| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2022/0308/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/336 |
| Огноо | 2022-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э хөтлүүлж,
Улсын яллагч: А.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А, С.П
Шүүгдэгч: Ө.Э, С.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Амарсанаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Өийн Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт С Б нарт холбогдох Эрүүгийн 2212.............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дархан-уул аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ................... аймгийн Т **багийн ........... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, З овогт Сны Б /РД:****/,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Т суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................... аймгийн Т **багийн төвд оршин суух хаягтай, урьд Архангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор 450 нэгжээр торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Өн Э /РД:*****/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Э нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн орчимд ................ аймгийн Т сумын **багийн нутаг дэвсгэр “................” гэх газарт хохирогч С.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хоёр хөлийн шилбэнд зулгаралт, шарх цус хуралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн орчимд ..............аймгийн Т сумын **багийн нутаг дэвсгэр “............” гэх газарт хохирогч Ө.Этой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний цус хуралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хураалт буюу хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
*Хохирогч Ө.Эын өгсөн: 10 дугаар сарын 01-ний өдөр гэртээ ганцаараа байсан. Гадаа нохой хуцаад мотоцикл ирсэн. Намайг гэрээс гарахад урдаас цохисон. Ямар бааштай пизда вэ гээд нүдээд байсан. Гэрийн ард байдаг зам руу мөлхсөн чинь урдаас жижиг цагаан тэрэг ирсэн. Тэгээд С.Б эхнэр нь ирээд чи болиоч хүн аллаа гээд байсан. Тэгсэн чинь эхнэрийгээ чамд ямар хамаатай юм пизда минь гээд байсан. С.Б эхнэр нь Ч гэх хүнийг дуудаад байсан. Манай эхнэр лүү утсаар яриад Т зодуулсан байна хэлсэн. Манай эхнэр сумаас эмч авчрах гэсэн чинь сумын эмч байхгүй байсан. Манай эхнэр намайг аваад аймагт ирээд эмнэлэгт хэвтүүлээд хүүгээ аваад гэр лүүгээ явсан. Манай эхнэр С.Бд очиход С.Б модноос ирээд модоо буулгаад юм дугарахгүй байсан гэсэн. Иймд хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэв.
*Хохирогч С.Б өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуцан хурга манай хоньтой нийлсэн байсан. Тэгээд би нөгөө хуцан хурга нь дахиад ирчихсэн байна очиж хэлье гээд явсан. Эхлээд очиход гэртээ байхгүй байсан. Тэгээд би гэрийнх нь гадаа мотоцикльтой очсон чинь эдний шар нохой нь намайг хазсан. Би нохойгоо уяахгүй гэсэн чинь нарийн шургаагаар миний гар руу цохисон. Би цохисноо хүлээн зөвшөөрч байгаа. Би нохойд хазуулаад халуураад байхаар нь нохойн үсийг нь авах гэсэн чинь Ө.Э гэртээ байхгүй байсан. Хүүхдээс нь асуухад аав эмнэлэгт хэвтсэн гэж хэлсэн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Эрүүгийн 2212000000350 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ө.Эын өгсөн: “...Манайх Архангай аймгийн Т сумын **багийн нутаг дэвсгэрт байрладаг “Мэлзий” гэх газарт мал маллаж амьдардаг, оршин суудаг байгаа юм. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр намайг гэртээ ганцаараа малаа хараад сууж байхад манай нохой хуцахаар нь би гэрээсээ гараад очиход мотоцикльтой хүний дуу гарч байсан. Намайг гэрээс гарахад хаалга онгойлгоод гарахад урдаас шууд модоор цохиод намайг газарт унагаасан. Нэг сэрэхэд миний толгой дээр Б хөлөөрөө дэвсэж байсан би Бд хандаж “Чи чинь одоо яаж байна аа? гэж асуухад Б “Би чамайг одоо ална, хулгайч минь гэж надад хэлээд, үргэлжлүүлээд цохиж, зодоод, дээрээс дэвсээд байсан” би түүнд хариу үйлдэл үзүүлж чадахгүй толгойгоо бариад хэвтэж байсан. Би гэртээ ганцаараа байсан учраас энэ хүнд зодуулаад ингээд алуулах юм зайна гэж бодоод босох гэтэл миний толгой эргээд дахиад газар унасан гэтэл Б намайг газар унахад дахиад өшиглөж нүдээд байсан. Удалгүй урд талаас цагаан өнгийн приус маркийн автомашин ирээд манай гадаад зогсоход дотроос нь Б эхнэр бууж ирсэн. Эхнэр нь бууж ирээд Б “Чи хүн аллаа шүү дээ?, болиоч ээ” гэж хэлтэл Б эхнэрийгээ “Зайл пиздаа минь, чамд хамаагүй” гээд загнаад намайг үргэлжлүүлээд зодож байсан түүний эхнэр нь Бас айгаад барьж авч чадахгүй байсан. Би Б эхнэртэйгээ хэрэлдэж байх хооронд босоод гэрийн хойно байдаг зам руугаа алхаад явж байсан миний толгой эргээд байсан учраас би тухайн үед хурдан алхаж чадахгүй хэцүү байдалтай байсан миний урдаас тэр үед хөх өнгийн портер автомашинтай манай нутгийн Ч гэх залуу ирээд намайг Б зодож байхад бууж ирээд салгасан. Ч намайг Бас салгаж өгсний дараа би гэрийн гадаа байсан мотоциклио унаад манай ард байдаг Б гэх айлын утсаар өөрийн эхнэр Отэй утсаар ярьж хэлээд намайг ингээд хүн зодчихлоо чи хурдан ир гээд хэлсэн дараа нь би гэртээ эргэж очоод байж байтал манай эхнэр О ирсэн. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13:00 цагийн орчимд болсон Мэлзий гэх газарт байдаг манай хөдөө гэрийн гадаа болсон. Намайг эхлээд гэрээс гарахад Б модоор цохиж намайг унгаасан дараа нь хөлөөрөө миний толгой нүүр хэсэгт өшиглөөд олон удаа дэвсэж цохисон. Манайх Т сумын **багийн нутаг дэвсгэрт байрладаг Мэлзий гэх газарт байдаг малын байраа барих ярьж тохирсон газар байсан юм гэтэл Б тухайн үед надтай муудалцаж хэрүүл, маргаан үүсгэж түрүүлж байр, хашаагаа барьсан нь авдаг юм гээд над руу дайраад Б байраа барьсан. Үүний дараа Б манай хонийг бэлчээрт байхад нь хөөж туугаад байгаа юм би очоод чи яагаад хүний хонь, мал туугаад байгаа юм бэ? энэ чинь эзэнтэй хүнтэй мал шүү гэтэл Б бас надтай хэрүүл маргаан үүсгэж байсан. Тэрнээс болж надад өс санаад намайг цохиж зодсон байх. 2022 оны хавраас хойш энд ирээд амьдарч байгаа өмнө нь Улаанбаатар хотод байдаг байсан. Б гэх хүн аарц дардаг модоор намайг цохиж унагаан дараа нь хөлөөрөө миний толгой нүүр хэсэгт өшиглөөд олон удаа дэвсэж цохисон. Одоо миний толгой эргээд, шөнө толгой өвдөөд унтаж чадахгүй дандаа тариа хийлгэж унтаж байна, мөн нүүр, нүд хөхөрсөн гэмтэлтэй байна гол нь тархи толгойнд гэмтэл учирсан байж болзошгүй байна. Эмнэлгийн байгууллагаас намайг нарийн шинжилгээ хийлгэ гэсэн. Би архи угаасаа уудаггүй тухайн үед ч гэсэн эрүүл зүгээр байсан харин Б архи уусан байсан түүнээс архи үнэртээд согтуу байгаа нь мэдэгдэж байсан. Тухайн үед бид хоёр хэрэлдэж маргалдаагүй намайг шууд яриа өгүүлэлгүйгээр цохиж зодсон. Би гомдолтой байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 06-09 хуу/,
*Хохирогч С.Б өгсөн: “...Манайх Архангай аймгийн Т сумын **багийн нутаг дэвсгэрт байрладаг “Мэлзий” гэх газарт нутагладаг малчин айл, 2022 оны хавраас хойш манай энд нутаглаж байгаа. Манай тэнд ойрхон нутагладаг Өийн Э гэх хүн намайг 2022 оны 07 дугаар сараас хойш хэл, амаар доромжлоод намайг дарамталж байгаа юм. 07 дугаар сард манайх Мэлзий гэх газарт малын хашаа, саравч барих гээд мод материалаа буулгаж байхад над дээр Э ирээд энэ газар манай газраа, манайх энэ газрыг аваад бүртгүүлээд газрын даамлаар үзүүлсэн гэж хэлээд намайг хашаагаа барих гэж байхад хөөгөөд явуулсан. Би дараа нь энэ талаар газрын даамлаас лавлахад “Манайх тэгж газар зараагүй Э гэдэг хүний нэр дээр өмчилж авсан тийм газар алга” гэж тайлбарласан. Үүний дараа 08 дугаар сард Дугар гэх айлын өвөлжөөний бэлчээр рүү Ө.