн шийдвэрийг 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажилласан гэж тогтоолгон бусдад давуу байдал бий болгож нийгмийн даатгалын санд 8.923.333 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Ц нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгч, улмаар эрүүгийн 2112........... дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчийн мэдүүлэг өгөхдөө 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “...Би 1980-1990 он хүртэл Ардын зориг нэгдлийг тарах хүртэл нь ажилласан. Тэр хугацаанд Ч.Бтай хамт ажилласан. Тэр үед Ар баясгалант баргиадад Ч.Б нь аавтайгаа хамт тухайн нэгдлийн хонь хардаг байсан...” гэж, мөн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “...Би 1976 оноос 1979 оны цэргийн алба хаагаад ирснээс хойш Ч.Б нь аав Чгийн хамт Ардын зориг нэгдэлд хонь маллаж байсан..., Ч.Б нь тэтгэвэрт орохоосоо өмнө над руу утсаар залгаад би малчнаар тэтгэвэрт орох гээд байна. Та намайг аавтай хамт хонь маллаж байсан талаар мэдэх юм чинь шүүхэд гэрчээр ороод өг гэж л гуйсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус буруутай болох нь: гэрч Д.Гийн: ... Энэ хүний асуудлыг би хариуцаж илрүүлсэн учраас би өөрөө мэдүүлэг өгч оролцсон юм. 11-12 дугаар хуудсанд байгаа Ч.Бы хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд нь түүний тэтгэврийг 2018 онд тогтоох үед хувийн хэрэг нь байгаагүй юм. Энэ зөрчил 2020 оны сүүлээр илэрсэн бөгөөд дээрх 11-12 дугаар хуудсанд байгаа баримтууд нь манай байгууллагын архивд байсан юм. Үүнийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн материалдаа зөрүүг нь харуулах үүднээс хүргүүлсэн юм. Иргэдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг манай хэлтэс ер нь улс даяар хуулбарлаж авч байсан нь хэрэг болсон. Харин Ч.Б бол хөдөлмөрийн дэвтрээ хаясан гээд байгаа юм. Ч.Б нь 1980-1983 оны хооронд цэргийн алба хаасан бөгөөд 1986-1992 оны хооронд нэгдлийн малчин байсан нь өөрийнх нь мэдүүлгээр болон архивын лавлагаатай таарч байгаа юм...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 63-64 хуу/, гэрч Ж.Гын: ... Би алба хаагчийнхаа үйлдээд ороод ирсэн материалд итгээд гарын үсэг зурдаг. Тэрнээс би өөрөө нарийвчлан жагсааж үздэггүй. Надад тийм үүрэг байхгүй. Тухайн албан бичигт байгаа гарын миний гарын үсэг мөн байна. Тухайн үед манай тоо бүртгэлтийн ажилтан Б гэх хүн байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128-129 хуу/, гэрч С.Эын: “”  гэх мэдүүлэг /2-р хх-ийн 57-58 хуу/, гэрч Б.Бын: “...2020 оны 11 сард Нийгмийн даатгалын ерөнхий газраас шалгалт ирсэн. Тус шалгалтаар хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоогддог тэтгэврүүдийг шалгасан юм. Уг шалгалтыг Корона вирус өвчний шалтгааны улмаас аймгийн нийгмийн даатгалын хэлтэс буюу бид өөрсдөө явуулсан юм. Шалгалтаар Архангай аймгийн Хангай сумын иргэн Ч.Б нь малчнаар ажилласан хугацаагаа шүүхээр тогтоолгосон байсан. 2012-2016 оны хооронд манай хэлтэс ажилласан жил нөхөн тооцох хуулийг хэрэгжүүлэн ажиллаж иргэдийн хөдөлмөрийн дэвтрийг хуулбарлан авч ажилласан жил нөхөн тооцох баримтыг бүрдүүлэн архивын нэгж болгон хадгалсан байсан юм. Гэтэл Ч.Бы шүүхээр тогтоолгосон малчнаар ажилласан жил нь манай архивд байсан Ч.Бы бүрдүүлж өгсөн хөдөлмөрийн дэвтрийн хуулбараас зөрсөн юм. Ингээд зөрсөн учраас Ч.Быг 2020 оны 12 сарын 15-ны өдөр дуудаж аймгийн нийгмийн даатгалын хэлтэст шалгалтын өрөөнд уулзаж тэмдэглэл хөтөлсөн. Тухайн үед би тэмдэглэл хөтөлсөн Э байцаагч асуулт тавьж байсан. Ч.Б нь 1969 онд 1-р ангид ороод 1979 онд 10-р анги төгссөн, 1980-1983 оны хооронд цэргийн алба хаасан гэж өөрөө хэлж байсан. Тэмдэглэлд бичсэнээ харахад “Ч.Б нь 1980-1983 оны хооронд цэргийн алба хааж ирээд 1 жил нэгдэлд ажиллаад үүнээс хойш одоог хүртэл мал маллаж байна гэж хэлсэн байна. Тэгээд таны хөдөлмөрийн дэвтэр яасан юм бэ гэж асуухад: Би нийгмийн даатгалын байцаагч Сд өгсөн, дэвтрээ олоогүй алга болсон гэж хариулсан. Та энэ шүүхээр шийдвэр гаргуулахдаа өөрийн биеэр материалаа бүрдүүлж өгсөн юм уу, эсхүл хэн нэгнээр материалаа дамжуулж бүрдүүлсэн юм уу, хэн бүрдүүлсэн юм бэ гэж асуухад: “Шүүх 3 гэрч авчир гэсэн” өөр хариулт хэлээгүй. Ч.Б яг хэн шүүхэд материал бүрдүүлснээ хэлээгүй, үүнийг нь тодотгож асуугаагүй байна. Үүнийг тэмдэглэлд тусгаж бичихдээ тухайн иргэнээс асуусан асуултын хариуг цаг хугацаанд баригдаад товчлох маягаар ойлгомжгүй байдлаар тэмдэглэл хөтөлсөн байна. Тухайн үед энэ иргэнээс гадна өөр хүмүүс ирээд хүлээж оочирлож байсан юм. Мөн Та тэтгэвэр тогтоолгох материалаа нийгмийн даатгалын байцаагчид өөрийн биеэр авчирч өгсөн үү гэхэд би Сбайцаагчид материалаа бүрдүүлж өгсөн гэж хариулсан бөгөөд бас л товчхон тодорхой бус бичсэн байна. Тэгээд манай архивын материалд байсан Ч.Бы хөдөлмөрийн дэвтрийн хуулбарын бичилтийг түүнд уншиж танилцуулаад шүүхийн шийдвэр буруу гарсан байна гэж үзэж байна, шүүхийн шийдвэр хөдөлмөрийн дэвтэр хоорондоо зөрж байна, та цэргийн батлахаа авч ир тэтгэврээ тогтоолгох боломжтой гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 60-61 хуу/, гэрч М.Бгийн: “... ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 171-172 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А шүүгдэгч Ч.Бийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл эс үйлдэхүй байхыг ойлгох бөгөөд хохирол хор уршиг учирсан байхыг шаардахгүй юм. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг ойлгоно. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Б нь ................. аймгийн Зажилтан хийх явцдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж танил С.Пгийн гуйлтаар ................ аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 07 сарын 18-ны өдөр тус аймгийн ............. сумын харьяат Ч овогтой Быг эрүүл мэндийн улмаас цэргийн алба хаагаагүй нь үнэн болохыг тодорхойлов гэж хуурамч албан бичиг үйлдэн өгч хийх ёсгүй үйлдлийг хийж иргэн Ч.Бы ажилласан байдлыг тогтоох шүүхийн шийдвэрийг 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажилласан гэж тогтоолгон бусдад давуу байдал бий болгож нийгмийн даатгалын санд 8.923.333 төгрөгийн хохирол учруулсан буюу хийх ёсгүй үйлдлийг хийсэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэргийн шинжийг харин шүүгдэгч Л.Ц нь 2018 оны 07 дугаар сарын 23- ны өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгч, улмаар эрүүгийн 211200097 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчийн мэдүүлэг өгөхдөө 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “...Би 1980-1990 он хүртэл Ардын зориг нэгдлийг тарах хүртэл нь ажилласан. Тэр хугацаанд Ч.Бтай хамт ажилласан. Тэр үед Ар баясгалант баргиадад Ч.Б нь аавтайгаа хамт тухайн нэгдлийн хонь хардаг байсан...” гэж, мөн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “...Би 1976 оноос 1979 оны цэргийн алба хаагаад ирснээс хойш Ч.Б нь аав Чгийн хамт Ардын зориг нэгдэлд хонь маллаж байсан..., Ч.Б нь тэтгэвэрт орохоосоо өмнө над руу утсаар залгаад би малчнаар тэтгэвэрт орох гээд байна. Та намайг аавтай хамт хонь маллаж байсан талаар мэдэх юм чинь шүүхэд гэрчээр ороод өг гэж л гуйсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна. 

