Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/04

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж,
Улсын яллагч: А.А
Хохирогчийн өмгөөлөгч: Э.М 
Хохирогч: Э.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П
Шүүгдэгч: Э.Ш нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулаг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Эийн Шт холбогдох эрүүгийн 2212........................ дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн ** суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ** сумын Х багийн дарга ажилтай, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................... аймгийн ** сумын Х баг ** гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Эийн Ш /РД:****/

                                                  Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ш нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 14:00 цагийн орчимд ............. аймгийн ** сумын Х багийн төвд байдаг **т гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Э.Эын эрүүл мэндэд хамрын таславчийн мурийлт, хамрын таславчийн мөгөөрсний зөрсөн хугарал, хамар ясны хугарал, хоёр нүдний ухархайн дотор ханын элхгийн хөндий тийш цөмөрсөн хугарал бүхийн хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Хохирогч Э.Эын өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Х багт малын тоонд явсан. Орой 16 цагийн үед усанд явж байсан чинь Э.Ш утсаар яриад яагаад зугтаад байгаа юм бэ, манайд хүрээд ир гэж хэлсэн. Би Э.Шын хажуу талын айлд ус авч өгсөн. Би усанд явж байна гэж хэлээд утсаар ярьж маргаж байгаад усыг нь оруулж өгчхөөд Э.Шынд орсон. Тэгээд айлд маргаад яах вэ гээд гараад учраа олъё гээд Э.Ш түрүүлээд гарсан. Би араас нь хаалгаар тонгойгоод гарсан чинь урдаас цохчихсон. Тэгээд хамраас их хэмжээний цус гараад аймаг ортол цус тогтоогүй. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлээд дараа нь Улаанбаатар хотод Эм Жи Жи эмнэлэгт үзүүлсэн. Одоо эмчилгээний зардлаа нэхэмжилж байна гэв.

Эрүүгийн 2212....................  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
*Хохирогч Э.Эын өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 07-оос 09-ны хооронд Архангай аймгийн ** сумын Х багийн айл өрхөөр мал тооллогын ажил хийж яваад 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 14 цагийн үед мал тооллогын ажил дуусаад, Х багийн төвд байдаг Д ахын ээж Ө эгчид ус авч өгөхөөр Э, Д ах, Д ах бид дөрөв булаг дээр очоод ус авч байсан чинь манай багийн дарга Ш над руу утсаар яриад архи уухгүй зугтаагаад би чиний архийг аваад өгч чадна гээд хэрүүл өдөөд байсан. Бид 4 усаа авч ирчхээд Шынд орсон. Ш Ө эгч хоёрынх айл, нэг хашаанд байдаг юм. Намайг ороход Шынд Штай цуг малын тоонд явсан хүмүүс байсан. Ш бид хоёр маргалдаад хүмүүс байсан болохоор гараад учраа ольё гээд Ш түрүүлж гараад би араас нь гарсан чинь Ш миний нүүр лүү гараар цохиод авсан тухайн үед би хэсэг манарсан. Тэгээд миний хамраас цуг гараад тогтохгүй, хоёр нүд хавдаад, баруун талын нүд хавдсандаа юм харахгүй байсан. Тэгээд би тэр оройгоо аймгийн төвд ирж эмнэлэгт үзүүлсэн. Ш намайг цохих үед хүмүүс нь гэрт байсан. Цохисны дараа бүгд гарч ирсэн. Э, Д ах, Д ах, П, М, Н, Д нар байсан. Маргалдаад сүртэй юм болоогүй Ш надаас хэрүүл өдөөд байсан. Байхгүй хорь хоногийн өмнө бид хоёр цуг архи ууж байхад Ш та намайг багийн дарга болох гэж байхад хурлын даргын тогтоол бичиж өгөхгүй байсан гээд бид хоёр маргалдаад би Шыг тухайн үед нэг удаа цохисон байсан. Тэрнээс болж л надад юм санж явдаг байж магадгүй. Э.Ш миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод би манараад ахиад цохисон үгүйг нь санахгүй байна. Тухайн үед миний хамраас их хэмжээний цус гараад хоёр нүд хөхрөөд, хамар хаваад амьсгалж чадахгүй байсан. Би Шыг цохиогүй Ш архи уусан халамцуу байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ш миний эмнэлэгт үзүүлсэн зардал, эмчилгээний мөнгө болох 3.200.000 орчим төгрөг өгсөн хэдэн төрөг өгснийг нь нарийн сайн санахгүй байна баримт нь байгаа гаргаж өгнө. Миний эмнэлэгт зүүлсэн болон нүдний ухархайн хагалгаанд орсон, хамраа тэгшлүүлсэн зардлууд нийлээд 4.000.000 гаран төгрөг болж байсан. Ш надад үлдэгдэл 850.000 төгрөг өгөөгүй байгаа. Би гомдолтой байна Шт хуулийн дагуу арга хэмжээ авхуулж. Үлдэгдэл эмчилгээний зардлаа төлүүлмээр байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 06-08  хуу/, 

