| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2022/0305/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/320 |
| Огноо | 2022-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Л.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Лийн Бд холбогдох 2212....................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Х суманд төрсөн, 34 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, 3 дугаар цахилгаан станцад жолооч ажилтай, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт ........................ хот ............... дүүрэг .......................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Б овогт Лийн Б РД: /********/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Л.Б нь согтуурсан үедээ ................... аймгийн Х сумын ..................... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” хүнсний дэлгүүрт 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн оройн 18 цаг 28 минутын үед иргэн Х.Нг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний хэвлий тус газарт 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь умдаг, баруун цавины дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2212.................... дугаартай эрүүгийн хэргээс:
*Хохирогч Х.Нгийн өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн 18 цаг 28 минутад Архангай аймгийн Х сумын Баян баг А хүнсний дэлгүүртэй байж байгаад дэлгүүрээсээ гараад дэлгүүртэй хүү Өыг сууж байгаач ээж нь нойл орж бие засаад ирье гээд гараад удалгүй бие засаад гэртээ орж ирээд дэлгүүртэй орох гэж байтал дэлгүүрээс эрэгтэй хүн пиздаа минь гэх шиг сонсогдохоор нь би шууд дэлгүүртэй яваад ортол манай дэлгүүрийн лангуун дээр зарж байсан чинжүүнээс Б нэгийг аваад манай хүү Ө луу шидээд чинжүү нь хүүгийн толгой руу оноод бутраад унахаар нь юу? болж байна аа яагаад хүүхдийн толгой руу юм шидээд байна гэтэл Б намайг дуугай байгаарай муу гичий минь гээд орилохоор нь би Бд яах гээд байгаа цагдаа дуудлаа гэтэл цагдаагаа дуудаач гэснээ манай хүү Ө луу гараа далайгаад цохих гээд байхаар нь би Б гэх хүнийг нэг удаа дэлгүүрийн лангууны ардаас уур хүрээд баруун гараараа зүүн хацар луу нь нэг удаа алгадсан чинь намайг муу янхан минь Хад ирж таван халтар төгрөг харж яваадаа баярлаж яваарай гуйлгачин минь гээд дэлгүүр дотроос гарах гэж явах даа хүү Өыг янхнаас гарсан муу нохойн гөлөг чинь гараад ир дээ би чамайг алаад өгье гэтэл манай хүү Ө та яагаад ээж бид хоёрыг ингээд байгаа юм гээд Б лүү үг хэлэхээр нь би Өт миний хүү том хүнтэй хэрэлдэж болдоггүй юм цаашаа гэртээ ор гэж хэлээд Бг дэлгүүрээс гар гээд цааш нь түлхээд гаргах гэтэл Б миний хэвлий давсаг руу баруун хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь би цааш нь түлхээд дэлгүүрээс гаргасан чинь дэлгүүрийн гадаа пиздаа Т машиндаа сууж байхаар нь Тд чиний найз чинь намайг зодчихлоо цагдаад хэлнэ гэтэл Б чаддаг юм бол цагдаа даа хэлээрэй гээд байсан чинь Т машинаасаа бууж ирээд машиндаа Бг түлхэж суулгаад аваад явсан. Өөр зүйл болоогүй. Би Б гэх хүнтэй муудалцаж бие биедээ өс хонзон санах зүйл болж байгаагүй. Тухайн үед би Бг харахад нээх согтуу биш өөрийнхөө гаргаж байгаа үйлдлийг хянах чадвартай байсан гэж бодож байна. Б намайг дэлгүүрээс түлхээд гаргаж байхад миний хэвлий давсаг хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Харин өөр цохиж зодоогүй. Б манай хүү Өыг цохиж зодоогүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/,
*Хохирогч Х.Нгийн дахин өгсөн “...Миний хохирол төлбөрийг барагдуулсан гэхдээ хуулийн дагуу арга хэмжээ авхуулна. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 хуу/,
*Насанд хүрээгүй гэрч гэрч Б.Өын өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн 18 цагийн үед Архангай аймгийн Х сумын Баян баг А хүнсний дэлгүүрт манай ээж Н бие засаад ирье миний хүү түр зогсож бай гэсэн учир дэлгүүрт зогсож байтал -алнаас нэг танихгүй эрэгтэй хүн орж ирээд наймаа хийхээр нь би авсан юмыг нь бодож тооцоог нь хийж дуусгаад картыг нь уншуулаад буцаагаад тухайн хүнд картыг буцааж өгсөн чинь уншуулсан уу? гуйлгачин минь гээд дэлгүүрийн лангуун дээр байсан чинжүү ногооноос нэг ширхгийг аваад над руу далайгаад цохих гээд байхаар нь би хойшоо ухарсан чинь болиод буцаагаад тавиад намайг муухай хараад байна уу муу гөлөг минь гэснээ над руу дэлгүүрийн лангуун дээр тавьсан чинжүү ногоог буцааж аваад шидсэн чинь чинжүү миний толгой руу оноогүй дэлгүүрийн лангуу руу оноод бутраад унасан. Тэгтэл дэлгүүр дотор гаднаас манай ээж Н орж ирээд