Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/309

 


              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: А.Амарсанаа
Хохирогч: С.Д
Шүүгдэгч: У.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Амарсанаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Уын Тт холбогдох эрүүгийн 2212........................ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Б суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилгүй, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, дүү, хүүхдийн хамт ............ хот .............. дүүрэг ***** хороо, ******** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Уын Т /РД:****/

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч У.Т нь .......... аймгийн ........... сумын ................ багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 19- ний өдөр Тоёота Кровен 200 загварын **-** УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэх заалтыг тус тус зөрчсөнөөс зорчигч Б.Б, С.Д нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
*Хохирогч С.Дын: “...би гомдол санал байхгүй миний найз Т миний эмчилгээний бүх зардлыг төлсөн тул нэхэмжлэх зүйлгүй байна гэв.

 Мөрдөн байцаалтын шатанд 2212.................... дугаартай эрүүгийн хэргээс:    
*Хохирогч С.Дын өгсөн: ... Би 2022 оны 06 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос Архангай аймаг Цэнхэрийн халуун рашаан руу явахаар найз У, Б, Т нартай уулзаж 4-лээ Уийн Тоёота ** машинтай 14-15 цагийн хооронд Улаанбаатар хотоос гарсан. Улаанбаатар хотоос гарах үед У машины жолоог барьж явж байгаад элсэн тасархайн зам өнгөрөөд жолоогоо Тт шилжүүлсэн. Жолоогоо шилжүүлээд удаагүй байхад Т жолоогоо алдаж замын хажуу тал руу унасан. Би Бтэй хамт машинаас шидэгдсэн Т У 2 зүгээр байсан. Тэгээд гараараа тулаад босоод иртэл миний 2 гуя зүсэгдээд мах нь гараад ирцэн, нуруу өвдөөд алхаж чадахгүй байсан юм. Удалгүй цагдаа эмнэлгийнхэн ирсэн. Т жолооны үнэмлэхтэй. Би арын суудалд суугаад унтаж байсан юм. Тэгээд нэг мэдсэн бид нарын машин газарт унасан би машинаас гарсан машин дотроос шидэгдсэн байсан. Хэдэн км-ийн хурдтай явж байсан үгүйг мэдэхгүй байна. Би тээрийн хэрэгслийн зүүн талд буюу жолоочийн эсрэг талын ар тагд суугаад цонхоо онгойлгосон явж байсан юм. Би өөрийгөө бодохдоо цонхоор шидэгдсэн гэж бодож байна. Миний урд сууж байсан Б бид 2 л машинаас шидэгдсэн байсан. 2022 оны 06 сарын 29-ний өдөр эмнэлгээс гарч гадуур эмчилгээ хийлгэж хэвтрийн дэглэм барьж байгаа. Өмнөхөө бодвол алхаж гишгэхэд гайгүй. Босож алхахаа: нуруу цээж өвдөж байгаа юм. 2 хөл дөө оёдол тавиулсан. Надад одоо гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Осолд орсноос хойш Т эмнэлгээр авч явж үзүүлж, хоол хүнс, эм тариа бүхий юмыг маань авч өгч тусалж байгаа....гэх мэдүүлэг /хх-ийн 122 хуу/

*Хохирогч Б.Бийн өгсөн: ... 2022 оны 06 сарын 19-ны өдөр би найз У, Т, Д нарын хамт 15 цагийн үед Улаанбаатар хотоос Уийн Тоёото Кровн 200 маркийн цагаан өнгийн машинтай Архангай аймгийн Цэнхэрийн халуун рашаан руу аялахаар гарцгаасан. Тэгээд замд явж байгаад Элсэн тасархай өнгөрөөд У жолоогоо Тт шилжүүлсэн. Тухайн үед У “жаахан утаатъя” гэж байсан бөгөөд Т “би машин барина шүү” гэж байсан тул Тт жолоогоо шилжүүлэн өгсөн. Тэгээд жолоо шилжүүлээд 20 орчим минут ч болоогүй өөдөөс машин орж иртэл Т сандраад жолоогоо хажуу тийшээ дарсан. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна, нэг сэрхэд толгойноос цус гарчихсан газар дээр хэвтэж байсан. Тухайн үед би хаана байгаа нь мэдэгдэхгүй ухаан санаа орж гараад байсан бөгөөд нэг сэрхэд эмнэлэг дээр байсан. Би тухайн үед машины зүүн урд талын суудал дээр сууж явсан. Харин Т баруун талын жолоо дээр, жолоочийн хойд талд У, харин зүүн хойд талд Д сууж явсан. Тухайн үед Д бид 2-н сууж явсан тал буюу машины зүүн талын 2 цонх онгорхой байсан. Би суудлын бүсээ зүүгээгүй байсан. Харин Т суудлын бүсээ зүүсэн байсан. Яг нарийн хэлж мэдэхгүй байна. Т 60-70 км/цагийн хурдтай л явсан байх. Тухайн үед хурдаа тохируулж л явсан. Т жолооны үнэмлэхтэй. Үгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ямар машин ирж байсныг сайн анзаараагүй. Ямар ч байсан тухайн машин нэлээн зайтай ирж байгаад замын нүх тойрч гараад нэлээн зайтай өөрийнхөө эгнээнд ороод зогсчихсон байсан. Тэгээд Т явж байгаад сандраад гэнэт л осол гарчихсан. Яг тухайн үед юунаас болж осол гарсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан Д бид 2 машины цонхоор шидэгдсэн байсан. Одоо биеийн байдал гайгүй байгаа бөгөөд гадуур эмчилгээ хийлгэж хэвтрийн дэглэмтэй байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 хуу/,

