Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 94

 

Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,

Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Дашдорж,

 Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярмагнай,

 Хохирогчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Батгэрэл, Б.Болормаа, С.Ганхөлөг, Б.Лхагважав,

Шїїгдэгч: Ш.Цэдэнбалжир, Ц.Алтанхуяг, С.Батхүү, Ө.Мөнгөн, Д.Дэшиг, Д.Амарсанаа, Ш.Цэдэнгомбо, Ж.Ганзориг, Х.Шинэбаяр, Д.Гантулга, Б.Одсүрэн, Р.Батням, Ц.Нэргүй, Г.Эрдэнэцогт,  Х.Нанзадбаяр, Б.Батбаян, Ч.Энхбаяр, Я.Сайнбаяр, Д.Болдбаатар, С.Банзрагч, Б.Ганхөлөг, Т.Баярболд, Р.Буяннэмэх, О.Алтангэрэл, Б.Галбадрах нарыг оролцуулан тус шїїхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шїїх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Банзрагч нарт холбогдох 201620000230 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суудаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй. Борлууд овогт Шараагийн Цэдэнбалжир /ОЗ88125511/,

2.  Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Галууд овогт Цэнд-Аюушийн Алтанхуяг /ОЭ87080611/,

3. Монгол Улсын иргэн, 1987 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Их тугтан овогт Сүхийн Батхүү /ОЗ87011415/

4. Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, дээд боловсролтой, газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Бөөгүүд овогт Өлзийтогтохын Мөнгөн /ОЗ93032811/,

5. Монгол Улсын иргэн, 1983 оны 12 сарын 26-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Борлууд овогт Дэмчигийн Дэшиг /ОЗ83122611/,

6. Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр хүүхдийн хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Зуутраг овогт Даваажавын Амарсанаа /ОЗ90042810/,

7. Монгол Улсын иргэн, 1978 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 ээжийнхээ хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Борлууд овогт Шараагийн Цэдэнгомбо /ОЗ78032334/,

8. Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа гагнуур хийдэг, ам бүл 4 эхнэр хүүхдийн хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Тугтан овогт Жаргалын Ганзориг  /ОЗ88052914/,

9. Монгол Улсын иргэн, 1990 оны 02 сарын 26-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7 ээж, ах, дүү нарын хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Монголмууд овогт Халзаагийн Шинэбаяр /ОЗ90022611/,

10. Монгол Улсын иргэн, 1988 оны 05 сарын 01-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, малын их эмч ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Баргад овогт Доржийн Гантулга  /ОЗ88050111/,

11. Монгол Улсын иргэн, 1982 оны 08 сарын 29-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр хүүхдийн хамт Наранбулаг сумын Улаан үзүүр багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Хошууд овогт Басангийн Одсүрэн  /ОЗ82082913/,

12. Монгол Улсын иргэн, 1989 оны 01 сарын 01-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр хүүхдийн хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Баргад овогт Цэвээний Нэргүй  /ОЗ89010116/,

13. Монгол Улсын иргэн, 1989 оны 07 сарын 07-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 ээж, эгч нарын хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Монголмууд овогт Раднаагийн Батням /ОЗ89070713/,

14. Монгол Улсын иргэн, 1988 оны 01 сарын 06-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, дээд болосролтой, багш мэргэжилтэй, биеийн тамирын багш ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Баргад овогт Гомбын Эрдэнэцогт /ОЗ88010617/,

15. Монгол Улсын иргэн, 1994 оны 09 сарын 03-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 ээж, ах, эгч, дүү нарын хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Монголмууд овогт Халзаагийн Нанзадбаяр /ОЗ94090316/,

16. Монгол Улсын иргэн, 1994 оны 10 сарын 02-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд болосролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Шонхор дээд сургуульд 4 дүгээр курсын оюутан, ам бүл 4 эцэг, эх эгч нарын хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Савар овогт Баттөмөрийн Батбаян  /ОЗ94100211/,

17. Монгол Улсын иргэн, 1994 оны 10 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Тугтан овогт Чимэдбаатарын Энхбаяр УК94101132/,

18. Монгол Улсын иргэн, 1988 оны 08 сарын 15-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр хүүхлийн хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Борлууд овогт Ядмаагийн Сайнбаяр /ОЗ88081519/,

19. Монгол Улсын иргэн, 1986 оны 02 сарын 09-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эцэгийн хамт Өндөрхангай сумын Цэцэрлэг багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Тунгалаг овогт Дамдин-Очирын Болдбаатар /ОК86020912/,

20. Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, биеийн тамрын багш ажилтай, ам бүл 6 эхнэр хүүхдийн хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2015 оны 01 сарын 09-ний өдөр Сум дундын 24 дүгээр шүүхийн 05 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялын мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Монголмууд овогт Самбуугийн Банзрагч /ОЗ82071736/,

21. Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эцэг, эх, дүү нарын хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Хошууд овогт Батхүрэлийн Ганхөлөг /ОЗ94122318/,

22. Монгол Улсын иргэн,  1982 оны 12 сарын 31-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Хойд овогт Тулгын Баярболд /ОЗ82123116/,

23. Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр хүүхдийн хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Бөөгүүд овогт Равдангийн Буяннэмэх /ОЗ80112519/,

24. Монгол Улсын иргэн, 1991 оны 06 сарын 27-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр хүүхдийн хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Бөөгүүд овогт Очирхүүгийн Алтангэрэл /ОЗ91062713/,

25. Монгол Улсын иргэн, 1983 оны 01 сарын 04-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр хүүхдийн хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Монголмууд овогт Батбаатарын Галбадрах /ОЗ83010438/,

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч утга:

1. Шүүгдэгч С.Банзрагч, Б.Ганхөлөг, Ч.Энхбаяр, Б.Батбаян нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 02-наас 03-нд шилжих шөнө машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс нийт 45 уут цемент хулгайлж, 630.000 төгрөгний хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Ш.Цэдэнбалжир, С.Банзрагч, Я.Сайнбаяр, Б.Ганхөлөг, Х.Нанзадбаяр, Х.Шинэбаяр, Ч.Энхбаяр, Б.Батбаян нар бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө давтан үйлдлээр машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс нийт 190 уут цемент хулгайлж, 2.660.000 төгрөгний хохирол учруулсан,

3. Шүүгдэгч Ш.Цэдэнбалжир, С.Банзрагч, Я.Сайнбаяр, Б.Ганхөлөг, Х.Нанзадбаяр, Х.Шинэбаяр, Ч.Энхбаяр, Б.Батбаян нар нь бүлэглэн  2016 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө давтан үйлдлээр машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс нийт 211 уут цемент хулгайлж, 2.954.000 төгрөгний хохирол учруулсан,

4. Шүүгдэгч Ш.Цэдэнбалжир, Ж.Ганзориг, Х.Шинэбаяр, Ш.Цэдэнгомбо нар бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө давтан үйлдлээр машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс нийт 145 уут цемент хулгайлж, 2.030.000 төгрөгний хохирол учруулсан,

5. Шүүгдэгч Ш.Цэдэнбалжир, Ж.Ганзориг, О.Алтангэрэл, Ш.Цэдэнгомбо нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс нийт 150 уут цемент хулгайлж, 2.100.000 төгрөгний хохирол учруулсан,

6. Шүүгдэгч С.Банзрагч давтан үйлдлээр яллагдагч Д.Болдбаатартай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс нийт 193 уут цемент хулгайлж, 2.702.000 төгрөгний хохирол учруулсан,

7. Шүүгдэгч Ө.Мөнгөн, С.Батхүү нар бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс нийт 70 уут цемент хулгайлж, 980.000 төгрөгний хохирол учруулсан,  

8. Шүүгдэгч Ө.Мөнгөн нь давтан үйлдлээр яллагдагч Ц.Алтанхуягтай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 07-наас 08-нд шилжих шөнө машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс нийт 40 уут цемент хулгайлж, 560.000 төгрөгний хохирол учруулсан,

9. Шүүгдэгч Б.Ганхөлөг нь давтан үйлдлээр яллагдагч Ц.Нэргүйтэй бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс нийт 630.000 төгрөгний үнэ бүхий 45 уут цемент, 240.000 төгрөгний үнэ бүхий гагнуурын аппарат, 24.000 төгрөгний үнэ бүхий 2 ширхэг шигшүүр төмөр, гагнуурын аппаратны 240.000 төгрөгний үнэ бүхий  30 метр утас зэрэг эд зүйл хулгайлж, нийт 1.134.000 төгрөний хохирол учруулсан,

10. Шүүгдэгч Х.Шинэбаяр давтан үйлдлээр яллагдагч Б.Галбадрахтай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс нийт  65 уут цемент хулгайлж, 910.000 төгрөгний хохирол учруулсан,

11. Шүүгдэгч Д.Дэшиг, Д.Амарсанаа, Р.Буяннэмэх, Т.Баярболд нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс нийт  265 уут цемент хулгайлж, 3.710.000 төгрөгний хохирол учруулсан,

12. Шүүгдэгч Яллагдагч Д.Гантулга, Одсүрэн нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс нийт  40 уут цемент хулгайлж, 560.000 төгрөгний хохирол учруулсан,

13. Шүүгдэгч Р.Батням, Эрдэнэцогт нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө, машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс нийт 40 уут цемент хулгайлж, 560.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдаанаар дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            1. Хохирогч Ц.Доржийн  мөрдөн байцаалтанд өгсөн: “ … 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цагийн орчим компаний кемпээс утсаар ярьж цемент алга болсон тухай хэлсэн. Захирал Сун Сиэн Юн бид хоёр буцаад 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн орчим Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Уушгийн улаан” гэх газарт компаний кемп дээр ирэхэд манай компаний асфальтын үйлдвэрийн дарга Ли Хун Ви “манай кампаний цементнээс 100 гаруй тонн цемент дутаж, алга болсон байна” гэж хэлсэн. Манай компаний кемп дээр 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр цемент буусан. Тэрнээс өмнө бас цемент үлдсэн байсан гэж Ли Хун Ви дарга хэлсэн. ...манай Шин Жан Шин Фа ХХК-ны кемп дээр 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр цемент буулгасанаас хойш нийт 1499 уут буюу 74.95 тонн цемент хулгайд алдагдсан байсан. Дээрх хулгайд алдагдсан цементнээс 1253 уут буюу 62.65 тонн цементийг тоо ёсоор нь хүлээж авсан. Үлдсэн 246 уут буюу 12.3 тонн цементний мөнгийг бэлэн мөнгөөр буцаан авсан. Мөн хулгайд алдагдсан шигшүүр 2 ширхэг, гагнуурын аппарат, гагнуурын аппаратны утас зэргийг тоо ёсоор ширхэгээр нь хүлээн авсан. Тийм болохоор манай компанид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо манай компаний зүгээс ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай компаний кемп дээр буулгасан цементийг зарцуулсан тайлан байхгүй учраас бид нар хэдэн уут цемент ашигласан талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Тийм учраас хавтаст хэрэгт нотлогдсон хохирлын хэмжээнд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлттэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 198-199, 200-р тал/

 

2. Гэрч Д.Чулуунбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “ 2016 оны  9 дүгээр сарын эхээр би Өндөрхангай суманд байж байтал 09:00 цагийн орчимд манай сумын Болдбаатар гэдэг залуу над руу утсаар залгаж “ Манай хүргэн Банзрагч цемент аваад Өндөрхангай сум руу явж байна гэнэ. Та машинтайгаа яваад тосоод аваадахаач. Хөлсөнд нь 1 тонн цемент өгнө гэж байна. Та санаа зоволтгүй. Манай хүргэн Банзрагчийн цемент байгаа юм” гэж хэлсэн. Удалгүй байж байтал Банзрагч над руу утсаар залгаж “Би Морьтын гуанзны ойролцоо явж байна. Миний цемент ачсан машин явах гээд яараад байна. Та машинтайгаа урдаас тосож гарч ирээд энэ цементийг машин дээрээс нь өөрийнхөө машин руу шилжүүлж ачаад Өндөрхангай сум руу оруулаад өгөөч. Би таньд хөлсөнд нь 1 тонн цемент өгнө. Ямар нэгэн асуудал байхгүй миний өөрийн цемент байгаа юм. Хөдөө явж байгаа болохоор утас сүлжээгүй болж байна. Та гараад ирээрэй” гэж хэлсэн. Тэр өдрийн үдээс хойш 13:00 цаг өнгөрч байх үед Банзрагч дахин над руу утсаар залагж “Би Уушигийн улааны энд байна. Миний цемент ачсан машин явах гээд яараад байна. Та урдаас тосоод гараад ирээч” гэж дахин ярьсан. Тэрнээс хойш 15:00 цагийн орчимд Банзрагч над руу дахин утсаар залгаж “Та юу болж байна. Гарч ирэх болж байна уу” гэж асуусан. Банзрагч над руу дахин дахин утсаар залгаад гуйгаад байхаар нь би арга буюу зөвшөөрч өөрийн төрсөн хүү Нямаагийн эзэмшлийн 17-45 УВХ улсын дугаартай KIA GRANTO маркийн ачааны автомашиныг жолоодоод Өндөрхангай сумын Жаргалант багийн нутаг Уушигийн улааны хойд талын Зүүн дуурах гэх газарт очсон. Би Өндөрхангай сумаас гарч явахдаа ганцаараа явсан. Намайг Өндөрхангай сумын Жаргалант багийн нутаг Зүүн дуурах  гэх газарт очиход машин замны хажууд ууттай цементүүд буулгасан байсан бөгөөд Банзрагч нь хажуудаа 6-7 хүнтэй хамт намайг хүлээгээд сууж байсан. Тэнд цэнхэр өнгийн Портер маркийн автомашин, цагаан өнгийн суудлын автомашин 2 байсан. Би тэр 2 машины улсын дугаарыг нь анзаарч хараагүй. Банзрагч надад “Би энэ цементийг хямдхан худалдаж авсан. Өндөрхангай сум руу оруулж борлуулах гэсэн юм” гэж хэлээд миний машинд нөгөө цементүүдийг ачсан. Тухайн цементийг хаанаас, хэнээс, хэзээ авсан талаараа Банзрагч надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Би тэр талаар ямар нэгэн зүйл асууж тодруулаагүй. Миний машинд нийт 180 гаруй уут цемент ачсан. ...Бид нар орой 17:00 цагийн орчимд Өндөрхангай сумын төв рүү орсон бөгөөд миний машинд ачсан цементүүдийг Болдбаатарын хашаанд буулгасан. Цемент буулгаж дууссаны дараа Банзрагч “Та ямар ч байсан явж бай. Би таньд 1 тонн цемент өгнө гэж хэлсэн” гэх мэдүүлэг, / хх-ийн I хавтасны 201-202-р тал/,

 

3.  Гэрч Х.Ядмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр би өөрийн төрсөн хүү Я.Сайнбаяр болон Батсүх нарын хамт Увс аймгийн Өндөрхангай сум руу самранд явах гэж байтал манай сумын Банзрагч гэдэг залуу ирж уулзаад “Өндөрхангай сумын Уушигийн улаан гэдэг газарт машин эвдэрчихлээ. Чи сэлбэг хүргээд өгөөч” гэж миний хүү Сайнбаяраас гуйсан байсан. 2016 оны 9 дүгээр сарын 03-ны орой 20:00 цагийн орчимд Наранбулаг сумын харъяат Нанзадбаяр, Батсүх, Банзрагч, Ганхөлөг нарын хамт миний хүү Сайнбаярын эзэмшлийн цагаан саарал өнгөтэй, суудлын автомашинтай Увс аймгийн Наранбулаг сумаас гараад Өндөрхангай сумын нутаг Уушигийн улаан гэх газар луу явсан. Бид нарын сууж явсан машинаас гадна Наранбулаг сумын харъяат Цэдэнбалжир, Шинэбаяр нар нь Отгонбаяр гэдэг хүний Маяти маркийн машинтай бид нартай цуг явсан. Цэдэнбалжир нь Ганхөлөгийн машиныг засаж өгөхөөр явж байгаа гэж хэлж байсан. Бид нар 23:00 цагийн орчимд Өндөрхангай сумын нутаг Уушигийн улаан гэх нэртэй газарт очиход тэнд Ганхөлөгийн эзэмшлийн Вонго маркийн автомашин хөдөө хээр, эзгүй газарт байсан бөгөөд тухайн машин дээр Батбаян, Энхбаяр нар байсан. Ганхөлөгийн машины тэвшин дээр дүүрэн цемент ачсан байсан. Би тухайн цементийг харчихаад тэд нарыг хулгай хийсэн юм байна гэж бодоод “Энэ чинь юу болж байгаа юм бэ” гэж асуухад Банзрагч “Бид нар зам тавьж байгаа компаний кемпээс хэдэн уут цемент хулгайлчихсан. Бид нар цемент хулгайлж явж байгаад машиныхаа касчерыг цохиулаад хагалчихлаа” гэж хэлсэн. Ганхөлөгийн машиныг Цэдэнбалжир засаж янзалсан бөгөөд машин засаж дууссаны дараа Ганхөлөгийн машиныг замаас холдуулж, уулын жалганд зогсоогоод цементийг хөдөө хээр, эзгүй газарт буулгасан. Цемент буулгаж дууссаны дараа Банзрагч, Ганхөлөг нар “Батсүх та 2 энд Сайнбаярын машинд сууж бай. Бид нар зам тавьж байгаа компаний кемп үрүү очоод цемент хулгай хийгээд ирье” гэж хэлээд шөнө 00:00 цаг өнгөрч байх үед Ганхөлөг, Цэдэнбалжир нарын машинд хуваагдаж суугаад явсан. Батсүх бид хоёр миний хүү Сайнбаярын машинд суугаад Ганхөлөгийн машинаас буулгасан цементийг хараад үлдсэн. Ганхөлөг, Банзрагч, Цэдэнбалжир, Шинэбаяр, Нанзадбаяр, Батбаян, Энхбаяр, Сайнбаяр нар нь Ганхөлөг, Цэдэнбалжир нарын машинд хуваагдаж суугаад цемент хулгайлж ачиж ирэхээр явсан бөгөөд тэд нар 2 цаг орчмын дараа буцаж ирэхдээ Ганхөлөг, Цэдэнбалжир нарын машинд цемент ачиж ирсэн. Тэр цементийг өмнө нь буулгасан цементтэй нийлүүлж буулгасан. Цемент буулгаж дууссаны дараа Ганхөлөг, Банзрагч, Цэдэнбалжир, Шинэбаяр, Нанзадбаяр, Батбаян, Энхбаяр, Сайнбаяр  нар нь “Бид нар дахиад машиндаа цемент ачаад ирье. Та 2 эндээ байж бай” гэж хэлээд Ганхөлөг, Цэдэнбалжир нарын машинд хуваагдаж суугаад буцаад явсан. Тэдний явахад 02:00 өнгөрч байсан байх. Цемент хулгайлахаар явсан хүмүүс тэр шөнөө ирээгүй. Маргааш өдөр нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Ганхөлөг, Банзрагч, Батбаян, Энхбаяр, Нанзадбаяр, Сайнбаяр  нар Ганхөлөгийн машинтай буцаж ирсэн. Тэд нар ирээд “Бид нар 2 дахь удаагаа хулгайлсан цементээ Наранбулаг сумын төв оруулчихаад ирлээ” гэж хэлсэн. Банзрагч “Би Өндөрхангай сумаас машин дуудчихсан байгаа. Удахгүй ирж энэ цементийг ачна” гэж хэлсэн. Өдөр 16:00 цагийн үед Өндөрхангай сумаас том ачааны машин ирж цементийг ачсан. Ачиж дууссаны дараа 180 орчим уут боллоо гэж хэлж байсан. Цемент ачсан машинд Банзрагч, Энхбаяр нар суусан, Сайнбаяр, Батсүх бид 3 Сайнбаярын машинд, Ганхөлөг, Батбаян, Нанзадбаяр нар Ганхөлөгийн машинд суугаад Өндөрхангай сум явсан. Би хулгай хийж байсныг мэдсэн боловч миний хүү Сайнбаяр оролцсон учраас цагдаагийн байгууллагад хэлж чадаагүй юм” гэх мэдүүлэг, / хх-ийн I хавтасны 203-205-р тал/,

 

4. Гэрч Э.Батсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ Би 2016 оны 9 дүгээр сарын 03-ны орой Ядмаа, Сайнбаяр, Нанзадбаяр нартай Өндөрхангай сум уруу явж самар түүхээр 20:00 цагийн орчимд Наранбулаг сумын төвөөс гараад 22:00 цаг өнгөрч байх үед Өндөрхангай сумын нутаг Уушигийн улаан гэх газарт очиход тэнд Ганхөлөгийн өөрийнх нь эзэмшлийн 33-67 БРА улсын дугаартай Вонго маркийн автомашин хөдөө хээр, эзгүй газарт байсан бөгөөд Ганхөлөгийн машин дээр Батбаян, Энхбаяр нар байсан. Ганхөлөгийн машины тэвшин дээр 30-40 уут орчим цемент ачсан байсан. Тэнд очсоны дараа Ганхөлөг, Банзрагч нар “ Бид 2 энэ цементыг зам тавьж байгаа компаний кемпээс хулгайлж авсан. Цемент ачаад явж байгаад машиныхаа касчерыг цохиулчихсан” гэж хэлсэн. Ганхөлөгийн машиныг Цэдэнбалжир засаж янзалсан бөгөөд машин засаж дууссаны дараа Ганхөлөгийн машиныг замаас холдуулж, уулын жалганд зогсоогоод цементийг хөдөө хээр, эзгүй газарт буулгасан. Цемент буулгаж дууссаны дараа Банзрагч, Ганхөлөг нар “ Ядмаа та 2 энд Сайнбаярын машинд сууж бай. Бид нар зам тавьж байгаа компаний кемп үрүү очоод цемент хулгай хийгээд ирье” гэж хэлээд шөнө 00:00 цаг өнгөрч байх үед Ганхөлөг, Цэдэнбалжир нарын машинтай явсан. Харин Ядмаа бид хоёр хөдөө хээр Сайнбаярын машинд  суугаад Ганхөлөгийн машинаас буулгасан цементийг хараад үлдсэн. Ганхөлөг, Банзрагч, Цэдэнбалжир, Шинэбаяр, Нанзадбаяр, Батбаян, Энхбаяр, Сайнбаяр  нар нь Ганхөлөг, Цэдэнбалжир нарын машинд хуваагдаж суугаад цемент хулгайлж ачиж ирэхээр явсан бөгөөд тэд нар 2 цаг орчмын дараа буцаж ирэхдээ Ганхөлөг, Цэдэнбалжир нарын машинд цемент ачиж ирсэн. Тэр цементийг өмнө нь буулгасан цементтэй нийлүүлж буулгасан. Цемент буулгаж дууссаны дараа Тухайн үед Цэдэнбалжир, Ганхөлөг нарын машинд хэдэн уут цемент ачиж ирсэн болохыг мэдээгүй. Ганхөлөг, Банзрагч, Цэдэнбалжир, Шинэбаяр, Нанзадбаяр, Батбаян, Энхбаяр, Сайнбаяр  нар нь “Бид нар дахиад машиндаа цемент ачаад ирнэ” гэж хэлээд Ганхөлөг, Цэдэнбалжир нарын машинд хуваагдаж суугаад буцаад явсан. Тэдний явахад 02:00 өнгөрч байсан байх. Ядмаа ах бид мөн л Сайнбаярын суугаад цемент хараад үлдсэн. Цемент хулгайлахаар явсан хүмүүс тэр шөнөө ирээгүй. Маргааш өдөр нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 12:00  цагийн үед Ганхөлөг, Банзрагч, Батбаян, Энхбаяр, Нанзадбаяр, Сайнбаяр  нар Ганхөлөгийн машинтай буцаж ирсэн. Тэд нар ирээд “Бид нар 2 дахь удаагаа хулгайлсан цементээ Наранбулаг сумын төв оруулчихаад ирлээ” гэж хэлсэн. Банзрагч “Би Өндөрхангай сумаас машин дуудчихсан байгаа. Удахгүй ирж энэ цементийг ачна” гэж хэлсэн. Өдөр 15:00 цагийн үед Өндөрхангай сумаас 17-45 УВХ улсын дугаартай КИА ГРАНТО маркийн ачааны машин ирж цементийг ачсан. Ачиж дууссаны дараа 180 орчим уут боллоо гэж хэлж байсан. Тэнд буулгасан байсан бүх цементээ Өндөрхангай сумаас ирсэн машинд ачаад, хөнжил, гудсаа Ганхөлөгийн машинд ачаад Өндөрхангай сум уруу явсан. Цемент ачсан машинд Банзрагч, Энхбаяр нар сууж, Сайнбаяр, Ядмаа ах бид 3 Сайнбаярын машинд, Ганхөлөг, Батбаян, Нанзадбаяр нар Ганхөлөгийн машинд суугаад Өндөрхангай сум явсан. Өндөрхангай сумын төвд ачаад нэг айлын хашаанд цементээ буулгасан. Би хулгай хийхэд биечлэн оролцоогүй. Харин Ганхөлөг, Банзрагч, Цэдэнбалжир, Шинэбаяр, Нанзадбаяр, Батбаян, Энхбаяр, Сайнбаяр нарын хулгайлсан цементийг нэг шөнө харж хоносон. Өндөрхангай сум уруу явахад нь ачилцаж өгсөн. Би Банзрагч нартай нэг нутгийн хүн учраас энэ талаар цагдаагийн байгууллагад хэлж, тэд нарын барьж өгч чадаагүй” /хх-ийн I хавтасны 206-207-р тал/,

 

5. Гэрч Ш.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “ Би хувьдаа 16-54 УВА улсын дугаартай, хөх өнгөтэй Маяти маркийн автомашинтай. Би өөрөө Наранбулаг сумын төвд “Дэнжэнноров” нэртэй хүнсний дэлгүүртэй учраас ачааны машинтайгаа тээвэрт явах зав чөлөө гардаггүй. Тийм болохоор 2016 оны 6 дугаар сард Наранбулаг сумын Цэдэнбалжир гэдэг залууд өөрийнхөө ачааны автомашиныг түр хугацаагаар өгсөн. 2016 оны 9 дүгээр сарын дундуур би өөрийнхөө 14-69 УВХ улсын дугаартай Пекап маркийн машинтайгаа Наранбулаг сумын Улаан үзүүр багийн нутаг Өлөн гэх нэртэй газарт мал хайгаад Сүрэнжав гэдэг айлын гадна очоод зогсож байтал  Цэдэнбалжир над руу утсаар залгаж “Надад хэдэн уут цемент байна. Би хуучин байшингаа нураах гэсэн чинь дотор нь хураасан цементийг хураах газар олдохгүй байна. Таньд цемент хураачихмаар амбаар, сав байна уу” гэж асуухаар нь “Одоо би хөдөө явж байна. Сүрэнжавынд ирчихсэн байна. Сүрэнжавтай уулзаад асуугаад өгье. Хөдөө байж болох юмуу” гэж асуухад Цэдэнбалжир “Хөдөө байж болно” гэж хэлсэн. Би Сүрэнжавын гадна машинтайгаа зогсож байтал Сүрэнжав малаасаа ирсэн бөгөөд би Сүрэнжавтай уулзаж “Надад хэдэн уут цемент байна. Сумын төвд хураах амбаар, сав олдохгүй байна. Танай өвөлжөөний хашаанд түр хугацаанд хийчихээд буцаагаад авч болох уу” гэж асуухад Сүрэнжав зөвшөөрсөн. Би Цэдэнбалжир луу утсаар залгаж “Сүрэнжавын хашаанд цемент буулгахаар боллоо. Чи цементээ ачаад хүрээд ир. Би чамайг энд хүлээж байя” гэж хэлсэн. Би Сүрэнжавын гэрт ороод байж байтал орой 19–20 цагийн орчимд Цэдэнбалжир миний 16-54 УВА улсын дугаартай, хөх өнгөтэй Майти маркийн автомашинд цемент ачиж ирсэн бөгөөд тухайн цементийг нь Цэдэнбалжир бид 2 Сүрэнжавын малын хашаанд буулгаж хураасан. Цэдэнбалжирын ачиж ирсэн цемент нь улаан өнгийн ууттай, уутны дээр Хятад бичигтэй цементүүд байсан. Бас шар өнгийн ууттай цемент цөөн тоогоор байсан. Цемент буулгаж байхдаа би Цэдэнбалжираас “Чи энэ цементийг хаанаас авсан юм бэ” гэж асуухад Цэдэнбалжир “Би хүнээс авах ёстой мөнгөнийхөө оронд энэ цементийг авсан. Би өөрийнхөө хуучин байшинд энэ цементийг хураасан байсан бөгөөд байшингаа буулгаж, нураах гэхээр энэ цементийг хураах газар олдохгүй байна. Одоо дахиад 1 машин цемент манай хашаанд байгаа. Тэрийг бас ачиж ирнэ” гэж хэлсэн. Цэдэнбалжир би 2 миний машинд ачиж ирсэн цементийг буулгаж дуусаад буцаад сумын төв рүү явсан. Цэдэнбалжир нь миний 16-54 УВА улсын дугаартай, хөх өнгөтэй Маяти маркийн автомашинтай, би өөрийнхөө 14-69 УВХ улсын дугаартай Пекап маркийн машинтайгаа сумын төв рүү явсан. Сумын төвд очоод би өөрийнхөө Пекап машиныг хашаандаа үлдээчихээд Цэдэнбалжирын хашаанд очиж Цэдэнбалжиртай хамт цемент ачилцсан. Цэдэнбалжир бид 2 тэнд байсан бүх цементийг ачаад буцаад Сүрэнжавын өвөлжөө рүү явсан бөгөөд замдаа Гомбо гэдэг хүний гэрээр ороод Гомбыг аваад явсан. Гомбо, Цэдэнбалжир бид 3 миний машинд ачсан цементийг Сүрэнжавын өвөлжөөний хашаанд буулгаж хураасан. Түрүүчийн буулгаж хураасан цементтэйгээ нийлээд нийт 290 гаруй уут цемент болсон” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 208-209-р тал/,

6. Гэрч Н.Сүрэнжавын мөрдөн байцаалтанд өгсөн: “ Отгонбаяр манайд байж байтал Цэдэнбалжир гэдэг залуу ачааны машинтай цемент ачиж ирсэн. Тухайн цементийг Отгонбаяр, Цэдэнбалжир нар буулгачихаад буцаад явсан бөгөөд тэр өдрийн орой дахин 1 машин цемент ачиж ирээд манай өвөлжөөний хашаанд буулгасан. Маргааш өглөө нь босож ирэхэд манай өвөлжөөний хашааны хажуугийн малын сараалжин хашаанд улаан болон шар өнгийн ууттай цементүүд буулгаж, хураагаад дээгүүр нь берзентээр бүтээсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 222-р тал/,

7. Гэрч Ц.Баяраагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Отгонбаяр манайд байж байтал Цэдэнбалжир гэдэг залуу 1 машин цемент ачиж ирээд манай өвөлжөөний хашааны хажууд буулгасан. Цемент буулгаж дууссаны дараа Отгонбаяр, Цэдэнбалжир нар буцаад сумын төв рүү явсан бөгөөд тэр өдрийн орой нь машины дуу гараад манай өвөлжөөний хажууд ирж зогсох чимээ гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 223-р тал/,

8. Гэрч Б.Гомбын мөрдөн байцаалтанд өгсөн: “Отгонбаяр, Цэдэнбалжир нар “бид хоёр хэдэн уут цемент буулгах гэсэн юм. чи хамт яваад буулгалцаад өгөөч” гэж хэлэхээр нь Отгонбаяр, Цэдэнбалжир нартай хамт яваад Сүрэнжавын өвөлжөө дээр очсон. Өвөлжөөний хажуу талын хашаанд ууттай цементүүд давхарлаж хураасан байсан. Би тэр цементүүдийг тоолж үзээгүй. Тэгээд Отгонбаяр, Цэдэнбалжир бид 3 Отгонбаярын машин дээр ачсан байсан цементийг тэнд буулгаж хураасан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 224-р тал/,

9. Гэрч М.Бадамцэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай хүргэн Д.Болдбаатар 2016 оны 9 дүгээр сарын эхээр манай гэрт ирээд “Танай амбаарт хэдэн уут цемент буулгасан байгаа. Банзрагч ах хүнээс авсан цементээ хадгалах газар байхгүй гэхээр нь танай амбаарт хураачихсан” гэж хэлсэн. Болдбаатарын буулгасан цемент үзээгүй. Сүүлд Д.Болдбаатар “Хулгайн цемент гээд цагдаа нар хураагаад явчихлаа” гэж хэлсэн. Тухайн цемент нь хэдий хэмжээний, хэдэн уут, ямар содон шинж  тэмдэгтэй болохыг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг  /хх-ийн I хавтасны 214-р тал/,

10. Гэрч Н.Батнасангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би гэрээ нүүлгэх машин хайхаар Увс аймгийн Өндөрхангай сумын төв орсон. Би Өндөрхангай сумын төв ороод өөрийн найз Пүрэв-Очиртой уулзаж машиныг нь гуйхад Пүрэв-Очир “ Би машинаа Банзрагчид өгчихсөн байгаа. Чи Банзрагчтай уулзаад миний машиныг аваад яв. Банзрагч самар түүнэ гэж хэлээд миний машиныг аваад явсан” гэж хэлсэн. Би тэр өдөр Өндөрхангай сумын төвд гудамжинд явж байтал Банзрагч нь Пүрэв-Очирын эзэмшлийн цэнхэр өнгийн Маяти маркийн автомашинтай явж байсан. Би Банзрагчтай уулзаад “Би Пүрэв-Очирын машиныг авахаар болсон. Гэрээ нүүлгэх гэж байна” гэж хэлэхэд Банзрагч “Би хүнээс цемент худалдаж аваад танай сум руу ачаад ирж байтал машин эвдэрсэн. Тэгээд ачиж явсан цементээ хээр буулгаад үлдээчихсэн. Чи надтай хамт яваад цемент ачилцаж өгчихөөд Пүрэв-Очирын машиныг аваад яв” гэж хэлсэн. Банзрагч бид 2 Өндөрхангай сумын төвөөс гараад Өндөрхангай сумын Жаргалант багийн нутаг Уушигийн улааны “Уушиг туурга” гэх нэртэй газарт очиход хөдөө хээр 93 ууттай цемент буулгаж хаясан байсан. Банзрагч бид 2 тухайн цементийг Пүрэв-Очирын машинд ачаад буцаад Өндөрхангай сумын төвд ирээд Болдбаатарын хашаанд буулгаж, амбаарт хураасан. Банзрагчийн ачсан цементийг буулгаж, хураалцаж өгчихөөд би Пүрэв-Очирын машиныг авч яваад гэрээ нүүлгэсэн. Би 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Пүрэв-Очирын машиныг Пүрэв-Очирд буцааж өгсөн. 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр манай суманд цагдаа нар ирж Болдбаатарын амбаараас цемент хураахад би хажууд нь байсан. Нийт 428 уут цемент байсныг хурааж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 220, 234-р тал/,

11. Гэрч Д.Пүрэв-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: “ Би хувьдаа 10-32 УВА улсын дугаартай, цэнхэр өнгөтэй Маяти маркийн автомашинтай юм. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би гэртээ байж байтал миний танил Банзрагч гэх залуу надтай ирж уулзаад “Чи надад ачааны машинаа өгч байгаач. Би чиний машинд бинзен хийгээд самар зөөх гэсэн юм. Би өөрийнхөө сумаас хэдэн хүн дагуулаад ирчихсэн самар түүж байгаа. Чиний машиныг маргааш буцаагаад өгчихнө” гэж хэлэхээр нь би Банзрагчид өөрийнхөө 10-32 УВА улсын дугаартай, цэнхэр өнгөтэй Маяти маркийн автомашиныг өгөөд явуулсан. Тухайн үед С.Банзрагчийн миний машинтай явж цемент хулгайлсан болохыг мэдээгүй. Сүүлд цагдаагийн байгууллага дээр ирээд миний машинаар хулгай хийсэн болохыг нь мэдсэн. С.Банзрагч нь миний машинаар хаанаас, хэзээ, ямар хэмжээтэй цемент хулгайлсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Энэ машиныг 2010 онд С.Дарханцогт гэдэг хүнээс худалдаж авсан бөгөөд бичиг баримтыг нь шилжүүлж авч чадаагүй байж байгаад энэ хэрэг гарсны дараа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 221, 237-р тал/,

12. Гэрч Лу Шин Фи-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ Би Шин Жин Шин Фа ХХК-нд нярав ажилтай. Манай компаний кемп дээр 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос 3 машин цемент буусан. Эхний машинд 1181, хоёр дахь машинд 1186, гурав дахь машинд 1174 уут цемент буюу нийт 3541 уут 177 тонн цемент буусан. Тухайн цементүүд бүгд 50 кг-ын ууттай цементүүд байсан. тухайн цементийг буухаас өмнө манай компаний кемп дээр 12 тонн орчим цемент байсан. би тухайн цементийг нэг бүрчлэн тоолж хүлээж авсаны дараа бүх цементийг Зуурмагны үйлдвэрийн дарга Ли Хун Ви-д хүлээлгэж өгсөн. Цемент хулгайд алдагдсаны дараа үлдсэн цементийг тоолж үзэхэд 1258 уут бюу 62.9 тонн цемент үлдсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 228-р тал/,

13. Гэрч Лу Жен-ний мөрдөн байцаалтанд өгсөн: “ Би Шин Жан Шин Фа ХХК-ны нярав ажилтай. 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө манай компаний аспалтын үйлдвэрийн дарга Ли Хун Ви “Манай кемпээс цемент алга болсон байна” гэж хэлсэн. Би тэр дороо цемент хураасан хэсэгт очиж үзэхэд автомашины бүдэг мөр, хүний гутлын улны мөр үүссэн байсан. Тэнд хураасан байсан цементийг буулгаж, нураасан байдалтай байхаар нь цементийг тоолж үзэхэд 1258 уут буюу 62.9 тонн цемент үлдсэн байсан. 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 3 машин цемент манай кемп дээр буусан байсан. Нийт 3541 уут буюу 177 тонн цемент тоолж хүлээн авсан гэж хэлсэн. Тэрнээс өмнө манай кемп дээр ойролцоогоор 300 орчим уут цемент байсан”  гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 229-230-р тал/,

14. Гэрч Ли Хун Ви-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ Би Шин Жан Шин Фа ХХК-ны асфальтны үйлдвэрийн даргаар ажилладаг. Манай компаний нярав Лу Шин Фи надад нийт 3541 уут буюу 177 тонн цемент хүлээлгэж өгсөн. Өмнө нь манай үйлдвэрт ойролцоогоор 300 уут буюу 15 тонн орчим цемент үлдсэн байсан. Өдөр бүр цемент авахдаа ямар нэгэн санхүүгийн баримт бзрдүүлдэггүй байсан учраас нийт байсан цементнээс хэдэн уут цемент авч ашигласан болохыг одоо тогтоох боломжгүй юм. Цемент хулгайд алдагдсаны дараа үлдсэн цементийг тоолж үзэхэд нийт 1258 уут буюу 62.9 тонн цемент үлдсэн байсан. Нийт хэдэн уут цемент алга болсон болохыг би хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 231-232-р тал/,

15. Гэрч Лу Сун Фу-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ” Би 2016 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө ээлжийн манаанд гарсан. би орой 23 цагийн орчимд кемпээ тойрч шалгачихаад гал зуухны хэсэгт ороод дулаацаж байгаад тэндээ унтсан байсан. Нэг сэрэхэд өглөөний 07 цаг өнгөрч байсан. Би кемпээ тойрч шалгаж үзэхэд хураасан цемент багассан, тэр хэсэгт хүний гутлын улны мөр болон автомашины мөр үүссэн байсан учраас цемент алга болсон юм байна гэж бодоод тэр дороо Асфальтны үйлдвэрийн дарга Ли Хун Ви-д мэдэгдсэн. Хэн хулгай хийсэн болохыг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 233-р тал/,

16. Гэрч Ц.Норовын мөрдөн байцаалтанд өгсөн: “ 2016 оны 9 дүгээр сарын эхээр миний хүү Дэшиг нь надад 5 уут цемент авч ирж өгсөн. Дэшиг нь тухайн 5 уут цементийг хаанаас хэнээс авсан болохоо надад тодорхой хэлээгүй. Би өөрийн хүү Дэшигийн авч ирж өгсөн цементийг хашааны гүйдэг хаалганы зам хийх, үхрийн хашааны гадна талын шавардлагаа хийх зэрэгт ашиглаад дуусгасан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 235-р тал/,

17. Гэрч Ч.Чинзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ 2016 оны 9 дүгээр сарын 10-ны үед  манай найз Амарсанаа над руу утсаар залгаж “Надад хэдэн уут цемент байна. Чамаас зээлсэн мөнгөнийхөө оронд 200 уут цемент өгмөөр байна. Чи цемент авах уу” гэж асуусан. Амарсанаа 2016 оны хавар 4 дүгээр сард надаас 800000 төгрөг зээлж авсан байсан бөгөөд тэр мөнгөнийхөө оронд 200 уут цемент өгнө гэхээр нь би зөвшөөрсөн. Би Амарсанаагаас “Чиний надад өгөх гэж байгаа цемент ямар учиртай юм бэ” гэж асуухад Амарсанаа “Би зам тавьж байгаа Хятадын компаниас цалингийнхаа оронд хэдэн уут цемент авсан. Цементээ зарах гэхээр худалдаж авах хүн олдохгүй байна” гэж хэлсэн учраас би Амарсанаагаас цемент авахыг зөвшөөрсөн. Тэрнээс хойш 1-2 хоногийн дараа Амарсанаа нь цагаан өнгийн ачааны автомашинд цемент ачаад манайд ирсэн. Хажуудаа 2 хүнтэй хамт ирсэн бөгөөд тэр хүмүүсийг нь би танихгүй. Би Амарсанаагийн авч ирсэн цементийг буулгаж тоолж үзэхэд нийт 200 уут цемент байсан. Тухайн цемент нь улаан болон шар өнгийн ууттай цемент байсан. Би Амарсанаад ямар нэгэн мөнгө, төгрөг өгөөгүй. Амарсанаа “Би чамд өгөх ёстой 800000 төгрөгнийхөө оронд энэ цементийг өгч байна” гэж хэлчихээд явсан. Би тухайн цементний 100 уут орчмоор нь блок хийгээд граж барихад ашигласан. Харин үлдсэн цементүүдийг нь Улаангом сумын зах дээр 10, 20-иор нь хүмүүст зараад дуусгасан. Би тухайн цементийг танихгүй хүмүүст зарсан болохоор хэнд, хэдэн уут цемент зарсан болохоо тодорхой хэлж мэдэхгүй байна. Би 1 уут цементийг 8000 – 10000 төгрөгөөр худалдаад дуусгасан. Одоо тухайн цементээс надад үлдсэн цемент байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 236-р тал/,

 

18. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 8-10-р тал/,

19. Ш.Цэдэнгомбоос цемент хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 12-13-р тал/,

20. Р.Батнямаас цемент хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 15-16-р тал/,

21. Г.Эрдэнэцогтоос цемент хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 18-19-р тал/,

22. Ж.Ганзоригоос цемент хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 21-22-р тал/,

23. Б.Галбадрахаас цемент хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 24-25-р тал/,

24. Ц.Алтанхуягаас цемент хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 27-28-р тал/,

25. Я.Сайнбаяраас цемент хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 30-31-р тал/,

26. О.Алтангэрэлээс цемент хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 33-34-р тал/,

27. Х.Шинэбаяраас цемент хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 36-37-р тал/,

28. С.Банзрагчаас цемент хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 39-40-р тал/,

29. Ц.Нэргүйгээс цемент хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 42-43-р тал/,

30. Б.Ганхөлөгөөс гагнуурын аппрат, гагнуурын аппратны утас хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 45-46-р тал/,

31. Ц.Нэргүйгээс төмөр шигшүүр авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 48-49-р тал/,

32. Ө.Мөнгөнөөс цемент хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 51-52-р тал/,

33. Р.Буяннэмэхээс цемент хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 54-55-р тал/,

34. Ш.Цэдэнбалжираас цемент хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 57-58-р тал/,

35. Д.Болдбаатараас цемент хураан авч Шин Жан Шин Фа ХХК-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 60-62-р тал/,

36. Эд зүйл /цемент/ хүлээлгэн /Шин Жан Шин Фа ХХК-д/ өгсөн тэмдэглэл /хх-ийн I хавтасны 63-64-р тал/,

37. Б.Одсүрэнгээс цемент хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 66-67-р тал/,

38. Х.Шинэбаяраас цемент хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 69-70-р тал/,

39. Ө.Мөнгөнөөс  цемент хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 72-73-р тал/,

40. О.Алтангэрэлээс цемент хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 75-76-р тал/,

41. Ц.Алтанхуягаас цемент хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 78-79-р тал/,

42. Д.Гантулгаас цемент хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 81-82-р тал/,

43. Эд зүйл /цемент/ хүлээлгэн /Шин Жан Шин Фа ХХК-д/ өгсөн тэмдэглэл /хх-ийн I хавтасны 83-р тал/,

44. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн  424 дугаартай “Эд зүйл үнэлсэн тухай” /цемент, шигшүүр, гагнуурын аппарат, гагнуурын аппаратын утас/ дүгнэлт /хх-ийн II хавтасны 52-53-р тал/,

45. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн  563 дугаартай “Битүүмжилсэн эд хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлт /хх-ийн II хавтасны 62-63-р тал/,

46. Шүүгдэгч С.Банзрагчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 136-р тал/,

47. Шүүгдэгч С.Банзрагчийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны 207, 213, 247-р тал /,

48. Шүүгдэгч Д.Болдбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 138-р тал/,

49. Шүүгдэгч Д.Болдбаатарын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны 138-р тал, хх-ийн III хавтасны 60-61-р тал/,

50. Шүүгдэгч Р.Батнямын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 144-р тал/,

51. Шүүгдэгч Р.Батнямын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны  213-р тал, хх-ийн III хавтасны 79-80-р тал/,

52. Шүүгдэгч Х.Шинэбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 146 -р тал/,

53. Шүүгдэгч Х.Шинэбаярын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны 207, 213-р тал,  хх-ийн IV хавтасны 12-13-р тал/,

54. Шүүгдэгч Г.Эрдэнэцогтын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 148-р тал/,

55. Шүүгдэгч Г.Эрдэнэцогтын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны 207, 213, 217-р тал, хх-ийн IV хавтасны 113-114-р тал /,

56. Шүүгдэгч Ш.Цэдэнгомбын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 150-р тал/,

57. Шүүгдэгч Ш.Цэдэнгомбын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны 207, 213-р тал, хх-ийн IV хавтасны 64-68-р тал/,

58. Шүүгдэгч Ц.Алтанхуягийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 152-р тал/,

59. Шүүгдэгч Ц.Алтанхуягийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны 215-р тал,  хх-ийн IV хавтасны 134-137-р тал/,

60. Шүүгдэгч Ш.Алтангэрэлийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 156-р тал/,

61. Шүүгдэгч О.Алтангэрэлийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны 207, 213-р тал, хх-ийн IV хавтасны 161, 164-166-р тал/,

62. Шүүгдэгч Х.Нанзадбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 158-р тал/,

63. Шүүгдэгч Х.Нанзадбаярын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны 207, 213-р тал, хх-ийн IV хавтасны 8-9-р тал /,

64. Шүүгдэгч Я.Сайнбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 160-р тал/,

65. Шүүгдэгч Я.Сайнбаярын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны 207, 213-р тал, хх-ийн IV хавтасны 45-47-р тал /,

66. Шүүгдэгч Б.Одсүрэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 162-р тал/,

67. Шүүгдэгч Б.Одсүрэнгийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны 215, 217-р тал, хх-ийн IV хавтасны 95, 97-102-р тал /,

68. Шүүгдэгч Ж.Ганзоригийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 164-р тал/,

69. Шүүгдэгч Ж.Ганзоригийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны 207, 213-р тал, хх-ийн IV хавтасны 118, 120-122-р тал /,

70. Шүүгдэгч Р.Буяннэмэхийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 166-р тал/,

71. Шүүгдэгч Р.Буяннэмэхийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны 209, 215, 217-р тал, хх-ийн IV хавтасны 141-145-р тал/,

72. Шүүгдэгч Б.Галбадрахын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 168-р тал/,

73. Шүүгдэгч Б.Галбадрахын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны 207, 213-р тал,  хх-ийн IV хавтасны 155, 157-159-р тал/,

74. Шүүгдэгч Д.Дэшигийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 170-р тал/,

75. Шүүгдэгч Д.Дэшигийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны 207, 213-р тал, хх-ийн IV хавтасны 2-5-р тал/,

76. Шүүгдэгч Д.Гантулга ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 172-р тал/,

77. Шүүгдэгч Д.Гантулгын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны 215-р тал, хх-ийн IV хавтасны 129, 131-132-р тал /,

78. Шүүгдэгч Ч.Энхбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 174-р тал/,

79. Шүүгдэгч Ч.Энхбаярын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны 215-р тал, хх-ийн IV хавтасны 89-91-р тал /,

80. Шүүгдэгч Б.Батбаяны ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 176-р тал/,

81. Шүүгдэгч Б.Батбаяны хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны 213-р тал, хх-ийн IV хавтасны 124-125-р тал/,

82. Шүүгдэгч Ш.Цэдэнбалжирын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 178-р тал/,

83. Шүүгдэгч Ш.Цэдэнбалжирын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны 207, 213-р тал,  хх-ийн IV хавтасны 30-31-р тал/,

84. Шүүгдэгч Б.Ганхөлөгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 180-р тал/,

85. Шүүгдэгч Б.Ганхөлөгийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны 215-р тал, хх-ийн IV хавтасны 83-84-р тал /,

86. Шүүгдэгч Ц.Нэргүйгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 182-р тал/,

87. Шүүгдэгч Ц.Нэргүйгийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны 215-р тал, хх-ийн IV хавтасны 52, 54-57-р тал /,

88. Шүүгдэгч Ө.Мөнгөний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 184-р тал/,

89. Шүүгдэгч Ө.Мөнгөний хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны 215-р тал, хх-ийн IV хавтасны 106-108-р тал /,

90. Шүүгдэгч Д.Амарсанаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 186-р тал/,

91. Шүүгдэгч Д.Амарсанаагийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны 209, 215, 217-р тал, хх-ийн IV хавтасны 17-20-р тал/,

92. Шүүгдэгч Т.Баярболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 188-р тал/,

93. Шүүгдэгч Т.Баярболдын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны 215-р тал, хх-ийн IV хавтасны 24, 27-р тал /,

94. Шүүгдэгч С.Батхүүгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлага /хх-ийн III хавтасны 190-р тал/,

95. Шүүгдэгч С.Батхүүгийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн III хавтасны 215-р тал, хх-ийн IV хавтасны 73-76-р тал/,

 

96. Шүүгдэгч С.Банзрагчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хятадын компаний цемент нь ил байдаг талаар би хүнээс сонсож байсан. Гэхдээ хэнээс, хэзээ сонссон болохоо одоо санахгүй байна. 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би Ганхөлөг, Энхбаяр, Батбаян нартай хамт Увс аймгийн Өндөрхангай сум руу явж самар түүхээр ярилцаж тохиролцсон. Бид нар 2016 оны 09 дүгээр сарын 02-ны орой 20:00 – 21:00 цагийн орчимд Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс Ганхөлөгийн эзэмшлийн цэнхэр өнгийн Бонго Ж-2 маркийн автомашинтай гараад Увс аймгийн Өндөрхангай сум руу явсан. Машинд суусны дараа Батбаян, Энхбаяр нар унтсан бөгөөд би Ганхөлөгд “Хэдүүлээ яваад зам тавьж байгаа Хятадын компаний кемпээс цемент хулгай хийе. Тэдний цемент эзэнгүй, ямар ч хараа хяналтгүй байдаг гэсэн” гэж хэлсэн. Энэ үед Батбаян, Энхбаяр нар унтаж байсан болохоор миний хэлсэн үгийг сонсоогүй байх гэж бодож байна. Харин Ганхөлөг надтай хамт явж цемент хулгайлахыг зөвшөөрсөн. Бид нар шууд яваад шөнө 01:00 цагийн орчимд Увс аймгийн Өндөрхангай сумын Уушигийн улаан гэх газарт зам тавьж байгаа Хятадын компаний кемп дээр кемпийн хашаа руу ороход дунд хэсэгт нь давхарлаж хураасан ууттай цементүүд байсан. Тэнд их хэмжээний цемент байсан учраас нийт хэдэн уут, ямар хэмжээтэй цемент байсан болохыг би мэдэхгүй. Кемпийн хашаанд орж зогссоны дараа Батбаян, Энхбаяр нар сэрсэн бөгөөд би “ Хэдүүлээ энэ цементээс Ганхөлөгийн машинд ачъя. Би энэ цементээс авахаар болсон. Намайг шөнө ирж ав гэж хэлсэн. Та 2 цемент ачилцаад өг” гэж худал хэлсэн. Би 2016 оны 09 дүгээр сарын 02-наас 03-нд шилжих шөнө Ганхөлөг, Энхбаяр, Батбаян нарын хамт Ганхөлөгийн эзэмшлийн 74-57 УВХ улсын дугаартай Бонго Ж-2 маркийн автомашинтай яваад Хятадын кемпээс 45 уут цемент хулгайлж авсан. 2016 оны 09 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Гөнхөлөг, Цэдэнбалжир, Батбаян, Энхбаяр, Нанзадбаяр, Сайнбаяр, Шинэбаяр нартай хамт Хятадын компаний кемп дээр очоод Цэдэнбалжирын жолоодож явсан явсан машинд 150 уут, Ганхөлөгийн машинд 40 уут цемент ачаад Батсүх, Ядмаа нарын хүлээж байсан газарт очиж буулгасан. Дахин 211 уут цемент ачиж Наранбулаг сумын төв оруулж 96 уутыг манай хашаанд  буулгаснаас би 46 уутыг нь авсан байсан. Би 2016 оны 09 сарын 06-наас 07-нд шилжих шөнө өөрийн хадам дүү Болдбаатарын хамт Өндөрхангай сумын харъяат Д.Пүрэв-Очирын 10-32 УВА улсын дугаартай Майти маркийн автомашинтай яваад Хятадын кемпээс 193 уут цемент ачаад явж байтал машины ачаа хүнддээд байсан учраас 93 уутыг нь хээр буулгаж үлдээсэн. Үлдсэн 100 ут цементийг нь авч яваад Болдбаатарын хашаанд буулгасан. Маргааш өдөр нь Батнасантай хамт Өндөрхангай сумын харъяат Д.Дүрэв-Очирын 10-32 УВА улсын дугаартай Майти маркийн автомашинтай яваад хээр буулгаж үлдээсэн байсан 93 уут цементээ ачиж Өндөрхангай суманд ирээд Болдбаатарын хашаанд буулгасан. Би Өндөрхангай суманд 428 уут, Наранбулаг суманд 46 уут цемент буюу нийт 503 уут цемент авсан байсан. Тухайн 503 уут цементийг би тоо ёсоор нь буцааж өгсөн. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Уг нь зам барьж байгаа хятадууд манай сумын залуучуудыг ажиллуулчихаад цалинг нь өгөхгүй байх, үхсэн малын махаар хоол хийж өгөх, дээрэлхэж зодох зэргээр зүй бус үйлдэл удаа дараа гаргаж байсан учраас хохироох зорилгоор энэ залуучуудтай нийлж цементийг нь хулгайлсан. Түүнээс өөрөө ашиг орлого олох зорилго агуулаагүй юм. Нутгийнхаа ийм олон сайхан залуучуудыг хамтдаа хэрэгт холбогдуулсандаа харамсаж байна. Бидэнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