Эын хонь, мал бэлчээрлээд гарсан юмаа ингээд Дугарын эхнэр Н намайг Эын хонийг буулгаад өгөөч ээ, дандаа өвөлжөөний бэлчээр идэх юм аа гээд гуйхаар би зөвшөөрөөд Эын хонийг, өөрийнхөө үхэртээ хамт бага зэрэг туугаад Дугарын өвөлжөөнөөс холдуулсан гэтэл над дээр Э давхиж ирээд “Чи муу хулгайч яахаараа хүний мал хөөдөг юм бэ? гэх мэтээр намайг ер нь хэл үгээр доромжилж дарамтлаад байдаг байсан тухайн үед Эын эхнэр нь хүртэл намайг хэл үгээр доромжилж “Чи муу юутай юм бэ, юу ч үгүй юм байж дуугүй бай” гэх мэтээр элдвээр хэлсэн би энэ мэт хэл үгийг нь тэсээд чимээгүй байдаг байсан. Харин 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай хонинд нийлсэн байсан Эын хуц хургыг нийлсэн манай хонинд байна аа, хургаа аваарай гэж хэлэх гээд Эын гэрт нь очиход үүдэнд нь зогсоход намайг Эын шар нохой миний шилбэнээс зуугаад авсан би сандраад хажуудаа жижиг орны банзыг аваад нохой руу далайхад Э миний хажуугаас 1 метр орчим урттай нарийн шургааг модоор миний баруун гар руу цохисон би Эыг чи яаж байгаа юм бэ, намайг яагаад цохиж байгаа юм нохойгоо хориод өгөөч гэтэл Э намайг дахиад цохиж зодсон дараа нь машиныхаа тэвшин дээр байсан төмөр лоомыг авч над руу далайхаар нь чи намайг цохь гэж би хэлсэн гэтэл Э лоомоороо намайг цохиогүй буцаагаад тавьсан энэ хооронд тэдний шар нохой хоёр хөлийн шилбэнээс зуугаад надад хэцүү байсан би уурандаа Эыг гараараа, цохиж зодсон нь үнэн ямар шалтгаанаар Э надад ингэж өс санаад байдгийг мэдэхгүй байна. Эын нохой миний хоёр шилбийг зууснаас болоод өвчин намдаах, тариа судсаар хийлгээд хоёр гурван хоног халуурч хоносон миний зүүн хөлд 8-9 нохойны шүдний шарх, баруун хөлд 2-3 нохойны шүдний шарх гэмтэл учирсан. Мөн Э намайг шургааг модоор цохисноос болж миний баруун гарын сарвуу бүхэлдээ хавдаж гэмтсэн шархтай байна. Хэрэг явдал болоход Э бид хоёр л байсан Э намайг ингэж цохиод би хариуд нь Эыг цохиод бид хоёр хэрэлдээд байж байтал манай эхнэр А миний араас хүрээд ирсэн Аийг ирэхэд Э бид хоёр зодолдоод дууссан хэрэлдээд барьцалдаж аваад зогсож байсан. Харин Аийн дараа манайхтай ойрхон нутагладаг ГанЧ гэх залуу манай усны савыг авах гээд ирсэн ГанЧ манай усны савыг аваад яваад өгсөн. Э л намайг модоор гар руу миний цохисон мөн миний нуруу, дал руу 2-3 удаа цохисон би Эыг цохиж зодсон нь үнэн гэхдээ би мод, чулуу барьж ерөөсөө цохиогүй харин гараараа 2-3 удаа цохисон. Бид хоёрыг зодолдож дуусаад хэрэлдээд байж байхад түрүүн мэдүүлсэн ГанЧ гэх залуу ирсэн ГанЧийг ирэхэд Э ГанЧт хандаж энэ Б намайг шургааг модоор цохиж унагаагаад зодсон чи гэрч болоорой гэх мэтээр худлаа яриад байсан түүнээс бол би модоор цохисон зүйл байхгүй Э л намайг модоор цохисон юм. Би Этой маргалдаж байхдаа намайг цохиж зодоод байхаар нь хариуд нь түүнийг хоёр удаа нүүр хэсэгт гараараа цохисон, дараа нь ноцолдож байхдаа нэг удаа чихнийх нь ард гараараа цохисон нь үнэн. Эхлээд намайг нохой руу нь банзаар далайхад Э намайг шургааг модоор миний баруун гар руу цохисон, дараа нь тухайн модоороо нуруу, мөр хэсгийн газарт 2-3 удаа цохисон намайг Э энэ модоор цохисон гэхдээ гараараа ерөөсөө цохиогүй. Эын тухайн гэмтлүүдийг би өөрийн гараараа 2-3 удаа цохиж учруулсан харин тархи доргилт энэ тэрийг бол би мэдэхгүй байна хараад мэдэхгүй учраас. Миний эрүүл мэндэд учирсан хоёр хөлийн гэмтлийг бол Эын шар нохой нь учруулсан, харин миний гарын сарвууны няцрал гэмтлийг Э модоор цохиж учруулсан. Би тухайн үед Этой хэрэлдэж, маргалдах гэж очоогүй юм миний Эын гэрт очсон шалтгаан бол тэдний хуц хурга нь манай хонинд байна энэ хургаа аваарай гэж хэлэх гээд очсон юм. Гэтэл гэрийнх нь гадаа очмогц шар нохой нь намайг ураад зөндөө хазаж гэмтээж байхад Э огт нохойгоо хориогүй харин ч нохой нь намайг зууж байхад Э нэмээд миний гарыг модоор цохисон ингээд нохой хүн хоёр над руу дайраад байсан учраас би аргагүй эрхэнд Эыг 2-3 удаа цохисон. Эын нохойд уруулснаас хойш миний хоёр хөлийн шөрмөс татаад шөнө унтахад ч хэцүү болоод байна өмнө нь миний хөлийн шөрмөс ингэж татдаггүй байсан, харин гар бол хавдартай юм хийхэд бага зэрэг хүндрэлтэй байгаа гэхдээ хөлнөөсөө гайгүй. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуу/,