  *Хохирогч Э.Эын дахин өгсөн: “...Тухайн хэрэг болсны дараа Ш надад эмчилгээний зардал 3 сая 200 гаруй мянган төгрөг өгсөн мөн нэмж эмчилгээ хийлгэсэн 850 мянган төгрөг уу байгаа одоог хүртэл өгөөгүй байгаа. Одоо би дахин хагалгаанд орох заалттай хамрын таславчны хагалгаанд орох гээд 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хот Эм Жи Жи эмнэлэгт цаг авчихсан байгаа. Би хамрын таславчын хагалгаанд орсны дараа ямар зардал гарахыг мэдэхгүй байгаа тул хагалгаанд орсны дараа гарсан зардлаа нэхэмжилнэ. Гарсан зардал мөнгөө би прокурорын шатанд гаргаж өгнө. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй шүүхээр хуулийн дагуу шийдэж өгнө үү гэж хүсэж байна....”гэх мэдүүлэг /хх-ийн 65-66  хуу/, 


*Гэрч Д.Мгийн өгсөн: “... Би 2021 оны 12 дугаар сарын 07-оос 09-ны хооронд Архангай аймгийн ** сумын Х багийн айл өрхөөр айлын малын тооны ажлаар яваад 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр малын тооны ажил дуусаад Х багийн төвд Шынд малын тоонд явсан хүмүүс Этай цуг малын тоод явсан хүмүүсээ хүлээгээд байж байсан. Ш Э луу хүмүүс хүлээлгээд гээд утсаар яриад байсан. Э нэлээн удаж байгаад ирээд Ш Э хоёр Шын гэрт маргалдах гээд хүмүүс байхад гаръя гээд Ш Э хоёр гэрээс гарсан. Араас нь гэрт байсан хүмүүс гартал Эынхан хамраас цус гарсан. Тэгээд Э Ш хоёр аймгийн төв яваад бид нар сумын төв явсан. Би тэр хоёрыг цохилцож зодолдохын нь хараагүй гэрээс гараад ирэхэд Эынхан хамраас цус гарсан байдалтай байсан. Би юунаас болж маргаан үүснийг нь мэдэхгүй байна. Тэр хоёрыг архи согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үгүй мэдэхгүй байна. Надад нэмж ярих зүйл алга, ярьсан зүйл үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/, 

*Гэрч Б.Пгийн өгсөн: “...Архангай аймгийн ** сумын Х багийн айлуудаар 2021 оны 12 дугаар сарын 07-ноос 09-ны хооронд малын тооны ажлаар яваад 2021 оны 12 дугаар сарын 09-ний 12 цагийн үед малын тооны ажлаар явж байсан хүмүүс багийн төв дээр цугласан Багийн төвийн ойр айлуудаар Э Ц хоёр яваад үлдсэн бид нар бичиг баримтаа цэгцлээд байж байсан. Э нэлээн удсан, би Э Ц хоёрыг хүлээх зуураа Х багийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаад тэнд нэлээн байж байгаад Шынд буцаж ирээд байж байтал Ихтамир гаднаас орж ирээд Шыг уулзъя гээд Ш Э хоёр гарсан. Хэсэг хугацааны дараа Шын Эхнэр араас нь гараад буцаж орж ирснээ бие биеэ цохичхож гээд нойлын цаас аваад гарсан. Удалгүй Ш Э хоёр орж ирсэн Э нь пяздаа чинь хамар луу цохичихлоо гээд хамраас нь нэлээн цус гарсан байдалтай хамрынхаа цусыг арилгаад байсан. Би тэр хоёрыг цохилцож зодолдохын нь хараагүй. Би юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Тэр хоёрыг архи уусан үгүй мэдэхгүй байна согтуу байдал ажиглагдахгүй байсан. Надад нэмж ярих зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/, 

