| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 128/2023/1031/З/Н |
| Дугаар | 221/МА2024/0763 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2024/0763
| 2024 оны 12 сарын 03 өдөр | Дугаар 221/МА2024/0763 | Улаанбаатар хот |
“ТНХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б;
Нэхэмжлэгч: “ТНХ” ХХК
Хариуцагч: Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны дарга
Гуравдагч этгээд: “ЖӨ” СӨХ, “У 94” СӨХ, “БХ 94” СӨХ, “Т” СӨХ, “ЭХ” СӨХ, “ОХ” СӨХ, “С” СӨХ, “Г-Э” СӨХ, ОСНААУГ;
Нэхэмжлэлийн шаардлага: “Хот, суурины ус хангамж, ариутгах, татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/1** дугаар шийдвэр, мөн хорооны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/3* дүгээр албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0679 дугаартай шийдвэр;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ор,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Ш.Э,
Гуравдагч этгээд “ЭХ” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, Э.Г
Гуравдагч этгээд “ОХ” СӨХ-ны төлөөлөгч Ц.О,
Гуравдагч этгээд “Г-Э” СӨХ-ны төлөөлөгч Н.О,
Гуравдагч этгээд “С” СӨХ-ны төлөөлөгч Л.М нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2023/1031/З/Н
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ТНХ” ХХК-иас Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны даргад холбогдуулан “Хот, суурины ус хангамж, ариутгах, татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/1** дугаар шийдвэр, мөн хорооны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/3* дүгээр албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 679 дугаартай шийдвэрээр:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.14, 10 дугаар зүйлийн 10.1.4, 10.1.5, 10.1.12, 22 дугаар зүйлийн 22.3-д заасныг баримтлан “ТНХ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч “ТНХ” ХХК-ийн төлөөлөгч Э.Б давж заалдах гомдолдоо: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх шийдвэртээ “...нэхэмжлэгч хуулийн этгээд нь Хот, суурины хэрэглэгчдэд хууль болон стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлэхдээ тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын дагуу үзүүлээгүй болох нь тогтоогдсон, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-т “ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаарх хууль тогтоомж, норм, стандарт, дүрэм зааврыг үйл ажиллагаандаа мөрдөх” үүргээ биелүүлээгүй, гуравдагч этгээд буюу хэрэглэгч нарын эрх ашгийг хамгаалах зорилго агуулж, зохицуулалтын шинжтэй шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэв...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
3.1.1. Манай компани нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос олгодог Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4-12.2.8-д тус тус заасан үйл ажиллагааг явуулдаг, уг тусгай зөвшөөрөл нь хүчинтэй байгаа бөгөөд тусгай зөвшөөрөл цуцлагдсан, хүчингүй болсон зүйл байхгүй болно.
3.1.2. Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүрэн эрхийг заасан, 4.2.1.1-д зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа эрхлэх үндсэн эрхтэй бөгөөд тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг эрхлэх үндсэн эрхтэй. Хариуцагч байгууллага нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон үйл ажиллагаа явуулах байруудыг тусгай зөвшөөрөл хүчинтэй байхад хууль бусаар гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үндсэн эрхийг зөрчсөн болно. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13-т “Зохицуулах хороонд бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх асуудлыг хорооны хурлаараа хэлэлцэх бөгөөд зохицуулах хорооны хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна” гэж заасан.
3.1.3. Гэтэл хариуцагч байгууллага нь дээрх заалтыг зөрчиж, маргаан бүхий 2 шийдвэрийг гаргахдаа хорооны хурлаараа хэлэлцээгүй бөгөөд хорооны дарга дангаараа шийдвэрлэж, албан бичгээр хэрэглэгчдийг шилжүүлж, шийдвэр гаргах журмыг зөрчсөн. Хорооны хурлаар хэлэлцэж, албан ёсоор тогтоол гаргаж шийдвэрлэх асуудлыг хорооны дарга дангаар албан бичгээр шийдвэр гаргаж, бүрэн эрхээ хэтрүүлж, хорооны эрх хэмжээнд халдаж, тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд халдаж, эрх, ашгийг үндэслэлгүйгээр хохироож, зөрчих ёсгүй юм. Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийн харилцаанд дараах зарчмыг баримтална гэж заасан 1.2-т хууль дээдлэх зарчмын талаар заасан. Хариуцагч байгууллага энэ хууль дээдлэх зарчмыг зөрчсөн.