*Гэрч Ц.Оийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай сум буюу Архангай аймгийн Т сумын төвд ахмадын баяр болсон. Тэр үед би сумын төвд харин манай нөхөр Э хөдөө гэртээ ганцаараа үлдсэн. Тэгтэл саахалт айлын хүн болох Ж гар утсаар над руу залгаад Э гэх хүнд зодуулаад ухаангүй байна гэсэн. Түүнийг сонсоод би гэртээ ирэхэд манай нөхөр гэртээ ухаангүй хэвтэж байсан. Тэгээд нөхрөө аваад шууд эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Нөхрийг сэргэхээр нь юу болсон талаар асуухад Б согтуу гэрт ирээд ямар нэгэн шалтаг шалтгаан хэлэлгүй намайг цохиж зодсон гэж хэлсэн. Уг нь хоорондоо ямар нэгэн хэрүүл маргаан хийж байгаагүй. Гэхдээ 2022 оны 12 оны 07 дугаар сард малын байрнаас болж хоорондоо хэрүүл маргаан үүсгэсэн байсан малын байр барих газар нь манай өөрийн эзэмшил газар байгаа юм. Тэгсэн тухайн газар Б байр барьсан юм. Үүнээс улбаалж хэрүүл маргаан болсон юм. Ухаангүй нүүр хэсэг нэлэнхийдээ цус болсон байсан. Мөн хоёр нүд хөхөрч хавдсан байсан. Би асуусан. С.Б ганцаараа ирсэн. Тэгээд ухаан алдаад сэргэсэн чинь Б эхнэр ирсэн харагдсан тэгээд Бд хандаж чи хүн аллаа гэж орилж чарлаад байсан гэж хэлсэн. манай нөхөр огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Харин Б манай нөхрийг ирж зодож цохихдоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирсэн гэсэн. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/,
*Гэрч З.ГанЧийн өгсөн: “…Тухайн өдөр Э ахын эхнэр нь ус аваад өгөөрэй гэж гуйсан юм. Манай гэр тэдний гэртэй ойрхон байдаг учраас би усыг нь авч өгөх гээд хөх өнгийн портер машинаа унаад тэдний гэрт яваад очсон. Намайг очиход Эын гэрийн гадаа Э, Б хоёр гэрийнх нь хойд гадаа нь юм яриад зогсож байсан би усны савыг нь аваад буцаад ус авах гээд худаг явсан тэр хоёр тэндээ үлдсэн. Хэвийн байдалтай байсан. Би тэр хоёроос усны сав хаана байгаа юм гэж асуугаад зааж өгөхөөр нь савыг нь машин дээрээ тавиад явсан. Үгүй, надад тийм зүйл ажиглагдаагүй. Үгүй, цус болоогүй хэвийн байдалтай байсан намайг очиход үед тийм зүйл болоогүй байсан байх. Үгүй намайг очиход тийм зүйл болоогүй би усны сав аваад яваад өгсөн.…” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/,
*Гэрч Т.Аийн өгсөн: “...Тухайн өдөр манай нөхөр Б айлын хуцан хурга манай хонинд нийлсэн байна энэ талаар очиж хэлээд ирье гээд гэрээсээ гараад явсан. Уг нь бид хоёр өвөлжөөний байраа засаж сэлбэх гээд ойр зуурын юм янзлах гээд байж байсан. Манай нөхөр Б Эын гэрт уулзахаар яваад би араас нь очиход Э, Б хоёр хоорондоо барьцалдаад нэг, нэгнийгээ заамдаад хэрэлдээд зогсож байсан. Э ч Б заамдаад барьсан, Б буюу манай нөхөр ч гэсэн Эыг заамдсан зогсож байсан. Би тэр хоёр дээр очоод Б боль гээд салгаад зогсож байсан тэр хоёр хоорондоо хэрэлдээд зогсоод байж байтал удалгүй ГанЧ гэх залуу ирээд манайд ус авах гээд усны сав аваад буцаад явсан. Намайг очиход Эын нүүр цус болсон байсан харин манай нөхөр Б нүүр ам нь зүгээр мөртлөө хөл нь доголоод байсан. Би тэр хоёр очоод удаагүй нөхрийгөө салгаад явсан намайг явахад Э мотоциклоо унаад хойшоо явсан манай нөхөр Б бас мотоциклио унаад гэртээ харихаар явсан. Намайг очиход тэр хоёр хоёулаа зогсоод нэгнийгээ заамдчихсан байсан намайг очсоноос хойш бол тэр хоёр нэг нэгнийгээ цохиж, зодсон зүйл огт болоогүй. Үгүй, намайг очиход тэр хоёр хэрэлдээд зогсож байсан би нөхрийгөө явуулаад өөрөө араас нь гэртээ харихаар явсан намайг очсоноос хойш тэх хоёр зодолдоогүй. Манай нөхөр Б Эын нохой нь тухайн үед урсан байсан хөлийн шилбэндээ одоо зөндөө шархтай байгаа үүнээсээ болоод халуураад хөлийн шөрмөс нь татаад шөнө унтаж чадахгүй хэцүү байдалтай байна харин баруун гарыг нь Э модоор цохиод гэмтээсэн байсан тухайн гар нь одоогоор гарынх нь шөрмөс бас татаад байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/,
