| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2022/0283/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/297 |
| Огноо | 2022-12-02 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: Б.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: Ц.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нямжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Цын Эд холбогдох 2212.................. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Ч суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт ........... аймгийн Ч сумын ** багийн .............. **-**тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2016 оны 06 дугаар сарын 06- ны өдрийн Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1- т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар Ц.Эд 3 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил 2 сар 12 хоногийн хугацаагаар хорих ял болгон дүйцүүлэн хасаж биечлэн эдлэх ялыг 9 сар 19 хоногийн хугацаагаар тогтоосны дагуу 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 сар 15 хоногийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон бөгөөд уг ял нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Цын Э /РД:********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Э нь 2021 оны 09 дүгээр сард ............... аймгийн Ч сумын .............. багийн .............. хорооллын **-**тоот хашаанд, хохирогч Ч.Б нь өөрийн эзэмшлийн **-** УБУ улсын дугаартай, Т маркийн автомашинаа эвдэрсэн байхад нь иргэн Ц.Эд итгэмжлэн хариуцуулсныг зарж борлуулан завшиж, хохирогч Ч.Бид 1.179.239 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2212............... дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Ч.Бийн өгсөн: ... Би өөрөө Завхан аймгийнх, манай эхнэр П.Д Архангай аймгийнх болохоор бид хоёр Завхан, Архангай аймгийн төв зам дагуур сумуудаар машинтай явж хувцас хунар зардаг юм. Тэгээд өнгөрсөн жил буюу 2021 оны 09 дүгээр сард эхнэр бид хоёр өөрийн эзэмшлийн **-** УБУ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота креста маркийн авто машинтай Завхан аймгийн сумуудаар наймаа хийж байгаад 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр буцаад Архангай аймгийн Ч сумын төв орж нэг хоночхоод маргааш нь сумын төвөөс дөнгөж гараад явж байтал машин мотор нь цохиж эвдрээд явах боломжгүй болсон. Тэгээд Ч сум руу орох гээд явж байсан мод ачсан Порентер маркийн машины жолоочийг гуйгаад машинаа чирүүлж Ч сумын төв рүү оруулсан бөгөөд машин чирээд явж байхад тухайн хүнтэй танилцсан чинь тэрээр та хоёрт таньж мэдэх хүн байхгүй бол, машинаа манай хашаанд оруулаад тавьчих, манайх байнгын хүнтэй байдаг юм гэж хэлэхээр нь түүнд итгээд тэдний хашаанд тавьчхаад замын унаагаар нутаг буцсан. Тэр хүнийг П гэж байсан бөгөөд түүний утасны дугаарыг аваад явсан. Тэгээд түүнээс хойш буцаж очих боломж олдохгүй байсаар байгаад энэ жил буюу 2022 оны 07 дугаар сарын сүүлээр машин тавьсан айлдаа очсон чинь машин байхгүй байсан бөгөөд П гэх хүнээс машинаа асуусан чинь тэрээр- Та хоёрыг явснаас 10 гаран хоногийн дараа танай хамаатных хүмүүс ирээд аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр та юу яриад байгаа юм гэж хэлсэн чинь тэрээр сүүлдээ танихгүй хүмүүс ирээд аваад явсан, би яаж мэддэг юм гээд байхаар нь Ч сумын цагдаад хандсан бөгөөд сүүлдээ П гэж хүн би уг авто машиныг задлаад зарсан талаараа хэлж, төлж өгөхөөр болсон. Уг авто машин нь миний эзэмшлийн авто машин. Би уг машиныг хадам ах Пгийн Т гэх хүмүүс авсан юм. Гэхдээ бичиг баримтыг нь албан ёсоор шилжүүлээгүй, бичиг баримт П.Тын ч нэр дээр байхгүй өөр хүний нэр дээр байсан санагдаж байна. П гэж хүн машиныг задалж зарснаа хэлснийхээ дараа 300.000 төгрөгийг, 2022 оны 08 дугаар сарын 10-ны үед 70.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж өгсөн. П гэх хүн бид нар хоорондоо яриад уг 370.000 төгрөг дээрээ нэмээд 680.000 төгрөгийг өгчих юм бол бид нарт ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ хэлсэн юм. Одоо тухайн хүн 680.000 төгрөгөө өгчих юм бол надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/
Хохирогч Ч.Бийн дахин өгсөн:... Тоёота Креста маркийн **-** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин байгаа юм. Би 2019 онд Улаанбаатар хотоос хуучин машин зардаг газраас хуучин машин худалдан авч байсан юм. Тухайн үед ажилтай байсан учир өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч чадаагүй юм. Тухайн үедээ төлбөр мөнгийг нь бүрэн төлж барагдуулсан юм. Тэгээд нутагтаа очоод машин худалдаж авсан хүн рүү утсаар ярих гэсэн чинь утас нь холбогдохгүй, гадаад гарсан сурагтай байсан, Одоогоор холбоо барьж чадахгүй байна. Тоёота Креста маркийн **-** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн мотор нь цохиод Ц.Э гэх хүнд захиж үлдээсэн байсан юм. Цагаан өнгийн үзэмж муутай хуучин авто машин байсан. Би Ц.Эээс үлдэгдэл 300.000 төгрөг авахаар утсаар ярьж тохироод тухайн мөнгийг манай эхнэрийн дансанд шилжүүлсэн учир надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би машиныхаа мөнгийг бүрэн авсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/
Гэрч Д.Бгийн өгсөн: ...2021 оны 09 дүгээр сарын 25-ны үеэр санагдаж байна цаг хугацааг нь сайн хэлж мэдэхгүй байна. Нэг орой манай нөхөр Э нь цагаан саарал өнгийн жижиг машиныг өөрийнхөө хашаанд буюу Архангай аймгийн Ч сумын Зуунмод багийн Арслан цохио хорооллын **-**тоотод чирч оруулж ирсэн. Би тухайн үед юун машин оруулаад ирчих вэ гээд нөхрөөсөө асуухад сумын төвийн доор машин нь эвдэрчихсэн, асахгүй байхаар нь тус хашаандаа чирээд оруулаад ирлээ гэж хэлсэн. Тухайн үед эхнэр, нөхөр гээд 2 хүн явж байсан бөгөөд манайд хоноод, машин нь асахгүй байсан болохоор манай нөхөрт захиж үлдээгээд явсан. Тухайн намраа машинаа ирж аваагүй. Тэгэхээр нь 2022 оны 04-05 дугаар сарын хооронд захиж үлдээсэн машинаа ирж авахгүй болохоор нь манай нөхөр Э нь тухайн саарал машины эд ангийг Улаанбаатар хот руу задалж зараад, арамыг нь сумынхаа хогийн цэг дээр хаячихсан юм. Тэгсэн 2022 оны 07 дугаар сард машинаа үлдээсэн Д гэх хүн нь машинаа авъя гээд ирсэн. Тэгээд манай нөхөртэй уулзаад учир байдлаа ололцоод надаас 300.000 төгрөг авч шилжүүлсэн. Манай нөхөр надад хэлэхдээ 480.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. Хэдэн төгрөг шилжүүлснийг нь хэлж мэдэхгүй байна. Тухайн үед манай нөхөр Эд захиж үлдээсэн. Эзэн нь ирж авахгүй удаад байсан болохоор нь манай нөхөр зарчихсан юм. Хүний захиж үлдээсэн машиныг зарж борлуулсан нь манай нөхрийн буруу, буруугаа хүлээгээд боломж бололцоогоороо хохирол барагдуулсан. Тухайн үед манай нөхөрт үлдээсэн машин нь цагаан саарал өнгийн машин нь байсан, марк, улсын дугаарыг нь мэдэхгүй байна, өнгө үзэмж муутай суудлын жижиг тэрэг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/,
Гэрч Д.Бын өгсөн: ...Би 2018 оноос 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд Архангай аймгийн ч\т суманд хоёр дахь түүхий эд авдаг байсан. Энэ хугацаанд Ц.П нь төмрийн хог цуглуулдаг, жалга дээр байх машин тэргийг задалж надад байнга тушаадаг байсан. Ц.П нь дээрх цаг хугацаанд надад тогтмол машин тэрэгний хаалга, копуд, кузов зэрэг л цайр, ширэм, ган, төмөр өгдөг байсан. Тухайн үед Ц.Пийн хашаанд цагаан өнгийн Креста маркийн автомашин байдаг байсан би түүнээс юу машин болохыг асуухад “Орхон билүү Дарханы гаралтай хүний машин байгаа удахгүй ирж авах байх гэж надад хэлж байсан. Мөн Ц.П нь надад цагаан өнгийн машины хаалга, копуд зэргийн жижиг сажиг сэлбэг деталиуд тушааж байсан. Ер нь Ц.П нь надад байнга машин тэрэгний сэлбэг хэрэгсэл зарж тушаадаг байсан болохоор би ямар ямар машины сэлбэг хэрэгсэл өгдөг байсныг нарийн сайн хэлж байна. Ямартай ч би түүнээс байнга хоёр дахь түүхий эд авдаг байсан. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/,
Гэрч Г.Нийн өгсөн: ...Тиймээ би түүнээс 2021 оны 11 дүгээр сард байсан санагдаж байна Креста маркийн автомашин задалсныг нь сонсон байсан учир өөрийн Креста маркийн автомашинд гар цаф хэрэг байсан. Тэгээд Эээс тухайн үедээ асуухад явуулын хүн Креста маркийн авто машиныг худалдаж аваад задалж зарсан талаараа хэлэхээр нь тухайн авто машинаас үлдсэн гэх зүүн урд гар, цаф зэргийг нь ямар нэг мөнгө төгрөг өгөлгүйгээр авч байсан. Би тухайн үед Этэй уулзахад хүнээс Креста маркийн автомашин худалдаж аваад задалж зарсан. Арамыг нь хогийн жалганд аваачиж хаясан талаар хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/,
Гэрч Г.Оын өгсөн: ... Би 2022 оны 4, 5 дугаар сарын үед Эээс өөрийн өвгөн Марк-2 маркийн автомашиндаа арын бөгс, яндангийн хамт авахаар тохиролцоход Э нь өнгөрсөн жил хүнээс муу Креста худалдаж авсан юм би задлаад дийлэнх эд ангийг нь зарчихсан, арамыг нь хогийн жалганд хаясан таны машинд эд нар нь таарна гэж хэлээд надад өгч байсан. Учир нь Э нь өөрөө төмрийн хог цуглуулж тушаадаг хүн болохоор түүнээс дээрх эд ангийг авч байсан. Би тухайн үед Этэй уулзахад өнгөрсөн жил хүнээс муу Креста худалдаж авсан юм би задлаад дийлэнх эд ангийг нь зарчихсан, арамыг нь хогийн жалганд хаясан талаараа хэлж байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/,
Ц.Эийн яллагдагчаар мэдүүлсэн:...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна. Хуульд зааснаар өөр өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/
*Дамно ХХК-ны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн АА22-84 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-34 хуу/
*Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 65 хуу/
*Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 хуу/
*Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 83 хуу/
*Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 119-121 хуу/
*Архангай аймгийн Ч сумын Зуунмод багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 129 хуу/,
*Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 131-133 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Э нь 2021 оны 09 дүгээр сард ............ аймгийн Ч сумын .......... багийн .............. хорооллын **-**тоот хашаанд, хохирогч Ч.Б нь өөрийн эзэмшлийн **-** УБУ улсын дугаартай, Тмаркийн автомашинаа эвдэрсэн байхад нь иргэн Ц.Эд итгэмжлэн хариуцуулсныг зарж борлуулан завшиж, хохирогч Ч.Бид 1.179.239 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн 2212................... дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэлж, дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Э нь 2021 оны 09 дүгээр сард ............... аймгийн .............. сумын .........багийн ....................... хорооллын **-**тоот хашаанд, хохирогч Ч.Б нь өөрийн эзэмшлийн **-** УБУ улсын дугаартай, Тмаркийн автомашинаа эвдэрсэн байхад нь иргэн Ц.Эд итгэмжлэн хариуцуулсныг зарж борлуулан завшиж, хохирогч Ч.Бид 1.179.239 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Ч.Бийн... та хоёрт таньж мэдэх хүн байхгүй бол, машинаа манай хашаанд оруулаад тавьчих, манайх байнгын хүнтэй байдаг юм гэж хэлэхээр нь түүнд итгээд тэдний хашаанд тавьчхаад замын унаагаар нутаг буцсан. Тэр хүнийг П гэж байсан бөгөөд түүний утасны дугаарыг аваад явсан. Тэгээд түүнээс хойш буцаж очих боломж олдохгүй байсаар байгаад энэ жил буюу 2022 оны 07 дугаар сарын сүүлээр машин тавьсан айлдаа очсон чинь машин байхгүй байсан бөгөөд П гэх хүнээс машинаа асуусан чинь тэрээр- Та хоёрыг явснаас 10 гаран хоногийн дараа танай хамаатных хүмүүс ирээд аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр та юу яриад байгаа юм гэж хэлсэн чинь тэрээр сүүлдээ танихгүй хүмүүс ирээд аваад явсан, би яаж мэддэг юм гээд байхаар нь Ч сумын цагдаад хандсан бөгөөд сүүлдээ П гэж хүн би уг авто машиныг задлаад зарсан талаараа хэлж, төлж өгөхөөр болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/, гэрч Д.