97. Шүүгдэгч Б.Ганхөлөгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын харъяат Банзрагч, Энхбаяр, Батбаян нартай хамт Увс аймгийн Өндөрхангай сум руу явж самар түүхээр ярилцаж тохиролцсон. Бид нар 2016 оны 09 дүгээр сарын 02-ны орой 21:00 цагийн орчимд Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс миний өөрийн эзэмшлийн 33-67 БРА улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго Ж-2 маркийн автомашинтай гараад Увс аймгийн Өндөрхангай сум руу явсан. Наранбулаг сумын төвөөс гараад явж байтал Батбаян, Энхбаяр нар унтсан бөгөөд Банзрагч надад “Хэдүүлээ Өндөрхангай сум руу явах замдаа зам тавьж байгаа Хятадын компаний кемпээр ороод хэдэн уут цемент ачаад явъя” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Энэ үед Батбаян, Энхбаяр нар унтаж байсан болохоор Банзрагч бид 2-ын яриаг сонссон үгүйг хэлж мэдэхгүй байна. Бид нар шууд яваад шөнө 01:00 цагийн орчимд Увс аймгийн Өндөрхангай сумын “Уушигийн улаан” гэх газарт зам тавьж байгаа Хятадын компаний кемп дээр очиж кемпийн хашаа руу ороход дунд хэсэгт нь давхарлаж хураасан их хэмжээний ууттай цементүүд байсан. Тэнд нийт хэдэн уут, ямар хэмжээтэй цемент байсан болохыг би тодорхой хэлж мэдэхгүй байна. Кемпийн хашаанд орж зогссоны дараа Батбаян, Энхбаяр нар сэрсэн бөгөөд Банзрагч “Хэдүүлээ энэ цементээс Ганхөлөгийн машинд ачъя. Би энэ цементээс худалдаж авсан” гэж хэлсэн. Хятадын компаний кемпээс 45 уут цемент хулгайлж авсан. 2016 оны 09 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Банзрагч, Цэдэнбалжир, Батбаян, Энхбаяр, Нанзадбаяр, Сайнбаяр, Шинэбаяр нартай хамт Хятадын компаний кемп дээр очоод Цэдэнбалжирын жолоодож явсан машинд 150 уут, миний машинд 40 уут цемент ачаад Батсүх, Ядмаа нарын хүлээж байсан газарт очиж буулгасан. Тэр шөнө дахин явж 211 уут цемент хулгайлснаас миний машинд ачсан 46 уут цементийг Банзрагч багшийн хашаанд буулгасан.  Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулсан. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна. Гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг,

 

98. Шүүгдэгч Ш.Цэдэнбалжирын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би Наранбулаг сумын төвд гудамжинд явж байтал манай сумын Банзрагч, Сайнбаяр нар надтай ирж уулзсан. Банзрагч, Сайнбаяр нар нь Сайнбаярын өөрийнх нь 12-34 УНЧ улсын дугаартай, саарал өнгөтэй Санта Пэт маркийн автомашинтай хүрч ирсэн бөгөөд Банзрагч надтай уулзаад “Ганхөлөг бид нар хамт явж байгаад Өндөрхангай сумын Уушигийн улаан гэх газарт машиныхаа касчерыг цохиулаад эвдчихлээ. Чи надтай хамт яваад Ганхөлөгийн машиныг үзээд, засаад өгөөч. Ганхөлөгийн машин одоо Өндөрхангай сумын Уушигийн улаанд байгаа. Бид нар Өндөрхангай сум руу самарт явж байгаад машинаа эвдчихлээ. Чи машин засаж өгчихөөд бид нартай хамт самарт явах уу” гэж асуухаар нь би “ Одоо би самарт явж амжихгүй. 2-3 хоногийн дараа түлшний модонд явна. Би та нартай хамт яваад Ганхөлөгийн машиныг үзээд, засаад өгье. Харин хэд хоногийн дараа Өндөрхангай сум руу араас чинь очьё гэж хэлсэн. Тэгтэл Банзрагч ах “Яг үнэнийг хэлэхэд бид нар зам тавьж байгаа Хятадын компаний кемпээс хэдэн уут цемент хулгай хийчихээд Уушигийн улааны уул дотор явж байгаад машиныхаа касчерыг цохиулчихлаа. Хүнд хэлж болохгүй шүү. Чи бид нартай хамт яваад хэдэн уут цемент ав л даа" гэж хэлсэн. Тухайн үед би Наранбулаг сумын харъяат Отгонбаяр гэдэг хүний 16:54 УВА улсын дугааратй, хөх өнгөтэй, Майти маркийн автомашиныг унаж байсан бөгөөд тэр машин манай хашаанд байсан учраас би тэр машиныг аваад Банзрагч нартай хамт явахыг зөвшөөрсөн. Тухайн үед Банзрагч бид 2-ын хажууд Сайнбаяр бас байсан. Би Отгонбаяр ахад өөрийнх нь машиныг авч яваад цемент ачиж ирэх гэж байгаагаа хэлэлгүй шууд машиныг нь аваад явсан. Би Наранбулаг сумын төвөөс гарч явахынхаа өмнө Шинэбаяртай уулзаж “ Надад Уушигийн улаан руу явах ажил байна. Чи надтай хамт яваад ирээч" гэж хэлэхэд Шинэбаяр зөвшөөрсөн. Шинэбаяр бид 2 Отгонбаяр ахын 16-54 УВА улсын дугааратй, хөх өнгөтэй, Майти маркийн автомашинтай, Банзрагч, Сайнбаяр, Ядмаа, Батсүх, Ганхөлөг, Нанзадбаяр нар нь Сайнбаярын машинтай 2016 оны 09 дүгээр сарын 03-ны орой 19:00 цагийн орчимд Наранбулаг сумын төвөөс гараад Өндөрхангай сумын уушигийн улаан гэх газар луу явсан. Наранбулаг сумын төвөөс гараад явж байхдаа би Шинэбаярд цемент хулгайлахаар явж байгаа болохоо хэлэхэд Шинэбаяр надтай хамт явж цемент хулгайлж авахын зөвшөөрсөн. Бид нар явсаар байгаад шөнө 01:00 цагийн орчимд Өндөрхангай сумын Уушигийн улаан гэх газарт очиход автомашины засмал замаас Өндөрхангай сум руу салдаг шороон замаар 6-7 киломерт явахад Ганхөлөгийн өөрийнх нь 33-67 БРА улсын дугаартай, хөх ногоон өнгөтэй Бонго Ж-2 маркийн автомашин хөдөө хээр байсан бөгөөд тэвшин дээр нь улаан өнгийн ууттай 40 орчим уут цемент ачсан байсан. Яг хэдэн уут цемент байсан болохыг нь би тоолж үзээгүй. Ганхөлөгийн машин дээр Энхбаяр, Батбаян нар байсан. Би Ганхөлөгийн машиныг үзэхэд касчер нь цоорсон, тос нь гоожиж дууссан байсан учраас касчерыг нь нааж, засаж өгсөн. Машин засаж дууссаны дараа ойролцоогоор шөнийн 02:00 цагийн орчимд Ганхөлөг, Банзрагч нар "Та 2 эндээ байж бай" гэж хэлчихээд тэнд байсан хүмүүс Ганхөлөг, Сайнбаяр нарын машинд хуваагдаж суугаад цаашаа эргээд уул дундуур ороод явсан. Шинэбаяр бид 2 тэд нарыг хүлээгээд сууж байтал 10 минут орчимын дараа Банзрагч, Ганхөлөг, Энхбаяр, Сайнбаяр нар Ганхөлөгийн машинтай буцаж ирсэн бөгөөд буцаж ирэхэд нь Ганхөлөгийн машины тэвшинд ачсан байсан цемент нь байхгүй болсон байсан. Мөн Сайнбаярын машин болон Ядмаа, Батсүх нар буцаж ирээгүй. Ганхөлөг, Банзрагч нар "Одоо хэдүүлээ кемп рүү яваад цемент хулгайлж ирье. Чи машинтайгаа дагаад явчих" гэж надад хэлсэн. Ганхөлөгийн машинд Сайнбаяр, Банзрагч, Батбаян, Нанзадбаяр нар суугаад Гөнхөлөг машинаа жолоодоод явсан. Харин миний жолоодож явсан машинд Энхбаяр, Шинэбаяр нар суугаад шөнийн 02 цаг 30 инутын орчимд зам тавьж байгаа Хятадын компаний кемп дээр очсон. Кемп рүү очихын урд талд 5 минут орчимын өмнө Ганхөлөг автомашины засмал замаас буугаад машинаа зогсоогоод, гэрлийг нь унтраасан. Би Ганхөлөгийн машины хажууд очиж зогсоод мөн л машиныхаа гэрлийг унтраасан. Ганхөлөг "Одоо машиныхаа гэрлийг асааж болохгүй. Пудворын гэрлээ асаагаад араас дагаад явчих" гэж хэлэхээр нь би "Миний машины пудворын гэрэл асахгүй ш дээ. Шууд их гэрэл нь асчихдаг юм" гэж хэлэхэд Ганхөлөг "Чи араас дагаад явчих" гэж хэлсэн. Бид нар кемп дээр очоод кемпийн хашаа руу автомашин орж, гарах зориулалт бүхий нүх ухаагүй, зоон татаагүй хэсгээр кемпийн хашаа руу ороход Ганхөлөг кемпийн хашааны дунд хэсэгт очиж, хураасан цементийн хажууд зогссон. Би ч өөрийнхөө жолоодож явсан машиныг Ганхөлөгийн машины хажууд зогсоогоод тэнд хураасан цементүүдээс Ганхөлөг бид 2-ын машинд ачиж эхэлсэн. Сайнбаяр, Банзрагч, Батбаян, Нанзадбаяр, Ганхөлөг, Энхбаяр, Шинэбаяр бид нар бүгдээрээ цемент ачсан. Миний машинд 105 уут цемент, Ганхөлөгийн машинд 70 орчим уут цемент ачаад буцаад кемпийн хашаанаас гарч явсан. Бид нар буцаж яваад Уушигийн улааны уулын дунд Сайнбаярын машин орхисон газарт ирэхэд Ганхөлөгийн машинд өмнө нь ачсан байсан цементийн тэнд буулгасан байсан. Ядмаа, Батсүх нар нь Сайнбаярын машинд суугаад бид нарыг хүлээж байсан. Тэгээд Ганхөлөг бид 2-ын машинд ачсан цементийг түрүүчийн буулгасан байсан цемент дээр нэмж буулгасан. Ганхөлөг бид 2-ын машинд ачиж ирсэн бүх цементийг буулгаж дууссаны дараа Сайнбаяр, Банзрагч, Батбаян, Нанзадбаяр, Ганхөлөг, Энхбаяр, Шинэбаяр бид нар буцаад Хятадын компаний кемп рүү явсан. Харин Ядмаа, Батсүх нар Сайнбаярын машин дээр үлдсэн. Тухайн үед миний жолоодож явсан машинд Сайнбаяр, Энхбаяр, Шинэбаяр нар суугаад, Банзрагч, Батбаян, Нанзадбаяр нар Ганхөлөгийн машинд суугаад ойролцоогоор шөнийн 03:00 цагийн орчимд дахин кемп дээр очиж Ганхөлөг бид 2-ын машинд цемент ачсан. Миний жолоодож явсан машинд 165 уут цемент, Ганхөлөгийн машинд ойролцоогоор 70 орчим уут цемент ачаад кемпийн хашаанаас гараад шууд Наранбулаг сумын төв рүү явсан. Бид нар явсаар байгаад 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө 06:00 - 07:00 цагийн хооронд Наранбулаг суманд ирээд миний машинд ачсан байсан 165 уут цементээс 50 уутыг нь Банзрагчийн хашаанд, 50 уутыг нь Шинэбаярын хашаанд буулгаад үлдсэн 65 уут цементийг нь би өөрийнхөө хашаанд буулгасан. Цемент буулгаж дууссаны дараа миний машины нум хугарсан байсан учраас би тэр дороо Банзрагч нартай хамт буцаж яваагүй бөгөөд машинаа задалж, зассан. Маргааш өдөр нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр би машинаа засаж дуусаад дахин цементэнд явахаар шийдсэн. 2016 оны 09 дүгээр сарын 05-ны орой 19:00 цагийн орчимд би Ганзориг, Шинэбаяр, Цэдэнгомбо нарыг аваад Наранбулаг сумын төвөөс гараад Хятадын компаний кемп рүү явсан. Би Наранбулаг сумын төвөөс гараад явж байхдаа Ганзориг, Шинэбаяр, Цэдэнгомбо нарт цемент хулгайлж авахаар явж байгаа болохоо хэлэхэд надтай хамт явахыг зөвшөөрсөн. Бид нар шууд яваад шөнийн 01:00 цагийн орчимд Өндөрхангай сумын Уушигийн улаан гэх газарт зам тавьж байгаа Хятадын компаний кемп дээр очоод 145 уут цемент хулгайлж ачаад буцаад явсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө 06:00 цагийн орчимд Наранбуаг суманд ирсэн. Тухайн 145 уут цементээс Ганзоригт 10 уут цемент, Цэдэнгомбод 10 уут цемент өгсөн. Харин Шинэбаярд 25 уут цемент өгөх гэтэл Шинэбаяр "Би түрүүчийн явалтаас 50 уут цемент авчихсан юм чинь одоо нэмж авахгүй” гэж хэлсэн. Тэгээд би үлдсэн 125 уут цементийг өөрийнхөө хашаанд авч очоод өмнө нь хулгайлсан 65 уут цементтэй нийлүулсэн. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны орой дахин цемент хулгайлахаар шийдэж Ганзориг, Алтангэрэл, Цэдэнгомбо нарыг аваад дахин Наранбулаг сумын төвөөс гарч Өндөрхангай сумын Уушигийн улаан гэх газарт зам тавьж байгаа Хятадын компаний кемп рүү явсан. Тухайн үед Ганзориг, Цэдэнгомбо нар нь цемент хулгайлахаар явж байгааг мэдэж байсан. Харин Алтангэрэл нь цемент хулгайлахаар явж байгаа болохыг мэдээгүй. Би Алтангэрэлд "Би зам тавьж байгаа Хятадын компаниас мөнгө авах ёстой бөгөөд оронд нь цемент авахаар болсон. Чи надтай хамт яваад цемент ачилцаад өгөөч. Цемент ачиж өгсөний хөлсөнд би чамд 15 уут цемент өгнө" гэж хэлэхэд Алтангэрэл надтай хамт явахыг зөвшөөрсөн. Мөн би Цэдэнгомбо, Ганзориг нарт хулгай хийхээр явж байгаа гэдгээ Алтангэрэлд хэлж болохгүй шүү гэж хэлсэн байсан. Хэрэв хулгай хийхээр явж байгаа гэдгийг Алтангэрэл мэдэх юм бол надтай хамт явахгүй, бас хүнд хэлчих байх гэж бодоод би Алтангэрэлд худал хэлж, дагуулж явсан. Бид нар шууд яваад шөнийн 00:00 цагийн орчимд Өндөрхангай сумын Уушигийн улаан гэх газарт зам тавьж байгаа Хятадын компаний кемп дээр очоод 150 уут цемент хулгайлж ачаад буцаад явсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө 07:00 цагийн орчимд Наранбуаг суманд ирсэн. Тухайн 150 уут цементээс Ганзоригт 15 уут цемент, Цэдэнгомбод 15 уут цемент, Алтангэрэлд 15 уут цемент өгсөн. Үлдсэн 105 уут цементийг нь би өөрийнхөө хашаанд авч очоод түрүүчийн 190 уут цементтэй нийлүүлж буулгасан. Би өөрийнхөө авсан 295 уут цементийг хашаандаа байсан хуучин байшинд хураасан байсан бөгөөд хуучин байшингаа нурааж шинээр байшин барих гэж байсан тул цементээ өөр газарт хурааж, хадгалах хэрэг гарсан. Би цемент хулгайлж ирсэнээс хойш 2-3 хоногийн дараа Отгонбаяр ах руу утсаар залгаж "Би өөрийнхөө байшинг нурааж шинээр байшин барих гэж байгаа юм. Гэтэл байшиндаа хураасан цементийг хураах газар олдохгүй байна. Таньд хоосон амбаар, грашш байна уу" гэж асуухад Отгонбаяр ах "Би чам руу эргээд яръя" гэж хэлсэн бөгөөд Отгонбаяр ах удалгүй миний утас руу залгаад “ Би одоо Өлөнд явж байна. Чиний цементийг хөдөө буулгаж болох юмуу. Би Сүрэнжавтай уулзахад манай өвөлжөөний хашаанд буулгаж болно гэж хэллээ. Энд буулгах боломжтой бол цементээ ачаад хүрээд ир” гэж хэлсэн. Би тухайн цементийг хулгайлж авсан болохоо Отгонбаяр ахад хэлээгүй. Би өөрийнхөө авсан 295 уут цементний талыг нь ачаад Наранбулаг сумын Улаан үзүүр багийн нутаг Өлөн газарт Сүрэнжавын өвөлжөөнд очиход тэнд Отгонбаяр ах намайг хүлээж байсан. Отгонбаяр ах бид 2 миний ачиж очсон цементийг Сүрэнжавын өвөлжөөний хашааны хажууд буулгаж хураасан. Тэгээд дахин сумын төвд ирээд үлдсэн цементийг ачаад Өлөн рүү явсан бөгөөд 2-уулхнаа буулгаж, хураахаар удаад байсан учраас замдаа Гомбо гэдэг хүнийг гэрээс нь аваад цемент буулгаж, хураахад туслуулсан. Би Отгонбаяр, Гомбо нарт тухайн цементийг хулгайлж авсан болохоо хэлээгүй. Хүнээс авах ёстой мөнгөнийхөө оронд цемент авсан гэж худал хэлсэн. Би Наранбулаг сумын төвөөс гараад явж байхдаа Ш.Цэдэнгомбо, Х.Шинэбаяр, Ж.Ганзориг нарт цемент хулгайлж авахаар явж байгаа болохоо хэлэхэд тэд нар хамт явахыг зөвшөөрсөн. Харин О.Алтангэрэл нь бид нарыг цемент хулгайлж авсан болохыг тухайн үед мэдээгүй. Сүүлд нь цагдаагийн байгууллага дээр ирсэний дараа би тухайн цементийг хулгайлж авсан болохоо О.Алтангэрэлд хэлсэн. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.  Ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. мөн бусад хүмүүсийг гэмт хэрэгт татан оролцуулсандаа гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье” гэх мэдүүлэг,

 