*Ө.Эын яллагдагчаар өгсөн:“... Миний үйлдэл тохирохгүй байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн би дээрх гэмт хэргийг үйлдээгүй. Би мэдүүлэг өгнө. Өөрийн мэдэж байгаа зүйлээ үнэн зөвөөр ярих болно. Би тухайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Т сумын **багийн нутаг дэвсгэр мэлзий гэх газар хөдөө гэртээ ганцаараа байсан. Хонио харчхаад гэртээ өдөр 13 цагийн орчим ирээд цай уугаад сууж байхад манай нохой хуцсан тэгж байтал гадаа мотоцикль дугарсан тэгээд манай гэрийн гадаа ирээд зогссон. Тэгэхлээр нь би гэрээс гаралгүй нохой уяатай юм чинь нутгийн хүмүүс л байгаа биз гэрт ороод ирэх байлгүй гэж бодоод гэртээ сууж байсан. Тэгээд нөгөө мотоциклтой хүн орж ирэхгүй удаад байхаар нь гэрээс гартал миний урдаас Б мод бариад миний толгой хэсэг рүү цохисон. Тэгээд тэрнээс хойш юу болсныг би мэдээгүй ухаан алдсан юм шиг байна лээ нэг сэрсэн чинь миний толгой дээрээс Б дэвсээд байсан. Тэгэхдээ юун сүртэй юм бааштай пиздаа вэ гээд миний дээрээс нүдээд байсан. Тэгэхлээр нь би тэр үедээ бодохдоо энэ хүн намайг алах юм шиг байна яаж хэрхэн зугтаах вэ гэж бодоод гэрийн хойд талд байдаг шороон кам руу мөлхөөд байсан. Тэгж байхад миний дээрээс учир зүггүй нүдээд байсан. Тэр үед урдаас нэг машин ирсэн. Тэгсэн тэр машинтай хүн нь Б эхнэр Ч байсан. Машинаас бууж ирээд Бд хандаж чи хүн аллаа шүү дээ болиоч гэж хэлэхэд хуц пиздаа минь гэж эхнэр лүүгээ дайраад хөөгөөд байсан. Тэр хооронд би боосоод шороон зам руу ойртох гэхэд толгой эргээд босож чадахгүй байсан. Мөн адил намайг Б цохиж зодоод байсан. Бд нэлээн нүдүүлсний дараа урдаас нэг хөх цэнхэр өнгийн портер маркийн машин ирсэн. Тэр хүн нь Ч гэх хүн байсан. Нөгөө хүн машинаасаа буухгүй суугаад байсан. Тэгсэн чинь Чийн эхнэр чи машинаас буугаад Б аваач гэсэн. Тэгсэн Ч машинаас буу ирээд Б надаас салгаж авсан. Тэгээд би гэр лүүгээ дөхсөн. Тэр үед миний араас Ч ирээд юу болоод байгаа яагаад байгаа юм гэсэн. Тэгэхлээр нь би Чт хандаж Б намайг алах шахлаа намайг алах гэж ирсэн юм шиг байна гэж хэлсэн. Мөн Дугарын явуулга байх гэж хэлсэн. Дугар гэх хүний дүү нь Ч байгаа юм. Тэгээд би мотоциклоо унаад хойд талын айл болох Б гэх айлд очоод ах хүнд зодуулчихлаа Ч эгч рүүгээ хэл өгөөрэй гэж хэлсэн. Тэдний гадаа очоод би ухаан алдсан юм шиг байна лээ намайг очиход Б байхгүй харин Ж гарч ирсэн. Тэгээд манай эхнэр лүү хэл өгсөн. Би огт зодож цохиогүй. Би тэрийг хэлж мэдэхгүй байна. Мөн хэн учруулсан талаар мэдэхгүй байна. Би л лав цохиж учруулаагүй. Намайг гэрээс гарах үед миний толгой хэсэг рүү модоор цохисон. Тэгээд би ухаан алдсан. Ухаан алдаад сэрэх үед толгой дээрээс дэвсээд биеийн бүх хэсэг рүү цохиж нүдээд байсан. Бид хоёр хоёулхнаа байсан. Сүүлд Б эхнэр Ч, Ч нар ирсэн. Мөн би өөрөө Бынд мотоцикльтой очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/,
*С.Б яллагдагчаар өгсөн: “...Тогтоолтой уншиж танилцлаа тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлдэл тохирч байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Ө.Э гэх хүн мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг худлаа мэдүүлсэн байна. Би мэдүүлэг өгнө. Өөрийн мэдэж байгаа зүйлээ үнэн зөвөөр ярих болно. 