Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/329

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж, 
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А
Шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Бийн Дд холбогдох 2212000000313 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн И суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ................аймгийн И сумын ** багийн ................. гэх газар оршин суух, алдарт уяач шагналтай, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Бийн Д /РД:*******/  

Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Д нь . аймгийн............... И сумын ** багийн Хонгорын овоо гэх газраас 2022 оны 08 дугаар сард 19 ширхэг, 0.6 метр  куб хэмжээтэй хуурай шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ойн санд 398.991 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

 Эрүүгийн 2212.................... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

*Иргэний нэхэмжлэгч Б.Цийн өгсөн: “...Би танилцсан 465.489 мянган төгрөгийн хохирол учирсан байна. Би ойд хохирол учруулсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Хохирлыг барагдуулчихвал надад нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 ху/,

*Гэрч Ц.Бөгсөн: “...Би Архангай аймгийн ойн ангийн даргаар 2009-2011 онд 2011 оноос ойн сангийн мэргэжилтэн хийж байгаад одоо сумын ** багийн байгаль хамгаалагч ажлыг хийж байна. Би сумын байгаль орчны улсын байцаагчийн хамт самрын эргүүл хийж тухайн бэлтгэсэн шуургааг модтой таарсан. Тухайн шургааг моднуудыг бэлтгээд замын хажууд хураасан байсан. Тухайн шургааг модыг бэлтгэх гэж байгаа мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар надтай ярьсан зүйлгүй. Мод бэлтгэх эрхийн бичиггүй бэлтгэсэн байна. Уг газарт талбайн тусгаарлалт хийгдээгүй. Улсын тусгай хамгаалалттай газарт ордоггүй байгаа.Тухайн бэлтгэсэн шургааг моднууд шинж байдлын хувьд хурай, босоо унанги холилдсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-07 хуу/, 

*Гэрч Б.Цын өгсөн: “...Би энэ талаар мэдсэн. 2022 оны 08 дугаар сард сумын ** багийн байгаль хамгаалагч Бхамт самрын эрэл хийж явахад тухайн шургааг моднуудыг бэлтгэсэн байсан. Тухайн шургааг моднуудыг бэлтгээд хураасан байсан. Тухайн шургааг моднууд нь 4 метрийн урттай 20 гаран шургааг моднууд байсан. Тухайн бэлтгэсэн шургааг мод нь 19-н ширхэг босоо шургааг мод байсан. Унанги, шургааг модтой холилдсон байсан. Тухайн газарт талбай тусгаарлалт хийгдээгүй мод бэлтгэж болохгүй газар байгаа. Тухайн газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй газар байгаа. Надаас мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар юм яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 хуу/,

*Б.Дгийн яллагдагчаар өгсөн: “...Тогтоолтой уншиж танилцаа Би экологи эдийн засгийн үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байна. Үүнд миний бэлтгэсэн модыг 19-н ширхэг шургааг мод гэдгээр үнэлсэн байна тухай модон дотор унанги болон орой хугарсан нарийн мод байсан. Би тухайн модыг малын хашаа сэлбэх зорилгоор бэлтгэсэн. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би экологи эдийн засгийн үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байна. Үүнд миний бэлтгэсэн модыг 19-н ширхэг шургааг мод гэдгээр үнэлсэн байна модон дотор унанги болон орой хугарсан нарийн мод байсан. Би экологи засгийн үнэлгээг дахин гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуу/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-21 хуу/, 
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 41-43 хуу/, 
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 31-32 хуу/,
Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаартай: 
1.    Иргэн Б.Дгийн зохих зөвшөөрөлгүй, эрхийн бичиггүй бэлтгэсэн мод нь 
Шинэс төрлийн хуурай хэрэглээний бөөрөнхий шургааг мод байна.
2.    Уг мод нь 2 метрийн урттайгаас 5.7 метрийн 19 ширхэг, хуурай мод, үүнээс 11 
ширхэг мод унанги мод 8 ширхэг босоо, шинэс төрлийн мод байна.   
3. Нийт тоо ширхэг 19, нийт шоо метр 2м куб   шоометр модыг бэлтгэжээ. 2м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /нойтон түлээ/ [1] шууд үр ашгийн-48.098 төгрөг, шууд бус үр ашгийн 61.662 төгрөг, нийт 109.760 төгрөг мод, бөөрөнхий мод 1.8 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 389.991 төгрөгөөр тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-92 хуу/,

