Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/338

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
    Улсын яллагч: С.Батсүх
    Хохирогчийн өмгөөлөгч: М.А
    Хохирогч: Т.Н
    Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Б
    Өсвөр насны шүүгдэгч: Г.Х   
   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Гийн Хд холбогдох 2212000000371 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2005 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Э суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ерөнхий боловсролын сурагч, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ............... аймгийн Э сумын ** дугаар баг ******** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Гийн Х /РД:****/

Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Г.Х нь ................... аймгийн Э сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр .............. урд талд байрлах Дугуй дэлгүүрийн явган хүний зам дээр 2022 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө “Доромжиллоо” гэх шалтгаанаар Т.Ныг зодож, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2212..................... дугаартай эрүүгийн хэргээс:  
*Хохирогч Т.Нын өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай эхнэр хийсвэр хагалгаанд орж амаржсан юм. тэгээд би орой хоол цайг нь аваад эмнэлэг дээр ирж өгөөд буцаад халуун саваа гэртээ авч ирээд буцаад гарсан, би орой 22 цагийн үед “А” бааранд ганцаараа орж 0,5 литрийн пиво 9 ширхгийг авч уугаад шөнө 01 цаг өнгөрч байхад баар хаагаад гарсан юм. Би тухайн бааранд танил дүү Стэй таарсан. Би баарнаас гараад номын сангийн замаар яваад Монгол банкны урдуур зам хөндлөн гараад дугуй дэлгүүрийн ард талын явган хүний замаар явж байтал араас нэг хүн татсан тэгээд эргээд харсан чинь 2 залуу байсан ямар нэгэн зүйл хэлэлгүй намайг түлхээд газар унагаасан тэр хоёр залуу учиргүй миний нүүр болон баруун хавирга, нуруу хэсэг рүү гар, хөлөөрөө цохиод байсан тухайн үед би утсаар яриад явж байсан цагдаа дууд гэж орилсон тэгсэн чинь нэг залуу ирээд салгасан намайг босоод ирсэн чинь танил дүү болох С байсан миний хамраас цус гарсан тэгээд би тэр хоёр залуутай яагаад зодож байгаа талаар хэрүүл маргаан хийгээд утсаа газраас аваад буцаад замын зүг явсан чинь цагдаагийн машин хүрээд ирсэн цагдаа бууж ирээд юу болсон талаар асуусан би хүнд зодуулсан талаараа хэлсэн чинь машинд суу гээд суулгасан. Нөгөө хоёр залууг мөн адил суу гэсэн чинь машинд суухгүй зугтаасан би цагдаа дээр ирээд болсон үйл явдлын талаар хэлсэн чинь эмнэлэг дээр очиж үзүүлээд ир гэсэн намайг эмнэлэг дээр очсон чинь эмч үзэхгүй гэхээр нь буцаад цагдаа дээр ирсэн, тэгээд манай ээж ирсэн юм. Өнөөдөр эмчид үзүүлсэн чинь хамар мурийсан байна 1 дэх өдөр зураг авхуулж байж мэднэ гэж хэлсэн. хэрүүл маргаан болсон зүйл байхгүй, миний араас татсан тэгээд би тухайн үед ээжтэй утсаар яриад явж байсан, би яах гээд байгаа юм гээд эргээд харсан чинь үгийн зөрүүгүй намайг газар унагаасан. Яг дэс дарааллаар нарийн сайн санахгүй байна. Утсаар яриад явж байсан тэгээд тэр хоёр залуу намайг газар унагаагаад миний дээр гараад цохиод байсан. Миний хамрыг яг хэн нь цохисон эсэхийг санахгүй байна. Хоёулаа зэрэг дайраад газар унагаасан аль алин л цохиод байсан. Миний баруун хавирга, нуруу хэсэг хөндүүртэй байна мөн хамар мурийсан өөр гэмтсэн зүйл байхгүй. С намайг зодуулж байхад ирж салгасан, зодуулсны дараа эргүүлийн машинтай цагдаа байсан, цагдаа дээр манай ээж ирж харсан. Тэр хоёр залуу хоёулаа л байсан өөр хүн байгаагүй. Тийм зүйл байхгүй. Тухайн хоёр залуу л намайг зодож цохисон. Тухайн үед би ээжтэйгээ гэртээ харих гээд явж байна гэж яриад явж байсан манай ээжийн дугаар ** гэсэн дугаар байгаа миний утас дээр ярьсан цаг минут нь ч байгаа. Би яг сайн санахгүй байна тухайн үед шөнө харанхуй байсан мөн би согтуу байсан хэрүүл маргаан хийж удаан зогсоогүй болохоор харж амжаагүй. Одоо харах юм бол багцаагаар мэднэ. Миний хамрыг эмчлүүлээд өгөх юм бол надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуу/, 