*Гэрч Т.Эын өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 07-оос 09-ны хооронд Архангай аймгийн ** сумын Х багийн айл өрхөөр малын тооны ажлаар яваад 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр малын тооны ажил дуусаад Д ах, Д ах, Э бид нар Д ахын ээжийнд ус авахаар усанд яваад, ус аваад байж байхад Ш Э хоёр утсаар маргалдаад байсан. бид нар усаа авчхаад Шынд орсон. Ш Э хоёрыг цуг гарахаар нь би эдээ амсчхаад араас нь гартал Эынх нь хамраас нэлээн цус гарсан байдалтай байсан. Тэгээд тэр хоёр аймаг явж үзүүлэн гээд явсан. Э намайг цохичихлоо гээд хамраас нь нэлээн цус гарсан байсан. цохиж байхыг би хараагүй. Э Шын цохиж зодсоныг нь мэдэхгүй байна. Би юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Утсаар нь маргалдаад байсан. Э, Ш хоёр архи жаахан уусан байсан байх согтуу нь гайгүй байсан. Надад нэмж ярих зүйл алга, ярьсан зүйл үнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/, 

*Гэрч Г.Дын өгсөн: “...Манайх Архангай аймгийн ** сумын Х багийн төвд байдаг. Би 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн үед багийн дарга Шынд ороход Шынд малын тоонд явсан гээд хүмүүс байсан. Намайг Шынд орж ирснээс 30 минутын дараа л байх Э орж ирээд, Э Ш хоёр гэрээс гарсан, удалгүй гэрийн гадаа цохичихлоо гээд хүний дуу гарсан, тэгээд тэнд байсан хүмүүстэй хамт гартал Эын хамраас цус гарсан байсан. Э Шын цохисныг би мэдэхгүй байна. Би юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. Э, Ш хоёр архи уусан үгүй нь мэдэгдэхгүй байсан. Надад нэмж ярих зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/,

*Гэрч Д.Дгийн өгсөн: “...Би мал тоонд хүмүүстэй хамт Х багийн айлуудаар 2021 оны 12 дугаар сарын 07-ноос 09-ны хооронд яваад 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр малын тоод явсан хүмүүс Х багийн төвд цуглаад зарим чиглэлд явсан хүмүүсээ хүлээнгээ. Дын ээжид ус авч өгөхөөр булаг руу Э, Д бид гурав усад явсан тухайн үед Э цуг булаг дээр очсон бид нарыг усаа аваад байж байхад Э Штай утсаар яриад маргаад байх шиг байсан. Э Э хоёр нэг машиндаа суугаад Д бид хоёр тусдаа машинтай цуг хөдөлсөн, замдаа Д бид хоёрын машины дугуй хагараад хоцорсон. Бид хоёр айлд очиж машины дугуй авч ирээд дугуйгаа солиод байж байхад Э Ш намайг цохчихлоо хамар хугарчих шиг болоо гэсээр хамрынхаа 2 нүх рүү цаас чихцэн хамар нь хавдсан байдалтай ирсэн. Тэгээд бид 3 Шынд очоод Ш Э хоёр аймгийн төв явсан. Би юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. ус авч байхад утсаар маргалдаад байсан. Э, Ш хоёрыг архи уусан үгүй мэдэхгүй байна, согтуу байдал л ажиглагдаагүй. Надад нэмж ярих зүйл алга ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/

*Э.Шын яллагдагчаар өгсөн: “...Би өмгөөлөгч сонгон авахгүй. Өмгөөлөгч авахгүй. Надад зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Би хохиролд 3.700.000 төгрөг өгсөн байгаа. Хохирлоо бүрэн барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/,