99. Шүүгдэгч Ч.Энхбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ганхөлөг бид 2 хамт явж байгаад Банзрагчтай таарсан. Банзрагч багш “Хэдүүлээ Өндөрхангай сум руу самар түүхээр явах уу” гэж асуухаар нь Ганхөлөг бид 2 хамт явахыг зөвшөөрсөн. Мөнд бид 3-тай хамт Батбаян явахаар болсон. 2016 оны 9 дүгээр сарын 02-ны орой 21:00 цагийн орчимд Ганхөлөг, Банзрагч, Батбаян бид 4 Ганхөлөгийн эзэмшлийн цэнхэр өнгөтэй Бонго Ж-2 маркийн автомашинтай /улсын дугаарыг нь мэдэхгүй/ Наранбулаг сумын төвөөс гараад Өндөрхангай сум руу явсан. Наранбулаг сумын төвөөс гараад явж байгаад би суудал дээр унтсан байсан бөгөөд намайг сэрэхэд манай машин Өндөрхангай сумын Уушигийн улаан гэх газарт зам тавьж байгаа Хятадын компаний кемп дотор орж зогссон байсан. Би сэрээд ямар учраас кемпийн хашаа руу орсон болохыг асуухад Банзрагч багш “Би хүнээс цемент худалдаж авч байгаа юм. Та нар хэдэн уут цемент ачилцаад өг” гэж хэлсэн. Хятадын компаний кемпээс 45 уут цемент авсан.  2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Банзрагч, Цэдэнбалжир, Батбаян, Ганхөлөг, Нанзадбаяр, Сайнбаяр, Шинэбаяр нартай хамт Хятадын кемп дээр очоод Цэдэнбалжирын жолоодож явсан машинд 150 уут, Ганхөлөгийн машинд  40 уут цемент ачаад Батсүх, Ядмаа нарын хүлээж байсан газарт очиж буулгаад дахиж кемп дээр очоод цемент ачиж Наранбулаг сум ороод Цэдэнбалжирын жолоодож явсан машинд ачсан 165 уут цементээс Банзрагчийн хашаанд 50 уутыг, Шинэбаярын хашаанд 50 уутыг буулгаад үлдсэн 65 уутыг Цэдэнбалжир аваад явсан. Ганхөлөгийн машинд ачсан байсан 46 уут цементийг Банзрагчийн хашаанд буулгасан. Хэрэг үйлдсэндээ харамсаж байна. хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Дахин ийм хэрэг үйлдэхгүй байж чадна” гэх мэдүүлэг,

 

100. Шүүгдэгч Б.Батбаяны мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Банзрагч, Ганхөлөг, Энхбаяр бид нар Увс аймгийн Өндөрхангай сум руу явж самар түүхээр ярилцаж тохироод орой 20-21 цагийн орчимд Наранбулаг сумын төвөөс гараад Өндөрхангай сум руу явсан. Бид нар Гөнхөлөгийн эзэмшлийн цэнхэр өнгийн Бонго Ж-2 маркийн автомашинтай явсан бөгөөд Наранбулаг сумын төвөөс гараад явж байхад би унтсан байсан. Намайг сэрэхэд миний сууж явсан машин Өндөрхангай сумын Уушигийн улаан гэх газарт зам тавьж байгаа Хятадын компаний кемп дээр очсон байсан. Банзрагч багш “Хэдүүлээ цемент ачъя” гэж хэлэхээр нь ямар учиртай болохыг асуухад Банзрагч багш “Би Хятадын компаниас цемент худалдаж авч байгаа юм. Та нар ачилцаад өг” гэж хэлсэн учраас бид нар тэнд байсан ууттай цементээс Ганхөлөгийн машинд ачсан. Тэнд нийт хэдэн уут, ямар хэмжээтэй цемент байсан болохыг би хэлж мэдэхгүй байна. Их хэмжээний цемент байсан болохоор тоолох боломжгүй байсан. Ганхөлөгийн эзэмшлийн Бонго Ж-2 маркийн автомашинтай яваад Хятадын компаний кемпээс 45 уут цемент ааваад явж байтал машин эвдэрсэн учраас Ганхөлөг, Банзарагч нар буцаад Наранбулаг сум явсан. Маргааш нь буюу 2016 оны 09 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Банзрагч, Цэдэнбалжир, Нанзадбаяр, Ганхөлөг, Энхбаяр, Сайнбаяр, Шинэбаяр нартай хамт Хятадын компаний кемп дээр очоод Цэдэнбалжирын жолоодож явсан машинд 150 уут, Ганхөлөгийн машинд 40 уут цемент ачаад Батсүх, Ядмаа нарын хүлээж байсан газарт буулгасан. Бид нар дахин буцаж яваад Хятадын компаний кемп дээр очиж Ганхөлөгийн машинд 46 уут, Цэдэнбалжирын машинд 165 уут цемент ачаад Наранбулаг суманд ирсэн.  Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

101. Шүүгдэгч Я.Сайнбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 9 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Банзрагч, Цэдэнбалжир, Нанзадбаяр, Ганхөлөг, Энхбаяр, Шинэбаяр нартай хамт хятадын компаний кемп дээр очоод Цэдэнбалжирын жолоодож явсан машинд 150 уут, Ганхөлөгийн машинд 40 уут цемент ачиж, хээр буулгасан. Дахин очиж Цэдэнбалжирын  жолоодож явсан машинд 165 уут, Ганхөлөгийн машинд 46 уут цемент ачаад Наранбулаг сум орж  Банзрагчийн хашаанд буулгасан 96 уут цементээс би 21 уут цементийг авсан. Би өөрийнхөө авсан 21 уут цементийг бүгдийг нь буцааж өгсөн. Энэ хэргийг үйлдсэндээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

102. Шүүгдэгч Х.Шинэбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 09 сарын 03-наас 04-нд шилжих шөнө хятад ажилчидын кемп дээрээс Цэдэнбалжирын машинд 150 уут, Ганхөлөгийн машинд 40 уут цемент ачаад Батсүх, Ядмаа нарын хүлээж байсан газарт буулгасан. Ямар ч байсан цемент хулгай хийж байгаа гэдгийг Банзрагч тэнд байсан хүмүүст хэлж байсан болохоор мэдсэн байх гэж бодож байна. Эхний ачсан цементээ буулгачихаад Цэдэнбалжир, Банзрагч, Ганхөлөг, Сайнбаяр, Энхбаяр, Нанзадбаяр, Батбаян бид нар дахин Хятадын компаний кемп рүү очиж Цэдэнбалжирын машинд 165 уут, Ганхөлөгийн машинд 46 уут цемент ачаад Наранбулаг суманд ирсэн. Цэдэнбалжирын машинд авсан цементнээс би 50 уутыг авсан. 2016 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Отгонбаяр гэдэг хүний Маяти маркийн машинтай яваад Хятадын компаний кемпийн хашаанаас 145 уут цемент хулгайлж авсан.  Тэрнээс хойш 1-2 хоногийн дараа би дахин цемент хулгайлж авахаар шийдээд Наранбулаг сумын харъяат Б.Галбадрах гэдэг залуутай уулзаж “Би урдаас хүнээс цемент авахаар боллоо. Чи машинтайгаа яваад цемент ачаад өгөөч. Зам тавьж байгаа Хятадын компаний кемпээс цемент авна. Би монгол ажилчидтай нь тохирчихсон байгаа. Хятадуудад мэдэгдэхгүйгээр цемент авна шүү. 60 уут орчим цемент авах байх” гэж хэлэхэд Галбадрах надтай хамт явахыг зөвшөөрсөн. Галбадрах бид 2 Галбадрахын машинд 65 уут цемент ачсан бөгөөд би 35 уутыг нь авсан. Гадбадрахын машинд ачсан цементнээс би 33 уутыг авсан. харин үлдсэн 32 уут цементийг Галбадрах авсан. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. би өөрийн авсан 83 уут цементээс 47 уутыг нь хураалгасан. Үлдэгдэл 36 уут цементний мөнгийг Хятадын компанид бүрэн өгсөн. Хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсье” гэх мэдүүлэг,

 

103. Шүүгдэгч Х.Нанзадбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 9 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Банзрагч, Ганхөлөг, Батбаян, Энхбаяр, Цэдэнбалжир, Сайнбаяр, Шинэбаяр бид нар Хятадын кемп дээр очиж Цэдэнбалжирын жолоодож явсан машинд 150 уут, Ганхөлөгийн машинд 40 уут цемент ачиж Ядмаа, Батсүх нарын байсан газарт хүргэж буулгаад бид нар дахин буцаж яваад Хятадын компани дээр очиж Ганхөлөгийн машинд 46 уут, Цэдэнбалжирын жолоодож явсан машинд 165 уут цемент ачаад Наранбулаг суманд ирсэн. Цэдэнбалжирын жолоодож явсан машинд ачсан 165 уут цементээс Банзрагчийн хашаанд 50 уут, Шинэбаярын хашаанд 50 уутыг буулгаад үлдсэн 65 уутыг Цэдэнбалжир аваад явсан. Ганхөлөгийн машинд ачсан байсан 46 уут цементийг Банзрагчийн хашаанд буулгасан. Тэрнээс хойш би дахиж цемент авахаар яваагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

104. Шүүгдэгч Ж.Ганзоригийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Ш.Цэдэнбалжир, Х.Шинэбаяр, Ш.Цэдэнгомбо  “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпийн хашаанаас 145 уут цемент хулгайлж авсан. Тэр цементнээс би 10 уутыг, Цэдэнгомбо 10 уутыг авсан. Тухайн цементээс Шинэбаяр ямар нэгэн цемент аваагүй. 2016 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Ш.Цэдэнбалжир, Ж.Ганзориг, О.Алтангэрэл, Ш.Цэдэнгомбо “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс нийт 150 уут цемент хулгайлсан. Тэр цементнээс би 15 уутыг, Цдэнгомбо 15 уутыг, Алтангэрэл 15 уутыг авсан. Үлдсэн 105 уут цементийг Цэдэнбалжир авсан. Би өөрийн авсан 25 уут цементийг бүгдийг хураалгасан. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

105. Шүүгдэгч Ш.Цэдэнгомбын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 9 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Ганзориг, Шинэбаяр, Цэдэнбалжир нарын хамт Наранбулаг сумын харъяат Отгонбаяр гэдэг хүний машинтай яваад зам тавьж байсан компаний кемпийн хашаанаас 145 уут цемент хулгайлж, авсан. Тэр цементнээс Ганзориг 10 уут, би 10 уутыг авсан. Үлдсэн 125 уут цементийг Цэдэнбалжир аваад явсан. 2016 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Алтангэрэл, Ганзориг, Цэдэнбалжир нартай хамт дахин яваад кемпийн хашаанаас 150 уут цемент ачиж авсан. Тэр цементээс Ганзориг 15 уутыг, би 15 уутыг, Алтангэрэл 15 уутыг авсан. Үлдсэн 105 уут цементийг Цэдэнбалжир авсан. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

106. Шүүгдэгч Ө.Мөнгөний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө С.Батхүүтэй хамт өөрийнхөө эзэмшлийн 17-51 УВХ улсын дугаартай Портер маркийн машинтай яваад Хятадын кемпээс 70 уут цемент ачсан. Тухайн 70 уут цементийг бүгдийг нь би авсан.  2016 оны 9 сарын 07-наас 08-нд шилжих шөнө Ц.Алтанхуягтай хамт өөрийнхөө эзэмшлийн 17-51 УВХ улсын дугаартай Портер маркийн машинтай яваад Хятадын кемпээс 40 уут цемент ачсан. Тухайн 40 уут цементийн 20 уутыг Алтанхуяг авсан бөгөөд үлдсэн 20 уутыг би авсан. би өөрөө нийт 90 уут цемент авсан бөгөөд үүнээс 85 уутыг нь буцааж өгсөн. Үлдсэн 5 уут цементий мөнгийг Хятадын копманид өгч ямар нэгэн хохирол, гомдолгүй болгосон. Би тухайн автомашиныг 2016 оны 06 сард Я.Мягмаржав гэдэг хүнээс худалдаж авсан бөгөөд цемент хулгайлах үедээ машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч амжаагүй байсан. харин хэрэг гарсаны дараа 17-51 УВХ улсын дугаартай Портер маркийн автомашиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж, өмчилж авсан. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү”  гэх мэдүүлэг,

 

107. Шүүгдэгч О.Алтангэрэлийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө  “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс Цэдэнбалжир, Цэдэнгомбо, Ганзориг бид 4 Цэдэнбалжирын жолоодож явсан машинд 150 уут цемент ачаад буцаад Наранбулаг сум руу явсан. Би 15 уут цемент авсан. Би өөрийн авсан 15 уут цементийг бүгдийг хураалгасан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

108. Шүүгдэгч Д.Болдбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 09 сарын 06-наас 07-нд шилжих шөнө Банзарагчтай хамт Өндөрхангай сумын харъяат Пүрэв-Очир гэдэг хүний Майти маркийн автомашинтай яваад кемпийн хашаанаас 193 уут цемент ачиж авсан. Банзрагч ах би хүнээс авах ёстой юм. Яваад ачаад өг гэхээр нь явж ачилцаж өгсөн. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү”  гэх мэдүүлэг,

 

109. Шүүгдэгч С.Батхүүгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 09 сарын 06-наас 07-нд шилжих шөнө Ө.Мөнгөтэй хамт Мөнгөний эзэмшлийн 17-51 УВХ улсын дугаартай Портер маркийн машинтай яваад Хятадын кемпээс 70 уут цемент ачиж авсан. Тухайн 70 уут цементийг бүгдийг нь Ө.Мөнгөн авсан. Би гэмт хэрэг үйлдээгүй. Мөнгөнийг гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй” гэх мэдүүлэг,

 

            110. Шүүгдэгч Ц.Алтанхуягийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би Мөнгөнтэй хамт өвсөнд явж байтал Мөнгөн надад “Би урд шөнө Өндөрхангай сумын Уушигийн улаанд байдаг зам тавьж байгаа Хятадын компаний кемпээс цемент хулгай хийж ирсэн. Хоёулаа энэ орой миний машинтай яваад цемент аваад ирэх үү” гэж асуусан. Тэрнээс өмнө би Наранбулаг сумын залуучууд Хятадын компаний кемпээс цемент хулгайлж ирж байгаа талаар сонссон байсан. ...Би Мөнгөнтэй хамт цемент хулгайлж авахыг зөвшөөрсөн. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны орой 22 цаг өнгөрч байх үед Мөнгөн бид 2 Мөнгөний эзэмшлийн 17-51 УВХ улсын дугаартай Портер маркийн автомашинтай Увс аймгийн Наранбулаг сумаас гараад Увс аймгийн Өндөрхангай сумын Уушигийн улаан гэх газарт байдаг зам тавьж байгаа Хятадын компаний кемп рүү явсан. Бид 2 шууд яваад шөнө 01-02 цагийн хооронд Өндөрхангай сумын Уушигийн улаан гэх газарт байдаг Хятадын компаний кемп дээр очсон. Тухайн кемп дотор хураасан цементүүд байсан бөгөөд Мөнгөн бид 2 тэндээс нийт 40 уут цемент хулгайлж Мөнгөний машинд ачсан. Бид 2-ыг цемент хулгайлж, ачиж байхад ямар нэгэн хүн таараагүй. Мөнгөн бид 2 тэндээс 40 уут цемент ачаад буцаад Наранбулаг сум руу явсан бөгөөд замд явж байтал Мөнгөн машинаа зогсоож буучихаад буцаад суусан. Мөнгөн надад “Эрдэнэцогт машинтайгаа явж байхаар нь гялгар цаас өглөө” гэж хэлсэн. Мөнгөний машинд ачиж ирсэн 40 уут цементийг Мөнгөний хашаанд буулгасан. Тэрнээс хойш 7 хоногийн дараа би Мөнгөний хашаанд буулгасан цементээс 20 уут цемент авч хашаандаа буулгасан. Тухайн 20 уут цементийг Мөнгөний машинд ачиж хашаандаа буулгасан. Би өөрийн авсан 20 уут цементийг бүгдийг нь хураалгасан. Надад сонсгосон би хүлээн зөвшөөрч байна. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг,

 

111. Шүүгдэгч Ц.Нэргүйгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б.Ганхөлөг бид  хоёр 2016 оны 9 дүгээр сарын 08-ны шууд яваад шөнийн 01:00 цагийн орчимд зам тавьж байгаа Хятадын компаний кемп дээр очоод тэнд хураасан байсан ууттай цементээс 45 уут цементийг Ганхөлөгийн машинд ачсан. Цемент ачиж дууссаны дараа би цементний ойролцоо байсан хайрганы 2 ширхэг төмөр шигшүүрийг авч Ганхөлөгийн машинд ачсан. Энэ үед Ганхөлөг нь улаан өнгөтэй гагнуурын аппарат авч ирсэн бөгөөд тэр аппарыг мөн Ганхөлөгийн машинд ачсан. Тухайн гагнуурын аппарат нь утастайгаа хамт байсан. Бид 2-ыг цемент болон бусад эд зүйл ачиж байхад ямар нэгэн хүн харагдаагүй. Надад сонсогосонялыг би хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү”  гэх мэдүүлэг,

 

112. Шүүгдэгч Б.Галбадрахын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө Шинэбаяртай хамт  “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс нийт  65 уут цемент хулгайлж авснаас би 32 уут цементийг нь авсан. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. би өөрийн авсан 32 уут цементийг бүгдийг нь хураалгасан. Тийм болохоор өөрийнхөө зүгээс учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

113. Шүүгдэгч Д.Дэшигийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 09 сарын 08-наас 09-нд шилжих шөнө 01-02 цагийн хооронд Амарсанаа, Буяннэмэх, Баярболд нартай хамт Хятадын кемпээс цемент ачсан. Бид нар Амарсанаагийн машинд 35 уут, Буяннэмэхийн машинд 230 уут цементийг ачаад Наранбулаг суманд ирсэн. Тухайн цементээс би 5 уутыг авсан. Үлдсэн 260 уут цементийг Амарсанаа өөрөө авсан бөгөөд 200 уутыг нь Улаангом суманд оруулж ирээд найздаа өгсөн. Харин үлдсэн 60 уутыг нь Буяннэмэх хураалгасан гэж сонссон. Би өөрийн авсан 5 уут цементийг өөрийн төрсөн ээж Норовд өгсөн. Би Хятадын компанид цементний мөнгийн өгч хохирол, гомдлыг барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

114. Шүүгдэгч Д.Амарсанаагийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 9 дүгээр сарын 08-ны шөнө Д.Дэшиг, Р.Буяннэмэх, Т.Баярболд нарыг дагуулж хятад ажилчидын кемпээс миний машинд 35 уут, Буяннэмэхийн машинд 230 уут цемент хулгайлж ачаад Наранбулаг суманд ирсэн. Тухайн цементнээс 5 уутыг Дэшигт өгсөн. Үлдсэн 260 уут цементийг би авсан бөгөөд 60 уутыг хураалгасан. Үлдсэн 200 уутыг нь Улаангом суманд оруулж ирээд Чинзоригт өрөндөө өгсөн. Би үлдсэн 200 уут цементний мөнгийг Хятадын компанид өгч хохирол, гомдолгүй болгосон. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

115. Шүүгдэгч Р.Буяннэмэхийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Д.Дэшиг, Д.Амарсанаа, Т.Баярболд бид нар 2016 оны 9 дүгээр сарын 08-ны шөнө замын хятад ажилчдын кемпээс  265 уут цемент авснаас  миний машинд 230 уут, Амарсанаагийн машинд 35 уут цемент ачаад Наранбулаг суманд ирсэн. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө цемент ачилцаагүй гэж худал ярьсан. Би өөрийн болон Амарсанаагийн машинд цемент ачихад оролцсон. Гэхдээ Амарсанаа хөлс өгнө гэхээр л явсан. Санаатайгаар хулгай хийгээгүй” гэх мэдүүлэг,

 

