| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/00488/И |
| Дугаар | 102/ШШ2019/01193 |
| Огноо | 2019-04-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2019/01193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүрэг, 25-р хороо, Хайрханы 2-р гудамжны 311 тоотод оршин суух, эрэгтэй, РД-НИ94010611, Эржигэн овогт Чулуунбатын Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 42-р байрны 27 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УП96051342, Боржигин овогт Баярмөнхийн Хандсүрэнд холбогдох,
гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэрэннадмид, хариуцагч Б.Хандсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Ч.Мөнх-Эрдэнэ нь Б.Хандсүрэнтэй 2012 онд танилцаж, хадмындаа хамт амьдарч байгаад 2018-01-12 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд 2017-05-10 өдөр охин Мөнх-Эрдэнийн Сийлэн төрсөн.Энэ 2 хоорондоо муудалцаад, Ч.Мөнх-Эрдэнэ сална гээд гараад явсан юм гэнэлээ. Ч.Мөнх-Эрдэнийн нэр дээр машины эзэмшил, түүнийг ажил ороход барьцаа болгох гээд хариуцагчийн хашааны бичиг баримтыг Ч.Мөнх-Эрдэнийн нэр дээр шилжүүлсэн байсныгаа буцаагаад шилжүүлээд өг гэснийг нь хэлсэн ёсоор нь болгосон. Б.Хандсүрэн хүүхдийг нь Ч.Мөнх-Эрдэнэтэй уулзуулдаггүй. Хоорондоо эвлэрэхгүй юм байна. Ч.Мөнх-Эрдэнэ БНСУ руу ажиллахаар явсан. Тэндээ харлана гэсэн. Цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн тул гэрлэлтийг цуцлаж өгнө үү? Хариуцагч талаас гэрлэлтээ цуцлуул гээд шаардаад байсан гэв.
Хариуцагч тайлбартаа: Миний бие Ч.Мөнх-Эрдэнэтэй 2012 оноос хойш үерхэж байгаад, 2016 оноос хамтран амьдарч эхэлсэн. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2017-05-10 өдөр охин М.Сийлэн төрж, 2018-01-12 өдөр бид гэрлэлтээ бүртгүүлсэн.
Манай эцэг, эхийн зүгээс биднийг юугаар ч дутаалгүй тэжээн тэтгэж байсан бөгөөд Ч.Мөнх-Эрдэнийг ажилд оруулж, машин хүртэл авч өгч байсан.
Бидний хамтран амьдрах хугацаанд Ч.Мөнх-Эрдэнэ харилцааны хувьд маш түргэн ууртай, асуудал гарах бүрт сална гээд гэрээс явчихдаг. 2018-11-08 өдөр хүүхдээ өвчтэй байхад сална гээд хаяад явсан.
Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдэдээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, итгэмжлэл, Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг, тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагч нар Баянгол дүүрэгт 2018-01-12 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд зохигчийн дундаас 2017-05-10 өдөр охин Эржигэн овогт Мөнх-Эрдэнийн Сийлэн төрсөн талаар зохигч маргаангүй, энэ үйл явдал бичмэл баримтаар тогтоогдож байна.
Зохигч 2016 оноос хамтын амьдралтай болсон бөгөөд гэрлэгчид хоорондын харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2018 оны 11 сараас тусдаа амьдарсан хугацаанаас хойш охин М.Сийлэн эхийнхээ асрамжинд байгаа нь тогтоогдож байна.
Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч хэн аль нь гэр бүлээр амьдрах хүсэлгүй, нэхэмжлэгч Ч.Мөнх-Эрдэнэ БНСУ-д явж, цаашид эвлэрэх боломжгүй болсон шалтгаанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.
Шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэхээр хугацаа тогтоож өгсөн боловч энэ хугацаанд нэхэмжлэгч эвлэрэх талаар санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээр амьдрах, эвлэрэх боломжгүй гэж үзэж байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.
Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн М.Сийлэнг 18 насанд хүртэл эхийнх нь асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл хариуцагчийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхдээ эцэг эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдээ асрамжлаагүй байгаа эцгээс хүүхдээ асарч байгаа хариуцагч уг үүргийг шаардах эрхтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр нэхэмжлэгчээс хүүхдэд тэтгэлэг гаргуулахаар тогтоов.
Гэр бүлээр амьдрах хугацаанд бий болсон дундаа хамтран өмчлөх хөрөнгийн талаар зохигч маргаангүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншал, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход тэгш эрх эдлэх бөгөөд адил үүрэгтэй.
Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдийн эцэг, эхийн хэн нэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нөгөө нь саад учруулахыг Гэр бүлийн тухай хуулиар хориглодог болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 31223 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсгийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг баримтлан Эржигэн овогт Чулуунбатын Мөнх-Эрдэнэ, Боржигин овогт Баярмөнхийн Хандсүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 2017-05-10 өдөр М.Сийлэнг 18 насанд хүртэл эх Б.Хандсүрэнгийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоосугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан охин М.Сийлэнг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16/суралцаж байгаа бол 18/нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ч.Мөнх-Эрдэнээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.