Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/12

 


       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
 Шүүгдэгч: А.Н, А.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Агийн Х, Б овогт Аий Н нарт холбогдох  Эрүүгийн 2212............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Б суманд төрсөн, 28 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3 эхнэр 1 хүүхдийн хамт А аймгийн Б сум **баг Д гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Агийн Х /РД: ***/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Б суманд төрсөн, 23 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3 эцэг, эхийн хамт А аймгийн Б сум **баг Д гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Аий Н /РД: ****/,

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Н, А.Х нар бүлэглэн А аймгийн Б сумын Х багийн нутаг дэвсгэр Булгийн тариа гэх газар 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Өвс хулгай хийсэн” гэх шалтгаанаар Г.Ныг зодож, тархи доргилт, дух, хүзүү, баруун гарын сарвуу, нурууны баруун дунд хэсэг, зүүн шанаа, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун завжинд язарсан шарх, хамар ясны хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Эрүүгийн 2212.............  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

*Хохирогч Г.Нын өгсөн: “...2022 оны 11-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө Х багийн нутаг  Б гэх газар хадлангийн пойлонд өвс манаад хонож байхад шөнө 02 цагийн үед гадаа юм дугараад байхаар нь гараад мотоциклио асаагаад нуруулдсан өвсний хашаа тойроод харахад нэг цагаан өнгийн ачааны машин бас нэг хүн харагдсан тэгээд очиход машины урд мотоциклио унтраагаад харахад нутгийн залуу болох Н гэх залуу байсан тэгэхээр нь би та нар ингээд шууд хулгай хийгээд ачдаг болсон юм уу гэсэн чин ачсан ч яадаг юм гээд миний урдаас хүрээд ирсэн тэгэхээр арай л муухай юм биш үү гэсэн чинь намайг зүүн гар талын хөмсөг орчим газар гараараа цохисон тэгээд би мотоциклоо данхраадаж тавиад буусан чинь урдаас дахиад хамар луу нэг удаа цохихоор би Ныг шууд бариад авсан юм. Тэгээд машины дээрээс нэг хүн бууж ирээд намайг урдаас хамар зүүн талын хөмсөг шанаа тус газар 3-4 удаа мөргөсөн. Тэгээд би доошоо тонгойсон чинь доороос нэг нь цохиод хажуу талаас татаад унгаасан. Тэгээд би газар бөгсөөрөө сууж байсан чинь Х урдаас өшиглөсөн миний хамар орчим газар оносон тэгэхээр нь би толгойгоо бариад хэвтээд өгсөн чинь дээрээс дэвсээд байсан хүзүү орчим газар дэвсээд байсан хэн хэн нь хэдэн удаа дэвссэн талаар мэдээгүй ээ нүүрээ дараад доошоо тонгойсон байсан болохоор.тэгээд би газар 2-3 минут хэвтэж байгаад босоод ирсэн. Тэгсэн чинь Н миний зүүн талын шанаа орчим газар дахин нэг удаа цохисон. Тэгээд Х одоо арай хэтрүүллээ гээд Ныг надаас салгаад намайг заамдаж аваад дахин 2-3 удаа миний дух орчим газар цохисон тэгсэн чинь Н гүйж ирээд миний хүзүү орчим газар цохиод газар унгаагаад миний цамцны захаас 2-3 метр газар чирээд аваад дээрээс өвдөглөөд суусан тэгээд дахин зүүн талын шанаа орчим газар гараараа цохисон тэгээд би одоо больё арай их нүдээд байгаа юм биш үү гээд гуйсан тэгээд Н дээрээс босоод явахаар нь би араас нь босоод мотоцикл дээрээ очиход түлхүүрээ түлхэх гэсэн чинь Н миний гараас бариад хаашаа явах гэж байгаа гээд байсан. Тэгэхээр нь би нүүрээ угаах гэсэн юм. Чи ямар том болсон юм бэ гээд дахин 2 удаа зүүн талаа шанаа толгойн дагз хэсэг газар цохиод мөн элэг тус газар нэг удаа гараараа цохисон би тэгэхээр нь намайг явуулчих гээд гуйсан чинь хоргоогоод явуулахгүй болохоор нь би мотоциклийн түлхүүрээ аваад гэр лүүгээ орсон. Тэгээд 5-10 минут орчим сууж байгаад харсан чинь машинаа асаагаад явж байсан. Тэгэхээр нь би хамраас гарсан цусаа угаагаад өөрийн хувцсаа өмсөөд мотоциклиороо сумын төв орж ирсэн тэгсэн чинь надтай хамт байсан Б ах айл руу очиж аав ээжид хэлсэн байсан. Аав ээж мэдээд миний урдаас явах гэж байсан. тэгээд би шууд эмнэлэг шууд ороод үзүүлээд эмнэлгээс өвчин намдаах эм уугаад ГанБ ахынд хоносон ГанБ ах Н Х хоёрыг авч ирсэн. Тэгээд намайг эмнэлгээс аймаг яв гээд би өглөө болгоод би өөрийн аав Г, ГанБ ах нарын хамт аймгийн төв явж эмнэлэгт үзүүлээд 7 хоног гадуур эмчилгээ хийлгэсэн. Өвс хулгай хийх гэж байгаад баригдаад надад уураа гаргаж намайг учир зүггүй зодсон юм шиг байсан. Би Ныг хоёр удаа цохисон зүүн шанаа орчим газар хальт цохисон нэг нь мөр хэсэгт нь цохисон Х би цохиогүй ээ. Энэ хоёр хүн гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/,