116. Шүүгдэгч Т.Баярболдын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 9 дүгээр сарын 08-ны шөнө Д.Дэшиг, Р.Буяннэмэх, Д.Амарсана нарын хамт хятад ажилчидын кемпээс миний машинд 35 уут, Буяннэмэхийн машинд 230 уут цемент ачаад Наранбулаг суманд ирсэн. Тухайн цементнээс би аваагүй. Амарсанаа цалиндаа цемент авахаар болсон гэхээр нь явж ачилцаж өгсөн. Би хулгайн хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг,

 

117. Шүүгдэгч Д.Гантулгын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын эхээр манай сумын хүмүүс зам тавьж байгаа Хятадын компаний кемпээс цемент хулгайлж байгаа талаар би сонссон. Хэнээс, хэзээ сонссон болохыг одоо санахгүй байна. 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би Увс аймгийн Өндөрхангай сум руу гэрийн шалны банз худалдаж авахаар явсан. Би Өндөрхангай сум руу явахдаа Наранбулаг сумын харъяат Одсүрэн гэдэг залууг өөрийнх эзэмшлийн 13-03 УВХ улсын дугаартай Пронтер маркийн автомашинтай нь гуйж авч явсан. Би Одсүрэнд “Хоёулаа Өндөрхангай сум руу яваад шалны банз ачаад ирье” гэж гуйгаад машинд нь 80 летр шатахуун хийж өгөөд явсан. Одсүрэн бид хоёр 2016 оны 09 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн орчимд Наранбулаг сумын төвөөс гараад Увс аймгийн Өндөрхангай сум руу явсан. Өндөрхангай сумын төв рүү явж байх замдаа Өндөрхангай сумын Уушигийн улаан гэх газарт байгаа зам тавьж байгаа Хятадын компаний кемп рүү очсон. Одсүрэн бид 2 тухайн кемп дээр 00 цаг өнгөрч байх үед очсон бөгөөд кемпийн хашаанд ямар нэгэн хүн харагдахгүй байхаар нь би “Хүн байна уу” гэж орилж, дуудахад ямар ч хүн гарч ирээгүй. Тэгээд би Одсүрэнд “хоёулаа энэ цементнээс аваад буцах уу. Манай сумынхан энэ цементээс авсан гэсэн. Эзэнгүй цемент байдаг юм шиг байна лээ” гэж хэлэхэд Одсүрэн “Дэмий юм бишүү. хоёулаа банзаа ачаад буцъя” гэж хэлэхээр нь би “Энэ цемент эзэнгүй байгаа учраас одоо хоёулаа цемент ачаад буцъя. Маргааш эргэж ирээд банзаа авъя” гэж Одсүрэнг ятгасаар байгаад зөвшөөрүүлсэн. Одсүрэн бид 2 кемпийн хашаанд давхарлаж хураасан, ууттай цементээс 40 уут цемент Одсүрэнгийн машинд ачсан. Тухайн ачиж ирсэн 40 уут цементээс би 28 уут цементийг нь авсан. Харин үлдсэн 12 уут цементийг нь Одсүрэн аваад явсан. Тэрнээс өмнө болон хойно би цемент хулгайлж аваагүй. Гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

118. Шүүгдэгч Б.Одсүрэнгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гантулга бид хоёр Наранбулаг сумын төвөөс гараад Цагаанхайрхан сумын нутаг Үзүүрийн булаг зөрөөд явж байтал Гантулга надад “Зам тавьж байсан Хятадын компаний кемп дээр эзэнгүй цемент байдаг гэнэ. хоёулаа тэр цементийг очиж үзье” гэж хэлсэн. Гантулга бид 2 цаашаа яваад Өндөрхангай сумын нутаг Уушигийн улаан гэх газарт зам тавьж байгаа Хятадын компаний кемп дээр шөнийн 00-01 цагийн орчимд очсон. Тухайн кемпийн хашаан дотор давхарлаж хураасан, ууттай цементүүд байсан бөгөөд Гантулга машинаас буугаад “Хүн байна уу” гэж орилж, дуудахад ямар ч хүн гарч ирээгүй. Гантулга надад “хоёулаа энэ эзэнгүй цементээс ачаад буцъя” гэж хэлэхээр нь би “Болох юмуу. Энэ чинь эзэнтэй байгаа ш дээ. Тэгж байхаар хоёулаа банзандаа явъя” гэж хэлэхэд Гантулга “Энэ цемент эзэнгүй байгаа юм чинь зүгээрээ. хоёулаа банзаа маргааш ачъя. Одоо энэ цементээс ачиж аваад явъя” гэж ятгаад байсан учраас би Гантулгатай хамт цемент ачихыг зөвшөөрсөн. Гантулга бид 2 кемпийн хашаанд давхарлаж хураасан, ууттай цементээс 40 уут цемент миний машинд ачсан. Бид 2 цемент ачиж дуусаад шууд Наранбулаг сум руу буцаад явсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө 05-06 цагийн орчимд Наранбулаг суманд ирсэн. Тухайн ачиж ирсэн 40 уут цементээс 28 уут цементийг нь Гантулгын гэрийн гадна буулгаж өгсөн. Харин үлдсэн 12 уут цементийг нь би авсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг,

 

119. Шүүгдэгч Р.Батнямын  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 09 дүгээр сарын эхээр манай сумын хүмүүс зам тавьж байгаа Хятадын компаний кемпээс цемент хулгайлж авч байгаа талаар би хүнээс сонссон. Энэ талаар манай сумын хүмүүс бараг бүгд ярьж байсан болохоор хэнээс сонссон гэдгээ одоо тодорхой санахгүй байна. Би 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр цемент хулгайлж авахаар шийдээд Наранбулаг сумын харъяат Эрдэнэцогт гэдэг залуутай уулзсан. Эрдэнэцогт нь хувьдаа цэнхэр өнгийн Портер маркийн автомашинтай бөгөөд би Эрдэнэцогттой уулзаад “Хоёулаа урагшаа яваад зам тавьж байгаа Хятадын компаний кемпээс цемент аваад ирье. Би хувьдаа граж барьж авах гэж байгаа. Би тэр компаниас цемент худалдаж авахаар тохирсон. Чиний машинд бинзен хийгээд өгье. Чи машинтайгаа яваад өгөөч” гэж гуйсан. Эрдэнэцогт надтай хамт явахыг зөвшөөрсөн бөгөөд  Эрдэнэцогт бид хоёр 2016 оны 09 дүгээр сарын 07-ны орой 17:00 цаг өнгөрч байх үед Эрдэнэцогтын машинтай Наранбулаг сумын төвөөс гараад урагшаа явсан. Эрдэнэцогт бид 2 шууд яваад орой 21 цагийн орчимд Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг Уушигийн улаан гэх газарт зам тавьж байгаа Хятадын компаний кемп дээр очиход тэнд ямар ч хүн харагдахгүй байсан. Эрдэнэцогт бид 2 шууд кемпийн хашаа руу ороход кемпийн хашааны дунд хэсэгт давхарлаж хураасан, ууттай цементүүд байсан. Эрдэнэцогт бид 2 тэнд байсан цементээс Эрдэнэцогтын машинд 40 уут цемент ачсан. Бид 2 цемент ачиж дуусаад буцаад Наранбулаг сум руу явж байгаад Хятадын компаний кемпээс 5-6 километр зайд Мөнгөнтэй таарсан. Тухайн үед бороо орох гэж байсан учраас Эрдэнэцогт машинаас буугаад Мөнгөнөөс ачаа дарах гялгар цаас авсан. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хөнгөн  ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

120. Шүүгдэгч Г.Эрдэнэцогтын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би ажил дээрээ байж байтал манай сумын Батням гэдэг залуу надтай ирж уулзаад “Би зам тавьж байгаа Хятадын компаниас 40 уут цемент авахаар болсон. Чи машинтайгаа яваад тэр цементийг ачаад өгөөч. Би таньд 70000 төгрөгөнд бинзен хийж өгнө” гээд надад 70000 төгрөг өгсөн. Батням надад “2-уулаа энэ цементээс ачина” гэж хэлсэн учраас тэнд хураасан байсан ууттай цементээс миний машинд нийт 40 уут цемент тоолж ачсан. Бид 2-ыг цемент ачиж байхад ямар нэгэн хүн харагдаагүй бөгөөд цемент ачиж дуусаад буцаад Наранбулаг сум руу явж байгаад Хятадын компаний кемпээс 5-6 километр зайд Мөнгөнтэй таарсан. Тухайн үед Мөнгөн өөрийнхөө цагаан өнгөтэй, Портер маркийн машинтайгаа явж байсан бөгөөд гадаа бороо орох гэж байсан тул би ачааны хучлага асуухаар машинаасаа буугаад Мөнгөнтэй уулзаж, гялгар цаас авсан. Би Батням хөлсийг нь өгөхөөр л явсан. Хулгай хийсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг зэрэг эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга, журмын дагуу авагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд болно.

          

 

  Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж ДҮГНЭВЭЛ:

1. Шүүгдэгч С.Банзрагч, Б.Ганхөлөг, Ч.Энхбаяр, Б.Батбаян нар нь бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 02-наас 03-нд шилжих шөнө машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс 45 уут цемент хулгайлж, 630.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ц.Дорж, гэрч Д.Чулуунбаатар, Х.Ядмаа, Э.Батсүх, Лу Шин Фи, Лу Жен, Ли Сун Фу нарын мэдүүлэг, 2016 оны 09 сарын 23-ны өдөр шүүгдэгч Д.Болдбаатараас 428 уут цемент хураан авсан тэмдэглэл болон шүүгдэгч С.Банзрагч, Б.Ганхөлөг нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Энхбаяр, Б.Батбаян нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Энэ гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Б.Ганхөлөгийн өмчлөлийн 33-67 БРА улсын дугаартай WIDE BONGO загварын автомашин ашигласан байх тул бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэх бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрх авто машиныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар хурааж улсын орлого болгох үндэслэлтэй байна.

 

2. Шүүгдэгч С.Банзрагч, Б.Ганхөлөг, Ч.Энхбаяр, Б.Батбаян нар нь 2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө давтан үйлдлээр шүүгдэгч Ш.Цэдэнбалжир, Я.Сайнбаяр, Х.Нанзадбаяр, Х.Шинэбаяр нартай бүлэглэн машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс 190 уут цемент хулгайлж, 2.660.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ц.Дорж, гэрч Д.Чулуунбаатар, Х.Ядмаа, Э.Батсүх, Лу Шин Фи, Лу Жен, Ли Сун Фу нарын мэдүүлэг, 2016 оны 09 сарын 23-ны өдөр шүүгдэгч Д.Болдбаатараас 428 уут цемент хураан авсан тэмдэглэл, 2016 оны 09 сарын 23-ны өдөр шүүгдэгч С.Банзрагчаас 75 уут цемент хураан авсан тэмдэглэл, 2016 оны 09 сарын 23-ны өдөр шүүгдэгч Я.Сайнбаяраас 21 уут цемент хураан авсан тэмдэглэл,  2016 оны 09 сарын 23-ны өдөр шүүгдэгч Х.Шинэбаяраас 43 уут цемент хураан авсан тэмдэглэл, 2016 оны 10 сарын 30-ны өдөр шүүгдэгч Я.Шинэбаяраас 4 уут цемент хураан авсан тэмдэглэл болон шүүгдэгч С.Банзрагч, Б.Ганхөлөг, Ш.Цэдэнбалжир нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Энхбаяр, Б.Батбаян, Х.Нанзадбаяр, Х.Шинэбаяр нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Энэ гэмт хэргийг үйлдэхдээ Б.Ганхөлөгийн өмчлөлийн 33-67 БРА улсын дугаартай WIDE BONGO загварын автомашин, иргэн  Ш.Отгонбаярын  өмчлөлийн 16-54 УВА  улсын дугаартай Hyundai Mighty загварын авто машиныг тус тус ашигласан байна.

Иймд шүүгдэгч С.Банзрагч, Б.Ганхөлөг, Ч.Энхбаяр, Б.Батбаян нарыг давтан үйлдлээр шүүгдэгч Ш.Цэдэгбалжир, Я.Сайнбаяр, Х.Нанзадбаяр, Х.Шинэбаяр нартай бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэх бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ш.Отгонбаярын автомашиныг буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар түүний үнэ болох 992.000 төгрөгийг шүүгдэгч Ш.Цэдэнбалжир, Х.Шинэбаяр, С.Банзрагч, Б.Ганхөлөг, Ч.Энхбаяр, Б.Батбаян, Ж.Ганзориг, Ш.Цэдэнгомбо, О.Алтангэрэл, Я.Сайнбаяр, Х.Нанзадбаяр нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

3. Шүүгдэгч Ш.Цэдэнбалжир, С.Банзрагч, Я.Сайнбаяр, Б.Ганхөлөг, Х.Нанзадбаяр, Х.Шинэбаяр, Ч.Энхбаяр, Б.Батбаян нар нь бүлэглэн  2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө давтан үйлдлээр машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс 211 уут цемент хулгайлж, 2.954.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ц.Дорж, гэрч Д.Чулуунбаатар, Х.Ядмаа, Э.Батсүх, Лу Шин Фи, Лу Жен, Ли Сун Фу нарын мэдүүлэг, 2016 оны 9 сарын 23-ны өдөр шүүгдэгч С.Банзрагчаас 75 уут цемент хураан авсан тэмдэглэл, 2016 оны 9 сарын 23-ны өдөр шүүгдэгч Д.Болдбаатараас 428 уут цемент хураан авсан тэмдэглэл, 2016 оны 9 сарын 23-ны өдөр шүүгдэгч Я.Сайнбаяраас 21 уут цемент хураан авсан тэмдэглэл,  2016 оны 9 сарын 23-ны өдөр шүүгдэгч Х.Шинэбаяраас 43 уут цемент хураан авсан тэмдэглэл, 2016 оны 10 сарын 30-ны өдөр шүүгдэгч Я.Шинэбаяраас 4 уут цемент хураан авсан тэмдэглэл болон шүүгдэгч С.Банзрагч, Б.Ганхөлөг, Ш.Цэдэнбалжир нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Энхбаяр, Б.Батбаян, Х.Нанзадбаяр, Х.Шинэбаяр нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ш.Цэдэнбалжир, С.Банзрагч, Я.Сайнбаяр, Б.Ганхөлөг, Х.Нанзадбаяр, Х.Шинэбаяр, Ч.Энхбаяр, Б.Батбаян нар нь бүлэглэн  2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө эхний үйлдлээрээ 190 уут цемент хулгайлан авч эзэнгүй хөдөө газарт буулгасанаар тухайн гэмт хэрэг нь төгссөн байхад дахин 211 уут цемент хулгайлсан нь тус бүртээ бие даасан бүрэлдэхүүнтэй гэмт хэргүүд байгаа тул давтан үйлдсэн гэж үзнэ. Урьд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан авто машинуудыг дахин ашигласан болохыг дурдах нь зүйтэй.

 

4. Шүүгдэгч Ш.Цэдэнбалжир, Х.Шинэбаяр нар нь давтан үйлдлээр шүүгдэгч Ж.Ганзориг, Ш.Цэдэнгомбо нар бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс 145 уут цемент хулгайлж, 2.030.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ц.Дорж, гэрч Лу Шин Фи, Лу Жен, Ли Сун Фу, Ш.Отгонбаяр, Б.Гомбо, Н.Сүрэнжав нарын мэдүүлэг, 2016 оны 9 сарын 23-ны өдөр шүүгдэгч Х.Шинэбаяраас 43 уут цемент хураан авсан тэмдэглэл, 2016 оны 10 сарын 30-ны өдөр шүүгдэгч Я.Шинэбаяраас 4 уут цемент хураан авсан тэмдэглэл, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шүүгдэгч Ш.Цэдэнгомбоос 25 уут цемент хураан авсан тэмдэглэл болон шүүгдэгч  Ш.Цэдэнбалжир, Ж.Ганзориг, Х.Шинэбаяр, Ш.Цэдэнгомбо нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ш.Цэдэнбалжир, Х.Шинэбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул тэднийг давтан үйлдлээр шүүгдэгч Ж.Ганзориг, Ш.Цэдэнгомбо нартай бүлэглэн машин механизм ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн  Ш.Отгонбаярын  өмчлөлийн 16-54 УВА  улсын дугаартай Hyundai Mighty загварын авто машиныг ашигласан болох нь тогтоогдож байна.

 

5. Шүүгдэгч Ш.Цэдэнбалжир, Ж.Ганзориг, Ш.Цэдэнгомбо нар нь давтан үйлдлээр шүүгдэгч О.Алтангэрэлтэй бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс 150 уут цемент хулгайлж, 2.100.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ц.Дорж, гэрч Лу Шин Фи, Лу Жен, Ли Сун Фу, Ш.Отгонбаяр, Б.Гомбо, Н.Сүрэнжав нарын мэдүүлэг, шүүгдэгч Ш.Цэдэнгомбоос 25 уут цемент хураан авсан тэмдэглэл, 2016 оны 9 сарын 23-ны өдөр шүүгдэгч Ж.Ганзоригоос 25 уут цемент хураан авсан тэмдэглэл, 2016 оны 9 сарын 23-ны өдөр шүүгдэгч Х.Шинэбаяраас 43 уут цемент хураан авсан тэмдэглэл, 2016 оны 9 сарын 23-ны өдөр шүүгдэгч Ш.Цэдэнбалжираас 295 уут цемент хуран авсан тэмдэглэл болон шүүгдэгч  Ш.Цэдэнбалжир, Ж.Ганзориг, Ш.Цэдэнгомбо нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгч О.Алтангэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ш.Цэдэнбалжир, Х.Шинэбаяр нар нь2016 оны  9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, мөн  Ш.Цэдэнбалжир, Ж.Ганзориг, Х.Шинэбаяр, Ш.Цэдэнгомбо нар бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө давтан үйлдлээр бүлэглэн энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Ш.Цэдэнбалжир, Ж.Ганзориг, Ш.Цэдэнгомбо нарыг давтан үйлдлээр шүүгдэгч О.Алтангэрэлтэй бүлэглэн машин механизм ашиглаж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд,  2016 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн  Ш.Отгонбаярын  өмчлөлийн 16-54 УВА  улсын дугаартай Hyundai Mighty загварын авто машиныг ашигласан болох нь тогтоогдож байна.

