Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 217

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                                    Хэргийн индекс: 171/2016/0232/Э

   
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Г.Ганхуяг
Улсын яллагч, Дархан-Уул айгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа
Шүүгдэгч Д.*****  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт *****  овгийн ***** ийн ***** т холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000531 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, ****** төрсөн, ***** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, ******ийн хамт *******  тоотод оршин суух, хаягтай эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй. Урьд:
-1994 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 25.000 төгрөгөөр торгох,
-1995 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123-3-т зааснаар 06 сарын баривчлах ялаар,
-1999 оны 07 дугаар сарын 15 ны өдөр  Дархан Уул аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126-3-т зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгэгдэн 2000 оны 03 дугаар сарын 10 ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх *****  овгийн  ***** ийн *****  /РД:ТА65091376/,

Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.*****  нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ***** , Наран толгойн авто засварын газар өөрийн хүргэн дүү Д.***** ийг өмөөрч иргэн Д.***** тай  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд нь халдаж толгой руу нь архины шилээр цохиж бие махбодид нь хүндэвтэр  гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ 
                                            ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.***** ын  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тамхины мөнгө асуух гээд ***** ийнд орсон чинь ахтай нэг юм хувааж ууна гээд гараад 500 гарммын 1 шил хараа нэртэй архи аваад ороод ирсэн. Би тэр архийг ***** тэй хувааж уучихаад гэр лүүгээ явж ногоонд явах хөнжил гудсаа бэлдчихээд буцаад ирсэн чинь *****  авто засварын гадаа нэг хүнтэй зодолдож байсан тэгэхээр нь би ***** ийг өмөөрөөд салгах гэсэн чинь тэр зодолдож байсан хүн намайг тийрээд унагахаар нь би газраас босохдоо замын хажууд байсан “хараа” нэртэй архины шилийг аваад араас нь цохисон яг хаана цохисноо санахгүй байна. Би өөрийн буруугаа ойлгож ***** ээс уучлалт гуйж эмчилгээний төлбөр зардлыг нь төлсөн. Хуулийн хөнгөн ял оногдуулж өгнө үү. Би өндөр настай ээжийгээ харж асардаг хүн” гэх мэдүүлэг /хэргийн 43 дугаар хуудас/,

Хохирогч Б.***** ы  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 15 цаг 30 минутын үед ажил дээр юм гагнуулах хэрэг болоод найз ***** ыг дуудсан тэгээд *****  машинтайгаа ирээд би гагнуулах юмаа аваад ***** н тэнд байдаг авто засварын газар руу очсон. Тэгээд тэнд очиход *****  машин дор юм гагнаад завгүй байсан ба намайг түр хүлээж байгаарай гээд *****  бид хоёр машиндаа хүлээгээд сууж байтал “***** ” гэх *****  нэг залуутай муудалцаад байгаа харагдсан. Тэгээд нэг их юм болоогүй салчих шиг болсон. Тэгээд би гагнуулах юмаа бариад машины ард сууж байсан тул ***** ыг *****  явуулж болж байна уу гэж асуулгахаар явуултал замд нь *****  согтуурахаад *****  луу дайраад байхаар нь би *****  та хүн андуураад байгаа юм биш үү гэж хэлж байх нь намайг машин дотор байхад сонсогдож байсан. Мөн дахиж дайраад жижиг машиныг чинь том машинаар дайрна энэ тэр гэсэн юм яриад байхаар нь би машинаас бууж очоод ***** д чи зүгээр явж байгаа хүнийг яагаад байгаа юм чам шиг согтуутай юм ярихгүй гэж хэлээд ***** ийг түлхэж замаас гаргаад буцаж ирээд машиндаа суусан *****  цааш ***** тэй уулзах гээд явсан тэгээд намайг машиндаа эргэж ирээд сууж байхад *****  дахин ***** ыг барьж аваад ална энэ тэр гээд байсан *****  ***** аас өндөр тул түүнийг дээрэлхээд байгаа харагдсан тэгээд би машинаас бууж очоод ***** д чи ер нь яах гээд байгаа юм бэ гээд ***** ийг барьж авахад *****  намайг цохих гэхээр нь би гараараа хаачихаад зөрүүлээд ***** ийн нүүр рүү цохисон тэгээд бид хоёр барилцаж аваад бид хоёр зодолсон *****  согтуу байсан болохоор газар унасан тэгэхээр нь ***** ийг нэг гараараа дээш татаад бариад зогсож байхад нэг хүн  миний баруун шанаа руу архины шилээр цохичихсон тэгэхээр нь би ***** ийг тавьчихаад эргээд харахад 50 орчим насны нэг ах байсан тэгээд миний толгой руу цохисон би гарт нь юм байгааг мэдээд гарыг нь барьж аваад харахад гарынхаа хурууны завсар түлхүүр хийсэн байхаар нь миний уур хүрээд тэр ахыг гуяруу нь нэг удаа өшиглөөд таныг цохих юм бол чи үхэх юм байна гэж хэлээд би тэр ахыг нэг удаа алгадсан тэгтэл *****  ирээд боль боль согтуу хүнтэй юу ярих юм гээд намайг салгасан Тэр ахтай маргалдаж байгаад харсан чинь *****  гэдэг залуу ***** ийг цааш аваад явсан Тэгээд *****  бид хоёр машиндаа суугаад явсан. Тухайн үед ***** ийг 3-4 залуу зодож цохисон асуудал байхгүй  Одоо би Д.***** од ямар нэгэн гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 43 дугаар хуудас/,

