Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/334

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б 
Шүүгдэгч: А.Б 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Амарсанаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Агийн Бт холбогдох 2212........................ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Б аймгийн Б суманд төрсөн, 37 настай, дээд боловсролтой, түүх нийгмийн багш мэргэжилтэй, малчин, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Ц сумын Т баг ***** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, О овогт Агийн Б /РД:****/,

                                          Холбогдсон хэргийн талаар:
 Шүүгдэгч А.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр .............. аймгийн .............. сумын ...................... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” баараар үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Тийн гээгдүүлсэн Самсунг А-32 маркийн гар утсыг завшин, түүнд 457.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2212.....................  дугаартай эрүүгийн хэргээс:  

*Хохирогч Б.Тийн өгсөн: ... Миний бие 2022 оны 09 дугаар сарын 15-ний өдөр 23 цаг 30 минутын орчимд Архангай аймагт байрлаж үйл ажиллагаа явуулдаг ** нэртэй баараар үйлчлүүлэх үедээ бие засахаар 00 орсон. Тэгээд өөрийнхөө утсаа 00 цаас тасдагч дээр тавьж орхиод мартаад гарсан. Тэгээд мартсанаа мэдээд буцаж очоод миний дараа орсон хүнээс асуухад мэдэхгүй энэ миний утас гэж хэлсэн. Би тухайн үед тус баар луу эрүүл орсон. Би 2022 оны 08 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос мобикомын салбараас 849,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би аваад удаагүй байгаа болохоор 849,000 төгрөгөөр үнэлж байна. Миний утас усан ягаан өнгөтэй ар талд нь өнгөгүй наалттай, урд талдаа Ц туяатай наалттай өөр ямар нэг сэв, эвдрэл байхгүй. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/,

*Хохирогч Б.Тийн дахин өгсөн:... Би утсаа хулгайд алдсан зүйл байхгүй. Хаяж гээгдүүлсэн өөрөөр хэлбэл “**” баарны бие засах газар орхисон байсан. Би тухайн Б гэх хүнийг бие засах газар байхад нь гар утас олж авсан уу гэж асуусан чинь би олж аваагүй мэдэхгүй гэж хэлсэн тэгээд би үнэхээр олж аваагүй юм байх гэж бодоод орхисон тэгсэн чинь миний гар утсыг тухайн Б гэх хүүхэд авсан байсныг би мэдээд гэрийнхэн хаягийг сураглаж байгаад олж авсан Ц сумын төвд амьдардаг юм байна лээ би гэрт нь очиж утас олж авсан байна гэж хэлсэн чинь би аваагүй гэж хэлээд байхаар нь буцаад Ц сумаар аймгийн төвд гэртээ ирээд байж байсан чинь над руу “залга, ирж утсаа ав гэж ” зурвас үлдээсэн байсан тэгээд би маргааш нь очиж утсаа авах гэсэн чинь замын унаанд миний утсыг өгөөд явуулсан байсан. Би утсаа хүлээж аваад үзсэн чинь 2 ширхэг сим карт нь байхгүй гаргаад хаясан байхаар нь Бээс сим карт нь яасан талаар асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Миний утас ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй зүгээр байсан. Үнэлүүлэх шаардлага байхгүй. 2 сим картаа 3000 төгрөгөөр сэргээлгэж авсан. Манай нөхөр мэдэж байгаа бааранд хамт явсан найзууд мэдэж байсан гэхдээ одоо тухайн хүмүүс байхгүй Улаанбаатарын хүмүүс байсан юм. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Гар утсаа бүрэн бүтэн олж авсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/