 

6. Шүүгдэгч С.Банзрагч давтан үйлдлээр шүүгдэгч Д.Болдбаатартай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс 193 уут цемент хулгайлж, 2.702.000 төгрөгний хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ц.Дорж, гэрч М.Бадамцэрэн, Н.Батнасан, Д.Пүрэв-Очир, Лу Шин Фи, Лу Жен, Ли Сун Фу нарын мэдүүлэг, 2016 оны 09 сарын 23-ны өдөр шүүгдэгч Д.Болдбаатараас 428 уут цемент хураан авсан тэмдэглэл болон шүүгдэгч С.Банзрагчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.Болдбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч С.Банзрагч нь 2016 оны 9 дүгээр сарын 02-наас 03-нд шилжих шөнө нэг удаа, 2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө хоёр удаа бусадтай бүлэглэн энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа тул түүнийг давтан үйлдлээр шүүгдэгч Д.Болдбаатартай бүлэглэн, машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Энэ гэмт хэргийг үйлдэхдээ иргэн Д.Пүрэв-Очирын өмчлөлийн 10-32 УВА улсын дугаартай Hyundai Mighty загварын автомашиныг ашигласан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар уг авто машиныг Д.Пүрэв-Очирт буцаан олгож, түүний үнэ 1.400.000 төгрөгийг шүүгдэгч С.Банзрагч, Д.Болдбаатар нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

7. Шүүгдэгч Ө.Мөнгөн, С.Батхүү нар нь бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс 70 уут цемент хулгайлж, 980.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ц.Дорж, гэрч Лу Шин Фи, Лу Жен, Ли Сун Фу нарын мэдүүлэг, шүүгдэгч Ө.Мөнгөнөөс 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 30 уут, 2016 оны 10 сарын 30-ны өдөр 55 уут цемент тус тус  хураан авсан тэмдэглэл болон шүүгдэгч Ө.Мөнгөний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч С.Батхүү нь гэмт хэрэг үйлдээгүй, Ө.Мөнгөнийг гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй гэж мэдүүлж байгаа боловч энэ нь шүүгдэгч С.Батхүүгийн мөрдөн байцаалтын шатанд  өгсөн “Би 2016 оны 9 сарын 06-наас 07-нд шилжих шөнө Ө.Мөнгөтэй хамт Мөнгөний эзэмшлийн 17-51 УВХ улсын дугаартай Портер маркийн машинтай яваад Хятадын кемпээс 70 уут цемент ачиж авсан”, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Ө.Мөнгөнийг хулгай хийж байгааг хятад ажилчдын кемп дээр очоод мэдсэн” гэх мэдүүлгүүдээр тус тус үгүйсгэгдэж байгаа тул түүнийг шүүгдэгч Ө.Мөнгөнтэй бүлэглэн, машин механизм ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч Ө.Мөнгөний өмчлөлийн 17-51 УВХ улсын дугаартай Hyundai Porter загварын автомашин  ашигласан болох нь тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар уг авто машиныг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

8. Шүүгдэгч Ө.Мөнгөн нь давтан үйлдлээр шүүгдэгч Ц.Алтанхуягтай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 07-наас 08-нд шилжих шөнө машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс 40 уут цемент хулгайлж, 560.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нь  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ц.Дорж, гэрч Лу Шин Фи, Лу Жен, Ли Сун Фу нарын мэдүүлэг, шүүгдэгч Ц.Алтанхуягаас 2016 оны 9 сарын 23-ны өдөр 7 уут,  2016 оны 10 сарын 30-ны өдөр 13 уут цемент тус тус хураан авсан тэмдэглэл болон шүүгдэгч Ө.Мөнгөн, Ц.Алтанхуяг нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ө.Мөнгөн нь 2016 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа тул түүнийг давтан үйлдлээр шүүгдэгч Ц.Алтанхуягтай бүлэглэн, машин механизм хэрэглэн энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Энэ гэмт хэргийг үйлдэхдээ 2016 оны 9 дүгээр сарын 07-наас 08-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Ө.Мөнгөний өмчлөлийн 17-51 УВХ улсын дугаартай Hyundai Porter загварын автомашиныг хэрэглэсэн болох нь тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

           

            9. Шүүгдэгч Б.Ганхөлөг нь давтан үйлдлээр шүүгдэгч Ц.Нэргүйтэй бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс 630.000 төгрөгний үнэ бүхий 45 уут цемент, 240.000 төгрөгний үнэ бүхий гагнуурын аппарат 1 ширхэг, 24.000 төгрөгний үнэ бүхий 2 ширхэг шигшүүр төмөр, гагнуурын аппаратны 240.000 төгрөгний үнэ бүхий  30 метр утас зэрэг эд зүйл хулгайлж, нийт 1.134.000 төгрөний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ц.Дорж, гэрч Лу Шин Фи, Лу Жен, Ли Сун Фу нарын мэдүүлэг, 2016 оны 9 сарын 23-ны өдөр шүүгдэгч Ц.Нэргүйгээс 45 уут цемент, мөн төмөр шигшүүр 2 ширхэгийг хураан авсан тэмдэглэл, шүүгдэгч Б.Ганхөлөгөөс 2016 оны 9 сарын 23-ны өдөр гагнуурын аппарат 1, гагнуурны аппартны утас 30 метрийг тус тус  хураан авсан тэмдэглэл болон шүүгдэгч Б.Ганхөлөг, Ц.Нэргүй нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Ганхөлөг нь 2016 оны 9 дүгээр сарын 02-наас 03-нд шилжих шөнө нэг удаа, 2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө хоёр удаа бусадтай бүлэглэн энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа тул түүнийг давтан үйлдлээр шүүгдэгч Ц.Нэргүйтэй бүлэглэн, машин механизм хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Энэ гэмт хэргийг үйлдэхдээ урьд нь 2016 оны 9 дүгээр сарын 02-наас 03-нд шилжих шөнө нэг удаа, 2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө хоёр удаа бусадтай бүлэглэн энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Ганхөлөгийн өмчлөлийн 33-67 БРА улсын дугаартай WIDE BONGO загварын авто машиныг хэрэглэсэн болох нь тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

 

10. Шүүгдэгч Х.Шинэбаяр давтан үйлдлээр шүүгдэгч Б.Галбадрахтай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны шөнө машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс  65 уут цемент хулгайлж, 910.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ц.Дорж, гэрч Лу Шин Фи, Лу Жен, Ли Сун Фу нарын мэдүүлэг, 2016 оны 09 сарын 23-ны өдөр шүүгдэгч Б.Галбадрахаас 32 уут цемент хураан авсан тэмдэглэл болон шүүгдэгч Х,Шинэбаяр, Б.Галбадрах нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Х.Шинэбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө хоёр удаа,  2016 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө нэг удаа бусадтай бүлэглэн энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа тул түүнийг давтан үйлдлээр шүүгдэгч Б.Галбадрахтай бүлэглэн, машин механизм хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Энэ гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Б.Галбадрахын 38-93 ХОА улсын дугаартай Hyundai pronter загварын авто машиныг хэрэглэсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар уг авто машиныг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

11. Шүүгдэгч Д.Дэшиг, Д.Амарсанаа, Р.Буяннэмэх, Т.Баярболд нар нь бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны шөнө машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс 265 уут цемент хулгайлж, 3.710.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ц.Дорж, гэрч Лу Шин Фи, Лу Жен, Ли Сун Фу, Ц.Норов, Ч.Чинзориг нарын мэдүүлэг, 2016 оны 9 сарын 23-ны өдөр шүүгдэгч Р.Буяннэмэхээс 60 уут цемент хураан авсан тэмдэглэл болон шүүгдэгч Д.Амарсанаагийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.Дэшигийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Р.Буяннэмэх, Т.Баярболд нар нь гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа боловч энэ нь шүүгдэгч Д.Дэшигийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2016 оны 9 сарын 08-наас 09-нд шилжих шөнө 01-02 цагийн хооронд Амарсанаа, Буяннэмэх, Баярболд нартай хамт Хятадын кемпээс цемент ачсан. Бид нар Амарсанаагийн машинд 35 уут, Буяннэмэхийн машинд 230 уут цементийг ачаад Наранбулаг суманд ирсэн. Тухайн цементээс би 5 уутыг авсан. Үлдсэн 260 уут цементийг Амарсанаа өөрөө авсан.  Харин үлдсэн 60 уутыг нь Буяннэмэх хураалгасан гэж сонссон. Би өөрийн авсан 5 уут цементийг өөрийн төрсөн ээж Норовд өгсөн. Би Хятадын компанид цементний мөнгийн өгч хохирол, гомдлыг барагдуулсан”, шүүгдэгч Т.Баярболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “Дэшиг Амарсанаа, Буяннэмэх бид 4 Амарсанаагийн машинд 35 уут, Буяннэмэхийн машинд 230 уут цемент ачаад Наранбулаг суманд ирсэн”,  шүүгдэгч Р.Буяннэмэхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний машинд 230 уут, Амарсанаагийн машинд 35 уут цемент ачаад Наранбулаг суманд ирсэн. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө цемент ачилцаагүй гэж худал ярьсан. Би өөрийн болон Амарсанаагийн машинд цемент ачихад оролцсон” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Д.Дэшиг, Р.Буяннэмэх, Т.Баярболд нар нь нууц далд аргаар, шөнийн цагаар гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдэж санаатайгаар үйлдлээрээ нэгдэж гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Энэ гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Д.Амарсанаагийн 37-15 УВХ улсын дугаартай SSANGYONG ISTANA загварын авто машин, шүүгдэгч Р.Буяннэмэхийн 45-41 УВА улсын дугаартай Hyundai Tontruck загварын авто машинуудыг тус тус хэрэглэсэн болох нь тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар уг авто машинуудыг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

12. Шүүгдэгч  Д.Гантулга, Б.Одсүрэн нар нь бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс  40 уут цемент хулгайлж, 560.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хохирогч Ц.Дорж, гэрч Лу Шин Фи, Лу Жен, Ли Сун Фу нарын мэдүүлэг, 2016 оны 10 сарын 30-ны өдөр шүүгдэгч Б.Одсүрэнгээс 12 уут цемент хураан авсан тэмдэглэл, 2016 оны 10 сарын 30-ны өдөр шүүгдэгч Д.Гантулгаас 28 уут цемент хураан авсан тэмдэглэл болон шүүгдэгч Д.Гантулгын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Одсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Энэ гэмт хэргийг үйлдэхдээ Б.Одсүрэнгийн өмчлөлийн 13-03 УВХ улсын дугаартай KIA FRONTER загварын автомашин хэрэглэсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар уг авто машиныг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

13. Шүүгдэгч Р.Батням, Эрдэнэцогт нар нь бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө, машин механизм хэрэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс 40 уут цемент хулгайлж, 560.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ц.Дорж, гэрч Лу Шин Фи, Лу Жен, Ли Сун Фу нарын мэдүүлэг, 2016 оны 9 сарын 23-ны өдөр шүүгдэгч Р.Батнямаас 20 уут цемент хураан авсан тэмдэглэл, 2016 оны 9 сарын 23-ны өдөр шүүгдэгч Г.Эрдэнэцогтоос 20 уут цемемт хураан авсан тэмдэглэл болон шүүгдэгч Р.Батнямын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Эрдэнэцогт нь гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлдэг боловч энэ нь шүүгдэгч Р.Батнямын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр цемент хулгайлж авахаар шийдээд Наранбулаг сумын харъяат Эрдэнэцогт гэдэг залуутай уулзсан. Эрдэнэцогт нь хувьдаа цэнхэр өнгийн Портер маркийн автомашинтай бөгөөд би Эрдэнэцогттой уулзаад “хоёулаа урагшаа яваад зам тавьж байгаа Хятадын компаний кемпээс цемент аваад ирье. Би хувьдаа граж барьж авах гэж байгаа. Би тэр компаниас цемент худалдаж авахаар тохирсон. Чиний машинд бинзен хийгээд өгье. Чи машинтайгаа яваад өгөөч” гэж гуйсан. Эрдэнэцогт надтай хамт явахыг зөвшөөрсөн бөгөөд  Эрдэнэцогт бид хоёр 2016 оны 9 дүгээр сарын 07-ны орой 17:00 цаг өнгөрч байх үед Эрдэнэцогтын машинтай Наранбулаг сумын төвөөс гараад орой 21 цагийн орчимд Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг Уушигийн улаан гэх газарт зам тавьж байгаа Хятадын компаний кемп дээр очиход тэнд ямар ч хүн харагдахгүй байсан. Эрдэнэцогт бид 2 шууд кемпийн хашаа руу ороход кемпийн хашааны дунд хэсэгт давхарлаж хураасан, ууттай цементүүд байсан. Эрдэнэцогт бид 2 тэнд байсан цементээс Эрдэнэцогтын машинд 40 уут цемент ачсан. Бид 2 цемент ачиж дуусаад буцаад Наранбулаг сум руу явж байгаад Хятадын компаний кемпээс 5-6 километр зайд Мөнгөнтэй таарсан. Тухайн үед бороо орох гэж байсан учраас Эрдэнэцогт машинаас буугаад Мөнгөнөөс ачаа дарах гялгар цаас авсан”, шүүгдэгч Г.Эрдэнэцогтын  мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр манай сумын Батням гэдэг залуу надтай ирж уулзаад “Би зам тавьж байгаа Хятадын компаниас 40 уут цемент авахаар болсон. Чи машинтайгаа яваад тэр цементийг ачаад өгөөч. Би таньд 70000 төгрөгөнд бинзен хийж өгнө” гээд надад 70000 төгрөг өгсөн. Батням надад “Хоёулаа энэ цементээс ачина” гэж хэлсэн учраас тэнд хураасан байсан ууттай цементээс миний машинд нийт 40 уут цемент тоолж ачсан. Бид 2-ыг цемент ачиж байхад ямар нэгэн хүн харагдаагүй бөгөөд цемент ачиж дуусаад буцаад Наранбулаг сум руу явж байгаад Хятадын компаний кемпээс 5-6 километр зайд Мөнгөнтэй таарсан. Тухайн үед Мөнгөн өөрийнхөө цагаан өнгөтэй, Портер маркийн машинтайгаа явж байсан бөгөөд гадаа бороо орох гэж байсан тул би ачааны хучлага асуухаар машинаасаа буугаад Мөнгөнтэй уулзаж, гялгар цаас авсан” гэх мэдүүлгүүдээр  шүүгдэгч Г.Эрдэнэцогт нь шүүгдэгч Р.Батнямтай үйлдлээрээ нэгдэж, шөнийн цагаар нууц далд аргаар бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Энэ гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Г.Эрдэнэцогтын өмчлөлийн 27-68 УВХ улсын дугаартай Hyundai Porter загварын авто машин хэрэглэсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар уг авто машиныг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Банзрагч, Б.Ганхөлөг, Ш.Цэдэнбалжир, Х.Шинэбаяр, Ч.Энхбаяр, Б.Батбаян, Я.Сайнбаяр, Х.Нанзадбаяр, Ж.Ганзориг, Ш.Цэдэнгомбо, Ө.Мөнгөн, О.Алтангэрэл, Д.Болдбаатар, С.Батхүү, Ц.Алтанхуяг, Ц.Нэргүй, Б.Галбадрах, Д.Дэшиг, Д.Амарсанаа Р.Буяннэмэх, Т.Баярболд, Д.Гантулга, Б.Одсүрэн,  Р.Батням, Г.Эрдэнэцогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй гэж  дүгнэв.

 

Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Банзрагч, Б.Ганхөлөг, Ш.Цэдэнбалжир нарыг энэ гэмт хэрэг үйлдэхийг зохион байгуулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь гэмт хэргийн зохион байгуулагч нь гэмт хэрэг үйлдэх явдлыг анхнаас нь сэдэж санаачлан түүнийгээ хэрэгжүүлэх бүх боломж, нөхцлийг бүрдүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж, удирдан чиглүүлэх ажлыг гардан хариуцаж, гэмт хэрэг үйлдэх төлөвлөгөө боловсруулах, гэмт хэрэгт оролцогчдын үүргийг хуваарилах замаар гэмт хэргийг хэдийд, хаана, хэрхэн яаж үйлдэх, гэмт хэрэг үйлдсэний дараахь ул мөрийг арилгах зэрэг асуудлыг удирдан зохицуулагч этгээд байдаг онцлогтой.

Гэтэл шүүгдэгч С.Банзрагч, Б.Ганхөлөг, Ш.Цэдэнбалжир нарын үйлдэл нь дээрх шинжийг агуулаагүй, гэмт санаа нь гэнэт төрсөн, гүйцэтгэсэн үүрэг нь ердийн бүлэглэн гүйцэтгэгчийн шинжтэй байх тул шүүгдэгч С.Банзрагч, Б.Ганхөлөг, Ш.Цэдэнбалжир нарыг гэмт хэрэг үйлдэхэд зохион байгуулагчаар  оролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч С.Банзрагч, Б.Ганхөлөг, Ш.Цэдэнбалжир нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлахгүйгээр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Банзрагч нь Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс 2016 оны 9 дүгээр сарын 02-наас 03-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж нийт 45 уут цемент хулгайлж, 630.000 төгрөгний хохирол, 2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 190 уут цемент хулгайлж, 2.660.000 төгрөгний хохирол,  2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 211 уут цемент хулгайлж, 2.954.000 төгрөгний хохирол, 2016 оны  9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 193 уут цемент хулгайлж, 2.702.000 төгрөгний хохирол, нийт 8.946.000 төгрөгний хохирлыг дөрвөн удаагийн үйлдлээр учруулсан байна.

Шүүгдэгч Б.Ганхөлөг нь Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ий ажилчдын кемпээс 2016 оны 9 дүгээр сарын 02-наас 03-нд шилжих бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 45 уут цемент хулгайлж, 630.000 төгрөгний хохирол, 2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 190 уут цемент хулгайлж, 2.660.000 төгрөгний хохирол, 2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 211 уут цемент хулгайлж, 2.954.000 төгрөгний хохирол, 2016 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 630.000 төгрөгий үнэ бүхий 45 уут цемент, 240.000 төгрөгний үнэ бүхий гагнуурын аппарат, 24.000 төгрөгний үнэ бүхий 2 ширхэг шигшүүр төмөр, гагнуурын аппаратны 240.000 төгрөгний үнэ бүхий  30 метр утас зэрэг эд зүйл хулгайлж, дөрвөн удаагийн үйлдлээр нийтдээ 1.134.000 төгрөний хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Ш.Цэдэнбалжир нь Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ий ажилчдын кемпээс 2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж  190 уут цемент хулгайлж, 2.660.000 төгрөгний хохирол, 2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 211 уут цемент хулгайлж, 2.954.000 төгрөгний хохирол, 2016 оны 9 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 145 уут цемент хулгайлж, 2.030.000 төгрөгний хохирол, 2016 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 150 уут цемент хулгайлж, 2.100.000 төгрөгний хохирол буюу нийт 9.744.000 төгрөгний хохирлыг дөрвөн удаагийн үйлдлээр учруулсан байна.

 

Шүүгдэгч Х.Шинэбаяр нь Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ий ажилчдын кемпээс 2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж  190 уут цемент хулгайлж, 2.660.000 төгрөгний хохирол, 2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм 211 уут цемент хулгайлж, 2.954.000 төгрөгний хохирол, 2016 оны 9 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 145 уут цемент хулгайлж, 2.030.000 төгрөгний хохирол,  2016 оны 9 дүгээр сарын 08-ны шөнө давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 65 уут цемент хулгайлж, 910.000 төгрөгний хохирол буюу нийт 8.554.000 төгрөгний хохирлыг дөрвөн удаагийн үйлдлээр учруулсан байна.