2022 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр манай хонинд Эын хуцан хурга нь нийлсэн тэгэхлээр нь би Эыг дуудаж хуцан хургаа аваадах гэж хэлээд өгөөд явуулсан. Тэгтэл маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр урд өдөр нь өгч явуулсан хуцан хурга нь ахиад манай хонинд хүрээд ирсэн байсан. Тэгэхлээр нь би Эод очиж хэлэх гээд гэрт очиход Э гэрийн гадаа зогсож байсан намайг очиход нохойгоо хорьж өгөөгүй. Тэгтэл нөгөө нохой нь миний баруун талын шилбэ хэсгээс хазсан, тэгэхлээр нь мотоциклиосоо буугаад чи нохойгоо хорьчихгүй яаж байгаа юм бэ гэж хэлээд машины хажууд байсан орны банз байхаар нөгөөдхийг аваад нохой руу далайхад 1 метр орчим хэмжээний шургааг модоор миний гар хэсэг рүү цохисон. Тэгсэн гэрийн үүд хэсэгтээ тавьдаг дөрвөлжин модоор миний зүүн дал орчим цохисон. Тэгэхлээр нь би чи яаж байгаа юм гэж хэлээд Эын өөдөөс явахад машин дээрээсээ ломбо аваад миний өөдөөс далайсан тэгэхээр нь би чи тэгвэл цохь гэхэд цохилгүй газар тавьсан. гэхэд цохилгүй газар тавьсан. Тэр хооронд нөгөө нохой миний зүүн шилбэ орчим ахин хазсан. Тэгээд миний уур хүрч өөрийгөө хамгаалах зорилгоор Эыг барьж аваад толгой хэсэг болон нүүр хэсэг рүү 2 удаа цохисон, чихний ар хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд байж байхад манай эхнэр ирсэн. Тэгээд Э бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж байгаад явцгаасан. Ер бол ийм зүйл болсон. Би баруун гараараа толгой, нүүр хэсэг рүү 2 удаа, чихний ар хэсэгт 1 удаа цохиж зодсон. Өөр цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Дээрх асуудал огт болоогүй харин Ө.Э мэдүүлэг өгөхдөө худлаа мэдүүлэг өгсөн байна. Миний мэдүүлсэн зүйл үнэн зөв. Намайг Э шургаар модоор гар хэсэг рүү нэг удаа цохисон, үүдэнд тавьдаг модоор зүүн дал орчим нэг удаа цохисон, өөр цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Харин нохой нь баруун зүүн хөлийн шилбэ хэсгийг хазсан. Бид хоёр хоёулхнаа байсан. Сүүлд манай эхнэр Ч ирсэн. Ч бол хамгийн сүүлд хэрүүл маргаан дууссан хойно бид хоёрыг хэрэлдэж маргалдаад салж байхад. Чийг ирэхэд Э за чи гэрч шүү намайг гэрээс гарч ирэхэд Б намайг модоор цохиж унагаасан гэж хэлээрэй гээд илт худлаа яриад эхэлсэн. Тийм зүйл хэрэглээгүй байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тийм зүйл огт байхгүй. Тухайн шургааг мод болон үүдэнд тавьдаг мод зэрэг нь Эынд байгаа байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/,
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 03-ны 381 дугаартай дүгнэлт:
1. Ө.Эын биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зүүн дээд үүдэн 1-р шүдний булан эмтэрсэн, уруулын гадна хэсэг, зүүн хацар, баруун чихний дэлбээний урд хэсэг, зүүн чихний дэлбээний дотор ирмэгт зулгаралт, хоёр чихний дэлбээнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 26-27 хуу/,
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 03-ны 383 дугаартай дүгнэлт:
1. С.Б биед хоёр хөлийн шилбэнд зулгаралт, шарх, цус хуралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо
2. Хоёр хөлийн шилбэнд зулгаралт, шарх, цус хуралт гэмтэл нь араатан амьтны үйлчлэлээр үүсэх боломжтой. Баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар /эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 17-18 хуу/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 93-94 хуу/
*Архангай аймгийн Т сумын **багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 105, 108 хуу/,
*Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 115-116 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Э нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн орчимд хохирогч С.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хоёр хөлийн шилбэнд зулгаралт, шарх цус хуралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, шүүгдэгч С.Б нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн орчимд хохирогч Ө.Этой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний цус хуралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хураалт буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ө.Э, шүүгдэгч С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн 2212000000350 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.