*Хохирогч Г.Нын дахин өгсөн: “...Миний эмчилгээний зардалд А.Н, А.Х нар 1.000.000 төгрөгийг өгөхөөр болж бид нар тохирсон юм. Би уг 1.000.000 төгрөгийг авах юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор надад эмчилгээний зардал байхгүй гэхдээ 2-3 хоногийн дотор надад гаргаж өгнө гэсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 хуу/,

*Гэрч Ч.Гийн өгсөн: “...Н бол миний дунд хүү юм. Би энэ талаар мэдсэн 2022 оны 11 дүгээр 15-наас 16-нд шилжих шөнө манай хүү Н Н Х нарт зодуулчихлаа гээд ирсэн. Тэгэхэд нүүр хөхөрсөн, цус гарсан байдалтай байсан. Тэгээд өглөө нь Батдорж эмчид үзүүлсэн. Тэгээд аймаг явж үзүүл гэхээр нь би хүүхдээ аваад аймгийн төвийн гэмтлийн эмчид үзүүлж 7 хоног эмчилгээ хийлгэсэн. Тэгээд гэртээ ирсэн. Сумын гэртээ байж байсан. 2022 оны 15-ны өглөө ГанБ ахын тарианы хашаанаас барилцаж өгнө гээд явсан. Толгой тус газар гэмтэлтэй байх шиг байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 хуу/,

*Гэрч Ц.Бын өгсөн: “…Н бид хоёр шөнө унтаж байсан чинь гэдээ хүн ирээд хаалга онгойлгож хүн харчихаад машин асаагаад хойшоо тойроод явсан. Тэгэхээр нь Н бид хоёр гараад өвсний хоёр талаар тойроод очиход цагаан өнгийн тэвштэй машин зогсож байсан. Уг машины хажууд нэг хүн зогсож байсан. Тэгээд Ныг зодож, цохиод байсан. Би тэр хүмүүсээс зугтааж гүйгээд буцаад ирэхэд Н байхгүй байсан. Тэгээд сумын төвөөс ГанБ ах ирээд би машинд суугаад Ныг зодсон айлд очиж хоёр залууг сумын цагдаад аваачиж өгсөн. Би уг хоёр хүнийг танихгүй ээ. Намайг харахад шанаа орчим цохиж байгаа харагдсан. Би өөр зүйл хараагүй. Уг машинтай хоёр залуу явж байсан. Нэг машины хажууд нөгөө нь машинаас бууж ирээд намайг зодох гэхээр нь би зугтаагаад явсан. …” гэх мэдүүлэг /хх-ийн 82-84 хуу/, 

*Гэрч Ч.ГанБын өгсөн: “...Манай дүүгийн хүүхэд Н манай тариан талбайн дээр хонож байгаад шөнө хүнд зодуулчихлаа гээд шөнө хэдэн 03 цагийн үед ирсэн Тэгээд би өөрийн тариан талбай ороод манаач Быг аваад Х гэх залуугийн очиход Х Н хоёр хамт байхаар би машиндаа суулгаж аваад сумын цагдаад авч ирж өгсөн. Тэгээд Н толгой тус газраа буюу баруун талын шанаа нуд орчим газар нь хөхөрсөн нүд нь хавдсан байхаар нь өглөө нь шууд аваад аймгийн төвд очиж эмнэлэгт үзүүлж 7 хоног эмчилгээ хийлгэсэн. Наас асуухад өдөр ажилтай байж байгаад орой өвс авах гээд очсон гэж ярьсан би яг ямар зорилгоор очсоныг мэдээгүй ээ. Манай тариан талбайгаас өвс алдагдаагүй Н Б нарыг гараад ирэхэд өвс ачаагүй зүгээр машинтай зогсож байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 хуу/,

*А.Х яллагдагчаар өгсөн:“... Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 хуу/,

*А.Нын яллагдагчаар өгсөн: “...Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 хуу/,

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 18-ны 446 дугаартай дүгнэлт:
1.    Г.Нын биед тархи доргилт, дух, хүзүү, баруун гарын сарвуу, нурууны баруун дунд хэсэг, зүүн шанаа, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун завьжинд язарсан шарх, хамар ясны хугарал, хүзүүний зүүн талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3.    Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 
4.    Тархи доргилт, дух, хүзүү, баруун гарын сарвуу, нурууны баруун дунд хэсэг, баруун шанаа, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун завьжинд язарсан шарх, хамар ясны хугарал гэмтлүүд тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. хүзүүний зүүн талын зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 15-16 хуу/,