    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 317 дугаартай дүгнэлт:
1.    Э.Эын биед хамрын таславчийн муруйлт, хамрын таславчийн мөгөөрсний зөрсөн хугарал, хамар ясны хугарал, 2 нүдний ухархайн дотор ханын элхэгийн хөндий тийш цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 
3.    Хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 
4.    Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.   
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна.
6.     Уг гэмтлийн улмаас нүд хоёрлож харах зовиуртай тул нүдний ухархайн хана сэргээх мэс засалд 2022.01.08-нд, хамрын хугарал засах мэс засалд 2021.12.17-нд орсон байна. 2022.09.06-нд хамрын таславчийн муруйлт засах септопластик мэс засал хийлгэх заалттай байна....гэх дүгнэлт /хх-ийн 32-34 хуу/,
     
    Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 хуу/,
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 56 хуу/,
    Оршин суугаа газрын лавлагаа /хх-ийн 57 хуу/,
    Мал  тэжээвэр амьтны 2021 оны тооллогын хуулбар /хх-ийн 81 хуу/
    Хохирогчийн гаргаж өгсөн баримт /хх-ийн 68-72 хуу/,
    Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 73-74 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Ш нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 14:00 цагийн орчимд ..................... аймгийн ** сумын Х багийн төвд байдаг **т гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Э.Эын эрүүл мэндэд хамрын таславчийн мурийлт, хамрын таславчийн мөгөөрсний зөрсөн хугарал, хамар ясны хугарал, хоёр нүдний ухархайн дотор ханын элхгийн хөндий тийш цөмөрсөн хугарал бүхийн хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Шт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2212................... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Э.Ш нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 14:00 цагийн орчимд А аймгийн ** сумын Х багийн төвд байдаг **т гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Э.Эын эрүүл мэндэд хамрын таславчийн мурийлт, хамрын таславчийн мөгөөрсний зөрсөн хугарал, хамар ясны хугарал, хоёр нүдний ухархайн дотор ханын элхгийн хөндий тийш цөмөрсөн хугарал бүхийн хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч  Э.Эын: “...Ш бид хоёр маргалдаад хүмүүс байсан болохоор гараад учраа ольё гээд Ш түрүүлж гараад би араас нь гарсан чинь Ш миний нүүр лүү гараар цохиод авсан тухайн үед би хэсэг манарсан. Тэгээд миний хамраас цуг гараад тогтохгүй, хоёр нүд хавдаад, баруун талын нүд хавдсандаа юм харахгүй байсан... Э.Ш миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод би манараад ахиад цохисон үгүйг нь санахгүй байна. Тухайн үед миний хамраас их хэмжээний цус гараад хоёр нүд хөхрөөд, хамар хаваад амьсгалж чадахгүй байсан. Би Шыг цохиогүй Ш архи уусан халамцуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/, гэрч Д.Мгийн: “...Ш Э луу хүмүүс хүлээлгээд гээд утсаар яриад байсан. Э нэлээн удаж байгаад ирээд Ш Э хоёр Шын гэрт маргалдах гээд хүмүүс байхад гаръя гээд Ш Э хоёр гэрээс гарсан. Араас нь гэрт байсан хүмүүс гартал Эынхан хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/, гэрч Б.Пгийн: “...Хэсэг хугацааны дараа Шын Эхнэр араас нь гараад буцаж орж ирснээ бие биеэ цохичхож гээд нойлын цаас аваад гарсан. Удалгүй Ш Э хоёр орж ирсэн Э нь пиздаа чинь хамар луу цохичихлоо гээд хамраас нь нэлээн цус гарсан байдалтай хамрынхаа цусыг арилгаад байсан. Би тэр хоёрыг цохилцож зодолдохын нь хараагүй. Би юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/, гэрч Т.Эын: “...Ш Э хоёр утсаар маргалдаад байсан. бид нар усаа авчхаад Шынд орсон. Ш Э хоёрыг цуг гарахаар нь би эдээ амсчхаад араас нь гартал Эынх нь хамраас нэлээн цус гарсан байдалтай байсан... Э, Ш хоёр архи жаахан уусан байсан байх согтуу нь гайгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/, гэрч Г.Дын: “...Э Ш хоёр гэрээс гарсан, удалгүй гэрийн гадаа цохичихлоо гээд хүний дуу гарсан, тэгээд тэнд байсан хүмүүстэй хамт гартал Эын хамраас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/, гэрч Д.Дгийн: “...Э Ш намайг цохчихлоо хамар хугарчих шиг болоо гэсээр хамрынхаа 2 нүх рүү цаас чихцэн хамар нь хавдсан байдалтай ирсэн. Тэгээд бид 3 Шынд очоод Ш Э хоёр аймгийн төв явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 317 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А шүүгдэгч Э.Шын үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам“-ын 2.3. Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1.Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Э.Ш нь хохирогч Э.Эын биед хамрын таславчийн муруйлт, хамрын таславчийн мөгөөрсний зөрсөн хугарал, хамар ясны хугарал, 2 нүдний ухархайн дотор ханын элхэгийн хөндий тийш цөмөрсөн хугарал гэмтэл учруулсан энэ нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 317 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.    

