Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/328

 


          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж, 
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У
Шүүгдэгч: Д.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Дын Рд холбогдох 2212................ дугаартай эрүүгийн хэргийг  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Ө суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Ө сумын ........ оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Ц овогт Дын Р /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Р нь Архангай аймгийн Ө сумын ................ багийн нутаг ............... ** тэй гэх газраас 2022 оны 07 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрийн хооронд Х.Цгийн 52 тооны буюу олон тооны хонийг хулгайлж, хохирогчид 6.920.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

*Эрүүгийн 2212................. дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

*Хохирогч Х.Цгийн өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сум руу найранд явчихаад гэр рүүгээ ирж явтал манай хүү Ц.Мхонио тооллоо манай хонь дутуу байна гэхээр нь гэртээ ирж хоночихоод 2022 оны 08 дугаар сарын 10-ны өглөө хонио тоолж бүртгэхэд манай хониноос 52 тооны хонь дутуу байсан учир ойр хавийн хонь малтай айл өрхөөр хонио хайж явсан чинь нутгийн хүмүүс Өвөрхангай аймгийн Хархорин сум руу манай сумаас их мал орж зарагдаж байна гэхээр нь Өвөрхангай аймгийн Хархорин сум руу явж мал мах авдаг хүмүүсээс асууж явж байгаад Хархорин сумын төвийн хойно байрлах мал мах авдаг малын бойны газар очоод бойны эзэн Г гэх залуутай уулзаад ах нь хонь алчхаад явж байна гээд Ө сумаас хонь мал танайхаар оров уу? гэж асуутал Г гэх залуу та чиний гар утаснаас мал авахдаа дарсан зураг байгаа тэрийг үзэх үү? Гэхээр нь тэгье гээд худалдаж авсан малынх нь зургийг үзэж байтал манай 18 тооны хонины зураг гараад ирсэн учир Г гэх залууд манай 18 тооны хонины зураг байна. Энэ хонинуудыг ямар хүн авчирч өгсөн бэ? гээд асуутал Ө сумын Р гэх хүн **-**АРХ улсын дугаартай машинтай өгсөн байна. Та манай камерт тод харагдан камерын бичлэг үз гээд Г гэх залуу надад камерын бичлэг үзүүлтэл 2022 оны 07 дугаар сарын 26-ний өдрийн 13 цаг 38 минутын камерын бичлэг дээр манай 18 тооны хонийг Ө сумын Дойт багийн иргэн С, Р гэх хоёр хүн **-**АРХ улсын дугаартай Портер-2 маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслээр очиж авчраад мал, мах авдаг бойнд буулгаж байгаа нь камерын бичлэгт тод харагдаж байсан учир Цагдаагийн байгуулагд гомдол гаргаж байна. Би тухайн алдсан 52 тооны хонио 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ний хооронд хулгайд алдсан гэж бодож байна. Манай хулгайд алдсан 52 тооны хонинууд бүгд зөв чих урдаасаа ухам, буруу чих үзүүрээсээ цуулбар имтэй зүсээр бол хув улаан толгойтой сувай эм хонь-1, хув халтар сувай эм хонь-1, халтар толгойтой сувай эм хонь-1, шар халзан сувай эм хонь-1 бусад нь хар халзан, бор нүдэн гэсэн 52 тооны хонь байгаа. Би яг бүх алдсан 52 тооны хонио зүс, насаар нь хэлж чадахгүй байна. Манайх алдсан 52 тооны хонио бүгдийг нь будаж тэмдэг тавиагүй хонинууд байгаа. Манайх 52 тооны хонь хулгайд алдсан. Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын бойнд С, Р гэх хоёр хүний өгсөн манай 18 тооны хонинууд бүгд зөв чих урдаасаа /хам, буруу чих үзүүрээсээ цуулбар имтэй зүсээр бол хув улаан толгойтой сувай им хонь-1 хонь, хув халтар сувай им хонь-1, халтар толгойтой сувай эм хонь-1, шар халзан сувай эм хонь-1 бусад нь хар халзан, бор нүдэн гэсэн 18 тооны хонь байсан. Би яг хулгайд алдсан 52 тооны хонио нас, зүсээр нь ялгаж санахгүй байгаа тул дундажлаад 1 хонио 210.000 төгрөгөөр үнэлж байна. Манайх их олон хоньтой учир алдсан хониныхоо зүс, насыг нэрлэж олж мэдэхгүй байна...”   гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/,

