Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2019/01197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүрэг, 22-р хороо, Тахилтын 8-р гудамжны 26 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ДИ79010211, Хайтал овогт Хувхүүгийн Отгондэлгэрийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 22-р хороо, Зүүн нарангийн 13-р гудамжны 290 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ДИ81052600, Хайтал овогт Дашдоржийн Мөнхцэцэгт холбогдох,

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Отгондэлгэр, хариуцагч Д.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Д.Мөнхцэцэгтэй 2000 онд танилцаж, улмаар 2002 оны 10 сард гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 оны 9 сард хүү Мөнхцэцэгийн Мягмарсүрэн төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2008 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд одоо хэн аль нь тус тусдаа амьдралтай болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Миний бие 2002 оноос Х.Отгондэлгэртэй хамт амьдарсан. 2005 оны 10 сард Говь-алтай аймгийн Тонхил суманд гэрлэлтээ бүртгүүлсэн. Хүү М.Мягмарсүрэн 2005-09-06 өдөр төрсөн. Бид 2008 оноос хойш тусдаа амьдарч, хүү миний асрамжинд байгаа. Би 2010 оноос өөр хүнтэй амьдарсан. Нэхэмжлэгчтэй гэр бүлээр амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдээ би өөрийн асрамжинд авна, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээ, тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хариуцагч нар Говь-Алтай аймагт 2005-10-24 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд зохигчийн дундаас 2005-09-26 өдөр хүү Мөнхцэцэгийн Мягмарсүрэн төрсөн талаар зохигч маргаангүй, энэ үйл явдал бичмэл баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид хоорондын харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2008 оноос тусдаа амьдарсан хугацаанаас хүү М.Мягмарсүрэн эхийнхээ асрамжинд амьдарч иржээ.

Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч хэн аль нь гэр бүлээр амьдрах хүсэлгүй, өөр бусадтай хамтын амьдралтай болсон байдлаас эвлэрэх боломжгүй болсон шалтгаанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Зохигч цаашид гэр бүлээр амьдрах хүсэлгүй, эвлэрэх боломжгүй болсон гэж үзэж байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн М.Мягмарсүрэнг 18 насанд хүртэл эхийнх нь асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл хариуцагчийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншал, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход тэгш эрх эдлэх, адил үүрэгтэй, боловч хүүхдээ асрамжилж байгаа хариуцагч нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг нэхэмжлэгчээс шаардаагүй, гэр бүлээр амьдрах хугацаанд бий болсон дундаа хамтран өмчлөх хөрөнгийн талаар зохигч маргаангүй байна.

Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдийн эцэг, эхийн хэн нэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад учруулахыг Гэр бүлийн тухай хуулиар хориглодог болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан Хайтал овогт Хувхүүгийн Отгондэлгэр, Хайтал овогт Дашдоржийн Мөнхцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 2005-09-26 өдөр төрсөн хүү М.Мягмарсүрэнг 18 насанд хүртэл эх Д.Мөнхцэцэгийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоосугай.

 

3. Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч хүүхдэдээ нэхэмжлэгчээс тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдийн эцэг, эхийн хэн нэг нь хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нөгөө нь саад учруулахгүй байхыг зохигчдод мэдэгдсүгэй.