*А.Бийн яллагдагчаар мэдүүлсэн:... 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр би Архангай аймгийн төвд “**” бааранд ороод нэг залуутай танилцаад пиво ууж байгаад ОО орсон чинь нэг эмэгтэй орж ирээд утсаа үлдээчихсэн байна та харсан уу гэж асуухаар нь хараагүй гэдгээ хэлсэн тухай эмэгтэй миний гар утсыг үзээд гарсан. Үүний дараа би бие засаж дуусаад гарах гэсэн чинь :.өл доор нэг зүйл тээгэлдсэн харсан чинь ягаан өнгийн гар утас байсан тэгээд би надаас -ар утсаа асуусан эмэгтэйгийн утас байна гэж бодоод тухайн утсыг аваад нөгөө эмэгтэйгийн араас гарсан чинь байхгүй байхаар нь утсыг өөртөө аваад танилцсан залуу даа утас олж авсан талаараа хэлсэн чинь олж авсан юм бол яах вэ дээ гэхээр нь би өөртөө авсан. Тэгээд баар хаагаад гарсан. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа над руу агдаагаас залгаад утас олж авсан эсэх талаар асуусан би авсан талаараа хэлсэн тэгээд тухайн утсыг эзэнд буцааж өгсөн юм. Тухайн үед би ганцаараа бааранд ороод нэг залуутай танилцсан тэр залууг хэн гэдгийг би мэдэхгүй байна тухайн үед нэрээ хэлж байсан. Тухайн утсыг би ашиглаагүй кодтой байсан. Зүгээр цэнэглээд цэнэгтэй байлгаж байсан юм. Би хандаагүй, утас олж авсан талаараа ямар нэгэн хүнд хэлээгүй би Архангай аймгийн Ц сумын төвд бага насны 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг юм. Би олж авсан гар утсаа эзэнд нь буцааж өгсөн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/,

*Дамно ХХК-ны 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн АА22-108 дугаартай дүгнэлт /хх-ийн 11-14 хуу/ 
*Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 хуу/
*Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 38 хуу/,
*Архангай аймгийн Ц сумын Т багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39 хуу/,
*Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 54-55 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

    Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” баараар үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Тийн гээгдүүлсэн Самсунг А-32 маркийн гар утсыг олж завшин, түүнд 457.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

    Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

    Эрүүгийн 2212000000348 дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэлж, дүгнэлээ.   

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.  

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
    Шүүгдэгч А.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ..................аймгийн ................ сумын .................. дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” баараар үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Тийн гээгдүүлсэн Самсунг А-32 маркийн гар утсыг олж завшин, түүнд 457.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Б.Тийн:...тэгсэн чинь миний гар утсыг тухайн Б гэх хүүхэд авсан байсныг би мэдээд гэрийнхэн хаягийг сураглаж байгаад олж авсан Ц сумын төвд амьдардаг юм байна лээ би гэрт нь очиж утас олж авсан байна гэж хэлсэн чинь би аваагүй гэж хэлээд байхаар нь буцаад Ц сумаар аймгийн төвд гэртээ ирээд байж байсан чинь над руу “залга, ирж утсаа ав гэж ” зурвас үлдээсэн байсан тэгээд би маргааш нь очиж утсаа авах гэсэн чинь замын унаанд миний утсыг өгөөд явуулсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06, 53-54 хуу/, Дамно ХХК-ны 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн АА22-105 дугаартай дүгнэлт /хх-ийн 11-13 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Амарсанаагаас шүүгдэгч А.Бийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв. 

    Гээгдэл эд хөрөнгө гэж аливаа этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж орхисон, хаягдаж, гээгдсэн эд зүйлийг хэлэх бөгөөд хариу төлбөргүй, өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа маргаанаас ялгагдана. Харин шүүгдэгч А.Б нь хохирогч Б.Тийн мартаж орхисон гээгдэл эд хөрөнгийг завшиж, Б.Тд 457.000 төгрөгийн хохирол учруулсан байна.  

Иймд шүүгдэгч А.Бийг гээгдэл эд хөрөнгийг завшиж хохирогчид 457.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч А.Бийн үйлдлийн улмаас хохирогч Б.Тд 457.000  төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Тийн: “...Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Гар утсаа бүрэн бүтэн олж авсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч А.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.  


Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Б нь шүүхийн шатанд хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч А.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж уг торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч А.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Шүүгдэгч О овогт Агийн Бийг Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шитгэсүгэй.

3.     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан 450 / дөрвөн зуун тавь/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй. 

5.     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6.     Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,түүний өмгөөлөгч,  хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ОТГОНЦЭЦЭГ