*Хохирогч Х.Цгийн дахин өгсөн: “...Миний хулгайд алдсан хониноос 24 тооны сувай эм хонь, 28 тооны төлөг байсан. Үүнээс би 33 тооны хонийг Р хониноос авсан. Авахад 19 тооны сувай эм хонь, 14 тооны төлөг тоолж хүлээн авсан. Одоо үлдэгдэл 5 сувай эм хонь, 14 төлөг дутуу байгаа. Миний хулгайд алдсан 52 тооны хонинууд сувай эм хонь болон төлөг байсан. Тухайн хонин дотор эр хонь огт байгаагүй. Үнэлгээгээр миний сувай эм хонь болон төлгийг бага үнэлсэн байна лээ гэхдээ Р надад 19 тооны хонины мөнгө болох 3.000.000 төгрөг өгнө гэж тохиролцсон. Тухайн мөнгөн дотор хонио эрж хайсан бензин тосны мөнгө орсон байгаа Уг мөнгөө надад 1.500.000 төгрөгийг өгсөн байгаа. Одоо үлдэгдэл 1.500.000 төгрөгийг удахгүй өгнө гэсэн гэхдээ өгөөгүй байгаа. Би хохирол төлбөрөө бүрэн гүйцэд аваагүй байгаа. Одоо үлдэгдэл 1.500.000 төгрөг дутуу байгаа. Миний хохирлыг бүрэн барагдуулах юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-116 хуу/

    *Гэрч Ш.Сын өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын хэдний өдрийг бол санахгүй байна. Намайг Архангай аймгийн Ө сумын Дойт багийн Элст толгой гэх газар гэртээ байж байтал орой 20 цагийн үед манай найз Р манай эхнэр Пгийн *** дугаарын утас луу залгаад маргааш өглөө завтай бол урагшаа Өвөрхангай аймгийн Хархорин сум орж хонь борлуулчхаад ирье гээд залгахаар нь би тэгье би өглөө машинтай яваад очъё гэж хэлчхээд утсаа салгатал маргааш өглөө 09 цагийн үед Р манай эхнэр Пгийн *** дугаарын утас луу залгаад би М ахын малын байран дээр байна гэхээр нь би гэрээсээ Портер маркийн хөх өнгийн **-**АРХ улсын дугаартай өөрийн эзэмшлийн машинтай Орхон голын хажууд Адгийн **тэй гэх газар М ахын малын байран дээр яваад очтол Би 2022 оны 07 дугаар сарын хэдний өдрийг бол санахгүй байна. Р ганцаараа байж байсан. Намайг яваад очтол Р хонь энд хашаатай байна хө гээд М ахын малын байранд 20 орчим тооны эм зүсийг бол санахгүй байна ямар ч байсан, ямар ч будаггүй хонинууд байсан. Тэгээд М ахын малын байранд байсан хонь миний харснаар 20 орчим тооны байсан хонийг бид хоёр цуг миний машинд ачаад шууд Ө сумын төв орж ирээд мал эмнэлгийн гадаа зогсоод Р машинд ачаатай байсан хониныхоо зургийг утсаараа дараад мал эмнэлэг рүү би малын бичгээ аваад ирье гээд орчоод удалгүй гарж ирснээ ардаас код явуулна гэж байна гээд машинд суугаад гэрт нэг хонь буулгана гэж гэрийнх нь гадаа яваад очтол Р шар нүдэн эм хонь буулгаад гэрт нь тэр хонийг Р бид хоёр хашаан доторх модон амбаарт нь хийгээд Р гэрээс бид хоёр шууд Өвөрхангай аймгийн Хархорин сумын төв ороод төвийнх нь зүүн хойд талд байрлах бойнд очоод зогстол Р машинаас буугаад ченж юм уу нэг хүнтэй уулзаж байснаа намайг энд буулга гэж байна гэхээр нь би машинтайгаа бойны малын саравчны хашаа руу машинтайгаа ухраад Р бид хоёр Р хонийг буулгаад би машиндаа буцаж ороод сууж байтал Р хэсэг байж байснаа гарж ирээд за болчихлоо гэхээр нь би Рас хонь амьдаараа нэг нь хэд болж байна гэтэл 115.000 төгрөг болж байна гэхээр нь за за мах -ийм үнэтэй байгаа юм байна гээд Р хоолонд оръё гэхээр нь би цуг хоолонд орчхоод Хархорин сумын шатахуун түгээх станцаас миний машинд 50.000 төгрөгт түлш хийгээд шууд Өвөрхангай аймгийн Хархорин сумаас хөдлөөд Архангай аймгийн Ө сумын төвд ирээд Р гэртээ буугаад би сумын төвөөс шууд хөдөө гэртээ харьсан. Өөр зүйл болоогүй. Би им зүсийг бол сайн санахгүй байна. Ямар ч байсан ганц нэг шүдлэн хонь байсан. Тэгэхдээ бүх хонь ямар ч будаг тэмдэггүй байсан. Надад юу ч хэлээгүй хэдэн төгрөгийн хэрэг байна хэдэн хонь борлуулмаар байна гэж өмнөх өдрийн орой нь над руу утсаар ярихдаа ярьж байсан. Өөр зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/,