чи хүүхэд рүү яагаад дайраад байгаа юм бэ? Гэж тухайн хүнд хэлтэл манай ээжийг чи муу дуугай байгаарай чи муу Хад ирж таван цаасны бараа харж байгаадаа баярлаарай муу гичий минь гэсэн чинь манай ээж Н уур нь хүрээд тэр хүнийг дэлгүүрийн лангууны ардаас нэг удаа баруун гараараа тэр хүний зүүн хацар луу алгадсан чинь манай ээж Нг ална гэтэл манай ээж Н цагдаа дуудлаа шүү гэсэн чинь тэр хүн чи муу Бат-Эрдэнийгээ дуудах гэж байгаа биз чаддаг юм бол дуудаач гэснээ намайг лангууны хажууд зогсож байтал чи муу гөлөг гараад ир чамайг ална гээд над руу орилоод байсан чинь манай ээж Н чи муу яах гэж хүүхэд рүү дайраад байгаа юм гээд тэр хүнийг цааш нь түлхээд дэлгүүрээс гаргаж байхад манай ээж Нгийн хэвлий рүү нэг удаа өшиглөж харагдсан. Өөр зүйл хараагүй. Тухайн үед дэлгүүрт орж ирсэн хүнийг би огт танихгүй. Харин сүүлд сонсоход Б гэдэг хүн гэж байсан. Б гэх хүн над руу чинжүү шидээд оноогүй дэлгүүрийн лангуу :-оод чинжүү нь бутраад унасан. Харин намайг цохиж зодолгүй хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед манай ээж Нг Б гэх хүн дэлгүүрээс түлхээд гаргаж байхад хэвлий рүү нь нэг удаа өшиглөсөн. Харин өөр цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/,
*Гэрч Б.Тын өгсөн: “...Би Х.Нг зүгээр Х сумын Баян багт дэлгүүр ажиллуулдаг хаяа орж худалдаа хийдэг учир танина. Харин Л.Б бол манай арван жилд нэг ангид сурч байсан найзууд байгаа юм. Би 2022 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн оройн 19 цагийн үед санагдаж би Архангай аймгийн Х сумын Баян багт Ерөнхий боловсролын Сургуулийн спорт зааланд болж байсан 1985-аас 2021 оны төгсөлтийн тэмцээн үзэж байгаад найз Бг манайд очиж хоол идэх үү? Гэтэл тэгье гэсэн учир хамт спорт заалнаас цуг гараад миний машинтай манайх руу явж байтал Б танай л хүүхдүүдэд өгөх чихэр авъя гэсэн учир би Баян багт үйл ажиллагаа явуулдаг А хүнсний дэлгүүрийн гадна зогсоод би машиндаа үлдээд Б дэлгүүр ороод удалгүй дэлгүүрийн Н, Б хоёр хэрэлдээд хоёр биеэсээ зууралдаад гараад ирэхээр нь би машинаасаа буугаад Бг машиндаа суулгаад шууд гэртээ аваад харьсан. Өөр зүйл болоогүй. Би машиндаа сууж байсан учир Б, Нг өшиглөж байхыг бол хараагүй. Харин Н надад танай найз намайг зодчихлоо би цагдаад хэлнэ гээд Б цагдаадаа хэлээрэй гээд байхаар нь би Бг бушуухан машиндаа суулгаад аваад явсан. Тухайн үед Б их согтуу байсан. Харин өөрийнхөө гаргаж байгааг хянах чадваргүй байсан. Би Бд 2022 оны 10 дугаар сарын 16-ний өдөр чи өчигдөр А дэлгүүрийн Нтай хэрэлдээд байсан гэж хэлээд орж хэлээд уучлалт гуй гэж хэлтэл санаад байгаа ч юм шиг санахгүй байгаа ч юм шиг байсан. Би тэрийг бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 хуу/,
*Л.Бгийн яллагдагчаар өгсөн: “...Тогтоолтой уншиж танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний үйлдэл тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 554-55 хуу/,
Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 405 дугаартай
1. Х.Нгийн биед умдаг, баруун цавины дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал
гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг
тогтоох журмын 2.4.1-д зааснаар тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх
дүгнэлт /хх-ийн 07-09 хуу/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 89 хуу/,
Хохирогчоос гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 97 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 58 хуу/,
Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 99-100 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б нь согтуурсан үедээ ............... аймгийн Х сумын ................. багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” хүнсний дэлгүүрт 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн оройн 18 цаг 28 минутын үед иргэн Х.Нг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний хэвлий тус газарт 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь умдаг, баруун цавины дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 2212................... дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь согтуурсан үедээ Архангай аймгийн Х сумын Баян багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” хүнсний дэлгүүрт 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн оройн 18 цаг 28 минутын үед иргэн Х.Нг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний хэвлий тус газарт 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь умдаг, баруун цавины дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Х.Нгийн: ...