Иймд шүүгдэгч Б овогт Чийн Бийг нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх, мөн шүүгдэгч Б овогт Лийн Цг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.
 
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ч.Бийн  үйлдлийн улмаас нийгмийн даатгалын санд 8.923.333 төгрөгийн хохирол хохирол учирсанг 2022 оны 01дүгээр сарын 14-ны өдөр Ч.Б нөхөн төлсөн байна. /2р хх-ийн 238 хуу/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гийн өгсөн мэдүүлэг /2р хх-ийн 235 хуу/ зэргээр нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Ч.Бийг бусдад төлөх төлбөргүй мөн шүүгдэгч Л.Цгийн үйлдлийн улмаас хохирол учраагүй тул бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв. 

         Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч нар нь хохирол нөхөн төлсөн, прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн шүүгдэгч Л.Цг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /3-р хх-ийн 21-23, 24-25 хуу/ тус тус гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Л.Ц, Ч.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Л.Ц, Ч.Б нарын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналыг хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулан, шүүгдэгч Ч.Бт оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн , шүүгдэгч Л.Цд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд тус тус төлүүлэхээр шийдвэрлэв.


Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч Ч.Бт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.


Шүүгдэгч Л.Ц, Ч.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Ц, Ч.Б нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ц, Ч.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 


Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 


ТОГТООХ нь:


1.    Шүүгдэгч Б овогт Чийн Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Лийн Цг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт оногдуулсан  5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн, шүүгдэгч Л.Цд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд тус тус төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, шүүгдэгч Л.Ц нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2/ хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, Л.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

7.    Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч нар нь шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.    Тогтоолд гомдол гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б, Л.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                                                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