 

Шүүгдэгч Ч.Энхбаяр нь Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ий ажилчдын кемпээс 2016 оны 9 дүгээр сарын 02-наас 03-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 45 уут цемент хулгайлж, 630.000 төгрөгний хохирол, 2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө давтан үйлдлээр бусадтайбүлэглэн, машин механизм хэрэглэж 190 уут цемент хулгайлж, 2.660.000 төгрөгний хохирол, 2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 211 уут цемент хулгайлж, 2.954.000 төгрөгний хохирол буюу нийт 6.244.000 төгрөгний хохирлыг гурван удаагийн үйлдлээр учруулсан байна.

 

      Шүүгдэгч Б.Батбаян нь  Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ий ажилчдын кемпээс 2016 оны 9 дүгээр сарын 02-наас 03-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 45 уут цемент хулгайлж, 630.000 төгрөгний хохирол, 2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 190 уут цемент хулгайлж, 2.660.000 төгрөгний хохирол,  2016 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 211 уут цемент хулгайлж, 2.954.000 төгрөгний хохирол буюу нийт 6.244.000 төгрөгний хохирлыг гурван удаагийн үйлдлээр учруулсан байна. 

 

Шүүгдэгч Я.Сайнбаяр нь Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ий ажилчдын кемпээс 2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж \ 190 уут цемент хулгайлж, 2.660.000 төгрөгний хохирол, 2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 211 уут цемент хулгайлж, 2.954.000 төгрөгний хохирол буюу нийт 5.614.000 төгрөгний хохирлыг давтан үйлдлээр учруулсан байна.

 

Шүүгдэгч Х.Нанзадбаяр нь Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ий ажилчдын кемпээс 2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 190 уут цемент хулгайлж, 2.660.000 төгрөгний хохирол,  2016 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 211 уут цемент хулгайлж, 2.954.000 төгрөгний хохирол буюу нийт 5.614.000 төгрөгний хохирлыг давтан үйлдлээр учруулсан байна.

 

Шүүгдэгч Ж.Ганзориг нь Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ий ажилчдын кемпээс 2016 оны 9 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 145 уут цемент хулгайлж, 2.030.000 төгрөгний хохирол,  2016 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 150 уут цемент хулгайлж, 2.100.000 төгрөгний хохирол буюу нийт 4.130.000 төгрөгний хохирлыг давтан үйлдлээр учруулсан байна.

 

Шүүгдэгч Ш.Цэдэнгомбо нь Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ий ажилчдын кемпээс 2016 оны 9 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 145 уут цемент хулгайлж, 2.030.000 төгрөгний хохирол, 2016 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм 150 уут цемент хулгайлж, 2.100.000 төгрөгний хохирол буюу нийт 4.130.000 төгрөгний хохирлыг давтан үйлдлээр учруулсан байна.

 

Шүүгдэгч Ө.Мөнгөн нь Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ий ажилчдын кемпээс 2016 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 70 уут цемент хулгайлж, 980.000 төгрөгний хохирол, 2016 оны 9 дүгээр сарын 07-наас 08-нд шилжих шөнө давтан үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 40 уут цемент хулгайлж, 560.000 төгрөгний хохирол хохирол буюу нийт 1.540.000 төгрөгний хохирлыг давтан үйлдлээр учруулсан байна.

 

Шүүгдэгч О.Алтангэрэл нь Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ий ажилчдын кемпээс 2016 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 150 уут цемент хулгайлж, 2.100.000 төгрөгний хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Д.Болдбаатар нь Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ий ажилчдын кемпээс 2016 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 193 уут цемент хулгайлж, 2.702.000 төгрөгний хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч С.Батхүү нь Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ий ажилчдын кемпээс 2016 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 70 уут цемент хулгайлж, 980.000 төгрөгний хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч  Ц.Алтанхуяг нь Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ий ажилчдын кемпээс 2016 оны 9 дүгээр сарын 07-наас 08-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж 40 уут цемент хулгайлж, 560.000 төгрөгний хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Ц.Нэргүй нь Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ий ажилчдын кемпээс 2016 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан  630.000 төгрөгний үнэ бүхий 45 уут цемент, 240.000 төгрөгний үнэ бүхий гагнуурын аппарат, 24.000 төгрөгний үнэ бүхий 2 ширхэг шигшүүр төмөр, гагнуурын аппаратны 240.000 төгрөгний үнэ бүхий  30 метр утас зэрэг эд зүйл хулгайлж, нийт 1.134.000 төгрөний хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Б.Галбадрах нь Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ий ажилчдын кемпээс 2016 оны 9 дүгээр сарын 08-ны шөнө бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж  65 уут цемент хулгайлж, 910.000 төгрөгний хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Д.Дэшиг, Д.Амарсанаа, Р.Буяннэмэх, Т.Баярболд нар нь Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ий ажилчдын кемпээс 2016 оны 9 дүгээр сарын 08-ны шөнө бүлэглэн, машин механизм хэрэглэж  265 уут цемент хулгайлж, 3.710.000 төгрөгний хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч  Д.Гантулга, Б.Одсүрэн нар нь  Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ий ажилчдын кемпээс 2016 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө бүлэглэн, машин механизм хэрэглэж  40 уут цемент хулгайлж, 560.000 төгрөгний хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Р.Батням, Г.Эрдэнэцогт нар нь  Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах “Шин Жан Шин Фа” ХХК-ий ажилчдын кемпээс 2016 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө бүлэглэн, машин механизм хэрэглэж 40 уут цемент хулгайлж, 560.000 төгрөгний хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэн Д.Чулуунбаатарын өмчлөлийн 17-45 УВХ улсын дугаартай KIA GRANTO загварын авто машиныг битүүмжилсэн байгаа боловч уг авто машиныг гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй болох нь тогтоогдож байгаа тул, битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Д.Чулуунбаатарт буцаан олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч Г.Эрдэнэцогтын 27-68 УВХ улсын дугаартай Hyundai Porter загварын авто машин, Р.Буяннэмэхийн 45-41 УВА улсын дугаартай Hyundai Tontruck загварын автомашин, Б.Галбадрахын 38-93 ХОА улсын дугаартай Hyundai pronter загварын автомашин, Ө.Мөнгөний 17-51 УВХ улсын дугаартай Hyundai Porter загварын автомашин, Д.Амарсанаагийн 37-15 УВХ улсын дугаартай SSANGYONG ISTANA загварын автомашин, Б.Ганхөлөгийн 33-67 БРА улсын дугаартай WIDE BONGO загварын автомашин, Б.Одсүрэнгийн 13-03 УВХ улсын дугаартай KIA FRONTER загварын автомашин авто машинууд хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан болох нь тогтоогдож, улсын орлого болгох шүүгдэгч Б.Ганхөлөгийн өмчлөлийн 33-67 БРА улсын дугаартай WIDE BONGO загварын авто машины улсын дугаарыг  74-57 УВХ, шүүгдэгч Б.Галбадрахын 38-93 ХОА улсын дугаарыг Hyundai pronter загварын авто машины  улсын дугаар 74-06 УВХ болж тус тус өөрчлөгдсөн байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэн  Ш.Отгонбаярын  16-54 УВА  улсын дугаартай Hyundai Mighty загварын авто машиныг Ш.Отгонбаярт буцаан олгож, түүний үнэ болох 992.000 төгрөгийг уг авто машиныг ашиглан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ш.Цэдэнбалжир, Х.Шинэбаяр, С.Банзрагч, Б.Ганхөлөг, Ч.Энхбаяр, Б.Батбаян, Ж.Ганзориг, Ш.Цэдэнгомбо, О.Алтангэрэл, Я.Сайнбаяр, Х.Нанзадбаяр нараас хувь тэнцүүлэн гаргуулж,  иргэн Д.Пүрэв-Очирын 10-32 УВА улсын дугаартай Hyundai Mighty загварын автомашиныг Д.Пүрэв-Очирт буцаан олгож, түүний үнэ 1.400.000 төгрөгийг шүүгдэгч С.Банзрагч, Д.Болдбаатар нараас хувь тэнцүүлэн гаргуулж тус тус улсын орлого болгох нь зүйтэй.

Иргэн Д.Чулуунбаатарын өмчлөлийн 17-45 УВХ улсын дугаартай KIA GRANTO загварын автомашин, шүүгдэгч  Ц.Алтанхуягийн 120000 төгрөгийн үнэтэй угаалгын машин 1, С.Батхүүгийн 30000 төгрөгийн үнэтэй телевизор 1, Ө.Мөнгөний 50000 төгрөгийн үнэтэй ухаалаг будаа агшаагч 1, Д.Дэшигийн 90000 төгрөгийн үнэтэй нарны самбар 1, Д.Амарсанаагийн 240000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч, угаалгын машин, Д.Гантулгын 80000 төгрөгийн үнэтэй угаалгын машин 1, Б.Одсүрэнгийн 150000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч 1, Р.Батнямын 120000 төгрөгийн үнэтэй угаалгын машин 1, Ц.Нэргүйгийн 35000 төгрөгийн үнэтэй телевизор 1, Г.Эрдэнэцогтын 110000 төгрөгий үнэтэй угаалгын машин 1, Т.Баярболдын 130000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч 1,  Р.Буяннэмэхийн 180000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч 1, Б.Галбадрахын 40000 төгрөгийн үнэтэй угаалгын машин 1 зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 Иргэн  Ш.Отгонбаярын  16-54 УВА  улсын дугаартай Hyundai Mighty загварын авто машин,  Д.Пүрэв-Очирын 10-32 УВА улсын дугаартай Hyundai Mighty загварын авто машиныг үнийг улсын орлого болгох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж дуустал шүүгдэгч  Ш.Цэдэнбалжирын 110000 төгрөгийн үнэтэй угаалгын машин 1, Ш.Цэдэнгомбын 55000 төгрөгийн үнэтэй угаалгын машин 1, Ж.Ганзоригийн 180000 төгрөгийн үнэтэй телевизор 1, Х.Шинэбаярын 70000 төгрөгийн үнэтэй телевизор 1, Х.Нанзадбаярын 50000 төгрөгийн үнэтэй угаалгын машин 1, Б.Батбаяны 40000 төгрөгийн үнэтэй угаалгын машин 1, Ч.Энхбаярын 30000 төгрөгийн үнэтэй ухаалаг будаа агшаагч 1, Я.Сайнбаярын 170000 төгрөгий үнэтэй хөргөгч 1, Д.Болдбаатарын 140000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч 1, С.Банзрагчийн 150000 төгрөгийн үнэтэй хөргөгч 1, Б.Ганхөлөгийн 60000 төгрөгий үнэтэй угаалгын машин 1, О.Алтангэрэлийн 90000 төгрөгийн үнэтэй телевизор 1 зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн  тогтоолуудыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч С.Банзрагч нь Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялын мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан байх бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1.2-д “хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэж заасанд хамрагдан  түүний тэнсэнгийн үлдсэн хугацаа хэрэгсэхгүй болж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно”  гэж зааснаар ялгүйд тооцогдсон байна.

Шүүгдэгч нарын хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, давтан үйлдсэн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээг харгалзан үзэж эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр ялыг ялгамжтай оногдуулж,  “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, “үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн”  гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал,  хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга  хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  хэвээр хэрэглэх нь зүйтэй  гэж үзэв.

 

                     Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1,  284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296 дугаар зїйл, 297 дугаар зїйлийн 297.1- 297.5 дахь хэсэг,  298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                     

ТОГТООХ нь:

  1. - Шүүгдэгч Монголмууд овогт Самбуугийн Банзрагч,  Хошууд овогт Батхүрэлийн Ганхөлөг, Борлууд овогт Шараагийн Цэдэнбалжир, Тугтан овогт Чимэдбаатарын Энхбаяр, Савар овогт Баттөмөрийн Батбаян, Борлууд овогт Ядмаагийн Сайнбаяр, Монголмууд овогт Халзаагийн Шинэбаяр, Монголмууд овогт Халзаагийн Нанзадбаяр, Тугтан овогт Жаргалын Ганзориг, Борлууд овогт Шараагийн Цэдэнгомбо, Бөөгүүд овогт Өлзийтогтохын Мөнгөн нарыг бусадтай бүлэглэн давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг,
  • Шүүгдэгч Бөөгүүд овогт Очирхүүгийн Алтангэрэл, Тунгалаг овогт Дамдин-Очирын Болдбаатар, Их тугтан овогт Сүхийн Батхүү, Галууд овогт Цэнд-Аюушийн Алтанхуяг, Баргад овогт Цэвээний Нэргүй, Монголмууд овогт Батбаатарын Галбадрах, Борлууд овогт Дэмчигийн Дэшиг, Зуутраг овогт Даваажавын Амарсанаа, Бөөгүүд овогт Равдангийн Буяннэмэх, Хойд овогт Тулгын Баярболд, Баргад овогт Доржийн Гантулга, Хошууд овогт Басангийн Одсүрэн, Монголмууд овогт Раднаагийн Батням, Баргад овогт Гомбын Эрдэнэцогт нарыг   бусадтай бүлэглэн машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар
  • шүүгдэгч С.Банзрагч, Б.Ганхөлөг, Ш.Цэдэнбалжир, Х.Шинэбаяр нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрт нь 3 /гурав/ жил хорих ял,
  • Ч.Энхбаяр, Б.Батбаян, Я.Сайнбаяр, Х.Нанзадбаяр, Ж.Ганзориг, Ш.Цэдэнгомбо, Ө.Мөнгөн нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрт нь 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял,
  • Шүүгдэгч О.Алтангэрэл, Д.Болдбаатар, С.Батхүү, Ц.Алтанхуяг, Ц.Нэргүй, Б.Галбадрах, Д.Дэшиг, Д.Амарсанаа Р.Буяннэмэх, Т.Баярболд, Д.Гантулга, Б.Одсүрэн,  Р.Батням, Г.Эрдэнэцогт нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрт нь 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  шүүгдэгч нарт  оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч Г.Эрдэнэцогтын 27-68 УВХ улсын дугаартай Hyundai Porter загварын авто машин, Р.Буяннэмэхийн 45-41 УВА улсын дугаартай Hyundai Tontruck загварын автомашин, Б.Галбадрахын 74-06 УВХ улсын дугаартай Hyundai pronter загварын автомашин, Ө.Мөнгөний 17-51 УВХ улсын дугаартай Hyundai Porter загварын автомашин, Д.Амарсанаагийн 37-15 УВХ улсын дугаартай SSANGYONG ISTANA загварын автомашин, Б.Ганхөлөгийн 74-57 УВХ улсын дугаартай WIDE BONGO загварын автомашин, Б.Одсүрэнгийн 13-03 УВХ улсын дугаартай KIA FRONTER загварын автомашин авто машинууд хураан улсын орлого болгож, Ш.Отгонбаярын  16-54 УВА  улсын дугаартай Hyundai Mighty загварын авто машиныг Ш.Отгонбаярт буцаан олгож, түүний үнэ болох 992.000 төгрөгийг шүүгдэгч Ш.Цэдэнбалжир, Х.Шинэбаяр, С.Банзрагч, Б.Ганхөлөг, Ч.Энхбаяр, Б.Батбаян, Ж.Ганзориг, Ш.Цэдэнгомбо, О.Алтангэрэл, Я.Сайнбаяр, Х.Нанзадбаяр нараас хувь тэнцүүлэн гаргуулж,  Д.Пүрэв-Очирын 10-32 УВА улсын дугаартай Hyundai Mighty загварын автомашиныг Д.Пүрэв-Очирт буцаан олгож, түүний үнэ 1.400.000 төгрөгийг шүүгдэгч С.Банзрагч, Д.Болдбаатар нараас хувь тэнцүүлэн гаргуулж тус тус улсын орлого болгосугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Д.Чулуунбаатарын өмчлөлийн 17-45 УВХ улсын дугаартай KIA GRANTO загварын автомашин, шүүгдэгч  Ц.Алтанхуягийн 120000 төгрөгийн үнэтэй угаалгын машин 1, С.Батхүүгийн 30000 төгрөгийн үнэтэй телевизор 1, Ө.Мөнгөний 50000 төгрөгийн үнэтэй ухаалаг будаа агшаагч 1, Д.Дэшигийн 90000 төгрөгийн үнэтэй нарны самбар 1, Д.Амарсанаагийн 240000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч, угаалгын машин, Д.Гантулгын 80000 төгрөгийн үнэтэй угаалгын машин 1, Б.Одсүрэнгийн 150000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч 1, Р.Батнямын 120000 төгрөгийн үнэтэй угаалгын машин 1, Ц.Нэргүйгийн 35000 төгрөгийн үнэтэй телевизор 1, Г.Эрдэнэцогтын 110000 төгрөгий үнэтэй угаалгын машин 1, Т.Баярболдын 130000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч 1,  Р.Буяннэмэхийн 180000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч 1, Б.Галбадрахын 40000 төгрөгийн үнэтэй угаалгын машин 1 зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч  Ш.Цэдэнбалжирын 110000 төгрөгийн үнэтэй угаалгын машин 1, Ш.Цэдэнгомбын 55000 төгрөгийн үнэтэй угаалгын машин 1, Ж.Ганзоригийн 180000 төгрөгийн үнэтэй телевизор 1, Х.Шинэбаярын 70000 төгрөгийн үнэтэй телевизор 1, Х.Нанзадбаярын 50000 төгрөгийн үнэтэй угаалгын машин 1, Б.Батбаяны 40000 төгрөгийн үнэтэй угаалгын машин 1, Ч.Энхбаярын 30000 төгрөгийн үнэтэй ухаалаг будаа агшаагч 1, Я.Сайнбаярын 170000 төгрөгий үнэтэй хөргөгч 1, Д.Болдбаатарын 140000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч 1, С.Банзрагчийн 150000 төгрөгийн үнэтэй хөргөгч 1, Б.Ганхөлөгийн 60000 төгрөгий үнэтэй угаалгын машин 1, О.Алтангэрэлийн 90000 төгрөгийн үнэтэй телевизор 1 зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн  тогтоолыг авто машины үнийг улсын орлого болгох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж дуустал хэвээр үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч С.Банзрагч, Б.Ганхөлөг, Ш.Цэдэнбалжир, Х.Шинэбаяр нарт оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

- шүүгдэгч Ч.Энхбаяр, Б.Батбаян, Я.Сайнбаяр, Х.Нанзадбаяр, Ж.Ганзориг, Ш.Цэдэнгомбо, Ө.Мөнгөн нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар,

- шүүгдэгч О.Алтангэрэл, Д.Болдбаатар, С.Батхүү, Ц.Алтанхуяг, Ц.Нэргүй, Б.Галбадрах, Д.Дэшиг, Д.Амарсанаа Р.Буяннэмэх, Т.Баярболд, Д.Гантулга, Б.Одсүрэн,  Р.Батням, Г.Эрдэнэцогт нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/  жилийн хугацаагаар тус тус хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтануудад хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан,  хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах ба улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧБ.ГАНСҮХ