           *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 65-66 хуу/         
           *Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62, 64 хуу/,
           *Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 91-93 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Н, А.Х нар бүлэглэн А аймгийн Б сумын Х багийн нутаг дэвсгэр Булгийн тариа гэх газар 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Өвс хулгай хийсэн” гэх шалтгаанаар Г.Ныг зодож, тархи доргилт, дух, хүзүү, баруун гарын сарвуу, нурууны баруун дунд хэсэг, зүүн шанаа, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун завжинд язарсан шарх, хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.Н, А.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2212......... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч А.Н, А.Х нар бүлэглэн А аймгийн Б сумын Х багийн нутаг дэвсгэр Б гэх газар 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Өвс хулгай хийсэн” гэх шалтгаанаар Г.Ныг зодож, тархи доргилт, дух, хүзүү, баруун гарын сарвуу, нурууны баруун дунд хэсэг, зүүн шанаа, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун завжинд язарсан шарх, хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Г.Нын:.. 02 цагийн үед гадаа юм дугараад байхаар нь гараад мотоциклио асаагаад нуруулдсан өвсний хашаа тойроод харахад нэг цагаан өнгийн ачааны машин бас нэг хүн харагдсан тэгээд очиход машины урд мотоциклио унтраагаад харахад нутгийн залуу болох Н гэх залуу байсан тэгэхээр нь би та нар ингээд шууд хулгай хийгээд ачдаг болсон юм уу гэсэн чин ачсан ч яадаг юм гээд миний урдаас хүрээд ирсэн тэгэхээр арай л муухай юм биш үү гэсэн чинь намайг зүүн гар талын хөмсөг орчим газар гараараа цохисон тэгээд би мотоциклоо данхраадаж тавиад буусан чинь урдаас дахиад хамар луу нэг удаа цохихоор би Ныг шууд бариад авсан юм. Тэгээд машины дээрээс нэг хүн бууж ирээд намайг урдаас хамар зүүн талын хөмсөг шанаа тус газар 3-4 удаа мөргөсөн. Тэгээд би доошоо тонгойсон чинь доороос нэг нь цохиод хажуу талаас татаад унгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08, 70-71 хуу/, гэрч Ч.Гийн:... 2022 оны 11 дүгээр 15-наас 16-нд шилжих шөнө манай хүү Н Н Х нарт зодуулчихлаа гээд ирсэн. Тэгэхэд нүүр хөхөрсөн, цус гарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 хуу/, гэрч Ц.Бын:... Н бид хоёр шөнө унтаж байсан чинь гэдээ хүн ирээд хаалга онгойлгож хүн харчихаад машин асаагаад хойшоо тойроод явсан. Тэгэхээр нь Н бид хоёр гараад өвсний хоёр талаар тойроод очиход цагаан өнгийн тэвштэй машин зогсож байсан. Уг машины хажууд нэг хүн зогсож байсан. Тэгээд Ныг зодож, цохиод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 82-84 хуу/, гэрч Ч.ГанБын:... Манай дүүгийн хүүхэд Н манай тариан талбайн дээр хонож байгаад шөнө хүнд зодуулчихлаа гээд шөнө хэдэн 03 цагийн үед ирсэн Тэгээд би өөрийн тариан талбай ороод манаач Быг аваад Х гэх залуугийн очиход Х Н хоёр хамт байхаар би машиндаа суулгаж аваад сумын цагдаад авч ирж өгсөн. Тэгээд Н толгой тус газраа буюу баруун талын шанаа нуд орчим газар нь хөхөрсөн нүд нь хавдсан байхаар нь өглөө нь шууд аваад аймгийн төвд очиж эмнэлэгт үзүүлж 7 хоног эмчилгээ хийлгэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн /, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 446 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б шүүгдэгч А.Х, А.Н нарын үйлдлийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  
  
    Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд шүүгдэгч А.Х, А.Н  нар нь хохирогч Нын биед тархи доргилт, дух, хүзүү, баруун гарын сарвуу, нурууны баруун дунд хэсэг, зүүн шанаа, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун завьжинд язарсан шарх, хамар ясны хугарал, хүзүүний зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 446 дугаартай дүгнэлтэд  дурдсан бөгөөд шүүгдэгч нарын энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  
  
Иймд шүүгдэгч А.Х, А.Н нарын үйлдлийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

    Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
    Хохирогч Г.Н нь хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй тул шүүгдэгч А.Х, А.Н нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч Б А.Х, А.Н нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч А.Х, А.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч болон хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х, шүүгдэгч А.Н нарт тус бүр 600/ зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч /хх-ийн 101 хуу/ гарын үсэг зуржээ.   


Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.


Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч А.Х, А.Н нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х, А.Н нарыг тус бүр 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н, А.Х нарт оногдуулсан торгох ялын 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоох зүйтэй  байна  гэж шүүх дүгнэв. 


     Шүүгдэгч А.Х, А.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Х, А.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

    Шүүгдэгч А.Х, А.Н нарыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                     
                                                       ТОГТООХ нь:


1.    Шүүгдэгч Б овогт Агийн Х, шүүгдэгч Б овогт Аий Н нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч  А.Ныг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н, А.Х нар нь оногдуулсан  600/ зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н, А.Х нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х, А.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.     Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Х, шүүгдэгч А.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