Дамно ХХК-ны 2022 оны 09 дүгээр сарын 26-ны АЦ-22-108 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 55-59 хуу/,
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 хуу/,
Архангай аймгийн И сумын ** багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 95-96 хуу/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 110-111 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Дгийн холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
 
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь ..................аймгийн И сумын ** багийн Хонгорын овоо гэх газраас 2022 оны 08 дугаар сард 19 ширхэг, 0.6 м куб хэмжээтэй хуурай шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ойн санд 398.991 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон  бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 Эрүүгийн 2212............... дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг булуу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Б.Д нь Архангай аймгийн И сумын ** багийн Хонгорын овоо гэх газраас 2022 оны 08 дугаар сард 19 ширхэг, 0.6 метр куб хэмжээтэй хуурай шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ойн санд 398.991 төгрөгийн хохирол учруулсан болох нь: Иргэний нэхэмжлэгч Б.Цийн: “...Би ойд учруулсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 ху/, *Гэрч Ц.Б: “...Би сумын байгаль орчны улсын байцаагчийн хамт самрын эргүүл хийж тухайн бэлтгэсэн шуургааг модтой таарсан. Тухайн шургааг моднуудыг бэлтгээд замын хажууд хураасан байсан. Тухайн шургааг модыг бэлтгэх гэж байгаа мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар надтай ярьсан зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-07 хуу/, *Гэрч Б.Цын: “...2022 оны 08 дугаар сард сумын ** багийн байгаль хамгаалагч Бхамт самрын эрэл хийж явахад тухайн шургааг моднуудыг бэлтгэсэн байсан. Тухайн шургааг моднуудыг бэлтгээд хураасан байсан. Тухайн шургааг моднууд нь 4 метрийн урттай 20 гаран шургааг моднууд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 хуу/, Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-92 хуу/, Дамно ХХК-ны 2022 оны 09 дүгээр сарын 26-ны АЦ-22-108 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 55-59 хуу/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс шүүгдэгч Б.Дгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв. 

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Дгийн үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.Дгийн үйлдлийн улмаас ойн санд 389.991 /гурван зуун наян есөн мянга есөн зуун ерэн нэг/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /389.991х3=1.196.973 /нэг сая нэг зуун ерэн зургаан мянга есөн зуун далан гурав/ төгрөг гэж дүгнэв.
 
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.196.973 /нэг сая нэг зуун ерэн зургаан мянга есөн зуун далан гурав/ төгрөгийг шүүгдэгч Б.Дгээс гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  
Шүүгдэгч Б.Д нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний  өдрийн 93 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 114.000 /нэг зуун арван дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг гэмт хэргийн хохирол болох 1.196.973 /нэг сая нэг зуун ерэн зургаан мянга есөн зуун далан гурав/ төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж үлдэгдэл 1.082.973 төгрөгийг шүүгдэгч Б.Дгээс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгож, мөн 112.000 /нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 0.6 метр куб урттай 19 ширхэг шинэс төрлийн хуурай модыг хураан авч улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцож, харин  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон      

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч С овогт Бийн Дг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 93 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 114.000 /нэг зуун арван дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг гэмт хэргийн хохирол болох 1.196.973 /нэг сая нэг зуун ерэн зургаан мянга есөн зуун далан гурав/ төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж үлдэгдэл 1.082.973 / нэг сая наян хоёр мянга есөн зуун далан гурав/ төгрөгийг шүүгдэгч Б.Дгээс гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгож, мөн 112.000 /нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 0.6 метр куб урттай 19 ширхэг шинэс төрлийн хуурай модыг хураан авч улсын орлого болгосугай.

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                       

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ОТГОНЦЭЦЭГ