Иймд шүүгдэгч Э.Шын үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:    
Шүүгдэгч Э.Шын үйлдлийн улмаас хохирогч Э.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь А аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 317 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-34 хуу/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч Э.Э нь нийтдээ 9668.777 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд 4.689.275 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж 4979.502 төгрөгөөс 84.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Ш нь 4.895.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн байна. 

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хавсаргаж ирүүлсэн хохирол нь 5.500 төгрөг /хх-ийн  68хуу/, 12.800 төгрөг /хх-ийн 68/ 3.800.000 төгрөг /хх-ийн 69 хуу/, 30.000 төгрөг /хх-ийн 69 хуу/, 35.500 төгрөг /хх-ийн 69 хуу/, 120.000 төгрөг /70 хуу/,35.000 төгрөг /хх-ийн 70 хуу/, 39.900 төгрөг /хх-ийн 70 хуу/, 36.000 төгрөг /хх-ийн 70 хуу/, 200.000 төгрөг /хх-ийн 71 хуу/, 124.000 төгрөг /хх-ийн 71 хуу/, 35.000 төгрөг /хх-ийн 71 хуу/, 10.000 төгрөг /хх-ийн 71 хуу/,  нийтдээ 4.483.200 төгрөгийн баримт мөн шүүхийн хэлэлцүүлэгт нийтдээ 5.220.577 төгрөгийн баримт ирүүлснээс 4.689.275 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж харин  45.003 төг, 79.999 төг, 40.000 төг, 153.100 төг, 46600төг, 46600төг, 120.000 төгрөгийн нийтдээ 531.302 төгрөгийн  баримт ирүүлснээс эрүүл мэндийн даатгалаас төлсөн 84.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож нийтдээ 447.302 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан бөгөөд шүүгдэгчээс нийтдээ 4895.502 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Э.Ш нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Э.Эын **** дугаартай хаан банкны данс руу 2.500.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Э.Эын **** дугаартай хаан банкны данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн мөн бэлнээр 200.000 төлсөн, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1195.000 төгрөгийг хохирогч Э.Эын **** дугаартай хаан банкны данс руу шилжүүлсэн нийтдээ 4895.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Э.Шыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв. Харин хохирогч Э.Эын нэхэмжлэлээс 4.689.275 төгрөгийн баримт нь э баримтаас өнгөтөөр хэвлэж ирүүлсэн тул шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй учир  хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч Э.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн, зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Э.Ш нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна  гэж шүүх дүгнэв. 
Шүүгдэгч Э.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  


ТОГТООХ нь: 


1. Шүүгдэгч Н овогт Эийн Шыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 


2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 


4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.  


5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Э.Эын 9.668.777 /есөн сая зургаан зуун жаран найман мянга долоон зуун далан долоо/ төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгч нь 4.895.000 /дөрвөн сая найман зуун ерэн таван мянга / төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, 84.000 /наян дөрвөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 4.689.275 /дөрвөн сая зургаан наян есөн мянга хоёр зуун далан таван мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.


6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч хохирогчийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.ОТГОНЦЭЦЭГ