*Гэрч Э.Уийн өгсөн: ... Би Д, Б, Т бид 4 Архангай аймгийн Цэнхэр сумын халуун ус амралтын газар амрахаар Улаанбаатар хотоос 14-15 цагийн хооронд гарч нөхрийнхөө эзэмшлийн цагаан өнгийн Кровен-200 маркийн **-**УАР улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод гарсан. Тэгээд замдаа Дд жолоогоо шилжүүлээд нэлээн явж байсан чин Т надаас би жаахан бариад явъя гээд гуйгаад байхаар нь би юм дугараагүй чимээгүй байсан чин уурлангуй зам гайгүй байна би баръя гээд Д бид хоёроос дахин дахин гуйгаад байсан. Тэгсэн Д гуйгаад байхаар нь зөвшөөрөөд жолоогоо шилжүүлсэн. Би энэ хооронд унтаад өгсөн юм. Тэгсэн гэнэт яанаа гэсэн  чанга дуу гарахад сэргээд машин зам дээрээ мушгираад замаас гарсан байснаа замаас гарч хөрвөөсөн. 2-3 удаа хөрвөөсөн. Тэгсэн Д Б 2 цонхоороо шидэгдсэн байсан. Машин хөрвөөх явцад урд болон хажуугийн салхины шил хагарч цонхоор шидэгдсэн байсан. Т бид 2 машиндаа байсан. Тэгээд удалгүй замын хүмүүс тусалсан. Тэгээд Б, Д хоёр дээр очиход цус ихээр гарчихсан орилоод байсан. Би эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа эмч нар ирээд аваад ирсэн. Б, Д биеийн байдал хүнд байсан,  хоёулаа өөх ясны хугаралтай, Б тархины гэмтэлтэй байсан. Би унтаж байсан болохоор мэдэхгүй байна. Т надад хэлэхдээ 80-100 км хурдтай явж байсан гэж хэлсэн. Кровен-200 маркийн **-**УАР улсын дугаартай авто машин миний машин бөгөөд банк бусын нэр дээр байгаа. Зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Бид нар согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Зам хэвийн байсан. 2 найзын бие маш хүнд байгаа олон янзын ясны хугаралтай байгаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-30 хуу/

*Иргэний нэхэмжлэгч Э.Уийн өгсөн: ... Би У.Т гэх хүнийг танина. Манай найз байгаа. У.Ттай ойролцоогоор 10 жил орчим нөхөрлөж байна. Түүнээс садны холбоо байхгүй. Надад **-**УАР улсын дугаартай Тоёота Кровен- 200 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн найз У.Таас одоогоор 5.000.000 /таван сая/ төгрөг авсан байгаа. Надад өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 146 хуу/

*У.Тын яллагдагчаар мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцсан. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би сонгосон ялтай холбоотой ямар нэг тайлбар байхгүй. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 152-153 хуу/  

*Архангай аймгийн Авто тээврийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 08 техникийн дүгнэлт /хх-ийн 46-47 хуу/,

*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10145 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Б.Бийн биед хүзүүний 7-р нугалмын их биеийн далд хугарал, толгой, 
нүүр, цээж, баруун шилбэ, хоёр гуяны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4.5.6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
7. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд 
аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
8. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 67-68 хуу/,
*Хохирогч Б.Бийн эмнэлэгт үзүүлсэн гэх баримтууд /хх-ийн 74-87 хуу/,