*Гэрч О.Сийн өгсөн: “...Тухайн орой би найзуудтайгаа А баар ороход Н ганцаараа согтуу явж байсан. Шөнө 1 цаг өнгөрөөд баар хаасан. Би найзуудтайгаа баарнаас гарах үед Н баарны гадна байсан. Би хүн хүргэж өгөх гээд 12 дугаар дэлгүүр өнгөрөөд Нутгийн удирдлагын ордны зогсоол дээр алхаж явсан чинь Монгол банкны урд замаар Н утсаар чанга яриад намайг хүн зодлоо гээд хурдан хурдан алхаад явж байсан шөнө байсан болохоор дуу нь тод сонсогдож байсан Нын араас хоёр хүн алхаж байсан тэгээд тэр гурав зам гараад Дугуй дэлгүүрийн ард талын явган хүний зам руу орсон тэгсэн чинь хоорондоо зодолдох чимээ гараад ноцолдоод байсан Н утсаар яриад цагдаа дууд гээд байсан би яваад очсон чинь Н газар хэвтчихсэн нөгөө залуу нь дээр гарчихсан өшиглөөд гараараа цохиж байсан тэгээд би тэр хоёр залууг Н дээрээс буулгаад салгасан чинь тэгээд тэр гурав хоорондоо хэрүүл хийгээд зогсож байсан Н босож ирэх үед хамраас нь цус гарчихсан байдалтай нөгөө хоёр залуугийн нүүрэнд ил харагдах гэмтэл анзаарагдаагүй тэгсэн чинь Н буцаад зам руу алхсан нөгөө хоёр танихгүй залуу араас нь алхаад явахаар нь би араас дахиад зодолдчихож магадгүй гэж бодоод дагаад явж байсан чинь замаар цагдаагийн машин гарч ирээд бид нарын хажууд зогсоод Ууганаа гэж дууддаг цагдаа буугаад ирсэн Ныг машиндаа суулгасан тэгээд тэр хоёр танихгүй залууг суу гэж хэлсэн чинь суухгүй гээд зам дагаад алхаад явсан цагдаа машиндаа суугаад замаар дагаад явсан чинь тэр хоёр залуу зугтаад явчихсан. Надтай хамт явсан хүмүүс намайг хүлээгээд хол зогсож байсан найзууд дээрээ очоод амрахаар явсан юм. Тэр үед 100 гаруй метр зайтай байсан дуугаар болон саарал цамцтай явсан болохоор нь таньсан. Би 0,5 литрийн 2 лааз пиво уусан согтоогүй эрүүл байсан. Нэлээн согтуу байсан гэхдээ утсаар яриад явсан, мөн цагдаагийн машинд хүнд зодууллаа гээд суусан болохоор өөрийн гэсэн ухаантай байсан. Ямар шалтгааны улмаас зодолдсон эсэхийг мэдэхгүй байна. Монгол банкны цаанаас гарч ирэхээс өмнө хоорондоо маргалдсан байж магадгүй учир нь хүнд зодууллаа гэж утсаар яриад хурдан хурдан алхаж байхыг нь би харсан мөн сонссон. Намайг очоод салгаад газраас босгох үед хамраас нь цус гарч байсан. 10-15 минутын хугацаатай л болсон байсан. Би явган явсан, Н мөн адил явган гарч ирсэн. Нын хамар зүгээр байсан юм. 16-17 орчим насны 10 жилийн хүүхдүүд байсан, тэр хоёр залуу надаас жаахан намхан байсан гэж бодохоор 170-175 см өндөртэй хоёулаа саравчтай малгайтай, нэг нь хар өнгийн богино хүрэмтэй, нэг бүдэг хөх гэхээр өнгийн урт хүрэмтэй байсан бусад зүйлийг анзаараагүй. Одоо харах юм бол таних үгүйг мэдэхгүй байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн гэхээр хэвийн бус байсан. Би тэрийг мэдэхгүй байна хоёулаа дээр нь гарчихсан гараараа; цохиод, хөлөөрөө өшиглөөд байсан шөнө байсан болохоор би хараагүй. Баар 1 цаг өнгөрч байхад хаасан байх би баарны ажилтнууд ажлаа дуусгаад гарах үед хамт гарсан баарны хөгжим зогсоод хүмүүс гараад явах хүртэл 02 цаг өнгөрсөн байх. Баарны ажилтнууд нь манай найзууд байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/,

*Гэрч Б.Уын мэдүүлсэн: “...Би тухайн өдөр Цагдаагийн газрын батлагдсан томилгооны дагуу 2022 оны 10 дугаар сарын 21-ний орой 22 цаг 00 минутаас 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 05 цаг хүртэлх хугацаанд олон нийтийн цагдаа Аийн хамт Архангай аймгийн Би тухайн шөнө 02 цагийн үе шиг санаж байна “А” баар хаагаад үйлчлүүлсэн хүмүүс тараад явж байсан үе юм. Г.А бид хоёр баарны гадна гэмт хэрэг зөрчил гарч болзошгүй гэж бодоод баарнаас гарч байгаа хүмүүсийг цөөрүүлж байгаад 12 дугаар дэлгүүрийн уулзвараар урагш 4 замын уулзварын зүг явж байхад Дугуй дэлгүүрийн ард талын явган хүний замаас нэг хүн цагдаа гээд орилсон тэгээд би зогсоод харсан чинь нэг хүн над руу хүрч ирээд хүнд зодуулчихлаа гээд хамраас цус гарсан байдалтай нүүр нь цус болчихсон байсан. Тэр хүний ард танихгүй 2-3 хүн байсан С гэх залуу тухайн хүнийг зодуулж байхад нь салгасан гэж хэлсэн зодуулсан гэх хүний нэрийг асуухад өөрийгөө Н гэж хэлсэн, Н болон тухайн зодсон гэх залуу Х хоёрыг машинд суу гэж хэлэхэд Н Х хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд суухгүй байсан Х нь Над хандаж чамайг дахиад зодчих юм уу гээд дайраад хэл амаар доромжлоод байсан, би Ныг машинд суулгаад Х гэх залууг суулгах гэсэн чинь өөрөө явган яваад цагдаа дээр очино гэж хэлэхээр нь цагдаагийн газар ойрхон байсан учраас би орхиод цагдаа дээр ирсэн тэгсэн чинь Х зугтаагаад явсан байсан би араас нь олон нийтийн цагдааг явуулсан чинь нутгийн удирдлагын ордны зүг рүү гүйгээд явчихлаа гэж ирсэн. Тэгээд би Ныг жижүүр дээр хүлээлгэж өгөөд Х гэх хүнийг олж тогтоохоор мөн эргүүлийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхээр явсан юм. Салгасан залуу гээд С гэх залуу байсан мөн Х түүнтэй хамт явж байгаа бололтой нэг эрэгтэй, нэг эмэгтэй явж байсан. С гэх залуу эрүүл байх шиг байсан, харин Х, Н хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хэвийн бус байсан. Хтэй хамт явж байсан гэх 2 хүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг мэдэхгүй байна. Намайг очих үед Н зодуулчихсан байсан. Н болон салгасан гэх С гэх залуугийн ярьж байгаагаар Х гэх залуу зодсон гэж байсан түүний хажууд явж байсан эрэгтэй хамт зодсон үгүйг би мэдэхгүй байна. Ныг суулгах үед Х гэх залуу наад хүн чинь над руу хутга гаргасан тэгэхээр нь би зодсон гэх зүйл ярьж байсан учир машинд суулгахаас өмнө гарт нь болон биед нь үзлэг хийж гараар тэмтэрч үзэхэд ямар нэгэн эд зүйл гарч ирээгүй. Хутга болон зэвсгийн чанартай зүйл байгаагүй, гар утас нь л байсан. Баар хаасны дараа тухайн 2 объектын орчмоор машинтай эргүүл хийж тойрсон ямар нэгэн хэрүүл маргаан хийсэн, зодолдсон хүмүүс байгаагүй. Надтай хамт үүрэг гүйцэтгэж явсан олон нийтийн цагдаа Г.А тэр залууг таньж байсан А 10 жилийн сургуульд байхдаа хамт сурч байсан юм байна лээ Аээс 4 доод ангид байсан гэж байсан мөн одоо 1 дүгээр сургуульд сурагч гэж хэлж байсан юм. Би тухайн шөнө Дугуй дэлгүүрийн ард хэсэг очиж ойр орчмоор нь утасны гэрэл тусгаж харсан ямар нэгэн зүйл харагдаагүй би бодохдоо Х гэх залууг худлаа ярьсан гэж бодоод нэг их сайн хайгаагүй орхисон. Ил харагдах зүйл анзаарч хараагүй зүгээр байсан. Хэрэв өрөө цохиулсан бол харуулах байсан байх. Дахиад зодох юм уу гээд Н руу дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/, 

*Гэрч Г.Аийн өгсөн: “...Би тухайн өдөр Цагдаагийн газрын батлагдсан томилгооны дагуу 2022 оны 10 дугаар сарын 21-ний орой 22 цаг 00 минутаас 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 05 цаг хүртэлх хугацаанд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Уын хамт Архангай аймгийн Э сумын 1, 2, 3, 4, 5, 7 дугаар багийн нутаг дэвсгэрээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Би тухайн шөнө 02 цагийн үед “А” баар хаагаад үйлчлүүлсэн хүмүүс тараад явж байсан үе юм. Б.У цагдаа бид хоёр баарны гадна орчин болон Номын сан, Монгол банк, Хас банк, Сонины 12 дугаар байр орчим эргүүл хийж байгаад 12 дугаар дэлгүүрийн уулзвараар урагш 4 замын уулзварын зүг явж байхад Дугуй дэлгүүрийн ард талын явган хүний замаас нэг хүн цагдаа гээд орилсон тэгээд У цагдаа машинаа зогсоогоод харсан чинь нэг хүн бид хоёр луу хүрч ирээд хүнд зодуулчихлаа гээд хамраас цус гарсан байдалтай нүүр нь цус болчихсон согтуу байсан. Тэр хүний ард танихгүй 2-3 хүн байсан зодуулсан гэх хүний нэрийг асуухад өөрийгөө Н гэж хэлсэн, Нын зодсон гэж заасан залуу нь миний танил Г.Х байсан хажууд танихгүй нэг эмэгтэй эрэгтэй байсан. Тэгээд У цагдаа Н, Х хоёрыг машинд суу гэж хэлэхэд Н Х хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд суухгүй байсан Х нь Над хандаж чамайг ална шүү гээд байсан, Ныг машинд суулгаад Х гэх залууг суулгах гэсэн чинь өөрөө явган яваад цагдаа дээр очино, маргааш очоод мэдүүлгээ өгнө гэж хэлсэн чинь У цагдаа цагдаагийн газар луу явсан тэгсэн чинь Х зугатаагаад явсан би араас гүйсэн боловч гүйцээгүй Нутгийн удирдлагын ордны зүг рүү гүйгээд явчихсан. Намайг буцаад цагдаа дээр ирсэн чинь У цагдаа Н гэх хүнийг жижүүрт хүлээлгэж өгөөд гарч ирсэн бид хоёр үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхээр явсан юм. Салгасан залуу гээд С гэх залуу байсан мөн Хтэй хамт явж байсан танихгүй нэг эрэгтэй, нэг эмэгтэй явж байсан. С гэх залуу эрүүл байх шиг байсан, харин Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу байсан, Х архи уусан бололтой хэвийн бус байсан. Хтэй хамт явж байсан гэх 2 хүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг мэдэхгүй байна. У цагдаа бид хоёр яваад очих үед зодоон болоод дууссан байсан С гэх залуу Хг Н зодсон гэж байсан юм. Ямар нэгэн хутга мэсний зүйл байгаагүй. Тухайн үед Х Ныг хутга гаргасан өөрт нь гомдол гаргана гэж ярьж байсан. Тухайн үед У цагдаа бид хоёр Номын сан, Монгол банк, Хас банк, Сонины 12 дугаар байр орчмоор эргүүл хийсэн ямар нэгэн хэрүүл маргаан хийсэн, зодолдсон хүмүүс байгаагүй. Миний төгссөн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд Г.Х сурагч байсан би хамт сурч байсан юм. одоо тухайн сургуульд суралцаж байгаа хүүхэд байгаа юм. Би очиж хараагүй У цагдаа утасныхаа гэрлийг бариад очиж харсан юм байхгүй байна гэж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/,