3.1.4. Мөн Захиргааны ерөнхий хуульд захиргааны үйл ажиллагааны зарчмын талаар заасан бөгөөд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх гэж заасан. Зөвшөөрлийн тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрөл, хавсралтад заагдсан үйл ажиллагаа явуулах бүрэн эрхийг хариуцагч байгууллага хуулийн ямар хуулийн үндэслэлээр хязгаарлаж, шилжүүлж байгаа ойлгомжгүй бөгөөд хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
3.2. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо өмнө нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон нэр бүхий СӨХ-ны гомдлоор манай байгууллагад олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг хурлаар хэлэлцсэн байдаг, уг хурлаар манай компанийг хууль зөрсөн гэж дүгнээгүй, тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаагүй гэж дүгнээгүй бөгөөд манайд зөрчил тогтоогүй, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй бөгөөд манай компанийн харьяаллын байр, орон сууц, оршин суугч, хэрэглэгчдийг өөр байгууллага буюу “ОСНААУГ” ОНӨААТҮГ-т шилжүүлэх талаар огт дурдагдаагүй, тус хурлаар уг маргаан бүхий захиргааны актад дурдсанаар манай компанийн харьяалах байр, орон сууц, хэрэглэгчдийг “ОСНААУГ” ОНӨААТҮГ-т шилжүүлэх талаар ямар нэгэн шийдвэр огт гараагүй байдаг болно. Мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/1** тоот “Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай” маргаан бүхий шийдвэрт Зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас ажлын албанд өгсөн үүрэг даалгаврыг үндэслэн гэж дурдсан байх бөгөөд уг өдөр болсон манай тусгай зөвшөөрлийг цуцлах, хүчингүй болгох эсэх асуудлыг хэлэлцсэн хурал дээр манай компанийг зөрчил үйлдсэн гэж огт дүгнээгүй, манай компанид зөрчил арилгах талаар ямар нэгэн шаардлага, үүрэг даалгаврыг өгч, танилцуулж байгаагүй болно.
3.2.1. Гэтэл Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос манайд олгосон Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь ямар нэгэн байдлаар цуцлагдаагүй, хүчингүй болоогүй, өнөөдрийг хүртэл хүчинтэй үйлчилж байгаа бөгөөд бид зөрчил гаргаагүй, СӨХ-ны гомдлын дагуу манайд зөрчил тогтоогоогүй байхад хариуцагч нь тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхэлдэг үйл ажиллагааг зогсоож, манай компанийн харьяаллын байр, орон сууц, оршин суугч, хэрэглэгчдийг өөр байгууллага буюу “ОСНААУГ” ОНӨААТҮГ-т шилжүүлсэн нь хууль бус юм.
3.2.2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн, үнэн зөв тогтоож чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч компани буруутай, зөрчил гаргасан болохыг тогтоож чадаагүй бөгөөд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13-т “Зохицуулах хороонд бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх асуудлыг хорооны хурлаараа хэлэлцэх бөгөөд зохицуулах хорооны хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна” гэж заасныг буюу уг хуулийн заалтыг, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хариуцагч нь манай компанийн үйлчлэх хүрээний хэрэглэгчид, байруудыг хэсэг хэсгээр нь шат дараатайгаар гуравдагч этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлж, манай эрх, ашгийг зөрчиж байгаа бөгөөд дээрх маргаан бүхий шийдвэрийг гаргаснаас хойш дахин манай компанийн үйлчлэх хүрээнд бүртгэлтэй бусад байруудыг хорооны хурлаараа хэлэлцэхгүйгээр, хорооны дарга дангаар шийдвэрлэж, албан бичгээр манай бусад хэрэглэгчдийг мөн шилжүүлсэн. Үүнийг мөн бидний зүгээс эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхээс хариуцагч нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13-т “Зохицуулах хороонд бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх асуудлыг хорооны хурлаараа хэлэлцэх бөгөөд зохицуулах хорооны хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна” гэж заасныг зөрчиж, хорооны хурлаар хэлэлцэж шийдвэр гаргаагүй, шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэснийг зөрчсөн гэж дүгнэж, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос манай компанийн үйлчлэх хүрээний байруудыг шилжүүлж, зохицуулалт хийсэн албан бичиг буюу шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг болно. Уг шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талаас энэ захиргааны хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа болно. Мөн уг анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч тал давж заалдсан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх тусдаа маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.
3.2.3. Өөрөөр хэлбэл өмнөх шүүхээр шийдэгдсэн хэрэг маргаан нь одоогийн бидний энэ маргаан бүхий хэрэгтэй ижил бөгөөд хариуцагч нь манай зарим хэрэглэгчид, байрыг шилжүүлэхдээ мөн хорооны хурлаараа хэлэлцээгүй, хамтын тогтоол гаргаагүй, хорооны дарга дангаар, албан бичгээр шийдвэр гаргаж, хэрэглэгчийг шилжүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх ижил маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо шийдвэр гаргахдаа хорооны хурлаар хэлэлцэж, гаргасан шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэснийг зөрсөн байна гэж дүгнэсэн байхад энэ хэрэг дээр эсрэг шийдвэр гаргаж, хариуцагч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны даргын албан бичгээр гаргасан шийдвэрийг зөв гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд анхан шатны шүүхүүд ижил, хэрэг маргааныг хуулийг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж, хууль хэрэглээний зөрүүтэй байдал үүсгэсэн болно.
3.2.4. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, маргааны үйл баримтыг буруу дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэж чадаагүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0679 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Зөвшөөрлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд зөвшөөрлийг олгох бөгөөд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд зөвшөөрөл олгох бүрэн эрхээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн бусад этгээдэд шилжүүлэхийг хориглоно.” гэж тус тус заажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0679 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.13 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.5, 10.1.12, 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “ТНХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хот, суурины ус хангамж, ариутгах, татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/1** дугаар, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/3* дүгээр албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210600 төгрөгөөс 140400 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, илүү төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА