Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/303

 

                            

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж, 
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Амарсанаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Гийн Эад холбогдох 2212.................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Т Сд төрсөн, 48 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт ...............аймгийн Т сум С баг *********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Гийн Э /РД: *********/  

Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.Э нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр .............. аймгийн Т сумын Цбагийн .................. гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 1.3 м3 хэмжээтэй, хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 138.788 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  


ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

    Эрүүгийн 2212............... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

*Иргэний нэхэмжлэгч Б.Бийн өгсөн: “... Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Байгаль орчин, экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 хуу/,

*Гэрч М.Бгийн өгсөн: “...Манай нөхөр Г.Э нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Т сумын С багт байх өөрийн гэрийн галын мод дуусаж эд цахилгаан хөрөө модон иштэй сүхийг аваад явсан тэгээд 2022 оны 10 дугаар сарын 09-ны шөнө 01 цагийн үед тус сумын Цбагийн Ноот нарийн гэх газар галын түлээ бэлдсэн гээд ирсэн юм. Манай нөхөр Г.Э нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Ганцаараа явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/,

*Гэрч Э.Б өгсөн: “...Би Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Т сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын цагдаа албан тушаалтай. Би 2022 оны дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Т сумын Ц багийн Ноот нарийн гэх газар эргүүл хийгээд явж байхад тус сумын Ц багийн Ноот нарийны урд хавтгай гэх газар босоо мод унагаж бэлтгэсэн байхаар нь эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/,

*Гэрч Ц.Згийн өгсөн: “... Би Архангай аймгийн Т сумын байгаль орчны газрын байгаль хамгаалагч. Надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/, 

Г.Эын яллагдагчаар өгсөн: “...Тогтоолтой уншиж танилцлаа. Миний үйлдэлтэй тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 хуу/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-10 хуу/, 
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65 хуу/,
Дамно ХХК-ны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн АЦ22-120 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 47-50 хуу/,
Архангай аймгийн Т сумын Бөөрөлжүүт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 62 хуу/,
Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого /хх-ийн 58-61 хуу/,

Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 32 дугаартай: 
1. Иргэн Г.Э нь  зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь Шинэс төрлийн хуурай босоо мод /унанги/ 
2. Уг мод нь 1.40 см урттайгаас 1 метр 60 урттай 36 ширхэг хуурай шинэс төрлийн мод байна. Нийт тоо ширхэг 36, нийт шоо метр 1.3м3 модыг бэлтгэсэн байна.
3. Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /нойтон түлээ/ [1] шууд үр ашгийн-48.098 төгрөг, шууд бус үр ашгийн 61.662 төгрөг, нийт 109.760 төгрөг мод, бөөрөнхий мод 1.8 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 138.788 төгрөгөөр тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40 ху/,

Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 хуу/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 115--116 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Эад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
 
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Э нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ........... аймгийн Т сумын Ц багийн ................... гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 1.3 м3 хэмжээтэй, хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 138.788 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон  бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 Эрүүгийн 2212................. дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг булуу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Г.Э нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ............... аймгийн Т сумын Цбагийн Ноот нарийн Урд хавтгай гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 1.3 м3 хэмжээтэй, хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 138.788 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Иргэний нэхэмжлэгч Б.Бийн: “...Байгаль орчин, экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 хуу/, гэрч М.Бгийн: “...гэрийн галын мод дуусаж эд цахилгаан хөрөө модон иштэй сүхийг аваад явсан тэгээд 2022 оны 10 дугаар сарын 09-ны шөнө 01 цагийн үед тус сумын Цбагийн Ноот нарийн гэх газар галын түлээ бэлдсэн гээд ирсэн юм. Манай нөхөр Г.Э нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/, гэрч Э.Б: “...Би 2022 оны дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Т сумын Цбагийн Ноот нарийн гэх газар эргүүл хийгээд явж байхад тус сумын Цбагийн Ноот нарийны урд хавтгай гэх газар босоо мод унагаж бэлтгэсэн байхаар нь эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/, гэрч Ц.Згийн: “...Надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/, модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн  2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 32 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-40 хуу/, Дамно ХХК-ны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн АЦ22-120 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 47-50 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А шүүгдэгч Г.Эын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв. 

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Эын үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
 Шүүгдэгч Г.Эын үйлдлийн улмаас ойн санд 138.788 /нэг зуун гучин найман мянга долоон зуун наян найм/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /138.788х3=416.364 төгрөг /дөрвөн зуун арван зургаан мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөг гэж дүгнэв.
 
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 416.364 төгрөг /дөрвөн зуун арван зургаан мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөгийг шүүгдэгч Г.Эаас гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  
Шүүгдэгч Г.Э нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 102-103 хуу/ гарын үсэг зуржээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 85 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 76.000 /далан зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, мөн 12.000 /арван хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий модон иштэй сүх зэргийг гэмт хэргийн хохирол болох 416.364 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж үлдэгдэл 328.364 төгрөгийг шүүгдэгч Г.Эаас гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгож, мөн 138.788 /нэг зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1.3 м куб урттай 36 ширхэг шинэс төрлийн хуурай модыг хураан авч улсын орлого болгох нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Г.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх  нөхцөл байдал  тооцож харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Г.Эыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд ирүүлснийг дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон      

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Б овогт Гийн Эыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 85 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хурааж ирсэн 76.000 /далан зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, мөн 12.000 /арван хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий модон иштэй сүх зэргийг гэмт хэргийн хохирол болох 416.364 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 328.364 төгрөгийг шүүгдэгч Г.Эаас гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгож,  130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1.3 м3 урттай 36 ширхэг шинэс төрлийн хуурай модыг хураан авч улсын орлого болгосугай.

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                       


                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ОТГОНЦЭЦЭГ