*Гэрч Р.Чын өгсөн: “...Н орой эмнэлэгт хол хүргэж өгөхөөр 19 цагийн үед гараад явсан тэгээд гэртээ буцаж ирээгүй. Шөнө 2 цаг болж байхад гэртээ ирэхгүй болохоор нь өөрийнхөө ** дугаарын утаснаас Нын ** дугаарын утас руу залгасан чинь гэртээ харих гээд явна гэж яриад явж байгаад гэнэт дуугарахгүй болоод чимээгүй болоод утас тасарсан тэгээд байж байтал Н 03 цагийн үед залгаад би цагдаа дээр ирчихсэн байна хүнд зодуулчихлаа гэж хэлсэн тэгээд би гэрээсээ явган яваад цагдаа дээр ирсэн чинь Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой архи үнэртэж байсан, нүүр болон хувцас нь цус болчихсон хамар хавдсан байдалтай байсан тэгээд би юу болсон талаар асуухад Н надад хандаж би тантай утсаар яриад явж байгаад Дугуй дэлгүүрийн хажууд хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Би хүүхдээ аваад гэртээ ирж амраад маргааш нь амралтын өдөр байсан учраас эмнэлэгт үзүүлээгүй 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдөр эмчид үзүүлсэн чинь хамар нь муруйж хугарсан байна гэж хэлсэн. Өндөр, намхан 2 залуу байсан миний араас ирээд намайг зодсон гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Тийм зүйл байхгүй, эхнэртээ хоол хүргэж өгөх ажлаар гарсан эхнэр нь тухайн өдөр төрсөн учраас хөөрөөд архи уусан юм шиг байна лээ. Над битгий хэл манай гэрт хутга байхгүй 2-3 заазуур л байдаг юм. Намайг цагдаа дээр ирэхэд согтуу байсан гэхдээ өөрийн гэсэн ухаантай зүгээр алхаад гэртээ харьсан. Тухайн үед би нойрмог байсан юм сонсоогүй, нэг хэсэг утас нь тасалдаж байгаад тасарсан юм. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/,

*Насанд хүрээгүй гэрч Г.С өгсөн: “...Тухайн өдөр манай сургууль дээр сагсан бөмбөгийн сургуулийн аварга шалгаруулах тэмцээн болоод 21 цагийн үед дууссан юм. Манай ангийнхан гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулах ёстой байсан учраас тухайн тэмцээн дээр урлагийн номер үзүүлэх байсан тул сургууль дээрээ ангидаа бүжиг бэлдэцгээж байгаад шөнө 01 цаг өнгөрч байхад сургуулиас гараад Х, Г бид гурав А, М, Э, М, Д нарыг гэрийнхэн зүг дөхүүлж өгөөд хамгийн сүүлд Аг гэрийнхэн гадна дөхүүлж өгөөд Номын сангийн урд замаар явж байсан чинь нэг согтуу ах пивоны шил барьчихсан “А” баарны зүгээс гараад ирсэн тэгээд тэр ах бид нар луу хандаж ална шүү пиздаагуудаа гээд байсан тэгээд явсаар байгаад Монгол банкны урд талын замаар яваад засмал зам хөндлөн гараад Дугуй дэлгүүрийн арын явган хүний замаар алхаж байтал Х уурлаад бид нарыг доромжиллоо гээд тухайн ах руу оччихоод ирье гээд урд ороод түрүүлээд явсан тэгсэн чинь тухайн хүн дээр очоод газар унагаасан араас нь Г би очоод ирье гээд бас яваад өгсөн тэгсэн чинь төв талбайн зүгээр нэг танихгүй ах хүрч ирээд болиулсан, тухайн согтуу ах буцаад зам руу алхаад явсан чинь 12 дугаар дэлгүүрийн зүгээс цагдаагийн машин ирээд зогсоод цагдаа бууж ирсэн би хол зогсож байсан болохоор юу ярьсан талаар мэдэхгүй байна. Тухайн машин хөдлөөд явсан Г, Х хоёр над дээр ирээд бид нар айгаад талбайн зүг рүү гүйж зугатаагааж яваад гэр гэртээ харьж амарсан юм. Тухайн согтуу хүн бид нарыг хараагаад орилоод байсан тэгээд Хгийн уур хүрсэн байх. Ямар ч байсан газар унагааж байхыг нь би харсан тэгээд яаж цохисон эсэхийг би хараагүй. Цохиж зодсон зүйл байхгүй Хг салгаж байсан, тэгээд араас нь танихгүй ах ирээд бас салгасан юм. Тийм зүйл болоогүй. Бид нарын урд утсаар яриад яваад байсан нэг гартаа хүрэн өнгөтэй шил барьчихсан байсан архины шил юм уу пивоны шил гэдгийг мэдэхгүй байна. Согтуу байсан явж байхдаа хоёр тийш найгаад яваад байсан. Тухайн ах гартаа архины шил барьчихсан байсан бид нар луу дайрсан зүйл байхгүй амаараа пиздаа нарыг ална шүү гээд орилоод байсан, хутга барьсан зүйл байхгүй байсан. 20-30 метр зайтай зогсож байсан гэхдээ тухайн үед харанхуй байсан. Бид нар эрүүл зүгээр байсан юм.  “Хангай төгөл” үйлчилгээний газрын эсрэг талд дөхүүлж өгсөн бид нарын замд ямар нэгэн хүмүүс зодолдож маргалдсан зүйл байхгүй байсан. Харин архины шил барьсан ах ганцаараа гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 хуу/ 

*Насанд хүрээгүй гэрч А.Гийн өгсөн: “... Тухайн өдөр 22 цаг өнгөрч байхад 1 дүгээр сургуулийн найз Өсөхөө над руу чат бичээд гэрт хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би ганцаараа очсон чин гэрт нь ангийнх нь охин гитар тоглоод сууж байсан. Бид нар юм ярьж сууж байгаад шөнө 1 цаг өнгөрч байхад Хгийн ангийнх нь охидыг гэрт нь хүргэж өгөх гээд явцгаасан. хамгийн сүүлд Х бид хоёр тэдний ангийн охинтой үлдээд нэг охиныг нь Номын сангийн ард талд байдаг байранд оруулж өгөхөөр Х С гэх ангийн охинтой явсан би номын сангийн шатан дээр суугаад хүлээж байсан чинь Хг ангийнхан охинтой хамт гараад ирсэн араас нь нэг согтуу ах хөөе пиздаа гээд орилоод гараад ирсэн гартаа пивоны шил юм уу архины шилний аль нэг нь байсан барьчихсан байсан тэгээд бид гурав түрүүлээд явж байгаад Монгол банк, баригдаж байгаа барилгын хажууд зогсож байгаад нөгөө согтуу ахыг өнгөрүүлээд явуулсан бид гурав араас нь явсан тухайн ах утсаар яриад явж байсан. Зам хөндлөн гараад Дугуй дэлгүүрийн арын явган хүний зам руу орсон бид гурав мөн адил араас нь зам гараад явган хүний зам руу орсон тэр ах явган хүний зам руу ороод гартаа байсан шилээ хаясан тэгсэн чинь Х араас гүйж очоод хавираад газар унагаасан тэгээд би араас нь очоод Хг салгах гээд татсан чинь Х тухайн хүний гэдэс хэсэг рүү өшиглөсөн яг тэр үед нэг танихгүй ах ирээд бид нарыг салгасан тэр ахыг Х таньж байсан тэгээд цагдаагийн машин ирээд Хгийн зодсон хүнийг аваад явсан. Х надад хэлэхдээ би наад хүн дээр чинь маргааш очоод гомдол гаргачихна явъя гээд байхаар нь цагдаа дээр очилгүй явсан юм. Гартаа шил барьчихсан орилоод байхаар нь Хгийн уур хүрсэн байх. Миний хувьд зодож цохисон зүйл байхгүй. Яг хамарт нь хэн цохисон эсэхийг би хараагүй тухайн үед шөнө харанхуй байсан. Ямар ч байсан Х газар унагаагаад нэг удаа хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Нүүрийг би анзаарч хараагүй. Ямар нэгэн хүнтэй маргалдаж зодолдсон зүйл байхгүй 2 хөл дээрээ гуйваад яваад байсан, тэгэхдээ утсаар ярьж байсан Архангайд намайг зоддог болчихсон юм уу? гэх утгатай зүйл ярьж байсан. Нүүрэнд нь ямар нэгэн ил харагдах гэмтэл бэртэл, цус болсон зүйл анзаарагдаагүй. Би бүрэн ойлгож үнэн зөвөөр мэдүүлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 хуу/ 

*Өсвөр насны яллагдагч Г.Хгийн өгсөн: “...Би араас нь очоод зүүн хөлөөрөө Нын баруун хөл рүү хавирч унагаасан Н гэх хүн баруун мөр хэсгээрээ явган хүний зам дээр унасан толгой хэсгээрээ газар цохигдсон эсэхийг би хараагүй мэдэхгүй байна. Үүний дараа цээжний баруун хэсэгт нэг өшиглөсөн өөр зүйл болоогүй. Би Н гэх хүнийг газар хавирч унагаагаад нэг өшиглөсний дараа босож ирэхэд нь хамраас нь цус гарч байсны тод харсан, өмнө “Хангай төгөл” төвийн урд зам дээр явж байхад нь гэрэл хальт харахад хамраас цус гарчихсан байсан. Хангай төгөл төвийн урд талын Монгол банк руу явдаг нэг чигийн урсгалтай зам буюу яг Хангай төгөл төвийн үүдний урд хэсгийн явган хүний замаар явж байсан юм. Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 117-118 хуу/, 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 410 дугаартай 
1.    Т.Нын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.
2.    Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3.    Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл 
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх 
шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21 хуу/,

    Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 106 хуу/,
    Оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 58 хуу/, 
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 108 хуу/,
    Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 128-129 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, өсвөр насны шүүгдэгч Г.Хд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

    Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Г.Х нь 2022 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө “Доромжиллоо” гэх шалтгаанаар Т.Ныг зодож, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

Эрүүгийн 2212001290257 дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 
 
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

      Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Г.Х нь ......... аймгийн Э сумын ................. дугаар багийн нутаг дэвсгэр ...................... талд байрлах Дугуй дэлгүүрийн явган хүний зам дээр 2022 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө “Доромжиллоо” гэх шалтгаанаар Т.Ныг зодож, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Т.Нын: “...явган хүний замаар явж байтал араас нэг хүн татсан тэгээд эргээд харсан чинь 2 залуу байсан ямар нэгэн зүйл хэлэлгүй намайг түлхээд газар унагаасан тэр хоёр залуу учиргүй миний нүүр болон баруун хавирга, нуруу хэсэг рүү гар, хөлөөрөө цохиод байсан тухайн үед би утсаар яриад явж байсан цагдаа дууд гэж орилсон тэгсэн чинь нэг залуу ирээд салгасан намайг босоод ирсэн чинь танил дүү болох С байсан миний хамраас цус гарсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуу/, гэрч О.Сийн: “...Н утсаар яриад цагдаа дууд гээд байсан би яваад очсон чинь Н газар хэвтчихсэн нөгөө залуу нь дээр гарчихсан өшиглөөд гараараа цохиж байсан тэгээд би тэр хоёр залууг Н дээрээс буулгаад салгасан чинь тэгээд тэр гурав хоорондоо хэрүүл хийгээд зогсож байсан Н босож ирэх үед хамраас нь цус гарчихсан байдалтай нөгөө хоёр залуугийн нүүрэнд ил харагдах гэмтэл анзаарагдаагүй тэгсэн чинь Н буцаад зам руу алхсан нөгөө хоёр танихгүй залуу араас нь алхаад явахаар нь би араас дахиад зодолдчихож магадгүй гэж бодоод дагаад явж байсан чинь замаар цагдаагийн машин гарч ирээд бид нарын хажууд зогсоод Ууганаа гэж дууддаг цагдаа буугаад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-13-15 хуу/, гэрч А.Уын: “...12 дугаар дэлгүүрийн уулзвараар урагш 4 замын уулзварын зүг явж байхад Дугуй дэлгүүрийн ард талын явган хүний замаас нэг хүн цагдаа гээд орилсон тэгээд би зогсоод харсан чинь нэг хүн над руу хүрч ирээд хүнд зодуулчихлаа гээд хамраас цус гарсан байдалтай нүүр нь цус болчихсон байсан. Тэр хүний ард танихгүй 2-3 хүн байсан С гэх залуу тухайн хүнийг зодуулж байхад нь салгасан гэж хэлсэн зодуулсан гэх хүний нэрийг асуухад өөрийгөө Н гэж хэлсэн, Н болон тухайн зодсон гэх залуу Х хоёрыг машинд суу гэж хэлэхэд Н Х хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд суухгүй байсан Х нь Над хандаж чамайг дахиад зодчих юм уу гээд дайраад хэл амаар доромжлоод байсан...Э.Ариунтуулын толгойн тус газарт Загдсүрэн гараараа цохиж гэмтэл учруулсан өөр цохих хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/, гэрч Г.Аийн: ...12 дугаар дэлгүүрийн уулзвараар урагш 4 замын уулзварын зүг явж байхад Дугуй дэлгүүрийн ард талын явган хүний замаас нэг хүн цагдаа гээд орилсон тэгээд У цагдаа машинаа зогсоогоод харсан чинь нэг хүн бид хоёр луу хүрч ирээд хүнд зодуулчихлаа гээд хамраас цус гарсан байдалтай нүүр нь цус болчихсон согтуу байсан. Тэр хүний ард танихгүй 2-3 хүн байсан зодуулсан гэх хүний нэрийг асуухад өөрийгөө Н гэж хэлсэн, Нын зодсон гэж заасан залуу нь миний танил Г.Х байсан хажууд танихгүй нэг эмэгтэй эрэгтэй байсан. Тэгээд У цагдаа Н, Х хоёрыг машинд суу гэж хэлэхэд Н Х хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд суухгүй байсан Х нь Над хандаж чамайг ална шүү гээд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/, гэрч Р.Чын: ...Шөнө 2 цаг болж байхад гэртээ ирэхгүй болохоор нь өөрийнхөө ** дугаарын утаснаас Нын ** дугаарын утас руу залгасан чинь гэртээ харих гээд явна гэж яриад явж байгаад гэнэт дуугарахгүй болоод чимээгүй болоод утас тасарсан тэгээд байж байтал Н 03 цагийн үед залгаад би цагдаа дээр ирчихсэн байна хүнд зодуулчихлаа гэж хэлсэн тэгээд би гэрээсээ явган яваад цагдаа дээр ирсэн чинь Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой архи үнэртэж байсан, нүүр болон хувцас нь цус болчихсон хамар хавдсан байдалтай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/, насанд хүрээгүй гэрч Г.С: ...Дугуй дэлгүүрийн арын явган хүний замаар алхаж байтал Х уурлаад бид нарыг доромжиллоо гээд тухайн ах руу оччихоод ирье гээд урд ороод түрүүлээд явсан тэгсэн чинь тухайн хүн дээр очоод газар унагаасан араас нь Г би очоод ирье гээд бас яваад өгсөн тэгсэн чинь төв талбайн зүгээр нэг танихгүй ах хүрч ирээд болиулсан, тухайн согтуу ах буцаад зам руу алхаад явсан чинь 12 дугаар дэлгүүрийн зүгээс цагдаагийн машин ирээд зогсоод цагдаа бууж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 хуу/, насанд хүрээгүй гэрч А.Гийн: ...Хг ангийнхан охинтой хамт гараад ирсэн араас нь нэг согтуу ах хөөе пиздаа гээд орилоод гараад ирсэн гартаа пивоны шил юм уу архины шилний аль нэг нь байсан барьчихсан байсан тэгээд бид гурав түрүүлээд явж байгаад Монгол банк, баригдаж байгаа барилгын хажууд зогсож байгаад нөгөө согтуу ахыг өнгөрүүлээд явуулсан бид гурав араас нь явсан тухайн ах утсаар яриад явж байсан. Зам хөндлөн гараад Дугуй дэлгүүрийн арын явган хүний зам руу орсон бид гурав мөн адил араас нь зам гараад явган хүний зам руу орсон тэр ах явган хүний зам руу ороод гартаа байсан шилээ хаясан тэгсэн чинь Х араас гүйж очоод хавираад газар унагаасан тэгээд би араас нь очоод Хг салгах гээд татсан чинь Х тухайн хүний гэдэс хэсэг рүү өшиглөсөн яг тэр үед нэг танихгүй ах ирээд бид нарыг салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 25-ны  өдрийн 410 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Өсвөр насны шүүгдэгч Г.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс өсвөр насны шүүгдэгч Г.Хгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч Т.Н, гэрч О.С, Б.У нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь өсвөр насны шүүгдэгч Г.Х нь 2022 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө “Доромжиллоо” гэх шалтгаанаар Т.Ныг зодож, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж дүгнэв.   

