Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/09

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Б
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Л.Г
Өсвөр насны шүүгдэгч: Г.Ө   
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Гын Өд холбогдох 2212............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2007 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Э суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, мэргэжилгүй, ам бүл 3, аав, дүү нарын хамт Архангай аймгийн Э сумын ********* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Гын Ө /РД:******/

Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Г.Ө нь ........ аймгийн Э сумын 3 дугаар баг ......сургуулийн хичээлийн байрны гадна 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр насанд хүрээгүй М.Дыг утас хулгайлсан гэж гүтгэлээ гэх шалтгаанаа зодож биед тархи дОт бүхий эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Мөрдөн байцаалтын шатанд 2212........... дугаартай эрүүгийн хэргээс:  
*Насанд хүрээгүй хохирогч М.Дын өгсөн: “...Намайг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цаг 15 минутад хичээлээ тараад найз Н.Пын хамт сургуулиас гараад явж байтал сургуулийн үүдэн дээр Б, О, Ө нарын дээд ангийн 3 ах болон манай нөгөө ангийн Лнар байсан бөгөөд П бид хоёрыг дагаад яв, муривал ална шүү гэж хэлээд сургуулийн арын 72 дугаар байрны нэг мухарт нь аваачсан. Тухайн газар очиход Ө ах “гөлөгнүүд минь намайг хэн нь утас хулгайлсан гэж матсан бэ” гэж хэлээд уурлаж байснаа миний нүүр рүү гараараа 2 удаа цохиод, 3-4 удаа алгадаж, элэгдэж авахаар нь би хэвлий хэсгээ бариад доош тонгойход миний толгойн ар дагз хэсэг рүү олон удаагийн давтамжтай цохиод нүдээд байсан би нэг мэдсэн ухаан балартаад байж байхад жижүүр сурагчид ирээд бид нарыг болиулаад тарааж байсан. Мөн дээрх үйл явдал болохоос өмнө аймгийн 4 дүгээр сургуулийн 10а ангийн сурагч Т гэх хүүхэд намайг шууд элэгдэж авсан. М ах намайг мэндтэй устай яваарай гөлөгнүүд минь” гэж хэлээд элэгдсэн, Б ах бас намайг 1 удаа алгадаж авсан. Тухайн үед Б ах Пыг бас алгадаж аваад байсан. Миний бие муу байсан учир энэ талаараа захирал багш Ж.Эрдэнэцэцэгт олж ээжийг дуудуулаад эмнэлгийн байгууллагад үзүүлж эмчилгээ үйлчилгээ авсан. Тухайн үед миний толгой эргээд, явахаар гуйваад дотор муухай оргиод байсан юм. Надад тархи дОт гэмтлийг Ө ах учруулсан байх агаад гэвэл Ө ах миний толгойн ар дагз хэсэг рүү олон удаагийн давтамжтай цохиод нүдээд байсан би нэг мэдсэн ухаан балартаад манарсан байсан. Намайг М ах нэг удаа элэгдэж, Б ах нэг удаа алгадаж, Т бас нэг удаа элэгдэж авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 хуу/, 

*Насанд хүрээгүй гэрч Ж.Тий өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цаг 30 минутад хичээлээ ад 13 цаг 15 минутад аймгийн Лаборатори 1 дүгээр сургууль дээр очиж Дтай ахаар явж байхдаа замдаа Ө ахтай таараад бид хоёр хамт 1 дүгээр гууль дээр очоод Лтой таараад Лоо Пыг дуулахад П нь Дын хамт гараад ирсэн, тэгээд бид хэд тэр хоёрыг дагуулаад 1 дүгээр сургуулийн арын 72 дугаартай байрны хойд мухарт байх зоорь шиг р очоод байж байхад Мөнх-О ах надад томроод айлгаад байхаар нь би нямтай уулзах гэж очсон болохоор “түүнээс болж ах нарт дээрэлхүүлсэн уурандаа ийг 1 удаа элэгдсэн”, тэгтэл Ө ах уг зоорь руу П, Дыг авч ороод зодоод байсан. Би тухайн үед уг зоорь руу нь ороход П толгой ээ гараа аваад явган суучихсан, Дыг зогсож байхад М ах элэгдээд, жавхлан ах алгадаад, үргэлжлүүлээд Ө ах хоёр гараа боксын бентээр цохисон түүнийг цохиод дээрээс нь толгой хэсэг рүү нь нүдээд байсан. Тухайн үед дээд ангийн ах нар намайг зодно, барина гээд дээрэлхээд байхаар нь миний уур хүрээд Дтай уулзах гэж ирээд дээрэлхүүлчихлээ гэж бодоод түүнийг нэг удаа элэгдсэн. Би Лгэх хүүхэдтэй найзууд байсан учир түүгээр дамжуулан ийн өмнөөс Г.Ө, Ө.М, А.Ганзориг, н.Б нарыг зүс мэддэг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76 хуу/,