Дгийн “...манай нөхөр Э нь цагаан саарал өнгийн жижиг машиныг өөрийнхөө хашаанд буюу Архангай аймгийн Ч сумын Зуунмод багийн Арслан цохио хорооллын **-**тоотод чирч оруулж ирсэн. Би тухайн үед юун машин оруулаад ирчих вэ гээд нөхрөөсөө асуухад сумын төвийн доор машин нь эвдэрчихсэн, асахгүй байхаар нь тус хашаандаа чирээд оруулаад ирлээ гэж хэлсэн. Тухайн үед эхнэр, нөхөр гээд 2 хүн явж байсан бөгөөд манайд хоноод, машин нь асахгүй байсан болохоор манай нөхөрт захиж үлдээгээд явсан. Тухайн намраа машинаа ирж аваагүй. Тэгэхээр нь 2022 оны 04-05 дугаар сарын хооронд захиж үлдээсэн машинаа ирж авахгүй болохоор нь манай нөхөр Э нь тухайн саарал машины эд ангийг Улаанбаатар хот руу задалж зараад, арамыг нь сумынхаа хогийн цэг дээр хаячихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/, гэрч Д.Бын “...Ц.Пийн хашаанд цагаан өнгийн Креста маркийн автомашин байдаг байсан би түүнээс юу машин болохыг асуухад “Орхон билүү Дарханы гаралтай хүний машин байгаа удахгүй ирж авах байх гэж надад хэлж байсан. Мөн Ц.П нь надад цагаан өнгийн машины хаалга, копуд зэргийн жижиг сажиг сэлбэг деталиуд тушааж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/, гэрч Г.Нийн “...2021 оны 11 дүгээр сард байсан санагдаж байна Креста маркийн автомашин задалсныг нь сонсон байсан учир өөрийн Креста маркийн автомашинд гар цаф хэрэг байсан. Тэгээд Эээс тухайн үедээ асуухад явуулын хүн Креста маркийн авто машиныг худалдаж аваад задалж зарсан талаараа хэлэхээр нь тухайн авто машинаас үлдсэн гэх зүүн урд гар, цаф зэргийг нь ямар нэг мөнгө төгрөг өгөлгүйгээр авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/, гэрч Г.Оын “...2022 оны 4, 5 дугаар сарын үед Эээс өөрийн өвгөн Марк-2 маркийн автомашиндаа арын бөгс, яндангийн хамт авахаар тохиролцоход Э нь өнгөрсөн жил хүнээс муу Креста худалдаж авсан юм би задлаад дийлэнх эд ангийг нь зарчихсан, арамыг нь хогийн жалганд хаясан таны машинд эд нар нь таарна гэж хэлээд надад өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/, Дамно ХХК-ны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн АА22-84 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-34 хуу/, Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 119-121 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Н шүүгдэгч Ц.Эийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Данзан овогт Цын Эийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад нийт 1.179.239 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогч Ч.Бид 1.179.239 төгрөгийн хохирол учруулан бөгөөд 5151099828 тоот данс руу 70.000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 5151121266 тоот данс руу, 300.000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 5151121266 тоот данс руу, 300.000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 5151099828 тоот данс руу, 300.000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 5156071841 тоот данс руу тус тус шилжүүлэн нийтдээ 970.000 төгрөгийг төлсөн мөн хохирогч Ч.Бийн “...би Ц.Эээс үлдэгдэл 300.000 төгрөг авахаар ярьж тохироод тухайн мөнгийг манай эхнэрийн данс руу шилжүүлсэн учир надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/ байх тул шүүгдэгч Ц.Э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Эийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 136-137 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Ц.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ц.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Эийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Цын Эийг Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шитгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