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  өсвөр насны шүүгдэгч Г.Х нь иргэн Т.Нын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 25-ны  өдрийн 410 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

Иймд өсвөр насны шүүгдэгч Г.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
 
   Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Өсвөр насны шүүгдэгч Г.Хгийн үйлдлийн улмаас хохирогч Т.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 410 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21 хуу/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч Т.Н нь 486765 төгрөгийг нэхэмжилсэн байна. үүнд: 46600төг, 46600төг, 46600төг, 46600төг, 3160төг, 66600төг, 4315төг, 3200төг, 40.000төг, 40.000төг, 33500төг, 30,000төг, 8750төг, 20.000төг, 7100төг, 9990төг, 21000төг, 11900төг, нийтдээ 486765 төгрөгийн хохирлын баримт ирүүлсэн байгаа боловч өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс 480.000 төгрөгийг хохирогч Т.Нын ** тоот дансанд 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдөр шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн мөн хохирогч Т.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул өсвөр насны шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх бол цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна гэж дүгнэв.  

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Өсвөр насны шүүгдэгч Г.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Өсвөр насны шүүгдэгч Г.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Өсвөр насны шүүгдэгч болон хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Хг 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Хд оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 2 дахин багасгаж түүний эдлэх ялыг 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Х нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Э сумын нутаг дэвсгэрээс явахыг 15 хоногийн хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Х нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч Г.Х оногдуулсан 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна. 
Өсвөр насны шүүгдэгч Г.Х нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,  өсвөр насны шүүгдэгч Г.Хгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд өсвөр насны шүүгдэгч Г.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.      Өсвөр насны шүүгдэгч Х овогт Гийн Хг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Хг 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Хд оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 2 дахин багасгаж, түүний эдлэх ялыг 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Х нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Э сумын нутаг дэвсгэрээс явахыг 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хориглосугай.                                                                                                                           

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Х нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

6.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч Г.Х оногдуулсан 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

7.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч,түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,  хохирогч түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд өсвөр насны шүүгдэгч Г.Х нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                        
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ОТГОНЦЭЦЭГ