эрэгтэй хүн пизда минь гэх шиг сонсогдохоор нь би шууд дэлгүүртэй яваад ортол манай дэлгүүрийн лангуун дээр зарж байсан чинжүүнээс Б нэгийг аваад манай хүү Ө руу шидээд чинжүү нь хүүгийн толгой руу оноод бутраад унахаар нь юу? болж байна аа яагаад хүүхдийн толгой руу юм шидээд байна гэтэл Б намайг дуугай байгаарай муу гичий минь гээд орилохоор нь би Бд яах гээд байгаа цагдаа дуудлаа гэтэл цагдаагаа дуудаач гэснээ манай хүү Ө луу гараа далайгаад цохих гээд байхаар нь би Б гэх хүнийг нэг удаа дэлгүүрийн лангууны ардаас уур хүрээд баруун гараараа зүүн хацар луу нь нэг удаа алгадсан чинь намайг муу янхан минь Хад ирж таван халтар төгрөг харж яваадаа баярлаж яваарай гуйлгачин минь гээд дэлгүүр дотроос гарах гэж явах даа хүү Өыг янхнаас гарсан муу нохойн гөлөг чинь гараад ир дээ би чамайг алаад өгье гэтэл манай хүү Ө та яагаад ээж бид хоёрыг ингээд байгаа юм гээд Б лүү үг хэлэхээр нь би Өт миний хүү том хүнтэй хэрэлдэж болдоггүй юм цаашаа гэртээ ор гэж хэлээд Бг дэлгүүрээс гар гээд цааш нь түлхээд гаргах гэтэл Б миний хэвлий давсаг руу баруун хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь би цааш нь түлхээд дэлгүүрээс гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/, гэрч Б.Тын: “...Би машиндаа сууж байсан учир Б, Нг өшиглөж байхыг бол хараагүй. Харин Н надад танай найз намайг зодчихлоо би цагдаад хэлнэ гээд Б цагдаадаа хэлээрэй гээд байхаар нь би Бг бушуухан машиндаа суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 хуу/ насанд хүрээгүй гэрч Б.Өын: “...манай ээжийг чи муу дуугай байгаарай чи муу Хад ирж таван цаасны бараа харж байгаадаа баярлаарай муу гичий минь гэсэн чинь манай ээж Н уур нь хүрээд тэр хүнийг дэлгүүрийн лангууны ардаас нэг удаа баруун гараараа тэр хүний зүүн хацар луу алгадсан чинь манай ээж Нг ална гэтэл манай ээж Н цагдаа дуудлаа шүү гэсэн чинь тэр хүн чи муу Бат-Эрдэнийгээ дуудах гэж байгаа биз чаддаг юм бол дуудаач гэснээ намайг лангууны хажууд зогсож байтал чи муу гөлөг гараад ир чамайг ална гээд над руу орилоод байсан чинь манай ээж Н чи муу яах гэж хүүхэд рүү дайраад байгаа юм гээд тэр хүнийг цааш нь түлхээд дэлгүүрээс гаргаж байхад манай ээж Нгийн хэвлий рүү нэг удаа өшиглөж харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 405 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 07-09 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс шүүгдэгч Л.Бгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч Х.Н, насанд хүрээгүй гэрч Б.Ө нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Л.Б нь согтуурсан үедээ “А” хүнсний дэлгүүрт 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн оройн 18 цаг 28 минутын үед иргэн Х.Нг үл ялих шалтаглан маргалдаж, түүний хэвлий тус газарт 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь умдаг, баруун цавины дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж дүгнэв. Харин шүүгдэгч Л.Бгийн гэрчээр өгсөн /хх-ийн 38-38хуу/ мэдүүлгийг шүүх нотлох баримтад үнэлээгүй шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд шүүгдэгч Л.Б нь хохирогч Х.Нгийн биед умдаг, баруун цавины дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 405 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Л.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Л.Бгийн үйлдлийн улмаас хохирогч Х.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 405 дугаартай дүгнэлт /хх-ийн 07-09 хуу/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч Х.Нгийн хохиролд тооцож нэхэмжилсэн баримтаар ирүүлсэн хохирол нь 40.400 төгрөг /хх-ийн 97 хуу/, 35.000 төгрөг /хх-ийн 97 хуу/, 50.000 төгрөг /хх-ийн 97 хуу/, 100.052 төгрөг /хх-ийн 97 хуу/, 40.000 төгрөг /хх-ийн 97 хуу/, 121.162 төгрөг /хх-ийн 97 хуу/, нийтдээ 436.614 төгрөгийн баримт хэрэгт авагдсан ба шүүгдэгч Л.Б нь хохирогчид 500.000 төгрөг өгсөн хохирогч хүлээн авсан талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.Батсайхан энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Харин хохирогч нь олох ёстой байсан орлогоо нэхэмжилнэ, дэлгүүр өдөрт 300.000 төгрөгийн орлого олдог гэх боловч энэ талаар нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Л.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, гэмт үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Лийн Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан 500/ таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон хохирлоо нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч
нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