    *Гэрч Б.Гын өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 26-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд үйл ажиллагаа явуулдаг Дэлгэрэх хорум сүрэг ххк дээрээ мал мах авч байтал Р 4 эм хонь, 14 төлөг нийт 18 тооны хонь Портер-2 маркийн **-**АРХ улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгслээр нэг танихгүй хүнтэй цуг мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээний 1223084 дугаарын кодтой Р өөрийнхөө хонинууд ачиж авчрахаар нь нийт 1850.000 төгрөгөөр 18 тооны хонийг бүгдийг худалдаж авсан. Тэгтэл 2022 оны 08 дугаар сарын 10-ний өдрийн хавьцаа Архангай аймгийн Ө сумаас ирлээ ах нь 50 гаран тооны хонь хулгайд алдчихлаа хайж явна гээд Ц гэх хүн ирэхээр нь би ажилтай байсан учир ах миний гар утас дээр байгаа зургийг үз дээ миний авсан мал махны зураг байгаа гэж хэлээд гар утсаа өгөөд удалгүй энд манай хонины зураг шиг байна гэхээр нь камераа шүүж үзүүлтэл энэ манай хонь мөн байна гээд манай 18 хонийг буулгаж байгаа хүн манай хамаатан Р байна ямар ч байсан хонь хулгай хийсэн хүнээ олчихлоо гэж хэлээд Ц гэх хүн явсан. Манай Хархорин сумын наадам болж байхад Р эхнэр хонь өгч байсан. Харин Р өмнө хонь өгч байгаагүй. Би Р гэх хүнээс хонь худалдаж авахдаа Жгэх хүний Хаан банкны *** дугаарын дансанд 850000 төгрөг, 1 сая гээд хоёр хувааж хийсэн гэхдээ яг цаг хугацааг нь сайн санахгүй байна. Хонь авсан өдрийн орой эсвэл маргааш нь хийсэн байх гэхдээ би яг сайн санахгүй байна. Тал мөнгөө бэлнээр өгсөн байж магадгүй. Би цуг ирсэн хүнийг бол танихгүй. Харин Ц гэх хонио алдсан гэсэн хүн таниад байх шиг байсан. Тухайн үед авсан хонины зүс бол халтар толгойтой, бор халзан, хар хүзүүтэй, хар нүдэн, хар хялман гэсэн зүстэй хонинууд байсан. Харин бүх хонь зөв чих урдаасаа ухам, буруу чих үзүүрээсээ цуулбар имтэй хонинууд байсан. Надад одоо өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/,