*Өсвөр насны яллагдагч Г.Өн өгсөн: “...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 хуу/, 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 363 дугаартай 
1.    М.Дын биед тархи дОт гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3.    Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-57 хуу/,

    Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94 хуу/,
    Өсвөр насны шүүгдэгчийн насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 95-96 хуу/
    Оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 108 хуу/, 
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 113 хуу/,
    Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 114-115 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, өсвөр насны шүүгдэгч Г.Өд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

    Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  өсвөр насны шүүгдэгч Г.Ө нь А аймгийн Э сумын 3 дугаар баг .............сургуулийн хичээлийн байрны гадна 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр насанд хүрээгүй М.Дыг утас хулгайлсан гэж гүтгэлээ гэх шалтгаанаа зодож биед тархи дОт бүхий эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

Эрүүгийн 2212.......... дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 
 
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

      Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Г.Ө нь А аймгийн Э сумын 3 дугаар баг ......... дүгээр сургуулийн хичээлийн байрны гадна 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр насанд хүрээгүй М.Дыг утас хулгайлсан гэж гүтгэлээ гэх шалтгаанаа зодож биед тархи дОт бүхий эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч М.Дын: “...Ө ах “гөлөгнүүд минь намайг хэн нь утас хулгайлсан гэж матсан бэ” гэж хэлээд уурлаж байснаа миний нүүр рүү гараараа 2 удаа цохиод, 3-4 удаа алгадаж, элэгдэж авахаар нь би хэвлий хэсгээ бариад доош тонгойход миний толгойн ар дагз хэсэг рүү олон удаагийн давтамжтай цохиод нүдээд байсан би нэг мэдсэн ухаан балартаад байж байхад жижүүр сурагчид ирээд бид нарыг болиулаад тарааж байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 хуу/, өсвөр насны гэрч Ж.Тий: “...Ө ахтай таараад бид хоёр хамт 1 дүгээр гууль дээр очоод Лтой таараад Лоо Пыг дуулахад П нь Дын хамт гараад ирсэн, тэгээд бид хэд тэр хоёрыг дагуулаад 1 дүгээр сургуулийн арын 72 дугаартай байрны хойд мухарт байх зоорь шиг р очоод байж байхад Мөнх-О ах надад томроод айлгаад байхаар нь би нямтай уулзах гэж очсон болохоор “түүнээс болж ах нарт дээрэлхүүлсэн уурандаа ийг 1 удаа элэгдсэн”, тэгтэл Ө ах уг зоорь руу П, Дыг авч ороод зодоод байсан...” гэх мэдүүлэг /хх-74-76 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны  өдрийн 363 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-57 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Өсвөр насны шүүгдэгч Г.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс өсвөр насны шүүгдэгч Г.Өн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч М.Дын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь өсвөр насны шүүгдэгч Г.Ө нь А аймгийн Э сумын 3 дугаар баг ........ дүгээр сургуулийн хичээлийн байрны гадна 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр насанд хүрээгүй М.Дыг утас хулгайлсан гэж гүтгэлээ гэх шалтгаанаа зодож биед тархи дОт бүхий эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж дүгнэв.   

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  өсвөр насны шүүгдэгч Г.Ө нь иргэн М.Дын биед тархи дОт нь гэмтэл  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 363 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

Иймд өсвөр насны шүүгдэгч Г.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
 
   Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Өсвөр насны шүүгдэгч Г.Өн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 410 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21 хуу/-ээр тогтоогдсон бөгөөд 2011 оны 11дүгээр сарын 17-ны өдөр Д.Шинэбилэгийн Хаан банк дахь ** тоот дансанд Ө гэх утгатай  100.000 төгрөгийг нөхөн төлсөн баримтыг өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн мөн насанд хүрээгүй хохирогч нь  хохирол нэхэмжлээгүй тул өсвөр насны шүүгдэгч Г.Өг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.  

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Өсвөр насны шүүгдэгч Г.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Өсвөр насны шүүгдэгч Г.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

    Өсвөр насны шүүгдэгч нь шүүхийн шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Өг ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах шийтгэл оногдуулах саналыг зөвшөөрч гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд өсвөр насны шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Өг ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Өд 1/нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Өд нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдвэл прокурорын саналыг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Өд хүмүүжлийн чанартай  албадлагын арга хэмжээ болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв. 

Өсвөр насны шүүгдэгч Г.Ө нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Г.Өн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Г.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.      Өсвөр насны шүүгдэгч Д овогт Гын Өг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Өг ял оногдуулахыг тэнсэж,  1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Өд 1/нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Ө нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Өд хүмүүжлийн чанартай  албадлагын арга хэмжээ болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг .......... аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Г.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                        

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ОТГОНЦЭЦЭГ