Гэрч Д.***** ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би ******д амрах байрны жижүүрээр ажиллаж байсан учраас болсон хэргийн талаар мэдэх зүйл байхгүй маргааш нь 2016 оны 09 дүгээр сарын 24 ны өдөр Дарханд гэртээ ирэхэд манай нөхөр ***** ийн өмсөж байсан ногоон цамц цус болсон хашаан дээр тавьсан байсан тэгэхээр нь би юу болсон талаар асуухад *****  нэг их юм ярихгүй чимээгүй байгаад байсан тэгэхээр нь нэг их олон юм асуугаагүй өнгөрсөн Цагдаа дээр дуудагдахад *****  3-4 хүнтэй маргалдаж зодолдоод манай ах ***** ийг  өмөөрч хүн цохисон юм байна гэж ойлгосон . Өөр нарийн мэдэх зүйлгүй гэх мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/

Гэрч Д.***** ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2014 оны 07 дугаар сард байх өдрийг нь санахгүй байна. Би тухайн өдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 23 ны өдөр 12 цаг өнгөрч байхад гарахад гадаа хашааны үүдэнд нэг машин зогсож байхаар нь би тэр машины жолоочид машинаа хашааны үүднээс ходуулчих гэж хэлснээ архи уусан байсан болохоор жаахан эвгүй хэлсэн юм шиг байгаа юм тэгээд хохирогч болох залуу бид хоёр хоорондоо маргалдаж ноцолдож байх хооронд *****  намайг боож газар унагаж тэгсэн *****  гэдэг залуу бид хоёрыг салгаж хашаа руу оруулсан тэгээд би тэдний гэрт ороод унтаад огсон би согтуу байсан болхоор зарим болсон асуудлыг сайн мэдэхгүй би манай хашааны үүдэнд машин байсан болохоор машинаа холдуул энэ тэр гэж согтуудаа жаахан ааш гаргасан юм шиг байна лаа тэгээд тэр машины жолоочтой маргалдаж байхад *****  хажуунаас орж ирээд тэд нартай маргалдсан. Би согтуу басан тул хүн зодож цохих тэнхэл байгаагүй *****  намайг боож унагасан нэг их сүртэй зодоон болоогүй би архи уухаасаа ам жаахан болдоггүй тал бол байдаг гэх мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/  

Гэрч П.***** ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 9 дүгээр сарын 23 ны өдөр ***** тай авто засварын газар юм гагнуулах гэж ирээд гагнуурчныг ажилтай байхад нь хүлээж сууж байгаад ажил нь юу болж байна гээд машинаас буугаад *****  рүү явж байтал согтуу залуу өмнөөс хүрч ирээд чиний жижиг тэргийг чинь том ковш машинаар дайрна дээгүүр нь гарна гэсэн олон юм яриад байхаар буцаж машиндаа очоод энэ согтуу залуу олон юм яриад ***** тэй уулзаж чадсангүй гэхэд *****  машинаас буугаад тэр залууд хандаж чи яагаад түрүүнээс хойш хүн зүгээр явуулахгүй гээд түлхтэл тэр залуу согтуу байсан болоод тэр юм уу цааш унаад босч ирээд ***** ыг цохиж авсан тэгээд *****  *****  хоёр хоорондоо барилцаж аваад ноцолдсон тэгээд би машинаас буугаад цаанаас *****  ирээд салгатал нэг буурал толгойтой настай хүн ирээд 750 граммын архины шилээр ***** ы араас баруун талын чих эрүү хавьцаа нь цохисон тэгтэл *****  эргэж хараад хэн намайг цохисон бэ гээд тэр настай хүнийг *****  нэг алгадах шиг болсон Тэгтэл *****  тэр согтуу залуу бас тэр настай хүн хоёрыг цааш нь аваад машиндаа суугаад ***** ы ажил руу яваад түүнийг ажил дээр нь буулгачихаад гэр рүүгээ явсан ***** ы эрүүний яс цуурсан хоол унд сайн идэж чадахгүй байгаа гэж хэлж байсан ***** ы шанаа руу цохисон архины шил .750 граммын”хараа юм уу ерөөлын архины шил байсан” гэх мэдүүлэг  /хэргийн 23-24 дүгээр хуудас/, 

2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1034 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 26 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 45 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Д.*****  нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ***** , Наран толгойн авто засварын газар өөрийн хүргэн дүү Д.***** ийг өмөөрч иргэн Д.***** тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд нь халдаж толгой руу нь архины шилээр цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.***** ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.***** ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн 1034 тоот дүгнэлт, гэрч Д.***** ,  Д.***** , П.*****  нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Төртогтоыг  бусдын бие мах бодид хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Д.***** ыг анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан гэм хор, хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.    

Эрүүгийн байцаан шийтгэх хуулий 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 295 296, 297, 298, дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
                                            ТОГТООХ нь: 

    1.Шүүгдэгч *****  овгийн ***** ийн ***** ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

    2.Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар  шүүгдэгч Д.***** ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

    3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Д.***** т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

    4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар Д.***** т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсугай. 

    5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Д.***** ын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дархан Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
 
    6.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Д.*****  нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг Д.***** т сануулсугай. 

    7.Шүүгдэгч Д.*****  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

    8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар Д.***** т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

    9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

       10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.***** т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.БАТТУЛГА