Э нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн орчимд хохирогч С.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хоёр хөлийн шилбэнд зулгаралт, шарх цус хуралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч С.Б нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн орчимд хохирогч Ө.Этой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний цус хуралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хураалт буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Ө.Эын:..Намайг гэрээс гарахад хаалга онгойлгоод гарахад урдаас шууд модоор цохиод намайг газарт унагаасан. Нэг сэрэхэд миний толгой дээр Б хөлөөрөө дэвсэж байсан би Бд хандаж “Чи чинь одоо яаж байна аа? гэж асуухад Б “Би чамайг одоо ална, хулгайч минь гэж надад хэлээд, үргэлжлүүлээд цохиж, зодоод, дээрээс дэвсээд байсан” би түүнд хариу үйлдэл үзүүлж чадахгүй толгойгоо бариад хэвтэж байсан. Би гэртээ ганцаараа байсан учраас энэ хүнд зодуулаад ингээд алуулах юм зайна гэж бодоод босох гэтэл миний толгой эргээд дахиад газар унасан гэтэл Б намайг газар унахад дахиад өшиглөж нүдээд байсан. Удалгүй урд талаас цагаан өнгийн приус маркийн автомашин ирээд манай гадаад зогсоход дотроос нь Б эхнэр бууж ирсэн. Эхнэр нь бууж ирээд Б “Чи хүн аллаа шүү дээ ?, болиоч ээ” гэж хэлтэл Б эхнэрийгээ “Зайл пиздаа минь, чамд хамаагүй” гээд загнаад намайг үргэлжлүүлээд зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-09 хуу/, хохирогч С.Б:... 10 дугаар сарын 01-ний өдөр манай хонинд нийлсэн байсан Эын хуц хургыг нийлсэн манай хонинд байна аа, хургаа аваарай гэж хэлэх гээд Эын гэрт нь очиход үүдэнд нь зогсоход намайг Эын шар нохой миний шилбэнээс зуугаад авсан би сандраад хажуудаа жижиг орны банзыг аваад нохой руу далайхад Э миний хажуугаас 1 метр орчим урттай нарийн шургааг модоор миний баруун гар руу цохисон би Эыг чи яаж байгаа юм бэ, намайг яагаад цохиж байгаа юм нохойгоо хориод өгөөч гэтэл Э намайг дахиад цохиж зодсон дараа нь машиныхаа тэвшин дээр байсан төмөр лоомыг авч над руу далайхаар нь чи намайг цохь гэж би хэлсэн гэтэл Э лоомоороо намайг цохиогүй буцаагаад тавьсан энэ хооронд тэдний шар нохой хоёр хөлийн шилбэнээс зуугаад... гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуу/, гэрч Ц.Оийн:...саахалт айлын хүн болох Ж гар утсаар над руу залгаад Э гэх хүнд зодуулаад ухаангүй байна гэсэн. Түүнийг сонсоод би гэртээ ирэхэд манай нөхөр гэртээ ухаангүй хэвтэж байсан. Тэгээд нөхрөө аваад шууд эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Нөхрийг сэргэхээр нь юу болсон талаар асуухад Б согтуу гэрт ирээд ямар нэгэн шалтаг шалтгаан хэлэлгүй намайг цохиж зодсон гэж хэлсэн. Уг нь хоорондоо ямар нэгэн хэрүүл маргаан хийж байгаагүй. Гэхдээ 2022 оны 12 оны 07 дугаар сард малын байрнаас болж хоорондоо хэрүүл маргаан үүсгэсэн байсан малын байр барих газар нь манай өөрийн эзэмшил газар байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/, гэрч Т.Аийн:... Б Эын гэрт уулзахаар яваад би араас нь очиход Э, Б хоёр хоорондоо барьцалдаад нэг, нэгнийгээ заамдаад хэрэлдээд зогсож байсан. Э ч Б заамдаад барьсан, Б буюу манай нөхөр ч гэсэн Эыг заамдсан зогсож байсан. Би тэр хоёр дээр очоод Б боль гээд салгаад зогсож байсан тэр хоёр хоорондоо хэрэлдээд зогсоод байж байтал удалгүй ГанЧ гэх залуу ирээд манайд ус авах гээд усны сав аваад буцаад явсан. Намайг очиход Эын нүүр цус болсон байсан харин манай нөхөр Б нүүр ам нь зүгээр мөртлөө хөл нь доголоод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 383 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18 хуу/, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 381 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт”...энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ...”гэж заажээ.