*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10146 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. С.Дын биед цээжний баруун талын 2,3,6,7,8,9-р хавирганы хугарал, баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийн цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, бүсэлхийн 1,2,3-р нугалам, сээрний 2,12-р нугалмын хугарал, цээж, баруун, зүүн гуяны шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 97-98 хуу/,

*Хохирогч С.Дын эмнэлэгт үзүүлсэн гэх баримтууд /хх-ийн 99-116 хуу/,
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-12 хуу/,
  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх-ийн 177 хуу/,
   *Хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 179-181 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч У.Тт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч У.Т нь ........... аймгийн ................ сумын .............. багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 19- ний өдөр Тоёота Кровен 200 загварын **-**УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэх заалтыг тус тус зөрчсөнөөс зорчигч Б.Б, С.Д нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

    Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
    Шүүгдэгч У.Т нь Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 19- ний өдөр Тоёота Кровен 200 загварын **-**УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэх заалтыг тус тус зөрчсөнөөс зорчигч Б.Б, С.Д нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч С.Дын: “...элсэн тасархайн зам өнгөрөөд жолоогоо Тт шилжүүлсэн. Жолоогоо шилжүүлээд удаагүй байхад Т жолоогоо алдаж замын хажуу тал руу унасан. Би Бтэй хамт машинаас шидэгдсэн Т У 2 зүгээр байсан. Тэгээд гараараа тулаад босоод иртэл миний 2 гуя зүсэгдээд мах нь гараад ирцэн, нуруу өвдөөд алхаж чадахгүй байсан юм. Удалгүй цагдаа эмнэлгийнхэн ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 хуу/, хохирогч Б.Бийн: “...У “жаахан утаатъя” гэж байсан бөгөөд Т “би машин барина шүү” гэж байсан тул Тт жолоогоо шилжүүлэн өгсөн. Тэгээд жолоо шилжүүлээд 20 орчим минут ч болоогүй өөдөөс машин орж иртэл Т сандраад жолоогоо хажуу тийшээ дарсан. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна, нэг сэрхэд толгойноос цус гарчихсан газар дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 75-76 хуу/, гэрч Э.Уийн: “...Д гуйгаад байхаар нь зөвшөөрөөд жолоогоо шилжүүлсэн. Би энэ хооронд унтаад өгсөн юм. Тэгсэн гэнэт яанаа гэсэн  чанга дуу гарахад сэргээд машин зам дээрээ мушгираад замаас гарсан байснаа замаас гарч хөрвөөсөн. 2-3 удаа хөрвөөсөн. Тэгсэн Д Б 2 цонхоороо шидэгдсэн байсан. Машин хөрвөөх явцад урд болон хажуугийн салхины шил хагарч цонхоор шидэгдсэн байсан. Т бид 2 машиндаа байсан....” гэх мэдүүлэг /1хх-ийн 82-84 хуу/, Архангай аймгийн Авто тээврийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 08 техникийн дүгнэлт /хх-ийн 46-47 хуу/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10145 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68 хуу/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10146 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 97-98 хуу/ хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам орчны байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-12 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Амарсанаагаас шүүгдэгч У.Тын автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.   

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт ”... Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно...” гэж заажээ. Уг хэргийн тухайд захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм бөгөөд, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг шүүгдэгч У.Т нь зөрчсөн байна.  

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан, мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул шүүгдэгч У.Тыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу жолооч мөн гэж үзлээ. 

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт”....Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно..”гэж заасан бөгөөд шүүгдэгч У.Тын үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг юм. 

Шүүгдэгч У.Т нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт”...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…” гэж тус тус заажээ. 

Шүүгдэгч У.Тын үйлдлийн улмаас С.Д, Б.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь хохирогч Б.Бийн өгсөн: ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 хуу/, хохирогч Б.Бийн өгсөн: Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 хуу/, иргэний нэхэмжлэгч Э.Уийн өгсөн: Надад өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 146 хуу/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч У.Т нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
 
            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
    Шүүгдэгч У.Т нь автотээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

    Шүүгдэгч болон хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэх саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 120 хуу/ гарын үсэг зуржээ.   


Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.


    Шүүгдэгч У.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь  хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Тыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.


Шүүгдэгч У.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэв.


Шүүгдэгч У.Тыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.


Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Б овогт Уын Тыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Тыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  У.Т нь 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, газар сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн үүрэг хүлээлгэсэн болон тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдвэл прокурорын саналыг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Тт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

7.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь  шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Тт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 


                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ОТГОНЦЭЦЭГ