    *Гэрч Ц.Эийн өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 26-ний өдөр Архангай аймгийн Ө сумын **тэй багт Тамир хорооллын 1-ийн 1 тоотод мал эмнэлэг дээрээ байж байтал Р 18 тооны хонь Өвөрхангай аймгийн Хархорин сум руу зарах гэж байгаа гээд Портер маркийн машинтай ачиж ирэхээр нь би Рар өөрөөр нь ачиж ирсэн хонины зургийг нь даруулаад мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ хэвлэж өгөлгүй гарал үүслийн гэрчилгээний код өгч явуулсан. Харин тухайн 18 тооны хонины им, зүс гарал үүслийн гэрчилгээний код хонь ачиж явсан машины улсын дугаар маркийг бол санахгүй байна. Р өөр малын гарал үүслийн гэрчилгээ аваагүй. Р хэний малаас хонь авч явна гэж асуухад өөрийн малаас авч явна гэж ярьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 хуу/,

*Д.Р яллагдагчаар өгсөн: “...Миний үйлдэл тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-111 хуу/,

*Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн АЦ22-99 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-80 хуу/
*Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн АЦ22-98 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-90 хуу/
 *Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 120 хуу/,
 *Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 104 хуу/,
 *Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 150-151 хуу/,
 *Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 153-154 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Д.Рд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Р нь ................... аймгийн Ө сумын ................. багийн нутаг .н **тэй.................... гэх газраас 2022 оны 07 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрийн хооронд Х.Цгийн 52 тооны буюу олон тооны хонийг хулгайлж, хохирогчид 6.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