Иймд Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Амарсанаагаас шүүгдэгч Ө.Эын үйлдлийг өөрөө болон мал, амьтан ашиглан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн, шүүгдэгч С.Б үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд шүүгдэгч Ө.Э нь хохирогч С.Б биед хоёр хөлийн шилбэнд зулгаралт, шарх, цус хуралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 383 дугаартай дүгнэлт, шүүгдэгч С.Б нь хохирогч Ө.Эын биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зүүн дээд үүдэн 1-р шүдний булан эмтэрсэн, уруулын гадна хэсэг, зүүн хацар, баруун чихний дэлбээний урд хэсэг, зүүн чихний дэлбээний дотор ирмэгт зулгаралт, хоёр чихний дэлбээнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 381 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Ө.Э болон түүний өмгөөлөгч Б.А нараас хохирогч С.Б биед гэмтэл учруулаагүй мөн манай нохой хазаагүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлт гаргасан бөгөөд энэ нь хохирогч С.Б”... 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай хонинд нийлсэн байсан Эын хуц хургыг нийлсэн манай хонинд байна аа, хургаа аваарай гэж хэлэх гээд Эын гэрт нь очиход үүдэнд нь зогсоход намайг Эын шар нохой миний шилбэнээс зуугаад авсан би сандраад хажуудаа жижиг орны банзыг аваад нохой руу далайхад Э миний хажуугаас 1 метр орчим урттай нарийн шургааг модоор миний баруун гар руу цохисон ....энэ хооронд тэдний шар нохой хоёр хөлийн шилбэнээс зуугаад надад хэцүү байсан би уурандаа Эыг гараараа, цохиж зодсон нь үнэн ямар шалтгаанаар Э надад ингэж өс санаад байдгийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39хуу/, мөн гэрч Т.Аийн өгсөн: “...Тухайн өдөр манай нөхөр Б айлын хуцан хурга манай хонинд нийлсэн байна энэ талаар очиж хэлээд ирье гээд гэрээсээ гараад явсан. Манай нөхөр Б Эын гэрт уулзахаар яваад би араас нь очиход Э, Б хоёр хоорондоо барьцалдаад нэг, нэгнийгээ заамдаад хэрэлдээд зогсож байсан. Э ч Б заамдаад барьсан, Б буюу манай нөхөр ч гэсэн Эыг заамдсан зогсож байсан.. Намайг очиход Эын нүүр цус болсон байсан харин манай нөхөр Б нүүр ам нь зүгээр мөртлөө хөл нь доголоод байсан. Манай нөхөр Б Эын нохой нь тухайн үед урсан байсан хөлийн шилбэндээ одоо зөндөө шархтай байгаа үүнээсээ болоод халуураад хөлийн шөрмөс нь татаад шөнө унтаж чадахгүй хэцүү байдалтай байна харин баруун гарыг нь Э модоор цохиод гэмтээсэн байсан тухайн гар нь одоогоор гарынх нь шөрмөс бас татаад байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 383 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус няцаагдаж байгаа тул шүүгдэгч Ө.Э болон түүний өмгөөлөгч Б.А нарын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүгдэгч Ө.Э, шүүгдэгч С.Б нарын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч С.Б нь шүүгдэгч Ө.Эоос хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй харин хохирогч Ө.Э нь 922710 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байна. Үүнд: 84000төг, 7600төг, 106500төг, 60.000төг, 65000төг, 53010төг, 55.000төг, 60.000төг, 203100 төг, 57600төг, 64000төг, 40.000төг, 40.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд үүнээс 48.000 төгрөгийг даатгалаас төлсөн мөн нотлох баримтгүй илүү нэхэмжилсэн 46900 төгрөгийг нийтдээ 94900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 827810 төгрөгийг шүүгдэгч С.Бас гаргуулж хохирогч Ө.Эод олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ө.Э, шүүгдэгч С.Б нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.Э, шүүгдэгч С.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч шүүгдэгч Ө.Э, шүүгдэгч С.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ө.Э нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ө.Эын нэхэмжлэлээс 94.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 827810 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ө.Эод олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн өргөн 50 см урт 57 см хэмжээтэй дөрвөлжин модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Э, шүүгдэгч С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Өийн Эыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч З овогт Сны Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Ө.Эыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э, шүүгдэгч С.Б нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бас 827.810 /найман зуун хорин долоон мянга найман зуун арав/ төгрөгийг гаргуулж Архангай аймгийн Т сумын **багт оршин суух Б овогт Өийн Э /РД:АЙ74010616/-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн өргөн 50 см урт 57 см хэмжээтэй дөрвөлжин модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э, шүүгдэгч С.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ө.Э нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ө.Эын нэхэмжлэлээс 94.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч хохирогчийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Э, шүүгдэгч С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