Эрүүгийн 2212..................... дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Р нь Архангай аймгийн Ө сумын Орхон багийн нутаг Адагийн **тэй гэх газраас 2022 оны 07 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрийн хооронд Х.Цгийн 52 тооны буюу олон тооны хонийг хулгайлж, хохирогчид 6.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Х.Цгийн: “...2022 оны 08 дугаар сарын 10-ны өглөө хонио тоолж бүртгэхэд манай хониноос 52 тооны хонь дутуу байсан учир ойр хавийн хонь малтай айл өрхөөр хонио хайж явсан чинь нутгийн хүмүүс Өвөрхангай аймгийн Хархорин сум руу манай сумаас их мал орж зарагдаж байна гэхээр нь Өвөрхангай аймгийн Хархорин сум руу явж мал мах авдаг хүмүүсээс асууж явж байгаад Хархорин сумын төвийн хойно байрлах мал мах авдаг малын бойны газар очоод бойны эзэн Г гэх залуутай уулзаад ах нь хонь алчхаад явж байна гээд Ө сумаас хонь мал танайхаар оров уу? гэж асуутал Г гэх залуу та чиний гар утаснаас мал авахдаа дарсан зураг байгаа тэрийг үзэх үү? Гэхээр нь тэгье гээд худалдаж авсан малынх нь зургийг үзэж байтал манай 18 тооны хонины зураг гараад ирсэн учир Г гэх залууд манай 18 тооны хонины зураг байна. Энэ хонинуудыг ямар хүн авчирч өгсөн бэ? гээд асуутал Ө сумын Р гэх хүн **-**АРХ улсын дугаартай машинтай өгсөн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07, 95-96 хуу/, гэрч Ш.Сын: “...07 дугаар сарын хэдний өдрийг бол санахгүй байна. Р ганцаараа байж байсан. Намайг яваад очтол Р хонь энд хашаатай байна хө гээд М ахын малын байранд 20 орчим тооны эм зүсийг бол санахгүй байна ямар ч байсан, ямар ч будаггүй хонинууд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/, гэрч Б.Гын: “...07 дугаар сарын 26-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд үйл ажиллагаа явуулдаг Дэлгэрэх хорум сүрэг ххк дээрээ мал мах авч байтал Р 4 эм хонь, 14 төлөг нийт 18 тооны хонь Портер-2 маркийн **-**АРХ улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгслээр нэг танихгүй хүнтэй цуг мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээний 1223084 дугаарын кодтой Р өөрийнхөө хонинууд ачиж авчрахаар нь нийт 1850.000 төгрөгөөр 18 тооны хонийг бүгдийг худалдаж авсан. Тэгтэл 2022 оны 08 дугаар сарын 10-ний өдрийн хавьцаа Архангай аймгийн Ө сумаас ирлээ ах нь 50 гаран тооны хонь хулгайд алдчихлаа хайж явна гээд Ц гэх хүн ирэхээр нь би ажилтай байсан учир ах миний гар утас дээр байгаа зургийг үз дээ миний авсан мал махны зураг байгаа гэж хэлээд гар утсаа өгөөд удалгүй энд манай хонины зураг шиг байна гэхээр нь камераа шүүж үзүүлтэл энэ манай хонь мөн байна гээд манай 18 хонийг буулгаж байгаа хүн манай хамаатан Р байна ямар ч байсан хонь хулгай хийсэн хүнээ олчихлоо гэж хэлээд Ц гэх хүн явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/, гэрч Ц.Эийн: “...07 дугаар сарын 26-ний өдөр Архангай аймгийн Ө сумын **тэй багт Тамир хорооллын 1-ийн 1 тоотод мал эмнэлэг дээрээ байж байтал Р 18 тооны хонь Өвөрхангай аймгийн Хархорин сум руу зарах гэж байгаа гээд Портер маркийн машинтай ачиж ирэхээр нь би Рар өөрөөр нь ачиж ирсэн хонины зургийг нь даруулаад мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ хэвлэж өгөлгүй гарал үүслийн гэрчилгээний код өгч явуулсан. Харин тухайн 18 тооны хонины им, зүс гарал үүслийн гэрчилгээний код хонь ачиж явсан машины улсын дугаар маркийг бол санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 хуу/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн АЦ22-99 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-80 хуу/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн АЦ22-98 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-90 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс шүүгдэгч Д.Р үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв. 
Иймд шүүгдэгч Д.Р 2022 оны 07 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрийн хооронд Х.Цгийн 52 тооны буюу бусдын олон тооны малыг хулгайлахдаа өөрийн эзэмшлийн морийг унаж явсан бөгөөд хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа хохирогчийн хониноос зарж борлуулахдаа тээврийн хэрэгсэл ашигласан нь гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэхгүй юм. 


Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Цд 6.920.000 /зургаан сая есөн зуун хорь/ төгрөгийн хохирол учирсан нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн АЦ22-99 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 77-80 хуу/ тогтоогдож байгаа бөгөөд 33 тооны хонийг буцаан авсан 19 тооны сувай хонь 14 тооны төлөг буцаан авсан харин төлөгдөөгүй нь 5 тооны сувай эм хонь, 14 тооны төлөг буюу 2.340.000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч хохирогч Х.Ц нь Д.Рас 3.500.000 төгрөгийн хохирлоо авсан учир гомдол санал байхгүй гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Д.Р нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв. 

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч Д.Р нь бусдын олон тооны малыг хулгайлсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Д.Рд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Рд хорих ял оногдуулах  нь зүйтэй байна.

Шүүгдэгч шүүхийн шатанд хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Рд 1/нэг/ жилийн  хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт”… гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно..”гэж мөн хуулийн 1.3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар тус тус заажээ.
 Иймд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Р 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв. 


Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 74 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Р гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хонгор зүсмийн сартай нас нийлсэн 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 1 /нэг/ тооны морийг хураан авч улсын орлого болгох нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Д.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус  дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 /нэг/ ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Рд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 


ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Ц овогт Дын Р Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Р 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
 
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Рд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 
 
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 74 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Р гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хонгор зүсмийн сартай нас нийлсэн 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 1 /нэг/ тооны морийг хураан авч улсын орлого болгосугай. 

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 /нэг/ ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай.

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Рд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

7.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.  

8.    Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Рд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ОТГОНЦЭЦЭГ